2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1343

 

2025         05          21                                       2025/ШЦТ/1343

 

                            

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Б.Цэвэлмаа,

Шүүгдэгч: А.Н, түүний өмгөөлөгч Д.Цолмон,

Шүүгдэгч: О.Б,

Шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Т.Ганзориг,

Шүүгдэгч: Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

Шүүгдэгч: Г.Т, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр, Б.Мөнхгэрэл,

Шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдэд Ц.Б, Г.Т, А.Н, О.Б, Б.Н, Л.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *************** дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 1. Монгол Улсын иргэн, Ц овогт Б

 

          2. Монгол Улсын иргэн, Л овогт Т,

 

3. Монгол Улсын иргэн,А овогт Н

 

4. Монгол Улсын иргэн, О овогт Б

 

5. Монгол Улсын иргэн, Г овогт Т

 

6. Монгол Улсын иргэн, Б овогт Н

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

          Шүүгдэгч Ц.Б, Л.О нар нь бүлэглэн:

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны "25-р эмийн сан"-ын автобусны буудлын орчим автобусанд сууж явсан хохирогч Б.Э-ийн халааснаасаа самсунг галакси А50 загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 402.500 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цамбагарав”-ын автобусны буудлын ор орчим автобусанд сууж явсан хохирогч Я.Э-ийн халааснаас блакбэрри загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо,  "ТБД андууд”-ын автобусны буудлаас автобусанд сууж явсан хохирогч Б.А-н халааснаас самсунг галакси эс-7 загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо “ТБД андууд” автобусны буудал орчим автобусанд зорчиж явсан хохирогч Э.М-н халааснаас 366.400 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси А 50 загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2021 оны 01 дүгээр сарын 20-ны  өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Цэцэг” төвийн хойд талд байрлах автобусны буудлын орчимд хохирогч Б.Ж-ийн толгой, нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “...тархины доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, зулгаралт, буйланд шарх, зөөлөн эдийн няцралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулахдаа Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар “бүлэглэж” үйлдсэн,

Шүүгдэгч Г.Т, Л.О нар нь бүлэглэн:

2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах автобусны буудлын орчимд хохирогч Б.Х-ын гадуур хувцасны баруун талын халаасанд байсан айфоне 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Х-д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Т, Л.Т нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн гадна насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын 150.000 төгрөгийн  самсунг А2 загварын, насанд хүрээгүй М.М-ийн эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий Infinix hot 30 загварын гар утас, насанд хүрээгүй М.А-ийн эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I phone фирмийн Х” загварын, насанд хүрээгүй хохирогч О.Х-ны 260.000 төгрөгийн үнэ бүхий Кү 52 загварын,  насанд хүрээгүй хохирогч Э.Б-ийн 290.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А30 маркийн  гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.О, А.Н, О.Б, Б.Н нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж:

2024 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ******** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” нэртэй амралтын газрын 108 дугаар байрны өрөөнд хууль бусаар нэвтэрч насанд хүрээгүй хохирогч Б.М-ын айфоне 13 маркийн гар утас, чихэвч зэрэг нийт 1,735,000 төгрөгийн, хохирогч П.Д-ийн самсунг А30 маркийн 190,000 төгрөгийг гар утсыг, уг амралтын газрын автомашины зогсоол дээр байсан хохирогч Б.Э-ын “Тоёота приус 20” тээврийн хэрэгслийн жолоочийн гурвалжин цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч бэлэн 50,000 төгрөг, 360,000 төгрөгийн үнэ бүхий айр под зэргийг авч 410,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Н, О.Б, Ц.М нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж:

2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ************ дүүргийн 30 дугаар хороо, ********* 11 дүгээр гудамж ******* тоот, хохирогч Н.М-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч,  хөөрөг, зургийн аппарат, гинж, пүүз зэрэг 783,900 төгрөгийн хохирол эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ц.Б нь ганцаараа:

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв” автобусны буудал орчим автобусанд зорчиж явсан хохирогч Ц.Э-ийн халааснаас 200,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 6 загварын гар утсыг,

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ********* дүүргийн **** дүгээр хороо, “***********” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч Т.А-ны халааснаас 476,700 төгрөгийн үнэ бүхий Самсунг А50 загварын гар утсыг,

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошуу 20А чиглэлийн автобусанд зорчиж явахдаа хохирогч Б.Мөнхжаргалын 1,300,000 төгрөгийн үнэ бүхий Ай фоне 11 загварын гар утсыг,

2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ********* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисдэг машины орчимд хохирогч Г.О-ын 19,200,000 төгрөгийн үнэ бүхий “ducati monster 659” маркийн мотоциклийг,

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ********* дүүргийн **** дүгээр хороо, ******** 8 дугаар гудамжны **** тоотод оршин суух хохирогч Л.Оын эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж, Nike фирмийн Airmax загварын пүүз 1 ширхэг, Nike фирмийн кет 1 ширхэг зэрэг нийт 310,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд хохирогч Б.Э-ийн халааснаас айфоне 11 про макс гар утсыг нь авч улмаар уг гар утсаар нь хохирогчийн Хаан банкны 5598220291 тоот данснаас 7,080,000 төгрөг шилжүүлэн авч, хохирогчид нийт 8,380,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудал дээр хохирогч Ч.П-ийн 610,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” загварын гар утсыг,

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Пийс Молл” худалдааны төвийн автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Ү.Н-ын халааснаас 775,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-11 загварын гар утсыг,

2024 оны 07 дугаар сарын 08-ны шөнө ********** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “************” дээр хохирогч Б.Х-ын 2,050,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 13 про макс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд хохирогч Б.Э-ийн халааснаас  айфоне 11 про макс гар утсыг хулгайлж уг гар утсаар дамжуулан хохирогч Б.Э-ийн Хаан банкны данс руу хууль бусаар нэвтэрч, Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, мэдээллийг нэмж оруулсан,

2024 оны 07 дугаар сарын 08-ны шөнө ********* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “***********” дээр майхандаа унтаж байсан хохирогч М.Х-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн,

Шүүгдэгч Г.Т нь ганцаараа:

2021 оны 10 сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД андууд” худалдааны төвийн автобусны буудлын орчимд хохирогч А.М-ийн эзэмшлийн “Редми нөт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны 372,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Толгойт чиглэлийн автобусанд зорчиж байсан Х.О-ын эзэмшлийн “Samsung Galaxy S10 plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар бусдад 565,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хорооллын 102 дугаар байрны ойролцоо явж байсан хохирогч Б.Б-ийн 900,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-12 маркийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 33 дугаар төв хаалганы үүдний хэсэгт хохирогч О.Б-ийн өмчлөлийн “Самсунг Эс23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла молл зүүн талын автобусны буудлаас автобусанд суусан хохирогч С.Х-ын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,425,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний телевизийн эсрэг талд найз охин Б.М-г бусадтай хардсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж тархи доргилт, дээд уруулын дотор салстад шарх, дух, баруун хацар, зүүн доод зовхи, зүүн хацар шанаа, эрүү, доод уруулын дотор салст, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Т нь ганцаараа:

2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Blue Sky” барилгаас “Шангрилла” худалдааны төв рүү явах замд насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн халааснаас 2,425,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 13 про макс” загварын гар утсыг,

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн орчимд хохирогч А.Н-ын 535,000 төгрөгийн үнэ бүхий “Iphone X” загварын гар утсыг,

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” сүлжээ дэлгүүрийн гадаа хохирогч Ч.А-ийн халааснаас 447,600 төгрөгийн үнэ бүхий “iphone X” загварын гар утсыг,

2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Новотел” зочид буудлын ойролцоо хохирогч Г.З-ийн халааснаас 1,625,000 төгрөгийн үнэ бүхий “айфоне-13” загварын гар утсыг,

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийн явган хүний гарц дээр явж байсан хохирогч Г.А-ын халааснаас 407,600 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси А-14 загварын гар утсыг,

2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бозолло” дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч М.М-ийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси А-54 5 жи загварын гар утсыг,

2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Т-ийн 3,285,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 15 про загварын гар утсыг,

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар сургуулийн баруун талд хохирогч Б.О-ийн халааснаас 2,475,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 14 про загварын гар утсыг,

2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47в байрны буюу банана дэлгүүрийн ойролцоо замаар алхаж байсан хохирогч Б.Э-ийн  халааснаас 1,225,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 12 про” загварын гар утсыг,

2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний урд явган хүний гарц дээр хохирогч Д.Х-ын 800,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 маркийн гар утсыг,

2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М март” дэлгүүрийн орчимд хохирогч Б.И-ийн 900,000 төгрөгийн үнэ бүхий  Айфоне 11 про маркийн гар утсыг,

2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруу худалдааны төвийн ойролцоо хохирогч Н.Н-ын халааснаас 2,925,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 14 про макс загварын гар утсыг,

2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Mongolia” төвийн үүдэнд хохирогч Д.И-ийн 3,900,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 15 про макс маркийн гар утсыг,

2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн голын зам дээр хохирогч Н.У-ын 3,600,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 15 промакс загварын гар утсыг

2024 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд хилл” зочид буудлын эсрэг талын “СЮ” сүлжээ дэлгүүрийн гадаа автомашины зогсоол дээр хохирогч С.Г-ийн 3,200,000 төгрөгийн Айфоне 15 про маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч А.Н нь ганцаараа:

2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ********* дүүргийн **** дүгээр хороо, ********** 15 дугаар гудамжинд байсан хохирогч Э.С-ын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч, 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.А-ын 431,984 төгрөгийн үнэ бүхий оппа А96 гар утсыг авч улмаар уг гар утсаар нь дамжуулан банкны данс руу хууль бусаар нэвтэрч 870,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1,301,984 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ********* дүүргийн **** дүгээр хороо, ******* дугаар байрны зогсоол дээр хохирогч Г.С-г машинд дотроо унтаж байхад нь  2,375,000 төгрөгийн үнэ бүхий “айфоне 14 про” загварын гар утсыг,

2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ********* дүүргийн **** дүгээр хороо *********** паабын гадна хохирогч Б.Б-ыг тээврийн хэрэгсэлдээ унтаж байхад нь  түүний “айфоне 8 плас, айфоне 14 про марк”-ийн гар утаснуудыг авч, бага хэмжээнээс дээш буюу 2,675,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хохирогч Г.Б 150.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А12 загварын гар утсыг авч, улмаар банк бус санхүүгийн байгууллагаас 2,740,000 төгрөгийн зээл авч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 2,890,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ********* дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ зочид буудал гадна зогсоол дээр байсан хохирогч Т.Г-ийн эзэмшлийн **********  улсын дугаартай тээврийн хэрэгслийн шил хагалж нөтбүүк, алт, монет нь бөгж зэргийг авч, 3,319,950 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө ********* дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******************* төвийн ард талын шороон зогсоолд байрлуулсан хохирогч Т.Т-ын *************  улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын салхины шилийг хагалж, Panasonic 4k professional маркийн камер, микрофон, гэрэлтүүлэг, цэнэглэгчүүд, баттерей зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа, тээврийн хэрэгсэлд нэвтэрч нийт 3,889,440 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ********* дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******************* төвийн зогсоол дээр байсан хохирогч Б.Ц-ийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалан орж пүүз, цүнх, бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 794,800 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ********* дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******************* төвийн авто зогсоол дээр байсан хохирогч С.Ө-ийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, цүнхтэй эд зүйлийг авч 206,300 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ********* дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***************” зочид буудлын шатан дээр хохирогч Ц.О-ийн 750,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А12 загварын гар утас, монетон гинж зэргийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж

2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Г.Д-д “модон авдар зарна” хэмээн итгүүлэн улмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны АМТ дотроос өөрийн Хаан банкны *************** тоот данс руу 500,000 төгрөгийг,

2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк цахим орчинд хохирогч Ц.Т-д “камер зарна” хэмээн итгүүлэн Хаан банкны ************** дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 325,000 төгрөгийг,

2024 оны 05 дугаар сарын 26-ны Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байхдаа хяналтын камер суурилуулж өгнө хэмээн хуурч хохирогч Х.Д-ээс 100,000 төгргийг,

2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бусдыг хуурч, алдагдсан гар утасны байршлыг зааж өгнө гэж Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***************” ХХК-ийн байранд хохирогч Б.Б-аас өөрийн Хаан банкны *************** дугаарын тоот данс руу 200,000 төгрөгийг,

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бусдыг хуурч, алдагдсан гар утсыг буцааж өгнө гэж хохирогч Г.С-ээс өөрийн Голомт банкны ************** дугаарын тоот данс руу 100,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.А-ын 431,984 төгрөгийн үнэ бүхий оппа А96 гар утсыг авч улмаар уг гар утсаар нь дамжуулан банкны данс руу хууль бусаар нэвтэрсэн,

2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хохирогч Г.Б гар утсыг авч, улмаар гар утсаар нь дамжуулан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, мэдээлэл нэмж оруулсан,

Шүүгдэгч О.Б нь ганцаараа:

2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” их дэлгүүрийн явган хүний гарц дээр насанд хүрээгүй хохирогч Б.А-ын 2,000,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 13 про макс загварын гар утсыг,

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Мөнгөн завьяа дэлгүүрийн орчимд хохирогч В.Т-ын халааснаас 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне 12 про маркийн гар утсыг,

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо ************** тоотод оршин суух хохирогч Г.А-ийн байшингаас монетон болон алтан ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, монетон бөгж 4 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, бэлэн 1,160,000 төгрөг нийт 9.258.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Н нь ганцаараа:

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "**********" нэртэй караокед хохирогч М.М-ийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А54 загварын гар утсыг,

2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********”  дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Е.М-ны 360,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy A-23” загварын гар утсыг,

2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 17 дугаар байрны урд талын сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан насанд хүрээгүй хохирогч Б.А-н 425,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне экс загварын гар утсыг,

2024 оны 10 дугаар сарын 02-ноос 3-нд өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** пабын гадна хохирогч М.Д-г тээврийн хэрэгсэл дотроо унтаж байхад нь тээврийн хэрэгсэл дотроос түүний 3,500,000 төгрөгийн үнэ бүхий “айфоне 15 про макс” загварын гар утсыг,

2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 04 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Б-ыг тээврийн хэрэгсэл дотроо унтаж байхад нь тээврийн хэрэгсэл дотроос түүний 5,400,000 төгрөгийн үнэ бүхий “айфоне 15 про макс” Айя пад эйр, Смарт кейбоард /Smart keyboard/, мөн найз охин болох хохирогч С.Ц-ийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий “айфоне 13 Про” гар утсыг авч нийт 6,980,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-ийг ***** УНА улсын дугаартай Тоёота приүс загварын тээврийн хэрэгсэлдээ унтаж байх үед нь түүний эзэмшлийн 2,700,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 24 ултра загварын гар утсыг,

2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үед ********** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** газрын урд автомашины зогсоол дээр "Toyota prius 41" маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч А.О-ын эзэмшлийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий самсунг Эс-22 ултра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” нэртэй караокед хохирогч Д.А-ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь цохих, алгадах зэрэг байдлаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбээнд цус хуралт, шарх, дээд, доод уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-г “Үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг нэмж оруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Л.Т-г “үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,

Шүүгдэгч А.Н-г “үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг нэмж оруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О.Б-г “үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Н-г үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Т-г ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 3 /гурван/ жилийн хугацаагааар хорих ялаар, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Т-ыг 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2,4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Н-ийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2,4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Бийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2,4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Г.Тг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногыг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2,4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгийн торгуулийн ялыг 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногыг хорих ялын 1 хоногоор тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2,4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2,4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор сольж нэмээд нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Тд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Нид оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Бид оногдуулсан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Л.Тт оногдуулсан 9 жилийн хорих ялыг, шүүгдэгч А.Нид оногдуулсан 10 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.  

5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Таас нийт 27,246,366 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д Айфоне Икс загварын гар утасны үнэлгээ болох 535,000 төгрөг, хохирогч Ч.А-д Айфоне Икс загварын гар утасны үнэлгээ болох 447,600 төгрөг, хохирогч Б.М-д Айфоне 13 загварын гар утасны үнэлгээ болох 2,425,000 төгрөг, хохирогч Г.А-д Самсунг А14 загварын гар утасны үнэлгээ болох 407,600 төгрөг, хохирогч М.М-ийн Самсунг А54 загварын гар утасны үнэлгээ болох 1,000,000 төгрөг, хохирогч Ц.Т-ийн Айфоне 15 про загварын гар утасны үнэлгээ болох 3,285,000 төгрөг, хохирогч Б.Э-ийн Айфоне 12 про загварын гар утасны үнэлгээ болох 1,225,000 төгрөг, хохирогч Н.Н-ын Айфоне 14 про макс загварын гар утасны үнэлгээ болох 2,925,000 төгрөг, хаан банкны данснаас нь авсан бэлэн мөнгө болох 121,166 төгрөг, хохирогч Б.О-д Айфоне 14 про загварын гар утасны үнэлгээ болох 2,475,000 төгрөг, хохирогч С.Г-ийн Айфоне 15 про загварын гар утасны үнэлгээ болох 3,200,000 төгрөг, хохирогч Д.И-ийн Айфоне 15 про макс загварын гар утасны үнэлгээ болох 3,900,000 төгрөг, хохирогч Б.И-ийн Айфоне 11 загварын гар утасны үнэлгээ болох 900,000 төгрөг, хохирогч Д.Х-ын Айфоне 11 загварын гар утасны үнэлгээ болох 800,000 төгрөг, хохирогч Н.У-ын Айфоне 15 про макс загварын гар утасны үнэлгээ болох 3,600,000 төгрөг, шүүгдэгч А.Н-оос нийт 21,736,359 төгрөгийг гаргуулж хохирогч хохирогч Ц.О-д 750,000 төгрөг, Э.С-д 8,000,000 төгрөг, хохирогч Б.Э-д 102,500 төгрөг, хохирогч Ц.А-д 1,301,984 төгрөг, хохирогч Г.Д-д 500,000 төгрөг, П.Д-д 47,500 төгрөг,хохирогч Ц.Т-д 325,000 төгрөг, хохирогч Н.М-д 198,300 төгрөг, Б.Б-д 2875000 төгрөг, Г.Б-д 2,890,000 төгрөг, хохирогч Т.Г-д 1169975 төгрөг, хохирогч Ч.Ө-д 206,300 төгрөг, хохирогч Б.Ц-д 794,800 төгрөг, Г.С-д 2,475000 төгрөг, хохирогч Х.Д-д 100,000 төгрөгийг, шүүгдэгч О.Боос түүнээс гаргагдах хувь буюу нийт 11,606,300 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д 2,000,000 төгрөг, хохирогч П.Д-д 47,500 төгрөг, хохирогч Б.Э-д 102,500 төгрөг, хохирогч Н.М-д 198,300 төгрөг, хохирогч С.Б-д 9,258,000 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь барьцааны 100900005406 дугаарын дансанд шүүгдэгч Ц.Бийн хохиролд тушаасан 1,300,000 төгрөгийг хохирогч Б.М-д, шүүгдэгч Б.Нийн хохиролд тушаасан 16,565,000 төгрөгөөс хохирогч М.М-д 1,000,000 төгрөг, хохирогч Е.М-д 360,000 төгрөг, хохирогч П.Д-д 47,500 төгрөг, хохирогч Б.Э-д 102,500 төгрөг, хохирогч Б.А-д 425,000 төгрөг, хохирогч М.Д-д 3,500,000 төгрөг, хохирогч Б.М-д 2,700,000 төгрөг, хохирогч С.Ц-д 1,500,000 төгрөг, хохирогч Н.Б-д 5,480,000 төгрөг, хохирогч А.О-д 1,000,000 төгрөг, шүүгдэгч Г.Тгийн хохирол тушаасан 3,247,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.М-д 372,000 төгрөг, хохирогч С.Х-д 1,425,000 төгрөгийг, хохирогч О.Б-д 1,450,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Нийн хохиролд тушаасан 16,650,000 төгрөгөөс хохирогч М.М-д 1,000,000 төгрөг, хохирогч Е.М-д 360,000 төгрөг, хохирогч П.Д-д 47,500 төгрөг, хохирогч Б.Э-д 102,500 төгрөг, хохирогч Б.А-д 425,000 төгрөг, хохирогч М.Д-д 3,500,000 төгрөг, хохирогч Б.М-д 2,700,000 төгрөг, хохирогч С.Ц-д 1,500,000 төгрөг, хохирогч Н.Б-д 5,480,000 төгрөг, хохирогч А.О-д 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулан олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Б, А.Н, Б.Н нараас 8,585,625 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 291 хоногийг, шүүгдэгч А.Нийн цагдан хоригдсон 329 хоногийг, шүүгдэгч О.Бийн цагдан хоригдсон 324 хоног, шүүгдэгч Б.Нийн цагдан хоригдсон 127 хоногийг, шүүгдэгч Л.Тын цагдан хоригдсон 205 хоногийг, шүүгдэгч Г.Тгийн цагдан хоригдсон 234 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

7. Хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б, А.Н, Б.Н, Г.Т, Л.Т, О.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.АЮУШЖАВ

                                                ШҮҮГЧИД                                         Л.ГАЛБАДАР

                                                                                                            Г.УУГАНБААТАР