| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2019/00705/И |
| Дугаар | 148/ШШ2020/00046 |
| Огноо | 2020-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 148/ШШ2020/00046
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 хороолол 65-87 тоотод оршин суух, эрэгтэй, хуульч, ******* овогт *******ын ******* /ЧГ-86012013/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Голомт хотхон Үндсэн хуулийн гудамж С байр 44 тоотод оршин суух, эрэгтэй, хуульч, ******* овогт *******ын ******* // /Чингисийн хар алтХХК РД:- ийн/ нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буур хээр 2 дугаар хэсэг 243 тоотод оршин суух, эмэгтэй, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т ерөнхий нягтлан бодогч ажилтай ******* овогт *******ийн ******* /МЮ-74022107ХХХХ/, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ /РД:/ -т холбогдох
Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 164,490,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Чингисийн хар алт ХХК-ийн /захирал Б.Наранзаяа/ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас:
Нэхэмжлэлийн шаардлага: Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 164,490,200 төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл:Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингисийн хар алт ХХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж 3,5-4,2 к.кал/кг илчлэгтэй нүүрсийг, нэг тонн нүүрсийн 48,000 төгрөгөөр нийт 30,000 тонн нүүрсийг худалдан авахаар тохирсон. Манай Чингисийн хар алт ХХК-ийн зүгээс нийт 1,094,313,800.0 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг Сэлэнгэ энергоОНӨААТҮГ-т худалдаж, нүүрсний төлбөрт 919,832,600.0 төгрөгийг хүлээн авсан бөгөөд одоогоор 164,490,200.0 төгрөгийн төлбөрийг хүлээн аваагүй байгаа болно.
Худалдах, худалдан авах гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар манай компани нь Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-аас 164,490,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингисийн хар алт ХХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, нэг тонн нүүрсийн 48,000 төгрөгөөр нийт 30,000 тонн нүүрсийг худалдан авахаар тохирж нийт 1,094,313,800.0 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг Сэлэнгэ энергоОНӨААТҮГ-т худалдаж, нүүрсний төлбөрт 919,832,600.0 төгрөгийг авч, одоогоор 164,490,200.0 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл төлбөрийг удаа дараа төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 164,490,200.0 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь үлдэгдэл төлбөр 164,490,200.0 төгрөгнөөс НӨАТ-ын буцаан олголтын 78,523,954.22 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 85,966,245.78 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч манай компанийн зүгээс төлбөрөө бүрэн хэмжээгээр төлөөгүй учраас НӨАТ-ын буцаан олголтын 78,523,954.22 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлыгыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэх.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь Чингисийн хар алт ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан ба тус компанитай манай байгууллага нь 2015 оны 9 дүгээр сард 1 жилийн хугацаатай нийт 1,103,120,800 төгрөгийн нүүрсний худалдан авалт хийсэн. Үүнээс 919,832,600 төгрөг төлж үлдэгдэл 164,490,200 төгрөг нэхэмжилж байна. Гэтэл Чингисийн хар алт ХХК нь 785,239,543.22 төгрөгний худалдан авалтын НӨАТ-ын 78,523,954.22 төгрөгийн буцаан олголтыг тайландаа тусгаж өгөөгүй байгаа. Иймд нэхэмжилсэн 164,490,200 төгрөгнөөс НӨАТ-ын тайланд тусгаагүй буцаан олголтын 78,523,954.22 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 85,966,245.78 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ талаар манайх тайландаа тусгаж явдаг. Сая манайд татварын шалгалт орж шалгасан дүнд мөн энэ НӨАТ-ын буцаан олголтын талаар тусгаж өгсөн. Иймд Чингисийн хар алт ХХК-ийн нэхэмжилсэн нүүрсний үлдэгдэл төлбөрийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн НӨАТ-ын буцаан олголтыг нийт нэхэмжилсэн 164,490,200 төгрөгнөөс хасаж тооцож өгнө үү. Тээврийн зардлын талаар манай байгууллага нь маргаангүй гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Чингисийн хар алт ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ холбогдуулан Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 164,490,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15/10-11 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ хийж, Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн байна.
Зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15/10-11 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаатай, Технологи дамжлага-аар бутлагдаагүй 3,5-4,2 к/кал/кг илчлэгтэй 1тн нүүрсийг 48,000 төгрөгөөр тооцож нийт 30,000тн нүүрс худалдан авагчид нийлүүлж, ...сард авсан нүүрсний тооцоо нийлсэн актыг үндэслэн дараа сарын 30-ны дотор төлбөр төлөхөөр нөхцөл заан гэрээ хийсэн байна.
Гэтэл худалдан авагч буюу Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь нийт 30,000 тн нүүрсний төлбөр 1,094,313,800 төгрөг төлөхөөс 919,832,600 төгрөгийг төлж, үлдэгдэл 164,490,200 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдож байх тул хариуцагчийг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чингисийн хар алт ХХК нь 785,239,543.22 төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын 78,523,954.22 төгрөгийн буцаан олголтыг тайландаа тусгаж өгөөгүй...НӨАТ-ын тайланд тусгаагүй буцаан олголтын 78,523,954.22 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 85,966,245.78 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. гэж байгаа нь зохигчдын хооронд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан албан татварын буцаан олголтын талаар гаргасан маргаан гэж үзэж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн14 дүгээр зйүлийн 14.3-т Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан...тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ, 14.4-т Албан татвар суутган төлөгч хоорондын бараа...борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ гэсэн заалтын дагуу Чингисийн хар алт ХХК нь худалдан авагч буюуСэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т 2015 оны 10 дугаар сарын 31, 2015 оны 11 дүгээр сарын 30, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2016 оны 09 дүгээр сарын 30, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нэхэмжлэх /хүлээн авсан гарын үсэг зурагдаагүй/ зэрэг хэрэгт авагдсан болно.
Мөн хуулийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан байна.
Гэтэл Чингисийн хар алт ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Нэхэмжлэх зэргийг худалдан авагчид хүргүүлсэн хэдий ч зохигчдын аль аль нь Нэмэгдсэн өртгийн албан татвараа сар, жил бүрийн тайландаа хэрхэн тусгаж, Татварын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн актыг баталгаажуулсан эсэх талаар нотолсон, зохих баримтуудад тусгасан эсэх нь тодорхойгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй буцаан олголтын 78,523,954.22 төгрөгийг хасаж тооцох боломжгүй гэж үзлээ.
Иймд зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №15/10-11 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-нд заасан төлбөрийн үлдэгдэл 164,490,200 төгрөгийг Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-аас гаргуулан Чингисийн хар алт ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гэж үзэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэх тайлбар гаргажээ. Чингисийн хар алт ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т холбогдох Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 164,490,200 төгрөг гаргуулах тухай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болох нь дараах хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ -ын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот Хүсэлт гаргах тухай, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн № 08 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын 2016 оны 05 угаар сарын 09-ний өдрийн 159 тоот Нүүрсний төлбөрийн тухай, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №38 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа, Чингисийн хар алтХХК-ийн 102/16 дугаартай Хүсэлт гаргах нь, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Протокол, Чингисийн хар алт ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 79/17 тоот Хүсэлт гаргах нь, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 114 тоот Нүүрсний төлбөр тооцооны тухай зэрэг баримтуудаар нотлогдоно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 980,401 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 980,401 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-аас 164,490,200 төгрөг гаргуулан Чингисийн хар алт ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980,401 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 980,401 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал ...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА