Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/113

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

улсын яллагч В.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч *******, шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/

2.Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* , / /

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан булаг гэх газраас хохирогч ын бэлчээрт байсан малнаас 17 тооны хонь хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 780000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би хонины ээлжтэй байсан. Өглөө *******ынд очиж би өнөөдөр хонины ээлжтэй байгаа нөгөө 17 тооны хонио авах уу гэхэд тэгье гэсэн. 13 цагийн үед хонио хариулаад явж байтал ******* явган ирээд ын эзэмшлийн хонь ямаа нийлсэн 1000 гаруй малнаас 17 тооны хонийг тасдаж аваад ******* Улаанаа гэх хүнийг “машинтайгаа хүрээд ир өрийг чинь өгье мал зарна” гэж дуудсан. Удалгүй 15 цагийн үед Улаанаа цагаан өнгийн портер маркийн машинтай ирээд хулгайлсан 17 тооны хонио тэвшин дээр ачсан би гэртээ очиж мотоциклио асааж, миний араар ******* сууж Заг сум ороод ******* Улаанаад өрөндөө 4 тооны төлгөн хонь өгөөд, үлдсэн 1 тооны шүдлэн эр хонь, 2 тооны эм хонь, 6 тооны төлгөн хонийг Улаанаад ******* нь 200000 төгрөгөнд өгсөн. Надад 70000 төгрөг өгсөн. Харин маргааш нь би өөрийн өртэй байсан Өөдөс гэх хүнд 4 тооны төлөгийг өрөндөө өгөөд Заг сумын төвөөс хөдөө гэрлүүгээ явах гэж байгаад Заг сумын цагдаад баригдсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө ******* ах манайд ирээд Заг сум явсан. Би өнөөдөр хонины ээлжтэй малаа хариулаад явж байя хүрээд ир гэсэн. Тэгээд би гэрээсээ явган гараад Заг сумын 1 дүгээр баг Цагаан булаг гэх газар очих үед ******* малаа хариулаад явж байхаар нь очоод хонь ямаа нийлсэн 1000 гаруй малнаас 17 тооны хонийг тасдаж аваад би 4 төлөгний өртэй Улаанаа руу яриад 4 төлөгний өрийг чинь өгье,мөн хонь зарах гэж байна чи машинтайгаа хүрээд ир гэхэд 16 цагийн үед Улаанаа цагаан өнгийн портер машинтай ирээд 17 тооны хонийг ачаад явсан. ******* бид хоёр мотоциклиор Заг сум руу явсан. Тэгээд Заг суманд очиж Улаанаа гэх хүнд 4 төлөгний өрөө өгөөд үлдсэн 1 тооны шүдлэн эр хонь, 2 тооны эм хонь, 6 тооны төлгийг 200000 төгрөгөнд бодож зараад 70000 төгрөгийг *******т өгсөн тэр өдөр Заг сум дээр архи ууж хоноод маргааш нь ******* ах 4 тооны төлгөө Өөдөс гэх хүнд өгсөн. Тэгээд хөдөө гэрлүүгээ явах гэж байгаад Заг сумын цагдаад баригдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 /

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Заг сумын төв орох ажилтай яваад малаа туслах малчин *******т хариуцуулж үлдээгээд явсан. Заг сумын төв явсан хойгуур П.Түмэнбар нь хүнд өртэй гээд *******тай хамтран манай хониноос хулгайлан портер машин дээр ачаад Заг сумын төв оруулж өгөөд үлдсэнийг нь зарсан байсан. Манай хониноос 17 тооны хонь хулгайлсан... гэх мэдүүлэг/хх-ийн 22-23/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 04 дүгээр сарын 06-ны Заг сумын ЕБС-д галчаар ээлжинд гарч байтал манай сумын мал мах авдаг Улаанаа гэх залуу ирээд намайг машинаараа хөдөөнөөс очоод хонь ачаад сумын төв оруулаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд 17 цагийн үед Улаанаатай хамт Заг сумын 1 дүгээр баг хойд өвөлжөө гэх газар очтол уг газар танихгүй 2 залуу 17 тооны хонь өвөлжөөнд хашаад зогсож байсан. Тэгээд уг хонинуудыг ачаад Улаанаатай хамт буцаад сумын төвд орж ирээд сумын төвтэй ойр байх Төмрөө гэх айлын хонинд 13 хонийг нь буулгаад 4 хонийг нь үлдээгээд миний машин дээр хонуулсан. Маргааш нь би ажилдаа явсан хойгуур Улаанаа уг 4 тооны хонио аваад явсан байсан. Уг 19-64 БНХ улсын дугаартай портер маркийн машин миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би энэ машинаа 4500000 мянган төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг /25-26 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би Баянхонгор аймгийн Заг сумын шатахуун түгээх газарт ажилладаг. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* нь өрөндөө гээд надад 4 тооны төлөг хонь авчирч өгсөн. Маргааш 4 тооны төлөг хонь хулгайн мал байсныг Заг сумын цагдаагаас мэдсэн. Одоо 4 тооны хонь манай малд байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* нь над дээр ирээд өөрийн малнаас 4 тооны төлөг хонь аваад ирлээ өрөндөө өгөх гэсэн юм гэж надад хэлсэн. Би тухайн үед хулгайн төлөг хонь байсан талаар мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 04 дүгээр сарын эхээр Заг суманд байх үед ******* нь над руу утсаар яриад банкны мөнгө хийх гэсэн юм Пүүжээд 4 тооны төлгөн хонины өртэй ирээд аваач, мөн төлгөн хонь зарах гэсэн юм Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр баг Цагаан булаг гэх газар хүрээд ир гэхээр нь Болдоо ахтай очиход *******, ******* нь 17 тооны хонь хураасан байхаар нь ачаад Заг сумын төв рүү явсан. Араас *******, ******* нар нь мотоциклиор ирсэн. Тэгээд Заг сумын төв дээр ирээд ******* нь Пүүжээ ахаас 4 тооны төлгөн хонины мөнгө авсан, уг өрөндөө 4 тооны төлгөн хонийг өгч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 01 сард *******т 100000 төгрөг өгөөд 4 төлөг авахаар болсон. ******* надад авчирч өгөлгүй шууд т өгсөн байсан. надаар төлөг авахуулж байсныг ******* мэдэж байсан болохоор шууд Цогтбаярт 4 төлгөн хонь өгсөн байх... гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2012 оны зун машиныг Сэлэнгэ аймгаас худалдаж авч байсан. Уг машиныг хэрэглэж байгаад 2016 оны үед Заг сумын иргэн гэх залууд машинаа 5000000 төгрөгөөр зарсан юм. Түүнээс хойш хэрэгцээндээ унаж байгаа. Надаас худалдаж авсан өөрөө нэр дээрээ шилжүүлээд авчихна гэж хэлээд л мөнгөө аваад явсан юм. Ямар нэгэн гэрээ хийгээгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчидийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “хулгайд алдсан гэх 17 тооны хонийг 780000 төгрөгөөр” үнэлсэн дүгэнэлт /хх-ийн 46-47/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчидийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 19-64 БНХ улсын дугаартай портер машиныг 4500000 төгрөгөөр “ үнэлсэн дүгнэлт /хх-ийн 50-51 /

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-20/, Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ий 87-88/, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 60 тоот тодорхойлолт /хх-ийн 91-92/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-102/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 59 тоот тодорхойлолт /хх-ийн 92-93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-103/зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч *******, ******* нар шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан булаг гэх газраас хохирогч ын бэлчээрт байсан малнаас 17 тооны хонь хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 780000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хх-ийн 72-73, , шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хх-ийн 65-66/, хохирогч ын... мэдүүлэг /хх-ийн 22-23/, иргэний нэхэмжлэгч ын... мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч ийн ... мэдүүлэг / хх-ийн 31-32 / гэрч ын... мэдүүлэг /хх-ийн 33-35 /, гэрч ын... /хх-ийн 109-110 /, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 46-47, 50-51/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсонбайх тул Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ... оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасныг баримтлан, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно... гэж зааснаар шүүгдэгч *******, ******* нарт аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэ Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******, ******* нар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг шинэ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч *******ын хэргийг учир 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн ...5 тооны хонийг... битүүмжилсэн , шүүгдэгч *******ын эзэмшлийн... 5 тооны хонийг ...битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт буцаан олгож, харин иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн портер маркийн 19-64 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд зүйлсийг эзэмшигч од буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, ******* нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан портер маркийн 19-64 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ын өмчлөлийн ба уг тээврийн хэрэгсэлийг хураан авах боломжгүй байх тул Шинэ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчдийн “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19-64 БНХ улсын дугаартай портер машиныг 4500000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн мөн шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр , 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******аас 2250000 төгрөг , шүүгдэгч *******аас 22500000 төгрөг тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж шүүгдэгч *******, ******* нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болгож, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Шүүгдэгч Самбуузалан овогт ******* , ******* овогт Пүрэвжаргалын ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Самбуузалан овогт ******* , ******* овогт Пүрэвжаргалын ******* нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч П.ыг зургаан сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Шинэ Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 2.1, 7.5 дугаар зүйлийн 3, 5 -т зааснаар шүүгдэгч *******аас 200000 төгрөг, шүүгдэгч *******аас 200000 төгрөг гаргуулж улсын орлого болгож, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээг авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 5, 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан тус бүр 2250000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 100000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 100000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр тус тус үүргийг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн ...5 тооны хонийг... битүүмжилсэн, шүүгдэгч *******ын эзэмшлийн ...5 тооны хонийг... битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч ******* хэргийн учир 8/ найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тустус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА