Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 129/2018/00737

 

                                                                          129/ШШ2018/00737                          

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ЗД-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц ХХК-д холбогдох

            72005733 төгрөг гаргуулах тухай болон хариуцагч Ц ХХК-н нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 17610128 төгрөг гаргуулах, 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

            Хариуцагч талын өмгөөлөгч Б.Э,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц- ХХК нь 2013 онд “Бөх билэгт” садыг засаж тохижуулах АР/ЭБ02/2013 дугаартай тендерт оролцож 259 800 000 төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэхээр шалгарч 02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр бол 2013 оны 06 сарын 21-нээс 2013 оны 07 сарын 21-ний хооронд хийж дуусгах байсан боловч 2013 оны 10 сарын 16-ны өдөр дуусгаж хүлээлгэж өгсөн.  Ажил гүйцэтгэж өгөхөд  зарим ажил дутуу хийгдсэн, зарим ажил огт хийгдээгүй байсан.  Тухайн үед хүйтний улирал эхэлж байсан ажил учир хүлээн авах комиссоос үүрэг даалгавар өгч ажлыг хүлээн авсан.  Үлдсэн ажлыг 2015 оны 05 сарын 01-нээс 05 сарын 30-ны хооронд хийж дуусгахаар 01 тоот гэрээг байгуулсан боловч тус компани үүргээ биелүүлээгүй. Мөн аймгийн аудитын газраас “Бөх билэгт сад”-ны засварын ажилд хяналт шалгалт хийж “Бөх билэгт” садыг засаж тохижуулахдаа зураг төсвийн дагуу хийж гүйцэтгээгүй байна гэж үзэж албан шаардлага ирүүлсэн. Тус албан шаардлагын дагуу “Ц-” ХХК-г гэрээний үүргээ болон албан шаардлагыг биелүүлэх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс дутуу хийгдсэн ажил болох

-сагсан бөмбөгийн талбайн шалыг резинэн хавтангаар хийж, гадна хайсыг зургийн дагуу хийх

-саадны 4 буланд прожуктор байрлуулах,

-усан оргилуурын дотор талыг шинээр цутгасан бетон дээр хар цагаан өнгөт чулуу наах

- хөшөө тойрсон 12 жил боржин цутгуураар хийх

-манаачийн байрыг дулаалах

- байшингийн хөвөө хийх

- задгай тайзанд дутуу байгаа 2 ханан хаалт хийх зэрэг ажлуудыг гүйцээж хийлгэх

Мөн огт хийгдээгүй ажил болох 30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой хүүхдийн тоглоомын иж бүрдэл тоглоомын талбай хийх 27 229 690 төгрөг,

            -автомашины зогсоол хийх 1 580 723 төгрөгийн төсөвт өртөг болох нийт 28 810 413 төгрөгийг Ц- ХХК-аас гаргуулж Эрдэнэбулган сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

           

Нэхэмжлэгч тал 2017 оны 06 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Ц- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул дутуу хийсэн

-сагсан бөмбөгийн талбайн шалыг резин хавтангаар хийж, гадна хайсыг зургийн дагуу хийх

-саадны 4 буланд прожуктор байрлуулах,

-усан оргилуурын дотор талыг шинээр цутгасан бетон дээр хар цагаан өнгөт чулуу наах

- хөшөө тойрсон 12 жил боржин цутгуураар хийх

-манаачийн байрыг дулаалах

- байшингийн хөвөө хийх

- задгай тайзанд дутуу байгаа 2 ханан хаалт хийх зэрэг ажлуудыг гүйцээж хийлгэх

Мөн огт хийгдээгүй ажил болох 30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой хүүхдийн тоглоомын иж бүрдэл тоглоомын талбай хийх 27 229 690 төгрөг

            -автомашины зогсоол хийх 1 580 723 төгрөгийн төсөвт өртөг болох нийт 28 810 413 төгрөгийг Ц- ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Ц- ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай 2013 оны 06 сарын 21-нд 02, 2014 оны 03 сарын 27-нд 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээнд заагдсан ажлуудыг зургийн дагуу биш дутуу зөрүүтэй хийсэн байна. Дутуу зөрүүтэй хийсэн ажлын санхүүжилт 64 531 988 төгрөгийг нэхэмжилж байна. Бөх билэгт садны засвар тохижилтын ажлыг зургийн дагуу хийгээгүйгээс зарим ажлыг огт хийлгүй орхиж зарим ажлыг зургаас зөрүүтэй, дутуу хийсэн. Эдгээр алдаа дутагдлаа чанарын баталгаат хугацаанд засаж хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс одоо бодит байдал дээр гүйцэтгэсэн ажлын тооцоог бодож үзэхэд нийт 173 037 756   төгрөгийн ажлыг хариуцагч тал хийсэн байна. Иймд огт хийгээгүй дутуу зөрүүтэй хийсэн ажлын санхүүжилт 86 762 244 төгрөгөөс захиалагчийн хяналтын зардал 4 620 128 төгрөг, магадлашгүй ажлын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 5 хувь 12 990 000 төгрөгийг хасаж 64 531 988 төгрөгийг Ц- ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

           

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 04 сарын 12-ны өдөр нэмэгдүүлэхдээ: Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 3463 тоот захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Ц- ХХК-ий дутуу хийсэн болон хийгдээгүй ажлын төсөв, зураг төсөвт заагдаагүй илүү хийсэн ажлын төсөв, нийтийн бие засах газрын төсөв, гүйлтийн замын төсвийг тооцон гаргасан байна. Иймд Бөхбилэгт садны засвар тохижилтын ажлаас дутуу болон хийгээгүй ажлын төсөв 97.548.425 төгрөг, гүйлтийн замын төсөв 4.522.304 төгрөг буюу нийт 102.070.729 төгрөгөөс Ц- ХХК-ий илүү хийсэн ажлын төсөв 23.266.531 төгрөг, нийтийн бие засах газрын төсөв 8.298.465 төгрөгийг хасаад /102.070.729-23.266.531-8.298.465=70.505.733/ зөрүү нь 70.505.733 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс урьд нэхэмжилсэн 64.531.988 төгрөг дээр нэмж 5.973.745 /70.505.733-64.531.988/ төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1.500.000 төгрөгийг нэмээд нийт 72.005.733 төгрөгийг Ц- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч Ц- ХХК-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас манай компаниас 28 810 413 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Манай компани Бөх билэгт садны тохижуулах ажлыг 100 гаруй хувь бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Одоо хүртэл санхүүжилтийн дутуугаа авч чадахгүй байна. Иймд Эрдэнэбулган сумын Засаг даргын манай компаниас нэхэмжилж байгаа 28 810 413 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэбулган сумын Засаг даргын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад огт хүлээн зөвшөөрөхгүй байна Анх гаргасан нэхэмжлэлийн агуулга өөрчлөгдөөгүй байгаа тул өмнө өгсөн тайлбартай давхцаж байна гэжээ.

           

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай 2018 оны 04 сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

  1. Төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Эрдэнэбулган сумын худалдан авах ажиллагааны ажилтан О.Жавзансүрэн өөрийн биеэр хянан шалган баталгаажуулж “гүйцэтгэл төсвийн дагуу 100 хувь байна” гэж дүгнэн гүйцэтгэлийн баримтад гарынн үсгээ зурж баталгаажуулсан.

           2.Санхүүжилтийг хийхдээ бүх ажлуудыг төсвийн дагуу үзэн шалгаж олгосон. Үүнийг баталсан хариуцагчийн баримтыг бүх гүйцэтгэлийн баримтуудаас харж болно.

            3. Манай компанийг ажлын 100 хувь гүйцэтгэсэн гэж дүгнэн хариуцагч, улсын комисс хүлээн авсан.

            4. Манай компани баталгаат засварын хугацаа буюу 1 жилийн дотор шаардлагатай нэмэлт ажил, засварыг хийж гүйцэтгэн баталгааны санжүүжилтээ гаргуулах хүсэлтээ хариуцагчид өгсөн.

            5. Хүлээн авснаас хойш тухайн Бөхбилэгтийн саданд төсвөөс санхүүжүүлэн манаач ажиллуулж байсан тул хариуцагч бүрэн бүтэн байдлаа хадгалах үүрэгтэй байсан.

            6. Материалыг хариуцагчийн хувийн компаниас авсан тул материалын чанарын асуудлаар хариуцагч өөрөө тайлбар гаргаж өгөх боломжтой.

            Иймд бүхий л нотлох баримтуудад огт байхгүй, төсөвт байхгүй 72.0 сая төгрөг гаргуулах гэх огт үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Хариуцагч Ц- ХХК 2017 оны 03 сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь Ц- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул дутуу хийсэн ажлыг гүйцээж хийлгэх, огт хийгээгүй ажлын санхүүжилтийг буцаан авахаар нэхэмжилжээ. Ц- ХХК нь  Бөх билэгт садны засварын ажлыг зураг төсвийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. Харин нэхэмжлэгч талаас магадлашгүй ажлын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 5 хувь 12 990 000 төгрөг, нийт 17 610 128 төгрөгийг Ц- ХХК буцаан авах үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга, Ц- ХХК-тай байгуулсан 2014 оны 03 сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Үүнд: 1. 2014 оны 03 сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь Ц- ХХК-тай тухайн үед хамааралгүй этгээдтэй байгуулсан. Тухайн гэрээг байгуулах хугацаанд Ц- ХХК-н захирлаар Э.Дашзэвэг 2014 оны 03 сарын 05-ны өдрөөс томилогдон ажиллаж байжээ.

            2.Ц- ХХК нь 2014 оны 03 сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан ажлыг гүйцэтгэх үүрэггүй. Уг гэрээг хийхдээ Ц- ХХК-тай байгуулсан Бөх билэгт садны засвар, тохижилтын ажлын 02 дугаартай гэрээний гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх барилга байгууламж засвар тохижилтын ажлыг бүрэн гүйцэт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хийгдсэн байх нь хууль зүйн үндэслэлгүй билээ.

            3. Тухайн 01 тоот гэрээнд заагдсан ажлуудыг гүйцэтгэх төсөв байхгүй байсан. Тендерт шалгарсан төсвийн дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэсэн.

            4. Бөх билэгт садны засвар тохижилтын ажлын 02 дугаартай гэрээний гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх ажил бүрэн хийгдэж Улсын комисс 100 хувь ажлыг хийж гүйцэтгэсэн гэж ашиглалтанд хүлээн авсан. Хэрэв тухайн ажлыг дутуу хийсэн гэж үзсэн бол дахин гэрээ байгуулах ёсгүй. Харин тухайн дутуу ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр гомдол гаргах хууль эрх зүйн зохицуулалттай байжээ. Иймд хууль зөрчиж хийсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга, Ц- ХХК-тай байгуулсан 2014 оны 03 сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ц- ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргаас магадлашгүй ажлын зардал 4620128, барьцаа 5 хувь, 12990000 төгрөг, нийт 17610128 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Эрдэнэбулган сумын Засаг даргатай 2013 оны 06 сарын 21-нд байгуулсан 02 дугаар гэрээний ерөнхий нөхцлийн барьцаа хөрөнгө буюу 45 дугаар зүйлийн 45.2-т ... “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө ... гэж заасан. Өнөөдрийн байдлаар сумын Засаг дарга уг ажлыг бүрэн гүйцэт дуусаагүй гэж үзэн дутуу болон огт хийгээгүй ажлыг хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний ерөнхий нөхцлийн Зөрчил, гологдол арилгах буюу 32 дугаар зүйлийн 32.1-д ... төслийн менежер гэрээний тусгай нөхцөлд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө. Чанарын баталгаат хугацааг зөрчил, гологдлыг арилгаж дуусах хүртэл сунгана, 32.2-т Зөрчил гологдол арилгах тухай мэдэгдэл өгсөн тухай бүр гүйцэтгэгч уг зөрчил, гологдлыг төслийн менежерийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж өөрийн зардлаар арилгана гэж заасан. Гэтэл Ц- ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэхгүй, ажлаа бүрэн хийж дуусаагүй, гарсан зөрчил, гологдлыг бүрэн арилгаагүй байж барьцаа хөрөнгөө нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Ц- ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай 2014 оны 03 сарын 27-ний өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Бөх билэгт садны засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр Эрдэнэбулган сумын Засаг даргатай Ц- ХХК анх 2013 оны 06 сарын 21-ний өдөр 02 тоот гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлж дуусаагүй тул 2013 оны 10 сарын 18-ны өдөр 03, 2014 оны 03 сарын 27-нд 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдэд тусгагдсан ажил нь дутуу байсан тул 2014 оны 01 тоот гэрээ байгуулсан. Хэрвээ 2014 оны 01 тоот гэрээг хариуцагч тал хүчингүй гэж үзэж байгаа бол Ц- ХХК-ийн захирал Булганчимэг захирлын эрхээ Э.Дашзэгвэд шилжүүлсэн тухайгаа захиалагч Эрдэнэбулган сумынн засаг даргад албан ёсоор энэ талаар мэдэгдэх байсан. 2014 оны 03 сарын 27-ны 01 тоот гэрээнд Ц- ХХК-ий тамга дарагдаж хууль ёсны гэж үзэн захиалагч тал дутуу санхүүжилтийг олгосон. Тухайн үед энэ гэрээг хийгээгүй бол захиалагч тал дутуу ажлыг хийлгэх талаар шүүхэд хандах, эсвэл 2014 онд олгосон 48.297.957 төгрөгийг олгохгүй байсан. Дээрх гэрээнүүд бүгд 2 тал харилцан тохиролцож байгуулсан гэрээ тул хүчинтэй гэрээ гэж үзэж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэбулган сумын Засаг даргатай даргатай анх 2013 оны 6 сард Бөх билэгт саадыг тохижуулна гэж Ц- ХХК нь 2014 оны 7 сард ажлыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч дуусаагүй. 2013 оны 10 сард ажил хүлээлгэж өгөхөөр комисс ажилласан. Тухайн үед ажил хүлээлгэж өгөх комисс нь хүйтний улирал эхэлсэн, хэд хэдэн ажил дутуу байсан учраас ажил гүйцэтгэгч буюу Ц- ХХК-ний зүгээс 2014 оны хавар дутуу ажлыг хийе гэсэн саналыг тавьж талууд 2013 оны 10 сарын 18-ны өдөр 03 тоот гэрээг анх байгуулсан байдаг. Үүнийхээ дараа 2014 оны 3 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талаас гэрээнд дутуу зүйл тусгагдсан байсан учраас гэрээг шинэчлэн дахин байгуулсан. Энэ гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг ажил гүйцэтгэгч буюу Ц- ХХК-д удаа дараа албан бичиг хүргүүлж байсан боловч Ц- ХХК нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Тийм учраас Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх зөвхөн дутуу хийгдсэн ажлыг нэхэмжилж байсан бол нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулж дутуу болон огт хийгдээгүй ажлыг бүрэн нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч тал нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, мөн магадлашгүй ажлын төсвийг бодоогүй, түүнийгээ өгөөгүй учраас магадлах бичгийн зардлыг өгөөгүй. Ажлыг бүрэн гүйцэтгэж дуусаад тендерийн баталгаат хугацаа дууссаны дараа аливаа гологдол зөрчлийг арилгасны дараа барьцаа 5%-ийг өгнө гэж гэрээнд заасан. Гэтэл ажил гүйцэтгэгч буюу Ц- ХХК нь ажлыг бүрэн гүйцэд дуусгаагүй, ажлаа дуусгах талаар манай зүгээс удаа дараа шаардан албан бичиг хүргүүлсэн боловч ажлын гүйцэтгэл бүрэн дууссан тухай мэдэгдэж албан бичиг ирүүлээгүй. Ийм учраас хариуцагч талаас ажлыг бүрэн гүйцэтгэж дуусаагүй болохоор барьцаа 5%-ийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нийт 260 сая төгрөгийн төсвөөс барьцаа 5% болон магадлашгүй ажлын хөлсний мөнгөнөөс бусад мөнгийг ажил гүйцэтгэгч буюу Ц- ХХК нь авсан. Ажил захиалагч тал буюу Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс ажил гүйцэтгэлийн хөлс буюу 260 сая төсөвт мөнгөнөөс сая дурьдагдсан 17 сая төгрөгөөс бусад мөнгийг төлсөн. Шинжээчийн дүгнэлтэд 260 сая төгрөгийн төсөвт ажлаас 100 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлтэй гэж тусгагдсан байгаа гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 6 сарны 24-ны өдөр Ц- ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай гэрээ байгуулж ажлыг гүйцэтгэсэн. Манай зүгээс ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Тухайн үед 70 хоног бороотой байсан учраас нэхэмжлэгч тал биднийг ажлыг 100% гэж хүлээж авсан. Энэ ажлыг улсын комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг бүрчлэн шалгаж хүлээн авахдаа ажлыг 100% хийж гүйцэтгэсэн байна гээд ажлын бичиг баримтыг архивт хүлээлгэн өгөх актыг комиссын зүгээс өгсөн. Үүнийгээ нотолж манай зүгээс тухайн үеийн ажил гүйцэтгэлийн 45% болон 100%-ийн төсвийг гаргаж өгсөн. Энэ төсөв нь тухайн үед ямар ажлуудыг хэрхэн ямар зардлаар хийж  гүйцэтгэснийг нотлох гол баримт байгаа. Энэ ажил гүйцэтгэлийн хуудас дээр нэхэмжлэгч талын зүгээс О.Жавзансүрэн өөрөө хүлээн авч гарын үсэг зурж ажил гүйцэтгэлийн мөнгийг манай талд өгсөн. Гэрээнд зааснаар баталгаат хугацаа 1 жил гэж байгаа. Энэ хугацаанд нэхэмжлэгч талын хариуцлагагүй байдлаас үүссэн эвдэрч хэмхэрсэн, дутуу хийгдсэн ажлыг манай зүгээс засаж дахин хийж магадлашгүй ажлыг гүйцэтгэж ажил хүлээн авах комисст 100% хүлээлгэн өгч баталгааны мөнгийг өгнө үү гэсэн албан бичгийг Эрдэнэбулган сумын Засаг даргад хүргүүлэхэд магадлашгүй ажлын гүйцэтгэл 100% байна гэж захиалагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл манайд магадлашгүй болон баталгааны мөнгийг өгөхгүй байгаа. Манай зүгээс ажлыг 100% хийж гүйцэтгэсэн. Аудитын хяналт байгууллагаас баталгаат хугацаанд ажлын үүргийн гүйцэтгэлийн талаар ажил гүйцэтгэл дутуу, ямар нэгэн ажлын гүйцэтгэлийн доголдлын талаар манай байгууллагад ямар нэгэн албан тоот бичиг ирүүлээгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд бүрэн дэмжиж байгаа. Захиалагч талын зүгээс ажил гүйцэтгэлийн хөлсийг 100% дүгнэж гарын үсгээ зурсан боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа нь улс төрийн ямар нэгэн ашиг сонирхлоос үүдэлтэй гэж үзэж байна гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Эрдэнэбулган сумын Засаг дарга нь Ц- ХХК-аас дутуу хийсэн болон гүйцэтгээгүй ажлын санхүүжилт болон шинжээчийн зардал 72005733 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Ц- ХХК-аас зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг дарга Бөх билэгт садны засвар тохижилтын ажил гүйцэтгэх тендерт шалгарсан Ц- ХХК-тай 2013 оны 06 сарын 21-ний өдөр 02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ. Гэрээний үнийн 259.800.000 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Бөхбилэгт саадны тендерийн санхүүжилтийг хариуцагч Ц- ХХК-д олгохдоо магадлашгүй ажлын зардал болон барьцаанаас бусад санхүүжилтийг бүрэн олгосон болох нь талуудын  тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Эрдэнэбулган сумын Засаг дарга хариуцагч Ц- ХХК Бөх билэгт садны засвар тохижилтын ажлын 02 дугаартай гэрээний ажлын гүйцэтгэлийг 2013 оны 10 сард хүлээлцээд дутуу гүйцэтгэсэн ажлыг буюу гүйцэтгэгчийн хүлээсэн үндсэн үүргийг гүйцэтгүүлэх, барилга байгууламж, засвар тохижилтын ажлыг бүрэн гүйцэд хийхтэй холбогдуулан Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т заасан 6 сарын хугацааны дотор буюу 2014 оны 03 сарын 27-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ / хх 3-4х/ байгуулжээ.

Уг гэрээгээр Ц- ХХК 2015 оны 05 сарын 01-нээс 05 сарын 30-ны дотор

-30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой хүүхдийн тоглоомын иж бүрдэл шинээр байрлуулах / техникийн тодорхойлолтонд заасны дагуу/

  -хөшөө тойрсон 12 жилийн суурийн плитаг хуулж арзгар шавраар шавардаж өнгөлөх

-манаачийн байрыг дулаалах, байшингийн хөвөө хийх

-цахилгааны шитийг өндөрлөж авааргүй болгох

-Бөх цогцолбор, явган замын элсний чигжээсийг хийх, хотгор гүдгэрийг засаж янзлах

-садны 2 талд хаалга хийж өгөх

-явган замын дагуух гэрэлтүүлгийн шонг солих, бусад гэрлийн шонг будах

-сагсан бөмбөгийн талбай тойрсон хашааг чанартай хашаагаар солих

-гадна хашааны өнгө үзэмжийг дахин будаж сэргээхээр тохиролцжээ.

 

Гэвч Ц- ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга дутуу хийсэн болон гүйцэтгээгүй ажлын санхүүжилтийг буцаан нэхэмжилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 03 сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтас 2-4х/ болон дүгнэлтэнд хавсаргаж ирүүлсэн төсвөөр / 3 дугаар хавтас 14-18, 28-44х/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бөхбилэгт хайсны тохижилтын ажлаас нийт 97548425 төгрөгийн ажлыг дутуу хийсэн, 4522304 төгрөгийн ажлыг огт хийгээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлагыг захиалагч гаргах эрхтэй гэж заасан. Нийт дутуу болон огт хийгдээгүй ажлын өртөг нийт 102070729 төгрөгөөс хариуцагч компанийн тендерт заагдаагүй илүү хийсэн ажлын 23266531 төгрөг, нийтийн бие засах газрын ажлын өртөг 8298465 төгрөгийг нэхэмжлэгч тал хасаж огт хийгдээгүй болон дутуу хийгдсэн ажлын өртөг 70505733 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1500000 төгрөг нийт 72005733 төгрөг хариуцагч Ц- ХХК-с нэхэмжилж байгааг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

2. Хариуцагч Ц- ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ болон 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч компанийн захирлаар З.Дашзэвэг 2016 оны 03 сарын 05-ны өдрөөс томилогдсон. Захирал биш этгээдтэй байгуулсан гэрээ учир гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Гэвч Ц- ХХК-г төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Булганчимэг 2014 оны 03 сарын 27-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг гэрээ байгуулсан байхад хариуцагч Ц- ХХК нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан хугацаанд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, харин уг 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаас хойш уг гэрээгээр Ц- ХХК-ны хүлээсэн хүсэл зоригийг илэрхийлж гэрээний үүргийг гүйцэтгэж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар болон 2014 оны 04 сарын 17-ны өдөр Ц- ХХК-с нэхэмжлэгчид явуулсан 23 дугаартай албан бичгээр /2 дугаар хавтасны 44 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд хариуцагч Ц- ХХК-н 01 тоот гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 

          3. Хариуцагч Ц- ХХК магадлашгүй ажлын зардал 4620128 төгрөг, барьцаа 12990000 төгрөг, нийт 17160128 төгрөг нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

           Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тендерт шалгарсан төсвийн дагуу хийх ёстой зарим ажлыг нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцож өөр ажил хийсэн гэж тайлбарласан бөгөөд энэ тохиролцсон тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй боловч шинжээчийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн дүгнэлт / 3 дугаар хавтас 2-4х/-нд Бөх билэгт хайсны тохижилтын ажлын хяналтын төсөвт заагдаагүй Ц- ХХК-ний хийсэн ажлын төсвийг ирүүлсэн. Уг төсвөөр Ц- ХХК нь нийт 23266531 төгрөгийн хяналтын төсөвт заагдаагүй ажил гүйцэтгэсэн байх тул зураг төсөлд тусгагдаагүй ажлыг хариуцагч тал нэхэмжлэгчтэй тохиролцон гүйцэтгэсэн байна гэж үзлээ. Иймд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрмийн 8 дугаар зүйлийн 2-т заасны дагуу магадлашгүй ажлын  зардал 4620128 төгрөгийг зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зориулан зарцуулах ёстой учир хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

          Хавтаст хэрэгт авагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн / 1 дүгээр хавтас 109-122 дугаар хуудас/ 45 дугаар зүйлд “захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутгаж үлдээнэ. Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийнн мэдэгдлийг үндэслэн төлнө. Ажлыг бүхэлд нь дуусгамагц гүйцэтгэгч захиалагчид банкны батлан даалт гаргаж өгснөөр уг батлан даалтад заасан дүнтэй тэнцүү хэмжээний төлбөрийг барьцаа хөрөнгөөс урьдчилж авч болно” гэж заасан боловч нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь дутуу хийгдсэн болон огт хийгдээгүй ажлын нийт өртгийг бүхэлд нь гаргуулан авч хохирлоо барагдуулж байгаа тул нэхэмжлэгч талд барьцаа хөрөнгийг давхар үлдээх үндэслэлгүй юм.

          Нэхэмжлэгч Эрдэнэбулган сумын Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 517.978,67 төгрөгийг  хариуцагч Ц- ХХК-иас гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох 246001 төгрөгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас гаргуулж хариуцагч Ц- ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Мîíãîë Óëñûí Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí  115.2.1, 116, 118, 133 äóãààð ç¿éëèéí  133.1.9-ä çààñíûã  óäèðäëàãà áîëãîí

 

ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ц- ХХК-иас 72005733 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад олгосугай. 

         

          2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрмийн 8 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас магадлашгүй ажлын зардал болон барьцаа нийт 17610128 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц- ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

         

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 517.978,67 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох 246001 төгрөгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас гаргуулж хариуцагч Ц- ХХК-д олгосугай.

         

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä зохигч, тэдгээрийн төлөөлөгч øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí  äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

                                   ÄÀÐÃÀËÀÃ× ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН