| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/1246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1507 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1507
2025 06 03 2025/ШЦТ/1507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Л.Наранхүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э
шүүгдэгч Д.М, Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Ц.Ч нарт холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, Д.М
2 Монгол Улсын иргэн, Ц.Ч
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.М нь Ц.Чтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ********** ХХК-ийн ********* дүүргийн ***** дугаар хороо, ****** хотхонд байрлах ***** хот потресторанд кассаар ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *********** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 18,690,500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Ч нь Д.Мтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ********** ХХК-ийн ********* дүүргийн ***** дугаар хороо, ****** хотхонд байрлах ***** хот потресторанд зөөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *********** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 4,193,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “Хохирлыг төлж барагдуулна. Ойрын 2-3 жилийн хугацаанд хүүхдийн бие муу байсан тул хохирлыг төлж чадаагүй. Хохирлыг бол төлж барагдуулна. Миний цалин сар болгоны 15, 25-ны өдрүүдэд буудаг. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ч мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн хохирлоос өөрийн учруулсан 1,700,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл хохирлоо төлнө” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “Энэ хоёр хүн манай байгууллагад орсноор манай байгууллагын орлого буурсан байгаа. Тэгээд надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Хохирол төлбөр барагдуулаагүй. Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Маш их гомдолтой байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр мөрдөн байцаалтаар тогтоох гээд тусдаа зааж өгснийг мөрдөгч тогтоосон. Ч 1.700.000 төгрөг өгсөн байгаа. Яллах дүгнэлт дээр байгаагаар нэхэмжилнэ. Энэ хоёр хүн 5 сараас 8 сар хүртэл ажилласан. Тэр үед энэ дутагдлаас өөр дутагдал байсан. Тэрэнд цалинг нь шингээсэн байгаа. Хулгайн хэрэг болохоос өмнө энэ хүмүүсийн цалинг бүтэн өгдөг байсан. Ингэж их хэмжээгээр хулгай хийдэг гэдгийг мэдээгүй. Манай байгууллага 90 ажилтантай” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Э-ээс 2022 оны 08 сарын 04-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 6-7 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн 2022 оны 08 сарын 05-ны өдөр өгсөн “Манай компаний “***********” нэртэй халуун тогооны рестарон нь ********** дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэр ******** хотхонд байрладаг. Б.М гэх эмэгтэй сүүлийн 5 сарын хугацаанд кассчинаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд манай рестораны орлого эрс буурсан, хэдийгээр хямралтай холбоотой болох ч миний танил хүмүүс сүүлийн 5 сарын хугацаанд танай кассанд ажиллаж байгаа хүн пос машин ажиллахгүй байна гэсэн шалтаг хэлж, хувийн дансаараа аваад байна гэж баталгаажуулаад дансны гүйлгээний зургийг явуулсан. Тэгээд М-ыг сэжиглэж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагаас хойш кассын камер шүүж үзэхэд зааланд бүх үйлчлүүлэгч гарчхаад байхад 109.800 төгрөг, 189.700 төгрөгийн билл хэвлээд, өөрийнхөө утсыг бариад биллээ хараад 109.800 төгрөг, 189.700 төгрөгийг миний Хаан банкны *********** данс руу М өөрийнхөө Хаан банкны *********** тоот данснаас шилжүүлсэн. Тэгэхээр нь би босож очоод яагаад өөрийнхөө данснаас надруу мөнгө шилжүүлсэн бэ гэж асуухад баталгаатай болгохын тулд хүмүүсийн тооцоог өөрийнхөө данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд дансыг чинь үзье гэсэн чинь өөрөө дансны мэдээллээ устгаад, надад хүний утсанд халдах эрх байхгүй болохоор үзээгүй. Тэгээд цагдаа дуудсан чинь М “Би үнэнээ хэлье, өөрийнхөө дансаар авсан, өнөөдрийн хувьд 209.800 төгрөгөөр тооцоогоо шилжүүлэхэд 109.800 төгрөгийг таны данс руу шилжүүлж, 100.000 төгрөгийг нь өөртөө авсан юм гэж хэлсэн. Манай ресторан нь 49.900 төгрөг төлөөд 3 цагийн хугацаанд хязгааргүй идэх зүйлээ сонгоод иддэг болохоор бараа материал тоолох боломжгүй байдаг юм. М нь 5 сар ажиллаж байгаа. Эхлээд ээлжээр ажиллаж байгаад дараа нь ганцаараа ажилладаг болсон. Цалинг сар бүрийн 05, 25-ны өдрүүдэд, амралтын өдөр таарсан тохиолдолд нэг, хоёр хоногийн хугацаанд хэлбэлздэг байгаа. Би хуулийн дагуу шалгуулж, хохирлоо барагдуулж, хэдэн төгрөг завшиж өөрийн данс руугаа авсныг мэдэхгүй. М нь Хаан банкны 5 данстай байсан.” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 11 дүгээр хуудас/,
-Түүний 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн “Уг аудитын дүгнэлттэй холбоотой санал хүсэлт бол байхгүй. Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байна. Уг дүгнэлтийн дүгнэх хэсэгт иргэн Д.Мын данс руу орсон 12,484,800 төгрөгийн гүйлгээг *********** рестораны орлого гэж үзэхгүй, учир нь гэвэл уг дансаар орсон гүйлгээний утга нь тодорхойгүй гэсэн шалтгаантай. Мөн Ц.Чгийн дансаар гүйлгээ хийгдсэн 2,247,900 төгрөгийн гүйлгээг бас л манай орлого гэж үзэхгүй, гүйлгээний утга тодорхойгүй, мөрдөн байцаалтаар тогтоох гэх дүгнэлт гаргасан байна. Манай байгууллага 1 том хүний 49,900 төгрөгийн таксаар, 1 хүүхдийн 24,950 төгрөгийн таксаар 3 цаг үнэгүй хоол идэх такстай, цаанаас олгож байгаа цай, шүүснээс бусад уух төрлийн зүйлийг мөнгөн дээр нэмж боддог. М-ын дансаар орсон мөнгийг зүгээр наад захаас нь бодоод үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн "." гэх утгатай 99,800 төгрөг нь 2 хүний таксийн мөнгө, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн "ts" гэх утгатай 24,900 төгрөгийн гүйлгээ нь хоол их үлдээсэн тохиолдолд бичигддэг торгуулийн мөнгө, 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн "һ" гэх утгатай 199,600 төгрөг нь 4 хүний таксны мөнгө гэх зэргээр харагдаад байгаа юм. Манайх банкны пос машин эвдэрсэн тохиолдолд байгууллагын нэр дээрх Голомт Банкны *********** дугаартай данс болон миний эзэмшлийн Хаан банкны *********** дугаартай дансууд руу шилжүүлэн авдаг. Гэхдээ манайд ийм тохиолдол хэзээ ч гарч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
-Түүний 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн “Д.М Крин пиво хагалсан 5*4200 төлбөрийн акт, 21,000 төгрөг, 2022 оны 07 сарын 25-ны өдрийн бэлэн орлогын дутагдал 22.350 төгрөг, 2022 оны 08 сарын 04-ний өдрийн бэлэн орлогын дутагдал 22,350 төгрөг, нийт 296,650 төгрөг болон байгууллагад учруулсан нөхөн төлбөрөөс Д.М ямар ч хохирол нөхөн төлбөр одоог хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй. Харин Ц.Ч 2022 оны 07 сарын 24-ний өдрийн төлбөрийн акт 24,950 төгрөг, 2022 оны 07 сарын 28-ны өдрийн төлбөрийн акт 24,950 төгрөг 2022 оны 07 сарын 28-ны өдрийн тооцоо дансаарх орлогоос дутсан 99,800 төгрөг, нийт 149,700 төгрөгийн хохиролыг Ц.Ч төлж барагдуулаагүй, гэхдээ одоо санаж байгаагаар 1,700,000 /нэг сая долоон зуун мянган төгрөг/-ийг хохирлыг барагдуулсан үлдэгдэл мөнгийг барагдуулаагүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26 дугаар хуудас/,
-Түүний 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин өгсөн “Би 2013 онд “***********” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2018 онд ******** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт ***** хот пот халуун тогооны ресторан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 08 сар хүртэлх хугацаанд ажил хийж байсан Д.М, Ц.Ч нар нь байгууллагын орлого хувьдаа завшиж байсан болох нь тогтоогдсон тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухай асуудаас хойш энэ талаар олон удаа мэдүүлэг өгч байсан өмнөх мэдүүлэгт тодорхой байгаа Д.М нь манай байгууллагад учруулсан хохирол нөхөн төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байгаа. Харин Ц.Ч 1,700,000 /нэг сая долоон зуун мянган төгрөг/-ийн хохирол барагдуулж байсан юм. Би Аудитын дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргийг 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт танилцсан. Уг аудитын дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Харин шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байгаа гэдгээ хэлж байсан уг дүгнэлтийн дүгнэх хэсэгт Д.Мын данс руу орсон 12,484,000 төгрөгийн гүйлгээг манай ***** хот пот рестораны орлого гэж үзээгүй, учир нь гэвэл уг дансаар орсон гүйлгээний утга нь тодорхойгүй гэсэн шалтгаантай, мөн Ц.Чгийн дансаар гүйлгээ хийгдсэн 2,247,900 төгрөгийн гүйлгээ бас манай орлого гэж үзээгүй, гүйлгээний утга тодорхойгүй гэх шалтгаантай хавтаст хэрэг авагдсан тухайн хүмүүстэй холбогдсон мөрдөгчийн тэмдэглэлээс үзэхэд тухайн хүмүүс нь манай ***** хот пот ресторанаар тухайн үед үйлчлүүлж байсан нь тогтоогдож байна. Манай байгууллага 1 том хүний 49,900 төгрөг, 1 хүүхдийн 24,950 төгрөг, цай шүүснээс бусад уух зүйл мөнгөн дүн дээр нэмж бодогддог юм. Тухайн үед Ингүүмэл жаргалан ХХК-иар аудитын дүгнэлт хийлгүүлсэн аудитын дүгнэлтийн төлбөр 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-ийг манай байгууллага өөрөө төлж байсан тухайн мөнгийг нь буруутай этгээдүүдээр төлүүлэх хүсэлтэй байна надад энэ талаар баримт нь байгаа. Мөн аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой байгууллагад учирсан хохирол нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. Тухайн асуудлаас хойш бараг 3 жил болох гэж байгаа тул хэргийн түргэн шуурхай шийдвэрлэж манай байгууллагыг хохиролгүй болгож хууль ёсны эрх, ашиг сонирхолыг минь хамгаалж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 169 дүгээр хуудас/,
- Гэрч З.М-ын “Миний бие *********** ХХК-ийн “***********” рестораны гал тогооны бэлтгэгчээр 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажиллаж байна. Би 2022 оны 06 дугаар сарын сүүлээр 1 өдрийн чөлөө аваад ажлын ээлжээ тааруулж байгаад 4-5 хоногийн хугацаатай Сүхбаатар аймаг руу яваад ирсэн юм. Тэгээд хөдөө явсан болохоор ойр зуурын унааны мөнгө төгрөггүй болчхоод 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамт ажилладаг тогооч О, үйлчлэгч эгч нараас 50,000 төгрөг байвал зээлээч гэхэд байхгүй гэсэн бөгөөд зөөгч Ч-ээс асуутал дансны дугаараа өгчих гэсэн. Тэгтэл миний Хаан банкны *********** дугаарын дансанд зөөгчийн *********** дугаарын данснаас “49,900 төгрөгийг chukka hair daagaaraui хаха” гээд шилжүүлэхээр нь гүйлгээний 100 төгрөгөө хасаад 49,900 шилжүүлсэн байна гэж бодсон. Тэгээд 7 дугаар сарын сүүлийн цалин дээр буцаагаад өгөх байсан боловч би эмнэлэгээр яваад өгч чадаагүй болохоор 08 дугаар сарын 05-ны цалин дээр өгнө гэж бодож байтал манай байгууллагын захирал зөөгч, касс нартай орлогын мөнгө нийлж завшсан гээд хэл амаар доромжлоод цагдаа дээр ирсэн. Би Чгээс өөр хүнээс мөнгө аваагүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
- Гэрч Х.М-ын “Би МУБИС-ийн 4 курсын оюутан юм. Тэгээд зуны амралтаараа ажил хийх гээд үеэл Ч-ээс асуухад манай “***********” ресторанд зөөгчийн ажил байгаа хүрээд ир гэхээр би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотод ирээд үеэл Ч-тэй хамт амьдраад, 07 дугаар сарын 06-ны өдрөөс хамт ажиллах болсон. Би *********** ресторанд 07 дугаар сарын 06-09 өдөр, 07 дугаар сарын 16-19 өдөр, 07 дугаар сарын 21-23 өдөр, 07 дугаар сарын 26-28, 30 өдрийг хүртэл ээлжийн зөөгчөөр ажилласан. М кассчин амарсан өдөр нь Ч кассаар ажилладаг байсан ба М, Ч хоёртой ээлжлээд ажиллаж байна. Би ресторанд ажиллаж байхдаа орлогын мөнгөнөөс авч байгаагүй бөгөөд ажилчид нь мөнгөө завшиж байгаа талаар мэдээгүй. Намайг захирлын хүүхдийг зөөгчөөр ажиллуулах гэж байгаа гээд ажлаас гаргачихсан юм. Би Хаан банкны данс эзэмшдэг байсан бөгөөд ажлын цалинг Голомт банкаар олгодог гэхээр голомт банкны данс нээлгэсэн. Миний дансанд ажиллах хугацаанд байгууллагаас цалин ороогүй байгаа бөгөөд М, Ч нарын данснаас мөнгө орж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.О-ын “Би Хүмүүнлэгийн их сургуульд тогоочоор ажилладаг юм. Тэгээд зуны амралтаараа ажил хийхээр болоод ***** хот потресторанд 2 сарын хугацаатай туслах тогоочоор 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр орсон. ***** хот пот ресторанд ээлжээр буюу 2 гараад 2 амардаг байсан бөгөөд би, ахлах тогооч Г бид 2 гал тогоонд ажилладаг байсан. Ч, М хоёртой хааяа ээлж таардаг байсан. Би Ч, М нартай ажлын шугамаар харилцдаг байсан ямар нэгэн дотно харилцаа байхгүй. Би тэр хоёрыг рестораны орлогоос мөнгө завшиж байсныг мэдээгүй. Манайхаар үйлчлүүлсэн иргэд хэрхэн тооцоо хийдэг талаар би мэдэхгүй байна. Касс гал тогоо руу орж ирээд байдаггүй, зөөгч нар гал тогооноос орж ирээд хоолоо авдаг байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,
- Гэрч О.Г-ийн “Би *********** ХХК-д ээлжийн тогоочоор ажилладаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд давхар ажил хийх шаардлага гараад ***** хот пот ресторанд ээлжийн ахлах тогоочоор ажиллаж байгаа юм. Тус ресторанд ээлжид гарах өдрөө туслах тогооч О, угаагч гээд гал тогоонд гурван бүрэлдэхүүнтэй ажилладаг. Зааланд касс, зөөгч нар ажилладаг байсан бөгөөд зөөгч захиалга өгч хоолоо авдаг байсан. Зөөгч байхгүй тохиолдолд касс орж ирдэг байсан. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Өмнө нь энэ талаар огт мэдээгүй. Гал тогооны ажилчид заал руу гараад байдаггүй болохоор касс, зөөгч нартай харьцаад байдаггүй юм. Хоолны тооцоо орлогыг хэрхэн авдаг талаар мэдэхгүй, кассаар л үйлчлүүлдэг байх гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Гэрч Б.Х-ын “Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ***** хот пот ресторанд зөөгчөөр ажилд ороод 2022 оны 08 дугаар 07-ны өдөр ар гэрийн асуудлын улмаас ажлаасаа гарсан. Намайг анх ажилд ороход Ч зөөгчөөр ажиллаж байсан ба М 5 сард кассчинаар ажилд орсон. Анх ажилд ороход зааланд 1 зөөгч, 2 касс байсан бөгөөд зөөгчөөр Ч, кассчинаар Н, нөгөө кассчины нэрийн санахгүй байна тэр нь ажлаасаа гараад Батчимэг гэж хүн ороод удаагүй гараад М гэх хүн орсон бөгөөд ганцаараа кассаар ажиллах болсон. Тэгээд би 5 сарын сүүлээр ***** хот пот рестораны 11 дүгээр давхар байрлах *********** лоунжид зөөгчөөр ажиллах болсон. Би энэ талаар огт мэдээгүй. Манайх бэлнээр, пос машинаар авдаг бөгөөд үйлчлүүлэгч дансаар шилжүүлэх тохиолдолд Э захирлын дансанд авдаг юм. Үйлчлүүлэгч орж ирээд хүнийхээ тоогоор QR кодтой, карт авдаг. Том хүний 1 карт 49,000 төгрөг, 140 см-с 100 см өндөртэй хүүхэд 49,000 төгрөгийн картын 50 хувийн хямдралтайгаар бодож үйлчлүүлсэн хүний тоогоор QR кодтой карт өгдөг ба үйлчлүүлэгч хоолоо иддэг бөгөөд ундаа, архи согтууруулах ундаа нэмж авсан бол карт дээрээ нэмж бодоод касс дээр тооцоо хийдэг. Кассчин оройн ажил тарахаар картаа тоолж хүний тоогоо гаргаж, үйлчлүүлэгч нарын биллийг бодоод тухайн өдрийн орлогыг нэгтгээд 1 билл гаргаж тооцоо нийлдэг. Би Хаан банкны харилцагчийн 1 данс, хугацаагүй хадгаламжийн 1 данс, цалингийн карт болох голомтын нэг данстай, Төрийн банканд 1 данс байдаг боловч ашигладаггүй. Рестораны орлогын тооцооноос би мөнгө авч байгаагүй. Орлогын мөнгөнөөс Ч, М нарын дансаар дамжуулж авч байгаагүй. Үйлчлүүлэгч нараас тооцооны мөнгийг өөрийн дансаараа аваагүй. Манай ресторанд бэлэн мөнгө, пос машинаар тооцоо хийдэг бөгөөд үйлчлүүлэгч дансаар өгвөл шууд захирлын данс руу хийлгэдэг. Би 07 сарын 08-ны өдөр мөнгөний хэрэг гараад 20,000 төгрөг зээлж авч байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,
- Гэрч Ц.О-ын “Би *********** хот пот ресторан анх 2019 оны 03 дугаар сард нээгдсэн тэр үеэс хойш тогооч, ээлжийн ахлах тогоочоор ажиллаж байна. Уг ресторан 49,900 төгрөг төлж 3 цаг турш үйлчлүүлдэг юм. Тус ресторанд кассчин хийдэг М 2022 оны 5 сард ажилд орсон кассан дээр сууж мөнгө авна, давхар заалаа хариуцна. Туслах тогооч М надад тусалж туслах тогооч, Ч зөөгч хийдэг. Би гал тогоонд хоол, порц, чанар гэх мэт гал тогоотой холбоотой бүх асуудлыг хариуцдаг юм. Тэр касс М, зөөгч Ч хоёр мөнгө авсан асуудлыг сүүлд мэдсэн. Тэр наадмын үед туслах тогооч М надаас 50,000 төгрөг зээлэх үү гэж асуухаар нь боломжгүй гэж хэлсэн. Гэтэл тэр үед Ч нь М эгчид 49,900 төгрөг зээлсэн асуудлыг сүүлд мэдсэн. Хоолны зардал мөнгө тооцоог сарын эцэст нягтлангууд тулгаж хийдэг, өдөр бүрийн төлбөр тооцоог касс хариуцаж хийдэг. Бараа материалыг өөр хүмүүс хариуцан авчирч бид нар хүлээлгэж өгдөг учраас надад хамаарахгүй. Би өөрийн Хаан банкны *********** дугаарын дансны хуулгаар 20,000 төгрөг, 42000 төгрөг орлогууд нь хүүхдийн эцэг эхийн зөвлөлөөс хураалгасан мөнгө байгаа, цалингийн голомт банкны *********** тоот дансны хуулга, төрийн банкны групп авдаг дансны хуулгыг тус тус гаргаж өглөө. Уг Голомт банкны дансны хуулгаар 2022 оны 07 сарын 21-ний өдөр Ч надаас 20,000 төгрөг зээлж маргааш өгсөн байгаа. Надад байгууллагын мөнгө, бараа материал завшсан зүйл байхгүй. Надад ажилчдын дундаас байгууллагын мөнгө завшсан эсэхийг өөр мэдэх зүйл байхгүй, өмнө нь ийм зүйл гарч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,
- Гэрч Р.Н-ийн “Миний бие “***********” ХХК-д 6 дахь жилдээ ажиллаж байна. Өчигдөр манай удирдлагын групп чат дээр *********** рестораны касс М нь үйлчлүүлэгчээс өөрийнхөө данс руу орлого шилжүүлээд авсан байна гэж бичсэн. Э захирал *********** рестораны кассын бэлэн мөнгөний орлого болон дансаар шилжүүлсэн орлогыг нэгтгээд санхүүд өгдөг ба 3 нягтлан санхүүгийн программд оруулж нэгдсэн дүнг гаргадаг. Зуны улиралд рестораны орлого буурдаг бөгөөд одоогийн эдийн засгийн байдалтай уялдуулаад 2 касс ажиллуулж байгаад 1 касс ажиллуулах болсон. Тэгээд өнөөдөр ажилдаа ирэхэд М ирээгүй байхаар нь юу болсон талаар зөөгч Чгээс асуухад М эгч рестораны орлогоос өөрийнхөө дансанд мөнгө авсан гэнэ. М эгч миний данс руу бас нэг удаа мөнгө шилжүүлсэн гээд ярихаар нь зөөгч Чгийн Хаан банкны дансны хуулгыг ажилд орсон үеэс нь буюу 2022 оны 02 дугаар сараас эхлээд 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгээд үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд рестораны орлогоос өөрийнхөө дансанд М болон үйлчлүүлэгч нарын дансаар дамжуулан 4,578,250 төгрөгийг хувьцаа завшсан байсан. Энэ талаар асуухад Ч “М эгч үйлчлүүлэгчээс тооцоо авахдаа миний данс руу 429,200 төгрөг шилжүүлчхээд захирлын данс руу 299,400 төгрөгийг шилжүүлчих, тэгээд үлдсэн мөнгө нь чинийх шүү гэж хэлсэн гэсэн” тэгээд үүнээс хойш 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд М болон үйлчлүүлэгч нарын дансаар орлого шилжүүлж авч мөнгө завшсан байна. Манай байгууллагын үйлчилгээний хувьд үйлчлүүлэгч ороход 49,900 төгрөгийн үнэтэй бар код уншуулаад 3 цагийн хугацаанд хүссэн хоолоо үйлчлүүлэгч өөрөө авч иддэг. Харин лаазтай ундаа, архи согтууруулах ундаа авсан тохиолдолд тусдаа тооцоо хийдэг үйлчилгээ үзүүлдэг ба төлбөр тооцоог голомт банкны пос машин болон бэлэн мөнгөөр авдаг бөгөөд үйлчлүүлэгч нар дансаар шилжүүлэхийг хүсвэл захирал Энхчимэгийн данс руу шилжүүлдэг юм. Тэгтэл М, Ч нар хувь дансандаа орлого аваад заримдаа талын шилжүүлээд, заримдаа огт шилжүүлэхгүй хувьдаа завшиж байсан байна. Манай ресторан буфет хоолтой үйлчилгээтэй газарт үйлчлүүлэгч нар 3 цагийн турш төрөл төрлийн хоолноос хүссэн хэмжээгээр идэх боломжтой учраас нэг таваг хоолонд орох орц хэмжээгээр зардал болон орлогыг тооцох боломжгүй ба миний хувьд 6 дугаар сарын 4 хоногийн байдлаар тооцож үзэхэд нэг хүнд 29,000 төгрөгний бараа материалны хоолны зардал гарч бөгөөд ашиг, алдагдал гарахгүй байгаа талаар яриад борлуулалт ч гэсэн муу байна гээд 1 кассчины орон тоог цомхотгоод ажлын 5 өдөр 8 цагаар ажиллуулаад, зөөгчөө 2 гараад 2 амардаг байсныг 2 гараад 1 амардаг болгож өөрчлөөд байж байсан. Чгийн ээлжний Э захирлын дүү нь ажиллаж байгаа юм. Гал тогоонд 6, зааланд 5 буюу 13 ажилтантай бөгөөд миний бодлоор касс зөөгч 2 завших боломжтой. Мөн Чгээс туслах тогоос Мөнхтогтох руу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хайр даагаарай гээд 49,900 төгрөгөөр буюу манай хоолны үнээр гүйлгээ хийсэн байгаагаас харахад бусад ажилчид руу орлогоноос шилжүүлж завшсан байх боломжтой. Кассчин М нь манайд 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд дансны хуулгыг нь шүүж үзмээр байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
- Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын 05-ны өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл /1-р хх-ийн 95-119 дүгээр хуудас/,
- Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 сарын 11-ний өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл /1-р хх-ийн 120-128 дугаар хуудас/,
- Д.Мын Голомт банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 27-ний өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл /1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
- Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл /1-р хх-ийн 135 дугаар хуудас/,
- Т.Баярмаагийн /Д.Мын охины данс/ Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 08 сарын 04-ний өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл /1-р хх-ийн 129-132 дугаар хуудас/,
- Ц.Чгийн Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 08 сарын 03-ны өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл /1-р хх-ийн 136-155 дугаар хуудас/,
- Ц.Чгийн Голомт банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 04 сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл /1-р хх-ийн 156-165 дугаар хуудас/,
- “Ингүүмэл жаргалант аудит” ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн В22/13 дугаартай “***** хот потрестораны 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны үйлчилгээний орлогоос 22,884,300.0 төгрөгийн дутагдал гарсан гэж үзэхээр байна. /Хавсралт № 1/ Тус ресторанд кассаар ажиллаж байсан Д.М, Ц.Ч нар нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу ажиллаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөөгүй, өөрсдийн хувийн дансанд үйлчилгээний орлогын мөнгийг шилжүүлэн авсны улмаас дээрх дутагдал гарсан гэж үзэхээр байна”
Дээрх дутагдлын 20,772,400 төгрөгийг кассаар ажиллаж байсан Д.М /Хавсралт № 2, 5/, 2,111,900 төгрөгийг кассаар ажиллаж байсан Ц.Ч /Хавсралт № 3, 4, 5/ тус тус хариуцахаар байна.
Хавсралт 2: “*********** тоот дансаар гарсан компанид хамаарах гүйлгээ: 2022 оны 05 сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 сарын 04-ний өдөр хүртэл Орлого /компанийн үйлчилгээний орлого болох/ 45,997,350 төгрөг, Зарлага /захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 25,521,600 төгрөг, Үлдэгдэл 20,475,750 төгрөг”
Хавсралт 3: “Ц.Чгийн *********** тоот дансаар гарсан компанид хамаарах гүйлгээ: 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл Орлого /компанийн үйлчилгээний орлого болох/ 4,019,400 төгрөг, Зарлага /захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 2,231,850 төгрөг, Үлдэгдэл 1,787,550 төгрөг”
Хавсралт 4: “Ц.Чгийн *********** тоот дансаар гарсан компанид хамаарах гүйлгээ: 2022 оны 06 сарын 25-ны өдөр Орлого /компанийн үйлчилгээний орлого болох/ 174,650 төгрөг, Зарлага /захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 0 төгрөг, Үлдэгдэл 174,650 төгрөг”
Хавсралт 5: *********** рестораны касс нарын бусад өр төлбөрийн тооцоо Д.М 296,650 төгрөг, Ц.Ч 149,700 төгрөг, нийт 446,350 төгрөг”
Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдал байна гэж үзсэн. Үүнд:
1. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны хүлээх үүрэгтэй холбоотой дараах заалтууд байна. Үүнд: 42.2.1-т “ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх”, 42.2.9-д “ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах”,
2. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн хүлээх үүрэгтэй холбоотой дараах заалт байна. Үүнд: 43.2.6-д “ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх”,
3. Голомт банкны дансны хуулгаар гарсан зарим орлогын гүйлгээ нь юуны төлбөр, ямар данснаас шилжиж орж ирсэн нь тодорхойгүй мөн зарлагын гүйлгээ нь хэнд, юуны төлбөр төлснийг тодорхойлох боломжгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 177-190 дүгээр хуудас/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай
“Ингүүмэл жаргалант аудит ХХК-ийн дүгнэлтээр:
Иргэн Д.Мын ХААН банк дахь *********** тоот дансаар нийт 45,997,350 төгрөг орж ирсэн үүнээс Б.Э-ийн ХААН банк дахь *********** тоот данс руу 25.521.600 төгрөг шилжүүлж 20.475.750.0 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Пиво хагалсан 21,000.0 төгрөгийн дутагдлын акт, 2022.07.25-ны өдрийн 22,350 төгрөгийн дутагдлын акт, 2022.08.04-ний өдрийн 253,300 төгрөгийн дутагдлын тооцоог үндэслээд нийт 20,772,400 төгрөгийг хариуцахаар байна.
Иргэн Ц.Чгийн Хаан банк дахь *********** тоот дансаар нийт 4,019,400.0 төгрөг, Голомт банк дахь *********** тоот дансаар 174,650.0 төгрөг, нийт 4,194,050.0 төгрөг орж ирснээс Б.Э-ийн ХААН банк дахь *********** тоот данс руу 2,231,850.0 төгрөг шилжүүлж, 2022.07.24-ний 24,950.0 төгрөгийн дутагдлын акт, 2022.07.28-ны 99,800.0 төгрөг дансны орлогоос дутсан, 2022.07.28-ны 24,950.0 төгрөгийн төлбөрийн акт зэргийг оруулан тооцоод орж ирсэн үүнээс Б.Э-ийн ХААН банк дахь *********** тоот данс руу 2,231,850.0 төгрөг шилжүүлж, нийт 2,111,900 төгрөгийг хариуцахаар байна гэж тооцоолсон.
Шинжээчийн дүгнэлтээр:
Иргэн Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансаар нийт 45,997,350.0 төгрөг орж ирсэн үүнээс 12,484,800 төгрөгийн орлогыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Б.Э-ийн ХААН банк дахь *********** тоот данс руу 25,521,600.0 төгрөг шилжүүлж, 7,990,950 төгрөгийг дутуу шилжүүлсэн.
Дээрх дутуу шилжүүлсэн 7,990,950.0 төгрөг дээр пиво хагалсан 21,000.0 төгрөгийн дутагдал, 2022.07.25-ны 22,350.0 төгрөгийн дутагдал, 2022.08.04-ний 253,300 төгрөгийн дутагдлын тооцоог нэмээд нийт 8,287,600.0 төгрөгийг хариуцахаар байна.
12,484,800 төгрөгийг мөрдөн байцаалтаар “***********” рестораны орлого гэж тогтоосон нөхцөлд дутагдлын дүн дээр нэмэгдэж тооцогдоно.
Иргэн Ц.Чгийн ХААН банк дахь *********** тоот дансаар нийт 4,019,400.0 төгрөг, ГОЛОМТ банк дахь *********** тоот дансаар 174,650.0 төгрөг, нийт 4,194,050.0 төгрөг орж ирсэн үүнээс 2,247,900.0 төгрөгийн орлогыг мөрдөн байцаалтаар тогтоосны дараа дутуу шилжүүлсэн орлогыг тооцох боломжтой байна.
2022.07.24-ний 24,950.0 төгрөгийн дутагдал, 2022.07.28-ны 99,800.0 төгрөг дансны орлогоос дутсан, 2022.07.28-ны 24,950.0 төгрөгийн дутагдал, нийт 149,700.0 төгрөгийг дутагдал тооцож байна.
2,247,900 төгрөгийг мөрдөн байцаалтаар “***********” рестораны орлого гэж тогтоосон нөхцөлд дутагдлын дүн дээр нэмэгдэж тооцогдоно. Тооцооллыг хавсралт-1,2,3,4-ээс харна уу. Хавсралт №1: Иргэн Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансны гүйлгээ: 2022 оны 05 сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 сарын 04-ний өдөр хүртэлх гүйлгээний утга тодорхой Орлого нийт 33,512,550 төгрөг, гүйлгээний утга тодорхойгүй мөрдөн байцаалтаар тогтоох 12,484,800 төгрөг, Зарлага / захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 25,521,600 төгрөг, Хавсралт №2: Иргэн Ц.Чгийн Хаан банк дахь *********** тоот дансны гүйлгээ: 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 07 сарын 28-ны өдөр хүртэлх Орлого: гүйлгээний утга тодорхой 1,771,500 гүйлгээний утга тодорхойгүй мөрдөн байцаалтаар тогтоох 2,247,900 төгрөг, Зарлага / захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 2,231,850 төгрөг, Хавсралт №3: Иргэн Ц.Чгийн Голомт банк дахь *********** тоот дансны гүйлгээ: 2022 оны 06 сарын 25-ны өдөр Орлого: компаний үйлчилгээний орлого болох 174,650 төгрөг, Хавсралт 4: ***********рестораны касс нарын бусад өр төлбөрийн тооцоо Д.М 296,650 төгрөг, Ц.Ч 149,700 төгрөг, нийт 446,350 төгрөг” Ц.Чгийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны *********** тоот данснаас 1,787,550 төгрөгийг *********** тоот дансанд хохирол төлсөн талаарх баримт” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 223-234 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ц.Чгийн “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад хяналтын прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тухайн үед ************ дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ресторанд 2022 оны 02 дугаар сард ажилд орсон. Тухайн үед манай кассчинаар Болороо гэх хүн ажиллаж байгаад гараад түүнээс хойш хоёр хүн солигдож байсан бөгөөд 2022 оны 05 дугаар сард М гэх шинэ кассчинтай болсон тухайн үед М гэх кассчин “чи сарын 700,000 /долоон зуун мянган төгрөг/-өөр яаж амьдардаг юм бэ? дүү нараа сургах гэж байж мөнгө хэрэгтэй байгаа биз дээ” гээд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр миний *********** дугаарын данс руу 7 хүний хоолны тооцоо болох 443,367 /дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун жаран долоо төгрөг/-ийг шилжүүлээд үлдэгдлийг нь өөртөө авч үлдээрэй гэж хэлсэн үүнээс хойш М заримдаа өөрийнхөө данснаас, заримдаа үйлчлүүлэгчийн данснаас орлого шилжүүлээд захирлын данс руу касс дээр бичигдсэн мөнгөн дүнгээр орлогыг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь өөртөө авдаг болсон 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 4,578,250 /дөрвөн сая таван зуун далан намайг мянга хоёр зуун тавин мянган төгрөг/-ийг өөртөө зарцуулсан байдаг юм. Тухайн мөнгийг өөртөө болон аав, ээжийнхээ эм тарианы зардал, байрны түрээс зэрэгт зарцуулж байсан. Тухайн үед М эгч хоол идсэн хүмүүсийн мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр миний данс руу шилжүүлүүлээд кассад бичигдсэн мөнгөн дүнгээр захирал руу шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь өөртөө аваартай гэж хэлдэг байсан би М эгчийн хэлснээр кассанд бичигдсэн мөнгөн дүнгээр захирал руу мөнгө шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь өөртөө авдаг байсан М эгч миний данс руу мөнгө шилжүүлж аваад надаас өөрийнхөө янз бүрийн банкны данс руу тогтмол мөнгө шилжүүлүүлж авдаг байсан одоо яг тэр энэ гэж сайн санахгүй байна, олон жил өнгөрсөн болохоор мартсан байна. Тухайн үед М эгч ээлжинд гардаг өдрөө орлогын мөнгөнөөс надад 50,000-100,000 төгрөг тогтмол шилжүүлдэг байсан би М эгчийг буруу юм хийж байгааг мэдээд өөрийн Хаан банкны дансан орсон 1,771,500 /нэг сая долоон зуун далан нэгэн мянган төгрөг/-ийн хохирлыг барагдуулсан харин Голомт банкны дансанд орсон 174,650 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин төгрөг/-ийн хохиролыг барагдуулаагүй байгаа тухайн хохирлыг одоо барагдуулах болно. Тухайн үед М эгч миний данс руу зөвшөөрөлгүй төлбөр тооцооны мөнгийг шилжүүлдэг байсан мөн өөрийнхөө данснаас над руу мөнгө шилжүүлж чи ав гэдэг байсан. М эгч надад мөнгө өгөхдөө өөрөөсөө мөнгө өгч байгаа юм шиг л байдаг байсан би орлогын мөнгөнөөс аваад надад өгдөг байсан талаар сүүлд мэдээд хохирол нөхөн төлбөрийг барагдуулсан би өөрөө ч мэдэхгүй ийм асуудалд орсон тул надад хуульд заасан хамгийн багаар арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 148-150 дугаар хуудас/,
- Яллагдагч Д.Мын “Тухайн үед *********** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ресторанд 2022 оны 05 дугаар сард ажилд орсон тухайн үед буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс өөрийнхөө Хаан банкны дансанд рестораны хоолны орлогын мөнгийг авч эхэлсэн. Тэгээд хоолны орлогыг үйлчлүүлэгчдээс шилжүүлж аваад заримдаа бүгдийг нь заримдаа талыг нь шилжүүлж үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулсан байдаг. Энэ байдлаар хоолын орлогоос мөнгө авсаар байгаад 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд 6,000,000-7,000,000 төгрөгийг хувьдаа авч зарцуулсан яг нарийн тооцоо гаргаж мэдэхгүй байна. Би хоолны орлогын мөнгийг үйлчлүүлэгч нараас *********** дансаар авдаг байсан бөгөөд тухайн данснаас захирал руу гүйлгээний утга дээр хоол эсвэл Драгон м гэж бичээд шилжүүлдэг байсан би рестроны тооцоог Голомт банкны пос машин болон бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байсан бөгөөд эдгээр үйлчилгээгээр тооцоо хийх боломжгүй тохиолдолд Энхчимэг захирлын данс руу үйлчлүүлэгчийн данснаас шилжүүлэх ёстой байсан боловч мөнгөний хэрэг гараад байсан болохоор ашиг олох, мөнгө авах зорилгоор өөрийнхөө дансанд авдаг болсон тухайн үед Ч бид хоёр рестораны орлогын мөнгөнөөс хувьдаа авч зарцуулдаг байсан юм. Одоо олон жил өнгөрсөн болохоор яг сайн санахгүй хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан орлогын мөнгөн дүгнээс тодорхой хэмжээний хэдэн төгрөгийг аваад бусад мөнгийг нь кассанд бичигдсэн үнийн дүнгээр захирал Энхчимэг рүү шилжүүлдэг байсан юм. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед рестораны орлогоос авсан мөнгийг байрны түрээс, хүүхдийн сургалтын төлбөр зэрэгт зарцуулж байсан. Би хохирол нөхөн төлбөрийг бага багаар барагдуулах болно. Одоогийн байдлаар хоёр хүүхдийн хамт өрх толгойлж айлын хашаа түрээслэн амьдарч байгаа болохоор бүгдийг нь нэг дор барагдуулах ямар ч боломжгүй байна.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 162-163 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрын шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 223-234 дүгээр хуудас/,
- “Интерекс Дизайн” ХХК-ийн захирлын тушаал /1 хх-ийн 191-194 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ц.Чгийн ажилд орохыг хүссэн анкет /1 хх-ийн 200-201 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ц.Ч, Д.М нарын ажлын байрны тодорхойлолт /1 хх-ийн 202-216 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.М нь Ц.Чтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ********** ХХК-ийн ********* дүүргийн ***** дугаар хороо, ****** хотхонд байрлах ***** хот пот ресторанд кассаар ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *********** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 18,690,500 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Ч нь Д.М-тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж ********** ХХК-ийн ********* дүүргийн ***** дугаар хороо, ****** хотхонд байрлах ***** хот пот ресторанд зөөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд кассын орлогыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *********** тоот дансаар шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 4,193,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрт шүүгдэгч Ц.Чгээс 2.495.050 төгрөг, шүүгдэгч Д.Маас 18.690.500 төгрөг гаргуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч Д.М гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруутай. Хохирогчоос уучлалт гуйж байна. Үндсэн хохирлоос хасаад барагдуулаад явна” гэв.
Шүүгдэгч Ц.Ч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруутай. Хохирогчоос уучлалт гуйж байна. Үндсэн хохирлоос хасаад барагдуулаад явна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Ч нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ********** ХХК-ийн ********* дүүргийн ***** дугаар хороо, ****** хотхонд байрлах ***** хот потресторанд зөөгч, кассчинаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа өдөрт ордог кассын орлогыг байгууллагын дансанд хийлгүй өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *********** тоот дансаар шилжүүлэн авах, бүгдийн эсвэл хагасыг тус компанийн захирал Б.Энхчимэгийн Хаан банк дахь 5003998973 тоот данс руу шилжүүлэхгүй байх зэргээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 4,193,800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.М нь ********** ХХК-ийн ********* дүүргийн ***** дугаар хороо, ****** хотхонд байрлах ***** хот потресторанд кассчинаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд кассын орлогыг байгууллагын дансанд хийлгүй өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *********** тоот данс руу шилжүүлж авах, орлогын мөнгөнөөс Ч рүү шилжүүлж өгөх зэргээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 18,690,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Э-ээс 2022 оны 08 сарын 04-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн 2022 оны 08 сарын 05-ны өдөр өгсөн “Манай компаний “***********” нэртэй халуун тогооны рестарон нь ********** дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэр ******** хотхонд байрладаг. Б.М гэх эмэгтэй сүүлийн 5 сарын хугацаанд кассчинаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд манай рестораны орлого эрс буурсан, хэдийгээр хямралтай холбоотой болох ч миний танил хүмүүс сүүлийн 5 сарын хугацаанд танай кассанд ажиллаж байгаа хүн пос машин ажиллахгүй байна гэсэн шалтаг хэлж, хувийн дансаараа аваад байна гэж баталгаажуулаад дансны гүйлгээний зургийг явуулсан. Тэгээд М-ыг сэжиглэж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагаас хойш кассын камер шүүж үзэхэд зааланд бүх үйлчлүүлэгч гарчхаад байхад 109.800 төгрөг, 189.700 төгрөгийн билл хэвлээд, өөрийнхөө утсыг бариад биллээ хараад 109.800 төгрөг, 189.700 төгрөгийг миний Хаан банкны *********** данс руу М өөрийнхөө Хаан банкны *********** тоот данснаас шилжүүлсэн. Тэгэхээр нь би босож очоод яагаад өөрийнхөө данснаас надруу мөнгө шилжүүлсэн бэ гэж асуухад баталгаатай болгохын тулд хүмүүсийн тооцоог өөрийнхөө данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд дансыг чинь үзье гэсэн чинь өөрөө дансны мэдээллээ устгаад, надад хүний утсанд халдах эрх байхгүй болохоор үзээгүй. Тэгээд цагдаа дуудсан чинь М “Би үнэнээ хэлье, өөрийнхөө дансаар авсан, өнөөдрийн хувьд 209.800 төгрөгөөр тооцоогоо шилжүүлэхэд 109.800 төгрөгийг таны данс руу шилжүүлж, 100.000 төгрөгийг нь өөртөө авсан юм гэж хэлсэн. Манай ресторан нь 49.900 төгрөг төлөөд 3 цагийн хугацаанд хязгааргүй идэх зүйлээ сонгоод иддэг болохоор бараа материал тоолох боломжгүй байдаг юм. М нь 5 сар ажиллаж байгаа. Эхлээд ээлжээр ажиллаж байгаад дараа нь ганцаараа ажилладаг болсон. Цалинг сар бүрийн 05, 25-ны өдрүүдэд, амралтын өдөр таарсан тохиолдолд нэг, хоёр хоногийн хугацаанд хэлбэлздэг байгаа. Би хуулийн дагуу шалгуулж, хохирлоо барагдуулж, хэдэн төгрөг завшиж өөрийн данс руугаа авсныг мэдэхгүй. М нь Хаан банкны 5 данстай байсан. Уг аудитын дүгнэлттэй холбоотой санал хүсэлт бол байхгүй. Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байна. Уг дүгнэлтийн дүгнэх хэсэгт иргэн Д.Мын данс руу орсон 12,484,800 төгрөгийн гүйлгээг *********** рестораны орлого гэж үзэхгүй, учир нь гэвэл уг дансаар орсон гүйлгээний утга нь тодорхойгүй гэсэн шалтгаантай. Мөн Ц.Чгийн дансаар гүйлгээ хийгдсэн 2,247,900 төгрөгийн гүйлгээг бас л манай орлого гэж үзэхгүй, гүйлгээний утга тодорхойгүй, мөрдөн байцаалтаар тогтоох гэх дүгнэлт гаргасан байна. Манай байгууллага 1 том хүний 49,900 төгрөгийн таксаар, 1 хүүхдийн 24,950 төгрөгийн таксаар 3 цаг үнэгүй хоол идэх такстай, цаанаас олгож байгаа цай, шүүснээс бусад уух төрлийн зүйлийг мөнгөн дээр нэмж боддог. М-ын дансаар орсон мөнгийг зүгээр наад захаас нь бодоод үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн "." гэх утгатай 99,800 төгрөг нь 2 хүний таксийн мөнгө, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн "ts" гэх утгатай 24,900 төгрөгийн гүйлгээ нь хоол их үлдээсэн тохиолдолд бичигддэг торгуулийн мөнгө, 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн "һ" гэх утгатай 199,600 төгрөг нь 4 хүний таксны мөнгө гэх зэргээр харагдаад байгаа юм. Манайх банкны пос машин эвдэрсэн тохиолдолд байгууллагын нэр дээрх Голомт Банкны *********** дугаартай данс болон миний эзэмшлийн Хаан банкны *********** дугаартай дансууд руу шилжүүлэн авдаг. Гэхдээ манайд ийм тохиолдол хэзээ ч гарч байгаагүй. “Д.М Крин пиво хагалсан 5*4200 төлбөрийн акт, 21,000 төгрөг, 2022 оны 07 сарын 25-ны өдрийн бэлэн орлогын дутагдал 22.350 төгрөг, 2022 оны 08 сарын 04-ний өдрийн бэлэн орлогын дутагдал 22,350 төгрөг, нийт 296,650 төгрөг болон байгууллагад учруулсан нөхөн төлбөрөөс Д.М ямар ч хохирол нөхөн төлбөр одоог хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй. Харин Ц.Ч 2022 оны 07 сарын 24-ний өдрийн төлбөрийн акт 24,950 төгрөг, 2022 оны 07 сарын 28-ны өдрийн төлбөрийн акт 24,950 төгрөг 2022 оны 07 сарын 28-ны өдрийн тооцоо дансаарх орлогоос дутсан 99,800 төгрөг, нийт 149,700 төгрөгийн хохиролыг Ц.Ч төлж барагдуулаагүй, гэхдээ одоо санаж байгаагаар 1,700,000 /нэг сая долоон зуун мянган төгрөг/-ийг хохирлыг барагдуулсан үлдэгдэл мөнгийг барагдуулаагүй. “Би 2013 онд “***********” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2018 онд ******** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт ***** хот пот халуун тогооны ресторан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 08 сар хүртэлх хугацаанд ажил хийж байсан Д.М, Ц.Ч нар нь байгууллагын орлого хувьдаа завшиж байсан болох нь тогтоогдсон тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухай асуудаас хойш энэ талаар олон удаа мэдүүлэг өгч байсан өмнөх мэдүүлэгт тодорхой байгаа Д.М нь манай байгууллагад учруулсан хохирол нөхөн төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байгаа. Харин Ц.Ч 1,700,000 /нэг сая долоон зуун мянган төгрөг/-ийн хохирол барагдуулж байсан юм. Би Аудитын дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргийг 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт танилцсан. Уг аудитын дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Харин шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байгаа гэдгээ хэлж байсан уг дүгнэлтийн дүгнэх хэсэгт Д.Мын данс руу орсон 12,484,000 төгрөгийн гүйлгээг манай ***** хот пот рестораны орлого гэж үзээгүй, учир нь гэвэл уг дансаар орсон гүйлгээний утга нь тодорхойгүй гэсэн шалтгаантай, мөн Ц.Чгийн дансаар гүйлгээ хийгдсэн 2,247,900 төгрөгийн гүйлгээ бас манай орлого гэж үзээгүй, гүйлгээний утга тодорхойгүй гэх шалтгаантай хавтаст хэрэг авагдсан тухайн хүмүүстэй холбогдсон мөрдөгчийн тэмдэглэлээс үзэхэд тухайн хүмүүс нь манай ***** хот пот ресторанаар тухайн үед үйлчлүүлж байсан нь тогтоогдож байна. Манай байгууллага 1 том хүний 49,900 төгрөг, 1 хүүхдийн 24,950 төгрөг, цай шүүснээс бусад уух зүйл мөнгөн дүн дээр нэмж бодогддог юм. Тухайн үед Ингүүмэл жаргалан ХХК-иар аудитын дүгнэлт хийлгүүлсэн аудитын дүгнэлтийн төлбөр 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-ийг манай байгууллага өөрөө төлж байсан тухайн мөнгийг нь буруутай этгээдүүдээр төлүүлэх хүсэлтэй байна надад энэ талаар баримт нь байгаа. Мөн аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой байгууллагад учирсан хохирол нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. Тухайн асуудлаас хойш бараг 3 жил болох гэж байгаа тул хэргийн түргэн шуурхай шийдвэрлэж манай байгууллагыг хохиролгүй болгож хууль ёсны эрх, ашиг сонирхолыг минь хамгаалж өгнө үү.” Гэх мэдүүлэг, гэрч З.М-ын “Миний бие *********** ХХК-ийн “***********” рестораны гал тогооны бэлтгэгчээр 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ажиллаж байна. Би 2022 оны 06 дугаар сарын сүүлээр 1 өдрийн чөлөө аваад ажлын ээлжээ тааруулж байгаад 4-5 хоногийн хугацаатай Сүхбаатар аймаг руу яваад ирсэн юм. Тэгээд хөдөө явсан болохоор ойр зуурын унааны мөнгө төгрөггүй болчхоод 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамт ажилладаг тогооч О, үйлчлэгч эгч нараас 50,000 төгрөг байвал зээлээч гэхэд байхгүй гэсэн бөгөөд зөөгч Ч-ээс асуутал дансны дугаараа өгчих гэсэн. Тэгтэл миний Хаан банкны *********** дугаарын дансанд зөөгчийн *********** дугаарын данснаас “49,900 төгрөгийг chukka hair daagaaraui хаха” гээд шилжүүлэхээр нь гүйлгээний 100 төгрөгөө хасаад 49,900 шилжүүлсэн байна гэж бодсон. Тэгээд 7 дугаар сарын сүүлийн цалин дээр буцаагаад өгөх байсан боловч би эмнэлэгээр яваад өгч чадаагүй болохоор 08 дугаар сарын 05-ны цалин дээр өгнө гэж бодож байтал манай байгууллагын захирал зөөгч, касс нартай орлогын мөнгө нийлж завшсан гээд хэл амаар доромжлоод цагдаа дээр ирсэн. Би Чгээс өөр хүнээс мөнгө аваагүй.” гэсэн мэдүүлэг, гэрч Х.М-ын “Би МУБИС-ийн 4 курсын оюутан юм. Тэгээд зуны амралтаараа ажил хийх гээд үеэл Ч-ээс асуухад манай “***********” ресторанд зөөгчийн ажил байгаа хүрээд ир гэхээр би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотод ирээд үеэл Ч-тэй хамт амьдраад, 07 дугаар сарын 06-ны өдрөөс хамт ажиллах болсон. Би *********** ресторанд 07 дугаар сарын 06-09 өдөр, 07 дугаар сарын 16-19 өдөр, 07 дугаар сарын 21-23 өдөр, 07 дугаар сарын 26-28, 30 өдрийг хүртэл ээлжийн зөөгчөөр ажилласан. М кассчин амарсан өдөр нь Ч кассаар ажилладаг байсан ба М, Ч хоёртой ээлжлээд ажиллаж байна. Би ресторанд ажиллаж байхдаа орлогын мөнгөнөөс авч байгаагүй бөгөөд ажилчид нь мөнгөө завшиж байгаа талаар мэдээгүй. Намайг захирлын хүүхдийг зөөгчөөр ажиллуулах гэж байгаа гээд ажлаас гаргачихсан юм. Би Хаан банкны данс эзэмшдэг байсан бөгөөд ажлын цалинг Голомт банкаар олгодог гэхээр голомт банкны данс нээлгэсэн. Миний дансанд ажиллах хугацаанд байгууллагаас цалин ороогүй байгаа бөгөөд М, Ч нарын данснаас мөнгө орж байгаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.О-ын “Би Хүмүүнлэгийн их сургуульд тогоочоор ажилладаг юм. Тэгээд зуны амралтаараа ажил хийхээр болоод ***** хот потресторанд 2 сарын хугацаатай туслах тогоочоор 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр орсон. ***** хот пот ресторанд ээлжээр буюу 2 гараад 2 амардаг байсан бөгөөд би, ахлах тогооч Г бид 2 гал тогоонд ажилладаг байсан. Ч, М хоёртой хааяа ээлж таардаг байсан. Би Ч, М нартай ажлын шугамаар харилцдаг байсан ямар нэгэн дотно харилцаа байхгүй. Би тэр хоёрыг рестораны орлогоос мөнгө завшиж байсныг мэдээгүй. Манайхаар үйлчлүүлсэн иргэд хэрхэн тооцоо хийдэг талаар би мэдэхгүй байна. Касс гал тогоо руу орж ирээд байдаггүй, зөөгч нар гал тогооноос орж ирээд хоолоо авдаг байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч О.Г-ийн “Би *********** ХХК-д ээлжийн тогоочоор ажилладаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд давхар ажил хийх шаардлага гараад ***** хот пот ресторанд ээлжийн ахлах тогоочоор ажиллаж байгаа юм. Тус ресторанд ээлжид гарах өдрөө туслах тогооч О, угаагч гээд гал тогоонд гурван бүрэлдэхүүнтэй ажилладаг. Зааланд касс, зөөгч нар ажилладаг байсан бөгөөд зөөгч захиалга өгч хоолоо авдаг байсан. Зөөгч байхгүй тохиолдолд касс орж ирдэг байсан. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Өмнө нь энэ талаар огт мэдээгүй. Гал тогооны ажилчид заал руу гараад байдаггүй болохоор касс, зөөгч нартай харьцаад байдаггүй юм. Хоолны тооцоо орлогыг хэрхэн авдаг талаар мэдэхгүй, кассаар л үйлчлүүлдэг байх гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Х-ын “Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ***** хот пот ресторанд зөөгчөөр ажилд ороод 2022 оны 08 дугаар 07-ны өдөр ар гэрийн асуудлын улмаас ажлаасаа гарсан. Намайг анх ажилд ороход Ч зөөгчөөр ажиллаж байсан ба М 5 сард кассчинаар ажилд орсон. Анх ажилд ороход зааланд 1 зөөгч, 2 касс байсан бөгөөд зөөгчөөр Ч, кассчинаар Н, нөгөө кассчины нэрийн санахгүй байна тэр нь ажлаасаа гараад Батчимэг гэж хүн ороод удаагүй гараад М гэх хүн орсон бөгөөд ганцаараа кассаар ажиллах болсон. Тэгээд би 5 сарын сүүлээр ***** хот пот рестораны 11 дүгээр давхар байрлах *********** лоунжид зөөгчөөр ажиллах болсон. Би энэ талаар огт мэдээгүй. Манайх бэлнээр, пос машинаар авдаг бөгөөд үйлчлүүлэгч дансаар шилжүүлэх тохиолдолд Э захирлын дансанд авдаг юм. Үйлчлүүлэгч орж ирээд хүнийхээ тоогоор QR кодтой, карт авдаг. Том хүний 1 карт 49,000 төгрөг, 140 см-с 100 см өндөртэй хүүхэд 49,000 төгрөгийн картын 50 хувийн хямдралтайгаар бодож үйлчлүүлсэн хүний тоогоор QR кодтой карт өгдөг ба үйлчлүүлэгч хоолоо иддэг бөгөөд ундаа, архи согтууруулах ундаа нэмж авсан бол карт дээрээ нэмж бодоод касс дээр тооцоо хийдэг. Кассчин оройн ажил тарахаар картаа тоолж хүний тоогоо гаргаж, үйлчлүүлэгч нарын биллийг бодоод тухайн өдрийн орлогыг нэгтгээд 1 билл гаргаж тооцоо нийлдэг. Би Хаан банкны харилцагчийн 1 данс, хугацаагүй хадгаламжийн 1 данс, цалингийн карт болох голомтын нэг данстай, Төрийн банканд 1 данс байдаг боловч ашигладаггүй. Рестораны орлогын тооцооноос би мөнгө авч байгаагүй. Орлогын мөнгөнөөс Ч, М нарын дансаар дамжуулж авч байгаагүй. Үйлчлүүлэгч нараас тооцооны мөнгийг өөрийн дансаараа аваагүй. Манай ресторанд бэлэн мөнгө, пос машинаар тооцоо хийдэг бөгөөд үйлчлүүлэгч дансаар өгвөл шууд захирлын данс руу хийлгэдэг. Би 07 сарын 08-ны өдөр мөнгөний хэрэг гараад 20,000 төгрөг зээлж авч байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.О-ын “Би *********** хот пот ресторан анх 2019 оны 03 дугаар сард нээгдсэн тэр үеэс хойш тогооч, ээлжийн ахлах тогоочоор ажиллаж байна. Уг ресторан 49,900 төгрөг төлж 3 цаг турш үйлчлүүлдэг юм. Тус ресторанд кассчин хийдэг М 2022 оны 5 сард ажилд орсон кассан дээр сууж мөнгө авна, давхар заалаа хариуцна. Туслах тогооч М надад тусалж туслах тогооч, Ч зөөгч хийдэг. Би гал тогоонд хоол, порц, чанар гэх мэт гал тогоотой холбоотой бүх асуудлыг хариуцдаг юм. Тэр касс М, зөөгч Ч хоёр мөнгө авсан асуудлыг сүүлд мэдсэн. Тэр наадмын үед туслах тогооч М надаас 50,000 төгрөг зээлэх үү гэж асуухаар нь боломжгүй гэж хэлсэн. Гэтэл тэр үед Ч нь М эгчид 49,900 төгрөг зээлсэн асуудлыг сүүлд мэдсэн. Хоолны зардал мөнгө тооцоог сарын эцэст нягтлангууд тулгаж хийдэг, өдөр бүрийн төлбөр тооцоог касс хариуцаж хийдэг. Бараа материалыг өөр хүмүүс хариуцан авчирч бид нар хүлээлгэж өгдөг учраас надад хамаарахгүй. Би өөрийн Хаан банкны *********** дугаарын дансны хуулгаар 20,000 төгрөг, 42000 төгрөг орлогууд нь хүүхдийн эцэг эхийн зөвлөлөөс хураалгасан мөнгө байгаа, цалингийн голомт банкны *********** тоот дансны хуулга, төрийн банкны групп авдаг дансны хуулгыг тус тус гаргаж өглөө. Уг Голомт банкны дансны хуулгаар 2022 оны 07 сарын 21-ний өдөр Ч надаас 20,000 төгрөг зээлж маргааш өгсөн байгаа. Надад байгууллагын мөнгө, бараа материал завшсан зүйл байхгүй. Надад ажилчдын дундаас байгууллагын мөнгө завшсан эсэхийг өөр мэдэх зүйл байхгүй, өмнө нь ийм зүйл гарч байгаагүй.” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Н-ийн “Миний бие “***********” ХХК-д 6 дахь жилдээ ажиллаж байна. Өчигдөр манай удирдлагын групп чат дээр *********** рестораны касс М нь үйлчлүүлэгчээс өөрийнхөө данс руу орлого шилжүүлээд авсан байна гэж бичсэн. Э захирал *********** рестораны кассын бэлэн мөнгөний орлого болон дансаар шилжүүлсэн орлогыг нэгтгээд санхүүд өгдөг ба 3 нягтлан санхүүгийн программд оруулж нэгдсэн дүнг гаргадаг. Зуны улиралд рестораны орлого буурдаг бөгөөд одоогийн эдийн засгийн байдалтай уялдуулаад 2 касс ажиллуулж байгаад 1 касс ажиллуулах болсон. Тэгээд өнөөдөр ажилдаа ирэхэд М ирээгүй байхаар нь юу болсон талаар зөөгч Чгээс асуухад М эгч рестораны орлогоос өөрийнхөө дансанд мөнгө авсан гэнэ. М эгч миний данс руу бас нэг удаа мөнгө шилжүүлсэн гээд ярихаар нь зөөгч Чгийн Хаан банкны дансны хуулгыг ажилд орсон үеэс нь буюу 2022 оны 02 дугаар сараас эхлээд 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгээд үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд рестораны орлогоос өөрийнхөө дансанд М болон үйлчлүүлэгч нарын дансаар дамжуулан 4,578,250 төгрөгийг хувьцаа завшсан байсан. Энэ талаар асуухад Ч “М эгч үйлчлүүлэгчээс тооцоо авахдаа миний данс руу 429,200 төгрөг шилжүүлчхээд захирлын данс руу 299,400 төгрөгийг шилжүүлчих, тэгээд үлдсэн мөнгө нь чинийх шүү гэж хэлсэн гэсэн” тэгээд үүнээс хойш 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд М болон үйлчлүүлэгч нарын дансаар орлого шилжүүлж авч мөнгө завшсан байна. Манай байгууллагын үйлчилгээний хувьд үйлчлүүлэгч ороход 49,900 төгрөгийн үнэтэй бар код уншуулаад 3 цагийн хугацаанд хүссэн хоолоо үйлчлүүлэгч өөрөө авч иддэг. Харин лаазтай ундаа, архи согтууруулах ундаа авсан тохиолдолд тусдаа тооцоо хийдэг үйлчилгээ үзүүлдэг ба төлбөр тооцоог голомт банкны пос машин болон бэлэн мөнгөөр авдаг бөгөөд үйлчлүүлэгч нар дансаар шилжүүлэхийг хүсвэл захирал Энхчимэгийн данс руу шилжүүлдэг юм. Тэгтэл М, Ч нар хувь дансандаа орлого аваад заримдаа талын шилжүүлээд, заримдаа огт шилжүүлэхгүй хувьдаа завшиж байсан байна. Манай ресторан буфет хоолтой үйлчилгээтэй газарт үйлчлүүлэгч нар 3 цагийн турш төрөл төрлийн хоолноос хүссэн хэмжээгээр идэх боломжтой учраас нэг таваг хоолонд орох орц хэмжээгээр зардал болон орлогыг тооцох боломжгүй ба миний хувьд 6 дугаар сарын 4 хоногийн байдлаар тооцож үзэхэд нэг хүнд 29,000 төгрөгний бараа материалны хоолны зардал гарч бөгөөд ашиг, алдагдал гарахгүй байгаа талаар яриад борлуулалт ч гэсэн муу байна гээд 1 кассчины орон тоог цомхотгоод ажлын 5 өдөр 8 цагаар ажиллуулаад, зөөгчөө 2 гараад 2 амардаг байсныг 2 гараад 1 амардаг болгож өөрчлөөд байж байсан. Чгийн ээлжний Э захирлын дүү нь ажиллаж байгаа юм. Гал тогоонд 6, зааланд 5 буюу 13 ажилтантай бөгөөд миний бодлоор касс зөөгч 2 завших боломжтой. Мөн Чгээс туслах тогоос Мөнхтогтох руу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хайр даагаарай гээд 49,900 төгрөгөөр буюу манай хоолны үнээр гүйлгээ хийсэн байгаагаас харахад бусад ажилчид руу орлогоноос шилжүүлж завшсан байх боломжтой. Кассчин М нь манайд 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд дансны хуулгыг нь шүүж үзмээр байна” гэсэн мэдүүлэг, Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын 05-ны өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл, Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 сарын 11-ний өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл, Д.Мын Голомт банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 27-ний өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл, Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл, Т.Баярмаагийн /Д.Мын охины данс/ Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 08 сарын 04-ний өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл, Ц.Чгийн Хаан банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 08 сарын 03-ны өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл, Ц.Чгийн Голомт банк дахь *********** тоот дансны хуулга 2022 оны 04 сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдөр хүртэлх орлого, зарлагын мэдээлэл, “Ингүүмэл жаргалант аудит” ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн В22/13 дугаартай “***** хот пот рестораны 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны үйлчилгээний орлогоос 22,884,300.0 төгрөгийн дутагдал гарсан гэж үзэхээр байна. /Хавсралт № 1/ Тус ресторанд кассаар ажиллаж байсан Д.М, Ц.Ч нар нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу ажиллаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөөгүй, өөрсдийн хувийн дансанд үйлчилгээний орлогын мөнгийг шилжүүлэн авсны улмаас дээрх дутагдал гарсан гэж үзэхээр байна” Дээрх дутагдлын 20,772,400 төгрөгийг кассаар ажиллаж байсан Д.М /Хавсралт № 2, 5/, 2,111,900 төгрөгийг кассаар ажиллаж байсан Ц.Ч /Хавсралт № 3, 4, 5/ тус тус хариуцахаар байна. Хавсралт 2: “*********** тоот дансаар гарсан компанид хамаарах гүйлгээ: 2022 оны 05 сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 сарын 04-ний өдөр хүртэл Орлого /компанийн үйлчилгээний орлого болох/ 45,997,350 төгрөг, Зарлага /захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 25,521,600 төгрөг, Үлдэгдэл 20,475,750 төгрөг” Хавсралт 3: “Ц.Чгийн *********** тоот дансаар гарсан компанид хамаарах гүйлгээ: 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл Орлого /компанийн үйлчилгээний орлого болох/ 4,019,400 төгрөг, Зарлага /захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 2,231,850 төгрөг, Үлдэгдэл 1,787,550 төгрөг” Хавсралт 4: “Ц.Чгийн *********** тоот дансаар гарсан компанид хамаарах гүйлгээ: 2022 оны 06 сарын 25-ны өдөр Орлого /компанийн үйлчилгээний орлого болох/ 174,650 төгрөг, Зарлага /захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 0 төгрөг, Үлдэгдэл 174,650 төгрөг” Хавсралт 5: *********** рестораны касс нарын бусад өр төлбөрийн тооцоо Д.М 296,650 төгрөг, Ц.Ч 149,700 төгрөг, нийт 446,350 төгрөг” Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдал байна гэж үзсэн. Үүнд:
1. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны хүлээх үүрэгтэй холбоотой дараах заалтууд байна. Үүнд: 42.2.1-т “ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх”, 42.2.9-д “ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах”,
2. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн хүлээх үүрэгтэй холбоотой дараах заалт байна. Үүнд: 43.2.6-д “ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх”,
3. Голомт банкны дансны хуулгаар гарсан зарим орлогын гүйлгээ нь юуны төлбөр, ямар данснаас шилжиж орж ирсэн нь тодорхойгүй мөн зарлагын гүйлгээ нь хэнд, юуны төлбөр төлснийг тодорхойлох боломжгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай Иргэн Д.Мын ХААН банк дахь *********** тоот дансаар нийт 45,997,350 төгрөг орж ирсэн үүнээс Б.Э-ийн ХААН банк дахь *********** тоот данс руу 25.521.600 төгрөг шилжүүлж 20.475.750.0 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Пиво хагалсан 21,000.0 төгрөгийн дутагдлын акт, 2022.07.25-ны өдрийн 22,350 төгрөгийн дутагдлын акт, 2022.08.04-ний өдрийн 253,300 төгрөгийн дутагдлын тооцоог үндэслээд нийт 20,772,400 төгрөгийг хариуцахаар байна. Иргэн Ц.Чгийн Хаан банк дахь *********** тоот дансаар нийт 4,019,400.0 төгрөг, Голомт банк дахь *********** тоот дансаар 174,650.0 төгрөг, нийт 4,194,050.0 төгрөг орж ирснээс Б.Э-ийн ХААН банк дахь *********** тоот данс руу 2,231,850.0 төгрөг шилжүүлж, 2022.07.24-ний 24,950.0 төгрөгийн дутагдлын акт, 2022.07.28-ны 99,800.0 төгрөг дансны орлогоос дутсан, 2022.07.28-ны 24,950.0 төгрөгийн төлбөрийн акт зэргийг оруулан тооцоод орж ирсэн үүнээс Б.Э-ийн ХААН банк дахь *********** тоот данс руу 2,231,850.0 төгрөг шилжүүлж, нийт 2,111,900 төгрөгийг хариуцахаар байна гэж тооцоолсон.
Шинжээчийн дүгнэлтээр:
Иргэн Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансаар нийт 45,997,350.0 төгрөг орж ирсэн үүнээс 12,484,800 төгрөгийн орлогыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Б.Э-ийн ХААН банк дахь *********** тоот данс руу 25,521,600.0 төгрөг шилжүүлж, 7,990,950 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Дээрх дутуу шилжүүлсэн 7,990,950.0 төгрөг дээр пиво хагалсан 21,000.0 төгрөгийн дутагдал, 2022.07.25-ны 22,350.0 төгрөгийн дутагдал, 2022.08.04-ний 253,300 төгрөгийн дутагдлын тооцоог нэмээд нийт 8,287,600.0 төгрөгийг хариуцахаар байна. 12,484,800 төгрөгийг мөрдөн байцаалтаар “***********” рестораны орлого гэж тогтоосон нөхцөлд дутагдлын дүн дээр нэмэгдэж тооцогдоно. Иргэн Ц.Чгийн ХААН банк дахь *********** тоот дансаар нийт 4,019,400.0 төгрөг, ГОЛОМТ банк дахь *********** тоот дансаар 174,650.0 төгрөг, нийт 4,194,050.0 төгрөг орж ирсэн үүнээс 2,247,900.0 төгрөгийн орлогыг мөрдөн байцаалтаар тогтоосны дараа дутуу шилжүүлсэн орлогыг тооцох боломжтой байна. 2022.07.24-ний 24,950.0 төгрөгийн дутагдал, 2022.07.28-ны 99,800.0 төгрөг дансны орлогоос дутсан, 2022.07.28-ны 24,950.0 төгрөгийн дутагдал, нийт 149,700.0 төгрөгийг дутагдал тооцож байна. 2,247,900 төгрөгийг мөрдөн байцаалтаар “***********” рестораны орлого гэж тогтоосон нөхцөлд дутагдлын дүн дээр нэмэгдэж тооцогдоно. Тооцооллыг хавсралт-1,2,3,4-ээс харна уу. Хавсралт №1: Иргэн Д.Мын Хаан банк дахь *********** тоот дансны гүйлгээ: 2022 оны 05 сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 сарын 04-ний өдөр хүртэлх гүйлгээний утга тодорхой Орлого нийт 33,512,550 төгрөг, гүйлгээний утга тодорхойгүй мөрдөн байцаалтаар тогтоох 12,484,800 төгрөг, Зарлага / захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 25,521,600 төгрөг, Хавсралт №2: Иргэн Ц.Чгийн Хаан банк дахь *********** тоот дансны гүйлгээ: 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 07 сарын 28-ны өдөр хүртэлх Орлого: гүйлгээний утга тодорхой 1,771,500 гүйлгээний утга тодорхойгүй мөрдөн байцаалтаар тогтоох 2,247,900 төгрөг, Зарлага / захирал Б.Э-ийн *********** тоот дансанд шилжүүлсэн/ 2,231,850 төгрөг, Хавсралт №3: Иргэн Ц.Чгийн Голомт банк дахь *********** тоот дансны гүйлгээ: 2022 оны 06 сарын 25-ны өдөр Орлого: компаний үйлчилгээний орлого болох 174,650 төгрөг, Хавсралт 4: ***********рестораны касс нарын бусад өр төлбөрийн тооцоо Д.М 296,650 төгрөг, Ц.Ч 149,700 төгрөг, нийт 446,350 төгрөг” Ц.Чгийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны *********** тоот данснаас 1,787,550 төгрөгийг *********** тоот дансанд хохирол төлсөн талаарх баримт” гэсэн шинжээчийн дүгнэлт, яллагдагч Ц.Чгийн “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад хяналтын прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тухайн үед ************ дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ресторанд 2022 оны 02 дугаар сард ажилд орсон. Тухайн үед манай кассчинаар Болороо гэх хүн ажиллаж байгаад гараад түүнээс хойш хоёр хүн солигдож байсан бөгөөд 2022 оны 05 дугаар сард М гэх шинэ кассчинтай болсон тухайн үед М гэх кассчин “чи сарын 700,000 /долоон зуун мянган төгрөг/-өөр яаж амьдардаг юм бэ? дүү нараа сургах гэж байж мөнгө хэрэгтэй байгаа биз дээ” гээд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр миний *********** дугаарын данс руу 7 хүний хоолны тооцоо болох 443,367 /дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун жаран долоо төгрөг/-ийг шилжүүлээд үлдэгдлийг нь өөртөө авч үлдээрэй гэж хэлсэн үүнээс хойш М заримдаа өөрийнхөө данснаас, заримдаа үйлчлүүлэгчийн данснаас орлого шилжүүлээд захирлын данс руу касс дээр бичигдсэн мөнгөн дүнгээр орлогыг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь өөртөө авдаг болсон 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 4,578,250 /дөрвөн сая таван зуун далан намайг мянга хоёр зуун тавин мянган төгрөг/-ийг өөртөө зарцуулсан байдаг юм. Тухайн мөнгийг өөртөө болон аав, ээжийнхээ эм тарианы зардал, байрны түрээс зэрэгт зарцуулж байсан. Тухайн үед М эгч хоол идсэн хүмүүсийн мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр миний данс руу шилжүүлүүлээд кассад бичигдсэн мөнгөн дүнгээр захирал руу шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь өөртөө аваартай гэж хэлдэг байсан би М эгчийн хэлснээр кассанд бичигдсэн мөнгөн дүнгээр захирал руу мөнгө шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь өөртөө авдаг байсан М эгч миний данс руу мөнгө шилжүүлж аваад надаас өөрийнхөө янз бүрийн банкны данс руу тогтмол мөнгө шилжүүлүүлж авдаг байсан одоо яг тэр энэ гэж сайн санахгүй байна, олон жил өнгөрсөн болохоор мартсан байна. Тухайн үед М эгч ээлжинд гардаг өдрөө орлогын мөнгөнөөс надад 50,000-100,000 төгрөг тогтмол шилжүүлдэг байсан би М эгчийг буруу юм хийж байгааг мэдээд өөрийн Хаан банкны дансан орсон 1,771,500 /нэг сая долоон зуун далан нэгэн мянган төгрөг/-ийн хохирлыг барагдуулсан харин Голомт банкны дансанд орсон 174,650 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин төгрөг/-ийн хохиролыг барагдуулаагүй байгаа тухайн хохирлыг одоо барагдуулах болно. Тухайн үед М эгч миний данс руу зөвшөөрөлгүй төлбөр тооцооны мөнгийг шилжүүлдэг байсан мөн өөрийнхөө данснаас над руу мөнгө шилжүүлж чи ав гэдэг байсан. М эгч надад мөнгө өгөхдөө өөрөөсөө мөнгө өгч байгаа юм шиг л байдаг байсан би орлогын мөнгөнөөс аваад надад өгдөг байсан талаар сүүлд мэдээд хохирол нөхөн төлбөрийг барагдуулсан би өөрөө ч мэдэхгүй ийм асуудалд орсон тул надад хуульд заасан хамгийн багаар арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг, яллагдагч Д.Мын “Тухайн үед *********** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ресторанд 2022 оны 05 дугаар сард ажилд орсон тухайн үед буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс өөрийнхөө Хаан банкны дансанд рестораны хоолны орлогын мөнгийг авч эхэлсэн. Тэгээд хоолны орлогыг үйлчлүүлэгчдээс шилжүүлж аваад заримдаа бүгдийг нь заримдаа талыг нь шилжүүлж үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулсан байдаг. Энэ байдлаар хоолын орлогоос мөнгө авсаар байгаад 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд 6,000,000-7,000,000 төгрөгийг хувьдаа авч зарцуулсан яг нарийн тооцоо гаргаж мэдэхгүй байна. Би хоолны орлогын мөнгийг үйлчлүүлэгч нараас *********** дансаар авдаг байсан бөгөөд тухайн данснаас захирал руу гүйлгээний утга дээр хоол эсвэл Драгон м гэж бичээд шилжүүлдэг байсан би рестроны тооцоог Голомт банкны пос машин болон бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байсан бөгөөд эдгээр үйлчилгээгээр тооцоо хийх боломжгүй тохиолдолд Энхчимэг захирлын данс руу үйлчлүүлэгчийн данснаас шилжүүлэх ёстой байсан боловч мөнгөний хэрэг гараад байсан болохоор ашиг олох, мөнгө авах зорилгоор өөрийнхөө дансанд авдаг болсон тухайн үед Ч бид хоёр рестораны орлогын мөнгөнөөс хувьдаа авч зарцуулдаг байсан юм. Одоо олон жил өнгөрсөн болохоор яг сайн санахгүй хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан орлогын мөнгөн дүгнээс тодорхой хэмжээний хэдэн төгрөгийг аваад бусад мөнгийг нь кассанд бичигдсэн үнийн дүнгээр захирал Энхчимэг рүү шилжүүлдэг байсан юм. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед рестораны орлогоос авсан мөнгийг байрны түрээс, хүүхдийн сургалтын төлбөр зэрэгт зарцуулж байсан. Би хохирол нөхөн төлбөрийг бага багаар барагдуулах болно. Одоогийн байдлаар хоёр хүүхдийн хамт өрх толгойлж айлын хашаа түрээслэн амьдарч байгаа болохоор бүгдийг нь нэг дор барагдуулах ямар ч боломжгүй байна.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрын шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Интерекс Дизайн” ХХК-ийн захирлын тушаал, шүүгдэгч Ц.Чгийн ажилд орохыг хүссэн анкет, шүүгдэгч Ц.Ч, Д.М нарын ажлын байрны тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.
“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
“Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Шүүгдэгч Д.М нь Ц.Ч нар нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваариар өдөрт орсон орлогыг хүлээн авч байгууллагын дансанд шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд уг үүргээ биелүүлэхгүй мөнгийг өөрсдөдөө авч хэрэглэсэн үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Д.М нь 18,690,500 төгрөг, Ц.Ч нь 4,193,800 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.М, Ц.Ч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Ц.Чг 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Д.М эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Би Сүхбаатар дүүрэгт ажил хийдэг тул харгалзан үзэхийг хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Ц.Ч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.М, Ц.Ч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Ц.Ч, Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, одоог хүртэл хохирол арилгаагүй байгаа байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чг 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Д.М, Д.Ч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгт нийт 22.884.300 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Д.М 18,690,500 төгрөг, шүүгдэгч Д.Ч 4,193,800 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна.
Үүнээс шүүгдэгч Д.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлөөгүй байх тул шүүгдэгч Д.Маас 18,690,500 төгрөгийг, шүүгдэгч Ц.Ч нь 4,193,800 төгрөгийн хохирлоос 1,700,000 төгрөгийг төлсөн учир 2,495,050 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д олгуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.М, Ц.Ч нар нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж шүүгдэгч нарт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М, Ц.Ч нарыг “урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чг 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Ц.Чд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 18,690,500 төгрөгийг, шүүгдэгч Ц.Чгээс 2,422,300 төгрөгийг тус тус гаргуулж “**********” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Б.Э-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.АЮУШЖАВ