Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 129/ШШ2022/00502

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 129/ШШ2022/00502

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  У овогт Ц.Ц-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7,642,539.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Б

Хариуцагч Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь 7,642,539.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Ц овогтой Ц нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г банктай .......... дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,900,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай авсан болно. Мөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...............дугаартай зээлийн гэрээнд өөрлөлт оруулах тухай гэрээ байгуулж олгосон зээлийн хэмжээг 1,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 36 сар болгосон. ЗГ0 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар ЗГ........... дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 3,268,692.15 төгрөг, зээлийн хүү 3,939,007.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 434,840.60 төгрөг, нийт 7,642,539.92 төгрөгийг Ц овогтой Ц-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г ХХК-тай ЗГ........... дугаартай зээлийн гэрээг байгуулж 2,900,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай авсан болно. Мөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ............  дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж олгосон зээлийн хэмжээг 1,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 36 сар болгосон. Тухайн Ц.Ц-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийг хүүг төлөхгүй байх тул 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт

-Зээлийн үндсэн төлбөр: 3,268,692.15 төгрөг

-Зээлийн хүү: 3,939,007.17 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүү: 434,840.60 төгрөг нийт 7,642,539.92 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

4. Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А аймаг дахь Г банк ХХК-иас 2,900,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Мөн нэмж 1,500,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэ хугацаанд би зээлийг төлөлтийг хийдэг байсан. Миний бие 2017 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан. Ажиллаж байх хугацаандаа цалингаасаа тогтмол төлөлтийг хийдэг байсан. 2022 оны 06 дугаар сард над руу Г банкнаас зээлийн төлбөр гарсан талаар ярьсан, буцаад холбогдож эвлэрэх талаар асуух гэтэл тухайн дугаар нь холбогдоогүй. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийг хүлээн авсан. Тэгээд өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байна. Надад өмнө нь ямар нэг байдлаар сануулга, зөвлөгөө өгсөн бол би тухайн үед нь төлөөд барагдуулах байсан байх. 2020 он болон 2021 онд гэр бүлийн хүмүүсээ алдаад зээлийн талаар бодох боломж байгаагүй. Иймд үед гэнэт өндөр зээлийн төлбөр гарч ирсэн тул сэтгэл санааны хувьд маш их цочролд орж байна. Үндсэн зээлийн хүү болон нэмэгдэл хүүг хөнгөлөн бууруулж өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчээс:

- Г ХХК, Ц.Ц нарын байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ...... дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

- Г ХХК, Ц.Ц нарын байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ............ дугаартай Зээлийн гэрээнд өөрлөлт оруулах тухай гэрээ-ний хуулбар, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Ц.Ц-д холбогдуулан гаргасан 7,642,539.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Ц.Ц нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г ХХК-тай ЗГ190 дугаартай зээлийн гэрээг байгуулж 2,900,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай авсан болно. Мөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1905108144 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж олгосон зээлийн хэмжээг 1,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 36 сар болгосон. Тухайн Ц.Ц-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийг хүүг төлөхгүй байх тул 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 3,268,692.15 төгрөг, зээлийн хүү 3,939,007.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 434,840.60 төгрөг нийт 7,642,539.92 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Ц нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

... Би 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А аймаг дахь Г ХХК-иас 2,900,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Мөн нэмж 1,500,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэ хугацаанд би зээлийг төлөлтийг хийдэг байсан. Миний бие 2017 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан. Ажиллаж байх хугацаандаа цалингаасаа тогтмол төлөлтийг хийдэг байсан. 2022 оны 06 дугаар сард над руу Голомт банкнаас зээлийн төлбөр гарсан талаар ярьсан буцаад холбогдож эвлэрэх талаар асуух гэтэл тухайн дугаар нь холбогдоогүй. Надад өмнө нь ямар нэг байдлаар сануулга, зөвлөгөө өгсөн бол би тухайн үед нь төлөөд барагдуулах байсан байх. 2020 он болон 2021 онд гэр бүлийн хүмүүсээ алдаад зээлийн талаар бодох боломж байгаагүй. Иймд үед гэнэт өндөр зээлийн төлбөр гарч ирсэн тул сэтгэл санааны хувьд маш их цочролд орж байна. Үндсэн зээлийн хүү болон нэмэгдэл хүүг хөнгөлөн бууруулж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г ХХК, Ц.Ц нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ.......... дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ............. дугаартай Зээлийн гэрээнд өөрлөлт оруулах тухай гэрээ-ний хуулбар, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байх ба талууд гэрээ байгуулсантай маргаагүй.

 

Зээлдэгч Ц.Ц нь Г ХХК-тай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ........... дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан ба 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.1.1-т зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан байх тул Г ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ц.Ц нь үндсэн зээлийн төлбөр 3,268,692.15 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-д төлнө гэдэгтэй маргадаггүй ба би үндсэн зээл 3,268,692.15 төгрөгийг төлж барагдуулна, харин хүү төлөхөөс чөлөөлж өгнө үү. Миний нөхцөл байдал хүү төлөх боломжгүй байна. гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Ц.Ц-гээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,268,692.15 төгрөг, үндсэн хүү 3,939,007.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 434,840.60 төгрөг, нийт 7,642,539.62 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,230.63 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-гээс 137,230.63 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ц-ээс үндсэн зээлийн төлбөр 3,268,692.15 төгрөг, зээлийн хүү 3,939,007.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 434,840.60 төгрөг, нийт 7,642,539.62 /долоон сая зургаан зуун дөчин хоёр мянга таван зуун гучин есөн төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,230.63 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-гээс 137,230.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА