| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0158/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/196 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам
Улсын яллагч: Б.
Хохирогч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,
Хохирогч *******,******* нарын өмгөөлөгч Д.Уранчимэг,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүгдэгч: Н., түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н. нарт холбогдуулан тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214003200101 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* регистрийн дугаар,
2.Монгол Улсын иргэн, овогт , регистрийн дугаар,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалаар тус банкны Баянхонгор салбарын “” тооцооны төвийн эрхлэгч /захирал/-ээр томилогдон ажиллахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” дахь хэсэг, мөн хуулийн 39.1.3 “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”,
Авлигын эсрэг хуулийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” дахь хэсэг, мөн хуулийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” дахь хэсгийг зөрчиж,
Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Тооцооны төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтод тусгасан “Хариуцсан нэгжийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд стандартын дагуу хөтлөх, кассын үйл ажиллагааны бүрэн бүтэн, эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй байдлыг хангах, хяналт тавих, Зээлийн үйл ажиллагаанд холбогдох бодлого журмын дагуу хяналт тавих” үүргийг биелүүлэлгүй, өөрт олгогдсон малчны зээлийн материалыг судалж, иргэдэд зээл олгох албаны эрх мэдлийг урвуулан ашиглаж, хохирогч *******, түүний эхнэр******* нарын зөвшөөрөлгүйгээр тус иргэдийн нэр дээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргасан,
Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг ашиглах зорилгоор өөрийн шууд удирдлага дор ажилладаг тооцооны төвийн теллер Н.тай бүлэглэн теллерийн гүйлгээ хийх дугаартай эрхээр хохирогч *******гийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Төрийн банк дахь дугаартай данснаас иргэн ийн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 18,800,000 төгрөгийг шилжүүлэн авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу бий болгосон гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэж, бусадтай бүлэглэн үйлдсэн,
1.2. Мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч *******, нарын зөвшөөрөлгүйгээр тус иргэдийн нэр дээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргасан,
Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг ашиглах зорилгоор өөрийн шууд удирдлага дор ажилладаг тооцооны төвийн теллер Н.тай бүлэглэн теллерийн гүйлгээ хийх дугаартай эрхээр хохирогч *******ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Төрийн банк дахь дугаартай данснаас 15,000,000 төгрөгийг зарлагдан авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу бий болгосон гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэж, бусадтай бүлэглэн үйлдсэн,
1.3. Мөн үргэлжилсэн үйлдлээрээ хохирогч , ******* нарын зөвшөөрөлгүйгээр тус иргэдийн нэр дээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргасан,
Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг ашиглах зорилгоор теллер Н.тай бүлэглэн теллерийн гүйлгээ хийх дугаартай эрхээр хохирогч ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Төрийн банк дахь дугаартай данснаас иргэн Н.ын эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу бий болгосон гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэж, бусадтай бүлэглэн үйлдсэн,
2. Шүүгдэгч Н. нь Төрийн банкны Баянхонгор салбарын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/003 дугаартай тушаалаар тооцооны төвийн теллерээр ажиллахдаа өөрийн шууд удирдлага болох тооцооны төвийн захирал *******ийн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж захирал *******ийн хууль бус шийдвэрийг санаатай хэрэгжүүлж, хохирогч *******, нарын хувийн мэдээллийг ашиглаж хуурамч баримт бичиг бүрдүүлэх аргаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргахад хамтран оролцсон,
Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг өөрийн теллерийн гүйлгээ хийх дугаартай эрхээр хохирогч *******гийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Төрийн банк дахь дугаартай данснаас иргэн ийн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 18,800,000 төгрөгийг шилжүүлэн өгч, *******т эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлэн,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэсэн зарчмуудыг, мөн хуулийн 8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг тус тус зөрчиж,
тооцооны төвийн захирал *******ийг 2021 оны 09 дүгээр сарын 13- ны өдөр 19,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргахад хамтран оролцсон,
2.1. Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг өөрийн теллерийн гүйлгээ хийх дугаартай эрхээр хохирогч *******гийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Төрийн банк дахь дугаартай данснаас иргэн ийн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 18,800,000 төгрөгийг шилжүүлэн өгч нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн тооцооны төвийн захирал *******ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож, бүлэглэн үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр тооцооны төвийн захирал *******ийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргахад хамтран оролцсон,
3.1. Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг өөрийн теллерийн гүйлгээ хийх дугаартай эрхээр хохирогч *******ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Төрийн банк дахь дугаартай данснаас 15,000,000 төгрөгийг зарлагдан, нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн тооцооны төвийн захирал *******ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож, бүлэглэн үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээрээ тооцооны төвийн захирал *******ийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөгийн үнийн дүнтэй малчны зээл олгох шийдвэрийг гаргахад хамтран оролцсон,
4.1.Үргэлжилсэн үйлдлээрээ хууль бусаар гаргаж авсан зээлийг өөрийн теллерийн гүйлгээ хийх дугаартай эрхээр хохирогч ын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Төрийн банкны дугаартай данснаас иргэн Н.ын эзэмшлийн Хаан банк дахь дугаартай данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн тооцооны төвийн захирал *******ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
Би 2021 оны 12 дугаар сард зээл авах гэж Төрийн банкин дээр ирээд зээл судлуулсан чинь зээл авч болох юм байна гэсэн. Тэгээд захирал *******тэй ярилцаад, зээл авахаар болоод 4,000,000 төгрөг авъя гэсэн чинь ******* надад хөгшиндөө нэмээд 2,000,000 төгрөг аваад өгчих гэхээр нь би зөвшөөрөөд авч өгсөн. Тэгээд 2022 оны 06 дугаар сард 6,000,000 төгрөгөө төлөх гээд хүрээд ирсэн чинь 22,000,000 төгрөг болчихсон байна гэж банкны хүн нь хэлсэн. Би тэгээд яахаараа 22,000,000 төгрөгийн зээл аваагүй, 6,000,000 төгрөг авсан гэж хэлэхэд банкны ажилтан надад мэдэхгүй, ийм болчихсон байна, та өөрөө учраа ол гэсэн. Тэгээд мэдээллээ татаад үзсэн чинь сүүлд нь миний нэр дээр ахиад 15,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Би тэр өөрөө огт мэдээгүй явсан. 2022 оны 06 сард мөнгөө хийх гээд хүрч ирэхдээ 15,000,000 төгрөгийг миний нэр дээр авсныг мэдсэн гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би 2021 оны 12 дугаар сард сумын Төрийн банкнаас малчны зээл авахаар тэр үед Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан ******* гэдэг хүнтэй уулзаж зээлээ судлуулахад зээл авах боломжтой гэж хэлсэн тул би өөрөө 4,000,000 төгрөгийн зээл авах гэтэл ******* нь надад хандаж 2,000,000 төгрөгийн хэрэгтэй байна чи зээл нь дээрээ нэмээд 2,000,000 төгрөг аваад өгөөч би зээлийг чинь гаргаад өгье гэхээр нь би зөвшөөрөөд нийт 6,000,000 төгрөгийн малчны зээл авсан. Би 2022 оны 06 дугаар сард зээлээ төлөх гээд сумын Төрийн банканд ирээд мөнгөө тушаах гэтэл зээлийн эдийн засагч нь та манай банкнаас нийт 22,000,000 төгрөгийн зээл авсан байна гэж хэлсэн. Тухайн үед ажиллаж байсан эрхлэгч ******* нь алба хаагч нартайгаа нийлээд 2022 оны 12 дугаар сард он дамнуулаад 2 удаагийн гүйлгээгээр эхний удаа 8,800,000т өгрөг, 6,000,000 төгрөгөөр нийт 14,000,000 төгрөгийг миний гарын үсэггүйгээр миний хадгаламжийн данс руу шилжүүлээд хадгаламжийн данснаас ийн данс руу 6,000,000 төгрөг орсон байсан, 8,800,000 төгрөгийн теллер дээрээс бэлнээр зарлагдаж гаргасан байсан. Тухайн зээл болон гүйлгээний баримтад миний гарын үсэг яах аргагүй байгаад байдаг, би өөрөө аваагүй зээл, хийгээгүй гүйлгээ байгаад байхаар нь теллер аас би танай банкнаас ийм их хэмжээний бэлэн мөнгө аваагүй яагаад ийм гүйлгээ хийсэн гэж асуухад нь эрхлэгч ******* энэ гүйлгээг хийгээдэх гээд гүйлгээ хийлгэж мөнгийг нь өөрөө авсан, 6,000,000 төгрөгийг гэдэг хүний данс руу шилжүүлээдэх гээд гүйлгээг хийлгэсэн гэж хэлж байсан. Надад хэлээд 12,000,000 төгрөгөө огт өгөөгүй байгаа, би *******тэй уулзах гээд олдохгүй, гар утсаар нь 2-3 удаа холбогдсон боловч өмнөөс хэл амаар доромжлоод үл ойлголцол үүсэх хандлагатай байгаа гэхдээ мөнгийг чинь өгнөө түр хүлээж бай гэж хэлдэг,....Малчны зээлийн гэрээ дээр гарын үсгээ зурахдаа бол 6,000,000 төгрөгийн зээл дээр зурж байна гэж бодсон. Би бол 6.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээ гэж байгуулсан, ******* надад “чи зарлагын баримт дээр гарын үсэг зурчих, би 2.000.000 төгрөгийн гүйлгээ хийгээд авчихна” гэж хэлээд зарлагын баримт дээр гарын үсэг зуруулаад авсан,...зээлээ төлөх гээд Төрийн банк дээр очиход ******* ажлаасаа гарчихсан байсан, миний зээлийн үлдэгдэл 22.000.000 төгрөг болсон байна гэж хэлсэн. Тэгээд л би өөрөө 6.000.000 төгрөг авсан хүн чинь авсан мөнгөө төлнө, үлдэгдэл мөнгө нь ямар учиртай талаар би мэдэхгүй байсан, ******* л даргаар нь ажиллаж байсан болохоор авсан . Би 6.000.000 төгрөг л авсан, 2.000.000 төгрөгийг нь ******* гуйж авсан, зээлийн дундуур төлөлт гэж байдаг. Тэгсэн нэмээд 15.000.000 төгрөгийн зээлийг надад хэлэлгүй авсан байгаа, бид хоёрын хооронд ярьсан утасны ярианы бичлэг миний утсан дээр байгаа, тэр бичлэгт болсон үйл явдлыг ярилцсан..гэх мэдүүлэг / 3 хх-ийн 154-155, 157, 4 хх-ийн 61, 105/,
Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би банкаар ер нь үйлчлүүлдэггүй. Малчны зээлийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 63/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би дээрх тогтоолуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, учир нь бол би хүмүүсээс мөнгө авсан нь үнэн, харин тэдгээр хүмүүсээс мэдээгүй байхад нэр дээр нь зээл гаргасан гэдэг нь худлаа, энэ хүмүүс миний найзууд, миний дүү нар л гэж явж байсан, хохирогчоор тогтоогдоод байгаа хүмүүс бол бүгдээрээ л надтай уулзаж, би тэр хүмүүсийн нэр дээр зээл авъя гэж ярьж тохироод нэр дээр нь зээл авсан. Түүнээс энэ хүмүүс бол огт мэдээгүй байхад нь зээл авсан гэж яриад байгаа тийм зүйл биш байгаа юм. Энэ хүмүүсийн худал ярьж байгааг батлах юм гэвэл 2022 оны 6 дугаар сард Төрийн банкны Баянхонгор салбараас суманд шалгалт хийж ирээд зээл болгон дээр сумын айлуудаар яваад *******тэй холбоотой зээл авсан уу гэж асуусан юм байна. Тэгэхэд бүх айлууд *******тэй ярьж тохироод зээл авсан гэж хэлж байсан. надтай холбогдоод хэлсэн. 2022 оны 6-р сард хохирогчоор тогтоогдсон айлуудын гэрээс орж асуухад *******тэй яриад зээлээ авсан гэдэг зүйлээ хэлсэн байж одоо мэдээгүй гэж яриад байгаа юм. Энэ асуудал ер нь гаас эхлэлтэй гэж бодож байгаа. нь 2022 оны 4-5 сард ирээд надтай уулзаж та зээлээ 6 сар гэхэд хаа, тэгэхгүй бол цагдаад хандана” гэж надад хэлсэн. Би тэр хугацаа нь арай болоогүй байна гэж хэлж байсан. Тэгээд л цагдаа шүүх гээд явсан байх. Малчдын хувьд ч тэгээд гүйлгээ хийхдээ өөр өөр зурах тохиолдол гардаг, шинжээчийн дүгнэлтийг мэдэхгүй л юм. Өөрсдөө ирж байж гүйлгээ хийгдэнэ, тэгэхээр өөрсдөө ирж гарын үсгээ гэрээнд зурж байж л гүүлгээ хийгдэнэ гэв. Нотариат дээр бол суман дээр гэрээ батлуулах гээд очихоор нь байхгүй эзгүй байх тохиолдол байдаг, би өөрөө хэдэн гэрээ өөрөө барьж очоод харилцагчийн гэрээг нөхөж батлуулдаг байсан. Энэ түүнээс онцолж хохирогчдын гэрээг тусад нь батлуулсан зүйл байхгүй. Төрийн банк, Хаан банк ч тэр аль ч банк дээр шалгалт шүүлэг ирэх гээд гэрээгээ батлуулдаг тохиолдол байгаа, үнэн нь тэр байгаа юм. Хүмүүс ярихдаа ******* хүнээс баахан мөнгө аваад нуусан гэж ярьдаг гэсэн, би тухайн мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан.ын хохирол дээр би эргэлзээд байгаа. , манай ээж дээр очиж дарамталсан, энэ асуудалд миний ээжид ямар ч хамаа байхгүй, энэ асуудлыг мэдүүлэгт тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ын өгсөн мэдүүлэг, Буянжаргалын өгсөн мэдүүлэг одоо юу гэдэг юм өөрөө юманд орчих вий гээд л сонин мэдүүлэг өгсөн байна лээ, гэхдээ бол ямар ч хамаа байхгүй, би авсан мөнгөө тай хувааж идээгүй, д бол ямар ч хамаагүй байгаа юм. Талийгаач гэж хүний дансаар дамжуулсан гээд байгаа, нас барсан хүнийг ярих нь зөв ч юм уу даа, гэхдээ энэ хүний дансаар дамжуулж мөнгө авсан нь үнэн болохоос хамтдаа хувааж идсэн зүйл байхгүй..гэх мэдүүлэг /6 хх-ийн 190-191/,
Шүүгдэгч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Б.г өөрийг нь ирсэн үгүйг нь санахгүй байгаа юм. Эхнэр
нь бол ирж хүүхдийн мөнгөө авсныг нь санаад байгаа юм. Тэгэхээр Сумьяагийнасуудал дээр бол би өөрийг нь байхгүйд гүйлгээг нь хийсэн болж байгаа юм. Харин , хоёр бол өөрсдөө ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан., нар эрхлэгч *******ийн өрөөнд орж уулзаж байсан. Өөрсдөө ирээгүй байхад гүйлгээ хийнэ гэж байхгүй. Дансыг эхнэр нөхөр хоёр хамтран эзэмшиж байгаа. Тэгэхээр эхнэр нь эсхүл нөхөр нь хамтран эзэмшиж байгаа учир гүйлгээ хийх эрхтэй гэсэн үг. Тэгэхээр нөхөр юмуу эхнэрийнхээ өмнөөс гарын үсгийг нь зурсан байж болно. Зээлээ судлуулж, зээлээ авч байх тэр явцдаа л энэ хоёр хүн гарын үсэг зурсан байгаа. Харилцагчийн зарлагын баримт, мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэж гүйлгээг хийж байгаа. бол угаасаа өөрөө ирээд зээлийн материал дээр гарын үсгээ зураад зээл нь гарсан, гийн хувьд бол бас өөрөө ирээд зээл гаргуулсан. Харин сүүлд нь ******* захирлыг ажлаасаа гарсны дараа тооцооны төв дээр ирээд “яана аа би *******т 5,000,000 төгрөг бил үү, 7,000,000 төгрөг өгсөн шүү дээ яаж авна аа гэж хэлсэн. Тэгэхэд бол Буянжаргал бид хоёр хоёулаа байсан. г өөрөө ирж гарын үсэг зурсан эсэхийг нь санахгүй байгаа юм. Эхнэр нь ирж хүүхдийн мөнгөө авч байсныг нь санаад байна. Өөр нэмж ярих зүйлгүй...гэх мэдүүлэг / 6 хх-ийн 193/,
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
Манайх 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр өмнө нь 15,000,000 төгрөгийн зээлтэй байсан бөгөөд нэмж зээл авч болох уу гээд ******* дээр очсон. Тэгсэн танайх нэмэлт зээл гарахгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12 намайг хөдөө гэртээ байж байхад миний данс руу шууд 12,000,000 төгрөг орж ирээд, 7,000,000 төгрөг нь гараад гэдэг хүний данс руу орсон. Би юун мөнгө төгрөг ороод байгаа юм бол гэж гайхаад эхлээд би ахлах теллер Буянжаргал руу залгасан чинь утсаа аваагүй. Тэгэхээр нь ******* рүү залгаад, юун мөнгө төгрөг оров, манайх хадгаламж зээлийн хоршоонд зээлтэй гэсэн чинь танай нэр дээр 12,000,000 төгрөг гаргаад, 7,000,000 төгрөгийг нь би авъя эргүүлээд хийчихнэ гэж хэлсэн гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... сумын Төрийн банкнаас малчны зээл авах гээд 2021 оны 11 дүгээр сард хандахад зээл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тул бид зээл авч чадаагүй. 2021 оны 12 дугаар сарын 26-ны нөхрийн нэр дээр байх Төрийн банканд байдаг тоот дансаар 12,000,000 төгрөг ороод Н. гэдэг хүний данс руу ороод, 7,000,000 төгрөг нь шилжээд 3,242,000 төгрөг нь “Дөрвөн Буян” ХЗХ-ний данс руу орсон гүйлгээ хийгдсэн. Дээрх гүйлгээнүүд нь манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй дансанд хийгдсэн гүйлгээ бөгөөд манай дугаартай утсанд мэдээлэл нь тэр даруй ирж байсан. ******* гэдэг хүнтэй утсаар холбогдож манай дансаар юун мөнгө төгрөг ороод гарчихваа гэсэн чинь ******* нь танай зээл чинь бүтсэн гэхээр нь манайх ийм их хэмжээний мөнгө авна гэж хэлээгүй, манайх Хадгаламж зээлийн хоршоонд өртэй гэсэн чинь тэр зээлийг чинь би хаачихъя үлдэгдэл 7,000,000 төгрөгийг би авчихсан тэгж байгаад удаахгүй өгчихнө гэхээр нь бид ******* гэдэг хүнд итгээд өдийг хүрсэн. ******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны орчимд авсан зээлийг манайд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй авсан байсан. Төрийн банканд зээлийн материалыг бид үзэж шалгасан бөгөөд манай нөхрийн болон миний гарын үсэг биш байна, бид ямар нэгэн гарын үсэг зураагүй бүгд хуурамч байсан...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай нэр дээр гарсан 15,000,00 төгрөгийн зээл дээр гарын үсэг зураагүй, харин 2021 оны 12 дугаар сарын сүүлээр билүү би Төрийн банкнаас 4 хүүхдийнхээ мөнгийг авах гээд ортол теллер надад та энэ материал дээр гарын үсгээ зураагүй үлдсэн байна гэхээр нь бичиг үсэг мэдэхгүй юм чинь шууд гарын үсгээ зурсан. Тэгээд 15,000,000 төгрөгийн гэрээ дээр зурсан байж магадгүй. Би Төрийн банкнаас малчны зээлийн данснаасаа *******ийн данс руу мөнгө хийгээгүй. Данснаасаа бэлэн мөнгө гаргаж аваагүй...гэх мэдүүлэг /5 хх-ийн 67-69, 77/
Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...сумын Төрийн банкнаас малчны зээл авах гээд 2021 оны 11 дүгээр сард хандахад Төрийн банкнаас танайд зээл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тул зээл авч чадаагүй. 2021 оны 12 дугаар сарын эхээр Төрийн банкны ******* нь миний гар утас руу залгаад надад мөнгөний хэрэг гараад байна мөнгө зээлээч гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн чинь ******* нь танайх нэмж зээл авч болно гэхээр нь манайд зээл гарахгүй гэж хэлсэн, манайх сумын Хадгаламж зээлийн хороонд өртэй юм чинь нэмж зээл аваад яахын гэж хэлээд бидний яриа дууссан,... 2021 оны 12 дугаар сарын 26-нд миний эзэмшлийн Төрийн банкны тоот дансаар 12,000,000 төгрөг бөөнөөрөө ороод гэдэг хүний данс руу 7,000,000 төгрөг нь шилжээд, 3,242,000 төгрөг нь “Дөрвөн Буян” ХЗХ-ийн данс руу орсон гүйлгээ хийгдсэн. Дээрх гүйлгээнүүд нь миний дансанд холбосон дугаарт мэдээлэл нь тэр даруй ирж байсан. Бид хоёр ******* гэдэг хүнтэй хөдөөнөөс шууд утсаар холбогдож манай дансаар юун мөнгө , төгрөг ороод гарчихваа гэсэн чинь ******* нь танай зээл чинь бүтсэн эхээр нь манайх ийм их хэмжээний мөнгө, зээл авна гэж хэлээгүй, бид хоёрын гарын үсэг зурагдаагүй байхад зээл гарчихдаг юм уу гэж асуухад та хоёр ирээд уулзаарай гэж хэлсэн. ******* нь манай нэр дээр авсан мөнгөнөөс бидэнд мэдэгдэлгүйгээр манай Хадгаламж зээлийн хоршооноос авсан 3,242,000 төгрөгийг төлсөн. Тэрнээс өөр ямар нэгэн мөнгө өгөөгүй, дансанд 1,700,000 төгрөг үлдсэн байсан, тэрийг нь бид хэрэглэсэн. Төрийн банкны шалгалтын гэх хүмүүс нь манайд ирээд зээлийн материалыг бидэнд үзүүлэхэд миний гарын үсэг биш, бид ямар нэгэн гарын үсэг зураагүй бүгд хуурамч байсан... Манай эхнэр бид хоёр амаар болон бичгээр Төрийн банканд хүсэл гаргасан зүйл байхгүй,....би энэ 12,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ дээр гарын үсэг зураагүй... “...Би энэ зээлийг аваагүй, эхнэр ийм юм болсон байна гээд надад хэлсэн. Зээлийн гэрээн дээрх гарын үсгийг би зураагүй.. Эхнэр бид хоёр бичиг үсэг тааруу гэрээнд яг юу гэж бичсэн талаар бол ойлгохгүй, захирал нь гарын үсэг зур гэсэн газар нь зураад зээлээ авдаг...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 73-75, 6 хх-ийн 30-32 /,
Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би сумын Төрийн банкнаас ямар ч зээл аваагүй байсан юм. Тэгтэл сумын Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан ******* гэдэг хүн нь хуурамч материал бүрдүүлэн манай эхнэр бид хоёрын нэр дээр бидний гарын үсгийг өөрөө зураад нийт 19,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр авсан байна. Манайх 2021 онд сумын Төрийн банкнаас ямар ч зээл авч байгаагүй. Би эхнэртэйгээ 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр хөдөөнөөс сумын төвд ирээд банкны гадна явж байсан чинь сумын Төрийн банкны захирал ******* нь бид хоёртой тааралдаад “за ах нь баларсаан би та хоёрын нэр дээр зээл гаргаад авчихсан чинь шалгалт ирэх гээд байна ” гэхээр нь бид хоёр банк руу чинь орж шалгаж үзнэ гээд шалгуултал 19,000,000 төгрөг авсан байсан. Ах нь буруу юм хийсэн шалгалт ирээд та нараас асуувал өөрсдөө зээл авсан гээд хэлээд өгөөч гэхэд нь бид зөвшөөрөөгүй. Манайд ямар нэгэн мөнгө өгөөгүй. Биднээр ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй. Бидний хохирлыг түргэн шуурхай барагдуулж өгнө үү... 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр миний нэр дээр 19,000,000 төгрөгийн малчны зээл Төрийн банкнаас авч, миний данснаас гэж хүний данс руу авсан зээлээ “гаас машин” гээд шилжүүлсэн байсан... 2022 он гараад 4 дүгээр сарын 20-нд байхаа мал төллөж байсан үедээ, эхнэр бид хоёр сумын төв рүү ороод би Соёлын төвийн тийшээ яваад, эхнэр замдаа хүүхдийн мөнгөө авах гээд Төрийн банкны үүдэн дээр буусан. Би Соёлын төвөөр эргээд буцаад явж байтал миний урдуур ******* гараа өргөж намайг зогсоогоод “за ах нь баларсан шүү, та хоёрын нэр дээр 10.000.000 төгрөгийн зээл авсан ..’’ гэж хэлсэн, би асуухад надад “би өмнөөс нь чинь гарын үсэг зураад авчихсан ” гэж хэлсэн, би тэр үедээ бухимдаад, цаашаа эхнэрийг авах гээд дэлгүүр рүү яваад эхнэрийг аваад орой болсон учир малаа тавих гээд хөдөө гэр рүү шууд явсан, замдаа эхнэр ******* чинь манай нэр дээр зээл авчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хөдөө гэртээ очиж малаа тавиад, учрыг нь олох гээд буцаад сумын төв рүү явж, маргааш өдөр нь Төрийн банк дээр очоод *******тэй уулзах гэтэл та хоёр байж бай гээд банк руу оруулахгүй байсан, манай эхнэр бичиг баримтаа гаргаад ир гээд *******ээс нэхээд л байсан, тэр үед банканд хүмүүс байсан болохоор санаа зовоод л байсан юм шиг байна, эхнэр бид хоёр гадаа машиндаа сууж хүлээж байгаад банкны теллерүүд ажлаасаа тараад явсны дараа эхнэртэй хамт банк руу ороод *******тэй өрөөнд нь орж уулзахад “ахыгаа уучлаарай, танай дээр ялт ч үгүй зээл авчихсан шүү, ахыгаа уучлаарай” гээд бид хоёр зээлийн баримт бичгүүдийг үзүүлсэн. Эхнэр бид хоёр та тэгээд бид хоёрын гарын үсгийг яаж зурсан юм гэж асуухад “би та хоёрын гарын үсгийг дуурайлгаад зурчихсан” гэж хэлсэ Тэгээд би зээлийн баримт дээрх гарын үсгүүдээ хартал бид хоёрын өмнөөс гарын үсгүүдийг маань зурсан л байсан л даа, угаасаа илт бид хоёрынх биш гэдэг нь мэдэгдэж байсан...гэх мэдүүлэг/1 хх-ийн 29-30, 220-221/,
Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 04 дүгээр сард би сумын төвд ирчхээд сумын Төрийн банкнаас хүүхдийн мөнгөө асуучхаад гараад явж байтал Төрийн банкны эрхлэгч ******* гэдэг хүн нь нэлээд сандарчихсан намайг дуудаад надаас манай нөхрийг асуухаар нь би нөхрийгөө сумын Соёлын төвд байгаа гэж хэлэхэд шууд манай нөхөртэй уулзахаар явчхаж байгаа харагдсан. Тэгээд үдээс хойш манай нөхөр бид хоёр хөдөө гэр лүүгээ явж байтал манай нөхөр замдаа надад Төрийн банкны эрхлэгч ******* манай нэр дээр малчны зээл гаргаад 19,000,000 төгрөг авчихсан, ахад нь яаралтай мөнгөний хэрэг гараад яалтачгүй авчихсан уучлаарай гээд байна гэж хэлсэн. Бид маргааш нь буцаж сумын төвд ирээд гар утас руу нь залгаад бид манай нэр дээр гаргаж авсан гэх зээлийн бичиг баримт бусад зүйлийг үзье гээд банкин дээр нь орно гэж хэлэхэд банкны гадна манай машинд орж ирж суучхаад та хоёр манай банкны хоёр ажилтныг явсны дараа ороод харчих энэ харагдаж мэдэгдэж болохгүй гээд 2 ажилтан мэдчих юм бол би дуусна гэх зэргээр биднийг банк руу оруулахгүй байсан. Орой ажил тарсных нь дараа өрөөнд нь ороод *******тэй уулзахад зээлийн материалыг бидэнд үзүүлэхгүй янз бүрийн шалтаг тоочоод байсан тул бид уурлаад хоргоож байгаад зээлийн материалыг нь гаргуулж ирээд үзэхэд бидэнд анх хэлснээрээ 10,000,000 төгрөг биш, 19,000,000 төгрөгийн зээл гаргасан байсан. Та бид хоёрын гарын үсгийг яаж болгож зээл авсан юм гэж асуухад ах нь өөрөө дууриалгаад зурчихсан гэж байсан. Тэгээд та хоёр ахдаа иргэний үнэмлэхээ өгчих манай банканд удахгүй шалгалт ирэх гээд байна. Тэгээд та хоёроос танайх банкнаас зээл авсан уу гэж асуувал авсан гээд хэлээд өгөөч ээ ах нь балрах гээд байна гээд бидний иргэний үнэмлэхийг авч хуулбарлах гээд байхаар нь бид иргэний үнэмлэхээ огт өгөөгүй, бидэнд мэдэгдсэн зүйл огт байхгүй. Манайд ямар нэгэн мөнгө өгөөгүй. Төрийн банкнаас манай нэр дээр гарсан зээл нь манай нөхрийн данс руу ороод С.******* гэдэг хүний данс руу утга дээр нь машин гээд орсон байсан.... Нөхөр бид хоёр сумын төв рүү орж Төрийн банк руу орж хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгөө авсан, тэгсэн банкны захирал ******* ирээд надаас танай нөхөр чинь хаана байна гэхээр нь би Соёлын төвийн тийшээ явсан гэж хэлсэн. Бид хоёр машиндаа сууж байгаад Төрийн банкны , Буянжаргал хоёрыг явахаар нь банк руу орж *******тэй уулзахад 10,000,000 төгрөгийн зээл авсан, тэр цоохор цаасыг юуг нь үздэг юм” гэсэн, би ч уурлаад та заавал үзүүл гэж шаардсаар байгаад зээлийн гэрээ бусад материалыг *******ээс авч танилцахад нөхөр бид хоёрын гарын үсгийг дуурайлгаад зураад 19,000,000 төгрөгийн зээл авсан байсан, өөрөө буруугаа хүлээсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 33-35, 223/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Зээлийн гэрээг батлуулахаар гэдэг хүн өөрийн биеэр орж ирсэн эсэхийг би тодорхой хугацаа өнгөрсөн учраас би санахгүй байна. ******* гэдэг хүн нь Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байх үедээ манай банканд шалгалт ирэх гээд байна яаралтай энэ гэрээнүүдийг батлаад өгөөч иргэд нь өөрсдөө дуудаад байхад ирдэггүй гэсэн шалтгааныг тулгаад 2-3 удаа хэд хэдэн хүний зээлийн гэрээнд нотариатын баталгаа хийлгэж байсан... Б. өөрөө гэрээгээ барьж орж ирээд надаар батлуулж байсныг би санахгүй байна. Харин Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан ******* гэх хүн амралтын өдөр ажлын байран дээр намайг 2 удаа дуудаж, урд нь батлуулсан зээлийн гэрээнээс батлагдаагүй гэрээний хувь үлдчихээд байна, манай банк дээр шалгалт ирэх гээд байгаа, энэ гэрээнүүдийг батлаад өгөөч гэж гуйж байгаад надаар нийт 3 удаа гэрээ батлуулж байсан, ингэхдээ дандаа нэг хувь гэрээнүүд дээр батлуулдаг байсан. Бас нэг удаа Төрийн банкны теллер ыг ******* над руу явуулаад урд нь батлуулсан зээлийн гэрээнээс батлагдаагүй хувь үлдсэн байна батлаад өгөөч гэж гуйж байгаад нотариатаар батлуулж байсан. Уг нь бол зээлийн гэрээ гээд 4 хувь гэрээ орж ирээд банканд 1 хувь, нотариат дээр 1 хувь, иргэнд 2 хувь нь үлддэг. ******* болохоор дандаа 1 хувь гэрээ барьж ирээд урд нь батлуулсан, банканд үлдэх хувь нь батлагдаагүй үлдсэн байна гэдэг байдлаар надаас гуйж байгаад уг гэрээн дээрээ баталгаажуулалт хийлгэдэг байсан. ******* урд нь батлуулсан гэрээ гэж хэлдэг байсан учир тухайн 1 хувь гэрээг баталгаажуулахдаа дахин бүртгэл хийгээгүй л дээ, мөн гэрээн дээрх зээлдэгч нь хэн гэх хүн байгааг нь ч анзаараагүй. Б.гийн гэрээг баталж байснаа санахгүй байгаа учир Б.,******* нарын нэр дээр олгосон 19,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ нь нөгөө ******* шалгалт ирэх гээд байна, урд нь батлуулсан гэрээ гэж хэлж батлуулсан гэрээнүүдийн нэг л болж таарлаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 240-241/,
...******* надаас банк дээр нь шалгалт ирж байгаа, урд нь баталсан гэрээний батлагдаагүй хувь байна, батлаад өгөөч гэж гуйгаад 3 удаа тус бүр нэг хувь гэрээ батлуулж байсан, үүнээс 2 гэрээг нь ******* өөрөө батлуулж байсан, харин нэг удаа теллер аа явуулж батлуулж байсан. Энэ үед л *******, нарын гэрээг батлуулсан байх гэж бодож байна. Урд нь надаар батлуулсан гэж хэлсэн үгэнд нь итгээд л дахин бүртгэл хийлгүй гэрээг нь батлаад өгөөд явуулчихдаг байсан юм. Түүнээс энэ *******, нарын гэрээг бол мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 112/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...******* баахан мөнгө хулгай хийсэн гээд цагдаа надаас мэдүүлэг авахад мэдсэн. Тэгээд талийгаач эхнэрээс ямар учиртай юм гэж асуухад эхнэр надад “******* өөрийнхөө дансаар мөнгө авч болохгүй байна, таны дансаар мөнгө авъя гэж гуйгаад байхаар нь би дансаараа мөнгө дамжуулж өгсөн” гэж л хэлж байсан, Дансаараа дамжуулж өгсөн юм байна, би чинь дансны дугаараа мэддэггүй, хааяа нэг эхнэрээс хоолны мөнгөө авдаг, харин энэ асуудлаас хойш дансны дугаараа мэддэг болоод байгаа юм...гэх мэдүүлэг /1 хх-ийн 230-231/,
“...Надад Төрийн банкны данс байдаг байх би өөрийн нэр дээрх дансны дугаар болон дансыг ашигладаггүй бөгөөд миний нэр дээр байх дансыг манай эхнэр Байгалмаа хариуцаж гүйлгээ хийдэг. Миний данс руу хэзээ, хэнээс, хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдэж байгаа талаар би огт мэдэхгүй манай эхнэр л энэ талаар мэдэх байх...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 167-168 /,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Төрийн банкны тооцооны төвд теллер, ахлах теллерээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Зээлийн дүнгээс хамаараад 5,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээлийг үндсэн болон хамтран зээлдэгчээр оролцуулж зээлийг судалж олгодог. Ихэвчлэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр зээл авдаг бөгөөд малын А данс дээр хэний нэр дээр мал нь бүртгэлтэй байгаагаас шалтгаалаад үндсэн болон хамтран зээлдэгчээр тогтоодог. Зээлийн хүсэлт гаргасан малчдын зүгээс тус бүрийн иргэний үнэмлэхийг өөрсдийн биеэр авч ирээд тооцооны төвийн захиралтай уулздаг. Захирал зээл судлуулж байгаа малчидтай биечлэн уулзаж, зээлийг судлаад гүйлгээг нь хийхэд бэлэн болсны дараа ахлах теллер, теллерт зээлийн гэрээ, зээлийн материалыг өгч зээл малчдын данс руу шилжиж орж байгаа. Зарим тохиолдолд теллерүүдийг байхгүй бол захирал орлох хүсэлтээ Баянхонгор салбар руу мэйлээр тооцооны төвийн мэргэжилтэн рүү явуулдаг байсан... тооцооны төвийн зээлийн хороон нь тооцооны төвийн захирал, ахлах теллер, теллер гэсэн бүрэлдэхүүнтэй. Журмаараа бол захирал зээлээ судлаад олгох боломжтой гэж үзвэл теллер Н. бид хоёрт танилцуулж, зээлийн хороогоор уг зээлийг хэлэлцээд зөвшөөрөх, татгалзах гэсэн аль нэг шийдвэрийг гаргадаг. Зээлийн хорооны 3 гишүүний аль нэг нь чөлөөтэй, өвчтэй, ээлжийн амралттай зэрэг шалтгаанаар ажиллаагүй бол ажиллаж байгаа хоёр гишүүн нь шийдвэр гаргаад явдаг. Б.,******* нарын 19,000,000 төгрөгийн зээлийг олгох үед би ээлжийн амралттай байсан болов уу гэж бодож байна....гэх мэдүүлэг /1 хх-ийн 223/,
“...20,900,000 төгрөгийн зээлийн талаар би мэдэхгүй, тухайн өдөр би ажлаасаа бүтэн өдрийн чөлөө аваад Баянхонгор аймгийн Баянхонгор суманд Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэнгийн санаачилгаар зохион байгуулсан Хонгорын бүсгүйчүүд-2021 чуулга уулзалтад оролцсон. Энэ уулзалт аймгийн Хөгжимт драмын театрт болж, хүлээн авалт нь Аялгуу ресторанд болсон. Зээлийн хорооны шийдвэртэй танилцлаа, миний гарын үсэг мөн байна. Манай тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан ******* зээлийн хорооны шийдвэрүүдээ цаг тухай бүрд нь танилцуулж зуруулдаггүй байсан бөгөөд дараа нь баахан танилцуулаагүй зээлийн гэрээ, гүйлгээ хийсэн баримтуудыг өгөөд “...харилцагч нь өөрөө ирээд зээлээ авчихсан болохоор зээлийн хорооны шийдвэрээ гаргаад нөхөж бич” гэж хэлдэг байсан. Би захирлын тушаалыг биелүүлээд л хорооны шийдвэрийг нь word дээр бичээд хэвлэж гаргаад нөхөж гарын үсгээ зурдаг байсан. *******, нарын зээлийн хувьд яг л дээрх мэдүүлсэн шиг даргын өгсөн үүргийн дагуу зээлийн хорооны шийдвэрийг нөхөж гаргаад би өөрөө гарын үсгээ зурсан байх. Харин өөрийнхөө чөлөөтэй байсан өдрөө анзааралгүй гарын үсэг зурчихсан байна, түүнээс би ажиллаагүй өдрийнхөө зээлийн хорооны шийдвэрт гарын үсэг зурахгүй. Тухайн үед намайг байхгүй байхад , ******* захирал хоёр хорооны шийдвэрээ гаргаад явах боломжтой, ... би бас өөрийнхөө ажиллаагүй өдрийн зээлийн хорооны шийдвэрийг нөхөж гаргадаг нь миний алдаа боллоо. Тухайн хувь хүний теллерийн эрхээр нэвтрэх эрх ямар ч ажилтанд байхгүй, миний теллерийн программд нэвтрэх нэр, нууц үгийг зөвхөн би л мэддэг байхгүй юу. ******* захирал бол өөрийнхөө данснаас гүйлгээ хийлгэж байсан, харин хэн нэгний данснаас надаар гүйлгээ хийлгэж байгаагүй. Н. ******* нарын хоорондын асуудлыг бол би мэдэхгүй..гэх мэдүүлэг /4 хх-ийн 107-108/,
“...Дээрх эхнэр нөхөр хоёр нь манай банкны харилцагчид байгаа. Би гар утсан миний авсан бүх зургууд google photos дээр хадгалдаг, зээл олгосон гэх цаг хугацаанд би Сумын соёлын төвийн сургалтад сууж байгаа зураг миний утсан дээр байна, тэгэхээр энэ зээлийг олгоход би байхгүй байсан байна. Бид зээд олгох бүрд хурал хийдэггүй, харин дараа нь захирал ******* зээлийн гэрээ баримтуудыг өгөөд зээлийн хорооны шийдвэрээ нөхөж гарга” гэж хэлдэг. Тэгээд л тэрнийх нь дагуу зээлийн материалуудыг харж байгаад зээлийн хорооны шийдвэрээ хэвлэж гаргаад гарын үсэг нөхөж зурдаг байсан, тэрний л нэг юм шиг байна. Уг нь миний гарын үсэг мөн байна... Банкны зээлийн дотоод журамдаа 10,000,000 төгрөгөөс дээш бүх зээлийг нотариатаар баталгаажуулдаг байсан. Манай харилцагчид сумын Засаг даргын Тамгын газрын дотоод ажилтан Эрдэнэчимэг юм уу эсхүл Тамгын дарга Бурмаа нарын аль нэгээр нь батлуулдаг байсан.Одоо бол тусгай эрх бүхий нотариатч бий болсон...гэх мэдүүлэг /6 хх-ийн 35/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Харилцагч буюу малчид тооцооны төв дээр өөрсдийн биеэр ирж зээл авах хүсэлтээ бичгээр тооцооны төвийн захиралд өгдөг, тооцооны төвийн захирал нь тухайн тооцооны төвийн захирал болон эдийн засагчийн ажлыг хийдэг. Хүсэлт хүлээн авсан захирал харилцагчийн зээлтэй эсэх, ямар ангилалд байгаа талаарх зээлийн түүхийн мэдээллийг Баянхонгор салбарын мэргэжилтнээс гаргуулдаг. Тухайн зээлийн мэдээллийг бол зөвхөн Баянхонгор салбарт ажилладаг нэг л хүнээс аймгийн хэмжээнд гаргаж өгдөг, мөн дээрх мэдээллийг өгч авахдаа ажилтны дотоод программ буюу outlook-ээр дамжуулдаг. Баянхонгор салбараас зээл авах гэж байгаа хүний зээлийн мэдээлэл, малын тоог заасан малын А дансны мэдээллийг тооцооны төвийн захирал руу явуулдаг, тухайн мэдээллийг хүлээн авсан тооцооны төвийн захирал зээл авах гэж байгаа иргэнийг дуудаж, иргэний үнэмлэхийн хуулбарыг хүлээн авч, зээлдэгчийн анкетыг өөрсдөөр нь бөглүүлээд, зээл олгох эсэх талаарх судалгааг Төрийн банкны зээлийн үйлчилгээний дотоод журамд заасны дагуу шийдэж байгаа. Зээлийн хэмжээнээс хамаарч тооцооны төвийн захирал бие даан шийдэх, зээлийн хороогоор шийдэх зээл гэж байгаа. Зээлийн хороонд тухайн тооцооны төвд ажиллаж байгаа ахлах теллер, теллер, тооцооны төвийн захирал багтдаг. Тооцооны төвийн захирлын дангаар шийдэх болон хороогоор шийдэх зээлийн хэмжээг аймгийн төв салбарын зөвлөлийн хурлаас тухайн жилийн нөхцөл байдал, өвөлжилт, зуншлагаас хамаарч тогтоож өгдөг. Баримттай танилцахад зээл олгоход ******* захирал судлаад, зээлийн хороогоор зээл олгохоор шийдсэн байна. За зээлдэгч тухайн үед 740 малтай байсан, 740 толгой малыг хонин толгойд шилжүүлсэн банкны үнэлгээгээр 1 малыг 100,000 төгрөгөөр үнэлж, зээлийн хамгийн дээд хэмжээ нь 19,900,000 төгрөгийн зээл олгох боломжтой байсан байна, ингээд 19,000,000 төгрөгийг 4 хуваан төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Малчны зээлийг бол малын А данс буюу малын тоонд үндэслэж олгож байгаа, тэгэхээр 19,000,000 төгрөгийн зээлийг олгох үндэслэлтэй байсан байна. Зээлийг гэрээг нотариатаар баталгаажуулсан байна, ерөнхий 10,000,000 төгрөгөөр дээш үнийн дүнтэй зээлийг нотариатаар баталгаажуулдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 235-236/,
“...Зээлийн баримттай танилцлаа, тухайн айл нь 558 малтай, банкны журмаар энэ айлд тухайн үед 21,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой байсан байна. Эхлээд 6,000,000 төгрөгийн зээлийг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр аваад 100,000 төгрөг төлөөд, 5,900,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байж байгаад 15,000,000 төгрөгийн зээлийг нэмж аваад, нийт зээлийн үлдэгдэл 20,900,000 төгрөг болсон байна. Зээлийг зээлийн хороогоор шийдвэрлэж олгосон байна. Зээлийн материалаас үзэхэд зээлийг журмын дагуу л олгосон байна... Тооцооны төвийн захирал гүйлгээ хийх ямар ч эрх байхгүй. Тооцооны төвийн ахлах теллер болон теллер тус бүрд нь өөрсдийн нэвтрэх нэр, нууц үг бүхий гүйлгээ хийх эрхийг олгодог. Дансны хуулга дээр теллерийн дугаар Н.ынх байвал Н. л гүйлгээ хийсэн гэсэн үг ...гэх мэдүүлэг /4 хх-ийн 110/,
“...Малын А дансыг харахад бол хамгийн ихдээ энэ айлд 31,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой байсан байна, тэгэхээр 12,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой, зээлийн хороогоор хуралдаж шийдвэрлэсэн байна. Харилцагчийн нэр байхгүй гэрээ байгуулаад ******* өөрөө мөнгийг нь аваад байгаа бол мэдээж Банк шууд утгаараа хохироод л байгаа юм, гэтэл энэ хүмүүсийн нэр гэрээн дээр бичигдээд зээлдэгч нарын данс руу мөнгө нь ороод байгаа, тэгэхээр банк шууд хохироод байгаа юм байхгүй,. Гэхдээ бусдад олгосон зээлийн эргэн төлөлтийг заавал хийлгэх шаардлага үүсээд байгаа. ******* Засаг даргын Тамгын газартаа нягтлангаар ажиллах гэж байгаа шалтгаанаар Төрийн банкнаас өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан, тэр үед дээрх маргаан үүсээгүй байсан учир банкны зүгээс хариуцлага тооцоогүй, харин ажиллаж байх хугацаанд нь энэ асуудал нь үүссэн бол дотоод журмаараа ажлаас чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлдэг...гэх мэдүүлэг /6 хх-ийн 28/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Манай нөхрийн нэр дээрх байх дугаартай дансыг би өөрийнхөө нэртэй давхар холбуулсан байдаг учраас дээрх дансыг байнга би ашиглаж гүйлгээг хийдэг байгаа. Дээрх манай нөхрийн данс руу Төрийн банкны данснаас 2021 онд 3,000,000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээ хийгдэж нийт 6,000,000 төгрөг орж ирсэн. Төрийн банкны эрхлэгч *******ээс асуухад наад мөнгөө миний данс руу хийгээдэхдээ хүний зээл хаах гэж байгаа юм гэж хэлсэн тул 6,000,000 төгрөгийг *******ийн 52331288408 данс руу бөөнөөр нь шилжүүлсэн...гэх мэдүүлэг /3 хх-ийн 165-166/,
Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь над руу яриад дансаа хэлээч хүнээр мөнгө шилжүүлэхээр миний өгсөн данс руу буцаагаад хийгээдхээрэй гэхээр нь би өөрийн Хаан банкны гэсэн дансаа хэлсэн. Удалгүй 7,000,000 төгрөг ороод ирэхээр нь би *******ийн өгсөн 5233128408 гэсэн данс өгөхөөр нь орж ирсэн мөнгийг нь шилжүүлэхэд бол ******* гэсэн данс байсан. Би энэ данс руу 6,980,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 20,000 төгрөгийг хэд хоногийн дараа бэлнээр *******т өөрт нь өгсөн...гэх мэдүүлэг /6 хх-ийн 3/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээч П.Хонгорзулын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №8 дугаартай “...Шинжилж буй *******, нарын гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээрээ тохирохгүй... шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /2 хх-ийн 187-206/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээч П.Хонгорзулын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №12 дугаартай “...Шинжлэгдэж буй баримтуудад зурагдсан *******гийн гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн *******гийн гэх гарын үсгийн загвартай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй”...гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /2 хх-ийн 235-242/
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 550 дугаартай “...шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирно. гийн гэх газрын үсгийн загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй...гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /3 хх-ийн 206-225/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаартай “...******* гэх гарын үсгүүд нь өөр хоорондоо ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно. гийн гэх гар үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно...гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /4 хх-ийн197-213/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч Д.Мөнхбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 451 дугаартай “бичлэгт харилцан ярилцаж байгаа хүний дуу авиа *******ийн дуу авиатай тохирч байна...гэх дүгнэлт, түүний хавсралтууд /4 хх-ийн 226-232 /,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гаргасан №13 дугаартай...
1.Шинжлэгдэж буй 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын мэдүүлэг /1 хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг
шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт 12 хуудас/, *******ын гарын
үсэг зурагдсан 2022 оны 5 дугаар сарын 30-ны огноо бүхий “Зарлагын
мэдүүлэг” баримт /1 хуудас/, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн огноо
бүхий “Мөнгөн шилжүүлэг” баримт /1 хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 30. Шинжлэгдэж буй 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын мэдүүлэг
/1 хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг
шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт 12 хуудас/, *******ын гарын үсэг зурагдсан 2022 оны 5 дугаар сарын 30-ны огноо бүхий “Зарлагын мэдүүлэг” баримт /1 хуудас/, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий “Мөнгөн шилжүүлэг” баримт /1 хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг баримт /1 хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг баримт /1 хуудас/ туршилтын загвар 4 хуудас материалууд шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилж буй 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Зарлагын мэдүүлэг”, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Мөнгөн шилжүүлэг”, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Мөнгөн шилжүүлэг” баримтуудын баталгаат гарын үсэг гэсний ард бичигдсэн ******* гэж уншигдах гарын үсгүүд, уг баримтын теллер гарын үсэг гэсний доор зурагдсан үл уншигдах гарын үсгүүдтэй элемент гүйцэтгэлийн ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байх тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй байна. Харин нэг будагч бодис бүхий бичгийн хэрэгслээр бичсэн эсэхийг тогтооход шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байх тул хариулах боломжгүй байна.
3. Шинжилж буй *******ын гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно...гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /4-р хх-ийн 238- 247/
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 551 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2021.12.21 огноотой Барьцаат зээлийн гэрээнд тусгагдсан ын гэх гарын үсэг ерөнхий болон гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгээрээ туршилтын болон харьцангуй чөлөөт загваруудтай тохирохгүй байна. гэсэн гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн *******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна...”гэх дүгнэлт, түүний хавсралтууд /5 хх-ийн 123-140/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээч А.Баярболдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаартай “Шинжилж буй , ******* нарын гарын үсгийг нэг хүн бичсэн байх боломжтой” ..гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /6 хх-ийн 105-124/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4 дугаартай “...Шинжлэгдэж буй баримтуудад зурагдсан ын гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн ын гэх гарын үсгийн загвартай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй...гэх дүгнэлт, түүний хавсралтууд /6 хх-ийн 1-144/,
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 26, 3 хх-ийн 150, 5 хх-ийн 63, 81-83/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3 хх-ийн 92-98, 109-115, 5 хх-ийн 13-17, 23-27, 6 хх-ийн 157-162, 174-176/, депозит дансны хуулга /1 хх-ийн 101-118, 119-150, 190-195, 3 хх-ийн 02-86, 238-250, 4 хх-ийн 01-22, 5 хх-ийн 155-176, 5 хх-ийн 178-210, 6 хх-ийн 200-209/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 153-154, 2 хх-ийн 30-33, 51-71, 4 хх-ийн 23-28, 75-76, 113-114, 211-214, 235-236/, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /2 хх-ийн 02-18/, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа / 2 хх-ийн 21-29/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 97-98, 116-146 шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-ий 104-112,/, шүүгдэгч *******ийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2 хх-ийн 148/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 149, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 150/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 152-155/, шүүгдэгч Н.ын төрсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 163/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2 хх-ийн 164/,иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 165/, төрөл садангийн лавлагаа /2 хх-ийн 167-170/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар прокурорын тогтоол /3 хх-ийн 122-123/,2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /3 хх-ийн 191-198/,хохирогч *******аас гар утсанд бичигдсэн ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-ийн 117-118/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх-ийн 07-08/, 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /5 хх-ийн 141-143/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /6 хх-ийн 194-195/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь иргэдэд зээл олгох албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэдийн зөвшөөрөлгүйгээр иргэдийн нэр дээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлэн малчны зээл олгох шийдвэр гаргасан, уг шийдвэрийг гаргахад Н.тай бүлэглэж хамтран оролцсон, мөн иргэдийн нэр дээр малчны зээл авсан нийт 39,8000,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан болон бэлнээр, дансанд шилжүүлэн авсан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн гэмт хэргийг үйлдсэн
Шүүгдэгч Н. нь Н.*******ийн иргэдийн зөвшөөрөлгүйгээр иргэдийн нэр дээр малчны зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлэн малчны зээл олгох шийдвэр гаргахад хамтран оролцсон, мөн *******ийн данс руу нийт 26,000,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлж, бэлнээр гаргаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгоход дэмжлэг үзүүлсэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....зээл авахаар болоод 4,000,000 төгрөг авъя гэсэн чинь ******* надад нэмээд 2,000,000 төгрөг аваад өгчих гэхээр нь би зөвшөөрөөд авч өгсөн,....миний нэр дээр дахиад 15,000,000 төгрөгийн зээл авсан байсан, 2022 оны 06 сард мөнгөө хийх гээд хүрч ирэхдээ 15,000,000 төгрөгийг миний нэр дээр авсныг мэдсэн... 6,000,000 төгрөгийг өөрөө төлчихсөн....гэх мэдүүлэг
Хохирогч *******ын......“...би зөвшөөрөөд нийт 6,000,000 төгрөгийн малчны зээл авсан,....банканд ирээд мөнгөө тушаах гэтэл зээлийн эдийн засагч нийт 22,000,000 төгрөгийн зээл авсан байна гэж хэлсэн,....2 удаагийн гүйлгээгээр эхний удаа 8,800,000т өгрөг, 6,000,000 төгрөгөөр нийт 14,000,000 төгрөгийг миний гарын үсэггүйгээр миний хадгаламжийн данс руу шилжүүлээд хадгаламжийн данснаас ийн данс руу 6,000,000 төгрөг орсон байсан, 8,800,000 төгрөгийн теллер дээрээс бэлнээр зарлагдаж гаргасан байсан,....Би 6.000.000 төгрөг л авсан, 2.000.000 төгрөгийг нь ******* гуйж авсан, .... 15.000.000 төгрөгийн зээлийг надад хэлэлгүй авсан байгаа, ..гэх мэдүүлэг / 3 хх-ийн 154-155, 157, 4 хх-ийн 61, 105/,
Хохирогч гийн ...Би банкаар ер нь үйлчлүүлдэггүй. Малчны зээлийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 63/,
Шүүгдэгч *******ийн ..... Би дээрх тогтоолуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, учир нь бол би хүмүүсээс мөнгө авсан нь үнэн, харин тэдгээр хүмүүсээс мэдээгүй байхад нэр дээр нь зээл гаргасан гэдэг нь худлаа, ... бол ямар ч хамаа байхгүй, би авсан мөнгөө тай хувааж идээгүй, д бол ямар ч хамаагүй байгаа юм. Талийгаач гэж хүний дансаар дамжуулсан гээд байгаа, нас барсан хүнийг ярих нь зөв ч юм уу даа, гэхдээ энэ хүний дансаар дамжуулж мөнгө авсан нь үнэн болохоос хамтдаа хувааж идсэн зүйл байхгүй..гэх мэдүүлэг /6 хх-ийн 190-191/,
Шүүгдэгч Н.ын...харилцагчийн зарлагын баримт, мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэж гүйлгээг хийж байгаа. бол угаасаа өөрөө ирээд зээлийн материал дээр гарын үсгээ зураад зээл нь гарсан, гийн хувьд бол бас өөрөө ирээд зээл гаргуулсан,.... г өөрөө ирж гарын үсэг зурсан эсэхийг нь санахгүй байгаа..гэх мэдүүлэг / 6 хх-ийн 193/,
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....хөдөө гэртээ байж байхад миний данс руу шууд 12,000,000 төгрөг орж ирээд, 7,000,000 төгрөг нь гараад гэдэг хүний данс руу орсон,.....******* рүү залгаад, юун мөнгө төгрөг оров, манайх хадгаламж зээлийн хоршоонд зээлтэй гэсэн чинь танай нэр дээр 12,000,000 төгрөг гаргаад, 7,000,000 төгрөгийг нь би авъя эргүүлээд хийчихнэ гэж хэлсэн... гэх мэдүүлэг
Хохирогч *******гийн ...нөхрийн нэр дээр байх Төрийн банканд байдаг тоот дансаар 12,000,000 төгрөг ороод Н. гэдэг хүний данс руу ороод, 7,000,000 төгрөг нь шилжээд 3,242,000 төгрөг нь “Дөрвөн Буян” ХЗХ-ний данс руу орсон гүйлгээ хийгдсэн,....зээлийг манайд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй авсан байсан. Төрийн банканд зээлийн материалыг бид үзэж шалгасан бөгөөд манай нөхрийн болон миний гарын үсэг биш байна, бид ямар нэгэн гарын үсэг зураагүй бүгд хуурамч байсан,...манай нэр дээр гарсан 15,000,00 төгрөгийн зээл дээр гарын үсэг зураагүй,..теллер надад та энэ материал дээр гарын үсгээ зураагүй үлдсэн байна гэхээр нь бичиг үсэг мэдэхгүй юм чинь шууд гарын үсгээ зурсан тэгээд 15,000,000 төгрөгийн гэрээ дээр зурсан байж магадгүй,..... данснаасаа бэлэн мөнгө гаргаж аваагүй...гэх мэдүүлэг /5 хх-ийн 67-69, 77/
Хохирогч ын ...сумын Төрийн банкнаас малчны зээл авах гээд хандахад Төрийн банкнаас танайд зээл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тул зээл авч чадаагүй,....Төрийн банкны шалгалтын гэх хүмүүс нь манайд ирээд зээлийн материалыг бидэнд үзүүлэхэд миний гарын үсэг биш, бид ямар нэгэн гарын үсэг зураагүй бүгд хуурамч байсан... Манай эхнэр бид хоёр амаар болон бичгээр Төрийн банканд хүсэл гаргасан зүйл байхгүй,....би энэ 12,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ дээр гарын үсэг зураагүй... “...Би энэ зээлийг аваагүй, эхнэр ийм юм болсон байна гээд надад хэлсэн. Зээлийн гэрээн дээрх гарын үсгийг би зураагүй.. Эхнэр бид хоёр бичиг үсэг тааруу гэрээнд яг юу гэж бичсэн талаар бол ойлгохгүй, захирал нь гарын үсэг зур гэсэн газар нь зураад зээлээ авдаг...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 73-75, 6 хх-ийн 30-32 /,
Хохирогч Б.гийн...сумын Төрийн банкнаас ямар ч зээл аваагүй,....сумын Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан ******* гэдэг хүн нь хуурамч материал бүрдүүлэн манай эхнэр бид хоёрын нэр дээр бидний гарын үсгийг өөрөө зураад нийт 19,000,000 төгрөгийг авсан байна,.... миний данснаас гэж хүний данс руу авсан зээлээ “гаас машин” гээд шилжүүлсэн байсан... бид хоёр зээлийн баримт бичгүүдийг үзүүлсэн, бид хоёрын гарын үсгийг яаж зурсан юм гэж асуухад “би та хоёрын гарын үсгийг дуурайлгаад зурчихсан” гэж хэлсэн. Тэгээд би зээлийн баримт дээрх гарын үсгүүдээ хартал бид хоёрын өмнөөс гарын үсгүүдийг маань зурсан л байсан ...гэх мэдүүлэг/1 хх-ийн 29-30, 220-221/
Хохирогч*******гийн...*******тэй уулзахад зээлийн материалыг бидэнд үзүүлэхгүй янз бүрийн шалтаг тоочоод байсан , зээлийн материалыг нь гаргуулж ирээд үзэхэд бидэнд анх хэлснээрээ 10,000,000 төгрөг биш, 19,000,000 төгрөгийн зээл гаргасан байсан,... та хоёр ахдаа иргэний үнэмлэхээ өгчих манай банканд удахгүй шалгалт ирэх гээд бидний иргэний үнэмлэхийг авч хуулбарлах гээд байхаар нь огт өгөөгүй, бидэнд мэдэгдсэн зүйл огт байхгүй. Манайд ямар нэгэн мөнгө өгөөгүй. Төрийн банкнаас манай нэр дээр гарсан зээл нь манай нөхрийн данс руу ороод С.******* гэдэг хүний данс руу утга дээр нь машин гээд орсон байсан,....өөрөө буруугаа хүлээсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 33-35, 223/
Гэрч ийн..... ******* гэдэг хүн нь Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байх үедээ манай банканд шалгалт ирэх гээд байна яаралтай энэ гэрээнүүдийг батлаад өгөөч иргэд нь өөрсдөө дуудаад байхад ирдэггүй гэсэн шалтгааныг тулгаад 2-3 удаа хэд хэдэн хүний зээлийн гэрээнд нотариатын баталгаа хийлгэж байсан, дандаа нэг хувь гэрээнүүд дээр батлуулдаг байсан,....Төрийн банкны теллер ыг ******* над руу явуулаад урд нь батлуулсан зээлийн гэрээнээс батлагдаагүй хувь үлдсэн байна батлаад өгөөч гэж гуйж байгаад нотариатаар батлуулж байсан,...******* дандаа 1 хувь гэрээ барьж ирээд урд нь батлуулсан, банканд үлдэх хувь нь батлагдаагүй үлдсэн байна гэдэг байдлаар уг гэрээн дээрээ баталгаажуулалт хийлгэдэг,....Б.,******* нарын нэр дээр олгосон 19,000,000 төгрөгийн малчны зээлийн гэрээ нь нөгөө ******* шалгалт ирэх гээд байна, урд нь батлуулсан гэрээ гэж хэлж батлуулсан гэрээнүүдийн нэг л болж таарлаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 240-241/
...******* надаас банк дээр нь шалгалт ирж байгаа, урд нь баталсан гэрээний батлагдаагүй хувь байна, батлаад өгөөч гэж гуйгаад 3 удаа тус бүр нэг хувь гэрээ батлуулж байсан, үүнээс 2 гэрээг нь ******* өөрөө батлуулж байсан, харин нэг удаа теллер аа явуулж батлуулж байсан,...урд нь надаар батлуулсан гэж хэлсэн үгэнд нь итгээд л дахин бүртгэл хийлгүй гэрээг нь батлаад өгөөд явуулчихдаг байсан юм, *******, нарын гэрээг бол мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /4 хх-ийн 112/,
Гэрч ийн .... талийгаач эхнэр надад “******* өөрийнхөө дансаар мөнгө авч болохгүй байна, таны дансаар мөнгө авъя гэж гуйгаад байхаар нь би дансаараа мөнгө дамжуулж өгсөн” гэж л хэлж байсан,...Надад Төрийн банкны данс байдаг байх би өөрийн нэр дээрх дансны дугаар болон дансыг ашигладаггүй бөгөөд миний нэр дээр байх дансыг манай эхнэр Байгалмаа хариуцаж гүйлгээ хийдэг....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230-231/ 3 хх-ийн 167-168 /,
Гэрч ын ...зээлийн хүсэлт гаргасан малчдын зүгээс иргэний үнэмлэхийг өөрсдийн биеэр авч тооцооны төвийн захиралтай уулздаг, Захирал зээл судлуулж байгаа малчидтай биечлэн уулзаж, зээлийг судлаад гүйлгээг нь хийхэд бэлэн болсны дараа ахлах теллер, теллерт зээлийн гэрээ, зээлийн материалыг өгч зээл малчдын данс руу шилжиж орж байгаа,..... Б.,******* нарын 19,000,000 төгрөгийн зээлийг олгох үед би ээлжийн амралттай байсан болов уу гэж бодож байна, ...20,900,000 төгрөгийн зээлийн талаар би мэдэхгүй,….Н. ******* нарын хоорондын асуудлыг бол би мэдэхгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 223,4 хх-ийн 107-108/
...Бид зээд олгох бүрд хурал хийдэггүй, харин дараа нь захирал ******* зээлийн гэрээ баримтуудыг өгөөд зээлийн хорооны шийдвэрээ нөхөж гарга” гэж хэлдэг. Тэгээд л тэрнийх нь дагуу зээлийн материалуудыг харж байгаад зээлийн хорооны шийдвэрээ хэвлэж гаргаад гарын үсэг нөхөж зурдаг байсан, тэрний л нэг юм шиг байна. Уг нь миний гарын үсэг мөн байна...гэх мэдүүлэг /6 хх-ийн 35/
Гэрч гийн ...зээл олгох эсэх талаарх судалгааг Төрийн банкны зээлийн үйлчилгээний дотоод журамд заасны дагуу шийдэж байгаа. Зээлийн хэмжээнээс хамаарч тооцооны төвийн захирал бие даан шийдэх, зээлийн хороогоор шийдэх зээл гэж байгаа. Зээлийн хороонд тухайн тооцооны төвд ажиллаж байгаа ахлах теллер, теллер, тооцооны төвийн захирал багтдаг,.... Баримттай танилцахад зээл олгоход ******* захирал судлаад, зээлийн хороогоор зээл олгохоор шийдсэн байна. зээлдэгч тухайн үед 740 малтай байсан, 740 толгой малыг хонин толгойд шилжүүлсэн банкны үнэлгээгээр 1 малыг 100,000 төгрөгөөр үнэлж, зээлийн хамгийн дээд хэмжээ нь 19,900,000 төгрөгийн зээл олгох боломжтой байсан байна, ингээд 19,000,000 төгрөгийг 4 хуваан төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Малчны зээлийг бол малын А данс буюу малын тоонд үндэслэж олгож байгаа, тэгэхээр 19,000,000 төгрөгийн зээлийг олгох үндэслэлтэй байсан байна. Зээлийг гэрээг нотариатаар баталгаажуулсан байна, ерөнхий 10,000,000 төгрөгөөр дээш үнийн дүнтэй зээлийг нотариатаар баталгаажуулдаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 235-236/ ...Зээлийн баримттай танилцлаа, тухайн айл нь 558 малтай, банкны журмаар энэ айлд тухайн үед 21,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой байсан байна. Эхлээд 6,000,000 төгрөгийн зээлийг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр аваад 100,000 төгрөг төлөөд, 5,900,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байж байгаад 15,000,000 төгрөгийн зээлийг нэмж аваад, нийт зээлийн үлдэгдэл 20,900,000 төгрөг болсон байна. Зээлийг зээлийн хороогоор шийдвэрлэж олгосон байна. Зээлийн материалаас үзэхэд зээлийг журмын дагуу л олгосон байна... Тооцооны төвийн захирал гүйлгээ хийх ямар ч эрх байхгүй. Тооцооны төвийн ахлах теллер болон теллер тус бүрд нь өөрсдийн нэвтрэх нэр, нууц үг бүхий гүйлгээ хийх эрхийг олгодог. Дансны хуулга дээр теллерийн дугаар Н.ынх байвал Н. л гүйлгээ хийсэн гэсэн үг ...гэх мэдүүлэг /4 хх-ийн 110/,
.. 12,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой, зээлийн хороогоор хуралдаж шийдвэрлэсэн байна. Харилцагчийн нэр байхгүй гэрээ байгуулаад ******* өөрөө мөнгийг нь аваад байгаа бол мэдээж Банк шууд утгаараа хохироод л байгаа юм, гэтэл энэ хүмүүсийн нэр гэрээн дээр бичигдээд зээлдэгч нарын данс руу мөнгө нь ороод байгаа, тэгэхээр банк шууд хохироод байгаа юм байхгүй,. Гэхдээ бусдад олгосон зээлийн эргэн төлөлтийг заавал хийлгэх шаардлага үүсээд байгаа. ******* Засаг даргын Тамгын газартаа нягтлангаар ажиллах гэж байгаа шалтгаанаар Төрийн банкнаас өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан, тэр үед дээрх маргаан үүсээгүй байсан учир банкны зүгээс хариуцлага тооцоогүй, харин ажиллаж байх хугацаанд нь энэ асуудал нь үүссэн бол дотоод журмаараа ажлаас чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлдэг...гэх мэдүүлэг /6 хх-ийн 28/,
Гэрч гийн ..... нөхрийн нэр дээрх байх дугаартай дансыг би өөрийнхөө нэртэй давхар холбуулсан байдаг учраас дээрх дансыг байнга би ашиглаж гүйлгээг хийдэг байгаа,.... Төрийн банкны данснаас 3,000,000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээ хийгдэж нийт 6,000,000 төгрөг орж ирсэн. Төрийн банкны эрхлэгч *******ээс асуухад наад мөнгөө миний данс руу хийгээдэхдээ хүний зээл хаах гэж байгаа юм гэж хэлсэн тул 6,000,000 төгрөгийг *******ийн 52331288408 данс руу бөөнөөр нь шилжүүлсэн...гэх мэдүүлэг /3 хх-ийн 165-166/,
Гэрч Н.ын ...Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь над руу яриад дансаа хэлээч хүнээр мөнгө шилжүүлэхээр миний өгсөн данс руу буцаагаад хийгээдхээрэй гэхээр нь би өөрийн Хаан банкны гэсэн дансаа хэлсэн. Удалгүй 7,000,000 төгрөг ороод ирэхээр нь би *******ийн өгсөн 5233128408 гэсэн данс өгөхөөр нь орж ирсэн мөнгийг нь шилжүүлэхэд бол ******* гэсэн данс байсан. Би энэ данс руу 6,980,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 20,000 төгрөгийг хэд хоногийн дараа бэлнээр *******т өөрт нь өгсөн...гэх мэдүүлэг /6 хх-ийн 3/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээч П.Хонгорзулын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №8 дугаартай “...Шинжилж буй *******, нарын гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээрээ тохирохгүй... шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /2 хх-ийн 187-206/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээч П.Хонгорзулын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №12 дугаартай “...Шинжлэгдэж буй баримтуудад зурагдсан *******гийн гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн *******гийн гэх гарын үсгийн загвартай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй”...гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /2 хх-ийн 235-242/
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 550 дугаартай “...шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирно. гийн гэх газрын үсгийн загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй...гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /3 хх-ийн 206-225/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаартай “...******* гэх гарын үсгүүд нь өөр хоорондоо ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно. гийн гэх гар үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно...гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /4 хх-ийн197-213/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч Д.Мөнхбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 451 дугаартай “бичлэгт харилцан ярилцаж байгаа хүний дуу авиа *******ийн дуу авиатай тохирч байна...гэх дүгнэлт, түүний хавсралтууд /4 хх-ийн 226-232 /,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гаргасан №13 дугаартай …3. Шинжилж буй *******ын гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирно...гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /4-р хх-ийн 238- 247/
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 551 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2021.12.21 огноотой Барьцаат зээлийн гэрээнд тусгагдсан ын гэх гарын үсэг ерөнхий болон гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгээрээ туршилтын болон харьцангуй чөлөөт загваруудтай тохирохгүй байна. гэсэн гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн *******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна...”гэх дүгнэлт, түүний хавсралтууд /5 хх-ийн 123-140/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээч А.Баярболдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаартай “Шинжилж буй , ******* нарын гарын үсгийг нэг хүн бичсэн байх боломжтой” ..гэх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд /6 хх-ийн 105-124/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4 дугаартай “...Шинжлэгдэж буй баримтуудад зурагдсан ын гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн ын гэх гарын үсгийн загвартай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй...гэх дүгнэлт, түүний хавсралтууд /6 хх-ийн 1-144/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н. бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.
Албан үүрэг, бүрэн эрх гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг ойлгоно.
Алтан тушаалын байдлаа урвуулан ашигласан албан үүрэг, албан тушаалтан, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
Өөртөө , бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.
Шүүгдэгч ******* нь төрийн банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалаар тус банкны Баянхонгор салбарын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний эрхэлж байгаа албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.3-д заасан төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалтанд
Шүүгдэгч Н. нь Төрийн банкны Баянхонгор салбарын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/003 дугаартай тушаалаар тооцооны төвийн теллерээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний эрхэлж байгаа албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.3-д заасан төрийн үйлчилгээний туслах албан тушаалтанд тус тус хамаарч байна.
Төрийн үйлчилгээний гүйцэтгэх, туслах тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-д зааснаар нийтийн албан тушаалтан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн субъект байна.
Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг нийтийн албан тушаалтад хамаарахаар хуульчилсан ба шүүгдэгч ******* нь нь Төрийн банкны Баянхонгор салбарын тооцооны төвийн эрхлэгчээр
шүүгдэгч Н. нь Төрийн банкны Баянхонгор салбарын тооцооны төвийн теллерээр ажилладаг бөгөөд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааж хуульчилсан бөгөөд “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна гэж, энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлаж хуульчилсан ба шүүгдэгч нарын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан шүүгдэгч ******* нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг ба Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6-д албан тушаалын байдлаа ашиглан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглосон ,
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан шүүгдэгч Н. нь нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд түүний албаны эрх мэдэлд шууд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт“Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж, бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй.
Шүүгдэгч нийтийн албан тушаалтан *******, Н. нар нь албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч *******, Н. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, Н. нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, Н., тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр, Б.Бурмаа нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,... уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...гэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан уг оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулах....гэх,
Шүүгдэгч өмгөөлөгч Л.Батбаярын ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.д албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн .... Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү ....гэх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, Н. нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан” Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас улмаас Төрийн банкны Баянхонгор салбарын тооцооны төвд /банканд/ нийт 39,800,000 төгрөгийн, хохирогч Б.д 7,474,589 төгрөг, хохирогч *******д 8,400,000 төгрөг, хохирогч*******д 115,000 нийт 55,789,589 төгрөгийн хохирол, учруулсан байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч Б.,******* нарын зөвшөөрөлгүй авсан малчны 19,000,000 төгрөгийн зээлээс банканд огт төлөлт хийгдээгүйгээс тэдгээрийн Төрийн банкны Баянхонгор салбарын тооцооны төвийн /банкин дахь/ хүүхдийн мөнгөний хадгаламжийн данснаас 26 удаагийн гүйлгээгээр 4,250,089 төгрөг, цалинтай ээжийн данснаас 215,225 төгрөг, хохирогч Б.гийн данснаас 3,22,930 төгрөг,*******гийн данснаас 115,000 төгрөг нийт 7,474,589 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан тул шүүгдэгчээс нийт 7,589,589 төгрөгийг, үндсэн зээл 19,000,000 төгрөгийг нийт 26,589,589 төгрөгийг,
хохирогч *******, нар нь Төрийн банкны Баянхонгор салбарын тооцооны төвөөс өөрсдийн авсан 6,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, харин шүүгдэгч *******ийн зөвшөөрөлгүй авсан малчны 15,000,000 төгрөгийн зээлээс банканд огт төлөлт хийгдээгүй, уг мөнгийг хохирогч ******* нь захиран зарцуулаагүй тул үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү нэмэгдүүлсэн 5,800,000 төгрөг, нийт 20,800,000 төгрөгийг,
Харин хохирогч , ******* нар нь шүүгдэгч *******ийн нь Төрийн банкны Баянхонгор салбарын тооцооны төвөөс зөвшөөрөлгүй авсан малчны 12,000,000 төгрөгийн зээлийг хохирогч нар өөрсдөө төлж барагдуулсан, шүүгдэгч *******ээс өөрийн авсан зээлээс банканд огт төлөлт хийгдээгүй тул үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1,400,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж шийдвэрлэхээр байна.
Иймд шүүгдэгч *******ээс нийт 55,789,589 төгрөгийг гаргуулж, Төрийн банкны Баянхонгор салбарын тооцооны төвд/ банканд / 39,800,000 төгрөгийг, хохирогч Б.д 7,474,589 төгрөг, хохирогч *******д 8,400,000 төгрөг, хохирогч*******д 115,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэгдсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчимд тулгуурласан болно.
Шүүхээс шүүгдэгч Н., ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах, “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч *******, Н. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т... эрүүгийн хариуцлага нь тухайн хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байсан... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдэлд ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 1-т .... Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ....гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж,
мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н., ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон ар гэрийн байдал болох шүүгдэгч Н. нь насны бага насны 2 хүүхдүүдтэй, Монгол Улсын үндсэн хууль, хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн конвенцид заасан эрхийг хангах, шүүгдэгч Н. нь дээр боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өөрийн эзэмшсэн мэргэжлээр Баянхонгор аймгийн суманд Дөрвөн Буян ХЗХ-нд нягтлан бодогч ажилтай, сарын 2,500,000 төгрөгийн цалинтай ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, тодорхой орлоготой, шүүгдэгч Н.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...би гүйлгээг хийж өгсөн, уг мөнгөөс нэг ч төгрөг аваагүй, өөрийн үйлдлийг ойлгож байна, гэмшиж байна, даргын үүрэг даалгаврыг биелүүлсэн... гэх мэдүүлэг,
шүүгдэгч ******* нь ам бүл ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр хүүхдүүд нь Баянхонгор аймгийн суманд оршин суудаг, өөрөө Улаанбаатар хот Яруу СӨХ-ийн жижүүр ажилтай, Баянзүрх дүүргийн дүгээр байрны жижүүрийн байранд оршин суух хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаан илэрхийлж буй байдал, шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... хохирогч нарын хохирлыг нөхөн төлж барагдуулна, надад барьцаа хөрөнгө байхгүй, 2023 оноос хойш тогтвортой ажил хөдөлмөр хийж чадаагүй, би өндөр цалинтай ажил хийж хохирол барагдуулна... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд түүний Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлдэг байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хувьд ноогдох хөрөнгөгүй, хохирогч нарын хохирлыг хэрхэн яаж барагдуулах талаар тодорхойгүй, хохирогч нарт учруулсан хохирлоос өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй, уг мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглож өөрийн хэрэгцээнд зарцуулсан, хохирогч нарыг муу ангиллын зээлийн ангилалд оруулсан, хохирогч нарын цаашид зээл авах банканд хандах эрхийг хязгаарлуулсан, шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг дөрөв жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч Н. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Н.д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу зургаан сарын хугацаанд төлөхөөр тогтоож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг флаш диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Шүүгдэгч Н.д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс,
Шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолж,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгч Н.д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч *******, Н. нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******т төлөх төлбөргүй, шүүгдэгч Н. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 -т заасан бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 , 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг дөрөв жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу зургаан сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс,
7.Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шүүгдэгч Н.д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг флаш диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ээс нийт 55,789,589 төгрөгийг гаргуулж, Төрийн банкны Баянхонгор салбарын тооцооны төвд 39,800,000 төгрөгийг, хохирогч Б.д 7,474,589 төгрөг, хохирогч *******д 8,400,000 төгрөг, хохирогч*******д 115,000 төгрөгийг тус тус олгосугай.
11. Шүүгдэгч *******, Н. нар нь цагдан хоригдсон хоноггүй, Шүүгдэгч ******* нь хохирогч *******т төлөх төлбөргүй, шүүгдэгч Н. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА