| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/03406/И |
| Дугаар | 101/ШШ2022/03405 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/03405
| 2022 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2022/03405 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...............,
Цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч .................., шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Дорноговь аймгийн Зүүнбаянд 1975 оноос 1978 оны 6 дугаар сарын 20 хүртэл цэгийн алба хаасан нь үнэн бөгөөд 303398 дугаарын цэргийн батлахтай халагдсан. Цэргийн батлах дээр миний овгийг бичихдээ аав Даваасамбуугийн нэрийг Даваа гэж бүртгүүлсэн учир цэргийн батлахын овгийг Даваасамбуу болгож бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ..................., нь цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу цэргийн алба хаасан болохыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагчийн Даваасамбуу овгийг цэргийн алба хаасан баримтад Даваа гэж бичсэний улмаас цэргийн алба хаасан байдлыг тогтоох боломжгүй улмаас шүүхийн журмаар тогтоолгох шаардлага үүссэн байна.
Хүсэлт гаргагч .................... нь Батлан хамгаалах яамны сайдын 1975 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн н/155 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1975 оны 5 дугаар сарын 19-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /133/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 303398 дугаартай цэргийн батлахтай халагдсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны төв архивын 2021 оны 9 сарын 15-ны өдрийн 6643 тоот хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, гэрч Б.Эрдэнэчимэг, Д.Дулмаа нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагч ......................, нь Ардын армийн Ардын армийн 126 /133/ дугаар ангид 1975 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ..................., регистрийн дугаартай Боржигон овогт Бэрсүү овогт ..........................................., Ардын армийн 126 /133/ дугаар ангид 1975 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ