Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514002480200 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* регистрийн дугаартай,

 

                                          Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн ******* сумын ******* 5 дугаар баг Хүрээ гудамжны 02 тоотод байх *******ынх гэх айлд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр *******тэй “чи уйлсан байна, яахаараа уйлдаг юм, намайг муулж сууж байна уу” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гарынхаа ар хэсгээр хохирогч *******ий толгой хэсэгт нь 1 удаа цохиж бие нь халдаж, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл, мөн ширээн дээр байсан эрмэгээрээ ягаан өнгийн цэцгэн хээтэй сэнжтэй аягыг авч шидэж толгойн дух хэсэгт нь онож духанд шарх гэмтлийг тус тус учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 Би эхнэр хүүхэдтэйгээ н.******* ахынд цагаан сарын дараа цай уух гэж  очсон ахтай гадаа сууж явж байгаад буцаж гэрт орж ирэхэд эхнэр уйлсан байсан. Намайг муулж байна уу гээд бухимдаад би эхнэртээ гар хүрсэн гэв.

 Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг өгсөн тэр мэдүүлэг дээрээ нэмж, хэлж, ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 115-116/,

Хохирогч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 03 дугаар сарын 17-ны орой  нөхөр ******* бид 2 хоёр хүүхдийн хамт ******* сумын ******* 5 дугаар багт ******* гээд таньдаг айлд орчиж золгуут хийж хоол унд идчихээд байж байтал ******* ах нэг архи гаргаж нэг нэг татчихаад байж байтал удаагүй нөхөр айлын *******ыг ******* 5 дугаар багийн сургууль дээр жижүүртэй гэхээр нь хүргэж өгөхөөр гарсан. Би эхнэр ын хамт юм яриад сууж байтал нөхөр гаднаас орж ирээд над руу дайрч чи миний муу муухайг үзлээ гээд хэрүүл нэхээд байсан аа чи уйлсан байна яасан чиний эгч шиг манайхан 2 нөхөр сэлгэж янхандаж яваагүй, би тэр янхан дээр чинь очиж золгож чадахгүй гээд хэрүүл нэхэж байснаа миний толгой дух хэсэг рүү гараараа нэг цохиж авахаар чи яаж байна гэтэл айлд байсан шинжтэй аяга авснаа тахиад миний толгойн дух хэсэг рүү цохисон. Тэгээд миний тух хагарч цус гоожоод эмнэлгийн байгуулгаад ирж аягаар цохиулсан хэсэг дээрээ 5 оёдол тавиулсан, мөн цус их алдсан. Нөхөр А. нь архи уусан байсан гэнэт хэрүүл нэхэж байсан аа миний толгой руу гараараа цохиж авсан, мөн аягаар тух хэсгийг хагалсан.... нөхөр А. нь архи уучхаад гичий, янхан минь чам шиг би янхандаж явахгүй гэх зэргээр хэл амаар доромжилж байсан, тухайн үедээ миний толгойноос цус их гоожиж байсан ухаан санаа орон гаран болоод байсан өөр юу гэж хэлсэн талаар сайн санахгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 19-20/,

Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Тухайн өдөр *******, ******* нар 2 хүүхэдтэйгээ манай гэрт золгохоор явж байгаа гээд ирсэн, би хоол унд хийж өгөөд юм ярж сууж байгаад  нөхөр ******* цагаан сараар хэрэглэж байсан шилний хагас архи гаргаж өгөөд бид 4 тухайн архинаас жижиг хундагаар хоёр, хоёр татсан. Тэгээд удаагүй нөхөр ******* сургууль дээр гараатай хононо гээд гартал ******* цуг гарсан нэлээн байж байгаад ******* орж ирээд эхнэр ******* рүү чи уйлсан байна яахлаараа уйлдаг юм, намайг муу хэлээд сууж байна уу дандаа намайг муу хэлж нэр сүр бузарладаг гээд маргалдаж эхэлснээ ******* эхнэрийнхээ толгой хэсэг рүү гарынхаа араар нэг удаа цохиод авахаар нь би боль чи чамайг муулсан хүн байхгүй ******* уйлаагүй гээд хэлээд байж байтал ******* манай ширээн дээр байсан шинжтэй аяга аваад эхнэр ******* рүү шидтэл дух хэсгийг нь онож цус гоожсон. Би толгойг нь боож өгсөн, удаагүй эмнэлэг явсан. ...******* эхнэр *******гээ 1 удаа гараараа толгой хэсэг рүү нь цохисон мөн аягаар нэг удаа дух руу нь цохисон өөр цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 29-30/,

Шинжээч эмч Б.Маралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Гэр бүлийн хамаарал бүхий нөхөртөө зодуулсан гэх өгүүлэмжтэй *******ий биед үзлэг хийхэд зүүн нүдний дээд зовхинд 4.5*5.5 см зах ирмэг хэсгээрээ шар, төвдөө хүрэн улаан өнгийн цус хуралттай, духны голд үстэй хэсгээс доош 1 см зайд 4 см урттай мэс заслын цэгцэлгээ хийгдсэн шархтай уг шархны зүүн хажууд 1.5*0.5 см хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай байсан. *******ий биед зүүн, нүдний дээд зовхинд цус хуралт, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо хүчин хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний дээд зовхины цус хуралт, шарх гэмтлүүд нь тус бүрдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгаралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би хохирогч ******* /РД: / эрүүл мэндийн даатгалын сангаас 1.721.764 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байх тул тухайн мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 95-96/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн2025 оны 03 дугаар сарын 24- ний өдрийн 231 дугаартай

1.2.*******гийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх зүүн нүдний дээд зовхины цус хуралт, шарх гэмтлүүд нь тус бүрдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх духны зулгаралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт/хх-ийн 43-44/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 107-110/, мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 06-12/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 54/, мал тооллогын лавлагаа /хх-ийн 56/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, депозит дансны хуулгууд / хх-ийн 61-64/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 78-83/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Баянхонгор аймгийн ******* сумын ******* 5 дугаар баг Хүрээ гудамжны 02 тоотод байх *******ынх гэх айлд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 50 минутад гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр *******тэй “чи уйлсан байна, яахаараа уйлдаг юм, намайг муулж сууж байна уу” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гарынхаа ар хэсгээр хохирогч *******гийн толгой хэсэгт нь 1 удаа цохиж бие нь халдаж, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл, мөн ширээн дээр байсан эрмэгээрээ ягаан өнгийн цэцгэн хээтэй сэнжтэй аягыг авч шидэж толгойн дух хэсэгт нь онож духанд шарх гэмтлийг тус тус учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...намайг муулж байна уу гээд бухимдаад би эхнэртээ гар хүрсэн... гэх мэдүүлэг  

Шүүгдэгч *******ын.. мэдүүлэг өгсөн тэр мэдүүлэг дээрээ нэмж, хэлж, ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 115-116/,

Хохирогч *******гийн..хэрүүл нэхэж байснаа миний толгой дух хэсэг рүү гараараа нэг цохиж авахаар чи яаж байна гэтэл айлд байсан шинжтэй аяга авснаа тахиад миний толгойн тух хэсэг рүү цохисон, дух хагарч цус гоожоод эмнэлгийн байгуулгаад ирж боолгосон, уг хэсэг дээрээ 5 оёдол тавиулсан,  цус их алдсан хандсан....гэх мэдүүлэг/хх-ийн 19-20/,

Гэрч Б.ын...******* эхнэрийнхээ толгой хэсэг рүү гарынхаа араар нэг удаа цохисон, ширээн дээр байсан шинжтэй аяга аваад эхнэр ******* рүү шидтэл дух хэсгийг нь онож цус гоожсон би толгойг нь боож өгсөн тэгээд удаагүй эмнэлэг явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 29-30/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн...2025 оны 03 дугаар сарын 24- ний өдрийн 231 дугаартай..*******гийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо....хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт/хх-ийн 43-44/,

Шинжээч эмч Б.Маралын... духны зулгаралт гэмтэл нь эоүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 49-50/,

Иргэний нэхэмжлэгч ын...хохирогч ******* /РД: / эрүүл мэндийн даатгалын сангаас 1.721.764  төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан... гэх мэдүүлэг/хх-ийн 95-96/, болон хэрэгт хууль ёсны дагуу авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******тэй хэрүүл маргаан үүсэж хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед зүүн, нүдний дээд зовхинд цус хуралт, духанд шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 43-44 / талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс *******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 -т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч  ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч  ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1,721,764 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх бөгөөд  шүүгдэгч  *******  нь  шүүх хуралдааны явцад  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр завсарлага авч, эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дансанд 1,721,764  төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах... гэх

Шүүгдэгч *******ын... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал / малчин, 220 толгой малтай/, т цайны газар ажиллуулдаг, тодорхой орлоготой, түүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүйгээр ар гэрийн байдал, түүний орлогоор өрхийн орлогоо бүрдүүлэг, хохирогчтой эвлэрсэн, хамтын амьдралаа үргэлжлүүлж байгаа, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой,  прокурор, шүүгдэгч нарын гаргасан дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагархай аяга нэг ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагархай аяга нэг ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

5.Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА