| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/1437/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1711 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1711
2025 07 02 2025/ШЦТ/1711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, шүүгч З.Болдбаатар, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,
иргэдийн төлөөлөгч Б.Цэвэлмаа,
улсын яллагч Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Ч.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.З-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт З
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03 цагийн үед ********* дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** дугаар гудамжны **** тоот хашааны гадна иргэн М.Э-тэй “гэрээс гар” гэх үл ялих зүйлээр шалтгалж, маргалдаж, улмаар цээж хэсэгт нь нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй. Тухайн үед би нөхөртэйгөө муудалцсан, сэтгэл санаа муу байсан. Би дэлгүүр явах гэж гэрээсээ гараад такси барихаар зам дээр зогсож байтал 2 хүн таарсан. Тус хүмүүстэй дэлгүүр орж архи, пиво авч манай гэрт очсон. Бид манай гэрт ярилцаж суусан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Намайг хэл амаар доромжилж, харааж, түлхсэн учраас уур хүрсэндээ би гар, яв гэж хэлсэн. Тухайн үед би уурласан байсан учраас хутга авснаа ч мэдээгүй. Ямар ч байсан би айлгаж явуулъя гэж бодсон. Би хэсэг хугацаанд юу болж өнгөрснийг санахгүй байгаа. Би тус хүмүүсийг явсан байх гэж бодоод гэртээ ортол хойноос нэг эгч орж ирэн хүн ухаан алдчихлаа, яах вэ гэж хэлэхэд би айж сандран өөрийн ах болон түргэн тусламжийн төв рүү залгаж дуудсан. Би нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Манай хүүхэд 3 настай. Би амь хохирогчтой дэлгүүр явж байх замдаа тааралдсан. Би тэр хүнийг өмнө таньдаг байгаагүй. Би өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Би тухайн үед болсон үйл явдлыг санахгүй байгаа. Дэлгүүрээс юм авах шаардлагатай болоод “Си юу” дэлгүүр орсон. 12 цаг болсон байсан учраас дэлгүүр хаалттай байсан. Дэлгүүрээс согтууруулах ундааны зүйл авах гэж ороогүй. Хэрэг гарах үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед би нөхөртэйгөө муудалцчихсан байсан. Тэр өдөр сэтгэл санаа тайван биш байсан учир их хэмжээгээр уусан. Би архи ууж чаддаггүй. Энгийн үед 7-8 пиво уугаад унтчихдаг. Би огцом ууртай гэхдээ хүнтэй зодоон хийдэггүй. Яагаад хутга авсан гэдгээ санахгүй байна. Гэм буруугаа хүлээж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр барагдуулсан.уучлалт гуйж байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-н 6-17-р хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1-р хх-н 18-21-р хуудас/,
- 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-н 30-39-р хуудас/,
- 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-н 40-44-р хуудас/,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-ийн: Би талийгаач М.Эын төрсөн эгч нь юм. Бид эхээсээ наймуулаа, М.Э нь айлын 5 дахь хүүхэд, би айлын 2 дахь хүүхэд... ... Би хамгийн сүүлд талийгаачтай энэ жилийн цагаан сарын баярын үеэр хамтдаа шинэлсэн. М.Э нь манай гэрт хүрч ирээд хамтдаа хэд хоногийг өнгөрүүлсэн, шинийн 3-ны өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш уулзалдаагүй байсан..." гэх мэдүүлэг, 11-р хх-н 70-71-р хуудас/,
- Гэрч Т.А-ын: "... Би тус тоотод төрсөн эх 3.Д хажуугийн гэрт төрсөн дүү Т.З түүний нөхөр Г охин Го /2 настай/ нарын хамт нэг хашаанд амьдардаг ба 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим таксинд явж байгаад гэртээ ирж амарсан....... Би гэртээ хоолоо идэж дуусгаад 22 цагийн орчим унтаж амарсан. Шөнийн 04 цагийн орчим ээж босоорой цагдаа дуудаарай гээд согтуу хэлсэн. Гэрээс гарч юу болсон гэж З болон ээжээс асуухад үл таних настай эгчтэй З зогсож байсан ба хашааны гадаа гартал үл таних хүн дээш харсан цээж хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Ажиглаад харахад гэдэс нь хөдлөхгүй амьсгалахгүй байхаар нь цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг, 11-р хх-н 73-78-р хуудас/,
- Гэрч З.Д-ийн... Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн охин болох З-ийнд 2 нас 6 сартай хүүхэдтэй нь хамт бид 3 байсан юм. Манай охин З дэлгүүр гарч охиндоо ундаа аваад ирье гээд ганцаараа 16 цагийн орчимд гэрээс гараад удалгүй 16 цаг 20, 30 минутын орчимд гаднаас З үл таних эрэгтэй эмэгтэй 2 хүний хамт 1 шил 0,75 литрийн хараа нэртэй архи барьцан гэрт орж ирэхээр нь би энэ юун хүмүүс вэ гэсэн чинь охин надад хандаж манай ах, эгч хоёр байгаа, ээж зүгээр зүгээр сая дэлгүүрийн гадаа таарсан юм гэж хэлсэн. Тэгээд бид 4 нийлээд тухайн архийг хуваагаад ууж байгаад бараг талдаа орж байхад гаднаас дагуулж орж ирсэн 40-50 насны эрэгтэй нь манай охин луу агсраад писда минь гэх зэргээр хараалын үг хэлээд байхаар нь манай охин З ах, эгч хоёр одоо болцон байна аа гэртээ харьж амар гээд ууж байсан тал шил архийг өгөөд гэрээс гаргаад хашааны гадаа гаргаж өгөөд ирлээ гээд манай охин З хэлсэн. Удалгүй 20 орчим минутын дараа гаднаас нөгөө 2 эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эмэгтэй нь манай хүн амьсгалахгүй байна гээд орилоод хаалга онгойлгоод зогсоод байхаар нь би юу болсон юм бол гэж бодоод гараад харсан чинь манай хашааны төмөр ногоон өнгийн хаалганы гадаа эрэгтэй хүн дээшээ хараад унасан байхаар нь би өөрийн хүү А-д хэлж түргэн дуудуулсан...... Манайх нэг хашаанд 2 гэр байдаг юм нэгэнд нь манай охин З нөхөр хүүхдийн хамт, нөгөө гэрт нь би өөрийн хүү болох А-ын хамт амьдардаг юм. Манай охин болон нөхөр нь өдөртөө ажлаа хийгээд байдаггүй би хүүхдийг нь хараад хоёр гэрийн хооронд хоолыг нь хийдэг болохоор хаана ямар хутга байгааг мэдэж байгаа. Энэ хутга манай охин З-ийн гэрийн гал тогооны тавилгын хутга шөвөг хийдэг шургуулгад байдаг байсан хүн хэрэглэдэггүй хутга байна З-ийнд сая харуулсан ягаан өнгийн хутга, хар өнгийн бариултай хутга, бор өнгийн иштэй заазуур нийт 3 хутга байдаг.." гэх мэдүүлэг, /1-р хх-н 81-83-р хуудас/,
- Гэрч Ц.Э-ын. "... Би 2013 онд М.Э-тэй тай танилцаж байсан. Тэрнээс хойш би М.Этай заримдаа уулзаж хувцсыг нь угааж өгдөг байсан. Тухайн үед М.Э нь тодорхой оршин суух хаягүй, ажилгүй байсан болохоор нь намайг зориод ирэхээр нь би тусалдаг байсан Талийгаач М.Эын ар гэрээс төрсөн эгч Т /**********/, охин Эн /************/ гэсэн утасны дугааруудтай хүмүүсийг нь би танина. Би М Э-тай нь 2025 оны Гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хотод ажил хийж байгаа гээд манай гэрт амьдарч байсан...... Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед М.Э нь ажлаасаа ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ********** дүүргийн **** дүгээр хороо ********* тоот гэрт ирсэн. Тэгээд намайг хамаатныхаа Т эгчийнд очъё гээд байхаар нь би зөвшөөрөөд 22 цагийн үед ******* дүүргийн ***** дугаар хороонд байдаг Т эгчийнх нь гэрт очтол гэрт нь ямар нэгэн гэрэл байхгүй байхаар нь болиод М.Эын таньдаг айл гээд тэр хавьд байдаг Т, Д гэж ах дүү хоёрын гэрт нь орж юм ярьж сууж байгаад гарсан. Тэндээс гараад ******** дүүргийн ***** дүгээр хороо ***** нэртэй дэлгүүрийн хажууханд М.Эын хамаатан М гэж айлд 2025 оны Гуравдугаар сарын 23-ны 00 цаг өнгөр байхад золгох гээд очсон. Бид хоёрыг ороход тухайн айл нь унтаж амарч байсан болохоор удалгүй буцаад бид хоёр гарч яваад ********** дүүргийн ******* дүгээр хороо ****** дугаар худгийн хажууд явж байтал нэг шар үстэй эмэгтэй хажуугаар өнгөрөөд машин зогсохгүй байна гээд буцаад бид хоёрын хажууд хүрээд ирсэн. Бид хоёрт энэ хавьд машин зогсдоггүй юм гэж хэлээд байж байтал нэг машин зогссон тэгэхээр нь тэр эмэгтэй бид хоёрыг цуг явъя машинд суучих архи авч өгье гэж хэлэхээр нь тухайн таксинд хамт суусан. Тэгээд бид гурав ******** дүүргийн *****************-ын хойд талд байдаг Gs25 нэртэй дэлгүүр рүү 02 цагийн үед ороод 4 ширхэг лаазтай пиво, 0,5 литрийн Хараа 1 ширхэг, 1 ширхэг хиам аваад тэр эмэгтэй тооцоог нь хийсэн. Тэрний дараа бид гурав ********** дүүргийн *** дүгээр хороо **************** тоотод хамт явж байсан эмэгтэйгийн гэрт нь очсон. Тухайн айл нь монгол гэрт амьдардаг байсан бид хоёрыг ороход хамт явсан эмэгтэйгийн ээж Д бага насны хүүхэдтэй цуг байсан. Бид хоёр дагуулж гэртээ авч ирсэн эмэгтэйг З гэдэг гэж байсан. Тэгээд бид нар дэлгүүрээс авсан архи, пивоо хувааж уугаад нутаг усны талаар яриад сууж байхад З нь чанга дуугарч инээгээд ээж Д-ийнхаа үснээс зулгаагаад чи муу гээд ээж рүүгээ дайраад байсан. Тухайн үед нь З-аас ээж нь айгаад орон дээр хэвтээд хоёр гар, хоёр хөлөө өргөөд өөрийгөө хамгаалаад байсан. Тэгтэл гэнэт З огцом уурлаад гэрийнхээ гал тогооны хэсэгт байсан шүүгээний шургуулгаас төмөр, ногоон иштэй заазуур, ягаан өнгөтэй хутга гаргаж ирээд хоёр гартаа бариад та хоёр муу юмнууд одоо манай гэрээс зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь М.Э нь надад тайлаад тавьсан байсан бор өнгөтэй нэхий куртка, хар өнгийн малгайтай цамц хоёроо шидэж өгөөд гаръя гэж хэлсэн. Тэр үед М.Э, З хоёр хоорондоо маргалдаад гэрээс түрүүлээд гарахаар нь би араас нь гарсан чинь *********** дүүргийн **** дүгээр хороо ************ тоот З-ийн гэрийн хашааны гадаа М.Э, З хоёр чанга маргалдаад хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан. Тэр үед би ингэж байгаад учраа олох байлгүй гэж бодоод хажууд байсан худгийн сандал дээр очоод нүдээ аниад бага зэрэг суутал гэнэт нэг юм унаж байгаа юм шиг дугарахаар нь би М.Э, З хоёрын маргаж байсан газар очтол М.Э нь дээшээ хараад уначихсан цээж хэсгээс нь цус гоожоод газраар цус урссан байсан. Би З-ийн гэр рүү гүйж ороод, М.Э яагаад цээж хэсгээс нь цус гарсан байна гэхэд З, Д нар ямар нэгэн зүйл хэлэхгүй байхаар нь түргэн тусламж дуудаарай хүн үхлээ гэхэд З, Д нар нь утас байхгүй гээд байсан. Би гэрээс нь гараад талийгаач М.Эын хажууд зогсож байтал З-ийн хашааны дотор өөр нэг гэр байсан тэндээс эрэгтэй хүн гарч ирээд цагдаа дуудах шиг болсон....... Хэргийн газрын үзлэгээр ********* дүүргийн *** дүгээр хороо ********* тоотоос хурааж авсан нэлэнхийдээ ягаан өнгийн хутга нь тухайн үед ********* дүүргийн *** дүгээр хороо ********* тоот З-ийн гэрт байхад гэрийнхээ гал тогооны хэсэгт байсан шүүгээний шургуулгаас З гаргаж ирээд барьж байсан нэлэнхүйдээ ягаан өнгөтэй байсан хутга мөн байна..." гэх мэдүүлэг, /1- р хх-н 90-93-р хуудас/,
- Гэрч Ц.Э-ын дахин өгсөн:... Тухайн үед талийгаач бид хоёрыг гэрт нь орох үед Т.З нь ээж 3.Д-тэй таарамжгүй харилцаатай чи муу гэх мэт зүйл хэлээд загнаад байхыг бол харсан. Харин хутгаар зүсч гэмтээсэн талаар нь бол хараагүй. ...Т.З нь талийгаач бид хоёрыг зайлцгаа гэх мэт зүйл хэлээд хөөгөөд байсан. Би худгийн сандал дээр сууж байгаад харахад М.Э, Т.З нар нь гудамжинд байгаад байгаа нь харагдаж байсан ч би үйл явдлыг нь сайн харж чадаагүй, харин чанга чанга нэгэнтэйгээ маргалдаад байгаа нь сонсогдоод байсан. Тэгээд бүр нам жим болоод өгөхөөр нь гайхаад очоод хартал талийгаач газарт хэвтээд өгсөн байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-н 89-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1207 дугаартай шинжээч эмч Б.Д-ийн: "1. 6 Амь хохирогч М.Эын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний баруун 4,5-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий, зүрхний таславчийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий болон цээжний хөндий дэх цусан хураа, зүүн хацарт зулгаралт, зүүн эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3 Амь хохирогчийн цогцост учирсан цээжний баруун 4,5-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий, зүрхний таславчийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий болон цээжний хөндий дэх цусан хураа гэмтлүүдийг нийт урт нь 24 см, ажлын хэсэг нь 17 см, өргөн нь 3.5 см хэмжээтэй хутгаар буюу хурц ир, үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ. 4 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5 Амь хохирогчийн биед учирсан зүүн эрхий хуруунд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заанаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Бусад зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цээжний баруун 4,5-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий, зүрхний таславчийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий болон цээжний хөндий дэх цусан хураа гэмтэл нь амь хохирогчийг шууд үхэлд хүргэж байгаа тул хохирлын зэрэг тогтоохгүй. Үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 7 Цогцост 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 46 минутанд үзлэг хийхэд нас бараад 15-17 цаг болсон байна. 8 Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 9 Амь хохирогч нь цээжний баруун 4,5-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий, зүрхний таславчийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас баржээ. 10 Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. Цусанд мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис илрээгүй байна. 11 Цус нь А/ЛІ/ бүлгийн харъяалалтай байна..." гэх дүгнэлт, /1-р хх-н 100- 104-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1146 дугаартай шинжээч эмч Г.Г-ийн: "...1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн судалтай, хар өнгийн цамцанд зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна..." гэх дүгнэлт, /1-р хх-н 160-163-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 373 дугаартай 1. Т.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.З нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Т.З нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Т.З нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. Т.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 5. Т.З нь архи согтууруулах ундааны хамааралтай, донтой гэх баримт мэдээлэл, эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 6. Т.З нь архи согтууруулах ундааны хамааралтай, донтой гэх баримт мэдээлэл, эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 7. Т.З нь мансууруулах сэтгэц идэвхит эм бэлдмэлийн хамааралтай, донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна. 8. Т.З нь мансууруулах сэтгэц идэвхит эм бэлдмэлийн хамааралтай, донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна. 9. Т.З нь өөрийн хийж байгаа үйлдэл, болон үйл явдлыг ухамсарлан ойлгох чадвартай байна..." гэх дүгнэлт, /1-р хх-н 249-250-р хуудас/
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1212 дугаартай "...1. Хууль ёсны төлөөлөгч М.Э-ын сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна..." гэх дүгнэлт, /2-р хх-н 3-4-р хуудас/,
- 2025 оны 04 дүгээр сарын 08-ны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-н 71-79-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03 цагийн үед ********* дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** дугаар гудамжны **** тоот хашааны гадна иргэн М.Этай “гэрээс гар” гэх үл ялих зүйлээр шалтгалж, маргалдаж, улмаар цээж хэсэгт нь нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч Т.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 8,000,000 төгрөг төлсөн” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч миний бие шүүгдэгч Т.Зд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Миний үйлчлүүлэгч Т.З нь хийсэн үйлдлээ анхнаас нь хүлээн зөвшөөрч мөн зүйлчлэл дээр маргаагүй ба хийсэн зүйлдээ гэм буруугаа хүлээж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзэж байна. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа тал бүрээс нь шалгаж үзсэн. Хохиролын хувьд талийгаачийн ар гэр хохирол нэхэмжлээгүй ба миний үйлчлүүлэгч 8,000,000 төгрөг өгсөн байгаа” гэв.
Шүүгдэгч Т.З гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03 цагийн үед ********* дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** дугаар гудамжны **** тоот хашааны гадна иргэн М.Этай “гэрээс гар” гэх үл ялих зүйлээр шалтгалж, маргалдаж, улмаар цээж хэсэгт нь нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-ийн: Би талийгаач М.Эын төрсөн эгч нь юм. Бид эхээсээ наймуулаа, М.Э нь айлын 5 дахь хүүхэд, би айлын 2 дахь хүүхэд... ... Би хамгийн сүүлд талийгаачтай энэ жилийн цагаан сарын баярын үеэр хамтдаа шинэлсэн. М.Э нь манай гэрт хүрч ирээд хамтдаа хэд хоногийг өнгөрүүлсэн, шинийн 3-ны өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш уулзалдаагүй байсан..." гэх мэдүүлэг, гэрч Т.А-ын: "... Би тус тоотод төрсөн эх 3.Д хажуугийн гэрт төрсөн дүү Т.З түүний нөхөр Г охин Го /2 настай/ нарын хамт нэг хашаанд амьдардаг ба 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим таксинд явж байгаад гэртээ ирж амарсан....... Би гэртээ хоолоо идэж дуусгаад 22 цагийн орчим унтаж амарсан. Шөнийн 04 цагийн орчим ээж босоорой цагдаа дуудаарай гээд согтуу хэлсэн. Гэрээс гарч юу болсон гэж З болон ээжээс асуухад үл таних настай эгчтэй З зогсож байсан ба хашааны гадаа гартал үл таних хүн дээш харсан цээж хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Ажиглаад харахад гэдэс нь хөдлөхгүй амьсгалахгүй байхаар нь цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг, гэрч З.Д-ийн... Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн охин болох З-ийнд 2 нас 6 сартай хүүхэдтэй нь хамт бид 3 байсан юм. Манай охин З дэлгүүр гарч охиндоо ундаа аваад ирье гээд ганцаараа 16 цагийн орчимд гэрээс гараад удалгүй 16 цаг 20, 30 минутын орчимд гаднаас З үл таних эрэгтэй эмэгтэй 2 хүний хамт 1 шил 0,75 литрийн хараа нэртэй архи барьцан гэрт орж ирэхээр нь би энэ юун хүмүүс вэ гэсэн чинь охин надад хандаж манай ах, эгч хоёр байгаа, ээж зүгээр зүгээр сая дэлгүүрийн гадаа таарсан юм гэж хэлсэн. Тэгээд бид 4 нийлээд тухайн архийг хуваагаад ууж байгаад бараг талдаа орж байхад гаднаас дагуулж орж ирсэн 40-50 насны эрэгтэй нь манай охин луу агсраад писда минь гэх зэргээр хараалын үг хэлээд байхаар нь манай охин З ах, эгч хоёр одоо болцон байна аа гэртээ харьж амар гээд ууж байсан тал шил архийг өгөөд гэрээс гаргаад хашааны гадаа гаргаж өгөөд ирлээ гээд манай охин З хэлсэн. Удалгүй 20 орчим минутын дараа гаднаас нөгөө 2 эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эмэгтэй нь манай хүн амьсгалахгүй байна гээд орилоод хаалга онгойлгоод зогсоод байхаар нь би юу болсон юм бол гэж бодоод гараад харсан чинь манай хашааны төмөр ногоон өнгийн хаалганы гадаа эрэгтэй хүн дээшээ хараад унасан байхаар нь би өөрийн хүү А-д хэлж түргэн дуудуулсан...... Манайх нэг хашаанд 2 гэр байдаг юм нэгэнд нь манай охин З нөхөр хүүхдийн хамт, нөгөө гэрт нь би өөрийн хүү болох А-ын хамт амьдардаг юм. Манай охин болон нөхөр нь өдөртөө ажлаа хийгээд байдаггүй би хүүхдийг нь хараад хоёр гэрийн хооронд хоолыг нь хийдэг болохоор хаана ямар хутга байгааг мэдэж байгаа. Энэ хутга манай охин З-ийн гэрийн гал тогооны тавилгын хутга шөвөг хийдэг шургуулгад байдаг байсан хүн хэрэглэдэггүй хутга байна З-ийнд сая харуулсан ягаан өнгийн хутга, хар өнгийн бариултай хутга, бор өнгийн иштэй заазуур нийт 3 хутга байдаг.." гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-ын. "... Би 2013 онд М.Э-тэй тай танилцаж байсан. Тэрнээс хойш би М.Этай заримдаа уулзаж хувцсыг нь угааж өгдөг байсан. Тухайн үед М.Э нь тодорхой оршин суух хаягүй, ажилгүй байсан болохоор нь намайг зориод ирэхээр нь би тусалдаг байсан Талийгаач М.Эын ар гэрээс төрсөн эгч Т /**********/, охин Эн /************/ гэсэн утасны дугааруудтай хүмүүсийг нь би танина. Би М Э-тай нь 2025 оны Гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хотод ажил хийж байгаа гээд манай гэрт амьдарч байсан...... Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед М.Э нь ажлаасаа ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ********** дүүргийн **** дүгээр хороо ********* тоот гэрт ирсэн. Тэгээд намайг хамаатныхаа Т эгчийнд очъё гээд байхаар нь би зөвшөөрөөд 22 цагийн үед ******* дүүргийн ***** дугаар хороонд байдаг Т эгчийнх нь гэрт очтол гэрт нь ямар нэгэн гэрэл байхгүй байхаар нь болиод М.Эын таньдаг айл гээд тэр хавьд байдаг Т, Д гэж ах дүү хоёрын гэрт нь орж юм ярьж сууж байгаад гарсан. Тэндээс гараад ******** дүүргийн ***** дүгээр хороо ***** нэртэй дэлгүүрийн хажууханд М.Эын хамаатан М гэж айлд 2025 оны Гуравдугаар сарын 23-ны 00 цаг өнгөр байхад золгох гээд очсон. Бид хоёрыг ороход тухайн айл нь унтаж амарч байсан болохоор удалгүй буцаад бид хоёр гарч яваад ********** дүүргийн ******* дүгээр хороо ****** дугаар худгийн хажууд явж байтал нэг шар үстэй эмэгтэй хажуугаар өнгөрөөд машин зогсохгүй байна гээд буцаад бид хоёрын хажууд хүрээд ирсэн. Бид хоёрт энэ хавьд машин зогсдоггүй юм гэж хэлээд байж байтал нэг машин зогссон тэгэхээр нь тэр эмэгтэй бид хоёрыг цуг явъя машинд суучих архи авч өгье гэж хэлэхээр нь тухайн таксинд хамт суусан. Тэгээд бид гурав ******** дүүргийн *****************-ын хойд талд байдаг Gs25 нэртэй дэлгүүр рүү 02 цагийн үед ороод 4 ширхэг лаазтай пиво, 0,5 литрийн Хараа 1 ширхэг, 1 ширхэг хиам аваад тэр эмэгтэй тооцоог нь хийсэн. Тэрний дараа бид гурав ********** дүүргийн *** дүгээр хороо **************** тоотод хамт явж байсан эмэгтэйгийн гэрт нь очсон. Тухайн айл нь монгол гэрт амьдардаг байсан бид хоёрыг ороход хамт явсан эмэгтэйгийн ээж Д бага насны хүүхэдтэй цуг байсан. Бид хоёр дагуулж гэртээ авч ирсэн эмэгтэйг З гэдэг гэж байсан. Тэгээд бид нар дэлгүүрээс авсан архи, пивоо хувааж уугаад нутаг усны талаар яриад сууж байхад З нь чанга дуугарч инээгээд ээж Д-ийнхаа үснээс зулгаагаад чи муу гээд ээж рүүгээ дайраад байсан. Тухайн үед нь З-аас ээж нь айгаад орон дээр хэвтээд хоёр гар, хоёр хөлөө өргөөд өөрийгөө хамгаалаад байсан. Тэгтэл гэнэт З огцом уурлаад гэрийнхээ гал тогооны хэсэгт байсан шүүгээний шургуулгаас төмөр, ногоон иштэй заазуур, ягаан өнгөтэй хутга гаргаж ирээд хоёр гартаа бариад та хоёр муу юмнууд одоо манай гэрээс зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь М.Э нь надад тайлаад тавьсан байсан бор өнгөтэй нэхий куртка, хар өнгийн малгайтай цамц хоёроо шидэж өгөөд гаръя гэж хэлсэн. Тэр үед М.Э, З хоёр хоорондоо маргалдаад гэрээс түрүүлээд гарахаар нь би араас нь гарсан чинь *********** дүүргийн **** дүгээр хороо ************ тоот З-ийн гэрийн хашааны гадаа М.Э, З хоёр чанга маргалдаад хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан. Тэр үед би ингэж байгаад учраа олох байлгүй гэж бодоод хажууд байсан худгийн сандал дээр очоод нүдээ аниад бага зэрэг суутал гэнэт нэг юм унаж байгаа юм шиг дугарахаар нь би М.Э, З хоёрын маргаж байсан газар очтол М.Э нь дээшээ хараад уначихсан цээж хэсгээс нь цус гоожоод газраар цус урссан байсан. Би З-ийн гэр рүү гүйж ороод, М.Э яагаад цээж хэсгээс нь цус гарсан байна гэхэд З, Д нар ямар нэгэн зүйл хэлэхгүй байхаар нь түргэн тусламж дуудаарай хүн үхлээ гэхэд З, Д нар нь утас байхгүй гээд байсан. Би гэрээс нь гараад талийгаач М.Эын хажууд зогсож байтал З-ийн хашааны дотор өөр нэг гэр байсан тэндээс эрэгтэй хүн гарч ирээд цагдаа дуудах шиг болсон....... Хэргийн газрын үзлэгээр ********* дүүргийн *** дүгээр хороо ********* тоотоос хурааж авсан нэлэнхийдээ ягаан өнгийн хутга нь тухайн үед ********* дүүргийн *** дүгээр хороо ********* тоот З-ийн гэрт байхад гэрийнхээ гал тогооны хэсэгт байсан шүүгээний шургуулгаас З гаргаж ирээд барьж байсан нэлэнхүйдээ ягаан өнгөтэй байсан хутга мөн байна..." гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-ын дахин өгсөн:... Тухайн үед талийгаач бид хоёрыг гэрт нь орох үед Т.З нь ээж 3.Д-тэй таарамжгүй харилцаатай чи муу гэх мэт зүйл хэлээд загнаад байхыг бол харсан. Харин хутгаар зүсч гэмтээсэн талаар нь бол хараагүй. ...Т.З нь талийгаач бид хоёрыг зайлцгаа гэх мэт зүйл хэлээд хөөгөөд байсан. Би худгийн сандал дээр сууж байгаад харахад М.Э, Т.З нар нь гудамжинд байгаад байгаа нь харагдаж байсан ч би үйл явдлыг нь сайн харж чадаагүй, харин чанга чанга нэгэнтэйгээ маргалдаад байгаа нь сонсогдоод байсан. Тэгээд бүр нам жим болоод өгөхөөр нь гайхаад очоод хартал талийгаач газарт хэвтээд өгсөн байсан..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1207 дугаартай шинжээч эмч Б.Д-ийн: "1. 6 Амь хохирогч М.Эын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний баруун 4,5-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий, зүрхний таславчийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий болон цээжний хөндий дэх цусан хураа, зүүн хацарт зулгаралт, зүүн эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3 Амь хохирогчийн цогцост учирсан цээжний баруун 4,5-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий, зүрхний таславчийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий болон цээжний хөндий дэх цусан хураа гэмтлүүдийг нийт урт нь 24 см, ажлын хэсэг нь 17 см, өргөн нь 3.5 см хэмжээтэй хутгаар буюу хурц ир, үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ. 4 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5 Амь хохирогчийн биед учирсан зүүн эрхий хуруунд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заанаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Бусад зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цээжний баруун 4,5-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий, зүрхний таславчийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий болон цээжний хөндий дэх цусан хураа гэмтэл нь амь хохирогчийг шууд үхэлд хүргэж байгаа тул хохирлын зэрэг тогтоохгүй. Үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 7 Цогцост 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 46 минутанд үзлэг хийхэд нас бараад 15-17 цаг болсон байна. 8 Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 9 Амь хохирогч нь цээжний баруун 4,5-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий, зүрхний таславчийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдаж нас баржээ. 10 Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. Цусанд мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис илрээгүй байна. 11 Цус нь А/ЛІ/ бүлгийн харъяалалтай байна..." гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1146 дугаартай шинжээч эмч Г.Г-ийн: "...1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн судалтай, хар өнгийн цамцанд зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна..." гэх дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 373 дугаартай 1. Т.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.З нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Т.З нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Т.З нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. Т.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 5. Т.З нь архи согтууруулах ундааны хамааралтай, донтой гэх баримт мэдээлэл, эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 6. Т.З нь архи согтууруулах ундааны хамааралтай, донтой гэх баримт мэдээлэл, эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 7. Т.З нь мансууруулах сэтгэц идэвхит эм бэлдмэлийн хамааралтай, донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна. 8. Т.З нь мансууруулах сэтгэц идэвхит эм бэлдмэлийн хамааралтай, донтой гэх шинж тэмдэг илрээгүй байна. 9. Т.З нь өөрийн хийж байгаа үйлдэл, болон үйл явдлыг ухамсарлан ойлгох чадвартай байна..." гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1212 дугаартай "...1. Хууль ёсны төлөөлөгч М.Э-ын сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна..." гэх дүгнэлт, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг “хүнийг алсан бол...” гэж хуульчилсан бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1207 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Цээжний баруун 4,5-р хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий, зүрхний таславчийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий болон цээжний хөндий дэх цусан хураа гэмтлүүд нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Т.З нь амь хохирогчийг хутгалсны улмаас нас барсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний явах 11 эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Т.З нь амь хохирогч М.Э-ыг хутгалсан гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол буюу амь насаа алдсан хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.З-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заажээ.
Гэм буруугийн талаарх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Цэвэлмаа нь шүүгдэгч Т.З-г гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Зг шүүх хуралдаанаар хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна хэмээн үзэж байна. Шүүгдэгч Т.Згийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч баримт гаргаж өгөөгүй харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл үүсэж байна. Иймд Т.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл 3 сар 8 хоног цагдан хоригдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дахь хэсэгт зааснаар 3 сар 8 хоногийг хасч 9 жил, 8 сар, 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгт чин сэтгэлээсээ уучлалт гуйж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн.Т.З нь урд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бага насны хүүхэдтэй, өөрийн төрсөн ахыг цагдан хоригдох явцдаа алдсан, өөрийн гэсэн орон гэргүй. Т.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүхээс хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.З эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Намайг уучлаарай, би ийм зүйл болно гэж бодоогүй. Хэрэг явдал болсон цагаас хойш би өдөр болгон гэмшиж, зул өргөж байсан. Миний хийсэн үйлдлээс болж хохирогчийн гэр бүл, миний гэр бүлд тайлбарлахын аргагүй зовлонд унагасанд уучлаарай. Би бага насны хүүхэдтэй үнэхээр их гэмшиж байна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.З нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Т.З нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэмшиж байгаагаа илэрхийлж, хохирогчийн ар гэрт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа бүрэн төлсөн байх бөгөөд шүүгдэгчид шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлууд, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа байдал, гэм хорыг хуулийн хүрээнд төлсөн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж,
508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус хуульчилсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Т.З-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8,000,000 төгрөгийг төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримт болох нийт 27,5 см урттай, ажлын хэсгийн өргөн 39мм, дунд хэсгийн өргөн 35мм, үзүүрийн өргөн 20мм, бариул нь 12см урттай ягаан өнгийн хутга 1 ширхэг, ягаан өнгийн судалтай хар богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 2 хос, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, бор өнгийн тэлээ 1 ширхэг, бор өнгийн хүрэм 1 ширхэг, гинж 1 ширхэг, цус мэт зүйл 1 ширхэг, салфетик 6 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.З нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-ийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.З-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-г 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-д оногдуулсан 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-ийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.З-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримт болох нийт 27,5 см урттай, ажлын хэсгийн өргөн 39мм, дунд хэсгийн өргөн 35мм, үзүүрийн өргөн 20мм, бариул нь 12см урттай ягаан өнгийн хутга 1 ширхэг, ягаан өнгийн судалтай хар богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 2 хос, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, бор өнгийн тэлээ 1 ширхэг, бор өнгийн хүрэм 1 ширхэг, гинж 1 ширхэг, цус мэт зүйл 1 ширхэг, салфетик 6 ширхэг, хумсны дээж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.З нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдсугай.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ
ШҮҮГЧИД З.БОЛДБААТАР
Л.ГАЛБАДАР