2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1320

 

 

 

 

 

 

 

    

 

    2025           05           14                                        2025/ШЦТ/1320

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

улсын яллагч: Н.Ундрах, 

шүүгдэгч: Б.О, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овгийн Б-ийн О-д холбогдох эрүүгийн 2508007420312 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ** ХХК-д тогооч ажилтай, ам бүл **, ганцаараа, ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

** овгийн Б-ийн О РД: /**************/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Б.О нь “...2025 оны ** дүгээр сарын **-ний өдөр ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод хохирогч Н.С-ын 829.000 төгрөгийн үнэ бүхий ** загварын гар утас, 10.000 төгрөгийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 997.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.О нь “...2025 оны ** дүгээр сарын **-ний өдөр ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод хохирогч Н.С-ын 829.000 төгрөгийн үнэ бүхий ** загварын гар утас, 10.000 төгрөгийн виза карт болон картаас 159.000 төгрөгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад  нийт 997.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-ын “...маргахгүй, харамсаж байна...” гэх мэдүүлэг, 

 

Эрүүгийн 2508007420312 дугаартай хэргээс:

Хохирогч Н.С-ын мэдүүлэг, /хх-ийн 19-20, 24-25, 28 дугаар хуудас/,

 “Дамно Үнэлгээ ХХК-ны үнэлгээгээр гар утсыг 829.000 төгрөгөөр үнэлсэн, /хх-ийн 49-52 дугаар хуудас/,

Тэнцвэр Эстимейт ХХК-ны үнэлгээгээр виза картыг 10.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 57 дугаар хуудас/,,

Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.О нь “...** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод хохирогч Н.С-ын 829.000 төгрөгийн үнэ бүхий ** загварын гар утас, 10.000 төгрөгийн виза картыг болон картаас 159.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 997.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...”  гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох  хохирогч Н.С-ын мэдүүлэг, /хх-ийн 19-20, 24-25, 28 дугаар хуудас/,“Дамно Үнэлгээ ХХК-ны үнэлгээгээр гар утсыг 829.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 49-52 дугаар хуудас/, Тэнцвэр Эстимейт ХХК-ны үнэлгээгээр виза картыг 10.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 57 дугаар хуудас/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-16 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах ба шүүгдэгч Б.О-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О-ыг “…** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод хохирогч Н.С-ын 829.000 төгрөгийн үнэ бүхий ** загварын гар утас, 10.000 төгрөгийн виза карт болон картаас 159.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 997.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хулгайлах”  гэмт  хэргийн  шинжийг  бүрэн  хангасан  гэж  дүгнэж, шүүгдэгч Б.О-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.С-т 997.000 /есөн зуун ерэн долоон мянга/-н төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 25-39 дугаартай үнэлгээний дүгнэлтээр /хх-ийн 13-16 дугаар тал/, Тэнцвэр Эстимейт ХХК-ны үнэлгээгээр виза картыг 10.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 57 дугаар хуудас/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-16 дугаар хуудас/ зэргээр тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлөгдөөгүй болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан талаарх дансны хуулгыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт гэмт хэргийн хохирол хор уршгийг тогтоохдоо хохирогчийн картаас авсан 159.000 төгрөгийг орхигдуулсан энэ талаар улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт залруулсан болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.О-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  300/гурван зуу/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Б.О-д оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгч Б.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

Улсын яллагчаас шүүгдэгчид нэг жилийн хугацаагаар хорих ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал дүгнэлтийг гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцов.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж түүнд хохироос бусад төрлийн ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, гэмт хэргийн нийгмийн аюул шүүгдэгчийн гэмт санаа сэдэлд дүгнэлт хийж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл хэсэгт тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ** овгийн Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 300/гурван зуу/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

4. Шүүгдэгч Б.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн хохирол болох  997.000 /есөн зуун ерэн долоон мянга/-н төгрөгийг бүрэн төлсөн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ