| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/192 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Г.Батзаяа, нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Э.Уламбаяр
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан
Иргэдийн төлөөлөгч: Б.Үүрийнцолмон
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор, Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414005880335 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг 50 минутын үед согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах ******* нэртэй караокены гадаа иргэн *******тэй маргалдаж улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “*******” нэртэй байшингийн гадна *******ийн цээжин тус газар 1 удаа хөлөөрөө өшиглөн унагааж, толгойн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж, толгойн тус газар 1 удаа гараараа цохиж биед нь их, бага тархины баруун зүүн тал бөмбөлгийн хамарсан тархмал аалзан хальсан доор цус харвалт, хуйны цус хуралт, баруун, зүүн жолоо булчингийн цус хуралт, нугалмын булчингийн цус хуралт, зүүн чихний шарх, баруун дал, хэвлийн зүүн хажуу, баруун шилбэний баруун тохой, зүүн бугалганы зулгаралт гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Тэр өдөр манай сургуулийн танилцах үдэшлэг болсон. Тэгээд нэгдүгээр курсийнхэн түрүүлж явцгаагаад оюутны зөвлөлийнхөн бид хэд галын наадам хийж байсан. Галаа унтраагаад, түрээсэлсэн гэрээ хүлээлгэж өгчхөөд араас нь явна гээд үлдсэн. Тэгээд н.******* бид хоёр хүлээлгэж өгчхөөд машинаар нь Баянхонгор аймаг руу орж ирсэн. Би гэртэй хүргүүлэх гээд явж байсан. Манай найз охин н. ангийнхнаараа нийлээд караокед орчихсон байна. Би согтчихлоо намайг хүрч ирээд аваач гэсэн. Бид хоёр буцаад караоке руу нь найз охиноо авах гэж очсон. Очиход караокены гадаа аль хэдийн ******* ангийнхаа гурван залуутай цуг зогсож байсан. Караоке руу зөрж ороод найз охиноо явах уу гэж хэлчхээд гарч ирсэн. Тэр 4 залуутай тамхилаад зогсож байсан. Тэгээд н. ах намайг оръё, цуг дуулъя гэсэн. Тэгэхээр нь яах юм би гэртээ харилаа гэж хэлсэн. Тэгтэл ******* үлдээд хоёулаа ийшээ яваад тамхилчхаад ирье гээд намайг зүүн гар талд байрлах захиргаа руу дагуулаад явсан. Явж байснаа гэнэт над руу чи ер нь намайг дутуу үнэлээд байна уу, Чи юу юм, Хоёулаа энэ сургуульд хэн нь үлдэхээ үзэх үү гээд хэрүүл нэхээд эхэлсэн. Би чи юу яриад байгаа юм бэ, хоёулаа ямар ч хэрэлдэх, муудалцах шалтгаан байхгүй шүү гээд хоёр гараас нь бариад аргадаад зогсож байсан. Тэгтэл дотроос манай найз охин гарч ирсэн. Манай найз охин бид хоёрыг салгаад *******ийг цааш нь түлхсэн чинь манай найз охин руу чи юу юм гээд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би манай найз охин байгаа юм гээд найз охиноо хойш нь татсан. Тэгтэл ******* миний толгойн хэсэг рүү гараа зангидаад цохисон. Тэгээд зам гараад зугтчихсан. Буцаад гэр лүүгээ харих гээд найз охиноо хөтлөөд машин руугаа алхаж байсан чинь гэнэт араас хувцсаа тайлчихсан чамайг ална гээд дайраад ирсэн. Тэр үед нь би хойш нь жийсэн чинь газар өнхрөөд уначихсан. Тэгээд очоод мөр лүү нь өшиглөе гэж бодоод өшиглөсөн чинь толгой руу нь өшиглөчихсөн байсан гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Тэр өдөр манай сургуулийн танилцах үдэшлэг болсон. Би өмнө мэдүүлэг өгсөн учраас одоо товчхон ярина. Тэр үед миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр хэрэлдэж явж байгаад нь юу юу юугүй, хувцсаа тайлаад дахиад зодох гээд дайраад ирсэн. Тэгэхээр нь би унагаагаад мөр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд яваад *******ийг дуудаж ирээд машинд нь суулгаад явсан. Унагасны дараа континерийн тийшээ явж байхад нь өөрөө алхаад явж байсан. Би хажуугаас нь түшээд байсан. Намайг зодох гээд дайраад ирэхээр нь би биеэ хамгаалах гээд цааш нь жийсэн. Тэр л одоо миний буруу байна. Тэр үед нь маргалдахдаа чи намайг дутуу үнэлээд байна, энэ сургуульд хоёулаа нь үлдэх үү гэдгээ үзэх үү гээд зодох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би хоёр гарыг нь барьчхаад хамгаалаад байсан. Би тэр үед хоёулаа маргалдах ямар ч шалтгаангүй яагаад над руу дайраад байгаа юм гэж хэлсэн. Тэр бид хоёрыг маргалдаж байхад гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд чи юу нь юм гэсэн чинь би найз охин байна гэсэн чинь намайг нэг удаа цохисон,... бид хоёр фитнест хамт явдаг байсан царайг нь харсан байсан, тэрнээс биш нэрээ мэдэлцэж танилцаж байгаагүй, бид хоёрын хооронд ямар нэгэн маргаантай зүйл байхгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 48-49/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Талийгаач ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн үед ажил руугаа явна гээд гарсан. Тэгээд өдөр нь 14 цаг 30 минутын орчим гол дээр ажлаасаа гараад хүргүүлсэн байсан. Тухайн өдөр ажлаасаа чөлөө аваад гарсан гэж байсан. Тэр өдөр сургуулийнх нь уулзалт болсон гэсэн. Тэрнээс хойш бид нарын зүгээс мэдэх зүйл алга. Талийгаач нь гэх газрын үүдэнд байсан гэдгийг хамт байсан хүүхдүүдээс сонссон...Би бичлэгийг үзлээ, энэ бичлэг дээр цагаан цамцтай залууд зодуулж байгаа, газар унаж байгаа нь манай хүүхэд мөн байна. Тэр үед хар өнгийн куртик өмссөн байсан. Надад талийгаачийн тэр үедээ өмсөж байсан ганцхан куртик нь л байгаа, бусад хувцас нь байхгүй, лам шатаагаарай гэхээр нь шатааж устгасан байгаа. Талийгаач нь миний төрсөн хүүхэд бишээ, дагавар хүүхэд байгаа юм. Би ийн ээж тэй 2005 онд гэр бүл болсон, тэр үед 2 настай байсан.Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ сэтгэл санааны хохирол тогтоолгоно гэж байсан. Харин манай гэрийнхэн ярилцаад сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй гэж шийдвэрлэсэн. Надад талийгаачийн оршуулгын зардалд 21.000.000 төгрөг төлсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 91-93, 95/,
Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. нь талийгаач ийн төрсөн аав нь биш байгаа юм, хойд эцэг нь байгаа юм. Би өмнө нь нэг хүнтэй гэр бүл болж байгаад 2 хүүхэд гаргаад бид хоёр хоёр хүүхдээ нэг нэгээр нь аваад салсан юм. Тэгэхэд би ийг аваад салсан юм. Тэгээд ийг миний төрсөн эгчгоор овоглож бүртгүүлсэн юм. бид хоёр гэр бүл болоод олон жилж болж байгаа, талийгаач ийг бага байхад нь бид хоёр гэр бүл болсон, нөхөр нь хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон хэвээр нь байлган, би оролцох шаардлагагүй. 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би өглөө 06:40 минут гээд ажилдаа явсан, намайг явахад манай гэрт нөхөр , манай хүүхэд хоёр унтаад үлдсэн юм. Тэгээд би ажлаа хийж байгаад орой 14:30 цагт гэртээ ирэхэд нөхөр нь өглөө Мазаалай дээр ажилтай гээд ажилдаа явсан гэж надад хэлсэн. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад шөнө нас барсныг нь мэдсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 107/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...би тухайн үед нэлээн согтсон байсан ба тооцоог нь хийгээд гарч ирээд тамхи татаад машиндаа суусан. Тэр үед талийгаач машинд байсан. Тэгээд тэндээсээ караокены гадаа ирээд машин дотроос талийгаачийг , бид гурав өргөж оруулаад 1 номерын өрөөнд буйдан дээр суулгасан. Тэгээд би Аз дэлгүүрийн гаднаас машинаа авч ирэх гээд явсан. Би хүн дуудсан байсан тул машинаа тэр хүнээр бариулаад эргээд гийн үүдэн дээр ирэхэд талийгаачийг машиндаа суулгах гэж байтад 103-н машин яг миний машины хажууд ирж зогсоод талийгаачийг эмч үзээд нас барсан талаар хэлсэн... 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай сургуулийн танилцах өдөрлөг гэж болсон. Тэр үйл ажиллагаа нь голын зах дээр байдаг Хөдөө айл гээд кемп дээр болсон 10:00 цагаас эхэлсэн. Тэгээд орой 20 цаг 40 цагийн үед тарсан. Тэгээд манай сургуулийн 1 дүгээр курсийн хүүхдүүд аймгийн төв рүү орж ирээд Аз хүүхдийн дэлгүүрийн урд талаас салсан. Тэр газарт миний маркийн машинтай ирсэн юм. Аз дэлгүүрийн хажуугаас салахдаа талийгаач надад хэдүүлээ ийшээ нэг караоке оръё, миний таньдаг нэг караоке байгаа гэхээр нь ахад нь мөнгө төгрөг байхгүй гэсэн чинь миний цалин буусан ахаа, хэдэн төгрөг үлдсэн дүү нь төлнө гэхээр нь би тэгвэл очоод байж бай араас чинь очъё гэж хэлсэн. Би Аз дэлгүүрийн байранд өрөө түрээсэлж амьдардаг тул тэр өрөөндөө орж хувцсаа сольчхоод 20 орчим минутын дараа тэр ийн хэлсэн Блю скай гэдэг караокед ганцаараа очсон чинь тэнд караокены өрөөнд нь , , талийгаач нар хамт байсан. Тэгээд намайг очсоны дараа миний араас , , нар ирсэн. Тэгээд бид нар нийлээд тэр караокед 1 литр, 700 граммтай хоёр ширхэг Ээдэн нэртэй архи уусан. Ари ууж байхад гаднаас ирсэн. Тэгээд бид нар тэнд авсан архиа уугаад дуулаад байж байхад *******, ******* гэдэг хоёр залуу ирсэн. Тэр хоёрыг таньдаг. ******* нь талийгаач тэй хамт гадаа гарсан, араас нь гарсан. Тэгээд нэлээд байж байгаад ******* ганцаараа эргэж орж ирсэн би яасан гэсэн чинь машин дотор унтаж байгаа гэхээр нь би унтаж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд ч караокены цаг дуусаж байсан. Уг нь караокены тооцоог нь хийхээр байсан чинь тасарчихсан гэсэн тул бусад нь гарч яваад караокед , бид гурав үлдсэн. Тэгээд караокены төлбөр нь 267,000 төгрөг болохоор нь , бид гурав мөнгөө нийлүүлээд тал төлбөрийг нь төлөөд үлдсэнийг нь 1 дэх өдрөөс төлье гэж хэлсэн. Тэгээд караокеноос , бид нар хамт гарсан чинь караокены үүдэнд, *******, *******, , ,, нар зогсож байсан, хажууд нь *******ийн машин зогсож байсан. Тэгээд явахаар болоод *******ийн машинд талийгаач , , бид дөрөв суугаад караоке дээр хүргэж өгсөн. Тэгээд караокены гадаа очоод бид нар машинаас буугаад, бид гурав талийгаач ийг өргөж машинаас буулгаад караоке руу оруулаад караокены шатаар нь өргөж гараад нэг өрөөнд оруулсан чинь тэр өрөөнд манай сургуулийн оюутны зөвлөлийн хэдэн оюутнууд байсан, би тэр хүмүүсийн нэрсийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр өрөөнд оруулаад ийг өрөөний сандал дээр нь хэвтүүлсэн. Тэгээд би гэдэг найз охиныгоо машинаа жолоодуулж авчруулахаар дуудсан. Тэгээд би Аз дэлгүүр лүү алхаад очиход манай найз охин ирчихсэн байсан. Тэгээд машинаараа караокены гадаа ирэхэд , хоёр ийг караокений гадаа гаргаад ирчихсэн, талийгаач газар хэвтэж байсан, хажууд нь, хоёр зогсож байсан. Намайг очиход нь нэг л биш байна ахаа 103 явъя гэсэн чинь 103 өөрөө хүрээд ирсэн. Тэгээд эмч нь үзээд талийгаачийг аль хэдийн өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Намайг баарнаас арч ирэхэд гадаа байсан ,, *******, ******* нар ийг машинд унтаж байгаа л гэж хэлсэн. Бид нар явах гээд машинд суухад талийгаач арын суудалд толгойгоороо цонх налаад суусан унтаж байгаа юм шиг байхаар нь би унтаж байгаа юм байна л гэж бодсон. Машинд сууснаас хойш талийгаач юу ч хэлээгүй, юу ч дугараагүй, би хөдөлж байгааг нь ч би мэдээгүй, ямар ч хөдөлгөөнгүй байсан. караокены гадаа очоод талийгаачийг машинаас буулгаад , хоёр хоёр талаас нь сугадаад караоке руу оруулсан, би араас нь очсон. Тэгээд караокены өндөр шатаад гарахад нь би хоёр хөлөөс нь өргөөд , хоёр цээжин хэсгээс нь өргөөд шатаар гаргаж өрөөнд оруулсан. Тэр үед караоке руу оруулахад , нар талийгаачийг хоёр талаас нь сугадаад караоке руу оруулсан, өндөр шат руу гарахад нь тэр хоёр цээжин хэсгээс нь өргөөд би хоёр хөлөөс нь өргөөд оруулсан. Тэр үед талийгаач ямар ч ухаангүй, юу хэлэхгүй, хөл гараа ч хөдөлгөхгүй байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 109-112, 114-115/,
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Намайг очиход тэр хүмүүстэй хамт байсан. Тэгээд тухайн газраас 23 цаг 30 минутын орчим бүгдээрээ гарч ирээд тамхи татаад зогсож байтал манай найз ирэхээр нь би машинаа унуулаад ий гэрийн гадаа машинаа хүргүүлээд найзаараа Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах караокены гадаа хүргүүлээд би үлдсэн. караокены хаалгаар ороход 2 давхраас буугаад ирсэн. болохоор үүдэнд утсаа үзээд байж байсан. Гэтэл талийгаач 1 давхраас 2 давхар гардаг шатан дээр доошоо хараад хэвтсэн байдалтай унтаж байх шиг байсан. Тэгэхээр нь , бид гурав талийгаачийг өргөөд 2 давхар луу гаргаад 1 номерын өрөө рүү оруулаад буйдан дээр хэвтүүлсэн... тэрнээс хойш бол талийгаач өрөөнд орж ирээгүй. Бид нарыг гараад ирэхэд талийгаачийг тасарчихлаа гэхээр нь би сэрээх гээд оролдсон боловч сэрэхгүй байхаар нь тасарсан байна гэж бодсон...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай сургуулийн танилцах өдөрлөг голын цаад талд байдаг амралтын газарт болсон. Тэнд 3-4 шил сөжүг ,, талийгаач бид нар хувааж уусан. Тэгээд үйл ажиллагаа нь орой тараад машинаа өөр жолоочоор жолоодуулаад аймгийн төвд ирж гэртээ ирсэн. Тэр үед миний машинд , , бид нар сууж аймгийн төвд ирээд бид хоёр манай гэрийн гадаа буусан. Тэгээд явах гэж байхадд нэг хүн бид нар Блю скай караокед байна хүрээд ир гэж байна гэж хэлсэн гэсэн бид хоёр г хүлээж байгаад уулзаад , бид гурав Блю скай караоке дээр очсон. Тэгээд караокены өрөөнд ороход , , , талийгаач нар байсан. Тэгээд бид нар караокены өрөөнд дуулаад байж байхад ирсэн. Тэгээд дуулж сууж байгаад, , талийгаач бид дөрөв гадаа гарч тамхи татаж дуусаад эргэж караокены өрөөнд орж ирээд байж байгаад ахиад тамхи татах гээд дөрвүүлээ гараад гадаа тамхи татаж байхад *******, ******* хоёр ирсэн. Тэгээд ******* караокены өрөөнд орчхоод эргэж гарч ирээд тэй хамт караокены шатаар уруудаад явж байхад нь , бид гурав эргээд караоке руу орсон. Бид гуравтай зөрөөд караокеноос гарч ирсэн. Бид гурвыг караоке руу ороход өрөөнд, хоёр үлдсэн байсан, бид хоёрыг өрөөнд ороход ******* зөрөөд гадагшаа гарсан. Тэгээд бид нар өрөөнд хэсэг сууж байгаад би тамхи татах гээд ганцаараа гадаа гарсан, гарахад караокены үүдэнд нэг цагаан өнгийн приүс машин байхаар нь би *******, , *******, тэд нарыг байгаа юм байх гэж бодоод хаалгыг нь татсан чинь хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд би рүү грүпп чат дотор байна уу гээд чат бичсэн чинь хариу бичихгүй байхаар нь эргээд караокены өрөө рүү орсон. Тэгээд бид нар караокены өрөөнд жаахан дуулаад сууж байсан чинь гаднаас ******* орж ирэхээр нь би ийг хаана байгаа юм гэж асуусан чинь ******* машин дотор тасарчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би гараад тамхилангаа гадаа гарахад *******ийн саарал өнгийн приүс 20 машин караокены гадаа зогсож байсан би хаалгыг нь онгойлгосон чинь машинд жолоочийн суудал дээр ******* сууж байсан, арын суудал дээр нь цаашаа хараад гулжийгаад хэвтчихсэн байгаа юм шиг ******* хэвтчихсэн байсан. Би талийгаачийг сэрээх гээд хувцаснаас нь татаад дуудсан чинь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй тасраад уначихсан юм байна гэж бодсон. Би гадаа *******тэй юм яриад зогсож байхад караокеноос гарч ирээд ийг хаана байна гэхээр нь ******* бид хоёр машин дотор тасраад уначихсан байгаа гэж хэлсэн чинь машин дээр очоод хаалгыг нь онгойлгоод ийг сэрээх гэсэн чинь сэрээгүй. Тэгээд тооцоогоо хийх гээд би караоке руу ороод тооцоогоо хийчхээд гараад ирэхэд явчихсан байсан, тэнд байсан нэг хүн ньг машинаа тавьчхаад эргээд ирье гээд явсан гэж хэлсэн. Тэгээд тэндээ тооцоогоо хийчхээд гараад , , бид нар *******ийн машинд суугаад, ******* машинаа жолоодоод яваад караоке дээр ирээд бид хоёр ийг сэрээх гээд сэрэхгүй болохоор нь өргөж буулгаад руу орсон. гийн шатан дээр нь очоод ийг түр тавьчхаад би дээшээ шатаар гараад сургуулийн хүүхдүүдийн байгаа өрөөг нь харах гээд орсон, манай сургуулийн хүүхдүүдийн байгаа өрөөг нь олчхоод эргээд , хоёр дээр ирэхэд гаднаас орж ирсэн. Тэгээд , бид гурав ийг өргөөд шатаар дээш нь гаргаад 1 номерын өрөөнд оруулсан. Тэр өрөөнд оюутны зөвлөлийн дарга, , -, 2 эмэгтэй, 2 эрэгтэй нар байсан. Тэр өрөөнд ороход караокены цаг нь дуусаж байсан бид нар өрөөнд ороод дуулсан. Тэгээд байж байгаад, бид гурав гадаа гараад тамхи татсан, тамхи татаж байгаад машинаа аваад ирье гээд явсан. Тэгээд гадаа байж байтал караокеноос бүх хүмүүс нь гарч ирээд яваад өгсөн. Тэгээд бид хоёр үлдээд ийг гаргаж ирье гээд өрөөнд ороод ийг би үүрээд гадаа гаргаж ирээд би ийг мөрөн дээрээсээ буулгаад үүдний довжоон дээр хэвтүүлэхэд талийгаачийн нүүр нь цонхийсон байдалтай байхаар нь амьсгалж байна уу гээд би цээжин дээр нь дарж үзэхэд амьсгалахгүй байхаар ньд түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд гар утсаараа 2 удаа түргэн тусламж руу залгасан. Тэгж байхад машинтайгаа хүрээд ирэхээр нь ын машинаар 103-руу явъя гэхэд эмнэлгийн машин ирээд эмч нь ийг үзээд нас барсан байна гэж хэлсэн..гэх мэдүүлэг, /хх-ийн 117-120- 122/,
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тухайн өрөөнд сууж байтал ******* эргэж өрөөнд орж ирээд намайг дуудаад бид 2 гараад ирсэн. ******* надад тэнд тасарчихлаа, алхаж чадахгүй байна, машинаа унаад хүрээд ир” гэхээр нь би машинаа унаад тэр караокены хойхно талд яваад очтол ******* нь ийг сугадаад арын суудалд суулгасан. ******* хойно суугаад найз охин нь урд суудалд суугаад эргээд нөгөө караокены гадаа ирсэн... намайг гараад очиход *******, найз охин, талийгаач 3 хамт байсан. Тухайн үед талийгаачийг ******* сугадаад суулгасан. Тэр үед талийгаач бүрэн тасарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 125-126/,
Гэрч Х.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тэгээд эргэж ороод сууж байтал гаднаас г орж ирэхээр нь би талийгаачийг хаана байгаа талаар асуухад “машин дотор тасарчихсан” гэж хэлсэн. Тухайн газрын цаг дуусаж гарч ирэхэд машины арын суудалд хэвтчихсэн байхаар нь “сэрээрэй гэж дуудахад хариу өгөөгүй. Тухайн үед талийгчийн цамц дээшээ сөхгөгдсөн байсан. Би талийгчийг тасарсан байна гэж бодсон...талийгч бол тай уулзсанаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Бид нараас салахдаа бол зүв зүгээр байсан. Харин өрөөнд орж ирэхдээ талийгаачийг тасарсан гэж хэлсэн ба бид нар гараад машин дотор сэрээх гээд огт сэрээгүй. Тэрнээс хойш талийгаач ямар нэгэн байдлаар бид нартай харилцаа үүсгээгүй....2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай сургуулийн танилцах өдөрлөг голын цаад талд байдаг амралтын газарт болсон. Тэгээд үйл ажиллагаа нь орой тараад машинаа өөр жолоочоор жолоодуулаад аймгийн төвд ирж гэртээ ирсэн. Тэр үед миний машинд , -, бид нар сууж аймгийн төвд ирээд бид хоёр манай гэрийн гадаа буусан. Тэгээд явах гэж байхад нэг хүн бид нар Блю скай караокед байна хүрээд ир гэж байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд надад хэлээд би хоёр г хүлээж байгаад уулзаад , бид гурав Блю скай караоке дээр очсон. Тэгээд караокены өрөөнд ороход , , , талийгаач нар байсан. Тэгээд бид нар караокены өрөөнд дуулаад байж байхад ирсэн. Тэгээд дуулж сууж байгаад, , талийгаач бид дөрөв гадаа гарч тамхи татаж дуусаад эргэж караокены өрөөнд орж ирээд байж байгаад дахиад тамхи татах гээд дөрвүүлээ гараад гадаа тамхи татаж байхад *******, ******* хоёр ирсэн. Тэгээд ******* караокены өрөөнд орчхоод эргэж гарч ирээд тэй хамт караокены шатаар уруудаад явж байхад нь , бид гурав эргээд караоке руу орсон. Бид гуравтай зөрөөд караокеноос гарч ирсэн. Бид гурвыг караоке руу ороход өрөөнд, хоёр үлдсэн байсан, бид хоёрыг өрөөнд ороход ******* зөрөөд гадагшаа гарсан. Тэгээд бид нар өрөөнд хэсэг сууж байгаад би тамхи татах гээд ганцаараа гадаа гарахад караокены үүдэнд нэг цагаан өнгийн приүс машин байхаар нь би *******, , *******, тэд нарыг байгаа юм байх гэж бодоод хаалгыг нь татсан чинь хаалга нь түгжээтэй байсан. Би рүү грүпп чат дотор байна уу гэд чаат бичсэн чинь хариу бичихгүй байхаар нь эргээд караокены өрөө рүү орсон. Тэгээд бид нар караокены өрөөнд жаахан дуулаад сууж байсан чинь гаднаас ******* орж ирэхээр нь би ийг хаана байгаа юм гэж асуусан чинь ******* машин дотор тасарчихсан байгаа гэж хэлсэн. Би тамхилангаа гадаа гарахад *******ийн саарал өнгийн приүс 20 машин караокены гадаа зогсож байсан би хаалгыг нь онгойлгосон чинь машинд жолоочийн суудал дээр ******* сууж байсан, арын суудал дээр нь цаашаа хараад гулжийгаад хэвтчихсэн байгаа юм шиг ******* хэвтчихсэн байсан. Тэгээд би талийгаачийг сэрээх гээд хувцаснаас нь татаад дуудсан чинь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй, би тасраад уначихсан юм байна даа гэж бодсон. Би гадаа *******тэй юм яриад зогсож байсан. Тэгээд караокеноос гарч ирээд ийг хаана байна гэхээр нь ******* бид хоёр машин дотор тасраад уначихсан байгаа гэж хэлсэн чинь машин дээр очоод хаалгыг нь онгойлгоод ийг сэрээх гэсэн чинь сэрээгүй. Тэгээд тэндээ тооцоогоо хийчхээд гараад , , бид нар *******ийн машинд суугаад, ******* машинаа жолоодоод яваад караоке дээр ирсэн. Ирээд бид хоёр ийг сэрээх гээд сэрэхгүй болохоор нь өргөж буулгаад руу орсон. гийн шатан дээр нь очоод ийг түр тавьчхаад би дээшээ шатаар гараад сургуулийн хүүхдүүдийн байгаа өрөөг нь харах гээд орсон манай сургуулийн хүүхдүүдийн байгаа өрөөг нь олчхоод эргээд , хоёр дээр ирэхэд гаднаас орж ирсэн. Тэгээд , бид гурав ийг өргөөд шатаар дээш нь гаргаад 1 номерын өрөөнд оруулсан. Тэр өөрөнд оюутны зөвлөлийн дарга, , -, 2 эмэгтэй, 2 эрэгтэй нар байсан. Тэр өрөөнд ороход караокены цаг нь дуусаж байсан, бид нар өрөөнд ороод дуулсан. Тэгээд байж байгаад, бид гурав гадаа гараад тамхи татсан, тамхи татаж байгаад машинаа аваад ирье гээд явсан. Тэгээд гадаа байж байтал караокеноос бүх хүмүүс нь гарч ирээд яваад өгсөн. Тэгээд бид хоёр үлдээд ийг гаргаж ирье гээд өрөөнд ороод ийг би үүрээд гадаа гарч ирээд би ийг мөрөн дээрээсээ буулгаад үүдний довжоон дээр хэвтүүлэхэд талийгаачийн нүүр нь цонхийсон байдалтай байхаар нь амьсгалж байна уу гээд би цээжин дээр нь дарж үзэхэд амьсгалахгүй байхаар ньд түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд гар утсаараа 2 удаа түргэн тусламж руу залгасан. Тэгж байхад машинтайгаа хүрээд ирэхээр нь ын машинаар 103-руу явъя гээд ийг яг машин руу өргөж оруулах гэж байхад эмнэлгийн машин ирээд эмч нь ийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...Тэр үед бид нарыг юм яриад зогсож байхад *******г хоёулаа нэг ийшилчхээд ирье гээд явсан, бид нарыг хамт байхад бол тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаагүй ээ... Тэр үед ийг бид хоёр хоёр талаас нь сугадаад буулгасан. Тэгээд шууд караоке руу оруулсан, ороод шатных нь доод талд нь түр тавиад би дээшээ гараад өрөөг нь харж ирсэн, тэгээд эргэж ирээд, бид гурав өргөж оруулсан... Блю скай караокеноос орох замд болон машинаас буулгаж оруулахад ямарч дуу авиа гаргаагүй, ямар ч хөдөлгөөн хийгээгүй... караокены 1 номерын өрөөнд ороод буйдан дээр нь ийн хөлийг нь доош нь газар тавиад цээжээр нь орон дээр хэвтүүлсэн, тэр үед орон дээр хэвтүүлэхэд тэр чигээрээ л байсан, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, үг дуу гаргаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 129-132,134-135
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой талийгаач нь манай караокед орж ирээд өрөө байна уу эгчээ гэхээр нь би 5 номерын өрөөний хүн 2 минутын дараа гарна гэсэн, тэгээд удалгүй 5 номерын өрөөний хүн гараад тэр өрөөнд нь эхлээд нэг эмэгтэй хүүхэдтэй хамт орж ирсэн, араас нь дахиад нэг эмэгтэй, нэг залуу, ар араас нь хүмүүс нэмэгдэж орсоор байгаад наймуулаа болсон баарнаас 1 литртэй “ээдэн” архи, 1 сөжү, 1 ундаа, 1 чипс, 2 шил пиво авсан. Тэгээд ба тэр хавиар өрөө, нойлын өрөө зэргийг цэвэрлээд байж байхад 5 номерын өрөөнд орсон хүмүүс дуулж байсан. тэй хамт байсан Шаргалжуутын залуу гэсэн нэг залуу захиалга өгье дахиад нэг архи, 4 пиво, 1 ундаа, 1 ногоон экс архи авъя гэхээр нь би нийт тооцоо чинь 335,000 төгрөг болж байна тооцоогоо хийчих гэсэн чинь тооцоо хийх ёстой хаачив гээд хайгаад байсан. Тэгснээ та над дээр биччих, та кассан дээр суудаг биз дээ гэхээр нь би кассан дээр суухгүй байгаа, энийгээ ажиллуулж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр залуу захиалсан юм аа аваагүй, ийг хаачив гэж байгаад 23 цаг 38 минутад тэр Шаргалжуутын залуу 35,000 төгрөгийг шилжүүлээд, 80,000 төгрөгийг нь бэлэн мөнгөөр өгсөн. Тэгээд тооцоогоо хийчхээд өрөөнийх нь хүмүүс гараад явчихсан байхад Шаргалжуутын залуу нь гараагүй үлдсэн байхад цагаан цамцтай өндөр залуу хаалган дээр ирээд Шаргалжуутын залууг хурдлаач явъя гэхээр нь би наадуул чинь тооцоогоо хийгээгүй гэсэн чинь тэр өндөр залуу нь хийчихнэ гээд эргээд ороод ирье гэж хэлсэн. Шаргалжуутын залуу гарахдаа хаана байна тооцоо хийнэ гэсэн юм гэсэн чинь тэр өндөр залуу нь гадаа машинд унтаж байгаа, хурдан гаръя гэж хэлээд гарсан, тэгээд эргэж орж ирээгүй... Тэр үед талийгаач манайд анх орж ирэхдээ архи уучихсан байхаар нь би чи чинь яагаад архи уучихсан юм гэхэд уухгүй байгаа гээд байсан, бид нар ангийнхантайгаа нийлээд өдөржингөө уучихлаа, жаахан сэргээд, жаахан дуулах гээд орж ирлээ гэсэн. Тэр үедээ бол архи уух нь бол уучихсан үнэртэж байсан, гэхдээ согтоогүй байх шиг байсан. Тэгээд би 1 номерын өрөөний захиалгыг оруулж өгөх гээд өрөө рүү нь орох гэж байсан чинь өрөөнөөс гарч ирээд тэкний хажууд зогсоод намайг хараад байхаар нь би яасан бэ, миний дүү зүгээр үү, тасрах гээд байгаа юм уу, янз бүрийн асуудал байна уу гэж хэлсэн чинь зүгээрээ эгчээ, тасраагүй гайгүй гэж хэлсэн. Тэгээд би 1 номерын өрөөнд орчхоод гараад ирсэн чинь тэкний хажууд байхгүй байсан. Манайд бааранд орж ирэхдээ ээс архи үнэртэж байсан, гэхдээ бол гуйвж дайвсан согтуу бол байгаагүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/,
Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..Нэлээд хэд хоногийн өмнө манай сургуулийн танилцах үдэшлэг голын цаад талд байдаг гэрүүд дээр болсон. Тэгээд тэнд бүгдээрээ очицгоогоод тоглоом тоглоод, орой нь галын наадам хийж байгаад 1 дүгээр курсийнхэн түрүүлж явцгаахаар болоод жолооч нартай хүргэж өгнө гээд тэндээсээ дээд курсийн ахаар машин жолоодуулаад аймгийн төв рүү орж ирээд Аз дэлгүүрийн тэнд машинаасаа буусан. Тэнд , , талийгаач бид нар, нөгөө машинд , , ээ нар суусан байсан. Тэгээд тэндээсээ бүгдээрээ ярилцацгааж байгаад караоке оръё гээд явахаар болоод , , бид нар эхлээд Блю скай дээр очсон. Тэгээд очоод өрөөнд орж сууцгаагаад караокены дуугаа хийх гээд байж байсан чинь гаднаас сөжүү архи оруулж ирсэн, бас ах гаднаас 0,75 граммтай архи оруулж ирсэн, удалгүй , ээ, нар ирсэн. ээ ирээд утсаар яриад 4 дүгээр курсийн гэдэг ахыг дуудсан, тэгээд тэр хүн нь ирээд бид нар хувааж уусан. Тэр үед би нэг л рүнк архи уусан. Тэгээд би ******* рүү утсаар яриад дуудсан чинь *******, ******* хоёр хэдэн минутын дараа хүрч ирээд бид нарын сууж байсан өрөөнд орж ирсэн. Тэгээд надад би гадаа хүлээж байя чи гараад ирээрэй яваа гэсэн. Тэгээд эрэгтэй хүмүүс нь бүгд тамхилахаар гарчхаад эргэж орж ирсэн. Тэгээд байж байсан чинь , ******* хоёр хамт гараад явсан. Би араас нь гарсан чинь караокеноос жаахан цаашаа 10 орчим метрийн зайтай газарт ******* ийн хоёр гарыг нь барьчихсан, ******* рүү орилоод чи найзыгаа дутуу үнэлээд байна, хоёулаа энэ сургуульд хэн нь үлдэхээ үзчих үү гээд орилоод байсан. Тэгсэн чинь ******* чи найзруугаа яагаад ингээд дайраад байгаа юм би, хоёулаа өмнө нь жимд хамт явж байсан, өмнө нь маргалдах зүйл болж байгаагүй, яагаад орилоод уурлаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би очоод ээ болиочээ чи одоо яагаад байгаа юм гэсэн чинь ******* намайг байж бай хайраа гэсэн. Тэгсэн чинь чи юу нь юм гэсэн чинь ******* манай найз охин байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь *******гийн шанаа руу нь гараараа нэг удаа цохсон, тэгээд ******* толгойгоо бариад цаашаа явсан чинь *******гийн араас нь орилоод хөөе гэж орилоод *******гийн хойноос гүйсэн, тэгсэн чинь ******* эргэж хараад өөрөө холдуулаад түлхэх шиг болсон чинь хойшоо хоёр гараараа газар тулаад суусан. Тэгээд найз нь ерөөсөө согтоод байна, тасрах гээд байна гэсэн, тэгээд ******* би тийшээ яваад гийн машиныг аваад ирье гэж хэлээд *******ийн машиныг авч ирээд ******* хүрч ирээд ийг татаж босгоод өөрөө машин руу алхаж орсон. Тэгээд ******* жолоочийн суудалд суусан, би жолоочийн хажуугийн урд суудалд суусан, ******* хойд суудалд ийн хажууд суусан. Тэгээд ******* машинд ороод чи найзруугаа яагаад ингэж дайраад уурлаад байгаа юм хоёулангийн хооронд хэрэлдэх юм болоогүй гэсэн чинь юм хэлээгүй зүгээр согтчихсон хүн шиг сууж байсан. Тэгээд хамт явсан хүмүүс караокены тооцоог төлчхөөд гарч ирээд ээ, хоёр караоке руу явна гээд *******ийн машинд суусан, тэр машинд сууж байсан. Тэгээд караокены гадаа *******, бид гурав үлдсэн. Тэгээд *******, , ээ, тэр дөрөв караоке руу явсан, ******* тэд нарыг хүргэж өгчхөөд , ******* бид гурвыг Блю скай караокены гаднаас эргэж ирж аваад эхлээд г гэрт нь хүргэж өгөөд, дараа нь ******* бид хоёрыг манай гэрт хүргэж өгсөн.. тэр үед Блю скай караокены гадаа байхад , ******* хоёр барилцчихсан зогсож байхаар нь би дундуур нь ороод салгах гэсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд газар уначихсан байсан. Тэгээд би *******гээс яасан юм гэж асуухад “намайг ална гээд байхаар нь түлхээд унагасан” гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 145-146, 148/
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай сургуулийн танилцах өдөрлөг голын цаад талд байдаг Хөдөө айл нэртэй кемп дээр болсон. Тэр өдөрлөг дээр байхад ын машинд , ий найз, талийгаач тэд нар сууж байсан. Тэнд байж байгаад орой нь галын наадам болоод тарсан. Орой 21:00 цаг өнгөрч байхад тэндээс ий машинд суугаад тэр машинд , бид нар суусан, машиныг нь жолоодоод аймгийн төв орж ирээд намайг 4 дүгээр багт байдаг манай хадмын гэрт хүргэж өгөөд тэд нар явцгаасан. Тэгээд би хадмындаа байж байхад над руу утсаар яриад бид нар эргээд уулзсан байна, одоо Блю скай караокед байна хүрээд ир гэхээр нь би тэнд нь очиход тэр караокены өрөөнд нь , ,, тэд нар байсан. Тэгээд бид хоёр тэр караокены гадаа тааралдаад орсон, тэгээд нэлээд байж байгаад ирсэн. Тэгээд бид нарыг караокед байхад тэнд сөжү байсан бас 2 шилтэй ээдэн нэртэй архи байсан. Тэгээд бид нар сөжүнээс нь ууж байгаад караокегоор нь аймаар их дуулсан, тэд нар эхний архиа уусан, дараагийн архиа авчирч бас уусан, би бол архинаас нь уугаагүй, сөжүнээс нь уусан. Тэгээд манай нөхөр над руу утсаар яриад хүүхэд уйлаад байна гэж утсаар ярихаар нь би манай нөхрийн найз ыг дуудаад гадаа ирчихлээ гэхээр нь надтай хамт гараад надад тооцоо хийх гэсэн чинь мөнгө жаахан дутах юм шиг байна чи мөнгөтэй бол мөнгөө өгөөрэй гэхээр нь би гар утасны цэнэг дуусах гэж байна гэртээ очоод гар утсаа цэнэглэж байгаад мөнгө шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд ирэхээр нь би машинд нь суугаад гэр лүүгээ явсан. Тэр караокед намайг ороход сөжү байсан, сөөжүнийх нь тоог нь би мэдэхгүй байна, эхлээд 0,75 граммтай ээдэн нэртэй архи байсан, тэрийгээ ууж дуусгаад ахиад нэг 0,75 граммтай ээдэн архи авчирсан, тэрийг бас хувааж ууж байсан, тэр үед бол би нялх хүүхэдтэй урчаас архи уугаагүй сөжүнээс нь л уусан. Караокед байхдаа намайг явахад л лав нэг их согтоогүй байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 151/,
Гэрч -гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай сургуулийн танилцах өдөрлөг голын цаад талд жуулчны бааз дээр болсон. Тэгээд тэндээс 20:00-21:00 цагийн үед тараад аймгийн төвд орж ирэхдээ ий машинаар машиныг нь жолоодоод машинд , , бид нар суугаад аймгийн төвд орж ирсэн. Аймагт орж ирээд амьчуулруу яваад г гэрийнх нь гадаа буулгасан, дараа нь төв рүү орж ирээд би Аз дэлгүүрийн орчимд буусан. Тэгээд ээ бид хоёр хамт явж байсан чинь чаатаар Блю скай караокед бид нар байна, даана гэсэн гэж чаат бичсэн байсан. Тэгээд бид хоёр Блю скай караоке дээр очсон. Очиход караокены өрөөнд , , , нар байж байсан. Тэд нар дээр , бид гурав нэмэгдэж орсон. Тэгээд талийгаач , хоёр гарч яваад эхлээд 1 литртэй Ээдэн архи, дараа нь 0,75 граммын хэмжээтэй Ээдэн архи авчирсан, бас ундаа, 3 шил сөжү оруулж ирсэн. Дараа нь гэдэг ах ирсэн, тэр ах архи уухгүй гэж байснаа дараа нь архи пиво уучихсан байсан. Тэгээд караокены өрөөнд уугаад, дуулж муулаад байж байтал тасрах гээд байгаа юм шиг, нойр нь хүрээд байгаа юм шиг суугаад байсан, тэгээд би тасрах гээд байгаа юм уу гээд асуусан чинь үгүй гэсэн. Тэгээд жаахан байж байгаад *******, ******* хоёр ирсэн. Тэгээд би гадаа гарчхаад ороод ирсэн чинь өрөөнд ******* ганцаараа сууж байсан. Тэгээд би уухуу гэсэн чинь ******* уухгүй би машин барьж яваа гэж хэлсэн. Тэгээд гаднаас бусад хүмүүс нь орж ирээд жаахан байж байгаад , *******, гурав хамт бүжиглээд гараад явсан. Тэгээд тэр гурав эргэж орж ирээгүй. Үлдсэн хүмүүс нь жаахан байж байгаад би за за гаръя гээд би гадаа гарсан чинь караокены гадаа *******, , ******* нар байж байсан. Тэгээд Тэгээд машины арын суудал дээр хажуугаараа хэвтэж байхаар нь би энэ тасарчихсан юмуу гэж асуусан чинь ******* наадах чинь тасарчихсан юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд бид нар ийг яахуу, тооцоо мооцоогоо яахуу, уг нь даана гэсэн чинь тасарчихлаа гээд ойр зуурын юм ярьж байгаад би ийг сэрээрэй гээд дуудсан чинь ямарч хариу үйлдэл үзүүлээгүй, тэгэхээр нь би тасарчхаж гэж бодсон. Тэгээд тэд нар караоке руу аваад явчихъя, очоод дуулж байхад сэргэчих байлгүй гээд , , *******, нар *******ийн машинаар руу явсан. Блю скай караокены гадаа *******, бид гурав үлдээд хүлээж байгаад ******* машинтайгаа эргэж ирээд бид гурав машинд нь суугаад эхлээд ыг гэрт нь хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очсон чинь гэрийнхээ түлхүүрийг олоогүй, тэгээд за за тэгвэл чамайг хүргээд өгчихье гээд намайг гэрт хүргэж өгөөд тэд нар явсан. Блю скай караокены өрөөнд байхад хэнтэй ч хэрүүл маргаан хийгээгүй, зодоо хийгээгүй, дуулаад, жаахан бүжиглээд л байсан. Ер нь караокены өрөөнд байхад бид нарын хэн нь ч хэрүүл маргаан зодоо хийгээгүй ээ. Би гарч явсан цагийг нь сайн мэдэхгүй байна, барагцаагаар 23:00 цагийн үед гарч явсан байх. Тэр гурав гарахдаа хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй, эхлээд гарахдаа урд нь гараад араас нь ******* ын мөрөн дээр нь гараа тавиад гадагшаа гарсан чинь араас нь дагаад гараад явсан. Гарахдаа ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй зүв зүгээр гараад явсан. Би тэр үед машины хойд талын хаалгыг нь онгойлгоод харахад машины баруун хойд талын суудал дээр хагас хэвтчихсэн байсан. Би сэрээрэй гээд хацар дээр нь зөөлхөн хүрч үзсэн чинь ямар ч дуу гаргаагүй, хариу үйлдэл үзүүлээгүй. Тэр үед би караокеноос гарч ирээд ийг машинд унтаж байхаар нь би энэ тасарчихсан юм уу гэсэн чинь ******* наадах чинь тасарчихсан гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 153-154/,
Гэрч М.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай сургуулийн танилцах өдөрлөг голын цаад талын жуулчны бааз дээр болсон. Тэндээс 19:00-20:00 цагийн орчимд тарсан, би цагийг нь барагцаагаар л хэлж байгаа юм. Тэгээд аймгийн төв орж ирэхдээ ын машиныг жолоодоод машинд нь , , бид нар сууж аймгийн төвд орж ирсэн. Аймгийн төвд орж ирээд Аз дэлгүүрийн урд талд буугаад , бид гурав хамт буусан тэгээд хамт алхаад явж байхад талийгаач хэдүүлээ Блю скай караоке руу оръё гэхээр нь бид хоёр тэгье гэсэн. Тэгээд бид гурав алхаж яваад Блю скай караоке дээр ирээд тэр караокены хүнийг нь таньдаг юм байна лээ, тэгээд уулзаад бид нар нэг өрөөнд ороод караокены цагаа эхлүүлээд байж байхад бид нар дээр ,, , нар ирсэн. Бас нэмэгдээд ирсэн. Тэгээд бид нарыг сууж байхад сүүлд нь ******* ирээд сууж байгаад *******, хоёр хамт гараад явсан тэгээд буцаж орж ирээгүй ээ. Тэгээд караокены цаг нь дуусаад гарах болоод тооцоог нь хийх гээд нэг хүний 35,000 төгрөг болж байна гээд би ын данс руу нь 35,000 төгрөгөө шилжүүлээд тэгээд заримыг нь төлөөд үлдсэнийг нь төлөөгүй дараа төлье гээд бичүүлээд гарч ирсэн. Караокеноос гарч ирэхэд гадаа *******, , , нар байсан, харин ******* машиндаа сууж байсан, бас *******ийн машинд хойд талын суудал дээр байсан. Тэр үед машиных нь хаалгыг онгойлгоод ээ гээд дуусан чинь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй тасарчихсан юм байна гэж тэд нар ярилцсан. Тэгээд тэндээс явахаар болоод *******ийн машины урд суудалд нь суугаад арын суудалд нь , хоёр суугаад Блю скай караокеноос хөдлөөд төв замаар яваад караокены гадаа ирээд арын суудлаас , хоёр ийг машинаас буулгаад тэр хоёр хоёр талаас нь өргөөд караоке руу оруулсан. Би *******ийн машинаар гэртээ хүргүүлээд үлдсэн. Яг намайг караокеноос гарч ирэхэд машинд жолоочийн суудал дээр нь ******* сууж байсан арын суудал дээр нь хажуу тийшээ хэвтчихсэн байсан, машины хажууд *******, , , нар байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 156-157/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ ажиллаж байхад орой 23:00 цаг өнгөрөөгөөд 5-6 хүн өрөө байна уу гэж орж ирэхээр нь би караокены 1 номерын өрөөнд оруулсан. Тэгээд тэд нар ороод архи пиво захиалаагүй зөвхөн караокегоор 1 цаг захиалсан. Тэд нарыг өрөөнд орсны дараа 20-30 минутын дараа 2 билүү 3 хүн нэг эрэгтэй хүний 2 хүн нь гарыг нь мөрөн дээрээ давуулаад хоёр талаас нь өргөчихсөн оруулж ирээд 1 номерын өрөөнд оруулсан. Тэгээд байж байгаад тэр хүнийг оруулж ирсэн хүмүүс нь түрүүлээд гараад явсан. Тэгээд караокены цаг нь дуусаад түрүүлж орсон хүмүүс нь гараад явсан. Тэр өргүүлж орж ирсэн хүн нь өрөөнд ганцаараа үлдчихсэн байсан. Тэгээд гаднаас өргөж оруулж ирсэн хоёр найз нь эргэж орж ирээд нэг залуу нь нөгөө ухаангүй байгаа хүнийгээ үүрээд нэг нь араас нь дагаад аваад гарсан. Тэгээд удалгүй цагдаа орж ирж хүн нас барсан талаар мэдэгдсэн... Тэр хүн орж ирэхдээ 2 хүн нь тэр хүний гарыг нь өөрсдийнхөө мөрөн дээгүүр давуулчихсан, тэгээд хоёр талаас нь сугадаж өргөөд оруулж ирсэн, тэр хүн юу ч яриагүй, ямар ч дуу авиа гаргаагүй, хөл гараа хөдөлгөөгүй, бүр хоёр хөлөө газраар чирээд өргүүлж орж ирсэн. Тэр хүн өргүүлж орж ирэхдээ бөөлжөөгүй, ямар ч дуу авиа гаргаагүй, хөл гараа ч хөдөлгөхгүй байсан. Би тэр хүмүүсийг яг өрөөндөө байхад нь бол өрөөнд нь ороогүй, яагаад гэхээр тэр хүмүүс ямар нэгэн идэх, уух юм захиалаагүй зүгээр караоке захиалаад орсон байсан юм. Тэгээд эхний орсон хүмүүсийг нь гарсаны дараа нь би өрөөг нь цэвэрлэх гээд өрөөнд нь ороход тэр өргүүлж орж ирсэн хүн нь өрөөний урд талын хананд наалдуулсан байдаг зөөлөн буйдан дээр зүүн талд нь суугаад баруун талруугаа толгойгоо харуулаад хэвтчихсэн байсан. Намайг тэр өрөөнд ороход тэр хүн буйдан дээр махиралдаад хэвтэж байсан, тэр хүн ямар ч дуу авиа гаргаагүй, хөл гараа ч хөдөлгөөгүй, бөөлжсөн барьсан юм байхгүй. Би тэр хүнийг согтоод тасарчихсан хүн байна л гэж бодсон...гэх мэдүүлэг, /хх-ийн 159-160/,
Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... бид нар караоке руу орж 1 номерын өрөөнд ороод 40-50 минут орчим дуулаад байж байхад гаднаас, , гурав ийг оруулж ирсэн. Өрөөнд оруулж ирээд караокены өрөөнд байсан зөөлөн буйдан дээр хамгийн цаад талын буланд нь суулгасан. Тэгээд бид нар дуулж байгаад, хоёр караокены микрофон булаацалдаад жаахан маргалдсан, тэгээд тэр хоёрыг маргалдаад байхаар нь бид нар гадаа гараад тэгээд явцгаасан. Тэр үед нь эхэлж хаалга онгойлгоод , хоёр ийн хоёр гарыг нь өөрсдийнхөө мөрөн дээгүүр давуулаад ийг хоёр талаас нь сугадаад өргөж оруулж ирсэн. ийн хоёр хөл нь ямар ч мэдрэлгүй шалан дээгүүр чирэгдчихсэн орж ирсэн. ийг өрөөнд оруулж ирээд өрөөнд байсан зөөлөн буйдан дээр буланд нь суулгасан, тэгээд нь хажуу тийшээ хазайгаад буйдан дээрээ хагас хэвтсэн байсан. Өрөөнд ийг оруулж ирэхэд , хоёр ийн хоёр гарыг нь өөрсдийнхөө мөрөн дээгүүр давуулчихсан, хоёр талаас нь сугадаж өргөөд оруулж ирсэн, нь ямар ч мэдрэлгүй хоёр хөл нь газар чирэгдээд орж ирсэн. гаднаас орж ирэхдээ ямар ч дуу авиа гаргаагүй, үг хэлээгүй, хөл гараа хөдөлгөөгүй яма рч мэдрэлгүй байсан. өрөөнд орж ирсэн байхдаа ч гэсэн яма рч дуу авиа гаргаагүй, хөл гараа ч хөдөлгөөгүй, бөөлжөөгүй чинь чимээгүй л байгаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 162-163/,
Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. бид нар караокед орж караоке захиалаад өрөөнд орсон. Тэгээд өрөөнд ороод дуулаад байж байтал, , , нар ирсэн. Тэгээд жаахан байж байгаад караокены цаг нь дуусахаар нь бид нар гарч явсан. Д,,,, бид нар байсан, бид нарын араас ,, , нар орж ирсэн. Тэр үед ийг өрөөнд оруулж ирэхдээ хоёр хүн нь хоёр талаас нь сугадчихсан оруулж ирсэн, яг хэн хоёр нь сугадсан байсныг нь би сайн анзаараагүй. Тэр үед ийг өрөөнд оруулж ирээд хаалганы харалдаа буйдан дээр буланд суулгасан. Тэр үед ямарч үг дуу гаргаагүй, бөөлжөөгүй, хөл гар нь ямар байсныг би анзаараагүй ээ. Тэр үед буйдангийн нэг талын буланд нь би нөгөө талын буланд нь жаахан хол сууж байсан болохоор би ийг хөл гараа хөдөлгөсөн эсэхийг би хараагүй ээ, ямар ч гэсэн үг дуу авиа бол гаргаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 166/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Аймгийн төвд орж ирээд манай машинд суусан хүмүүс Аялгуу рестораны гадаа зогсоод караокед орох гэсэн чинь өрөө байхгүй гэхээр нь караоке дээр очсон. Тэнд өрөөнд ороод дуулж байхад бид нарын араас эхлээд хаалгаар шагайсан, тэгээд буцаж яваад ,, , нар орж ирсэн. Тэгээд өрөөнд орж ирээд миний хажууд суусан, , хоёр талийгаач ийг өргөөд оруулж ирээд өрөөний буйдан дээр хэвтүүлсэн. Тэгээд тэд нарыг өрөөнд орж ирэхэд нь бид нар наадах чинь яасан юм бэ зүгээр үү гэж асуусан чинь тасраад уначихсан гэж хэлсэн. Тэгээд жаахан дуулаад байж байсан чиньтай маргалдах гээд байхаар нь биыг дагуулаад гадаа гарсан, бид хоёрын араас гарч ирээд хэрүүл гуйгаад байсан, тэгээд бид нартай хамт явсан хүмүүс гарч ирээд бид нар явсан. Тэр үед , хоёр ийг хоёр талаас нь сугадчихсан оруулж ирсэн. Тэр үед ийг өрөөнд оруулж ирээд хаалганы харалдаа буйдан дээр буланд суулгасан. Тэр үед би ийн хөл нь ямар байсныг хараагүй, , хоёр хоёр талаас нь сугалаад л оруулж ирсэн. Тэр үед надад ийн ямар ч дуу авиа сонсогдоогүй ээ. Тэр өрөөнд байхдаа тэр өрөөнд байсан хүмүүстэй нэг ч юм яриагүй, бөөлжөөгүй, хөл гараа ч хөдөлгөөгүй ээ...гэх мэдүүлэг, /хх-ийн 167/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... өрөөнд ороод караокегоор нь дуулаад байж байхад ,, , нар орж ирсэн. Талийгаач ийг , хоёр сугадчихсан орж ирсэн араас нь орж ирсэн. Тэгээд орж ирэхэд бид хоёр дуулж байсан чинь нь микрофон булаацалдаад хэрэлдсэн, тэгээдыг аваад гарч явсан, тэгээд араас нь бид нар гараад тэгээд бүгд явцгаасан. Д,, , , бид нар байсан, бид нарын араас ,, , нар орж ирсэн. Тэр үед , хоёр ийг хоёр талаас нь сугадчихсан орж ирсэн, толгой нь бүр доошоо унжчихсан орж ирсэн, хөлөөрөө бол алхаж орж ирээгүй. Тэгээд сууж байсан хүмүүс наадах чинь яасан юм гэж асуусан чинь тэр гурав тасарчихсан байна гэж хэлсэн. ийг оруулж ирэхэд ямар ч үг яриа хэлээгүй, хөл гараа хөдөлгөөгүй ээ. Тэр үед өрөөнд байхдаа нэг ч үг яриа хэлээгүй, хөл гараа хөдөлгөөгүй, бөөлжөөгүй ээ.. тэр үед Аялгуу рестораны гадаа машинд байхад ******* над руу чатаар “хаана байгаа юм, би блю скай дээр ирчихсэн байна. Нэгийнхэн энд байна, та хэд хүрээд ирэхүү,энд ирнэ биз дээ гэсэн чат бичсэн. Тэгэхээр нь миний утсаар чат бичиж “бид нар очихгүй, одоо руу орлоо” гэж бичсэн. Тэгээд удаагүй *******гээс миний чат руу эхлээд нэг бичлэг явуулаад араас нь “найз нь нэг хүүхэд цохчихсон чинь ухаан алдчих шиг боллоо гээд чат бичсэн. Тэгэхээр нь би бичлэгийг харахад цээж нүцгэн, цээжин дээр нь нэг хүн гараараа илээд байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь би тэр бичлэгийг үзчихээд яанаа зүгээрүү гэж бичихэд чимээгүй болчихсон. Тэгээд бид нар ороод дуулж байхад *******гээс “өө найзаа зүгээр тасарчихсан байсан байна, найз нь одоо гэр лүүгээ харьж байна гэж чат бичсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 169, 210/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Аймагт ирээд Аялгуу караокед орох гэсэн чинь өрөө байхгүй гэхээр нь бид нар караоке дээр ирээд өрөө байгаа гэхээр нь 1 цагаар караоке аваад караокены өрөөнд орсон. Тэгээд өрөөнд ороод караокегоор нь дуулаад байж байхад ,, , нар орж ирсэн. Талийгаач ийг , хоёр сугадчихсан орж ирсэн, араас нь орж ирсэн. Тэд нарыг орж ирэхэд нь бид хоёр яг дуулаад байж байсан юм. Тэгээд надаас мкээ өгчхөөч гэхээр нь би сайн сонсоогүй байж байсан, тэгээд бид хоёр маргалдаад намайг дагуулаад гадаа гарсан, тэгээд бид хоёрын араас бусад нь гарч ирээд тэгээд бид нар явцгаасан. Д,, , , бид нар байсан, бид нарын араас ,, , нар орж ирсэн. Тэр үед , хоёр ийг хоёр талаас нь сугадчихсан орж ирсэн. Өрөөнд байхдаа бид нартай хэнтэй нь ч юу ч яриагүй, чив чимээгүй л байгаад байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 171-172/,
Гэрч С.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... бид нар караоке дээр ирсэн чинь өрөө байгаа гэхээр нь 1 цагаар караоке аваад өрөөнд ороод дуулаад байж байхад ,, , нар орж ирсэн. Талийгаач ийг , хоёр сугадчихсан орж ирсэн, араас нь орж ирсэн.Бид нар тэд нарыг орж ирэхээр нь наадах чинь яасан юм гэсэн чинь тэр гурав тасарчихсан байгаа юм, ийшээ хэвтүүлчихье гэсэн. Тэгээд байж байхад, хоёр хоорондоо маргалдаад хоёр гараад явсан, араас нь бид нар гараад тэгээд явцгаасан... Өрөөнд оруулж ирэхдээ , хоёр ийг хоёр талаас нь сугадчихсан орж ирсэн, нь толгой нь доошоо гудайчихсан, хоёр хөл нь газар чирэгдчихсэн орж ирсэн... Өрөөнд байхдаа ийг надтай ойрхон буйдан дээр хэвтүүлсэн, тэгээд өрөөнд байхдаа нэг ч үг дугараагүй, ямарч дуу авиа гаргаагүй, хөл гараа ч хөдөлгөөгүй... Би яг харсан, яг үнэн, орж ирэхэд нь ийг хоёр талаас нь сугадаад өргөчихсөн ийн хоёр хөл нь газарт чирэгдээд орж ирсэн, толгой нь доошоо гудайчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 174-175/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Арга хэмжээ нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагаас эхлэх удирдамжтай байсан боловч оюутнууд цуглахгүй байсаар байгаад 14 цагт эхэлсэн гэсэн. Би уг арга хэмжээнд оролцож чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 177-178/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* нь ээж ийг аав, ээжтэйгээ байхад нь гэртээ төрсөн. Тэгээд ийг 3 настай байхад нь манай аав, ээж хоёр нас барсан. нь ажил хийгээд хүүхдээ харах боломжгүй байсан тул ийг би өргөж авсан. Тэгээд ньгийн гэсэн бичиг баримттай байгаа... хууль ёсны төлөөлөгчөөр аав нь оролцоно. Би хууль ёсны төлөөлөгчөөр оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 187-188/,
Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаартай
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед их, бага тархины баруун зуун тал бөмбөлгийн хамарсан тархмал аалзан хальсан доор цус харвалт, хуйны цус хуралт, баруун, зүүн жолоо булчингийн цус хуралт, нугалмын булчингийн цус хуралт, зүүн чихний шарх, баруун дал, хэвлийн хэвлийн зуун хажуу, баруун шилбэний баруун тохой, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх аалзан хальсан доор тархмал цус харвалт нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.
2.Талийгаач Б. нь гавал тархины битүү гэмтэл их, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдагдсан хуйхны цус хуралт, их бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн тархмал цус харвалт гэх шинжүүдээр тодорхойлогдоно.
3. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
5. Талийгаач ******* биед үүссэн цус хурал зулгаралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн цохих өшиглөх гэх мэт үйлдлүүдээр үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт, /хх-ийн 214-221/
Шинжээч эмчын мөрдөн байцаалтанд өгсөн
Цогцосонд шинжилгээ хийхэд биеийн зүүн чихэнд шарх, баруун дал, хэвлийн баруун зүүн хажуу хэсэг, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалганд зулгаралт гэмтэлтэй байсан. Энэ шархнууд нь нимгэн тав тогтсон байсан. Үүссэн цаг хугацаа нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Яагаад гэхээр амь хохирогчийн задлан шинжилгээнд нас барснаас нь хойш 24 цагийн дараа орсон учраас тухайн зулгарсан шархнаас гарсан цус нь хатаж нимгэн тав үүсэх боломжтой. Мөн зүүн чихний шарх нь ангайсан, зах ирмэг нь тэгш бус шарх байсан. Энэ цэгчилсэн цус харвалт нь дотор эрхтний доргилт болон түргэн үхлийн үед илэрдэг шинж байгаа юм. Амьсгал бүтэлтийн үед уушиг нь хийрхэг болж уушгинд хавирганы ором гарч, уушги ягаан өнгөтэй болдог ба талийгаачийн хувьд амьсгал бүтэлтийн шинж тэмдэг байхгүй байсан. Мөн дотор эрхтнүүдэд ялзрал буюу муудалтын шинж тэмдэг үүсэж байсан... Талийгаачийн зүрх болон дотор эрхтнүүдэд бүгдэд нь ялзрал буюу муудалтын өөрчлөлт явагдаж эхэлсэн байсан. Энэ нь бол гэмтлээс биш бөгөөд шинжилгээнд орсон цаг хугацаа, цогцсыг хадгалсан орчин, температур зэргээс шалтгаалан үүсэж байгаа юм. Хүн амьд байх үед цусаар хүчилтөрөгч тээвэрлэгдэж эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр хангах үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагаа явагдахгүй, булчирхайд тархмал үхжил үүснэ, энэ нь тухайн хүнийг нас барснаас хойш явагдах учраас талийгаачийн үхэлд нөлөөлөхгүй. Энэ гэмтэл нь талийгаачийг амьд байх үед нь үүссэн, энэ гэмтэл нь талийгаачийн үхэлд нөлөөлөхгүй. Мөн энэ гэмтэл нь мохоо хүчин зүйлийн цохих, өшиглөх, боох үйлдлийн улмаас үүсэж болно...гэх мэдүүлэг /хх-ийн 226-227/,
Нарийн мэргэжлийн эмч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний 55 дугаартай
...******* нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвчилж байгаагүй. Ямар нэг өвчингүй. Хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /2 хх-ийг 7-9/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / 2 хх-ийн 30-45 /, гэмт хэргийн талаарх, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 2-3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 4-10, 20-23, 33-35, 47-51, 58-61, 66-70 /, дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 52-56/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 61-66, 70-74/ хар өнгийн куртикид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 74-75/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 11-17/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / хх-ийн 35-36/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-29, 33-35, 41-42/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 47-50/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 52-54/, караокед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 58-59/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 61-65, 76-73/, хохирлын баримтууд /1 хх-ийн 77-83/, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 84-86/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд / 2 хх-ийн 68-120/, иргэний үнэмлэхний лавлагаа / 2 хх-ийн 67-68/, дипозит дансны хуулгууд /2 хх-ийн 127-131/,урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 хх-ийн 132-133/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 135/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-ийн 134-151/, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123-124, /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг 50 минутын үед согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах ******* нэртэй караокены гадаа иргэн *******тэй маргалдаж улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “*******” нэртэй байшингийн гадна *******ийн цээжин тус газар 1 удаа хөлөөрөө өшиглөн унагааж, толгойн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж, толгойн тус газар 1 удаа гараараа цохиж биед нь их, бага тархины баруун зуун тал бөмбөлгийн хамарсан тархмал аалзан хальсан доор цус харвалт, хуйны цус хуралт, баруун, зүүн жолоо булчингийн цус хуралт, нугалмын булчингийн цус хуралт, зүүн чихний шарх, баруун дал, хэвлийн хэвлийн зуун хажуу, баруун шилбэний баруун тохой, зүүн бугалганы зулгаралт гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....
....Манай найз охин бид хоёрыг салгаад *******ийг цааш нь түлхсэн чинь манай найз охин руу чи юу юм гээд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би манай найз охин байгаа юм гээд найз охиноо хойш нь татсан. Тэгтэл ******* миний толгойн хэсэг рүү гараа зангидаад цохисон. Тэгээд зам гараад зугтчихсан. Буцаад гэр лүүгээ харих гээд найз охиноо хөтлөөд машин руугаа алхаж байсан чинь гэнэт араас хувцсаа тайлчихсан чамайг ална гээд дайраад ирсэн. Тэр үед нь би хойш нь жийсэн чинь газар өнхрөөд уначихсан. Тэгээд очоод мөр лүү нь өшиглөе гэж бодоод өшиглөсөн чинь толгой руу нь өшиглөчихсөн байсан... гэх мэдүүлэг
Шүүгдэгч *******гийн ... миний толгой руу нэг удаа цохисон, бид хоёр хэрэлдэж явж байгаад нь юу юу юугүй, хувцсаа тайлаад дахиад зодох гээд дайраад ирэхээр нь би унагаагаад мөр лүү нь нэг удаа өшиглөсөн, унагасны дараа континерийн тийшээ явж байхад нь өөрөө алхаад явж байсан. Би хажуугаас нь түшээд байсан. Намайг зодох гээд дайраад ирэхээр нь би биеэ хамгаалах гээд цааш нь жийсэн. Тэр л одоо миний буруу байна...гэх мэдүүлэг / хх-ийн 48-49/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын ...би бичлэгийг үзлээ, энэ бичлэг дээр цагаан цамцтай залууд зодуулж байгаа, газар унаж байгаа нь манай хүүхэд мөн байна. Тэр үед хар өнгийн куртик өмссөн байсан,....би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ сэтгэл санааны хохирол тогтоолгоно гэж байсан. Харин манай гэрийнхэн ярилцаад сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй гэж шийдвэрлэсэн. Надад талийгаачийн оршуулгын зардалд 21.000.000 төгрөг төлсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 91-93, 95/,
Гэрч С.ийн ... бид хоёр гэр бүл болоод олон жилж болж байгаа, талийгаач ийг бага байхад нь бид хоёр гэр бүл болсон, нөхөр нь хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон хэвээр нь байлган, би оролцох шаардлагагүй,....нөхөр нь өглөө Мазаалай дээр ажилтай гээд ажилдаа явсан гэж надад хэлсэн, тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад шөнө нас барсныг нь мэдсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 107/,
Гэрч ын ... эргээд гийн үүдэн дээр ирэхэд талийгаачийг машиндаа суулгах гэж байтал 103-н машин яг миний машины хажууд ирж зогсоод талийгаачийг эмч үзээд нас барсан талаар хэлсэн...намайг баарнаас арч ирэхэд гадаа байсан ,, *******, ******* нар ийг машинд унтаж байгаа л гэж хэлсэн....гэх мэдүүлэг, /хх-ийн 109-112, 114-115/,
Гэрч Б.гийн... бид нарыг гараад ирэхэд талийгаачийг тасарчихлаа гэхээр нь би сэрээх гээд оролдсон боловч сэрэхгүй байхаар нь тасарсан байна гэж бодсон,... бид хоёр үлдээд ийг гаргаж ирье гээд өрөөнд ороод ийг би үүрээд гадаа гаргаж ирээд би ийг мөрөн дээрээсээ буулгаад үүдний довжоон дээр хэвтүүлэхэд талийгаачийн нүүр нь цонхийсон байдалтай байхаар нь амьсгалж байна уу гээд би цээжин дээр нь дарж үзэхэд амьсгалахгүй байхаар ньд түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд гар утсаараа 2 удаа түргэн тусламж руу залгасан,...эмнэлгийн машин ирээд эмч нь ийг үзээд нас барсан байна гэж хэлсэн..гэх мэдүүлэг, /хх-ийн 117-120- 122/,
Гэрч Б.*******ийн... ******* надад тэнд тасарчихлаа, алхаж чадахгүй байна, машинаа унаад хүрээд ир” гэхээр нь би машинаа унаад тэр караокены хойхно талд яваад очтол ******* нь ийг сугадаад арын суудалд суулгасан. ******* хойно суугаад найз охин нь урд суудалд суугаад эргээд нөгөө караокены гадаа ирсэн,...тэр үед талийгаач бүрэн тасарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 125-126/,
Гэрч Х.ий... эргэж ороод сууж байтал гаднаас г орж ирэхээр нь би талийгаачийг хаана байгаа талаар асуухад “машин дотор тасарчихсан” гэж хэлсэн. Тухайн газрын цаг дуусаж гарч ирэхэд машины арын суудалд хэвтчихсэн байхаар нь “сэрээрэй гэж дуудахад хариу өгөөгүй. Тухайн үед талийгчийн цамц дээшээ сөхгөгдсөн байсан. Би талийгчийг тасарсан байна гэж бодсон...талийгч бол тай уулзсанаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Бид нараас салахдаа бол зүв зүгээр байсан. Харин өрөөнд орж ирэхдээ талийгаачийг тасарсан гэж хэлсэн ба бид нар гараад машин дотор сэрээх гээд огт сэрээгүй. Тэрнээс хойш талийгаач ямар нэгэн байдлаар бид нартай харилцаа үүсгээгүй.......гэх мэдүүлэг, /хх-ийн 129-132,134-135
Гэрч ийн .... Шаргалжуутын залуу гарахдаа хаана байна тооцоо хийнэ гэсэн юм гэсэн чинь тэр өндөр залуу нь гадаа машинд унтаж байгаа, хурдан гаръя гэж хэлээд гарсан, тэгээд эргэж орж ирээгүй... Манайд бааранд орж ирэхдээ ээс архи үнэртэж байсан, гэхдээ бол гуйвж дайвсан согтуу бол байгаагүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/,
Гэрч С.ын ...., ******* хоёр хамт гараад явсан. Би араас нь гарсан чинь караокеноос жаахан цаашаа 10 орчим метрийн зайтай газарт ******* ийн хоёр гарыг нь барьчихсан, ******* рүү орилоод чи найзыгаа дутуу үнэлээд байна, хоёулаа энэ сургуульд хэн нь үлдэхээ үзчих үү гээд орилоод байсан,... *******гийн шанаа руу нь гараараа нэг удаа цохсон, тэгээд ******* толгойгоо бариад цаашаа явсан чинь *******гийн араас нь орилоод *******гийн хойноос гүйсэн, тэгсэн чинь ******* эргэж хараад өөрөө холдуулаад түлхэх шиг болсон чинь хойшоо хоёр гараараа газар тулаад суусан. Тэгээд найз нь ерөөсөө согтоод байна, тасрах гээд байна гэсэн,.... ******* ийг татаж босгоод өөрөө машин руу алхаж орсон,...би *******гээс яасан юм гэж асуухад “намайг ална гээд байхаар нь түлхээд унагасан” гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 145-146, 148/
Гэрч Б.гийн...караокед байхдаа намайг явахад л лав нэг их согтоогүй байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 151/,
Гэрч -гийн .... машины арын суудал дээр хажуугаараа хэвтэж байхаар нь би энэ тасарчихсан юмуу гэж асуусан чинь ******* наадах чинь тасарчихсан юм шиг байна гэж надад хэлсэн,...би машины хойд талын хаалгыг нь онгойлгоод харахад машины баруун хойд талын суудал дээр хагас хэвтчихсэн байсан. Би сэрээрэй гээд хацар дээр нь зөөлхөн хүрч үзсэн чинь ямар ч дуу гаргаагүй, хариу үйлдэл үзүүлээгүй. Тэр үед би караокеноос гарч ирээд ийг машинд унтаж байхаар нь би энэ тасарчихсан юм уу гэсэн чинь ******* наадах чинь тасарчихсан гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 153-154/,
Гэрч М.гийн ... *******ийн машинд хойд талын суудал дээр байсан. Тэр үед машиных нь хаалгыг онгойлгоод ээ гээд дуусан чинь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй тасарчихсан юм байна гэж тэд нар ярилцсан,...намайг караокеноос гарч ирэхэд машинд жолоочийн суудал дээр нь ******* сууж байсан арын суудал дээр нь хажуу тийшээ хэвтчихсэн байсан, машины хажууд *******, , , нар байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 156-157/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... тэр хүн орж ирэхдээ 2 хүн нь тэр хүний гарыг нь өөрсдийнхөө мөрөн дээгүүр давуулчихсан, тэгээд хоёр талаас нь сугадаж өргөөд оруулж ирсэн, тэр хүн юу ч яриагүй, ямар ч дуу авиа гаргаагүй, хөл гараа хөдөлгөөгүй, бүр хоёр хөлөө газраар чирээд өргүүлж орж ирсэн. Тэр хүн өргүүлж орж ирэхдээ бөөлжөөгүй, ямар ч дуу авиа гаргаагүй, хөл гараа ч хөдөлгөхгүй байсан,...тэр өргүүлж орж ирсэн хүн нь өрөөний урд талын хананд наалдуулсан байдаг зөөлөн буйдан дээр зүүн талд нь суугаад баруун тал руугаа толгойгоо харуулаад хэвтчихсэн байсан. Намайг тэр өрөөнд ороход тэр хүн буйдан дээр махиралдаад хэвтэж байсан,тэр хүнийг согтоод тасарчихсан хүн байна л гэж бодсон...гэх мэдүүлэг, /хх-ийн 159-160/,
Гэрч Ж.ийн... нь эхэлж хаалга онгойлгоод , хоёр ийн хоёр гарыг нь өөрсдийнхөө мөрөн дээгүүр давуулаад ийг хоёр талаас нь сугадаад өргөж оруулж ирсэн,.. ийн хоёр хөл нь ямар ч мэдрэлгүй шалан дээгүүр чирэгдчихсэн орж ирсэн, гаднаас орж ирэхдээ ямар ч дуу авиа гаргаагүй, үг хэлээгүй, хөл гараа хөдөлгөөгүй яма рч мэдрэлгүй байсан. өрөөнд орж ирсэн байхдаа ч гэсэн яма рч дуу авиа гаргаагүй, хөл гараа ч хөдөлгөөгүй, бөөлжөөгүй чинь чимээгүй л байгаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 162-163/,
Гэрч Э.ын... ийг өрөөнд оруулж ирэхдээ хоёр хүн нь хоёр талаас нь сугадчихсан оруулж ирсэн, яг хэн хоёр нь сугадсан байсныг нь би сайн анзаараагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 166/,
Гэрч ийн ...тэд нарыг өрөөнд орж ирэхэд нь бид нар наадах чинь яасан юм зүгээр үү гэж асуусан чинь тасраад уначихсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 167/,
Гэрч ийн... *******гээс миний чат руу эхлээд нэг бичлэг явуулаад араас нь “найз нь нэг хүүхэд цохчихсон чинь ухаан алдчих шиг боллоо гээд чат бичсэн. Тэгэхээр нь би бичлэгийг харахад цээж нүцгэн, цээжин дээр нь нэг хүн гараараа илээд байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь би тэр бичлэгийг үзчихээд яанаа зүгээрүү гэж бичихэд чимээгүй болчихсон, *******гээс “өө найзаа зүгээр тасарчихсан байсан байна, найз нь одоо гэр лүүгээ харьж байна гэж чат бичсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 169, 210/,
Гэрч Б.ын ... өрөөнд ороод караокегоор нь дуулаад байж байхад ,, , нар орж ирсэн. Талийгаач ийг , хоёр сугадчихсан орж ирсэн, араас нь орж ирсэн,..өрөөнд байхдаа бид нартай хэнтэй нь ч юу ч яриагүй, чив чимээгүй л байгаад байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 171-172/,
Гэрч С.Дын... Өрөөнд оруулж ирэхдээ , хоёр ийг хоёр талаас нь сугадчихсан орж ирсэн, нь толгой нь доошоо гудайчихсан, хоёр хөл нь газар чирэгдчихсэн орж ирсэн... Өрөөнд байхдаа ийг надтай ойрхон буйдан дээр хэвтүүлсэн, тэгээд өрөөнд байхдаа нэг ч үг дугараагүй, ямарч дуу авиа гаргаагүй, хөл гараа ч хөдөлгөөгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 174-175/,
Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаартай
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед их, бага тархины баруун зуун тал бөмбөлгийн хамарсан тархмал аалзан хальсан доор цус харвалт, хуйны цус хуралт, баруун, зүүн жолоо булчингийн цус хуралт, нугалмын булчингийн цус хуралт, зүүн чихний шарх, баруун дал, хэвлийн хэвлийн зуун хажуу, баруун шилбэний баруун тохой, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо,.... гавал тархины битүү гэмтэл их, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас нас баржээ,....дээрх аалзан хальсан доор тархмал цус харвалт нь хүний эрүүл мэндэд учирсан хохирол амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, /хх-ийн 214-221/
Шинжээч эмчын ...Цогцосонд шинжилгээ хийхэд биеийн зүүн чихэнд шарх, баруун дал, хэвлийн баруун зүүн хажуу хэсэг, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалганд зулгаралт гэмтэлтэй байсан. Энэ шархнууд нь нимгэн тав тогтсон байсан. Үүссэн цаг хугацаа нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Яагаад гэхээр амь хохирогчийн задлан шинжилгээнд нас барснаас нь хойш 24 цагийн дараа орсон учраас тухайн зулгарсан шархнаас гарсан цус нь хатаж нимгэн тав үүсэх боломжтой. Мөн зүүн чихний шарх нь ангайсан, зах ирмэг нь тэгш бус шарх байсан. Энэ цэгчилсэн цус харвалт нь дотор эрхтний доргилт болон түргэн үхлийн үед илэрдэг шинж байгаа юм,...энэ гэмтэл нь мохоо хүчин зүйлийн цохих, өшиглөх, боох үйлдлийн улмаас үүсэж болно...гэх мэдүүлэг /хх-ийн 226-227/
Нарийн мэргэжлийн эмч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний 55 дугаартай...******* нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /2 хх-ийг 7-9/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан ба хүний амь, нас эрүүл мэндийн эсрэг хийсэн үйлдэл буюу гэмтэл учруулсан, хүний амь насыг хохироосон үйлдлээрээ илэрнэ.
Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй/, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба амь хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл , хохирогчийн үхлийн хооронд шууд хамааралтай байна.
Мөн шүүгдэгч *******г хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь амь хохирогч *******ийн биед гавал тархины битүү гэмтэл их, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас нас барсан болох нь цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөн амь хохирогч 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсан/ хх-ийн 123-124/ , шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас амь хохирогчид учирсан гэмтэл нь тэр даруйд үхэлд хүргэсэн нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбоо хамааралтай байна.
Шүүгдэгч *******, амь хохирогч ******* нарын дунд маргаан болсон, ******* нь *******ийн толгой хэсэг рүү өшиглөсөн талаар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *******гийн... би наанаас гүйж очоод нэг жийж унагаагаад мөр рүү өшиглөе гэж бодоод өшиглөсөн чинь толгой хэсэг рүү өшиглөсөн байсан...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байна.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нь хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал нөлөөлсөн ба шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг санаатайгаар хохироосон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эдгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа буюу хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцно.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн № 55 дүгээр дүгнэлтээр ...шүүгдэгч ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай... гэх дүгнэлт гарсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна./ хх-ийн 7-8/
Аймгийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно... гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 30,000,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд шүүгдэгч *******гээс нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд бичгээр хүсэлтээ гаргасан,
мөн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхэд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 52025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 900,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаар баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч ******* шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж, амь хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 59304 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын 100900020080 санд шүүгдэгч ******* нь 59304 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3….Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ…гэж, 511.4-т…гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно,…гэж, 511.5-т….гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно… гэж тус тус хуульчилсан .
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд... манай гэрийнхэн сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй гэж шийдвэрлэсэн... гэх мэдүүлэг 1-р хх-ийн 97-98/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын шүүхэд ирүүлсэн.. хохирлыг барагдуулсан, гомдол саналгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч *******гээс сэтгэл санааны хохирлыг гаргаж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч оролцохгүй талаар илэрхийлсэн ба бичгээр хүсэлтээ шүүхэд ирүүлсэн болохыг тэмдэглэв
Улсын яллагчаас.... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял” оногдуулах, уг оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор, Д.Мэндээ нараас .......шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдэлд маргаагүй, ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү,...мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 -т заасныг харгалзан үзнэ үү… гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан.
Энэ нь 18 насанд хүрсэн боловч насанд хүрсэн хүний оюун ухаан, сэтгэхүйн хөгжлийн түвшинтэй харьцуулахад өөрийн үйлдлийн нийгмийн аюулын мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгох хэмжээнд хөгжөөгүй 21 нас хүртэлх оюуны хөгжлийн байдлыг харгалзан ял оногдуулах тухай зохицуулалт.
Хэрэгт авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын №55 дугаартай“ *******... ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч *******… өсвөр насны хүнд тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг 5 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Бор, Д.Мэндээ нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор, Д.Мэндээ нараас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хариуцлага ******* нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Үүрийнцолмон нь ...шүүгдэгч *******г гэм буруугүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдлийг буруугүй болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлтэд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх...” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж,
- 1.4 дэх заалтад...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хэрэглэж болно...гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нотлох баримтаар нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хохирлыг төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлж, 5,900,000 төгрөгийг өгсөн/, шүүгдэгч хувийн байдал / их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн менежментийн 2 дугаар дамжаанд суралцдаг, цаашид сурч хүмүүжих боломжийг харгалзан, түүний насны байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал буюу сэтгэл зүйн онцлог /, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № 60 дугаар их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн тодорхойлолт, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн *******гийн зан байдлыг тодорхойлолт /хх-ийн 70-71/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын шүүхэд ирүүлсэн.. хохирлыг барагдуулсан, гомдол саналгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... хүсэлт, уг гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүйл бус үйлдэл нөлөөлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д таван жил дөрвөн сар тав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 111 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэг, ДВД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, цагаан өнгийн хос пүүз, эрээн өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч *******гийн эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт *******ын *******г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г таван жил дөрвөн сар тав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван жил дөрвөн сар тав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 111 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин болтол шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА