| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2022/0156/з |
| Дугаар | 121/ШШ2022/0156 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 121/ШШ2022/0156
2022 оны 12 сарын 13 өдөр Дугаар 121/ШШ2022/0156 Өвөрхангай аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******од холбогдуулан гаргасан “байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******ын зөрчилд холбогдогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******оос шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 01/96 дугаартай удирдамжийн хүрээнд сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, газрын даамлын газар олголтод шалгалт хийх яцад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт иргэн ******* /***********/ нь зөвшөөрөлгүй газар хашсан зөрчлийг илрүүлэн “Зөрчлийн тухай” хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн. Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх *******ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ийн өдрийн 199 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай" Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******од холбогдуулан “байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******ын зөрчилд холбогдогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бичиж ирүүлжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ”, Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ...12.1.6-д Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах” гэж тус тус зааснаар прокурор нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хяналт шалгалтын хүрээнд хянаад хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичих эрхтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Иймд байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нь Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж тус хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул “байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******ын зөрчилд холбогдогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянаж шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн “байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******ын зөрчилд холбогдогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаартай дүгнэлтийг хариуцагч байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ