2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1719

 

 

 

 

 

 

 

 

  2025       07         03                                   2025/ШЦТ/1719

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга А.Анулан,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** төвийн зочид буудалд хохирогч Ж.Н-ийн биед хүзүүний 2-р нугалмын баруун хажуу сэртэн, зүүн 10-р хавирганы хугарал, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг дээр байж байхад Н дуудсан. Уг нь тэр 3 нийлж Б-г зодсон. Би очиж зодооныг салгахад намайг өшиглөхөд би эргүүлж 1 удаа цохисон. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй хэргийг шийдүүлье. Баараар үйлчлүүлж байсан залуучууд гурвуулаа байсан. Тэд намайг ороход зодолдсон байсан. Н хэлэхдээ 3 хүн намайг зодож байна гэсэн. Тэгэхээр нь би доош бууж зодооныг салгах гэж байхад намайг өшиглөсөн. Би зөрүүлж 1 удаа цээжин тус газарт цохисон. Би хохирогчийг танихгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоо ажил хийж байгаа ба хоногийн 100,000 төгрөгийн цалин авдаг. Сард 10 хоног ажилладаг нийгмийн даатгал, татвараа төлөөд гар дээрээ 700,000 гаран төгрөг авдаг. Тухайн өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан . Би зодооныг салгая гэж бодсон. Гэтэл намайг өшиглөсөн болохоор зөрүүлж 1 удаа цохисон. Миний тухайн үед хийсэн үйлдэл унагааж байгаад дээр нь өвдгөөрөө дарж байгаад цохисон. Тэр залуу намайг хүчтэй өшиглөсөн. Миний гуя, шилбэнээс цус гарах гэж байсан. Миний бие одоо зүгээр болсон. Би одоогоор хохирол төлбөр өгөөгүй байгаа надаас нэхвэл би өгнө. Би хохирогчтой зодоон болсноос хойш уулзаагүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ж.Н-ийн өгсөн "...2024 оны 12 дугаар сарын 07-ний өдөр... ********* дүүргийн ******* төвийн буудалд ****** тоотод өрөө захиалсан....******* төвийн доод давхарт байсан караокед орж нэг цаг аваад нэг шил архи авсан. Бид нар сууж байтал манай гурван найз буудлынхаа өрөөнд орно гээд гараад явсан. Ц, Б бид гурав үлдээд дуулаад цаг нь дуусахаар нь караокены тооцоог хийгээд байж байхад хоёр найз түрүүлээд гараад явсан... Ц буудлын ресейпшнтэй өрөөндөө орно гээд маргаан үүсгэж байсан... цаанаас нь махлаг залуу сууж байснаа... Ц барьж аваад унагаагаад дээр нь суучихсан. Тэгэхээр нь би наанаас нь очоод та нар яагаад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь цаанаас нь хар өнгийн хувцастай залуу ирээд зүүн шанаа хэсэг рүү цохиод хавсарсан. Намайг газарт унасан чинь цээжин дээр өвдөглөж байгаад хамар луу нэг удаа цохисон. Би доороос нь түлхээд босох гэсэн чинь намайг хувцасны захаар боосон... хар хувцастай хамгаалагч гэмээр залуу зодож надад энэ гэмтлийг учруулсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 6-9 дүгээр хуудас),

- Гэрч Д.Ц-ын өгсөн "...2024 оны 12 дугаар сарын 07-ний өдөр... ******** төв гэсэн хаягтай газар луу орж буудлын өрөө авсан... ********* төвийн доод талын караокед ороод хоёр цаг болоод нэг шил архи уусан 22 цагийн үед дуусаад буудалд хонох гэж байсан гурван найз минь дээшээ орсон... тус газрын ресейпшнтэй би маргалдаад тэгсэн текны араас нэг залуу гарч ирж намайг унагаагаад дээр гараад цээжин дээр дараад суучихсан байсан тэгсэн манай... Ж.Н араас гарч ирээд хөөе болиоч гэсэн дахиад нэг залуу гарч ирээд манай найз Ж.Н-ийг зодож дээр нь гарч дэвсээд зодсон...би 103 дуудсан тэгсэн... гадаа байхад 103 эмнэлгийн түргэн тусламжийн машин үзээд манай найз Ж.Н дотуур гэмтэл байна гэсэн... түргэн тусламж авч явсан... Манай найз Ж.Н-ийг бас унагаагаад цээж хэсэгт нь өвдөглөж суугаад хэд хэдэн удаа цохисон намайг харахад уруул ам орчим нь цус гарсан харагдаж байсан...манай найз болохоор гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь хугарсан, хүзүүний нэг сэртэнг хугаралттай хоёр нүд нь цус хуралттай, хамар мурийлттай гарсан...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 10-13 дугаар хуудас),

- Гэрч М.Н-ийн өгсөн "... Би ********* дүүрэгт байх ********* нэртэй зочид буудлын караокед бармен ажилтай юм....2024 оны 12 дугаар сарын 07-ний өдөр би ажил дээрээ... 22 цагийн үед санагдаж байна. Манайд үйлчлүүлж байсан согтуурсан байдалтай 2-3 эрэгтэй асуудал үүсгээд буудлын өрөөнд олуулаа орно гэх шалтгаанаас болоод манай ажилтан Баатарсүрэн маргаад байсан энэ үед би галч Б гэх Казак залууг дээрээс дуудаад тэр буугаад ирсэн тэгээд нэг эрэгтэй хүнтэй маргалдаад түүнийг хөлөөрөө хавсарч шалан дээр унагаад дээр нь гараад цээж хэсэгт нь өвдөглөж дарж суугаад гараараа түүнийг нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас),

- ******** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** төвийн зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 41-46 дугаар хуудас),

- 2025 оны 03 дугаар сарын 08-ний өдөр хохирогч Ж.Нэр таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, (хх-ийн 47-50 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 614 дугаартай ".. Ж.Н-н биед хүзүүний 2-р нугалмын баруун хажуу сэртэн, зүүн 10-р хавирганы хугарал, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....." гэсэн дүгнэлт (хх-ийн 25-26 дугаар хуудас),

- Иргэний нэхэмжлэгч С.С-ийн өгсөн "...Ж.Н гэгчийг зодож биед нь гэмтэл учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төв эмнэлгийн Ойрын дуудлагын тусламжийн үзлэгт орж 49,920 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна, мөн 2024 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн төвөөс 124,762 төгрөгийн тусламж үйлчилгээг тус тус авсан нийт 174,682 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Цахим лавлагаагаар албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Н-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг (хх-ийн 76- 80 дугаар хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** төвийн зочид буудалд хохирогч Ж.Н-ийн биед хүзүүний 2-р нугалмын баруун хажуу сэртэн, зүүн 10-р хавирганы хугарал, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Х.Н гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө би барагдуулна”гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** төвийн зочид буудалд хохирогч Ж.Н-ийг шилбэрүү өшиглөлөө гэх шалтгаанаар хавсарч унаган цээжин дээр нь өвдөглөн дарж нүүрэн тус газар нь цохиж биед нь  хүзүүний 2-р нугалмын баруун хажуу сэртэн, зүүн 10-р хавирганы хугарал, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч Ж.Н-ийн өгсөн "...2024 оны 12 дугаар сарын 07-ний өдөр... ********* дүүргийн ******* төвийн буудалд ****** тоотод өрөө захиалсан....******* төвийн доод давхарт байсан караокед орж нэг цаг аваад нэг шил архи авсан. Бид нар сууж байтал манай гурван найз буудлынхаа өрөөнд орно гээд гараад явсан. Ц, Б бид гурав үлдээд дуулаад цаг нь дуусахаар нь караокены тооцоог хийгээд байж байхад хоёр найз түрүүлээд гараад явсан... Ц буудлын ресейпшнтэй өрөөндөө орно гээд маргаан үүсгэж байсан... цаанаас нь махлаг залуу сууж байснаа... Ц барьж аваад унагаагаад дээр нь суучихсан. Тэгэхээр нь би наанаас нь очоод та нар яагаад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь цаанаас нь хар өнгийн хувцастай залуу ирээд зүүн шанаа хэсэг рүү цохиод хавсарсан. Намайг газарт унасан чинь цээжин дээр өвдөглөж байгаад хамар луу нэг удаа цохисон. Би доороос нь түлхээд босох гэсэн чинь намайг хувцасны захаар боосон... хар хувцастай хамгаалагч гэмээр залуу зодож надад энэ гэмтлийг учруулсан..." гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-ын өгсөн "...2024 оны 12 дугаар сарын 07-ний өдөр... ******** төв гэсэн хаягтай газар луу орж буудлын өрөө авсан... ********* төвийн доод талын караокед ороод хоёр цаг болоод нэг шил архи уусан 22 цагийн үед дуусаад буудалд хонох гэж байсан гурван найз минь дээшээ орсон... тус газрын ресейпшнтэй би маргалдаад тэгсэн текны араас нэг залуу гарч ирж намайг унагаагаад дээр гараад цээжин дээр дараад суучихсан байсан тэгсэн манай... Ж.Н араас гарч ирээд хөөе болиоч гэсэн дахиад нэг залуу гарч ирээд манай найз Ж.Н-ийг зодож дээр нь гарч дэвсээд зодсон...би 103 дуудсан тэгсэн... гадаа байхад 103 эмнэлгийн түргэн тусламжийн машин үзээд манай найз Ж.Н дотуур гэмтэл байна гэсэн... түргэн тусламж авч явсан... Манай найз Ж.Н-ийг бас унагаагаад цээж хэсэгт нь өвдөглөж суугаад хэд хэдэн удаа цохисон намайг харахад уруул ам орчим нь цус гарсан харагдаж байсан...манай найз болохоор гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь хугарсан, хүзүүний нэг сэртэнг хугаралттай хоёр нүд нь цус хуралттай, хамар мурийлттай гарсан...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг, гэрч М.Н-ийн өгсөн "... Би ********* дүүрэгт байх ********* нэртэй зочид буудлын караокед бармен ажилтай юм....2024 оны 12 дугаар сарын 07-ний өдөр би ажил дээрээ... 22 цагийн үед санагдаж байна. Манайд үйлчлүүлж байсан согтуурсан байдалтай 2-3 эрэгтэй асуудал үүсгээд буудлын өрөөнд олуулаа орно гэх шалтгаанаас болоод манай ажилтан Баатарсүрэн маргаад байсан энэ үед би галч Б гэх Казак залууг дээрээс дуудаад тэр буугаад ирсэн тэгээд нэг эрэгтэй хүнтэй маргалдаад түүнийг хөлөөрөө хавсарч шалан дээр унагаад дээр нь гараад цээж хэсэгт нь өвдөглөж дарж суугаад гараараа түүнийг нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг, ******** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** төвийн зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 08-ний өдөр хохирогч Ж.Нэр таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 614 дугаартай ".. Ж.Н-н биед хүзүүний 2-р нугалмын баруун хажуу сэртэн, зүүн 10-р хавирганы хугарал, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....." гэсэн дүгнэлт, Иргэний нэхэмжлэгч С.С-ийн өгсөн "...Ж.Н гэгчийг зодож биед нь гэмтэл учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төв эмнэлгийн Ойрын дуудлагын тусламжийн үзлэгт орж 49,920 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна, мөн 2024 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн төвөөс 124,762 төгрөгийн тусламж үйлчилгээг тус тус авсан нийт 174,682 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Цахим лавлагаагаар албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Н-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Х.Н нь хохирогч Ж.Н-ийн эрүүл мэндэд халдаж хүзүүний 2-р нугалмын баруун хажуу сэртэн, зүүн 10-р хавирганы хугарал, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Х.Н нь хохирогч Ж.Н-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Х.Нийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Нийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Х.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Х.Нээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 174,682 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн дансанд төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах саналтай байна. Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй түүнд хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Хохирогч нь баримтаар шүүгдэгч Нурбекээс нэхэмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болно” гэв.

Шүүгдэгч Х.Н эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй”гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Х.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг тэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж,

 

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Х.Н нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ж.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байх тул шүүгдэгч Х.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н нь эрүүл мэндийн даатгалын сангаас 174,682 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх ба шүүгдэгч нь уг хохирлыг шүүхийн шатанд төлсөн байна.

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, өөр битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Х.Н нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж шүүгдэгч Х.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.Н-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Нт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

            8Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ