| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0176/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/199 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ш.Оюундарь |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч: Ш.Оюундарь
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514002060195 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******,******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байхдаа тус тээврийн хэрэгслийн арын суудал дээр байсан Галакси таб загварын гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу хохирогч *******од 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дунд захын хавиас *******,*******,*******ы хамт таксинд суугаад Смайл дэлгүүр ороод Монос дэлгүүр дээр зогсоход би нэг гар утас таксинаас олоод шууд гэр лүүгээ хүргүүлсэн. Гээгдэл гар утсыг ашигласан нь миний буруу болсон. Мөн гээгдэл эд зүйлийг олоод хэрхэхийг мэдэхгүй болохоороо ашигласан. Цаашид гээгдэл эд хөрөнгийг олсон тохиолдолд хэрхэх талаар ойр дотнын хүмүүстээ анхааруулж хэлж ярина. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү....гэх мэдүүлэг /хх-ийн 84/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед манай гэр бүлийнхэн машиндаа явж байхдаа манай хүүхэд миний утсыг арын суудал дээр оролдоод явж байсан. Тэгээд гэртээ очоод эхнэр хүүхдээ үлдээгээд эмнэлэг рүү явсан, эмнэлэг дээр ирээд ээжийг гэрт нь хүргэж өгчхөөд гэр рүүгээ явж байхад манай гудамжны үзүүр дээр байдаг Баян тоорой дэлгүүрийн орчмоос 2 эрэгтэй хүн гараа өргөхөөр нь суулгаад Соёмбо буудлын гадаа буулгасан. Тэндээсээ буцаад төв замаар явж байгаад Есөн-Эрдэнэ зах руу эргэтэл 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүн гараа өргөхөөр нь суулгаад 9 дүгээр багт байрлах Смайл дэлгүүрт 1 нь буугаад дэлгүүр рүү ороод юм авалгүй гараад ирсэн. Тэндээсээ Монос дэлгүүрийн урд зогсоод 3 эрэгтэй хүн нь буугаад, эмэгтэйг нь Олон булаг дэлгүүрийн арын гудамжаар ороод нэлээн өгсөж байтал ингээд буучихъя гээд буусан. Тэр эмэгтэй хашааныхаа араас орно гээд буусан. Би өглөө босоод утсаа авах гэтэл байхгүй байсан. Манай хүүхэд миний гар утсыг оролдож байгаад авалгүй гэртээ буугаад, миний машинд суусан хүмүүсийн аль нэг нь аваад буусан байх гэж бодсон. Алдсан гэх гар утас Галакси таб А9 загварын хар өнгөтэй, шилэн наалт бага зэрэг цуурснаас өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хар өнгийн кэйстэй, имэй кодтой, 2024 оны 11 дүгээр сард ахаасаа 1,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо 899,000 төгрөгөөр үнэлж байна. Алдах үедээ дугаарыг ашиглаж байсан...гэх мэдүүлэг, (хх-ийн 19)
Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...*******,, ******* нартай нийлж архи уусан...Тэр шөнө *******тай хамт такси барьж гадуур яваагүй, ******* манайд ирээгүй,, ******* 2 согтуу гарч яваад 30-40 минутын дараа манайд ирж хоносон... Би 2019 онд осолд орж нуруу нугас, тархи толгойдоо гэмтэл авснаас юм болгоныг мартаж санадаг болсон. Өмнөх мэдүүлгээ өгөөд гараад ирэхэд тухайн шөнө караоке орсон гэж бодогдоод байгаа, одоо юу ч санахгүй байгаа, архи уухаараа юу ч санадаггүй, тэр хүмүүсийн өгсөн мэдүүлэг зөв байх гэж бодож байна..гэх мэдүүлэг, (хх-ийн 22-23, 32-33)
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Таблетаа алга болгосон өдөр манай нөхөр намайг хүүхэдтэйгээ ажил дээр ирж авсан. Хүүхэд машины арын суудал дээр таблетаараа тоглож байсан, хашааны гадна буухдаа суудал дээрээ орхиод буусан юм шиг байгаа юм. Маргааш өглөө нь таблетаа үгүйлээд байхгүй байхаар нь алга болгосон гэдгээ мэдсэн...гэх мэдүүлэг, (хх-ийн 25),
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
....Найзуудтайгаа хамт дунд захын тэндээс *******,*******, ******* бид 4 такси барьж Хөх толгойд байдаг Монос дэлгүүр дээр хүргүүлж буусан. Тухайн үед би хар өнгийн гар утасны төрлийн зүйл хараагүй, утас байсан үгүйг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг, (хх-ийн 28-29)
Шинжээч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Самсунг Галакси таб А9 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 850,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт, (хх-ийн 39-40)
Мобиком корпораци” ХХК-ны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/1041 дугаартай “... имэй кодтой утсанд ашигласан дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...гэх албан бичиг, хавсралт (хх-ийн 07-08),
Юнител ХХК-ны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12-01/1158 дугаартай “... имэй кодтой утсанд дугаарыг 2025 оны 02 дугаар сарын 05-07-нд хийж ашигласан байна. - ******* *******,*******, Баянхонгор, Баянговь, 3-р баг Залаа...” албан бичиг, хавсралт, (хх-ийн 09/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 72-75/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/,гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 48/, депозит дансны хуулганууд /хх-ийн 50-54/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байхдаа тус тээврийн хэрэгслийн арын суудал дээр байсан Галакси таб загварын гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу хохирогч *******од 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын...Гээгдэл гар утсыг ашигласан нь миний буруу болсон, өөрийн үйлдэлдээ гэмшиж байна, хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү....гэх мэдүүлэг /хх-ийн 84/
Хохирогч *******ын...Өглөө босоод утсаа авах гэтэл байхгүй байсан. Манай хүүхэд миний гар утсыг оролдож байгаад авалгүй гэртээ буугаад, миний машинд суусан хүмүүсийн аль нэг нь аваад буусан байх,...алдах үедээ дугаарыг ашиглаж байсан...гэх мэдүүлэг, (хх-ийн 19)
Гэрч ы...тэр хүмүүсийн өгсөн мэдүүлэг зөв байх гэж бодож байна..гэх мэдүүлэг, (хх-ийн 22-23, 32-33)
Гэрч ...хүүхэд машины арын суудал дээр таблетаараа тоглож байсан, хашааны гадна буухдаа суудал дээрээ орхиод буусан юм шиг байгаа , маргааш өглөө нь таблетаа үгүйлээд байхгүй байхаар нь алга болгосон гэдгээ мэдсэн...гэх мэдүүлэг, (хх-ийн 25),
Гэрч гийн... *******,*******, ******* бид 4 такси барьж Хөх толгойд байдаг Монос дэлгүүр дээр хүргүүлж буусан, тухайн үед би хар өнгийн гар утасны төрлийн зүйл хараагүй, утас байсан үгүйг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг, (хх-ийн 28-29)
Шинжээч Л.Наранцэцэгийн... Самсунг Галакси таб А9 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 850,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт, (хх-ийн 39-40)
Мобиком корпораци” ХХК-ны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/1041 дугаартай “... имэй кодтой утсанд ашигласан дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...гэх албан бичиг, хавсралт (хх-ийн 07-08), Юнител ХХК-ны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12-01/1158 дугаартай “... имэй кодтой утсанд дугаарыг 2025 оны 02 дугаар сарын 05-07-нд хийж ашигласан байна. - ******* *******,*******, Баянхонгор, Баянговь, 3-р баг Залаа...” албан бичиг, хавсралт, (хх-ийн 09/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж тус тус зааж, хүний өмчлөх эрхийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байдаг.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт ...гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй...гэж хуульчилжээ.
Уг үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авснаар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа эд юмсыг хэлдэг.
Завших гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч *******ын гээгдүүлсэн Galaxy Tab маркийн гар утас нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №77 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 850,000 төгрөг гэж үнэлэгдсэн байх тул түүнийг бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эзэмшлийн гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж, ашиглаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч Galaxy Tab маркийн гар утсыг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тогтоох...дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хариуцлага ******* нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан ... шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас ялаас чөлөөлж болно... гэж
Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан.... энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх… гэж хуульчилсан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч ба хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал /ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, 4-15 насны гурван хүүхэдтэй буюу бага насны хүүхдүүдтэй,өрх толгойлсон эмэгтэй/, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....шатахуун түгээх ажлаасаа гаргасан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, аймаг руу шилжих гэж байгаа, хүүхдүүд бүгд Дархан хотод байгаа, би улсаас олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмж, улсаас олгодог хүүхдийн мөнгө, улсаас олгодог тэтгэмж 700,000 төгрөгөөр амьдардаг... гэх мэдүүлэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа, улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА