| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2019/01088/И |
| Дугаар | 101/ШШ2019/02953 |
| Огноо | 2019-10-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2019/02953
2019 оны 10 сарын 30-ны өдөр Дугаар 101/ШШ2019/02953 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Х-ын О, Б овогт Х-н М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013-11-03-ны өдөр төрсөн охин М.Б-г эх Х.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин М.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.М-аас тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн тоотод байршилтай 39.47 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Y- гэрчилгээтэй 1 өрөө орон сууцыг Х.О-ийн өмчлөлд шилжүүлж, Х.М-ын нэрийг үл хөдлөх хөрөнгөөс хасуулах, Х.О нь зээлийн болон барьцааны гэрээг хариуцан төлж барагдуулах, Гэр бүлийн хамтын хэрэгцээний Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/ тоот шийдвэртэй Сонгинохайрхан дүүргийн байрлах Х овогтой М-ын нэр дээрхи 00 гэрчилгээний дугаартай 0.7 га зуслангийн газрыг Х.О-д шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэн, нэхэмжлэгч Х.О нь Баянзүрх дүүргийн орон сууц, улсын дугаартай автомашин 20.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 889.018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М-аас 414.018 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.О-д олгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 25.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Х.О-д буцаан олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Х.М , эх Х.О нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2019 оны 04-р сарын 18-ны өдрийн 101/ШЗ/2019/06146 дугаартай шүүгчийн захирамжийн 1 дэх заалт давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА