Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2,3, 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******,******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******, Х.******* нарт ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******, Х.******* нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэж хэрэглэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******, Х.******* нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил, хамгааллын газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******, Х.******* нарыг хүмүүжүүлэх хугацаанд хяналт тавьж байх үүргийг хууль ёсны төлөөлөгч *******, нарт тус тус даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж, электрон тамхи 9 ширхэг, электрон тамхи цэнэглэгч 1 ширхэг, хар өнгийн иштэй алх нэг ширхгийг устгуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газар даалгасугай.

7.Өсвөр насны шүүгдэгч С.*******, Х.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

8.Өсвөр насны шүүгдэгч С.*******, Х.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  тус тус хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч С.*******, Х.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ч.БАЙГАЛМАА