Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/189

 

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: М.Г

Шүүгдэгч: Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийнПрокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Б-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт А аймгийн Ө сумын Д дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н.Б

 

                                                   Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын нутаг дэвсгэр дэх Гост худалдааны төвийн урд байрлах ХААН банкны АТМ-д хохирогч Ц.П-тай таарч, түүний ****** дугаартай ХААН банкны данстай холбогдох виза картыг буцааж өгөлгүйгээр өөртөө авч үлдэн, улмаар 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 01 минутад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу Ц.П зөвшөөрөлгүйгээр ХААН банкны ****** дугаарын данснаас нь 590,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                            

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн ******* тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ц.Пөгсөн:

           “...2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн үед Төрийн банкны салбараас өөрийн охин П.П-ын хүүхдийн мөнгө болох 720.000 төгрөгийг бэлнээр аваад А аймгийнЭ сумынтөвд нээлт хийсэн “АРА АРЕНА” нэртэй шинэ барилгад бөхийн барилдаан болж байсныг эхнэр А.Н-гийн хамт үзэж байгаад нөгөө бэлэн мөнгөө хаях гээд байхаар нь 17 цаг 35 минутын үед А аймгийнЭ сумынЗахын хажууд байх Гост нэртэй дэлгүүрийн гадаах Хаан банкны АТМ дээр ирж өөрийн Хаан банкны ****** тоот дугаарын данс руу хийх гэж орсон. Тухайн АТМ-ийн салбар руу дотогш орох үед хар өнгийн маск зүүсэн, хар өнгийн куртиктэй, хар саарал өнгийн жинс өмдтэй 20 хүрээгүй насны үл таних эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд эхнэр бид хоёр бэлэн мөнгө карт руу хийж болох уу? гэж асуухад болно ахаа, би таны мөнгийг хийгээд өгье гээд миний картыг аваад АТМ-ын машин руу хийсэн. Тэгээд надад байсан бэлэн мөнгөний 500.000 төгрөгийг авч АТМ-ын машин руу хийсэн ба 720.000 төгрөгөөс 220.000 төгрөгийг нь юм аваад 500.000 төгрөг үлдсэн байсан нь тэр. Тэгээд АТМ рүү бэлэн мөнгийг хийх, карт уншуулах үедээ миний картын нууц дугаарыг асуугаад байсан. Би тухайн хүүхдэд картынхаа нууц дугаарыг хэлж өгсөн. ...нийт 480.000 төгрөг орж 20.000 төгрөг үлдсэн. ...Тэгээд эхнэр бид хоёр АТМ-ээс гараад Т хороололд байх хамаатныхаа айлд ирэхэд 18 цаг 01 минутад данснаас 590.000 төгрөгийн зарлага хийгдэж үлдэгдэл 7.704 төгрөг үлдсэн байна гэсэн мессеж ирэхээр нь тухайн хүүхдээс өөрийн Хаан банкны виза картаа аваагүй гэдгээ санасан. Би тухайн хүүхдийн царай төрхийг нь бол хараагүй. Харин өндөр нь 160-165 см орчим өндөртэй, туранхайдуу эрэгтэй хүүхэд байсан ба буржгар гэхээр үстэй, шингэн хоолойтой хүүхэд байсан. ...Би тухайн хүнийг яг тэр хувцастайгаа байвал танина...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-11 дүгээр тал/,

 

          *Хохирогч Ц.Пдахин өгсөн:

          “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний мөнгийг надад буцааж өгсөн. Надад гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг гэх зүйл байхгүй. Би тогтоолгох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 66 дугаар тал/,

 

            *Гэрч Б.Б-гийн өгсөн:

             “...2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой ... Би 17 цаг 50 орчим минутын үед Х худалдааны төвийн үүдэнд өөрийн машиныхаа хажууд зогсож байтал хар өнгийн куртиктэй, хар саарал өнгийн нарийн өмдтэй хар өнгийн маск зүүсэн, хар өнгийн буржгар үстэй эрэгтэй хүүхэд ирээд явах уу? гээд машинд суусан. Тэгээд би тухайн хүүхдийг авч А аймгийнЭ сумынтөвд байрлах хуучин эмнэлгийн арын “Flamingo” нэртэй газар хүргэж өгсөн. Эхлээд суухдаа Ц явна гэж байснаа, ахаа “Flamingo”-ийн гадаа буучихъя гэсэн. Тэгээд би тухайн газар очиход миний хаан банкны дансыг асуугаад 3.000 төгрөг хийчихлээ гэсэн. ...Би таксинд өөрийн “ХААН банк”-ны ************ тоот дугаарын дансыг ашигладаг. ...Би тухайн хүүхдийг 20 хүрээгүй л хүүхэд байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,

 

         *Ц.ПХААН банкны ****** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 25-27 дугаар тал/

          *АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр тал/,

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                                                       

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

           

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А аймгийнЭ сумыннутаг дэвсгэр дэх Гост худалдааны төвийн урд байрлах ХААН банкны АТМ-д хохирогч Ц.Пүрэвбаттай таарч, түүний ****** дугаартай ХААН банкны данстай холбогдох виза картыг буцааж өгөлгүйгээр өөртөө авч үлдэн, улмаар 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 01 минутад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу Ц.Пзөвшөөрөлгүйгээр ХААН банкны ****** дугаарын данснаас нь 590,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

         Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Б нь үйлдсэн гэм буруутай болох нь            хохирогч Ц.Пөгсөн “...2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн үед Төрийн банкны салбараас өөрийн охин П.П-ын хүүхдийн мөнгө болох 720.000 төгрөгийг бэлнээр аваад А аймгийнЭ сумынтөвд нээлт хийсэн “АРА АРЕНА” нэртэй шинэ барилгад бөхийн барилдаан болж байсныг эхнэр А.Н-гийн хамт үзэж байгаад нөгөө бэлэн мөнгөө хаях гээд байхаар нь 17 цаг 35 минутын үед А аймгийнЭ сумынЗахын хажууд байх Гост нэртэй дэлгүүрийн гадаах Хаан банкны АТМ дээр ирж өөрийн Хаан банкны ****** тоот дугаарын данс руу хийх гэж орсон. Тухайн АТМ-ийн салбар руу дотогш орох үед хар өнгийн маск зүүсэн, хар өнгийн куртиктэй, хар саарал өнгийн жинс өмдтэй 20 хүрээгүй насны үл таних эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд эхнэр бид хоёр бэлэн мөнгө карт руу хийж болох уу? гэж асуухад болно ахаа, би таны мөнгийг хийгээд өгье гээд миний картыг аваад АТМ-ын машин руу хийсэн. Тэгээд надад байсан бэлэн мөнгөний 500.000 төгрөгийг авч АТМ-ын машин руу хийсэн ба 720.000 төгрөгөөс 220.000 төгрөгийг нь юм аваад 500.000 төгрөг үлдсэн байсан нь тэр. Тэгээд АТМ рүү бэлэн мөнгийг хийх, карт уншуулах үедээ миний картын нууц дугаарыг асуугаад байсан. Би тухайн хүүхдэд картынхаа нууц дугаарыг хэлж өгсөн. ...нийт 480.000 төгрөг орж 20.000 төгрөг үлдсэн. ...Тэгээд эхнэр бид хоёр АТМ-ээс гараад Т хороололд байх хамаатныхаа айлд ирэхэд 18 цаг 01 минутад данснаас 590.000 төгрөгийн зарлага хийгдэж үлдэгдэл 7.704 төгрөг үлдсэн байна гэсэн мессеж ирэхээр нь тухайн хүүхдээс өөрийн Хаан банкны виза картаа аваагүй гэдгээ санасан. Би тухайн хүүхдийн царай төрхийг нь бол хараагүй. Харин өндөр нь 160-165 см орчим өндөртэй, туранхайдуу эрэгтэй хүүхэд байсан ба буржгар гэхээр үстэй, шингэн хоолойтой хүүхэд байсан. ...Би тухайн хүнийг яг тэр хувцастайгаа байвал танина...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-11 дүгээр тал/, хохирогч Ц.Пдахин өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний мөнгийг надад буцааж өгсөн. Надад гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг гэх зүйл байхгүй. Би тогтоолгох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 66 дугаар тал/, гэрч Б.Б-гийн өгсөн:              “...2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой ... Би 17 цаг 50 орчим минутын үед Хасу худалдааны төвийн үүдэнд өөрийн машиныхаа хажууд зогсож байтал хар өнгийн куртиктэй, хар саарал өнгийн нарийн өмдтэй хар өнгийн маск зүүсэн, хар өнгийн буржгар үстэй эрэгтэй хүүхэд ирээд явах уу? гээд машинд суусан. Тэгээд би тухайн хүүхдийг авч А аймгийнЭ сумынтөвд байрлах хуучин эмнэлгийн арын “Flamingo” нэртэй газар хүргэж өгсөн. Эхлээд суухдаа Ц явна гэж байснаа, ахаа “Flamingo”-ийн гадаа буучихъя гэсэн. Тэгээд би тухайн газар очиход миний хаан банкны дансыг асуугаад 3.000 төгрөг хийчихлээ гэсэн. ...Би таксинд өөрийн “ХААН банк”-ны **** тоот дугаарын дансыг ашигладаг. ...Би тухайн хүүхдийг 20 хүрээгүй л хүүхэд байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,      Ц.ПХААН банкны ****** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 25-27 дугаар тал/, АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгч нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

          А аймгийнПрокурорын газраас шүүгдэгч Н.Бийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Иймд шүүгдэгч Н.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Н.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Н.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Н.Б нь байнгын оршин суугаа хаягаа А аймгийн Э сум гэсэн тайлбар гаргасан, улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн байнгын оршин суугаа хаяг болох А аймгийнЭ сумыннутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх санал гаргасныг үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух А аймгийнЭ сумыннутаг дэвсгэрээс гарч явахыг 7 /долоо/ сарын хугацаанд хориглосугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.Бөд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял биелүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Н.Б нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН