Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/67

 

 

                            Г.*******, Г.*******, А.Баяраа нарт

                             холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                                 Шүүгчид                                        Ц.Амаржаргал

                                                                                       Д.Буянжаргал

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Г.Амартүвшин

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцон, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлээр Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******н *******, ******* овогтой *******н *******, Бор туулай овогтой Ариуханы Баяраа нарт холбогдох эрүүгийн 1825005960394 дугаартай, 171/2018/0368/Э индекстэй, 4 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, Еаруун дэнж 46-9 тоотод түр оршин суух хаягтай, урьд хулгайлах төрлийн гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлж байсан, ******* овогт *******н *******, /РД:ОЮ85022311/;

 

Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн
Наранбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын мэргэшсэн гзлөг, дотор заслын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, гэр хорооллын 3-24 тоотод эшин түр суух хаягтай, урьд хулгайлах төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж айсан, ******* овогт *******н *******, /РД:ОЗ90072014/;

 

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, мал нядлагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 171 тоотод оршин суух хаягтай, урьд хулгайлах төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан, Бор туулай овогт Ариуханы Баяраа, /РД:ОЛ80101270/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил багийн Чулуутын 39-в тоотод оршин суух иргэн *******ын эзэмшлийн байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч, “Монель” загварын зурагт, зургийн аппарад, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүрэм, монетон ээмэг, гинж, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж, 2,390,800 төгрөгийн хохирол, 78,500 төгрөгийн шууд бус хохирол учруулсан;

Шүүгдэгч Г.******* нь А.Баяраатай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 1 дугаар хэсгийн 2016 тоотод оршин суух иргэн *******ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 2,797,900 төгрөгийн шууд хохирол, 105,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Г.*******, Г.*******, А.Баяраа нарт  холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч ******* овогт *******н *******, ******* овогт *******н *******, Бор туулай овогт Ариуханы Баяраа нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.*******д 1 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Г.*******од 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Баяраад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******, Г.*******, А.Баяраа нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгын цагдан хоригдсон 535 хоног, Г.*******ын цагдан хоригдсон 466 хоногийг  тус тус хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******, Г.*******, А.Баяраа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ариухан овогтой Баяраагийн насанд хүрээгүй охин Б.Алтанхишиг 13 настай, хүү Б.Алтанхуяг 7 настай нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгасугай.

7. Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн КМFХКS7BPYU352621 арлын дугаартай, 23-97 УБУ улсын дугаартай, “Хуандай Портер” маркийн бага оврын ачааны хөх өнгийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэнийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Л.Баянзулд буцаан олгосугай.

8. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр хэсэг нь 8,5 см урттай, цэнхэр иштэй отверик, төмөр хэсэг нь 13 см урттай, шар ногоон алаг иштэй отверик, ажлын эсэг нь 7,5 см, бариул хэсэг нь 10 см, шар өнгийн барилтай отверик зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай....Bottom of Form

гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцэлдээ: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Г.*******, Г.******* нар бүлэглэн Орхон аймагт, Г.******* нь А.Баяраатай бүлэглэн Сэлэнгэ аймагт тус тус хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “бүлэглэж” үйлдсэн нь тогтоогдсон байхад шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ болон ТОГТООХ хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “бүлэглэж үйлдсэн” шинжийг тусгаагүй мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн үндэслэлээр тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөг байдал....”-г тусгана” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн эсэргүүцэл гаргаагүй, өөрчлөлт оруулах эсэхийг давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм. ... Г.Гантулгын хувьд 604 өдөр цагдан хоригдсон буюу одоог хүртэл үндэслэлгүйгээр цагдан хоригдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 09 дүгээр сарын 02-ны өдөр гарсан. Тэгээд прокурор эсэргүүцэл бичсэнээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр түдгэлцэж байгаа юм. Энэ асуудлаар прокурорын байгууллагад хандахад “мэдэхгүй байна” гэдэг хариу өгдөг. Ийм байдалтай хүний эрхийг ноцтой зөрчиж болохгүй гэдгийг анхаарч үзнэ үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.*******, Г.*******, А.Баяраа нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Г.*******д 01 жил 08, Г.*******од 01 жил 06 сар, А.Баяраад 01 жилийн  хорих ял тус тус оногдуулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор  шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Г.*******, Г.*******, А.Баяраа нарт холбогдох эрүүгийн 1825005960394 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

Г.*******, Г.*******, А.Баяраа нар нь бүлэглэн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Н.Алтансувд /1-р хх-ийн 11-13-р ху/, ******* /2-р хх-ийн 142-145-р ху/, гэрч Г.Нордод /1-р хх-ийн 18-р ху/, С.Нямсүрэн /1-р хх-ийн 176-р ху/, С.Өнөрцэцэг /2-р хх-ийн 169-р ху/, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэтуяа /1-р хх-ийн 176-р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Г.*******, Г.*******, А.Баяраа нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /4-р хх-ийн 46-52-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 118-058 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 172-1178-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 518-062 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 158-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 04-09, 2-р хх-ийн 117-123-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил багийн Чулуутын 39-в тоотод оршин суух иргэн *******ын эзэмшлийн байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч, “Монель” загварын зурагт, зургийн аппарад, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүрэм, монетон ээмэг, гинж, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж, 2,390,800 төгрөгийн хохирол, 78,500 төгрөгийн шууд бус хохирол учруулсан;

шүүгдэгч Г.******* нь А.Баяраатай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 1 дугаар хэсгийн 2016 тоотод оршин суух иргэн *******ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 2,797,900 төгрөгийн шууд хохирол, 105,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт /4-р хх-ийн 54-р ху/ хийсэн боловч бичилтийн буюу техникийн шинжтэй алдаа гаргаж шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтанд “бүлэглэн” гэсэн үгийг орхигдуулсан зөрчил гаргасан байх тул прокурорын эсэргүүцлийн энэ талаар бичсэн заалтыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...,

...1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;.. гэж заажээ.

Хэдийгээр прокурорын эсэргүүцэлд зааснаар анхан шатны шүүх ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасан заалтыг баримталж ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй боловч шүүгдэгч Г.*******, Г.*******, А.Баяраа нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан болох нь Н.Алтансувд, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолтууд, бусад баримтуудаар батлагдсан байна.

Тиймээс анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасан заалтыг баримталж шүүгдэгч Г.*******, Г.*******, А.Баяраа нарт  ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хуулийн үндэслэл болохгүй тул энэ талаар эрх зүйн  дүгнэлт хийж, магадлалд дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч Г.******* нь анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл 466 хоног, давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл 69 хоног, нийт 535 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан  анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож суллах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1дүгээр заалтанд өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтанд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг дараахи байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 

1 дүгээр заалтыг

            “1. Шүүгдэгч ******* овогт *******н *******, ******* овогт *******н *******, Бор туулай овогт Ариуханы Баяраа нарыг бүлэглэн  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.*******ын нийт цагдан хоригдсон 534 хоногийг  эдлэх ялд нь оруулан,  анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож нэн даруй сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

      

 

                   ДАРГАЛАГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ