Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Ж.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Д.Б-т холбогдох эрүүгийн **********тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, А аймгийн Х сумын Х багийн Бэрийн өвөр гэх газарт оршин суух хаягтай, урьд нь А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Х сумын У багийн Хүрмийн үзүүр гэх газарт засмал зам дагуу хохирогч Л.Я-ын бэлчээрлэж байсан хонь, ямаанаас 1 тооны ямааг нь хулгайлан авч, машины багаажинд ачиж, хохирогчид 120,000 төгрөгийн хохирол учирсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           * Эрүүгийн **********тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Л.Яын өгсөн:

“...2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай хонь гэрийнхээ ойролцоо бэлчиж байгаад жалга руу ороод хонь харагдахгүй болохоор нь би хонио харах гээд очиход засмал замын урд талд манай хонь бөөгнөрсөн байхаар нь очиход өвс тавьж өгсөн, манай хонь ямаанууд өвс идэж байсан. Засмал зам дээр саарал өнгийн ****** улсын дугаартай машин ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан зогсож байсан. ... хонь яагаад бөөгнөрөв гэж асуухад бид хоёр бие засаад явах гэж байна гэж хэлсэн. Машинд ойртож очиход багаажинд нь манай саргар эвэртэй хар зүсмийн зүүн талын эвэр цагаан өнгийн будагтай 1 тооны ямаа цонхоор харагдсан. Би яагаад манай ямааг ачсан талаар асуухад Б.Ц нь машины тээшний хэсгийг онгойлгож ямааг гаргаад уучлаарай гэж уучлалт гуйсан. ... Д.Б ямааг явган туугаад ... хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9, 80-81 дүгээр тал/

 

*Гэрч Б.Г-ынөгсөн:

“...Х сумын У багт оршин суух иргэн Яаас ирсэн дуудлагын дагуу очиход Б, Ц 2 гэрийнх нь гадна зогсож байсан. Юу болсон талаар асуухад Х сумын У багийн Хүрмийн үзүүр гэх газар засмал замын хажууд бэлчээрлэж байсан хонь ямаанаас ... өвс тавьж өгч байгаад 1 тооны хар ямааг барьж аваад машиныхаа багаажинд ачсан байхад би очиж ямаагаа тавиулаад Бээр явган туулгаад гэрийнхээ гадна авч ирүүлсэн. Б нь бензингүй болчхоод мөнгө болгох гэж ямааг нь барьж аваад машиныхаа тээш хэсэгт хийсэн гэж ярьсан. ... би тухайн ямааны зургийг дарах гээд ойртоход хашаан дотроо тойрч зугтаагаад тогтохгүй, ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19, 75-76 дугаар тал/

 

*Гэрч Д.Б-гийн өгсөн:

“...Би тухайн хар зүсмийн эр ямааг хөдөө бэлчээр дээр нь байх явцад үзлэг хийсэн. Ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байхгүй 4 мөч нь гэмтэлгүй, хугарсан зүйлгүй байсан. Бэлчээртээ ногоо идээд явж байсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Бийн өгсөн:

“...хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 109-110 дугаар тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээч Ц.Т-лийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн АЦ-25-42 дугаартай“...1 тооны ямааг 120,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт/хх-ийн 35-39 дүгээр тал/

 

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 42-44 дүгээр тал/,

 

*Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /85-88 дугаар тал/,

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Х сумынУ багийн Хүрмийн үзүүр гэх газарт засмал зам дагуу хохирогч Л.Яын бэлчээрлэж байсан хонь, ямаанаас 1 тооны ямааг нь хулгайлан авч, машины багаажинд ачсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн гэм буруутай болох нь             *Хохирогч Л.Яын өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай хонь гэрийнхээ ойролцоо бэлчиж байгаад жалга руу ороод хонь харагдахгүй болохоор нь би хонио харах гээд очиход засмал замын урд талд манай хонь бөөгнөрсөн байхаар нь очиход өвс тавьж өгсөн, манай хонь ямаанууд өвс идэж байсан. Засмал зам дээр саарал өнгийн ******улсын дугаартай машин ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан зогсож байсан. ... хонь яагаад бөөгнөрөв гэж асуухад бид хоёр бие засаад явах гэж байна гэж хэлсэн. Машинд ойртож очиход багаажинд нь манай саргар эвэртэй хар зүсмийн зүүн талын эвэр цагаан өнгийн будагтай 1 тооны ямаа цонхоор харагдсан. Би яагаад манай ямааг ачсан талаар асуухад Б.Ц нь машины тээшний хэсгийг онгойлгож ямааг гаргаад уучлаарай гэж уучлалт гуйсан. ... Д.Б ямааг явган туугаад ... хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-ынөгсөн: “...Х сумын У багт оршин суух иргэн Яаас ирсэн дуудлагын дагуу очиход Б, Ц 2 гэрийнх нь гадна зогсож байсан. Юу болсон талаар асуухад Х сумын У багийн Хүрмийн үзүүр гэх газар засмал замын хажууд бэлчээрлэж байсан хонь ямаанаас ... өвс тавьж өгч байгаад 1 тооны хар ямааг барьж аваад машиныхаа багаажинд ачсан байхад би очиж ямаагаа тавиулаад Бээр явган туулгаад гэрийнхээ гадна авч ирүүлсэн. Б нь бензингүй болчхоод мөнгө болгох гэж ямааг нь барьж аваад машиныхаа тээш хэсэгт хийсэн гэж ярьсан. ... би тухайн ямааны зургийг дарах гээд ойртоход хашаан дотроо тойрч зугтаагаад тогтохгүй, ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Батзоригийн өгсөн: “...Би тухайн хар зүсмийн эр ямааг хөдөө бэлчээр дээр нь байх явцад үзлэг хийсэн. Ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байхгүй 4 мөч нь гэмтэлгүй, хугарсан зүйлгүй байсан. Бэлчээртээ ногоо идээд явж байсан...гэх  мэдүүлэг, яллагдагч Д.Бийн өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээч Ц.Т-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн АЦ-25-42 дугаартай“...1 тооны ямааг 120,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б нь Х сумын У багийн Хүрмийн үзүүр гэх газарт засмал зам дагуу хохирогч Л.Яын бэлчээрлэж байсан хонь ямаанаас 1 тооны ямааг нь хулгайлан авч, машины багаажинд ачсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч Д.Бийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ят 120,000  төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн АЦ-25-42 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Л.Ят ямааг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Бт тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хуульд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж , шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ө овогт Д-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт хорих ял оногдуулахгүйгээр 6/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

             3.  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  7.3  дугаар  зүйлийн  4, 5 дахь хэсэгт зааснаар

тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бт мэдэгдсүгэй.

 

             4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй гэсэн болохыг,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

              5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН