Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч *******, шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч *******, шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар *******ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *******т, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ******* нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201705000110 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт ******* ******* /*******/

2.Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* овогт //

3.Монгол Улсын иргэн хэрэг хариуцах чадвартай, ******* овогт //

4.Монгол Улсын иргэн, ,хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ын //

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******той бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг “Оорцогийн таван толгой” гэх газарт бэлчээрт байсан хохирогч *******ын адуунаас 1 тооны хээр зүсмийн даагыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 300000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын өвөр” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас *******тай зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******тай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг “Оорцогийн таван толгой” гэх газарт бэлчээрт байсан хохирогч *******ын адуунаас 1 тооны хээр зүсмийн даагыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 300000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын өвөр” гэх газар *******ын эзэмшлийн улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мустанг-5 маркийн мотоциклийн 2 дугуйг өөрийн эзэмшлийн 5.6 калибрьтай ТОЗ-8М загварын бага калибрийн винтов буугаар буудаж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын өвөр” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас *******тай маргалдаж, улмаар *******ын зүүн гарын 1, 2 дугаар хурууг хутгаар зүсч бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын өвөр” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас *******той зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд

...Та нарыг явуулахгүйн тулд мотоциклийн чинь дугуйг буудлаа шүү, та нар гай болоогүй дээрээ үнэн учир байдлыг нь хэл цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж хэлсэн. ******* буудаж л байхгүй юу харъя гэхээр нь би тухайн үед үүрч явсан тоз-8м маркийн буугаа сумлаад *******ын мотоциклийн баруун талаас 2 дугуй руу нь тулгаж байгаад нэг, нэг удаа буудсан. ******* бууж ирээд миний буунаас бариад авсан. Би түүнийг тавь гэж хэлэхэд тэр тавихгүй байхаар нь гарыг чинь огтоллоо шүү гэхэд тэр огтол харъя гэхээр нь би өмднийхөө баруун талын халаасанд байсан хутгыг гаргаж ирээд доошоо харсан байдалтайгаар чичихэд түүний гарыг нь зүссэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 177-178/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд

...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би *******ийн хамт бүлэглэн Баянхонгор аймгийн Заг сумын Оорцогийн таван толгой гэх газраас 1 тооны даага хулгайлсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-192 /

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд

...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орой 20 цагийн үед би хөдөө гэртээ байж байтал манай саахалтын ******* манайд ирээд 2-уулаа адуунд яваад ирье гэхээр нь зөвшөөрч би хүрэн зүсмийн морь унаад харин ******* шарга зүсмийн морь унасан байсан. Тэгээд бид 2 явж байгаад Заг сумын Оорцогийн таван толгой гэх газар 10 гаруй тооны адуу байхаар нь ******* намайг адуу хурааж бай би адуу бариад авъя гэж хэлэхээр нь уг адууг хурааж байх үед Б. ******* нь хээр зүсмийн даага барьж аваад буцаад явсан. Харин ******* уг даагаа хөтлөөд яваад өгсөн ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-199 /

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд

...Мотоциклиосоо буугаад хэрэлдэцгээсэн. Тэд мотоциклио унаад явах гэхээр нь аав та нар байж бай цагдаагийн газарт дуудлага өгөөд зураг хөргийг нь авахуулна гэхэд ******* явах гэхэд аав үүрч явсан калибрь маркийн буугаа мөрнөөсөө сугалаад та нарыг явуулахгүйн тулд би наад мотцоциклийн чинь дугуйг буудлаа шүү гэхэд ******* тэг гэж хэлсэн. Харин ******* манай аав руу ухасхийхээр нь би өмнүүр нь ороод *******ийг барьж авсан тэгээд боож унагаасан, толгойн тус газар нь нэг удаа цохьсон... гэх мэдүүлэг /1-рхх-ийн 200-205 /

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Даагаа алдчихаад хайгаад явж байсан. ******* бид хоёр жаахан маргалдаж, зодоон болсон. Одоо бие биенээсээ уучлалт гуйж, тохиролцсон гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд

...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн хүү *******тай хамт Жаргалант сумын нутаг ******* гэх айлын адуунд манай алдсан 1 тооны хээр зүсмийн даага байж байхаар нь *******ын адууг тууж *******ийнд очоод энэ хэний адуу миний алдсан хээр зүсмийн даага энэ адуунд байна гэхэд *******ын адуу гэхээр нь би одоо тууж явлаа, уг хээр зүсмийн даага хаанаас ирсэн талаар асуухад хойноос адуунд ирж нийлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би даагаа адуутай тууж явлаа гээд өөрийн хүү ийн хамт туугаад явж байтал Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Шаргын бэл гэх газар араас *******, ******* нар нь мотоцикль унасан ирээд ******* яагаад адуу тууж яваа юм гэхээр нь миний алдсан даага энэ адуунд байна, та 2 хулгай хийсэн байна, адууг чинь өгөхгүй цагдаа дуудаж зургийг нь авахуулж өгнө гэхэд тэг гээд адуугаа буцаагаад хөөгөөд явахаар нь би араас нь хөөгөөд *******, ******* 2 зогсохоор нь би та хоёрыг явуулахгүй гэж хэлээд мотоциклийн 2 дугуйг тоз-8 маркийн калибрь буугаар 2 дугуйг нь буудсан чинь ******* бууж ирээд намайг үсдэж аваад толгойгоор газар мөргүүлсэн.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-96 /

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 ******* хүүхэдтэйгээ ирж, танай адуунаас даагаа хөөгөөд явлаа шүү эзэнд нь очиж хэлээрэй гэсэн. Би *******т очиж хэлээд бид хоёр очоод буцаагаад адуугаа хөөгөөд явж байтал зогс гэхээр нь зогстол хоёр дугуйруу буудсан. Та яаж байгаа юм болохгүй гэхэд банди нь намайг барьж аваад толгойруу цохиж аваад зодсон гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд

...Г.Бадарч хүрч ирээд мотоциклийн урд талын дугуйнд буугаа тулгаж байгаад буудсан, би та ингэж болохгүй гэхэд хойд талын дугуйг бас буудсан. *******, *******ын буунаас бариад авсан. Харин ******* нь намайг барьж аваад миний толгой руу цохиод, баруун талын нүдний ухархайд 4 хуруугаа хийж байгаад дээш нь татахаар нь би нүд өвдөөд байна гэж орилоход намайг тавьснаа муу пиздаг боогоод алаад хаячихъя гэснээ миний цамцны захаар боож намайг унагаасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 /

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Намайг гэртээ байж байхад ******* ирээд адууг чинь ******* хөөгөөд явчихлаа гэсэн. Би Д. ийг дагуулаад араас нь гүйцэж очоод та яагаад манай адууг хөөгөөд явчихваа гэхэд чи миний адууг хулгайлсан байна гэхэд би хулгайлаагүй, өөрөө манай адуунд нийлчихсэн байна гэж хэлсэн. Би адуугаа тууж явна, та даагаа аваад яв гэж хэлэхэд танай адуундуудын зургийг авна гээд туугаад байхаар нь хаврын цагт хээлтэй гүүнүүдээ явуулахгүй, хаврын хортой салхинд үхнэ гэж хэлээд адуугаа хөөгөөд явахад зогсож бай уулзъя гэхээр нь зогссон. Тэгтэл бууж ирээд ******* мотоциклийн хоёр дугуйруу буудсан. Би бууных нь үзүүрээс бариад авахад чи хулгай хийгээ биздээ буу тавь гэхээр нь тавихгүй гэхэд гарыг чинь огтолчихно шүү гээд хутга гаргаж ирээд гар оготолсон гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд

...Би түүнийг дахиж буудаж магадгүй гэж айгаад бууг нь тавиулах гээд бууны хошууны хойд талаас бариад авсан. Тэр үед ******* чи буугаа тавихгүй бол би гарыг чинь зүснэ шүү гэхээр нь би чаддаг юм бол тэг би бууг чинь тавихгүй гэж хэлээд бид барилцаж авсан. Тэр үед ******* миний зүүн гарын долоовор хурууг хутгаараа зүссэн байсан, цус гараад байсан... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 102 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 137 тоот шинжээчийн

1.*******ын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1-р хх-ийн 113/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 135 тоот

1.*******ын биед зүүн 1,2-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зураг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1-р хх-ийн 120 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 134 тоот

1.*******ийн биед баруун нүдэнд цус харвалт, зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх- ийн 126-127 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 038 тоот шинжээчийн

1.Шинжилгээнд хүргүүлсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн 2 дугуй, 2 олгой хаймар 1 ширхэг элгэвчинд буудагдсаны улмаас үүссэн нэвт цоорсон гэмтэл үүссэн байна.

2.Энэ гэмтэл нь металл сумны хошуугаар үүсгэгдсэн байна.

3. Шинжлэгдэж байгаа объект тус бүрээр 1 удаа сум туссан орсон гарсан мөр байна.

4. Эргээл гэмтэл цоорлууд нь ТОЗ-8м маркийн 5,6 мм-ийн калибрийн буугаар буудагдсан байж болно.

5. Эдгээр цоорлууд нь ойрын зайнаас буудагдсан байж болно.

6.Буудагдсан объектод туссан сумны чиглэл нь хажуу бөөр хэсгээс ташуу орж гарсан гэмтэл үүсгэгдсэн байна.

7.Эдгээр гэмтлүүд нь дугуйнууд мотоцикльтой угсраатай байсан гэж үзэхэд баруун талаасаа орж зүүн талаараа гарсан байна.

8.Эдгээр гэмтэл цоорлууд нь 5,6 мм-ийн калибрийн сумаар үүсгэгдсэн байж болно.

9. Буудагдсан объект буу хоёр буудлын үед харилцан ямар байрлалтай байсан эсэхийг тогтоох боломжгүй....гэх дүгнэлт /1-р хх- ийн 138-139 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 037 тоот шинжээчийн

1.Шинжилгээнд хүргүүлсэн У9139 дугаартай гол төмөр, Б1077 дугаартай замагтай буу нь ОХУ-д спорт сургалт, ан агнуурын зориулалттай үйлдвэрлэсэн, 5,6 мм-ийн калибрьтай ТОЗ-8М загварын бага калибрийн винтов буу байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь ямар нэгэн эвдрэл гэмтэл, засаж өөрчилсөн зүйлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн буугаар 5,6х15 мм-ийн калибрьтай спорт сургалт, ан агнуурын зориулалттай 2 ширхэг сум ашиглан туршилтын буудлага хийхэд буудлага үйлдэж байв.

3.Шинжлэгдэж байгаа буу нь гох дарагдаагүй нөхцөлд ямар нэгэн хүчний үйлчлэлээр буудлага үйлдэх боломжгүй.

4.Шинжилгээнд ирүүлсэн замаг нь ОХУ-д спорт сургалт, ан агнуурын зориулалттай үйлдвэрлэсэн, 5,6 мм калибрьтай ТОЗ-8М загварын бага калибрийн винтов бууны замаг байна. Уг замаг нь шинжилгээнд ирүүлсэн бууных байж болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмөр, замаг болон бусад эд анги дээр байсан үйлдвэрийн тэмдэг дугаарыг арилгаж засварласан, өөрчилсөн буудлага үйлдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

6.Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдсэн бол хэдэн удаа буудлага үйлдсэн эсэхийг тогтоох боломжгүй ... гэх дүгнэлт /1-р хх- ийн 149-150 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчдийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “ 1 тооны дааганы зах зээлийн үнэлгээ 300 000 төгрөгөөр” үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 156- 157 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчдийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийг зах зээлийн ...*******ын эзэмшлийн… шарга зүсмийн хязаалан насны морь 350000 төгрөг... *******ийн эзэмшлийн... хүрэн зүсмийн шүдлэн үрээ 200000 төгрөг, *******ийн эзэмшлийн... мотоцикль 100000 төгрөг,... үнэлгээ, мөн эвдэгдсэн... *******ын эзэмшлийн буудагдсан гэх мустанг 5 маркийн мотоциклийн урд хойд дугүй 1 ширхэг 15000 төгрөг ....нийт 30000 төгрөг үнэлгээ ” үнэлсэн дүгнэлт /хх-ийн 160-161/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / 1-р хх-ийн 1-2/, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 34-38/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 39-43/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 44-49, 50-55, 56-61/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 62-66, 67-70, 71-74, 75-78, 79-82, 83-85, 86-87 /, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / 1-р хх-ийн 89-90/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн засаг даргын 2017.03.17-ны өдрийн 61 тоот албан бичиг / 1-р хх-ийн 207/, иргэний үнэмлэхний лавлагаа / 1-р хх-ийн 208/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хх-ийн 2/, шүүгдэгч *******иийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн засаг даргын 2017.03.17-ны өдрийн 62 тоот албан бичиг / 1-р хх-ийн 215/, иргэний үнэмлэхний хуулбар / 1-р хх-ийн 216/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-ийн 239/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 241-245/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 246-250/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн засаг даргын 2017.03.17-ны өдрийн 02 тоот албан бичиг / 1-р хх-ийн 211/, Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн засаг даргын 2017.05.05-ны өдрийн 09 тоот албан бичиг /1-р хх-ийн 210/, иргэний нэмлэхний лавлагаа / 1-р хх-ийн 223/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хх-ийн 1/ шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн засаг даргын 2017.03.17-ны өдрийн 03 тоот албан бичиг / 1-р хх-ийн 230/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хх-ийн 3/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******той бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг “Оорцогийн таван толгой” гэх газарт бэлчээрт байсан хохирогч *******ын адуунаас 1 тооны хээр зүсмийн даагыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 300000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын өвөр” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тай зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******тай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг “Оорцогийн таван толгой” гэх газарт бэлчээрт байсан хохирогч *******ын адуунаас 1 тооны хээр зүсмийн даагыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 300000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч *******ын... ******* гэх айлын адуунд манай алдсан 1 тооны хээр зүсмийн даага байж байхаар нь би даагаа адуутай өөрийн хүү ийн хамт туугаад явж байтал араас *******, ******* нар нь мотоцикльтой ирээд адуугаа буцаагаад хөөгөөд явахаар нь би араас нь хөөгөөд та хоёрыг явуулахгүй гэж хэлээд мотоциклийн 2 дугуйг тоз-8 маркийн калибрь буугаар 2 дугуйг нь буудсан, ... ******* бууж ирээд намайг үсдэж аваад толгойгоор газар мөргүүлсэн тавь гэхэд тавихгүй байхаар нь би хутгаар гарыг зүссэн,...хүү ******* нь *******той барилцаж аваад байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-96 /

Шүүгдэгч *******ийн... Тэгээд бид 2 явж байгаад Заг сумын Оорцогийн таван толгой гэх газар 10 гаруй тооны адуу байхаар нь ******* намайг адуу хурааж бай би адуу бариад авъя гэж хэлэхээр нь уг адууг хурааж байх үед Б. ******* нь хээр зүсмийн даага барьж аваад хөтлөөд яваад өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-199 /

Шүүгдэгч *******ын... би *******ийн хамт Оорцогийн таван толгой гэх газраас 1 тооны даага хулгайлсан…. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-192 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 137 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 123-126 /зэрэг бичгийн нотлох баримтуудаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын өвөр” гэх газар *******ын эзэмшлийн улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мустанг-5 маркийн мотоциклийн 2 дугуйг өөрийн эзэмшлийн 5.6 калибрьтай ТОЗ-8М загварын бага калибрийн винтов буугаар буудаж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын өвөр” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдаж, улмаар *******ын зүүн гарын 1, 2 дугаар хурууг хутгаар зүсч бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

Хохирогч *******ын ... Би түүнийг дахиж буудаж магадгүй гэж айгаад бууг нь тавиулах гээд бууны хошууны хойд талаас бариад авсан,…. ******* чи буугаа тавихгүй бол би гарыг чинь зүснэ шүү гэхээр нь би чаддаг юм бол тэг би бууг чинь тавихгүй гэж хэлээд бид барилцаж авсан. Тэр үед ******* миний зүүн гарын долоовор хурууг хутгаараа зүссэн,... цус гараад байсан... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 102 /

Шүүгдэгч *******ийн... Г.Бадарч хүрч ирээд мотоциклийн урд талын дугуйнд буугаа тулгаж байгаад буудсан, би та ингэж болохгүй ш дээ гэхэд хойд талын дугуйг бас буудсан,… *******, *******ын буунаас бариад авсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 98-99/

 Шүүгдэгч *******ын....би тухайн үед үүрч явсан тоз-8м маркийн буугаа сумлаад *******ын мотоциклийн баруун талаас 2 дугуй руу нь тулгаж байгаад нэг, нэг удаа буудсан... гэх мэдүүлэг / хх-ийн 177-178/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 135 тоот дүгнэлт /1-р хх-ийн 120/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар

шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Шаргын өвөр” гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас *******той зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

хохирогч *******ийн... Харин ******* нь намайг барьж аваад миний толгой руу цохиод, баруун талын нүдний ухархайд 4 хуруугаа хийж байгаад дээш нь татаад миний цамцны захаар боож намайг унагаасан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 /

Шүүгдэгч *******ийн... Х ******* манай аав руу дайрахаар нь би өмнүүр нь ороод *******ийг барьж авсан тэгээд боож унагаасан, толгойн тус газар нь нэг удаа цохьсон ....гэх мэдүүлэг /хх-ийн 200-205 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 134 тоот дүгнэлт /хх-ийн 123-126/ зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар *******ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ******* нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон ба Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2-д ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ...гэж заасан заалтыг үндэслэн шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2017 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2017 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2017 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, хөнгөрүүлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, шинэ эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Харин шүүгдэгч *******ын шинэ Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бага хэмжээнээс дээш хохирол учруулахыг шаарддаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүдэгч ******* нь хохирогч *******т 30000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн “ мотоциклийн 2 тооны хуучин хойд, урд дугуйг 30000 төгрөгөөр” үнэлсэн дүгнэлтээр тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-ийн 4.3-д зааснаар “... бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” ,.... мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т ... гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй... гэж заасан ба шүүгдэгч *******ын учруулсан хохирол нь бага хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ын холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******,*******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч *******,*******, *******, ******* нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг шинэ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, хонгио 1 ширхэгийг тус тус устгахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, мотоциклийн хагарсан дугуй 2 ширхэгийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгож, 5,6 калибрьтай ТОЗ-8М загварын бага калибрийн винтов 1 ширхэгийг хэрэгцээний дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэв.

Мөн шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болон уналгыг хураан авах боломжгүй тул эд зүйлийг зах зээлийн ...*******ын эзэмшлийн… шарга зүсмийн хязаалан насны морь 350000 төгрөг... *******ийн эзэмшлийн... хүрэн зүсмийн шүдлэн үрээ 200000 төгрөг, *******ийн эзэмшлийн... мотоцикль 100000 төгрөг,... үнэлгээгээр буюу *******аас мотоцикль буюу үнийн 100000 төгрөг, *******оос шүдлэн үрээ буюу үнийн 200000 төгрөг, *******ын хязаалан насны морь буюу үнийн 350000 төгрөгийн тус тус гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн ...алаг зүсмийн 1 тооны морь..., шүүгдэгч *******ын эзэмшлийн ....хээр зүсмийн 2 тооны морь....., шүүгдэгч *******ын ....1 тооны монгол үүлдрийн эр үхэр...., шүүгдэгч *******ийн эзэмшлийн ...1 тооны хондон зүсмийн морь.... зэргийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч *******, *******, *******, ******* нар буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******,*******, *******, ******* нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 34.19-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ын , ******* овогт ******* *******, ******* овогт нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон, шүүгдэгч ******* овогт ******* ******* , Нураг хайрхан овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.5, шинэ Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож,ялаас чөлөөлсүгэй.

3.Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт ын , ******* овогт ******* *******, ******* овогт нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, шинэ Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ******* овогт ******* ******* , Нураг хайрхан овогт нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.Шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжээр, шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжээр торгох ялаар, шүүгдэгч *******ыг хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шинэ Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Шинэ Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.

6.Шинэ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар хийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

7.Шинэ Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8.Шинэ Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжээр, шүүгдэгч *******ад оногдуулсан нэг мянган нэгжээр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тогтоосугай.

9.Шинэ Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

10.Шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, хонгио 1 ширхэгийг тус тус устгахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, мустанг 5 маркийн мотоциклийн хагарсанурд хойд дугуй 2 ширхэгийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгож, 5,6 калибрьтай ТОЗ-8М загварын бага калибрийн винтов 1 ширхэгийг хэрэгцээний дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

12.Шинэ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Б.Цэн-Аюушийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоцикль буюу үнийн 100000 төгрөг, шүүгдэгч *******ийн хүрэн зүсмий шүдлэн үрээ буюу үнийн 200000 төгрөг, шүүгдэгч *******ийн шарга зүсмийн хязаалан насны морь буюу үнийн 350000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн алаг зүсмийн 1 тооны морь, шүүгдэгч *******ын эзэмшлийн хээр зүсмийн 2 тооны морь, шүүгдэгч *******ын 1 тооны монгол үүлдрийн эр үхэр, шүүгдэгч *******ийн эзэмшлийн 1 тооны хондон зүсмийн морь зэргийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч *******, *******, *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА