2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1528

 

 

 

 

 

 

 

 

 2025        06        05                                      2025/ШЦТ/1528

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн Б.Т

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд ********* дүүргийн *** дугаар хороо **** дүгээр байрны *** дүгээр орцонд хохирогч Ш.Б-тэй “өөрийн аав Ч.Б-г цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай аав ээж рүү залгаад орцон дотор хүн цохилоо хүүгээ гаргаад ирээч гэсэн орцон дотор Б ах нэг хүнтэй хамт архи ууж орцонд шээж манай аав шаардлага тавьсан чинь манай аавыг цохиж би 9 давхараас буугаад очиход хэл ам хурцадмал байдалтай байж байсан би Б ахыг гэмтээсэндээ хүлээн зөвшөөрч байна миний буруу хүний биед халдсандаа уучлал гуйж, Б ахаас мөн уучлалт гуйсан. Би сард 1,800,000 төгрөгийн цалин авдаг. Хохирол төлнө гээд Б ахын гэр рүү 5 удаа орсон өчигдөр  ч  орой бас орсон гэр нь цоожтой байсан. Б ахын утсыг нь мэдэхгүй байна. Манай  орцны 3 давхар 117 тоотод амьдардаг. Орцны үүдэнд хүүхэд салхилуулж байхдаа таарсан надад хэлэхдээ 5 сарын 20 нд эхнэр хүүхэд рүүгээ гадагшаа явах гэж байгаа гэсэн тэрнээс өмнө би таньтай уулзаж бүх хохиролыг чинь барагдуулна үл ойлголцол болсон байна уучлаарай гэж дахин хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ш.Б-ийн "... Тухайн өдөр буюу 2025.03.25-ны орой би ажлаасаа жаахан архи уучхаад ******** дүүргийн *** дүгээр хорооны **** тоотод гэртээ ирээд амарч байгаад тамхи авахаар дэлгүүр гарсан. Бууж байхад шатан дээр согтуу хүн хэвтэж байсан бөгөөд татаад үзэхэд 10 жилийн өмнө саунд ажилладаг байсан залуу байхаар нь харьж амар гээд 2000 төгрөг өгсөн, гараад тамхи татан алхаж байгаад буцаад орж ирэхэд нэг настай эрэгтэй том биетэй хүн нөгөө залууг өшиглөөд зогсож байхаар нь би согтуу хүнийг боль гэхэд "чи ямар чанга дуутай юм, энэ энд шээгээд байна, чамд ямар хамаатай юм, чи цуг яваа юм уу, чи яг цуг явж байгаа юм" гээд дээрээс үсрээд намайг заамдаад бариад авсан. Би тэгэхээр нь зөрүүлээд цохисон. Гэтэл дээрээс "чи манай аавыг түлхдэг хэн бэ" гээд нэг том биетэй залуу ирээд миний хоолойноос боогоод хананд шахаж хэд хэд сэгсрэхэд миний толгой цохигдоод би манарах шиг болсон. Тэгтэл намайг заамдан 2 давхраас 1 давхар руу шатаар чирээд шидсэн. Тэгээд араас ирээд миний дээрээс дэвшин өшиглөсөн. Тухайн үед миний өвдөг халуу оргиод бараг өмд урагдах дөхсөн. Намайг унахад сэгсэрч босгож ирээд чи муу ямар онгироо юм бэ гээд миний нүүр рүү зүүн тохойгоороо цохиход би манараад арагшаа хана руу савж унасан. Би арай гэж босож ирэхэд зүүн нүд хавдаад амнаас цус гарч байсан. би аргаа бараад тэгвэл хүүгээ дуудъя даа гэхэд зодох нь гайгүй болохоор нь гэр рүү орсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,

- Хохирогч Ш.Б-ийн дахин өгсөн "... Тухайн үед дээрээс бууж ирсэн том биетэй нүдний шилтэй залуу намайг шатаар доошоо чирээд 1 давхарт очин түлхсэн. Тэгээд өшиглөөд заамдаж босгож ирээд хоолой багалзуурдан хананд шахахдаа баруун гарынхаа тохойгоор миний нүүр рүү нидэрч цохисон. Тэгэхэд миний баруун нүд, хацар давхар цохигдон маш хүчтэй өвдсөн. Би хананд савагдан манараад явчихсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,

- Гэрч Д.А-ийн "... Тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 25- ны орой 20:00 цагийн үед манай нөхөр Ш.Б ажлаасаа жаахан архи уучхаад орж ирээд хэвтэж байгаад 1 цаг орчмын дараа хөгшин нь тамхинд гарчхаад ирье гээд гарсан. Орж ирэхгүй 30-40 минут болсон. Би кино үзээд сууж байтал гаднаас энгэр нь задгай, зүүн нүд нь хөхөрсөн, уруул ам, шүд нь цус болчихсон, уруул нь язарсан, газар унаган чирсэн байдалтай өмднийх нь өвдөг нь элэгдээд цайрсан, цамцных нь энгэр цус болж урагдсан байдалтай намайг дор 2 давхарт хүн зодчихлоо гэсээр орж ирсэн. Би хэн зодов гээд хамт бууж харахад хэн ч байхгүй байсан. 2 давхарт малгай нь унасан байхаар нь аваад цагдаа дуудаад, хүүгээ дуудсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,

- Гэрч М.О-ын "... Тухайн өдөр би амарч байтал миний ажилладаг ******* дүүргийн *** дугаар хороо *** орцны оршин суугч Х "орцонд хүн шээсэн байна. би бариад байж байна. та ороод ирээч" гэхэд нь би 2-3 давхрын дундах шатан дээр очиход нэг согтуу хүн газар суусан, Х хажууд нь маначихсан зогсож байсан ба дээд давхраас ****** тоотын суугч Б ах бууж ирсэн. Б ах "чи орцонд шээж болохгүй, гадаа шээхэд яадаг юм" гээд ганц 2 удаа цохиод доош буулгаад шээсийг нь арчуулах гэж байтал ****** тоотын оршин суугч гаднаас орж ирсэн. Тэгээд шээсэн хүнийг таньдаг бололтой "Тулгаа би чамайг харь гэсэн яасан юм" гээд биднийг "та нар бөөнөөрөө хүнийг ингэж болохгүй, хэн ч гэсэн шээнэ ш дээ. Би ч гэсэн шээнэ" гээд куртикээ тайлаад би цэргийн хүн байсан гээд агсраад Б ахтай барьцалдах гээд байхад би хорьсон. Тэгсэн дээрээс Б-ийн хүү гарч ирээд нөгөө **** тоотын хүнийг 2 мөрөн дээрээс нь зуураад доошоо буусан. Тэгээд юу болсныг би хараагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45-р хуудас/,

- Гэрч Ч.Б-ийн "... Тухайн үед тэр гаднаас орж ирсэн согтуу хүн орцонд шээсэн хүнийг өмөөрөөд "шээгээ л биз, чи ч адилхан шээнэ ш дээ" хэмээн надтай марган миний нүүр рүү баруун гараа зангидан шууд цохисон. Би зөрүүлээд баруун гараараа толгой руу нь цохисон. Миний баруун гар гэмтэлтэй, бүрэн атгаж болдоггүй учир би түүнийг чанга цохиогүй. Гар хөл хугарлын улмаас би группт байдаг. Би хүүгээ дуудахад хүү Тэмүүжин гарч ирээд "чи миний аавыг цохидог хэн бэ" гээд заамдаж хананд тулгаж доош нэг давхар уу чирч буулгасан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49-р хуудас/,

- Гэрч Д.Х-ийн "... Тухайн өдөр гэртээ орох гэж байтал дээрээс шээс урсаж байсан. Тэгээд би юу болов гэхэд дээрээс хүн шээж байх шиг байсан. Би дээш 3 давхар руу гарахад орцны буланд согтуу хүн байсан. Би түүнийг шээсэн шээсээ арч хэмээн шаардлага тавихад манай 9 давхарт амьдардаг Б ах бас гарч ирээд хамт шаардлага тавиад арчуулах гэж байтал гаднаас нэг хүн орж ирээд "та нар хөөрхий хүнийг яах гээд байгаа юм, та нар ч гэсэн шээдэг ш дээ" гэх мэт зүйл яриад байсан, гэтэл тэр хүн гэнэт намайг цохисон. Тэгэхээр нь би цааш түлхсэн. Гэтэл мөн Б ахыг цохиод авсан. Тэр 2 харилцан цохилцож зодолдоод орцны жижүүр О орж ирээд тэр 2-г салган 2 тийш болгоход нөгөө хүн Б ах руу болон бидэн рүү бүгд рүү нь агсраад байсан. Энэ үед Б ах утсаар яриад удалгүй хүү нь гэх өндөр нуруутай том биетэй залуу бууж ирэхэд нөгөө хүн Б ах руу үсчиж байсныг хараад заамдаж аваад хана руу хэд хэдэн удаа хавсарч байсан. Газар хавсарч унагаасан. Тэгээд хоёулаа зууралдаад шатаар буусан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4919 дугаартай "...1.2. Ш.Б-ийн биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-60-р хуудас/,

- Шинжээч эмч Б.Долгормаагийн "...Ш.Б-ийн биед учирсан зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-р хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-15-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд ********* дүүргийн *** дугаар хороо **** дүгээр байрны *** дүгээр орцонд хохирогч Ш.Б-тэй “өөрийн аав Ч.Б-гцохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Т гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд ********* дүүргийн *** дугаар хороо **** дүгээр байрны *** дүгээр орцонд хохирогч Ш.Б-тэй “өөрийн аав Ч.Б-гцохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ш.Б-ийн "... Тухайн өдөр буюу 2025.03.25-ны орой би ажлаасаа жаахан архи уучхаад ******** дүүргийн *** дүгээр хорооны **** тоотод гэртээ ирээд амарч байгаад тамхи авахаар дэлгүүр гарсан. Бууж байхад шатан дээр согтуу хүн хэвтэж байсан бөгөөд татаад үзэхэд 10 жилийн өмнө саунд ажилладаг байсан залуу байхаар нь харьж амар гээд 2000 төгрөг өгсөн, гараад тамхи татан алхаж байгаад буцаад орж ирэхэд нэг настай эрэгтэй том биетэй хүн нөгөө залууг өшиглөөд зогсож байхаар нь би согтуу хүнийг боль гэхэд "чи ямар чанга дуутай юм, энэ энд шээгээд байна, чамд ямар хамаатай юм, чи цуг яваа юм уу, чи яг цуг явж байгаа юм" гээд дээрээс үсрээд намайг заамдаад бариад авсан. Би тэгэхээр нь зөрүүлээд цохисон. Гэтэл дээрээс "чи манай аавыг түлхдэг хэн бэ" гээд нэг том биетэй залуу ирээд миний хоолойноос боогоод хананд шахаж хэд хэд сэгсрэхэд миний толгой цохигдоод би манарах шиг болсон. Тэгтэл намайг заамдан 2 давхраас 1 давхар руу шатаар чирээд шидсэн. Тэгээд араас ирээд миний дээрээс дэвшин өшиглөсөн. Тухайн үед миний өвдөг халуу оргиод бараг өмд урагдах дөхсөн. Намайг унахад сэгсэрч босгож ирээд чи муу ямар онгироо юм бэ гээд миний нүүр рүү зүүн тохойгоороо цохиход би манараад арагшаа хана руу савж унасан. Би арай гэж босож ирэхэд зүүн нүд хавдаад амнаас цус гарч байсан. би аргаа бараад тэгвэл хүүгээ дуудъя даа гэхэд зодох нь гайгүй болохоор нь гэр рүү орсон..." гэх мэдүүлэг, хохирогч Ш.Б-ийн дахин өгсөн "... Тухайн үед дээрээс бууж ирсэн том биетэй нүдний шилтэй залуу намайг шатаар доошоо чирээд 1 давхарт очин түлхсэн. Тэгээд өшиглөөд заамдаж босгож ирээд хоолой багалзуурдан хананд шахахдаа баруун гарынхаа тохойгоор миний нүүр рүү нидэрч цохисон. Тэгэхэд миний баруун нүд, хацар давхар цохигдон маш хүчтэй өвдсөн. Би хананд савагдан манараад явчихсан..." гэх мэдүүлэг, гэрч Д.А-ийн "... Тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 25- ны орой 20:00 цагийн үед манай нөхөр Ш.Б ажлаасаа жаахан архи уучхаад орж ирээд хэвтэж байгаад 1 цаг орчмын дараа хөгшин нь тамхинд гарчхаад ирье гээд гарсан. Орж ирэхгүй 30-40 минут болсон. Би кино үзээд сууж байтал гаднаас энгэр нь задгай, зүүн нүд нь хөхөрсөн, уруул ам, шүд нь цус болчихсон, уруул нь язарсан, газар унаган чирсэн байдалтай өмднийх нь өвдөг нь элэгдээд цайрсан, цамцных нь энгэр цус болж урагдсан байдалтай намайг дор 2 давхарт хүн зодчихлоо гэсээр орж ирсэн. Би хэн зодов гээд хамт бууж харахад хэн ч байхгүй байсан. 2 давхарт малгай нь унасан байхаар нь аваад цагдаа дуудаад, хүүгээ дуудсан..." гэх мэдүүлэг, гэрч М.О-ын "... Тухайн өдөр би амарч байтал миний ажилладаг ******* дүүргийн *** дугаар хороо *** орцны оршин суугч Х "орцонд хүн шээсэн байна. би бариад байж байна. та ороод ирээч" гэхэд нь би 2-3 давхрын дундах шатан дээр очиход нэг согтуу хүн газар суусан, Х хажууд нь маначихсан зогсож байсан ба дээд давхраас ****** тоотын суугч Б ах бууж ирсэн. Б ах "чи орцонд шээж болохгүй, гадаа шээхэд яадаг юм" гээд ганц 2 удаа цохиод доош буулгаад шээсийг нь арчуулах гэж байтал ****** тоотын оршин суугч гаднаас орж ирсэн. Тэгээд шээсэн хүнийг таньдаг бололтой "Тулгаа би чамайг харь гэсэн яасан юм" гээд биднийг "та нар бөөнөөрөө хүнийг ингэж болохгүй, хэн ч гэсэн шээнэ ш дээ. Би ч гэсэн шээнэ" гээд куртикээ тайлаад би цэргийн хүн байсан гээд агсраад Б ахтай барьцалдах гээд байхад би хорьсон. Тэгсэн дээрээс Б-ийн хүү гарч ирээд нөгөө **** тоотын хүнийг 2 мөрөн дээрээс нь зуураад доошоо буусан. Тэгээд юу болсныг би хараагүй..." гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-ийн "... Тухайн үед тэр гаднаас орж ирсэн согтуу хүн орцонд шээсэн хүнийг өмөөрөөд "шээгээ л биз, чи ч адилхан шээнэ ш дээ" хэмээн надтай марган миний нүүр рүү баруун гараа зангидан шууд цохисон. Би зөрүүлээд баруун гараараа толгой руу нь цохисон. Миний баруун гар гэмтэлтэй, бүрэн атгаж болдоггүй учир би түүнийг чанга цохиогүй. Гар хөл хугарлын улмаас би группт байдаг. Би хүүгээ дуудахад хүү Тэмүүжин гарч ирээд "чи миний аавыг цохидог хэн бэ" гээд заамдаж хананд тулгаж доош нэг давхар уу чирч буулгасан..." гэх мэдүүлэг, гэрч Д.Х-ийн "... Тухайн өдөр гэртээ орох гэж байтал дээрээс шээс урсаж байсан. Тэгээд би юу болов гэхэд дээрээс хүн шээж байх шиг байсан. Би дээш 3 давхар руу гарахад орцны буланд согтуу хүн байсан. Би түүнийг шээсэн шээсээ арч хэмээн шаардлага тавихад манай 9 давхарт амьдардаг Б ах бас гарч ирээд хамт шаардлага тавиад арчуулах гэж байтал гаднаас нэг хүн орж ирээд "та нар хөөрхий хүнийг яах гээд байгаа юм, та нар ч гэсэн шээдэг ш дээ" гэх мэт зүйл яриад байсан, гэтэл тэр хүн гэнэт намайг цохисон. Тэгэхээр нь би цааш түлхсэн. Гэтэл мөн Б ахыг цохиод авсан. Тэр 2 харилцан цохилцож зодолдоод орцны жижүүр О орж ирээд тэр 2-г салган 2 тийш болгоход нөгөө хүн Б ах руу болон бидэн рүү бүгд рүү нь агсраад байсан. Энэ үед Б ах утсаар яриад удалгүй хүү нь гэх өндөр нуруутай том биетэй залуу бууж ирэхэд нөгөө хүн Б ах руу үсчиж байсныг хараад заамдаж аваад хана руу хэд хэдэн удаа хавсарч байсан. Газар хавсарч унагаасан. Тэгээд хоёулаа зууралдаад шатаар буусан..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4919 дугаартай "...1.2. Ш.Б-ийн биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Долгормаагийн "...Ш.Б-ийн биед учирсан зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Ш.Б-ийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Ш.Б-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тгийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол хор уршгаа арилгасан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй” гэв.

Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж, тус тус зааснаар шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ш.Б нь эрүүл мэндэд учирсан хохирлоо баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гарган өгсөн байх ба шүүгдэгч Б.Т уг хохирол болох 712,650 төгрөгийг шүүхийн шатанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн барьцааны дансанд байршуулсан байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Т нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Б.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь барьцааны 100900005406 дугаарын дансанд шүүгдэгч Б.Тгийн хохиролд тушаасан 712,625 төгрөгийг хохирогч Ш.Б-д олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.АЮУШЖАВ