2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1358

 

  

 

 

 

 

 

  

 

   2025             05           20                                       2025/ШЦТ/1358

 

 

                                

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч: Т.Төмөртулга /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,

шүүгдэгч: Ш.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогт Ш-ийн Л-т холбогдох эрүүгийн 2508000000444  дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч,

ХЯНАВАЛ:

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, нөхөр хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр гудамж ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

** овогт Ш-ийн Л /РД:УП*************/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Ш.Л нь “...** оны ** дугаар сарын **-ний өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” худалдааны төв дотор иргэн С.Я-ын эзэмшил өмчлөлийн ** маркийн гар утас, иргэний үнэмлэх, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 528.300 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Л нь ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” худалдааны төв дотор иргэн С.Я-ын эзэмшил өмчлөлийн ** маркийн гар утас, иргэний үнэмлэх, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 528.300 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Л “...маргахгүй....” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2508000000444 дугаартай хэргээс:

2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас),

Хохирогч С.Я-ын “...**********************...” гэх мэдүүлэг, (хх-ийн 05 дугаар хуудас),

Тэргүүн Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 009 дугаартай “нийт 428.300 төгрөг” гэх дүгнэлт, (хх-ийн 11-12 дугаар хуудас),

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 18-20 дугаар хуудас),

2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, (хх-ийн 24, 28 дугаар хуудас) болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Л нь “...** оны ** дугаар сарын **-ний өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” худалдааны төв дотор иргэн С.Я-ын эзэмшил өмчлөлийн ** маркийн гар утас, иргэний үнэмлэх, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 528.300 төгрөгийн хохирол учруулсан...”  болох нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 01 дүгээр хуудас), хохирогч С.Я-ын мэдүүлэг (хх-ийн 05 дугаар хуудас), Тэргүүн Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 009 дугаартай дүгнэлт, (хх-ийн 11-12 дугаар хуудас), 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 18-20 дугаар хуудас), 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, (хх-ийн 24, 28 дугаар хуудас) болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ш.Л нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байхыг шаардах ба шүүгдэгч Ш.Л-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ш.Л-ын ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төв дотор иргэн С.Я-ын эзэмшил өмчлөлийн ** маркийн гар утас, иргэний үнэмлэх, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 528.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ш.Л-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Я-д 528.300 /таван зуун хорин найман мянга гурван зуу/-н төгрөгийн хохирол учирсан болох нь "Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 11 дүгээр тал, “…Гар утасны гадна гэрд байсан бэлэн 100.000 төгрөгийг авсан...” гэх хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Л нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Я-аас авсан ** маркийн гар утсыг буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ээр, мөн 185.000 /нэг зуун наян таван мянга/-н төгрөгийг төлж барагдуулсан нь /хх-ийн 50-51 дүгээр тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Лыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ш.Л-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэмт үйлдэл, сэдэл санаа, хохирогчид учирсан хохирлоо төлж барагдуулаагүй зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Ш.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240/хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Л нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгч Ш.Л-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

Шүүхийн   хэлэлцүүлэгт   улсын  яллагчаас  шүүгдэгчид  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6

дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Ш-гийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Л-т 240 /хоёр зуун дөч/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.  

3. Шүүгдэгч Ш.Л-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Л нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Л нь гэмт хэргийн хохирлыг бүрэн төлсөн болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргах  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Л-т урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.ЭРДЭНЭЧИМЭГ