2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1712

 

 

 

 

 

 

 

 

   2025        07       02                                      2025/ШЦТ/1712

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,

улсын яллагч Э.Мөнхболд,

шүүгдэгч А.Э,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Э, Г.О нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А.Э

 

 Монгол Улсын иргэн Г.О

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

************ дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад О.Г нь эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 02 цаг 01 минутын орчим ************ дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***********" нэртэй автобусны буудлын хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа  Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5-д заасан “гэмт хэрэг, зөрчил болон золгүй тохиолдлоос хохирсон, биеэ хамгаалж чадахгүй, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч болзошгүй иргэнд хүнлэг энэрэнгүй хандаж, боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг эрмэлзэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх арга хэмжээ авах” гэснийг, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэснийг тус тус зөрчин өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон амь хохирогч М.Э-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх албан үүргээ биелүүлээгүй орхисны улмаас М.Э нь осгож нас барсан гэмт хэргийг,

************ дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Э нь эргүүлийн офицер, цагдаагийн ахмад О.Гтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 02 цаг 01 минутын орчим ************ дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********" нэртэй автобусны буудлын хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа  Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5-д заасан “гэмт хэрэг, зөрчил болон золгүй тохиолдлоос хохирсон, биеэ хамгаалж чадахгүй, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч болзошгүй иргэнд хүнлэг энэрэнгүй хандаж, боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг эрмэлзэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх арга хэмжээ авах” гэснийг, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэснийг тус тус зөрчин өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон амь хохирогч М.Э-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх албан үүргээ биелүүлээгүй орхисны улмаас М.Э нь осгож нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 9 дүгээр сарын 4-ний орой 23 цаг 30 минутаас 00 цагийн хооронд ******* дээр согтуу хүн хэвтэж байна аа гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу ************ дүүргийн *** дугаар хороо ********** гудмаас бид 2 уруудаж доошоо явж байгаад ************-аас *********-нд нийлдэг уулзвар дээр согтуу хүн хэвтэж байсан. Тухайн хүн дээр очин тусламж үзүүлээд 103 дуудах гээд зогсож байтал ************ 2 найз нь болох 2 хүн ирсэн. Тухайн 2 хүн нь энэ манай найз байгаа юм аваад явчихъя, доор ахиад 2, 3 согтуу хүн байна, та нар тийшээ яв гэсэн. Үүний дараа уг хүнийг хэн болохыг нь би мэдэхгүй, бүтэн нэрийг нь мэдэхгүй байсан. Тухайн 2 найз нь өөрсдийнхөө овог нэр регистрийн дугаарыг хэлээд, бид 2 ингээд батлан даагаад аваад явчихна гэдгээр нь дуудлагаа хаачхаад доошоо ********** автобусны буудал дээр очиход С өвгөн байсан. Уг хүн өндөр настай, памперс хэрэглэдэг, хөл нь идээлсэн суга таягтай хүн байдаг. Байнга энд байдаг. Уг хүн дээрээ очоод С ах аа бос босоорой, босож чадах уу, одоо яах вэ жоохон хэвтэж байгаад бослоо гэсэн. Хүлээгээд зогсож байсан чинь зам дагуу дахиад хүн байна гэж явуулын хүн хэлсэн. Үүний дараа бид 2 зам хаачихсан байсан учраас доогуур нь тойроод эргээд зуслангийн зам өгсөөд буцаж уруудах явцад хүн харагдаагүй. Тэгэхэд миний нүдэнд харанхуйн гудмаас юм хөдлөх шиг болохоор нь хүн байх шиг байна гээд уг жолоочоо буцаж дахиж эргүүлээд, дахиж урд маршрутаар доошоо уруудах явцад цэргийн эрээн хувцастай, куртиктэй, шар гуталтай, цэнхэр жийнстэй хүн замын хажууд сууж байсан нүүрэндээ илт харагдах шарх сорвитой. Би уг хүн дээр очихдоо А.Э-д ахын дүү бичлэгээ хийгээд буугаарай, сайн нүүр амыг нь бичээрэй, нүүр нь шархтай юм байна шүү гэж хэлсэн. 12 цаг юм уу 1 болж байх үед 103-т дуудлага өгч урагшаагаа уруудаад, нөгөө С өвгөн замын хойд талд байгаа амь хохирогч нарыг 103 хүлээгээд байж байсан. 103 нь 40-өөс 50 минутын дараа ирсэн юм. 103-ын эмч ирж амь хохирогчийн цамцыг нь сөхөж үзээд, нүүрийг нь харж, нүүрнийх нь шархыг бичээд, даралт зүрхний пүүлсийг нь шалгасан. Эмч сайн үзээгүй. Тухайн үед амь хохирогч эмчийн урдаас дуулж, юм яриад байсан юм. Эмч юм асуухад цамцаа тайлахгүй хэмээн маяглаж байсан. Тэгээд бид 2  амь хохирогчийн биеийн байдал зүгээр байна гэхээр нь бид 2 авч явъя гэсэн. Уг амь хохирогчийг бид 2 өөрсдөө машинд суулгасан. Тэгээд уг хүн өөрөө М-ийн Э гээд нэрээ хэлсэн юм. Тус амь хохирогч төрсөн он, сар, өдрөө хэлж чадахгүй байгаа болохоор нь би өөрөө таб дээрээсээ 1970-аас хойшоогоо шүүгээд үзье гээд он сараа хийтэл 1971 дээр М.Э хэмээн гарч ирсэн. Мөн хаяг нь гарч ирсэн. ********** дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс М гэсэн дэслэгч эрэн сурвалж зарласан байсан. Оршин суугаа газраасаа алга болсон гэсэн эрэн сурвалжлал байсан. Түүний дагуу би ************ дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү залгаад өөрийнхөө ажилчин руу ярьж утсыг нь авч ************ дүүргийн 2 дугаар хэлтэс рүү залгаж танайхаас эрэн сурвалжилсан хүн байна энэ албан хаагч эрэн сурвалжилсан байна. Гэрийнх нь хаяг нь *********** гэсэн хаяг байна, танайх руу хүргэж өгөх үү гэж асуухад, манайх согтуу хүн авахгүй, нүүрэн дээр ил шарх, сорвитой бол битгий авчраарай гэж Д ахлагч хэлсэн юм. Тэгэхэд би танайх хэлтсийн байран дээр авахгүй байж болно. Тэгвэл надаа алаг тэрэгтэйгээ явуулчих гэхэд алаг тэрэг нь нэг танхайн дуудлагатай, нэг хүчирхийллийн дуудлагатай байна гэсэн. Тэгвэл алаг тэргээрээ уг хүнийг гэрийнх нь ********** гэсэн хаягийг заагаад өгчих, надад тухайн газрын хаягийг хайж явах бензин шатахуун байхгүй байна. Хаягийн нь тодорхой хэлбэл хүргээд өгчихье гэсэн чинь бид нар хаягийг нь явуулъя аа, алаг тэрэгтэй чинь холбуулаад өгье гээд байж байтал уг амь хохирогч бид нартай ярилцаад үгүй ээ яах вэ би ах нь ***********-аас гүүр гараад гэр лүүгээ алхаад орчихдог юм. Манай гэр ойрхон, би та нарт төвөг чирэгдэл болмооргүй байна. Манайхан ******** энд намайг уух юм авч өгөөд үлдээчих гэсэн. Тус шаардлагын дагуу  гэр оронд ирэхэд хэн хэн байдаг юм ар гэрийнхэн чинь утас байна уу гэж асуухад би эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, хүүхэд хөдөө ажилладаг юм. Би та нарт төвөг болмооргүй байна. Ах нь өөрөө ингээд байж байгаад өөрөө явчихъя гэсэн. Тэгж хэлэхэд би харанхуй газар байлгаж яах вэ, гэрэл гэгээтэй юм байна ЖиЭйс25 руу очъё гээд гэрэл гэгээтэй камертай газар гэж бодоод уг хүнийг камер дээр ЖиЭйс25 тэнд бүлээн ус өгөөд үлдээсэн. Тэгээд бид 2 буулгачхаад буцаад замынхаа эсрэг тал руу С өвгөнийг хараад эмч дуудах уу гээд ярилцаж байхад амь хохирогч алга болчихсон харагдахгүй байсан. Үүний дараа С өвгөнийг босгож хүргэж өгсөн. Бид 2 дараагийн дуудлагууд руу  ********** зүг маршрут руу явсан. Өглөө бид 7 цагаас хойш  8:30 хүртэл эргүүл хийсэн. Эргүүл хийх үедээ амь хохирогчийг байгаа эсэхийг шалгахад харагдахгүй байсан. Бид 2, 8:30 гэхэд ажлаасаа буух гээд доошоо хэлтэс рүүгээ явсан. Гэртээ ирээд амарч байтал өдөр 11 цагийн үед танайх дээр чиний буулгасан хүн нас барчихсан байна. ************ дүүргийн 2-р хэлтэс дээр яаралтай ир гэсэн. Би дүү жолооч руугаа камерын бичлэг байгаа эсэхийг лавлан асууж авч ирээрэй гэж хэлсэн. А.Э надад хэлэхдээ дуудлага дээр очсон бичлэг байгаа, 103-д үзүүлж байгаа бичлэг байгаа гэсэн. Үүний дараа бид ************ дүүргийн хэлтэс рүү явсан. Би цагдаагийн алба хаагчийн тангараг өргөсөн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу тухайн газраа шалгаж байхад согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байна гэсэн мэдээллийн дагуу тийшээ очсон. Шөнийн 12 цаг болж байсан учраас би дуудлага мэдээллийн төвд мэдэгдээгүй. Надад эрхийнхээ дагуу бие дааж шийдэх эрх нь байдаг болохоор. Тухайн ойр орчмын байдлыг өөрөө шийдэх журамтай. Би хохирогчийг регистрийн дугаарыг сангаас шүүсэн. Тухайн үед машин маань бензингүй байсан учраас эрэн сурвалжилж байсан хүнийг гэрт нь хүргэж өгөх боломж байгаагүй. Амь хохирогчийг ************ дүүргийн нутаг дэвсгэрт орхисон шалтгаан нь гэрэлтэй, устай, хүнтэй, камертай гээд орхисон. Камерын бичлэг яагаад устсан талаар мэдэхгүй байна. Манай жолооч камераараа бичлэг хийж байсан. Тухайн камерын багтаамж бага байдаг учраас амь хохирогчтой анх уулзах үедээ болох 103 ирэх үед бичлэг хийсэн. Амь хохирогч Э нь намайг М-ийн Э гээд өөрийн овог нэрийг надад хэлсэн. Би прокурорын зүгээс ярьж байгаа хайнга хандсан гэдэг талд эргэлзээтэй байна. Жишээлбэл би тус хүнийг харахгүйгээр явсан бол хайнга хандсан болох байлаа. Эсвэл би тус хүнийг осгож үхсэн гээд байгаа юм чинь цасан дээр суулгачихсан бол эсвэл шалбааг дээр суулгачихсан бол суулгаад үлдээсэн бол албан үүргээ хайнга, хүнлэг бус хандсан байгаа юм. Бусдаар би тиймэрхүү байдал гаргаагүй, тухайн хүнийг олж уулзсан мөн ярилцсан. Зүгээр эр хүний хувьд хоорондоо ярьсан. Эдгээрийг прокурор ч гэсэн мэдэж байгаа. Бид өглөө 10 цагт эрүүлжүүлэхэд хүн өгөхөд үдээс хойш  4 цагт хүн чинь 6 цаг болчихсон байна, хүнээ гарга гэсэн, прокуророос тэгээд байна гээд  дандаа эдгээр асуудлууд тохиолддог. Байнгын дарамт ирдэг. Тэр даргатай нь танилцуулаагүй гээд байна. Би шөнийн 2 цагт 103, 101-ийнхан шиг энэ галыг унтраах уу, энэ хүний цусыг тогтоох уу, энэ согтуу хүн энийг босгох уу, яах вэ гээд дарга нартайгаа  яриад байх боломж байхгүй. Тухайн асуудлыг бие дааж, өөрөө шийдэх эрх бүхий албан хаагч нь би. Манай жолоочид зөвхөн надад тусламж дуудах, шаардлагатай үед бичлэг хийх, тухайн үүргийнхээ хувьд ажил үүргээ гүйцэтгэдэг. Миний ажил үүргийн хувьд иргэнээс ялгарах зүйл бол хүнлэг энэрэнгүй байх. Эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх үндэслэл гэж байдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр хяналтын камерын бичлэгийг үзэхэд хохирогчийг хэсэг хугацаанд харж байгаад явсан гэж улсын яллагч яриад байгаа. Гэхдээ хэсэг хугацаанд харж байгаад биш тэр хүн чинь өөрөө бууя аа, би ингээд буучихъя, намайг буулгачих гээд над руу хөлөө жийж байсан. Тухайн үед би машин дотроос усны сав суллаж байсан. Тус савыг цэвэрлэж байгаад цагдаадаа өгч Жи Эс 25 руу оруулж байгаа юм. Тэрэн дээр жоохон унасан байгаа юм. Би хажуугаар нь тааб дээр өмнөх дуудлагын юмнуудыг хаагаад, дэвтэр дээрээ бичээд, Жи Эс 25  дээр хэдэн камерууд байна түүний зургуудыг авч групп чат руу тавь гэж байсан. Би тухайн үед бичиж тайлбарлаж байсан. Би ер нь бол ************ дүүргийн 17, 18 дугаар хороонуудад эргүүл хийж ажилладаг. Бид боломжгүй болсон үед дуудлага шилжүүлдэг.  Хоорондоо шилжүүлж болдог. Дүүргийн хувьд хоорондоо шилжүүлнэ гэдэг хэцүү. Зарим үед алба хаагчид нэгэндээ туслах асуудал байдаг. Намайг өөр дуудлагад явж байхад хохирогч дуудлага мэдээлэлд ороогүй байсан учраас хэн ч хараагүй хүнийг би харахгүйгээр өнгөрөх боломж байсан. Амь хохирогчийг харсан учраас орхиод явж чадаагүй. Хэрвээ би ажлын бус цагаар гадуур явж байхад гудамжинд хүн хэвтэж байсан бол ямар нэг туслалцаа үзүүлнэ. Учир нь албан үүргийн хувьд болон иргэн хүний хувьд үүрэг гэж байдаг. Тухайн үед би шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэж бодож байна. Тухайн үед харахгүй явсан бол биш харчхаад явсан бол өөр зүйл. Энэ үйлдэл миний хувьд хайнга хандсан үйлдэл.Миний зүгээс хүнлэг бус санагдаж байна. тухайн үед намрын шаргал нар шарж байсан үе. Хохирогч цэргийн хээрийн куртиктэй, бандгар шар гуталтай хүнийг би цасан дээр суулгаагүй, шалбааг дээр суулгаагүй, бороо ороогүй хув хуурай байсан тэр шөнө. Тус хүн осгож үхнэ гэж би бодоогүй. Хохирогч тухайн үед миний гэр ойрхон, шийдвэр гарах насанд хүрсэн хүн гэж байсан. Тухайн үед амь хохирогч дээр очоод түргэн тусламж дуудлагаар ирээд биеийн байдал нь зүгээр, хэвийн байна гэсэн. Цагдаагийн хяналтад, эмнэлгийн байгууллагад гэсэн бичиг хийж өгсөн. Эрүүлжүүлэх рүү авч явахаар нүүрэнд ил шарх сорвитой хүн авдаггүй юм. Илтэд шарх сорвитой байсан юм. Хоёрдугаар үндэслэл нь оршин суугаа газраасаа эрэн сурвалжлах зарлуулсан байвал эрүүлжүүлэх авдаггүй. Мөн архины хордлоготой хүн авдаггүй юм даралт ихтэй хүн бас авдаггүй юм. Энийг прокурорууд өөрсдөө мэдэж байгаа. Эрүүлжүүлэх байр авахгүй байх гэдэг шийдвэрийг би гаргасан. Машины бензин байхгүй байсан болохоор тус бичгийг авахын тулд бензин зарцуулах шаардлагагүй гэж үзсэн. Уг ажиллагааг бол үүргээрээ хийх ёстой байдаг. М.Э-ыг эрэн сурвалжлалт зарласан хүн нь М гэдэг хүн байсан боловч утас нь холбогдохгүй байсан. Алба хаагчийн утас холбогдохгүй бол тус хүнийг хэлтэст нь хүлээлгэж өгөх ёстой байсан юм. Тэгээд би хүлээлгэж өгөөгүй. Учир нь тус хэлтсийн байранд хүн нас барсан учраас хүн авахгүй байгаа гэж хэлсэн. Би дэлгүүрийн урд М.Э-ыг орхиод явж байгаа талаараа эрэн сурвалжилж байгаа хэлтэст нь хэлсэн ба алаг тэрэгтэй холбоод өгөөрэй хаана буулгаснаа хэлнэ гэж хэлсэн. Тэгээд би орхиод явсан. С өвгөний дуудлагаар явж байсан юм. Дүрэм журмаараа бол цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэвч тус дүүргийн цагдаагийн хэлтэс намайг цагдаагийн алаг тэрэгтэйгээ холбож өгөөгүй. Мөн шөнийн 02 цаг өнгөрч байсан болохоор адилхан ажил хийж байгаа хүмүүсийг зовоогоод яах вэ гэж бодсон. Камерын бичлэгээс харахад тус хохирогч хөл гараа жийх үйлдэл гаргаж байсан. Тухайн үед бол хохирогчийг биеэ авч явах чадвартай л гэж үнэлсэн. Хохирогч манай машины голын хайрцаг руу хөлөө жийж тавих гэж байсан ба агсрах үйлдэл гаргасан. Ухаан санаа нь орж эхэлж байгаа учраас тийм үйлдэл гаргаж байсан. М.Э манай машинаас буугаад унаж байхыг нь харсан. Унаж босоод суугаад үлдсэн. Огт ухаангүй, юм ярихгүй байсан бол эрүүлжүүлэхэд хүргэж өгөх байсан. Бид 2 хохирогчтой хамт 1 цаг 30 минут орчим хамт байсан. Тус хугацаанд хохирогч өөрийгөө илэрхийлэх чадвартай болж ирсэн. Маш олон хүмүүс иймэрхүү байдалтай байдаг. Тэр үед би хүлээж байгаад босгоод явуулдаг байсан. Хохирогч би харимааргүй байна, харихаар бол өөрөө явчихна, надад уух зүйл өгөөч гэж хэлж байсан. Би өмнө нь цагдаагийн сургуульд сурч байсан. Тэр үед санамсар болгоомжгүй, хайхрамжгүй зэрэг үг хэллэг сонсож байсан. Хайнга хандсан зэрэг сүүлийн үеийн үг хэллэгийг сайн судлаагүй байгаа. Өөрийнхөө хэмжээнд би шаардлагатай зүйлүүдийг хийсэн гэж үзэж байна.  ” гэв.

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 09 сарын 04-нөөс 05-ны өдөр шилжих шөнө буюу 23 цагийн үед эргүүлийн ажиллагаа гүйцэтгэх хугацаанд ************ тэнд дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад хүн хэвтэж байсан. Тэгээд 103 дуудах гэж байхад хоёр найз нь ирээд аваад явсан. Тэгээд цаашаа эргүүлийн ажлаа гүйцэтгэхээр яваад С өвгөнтэй таарсан. С өвгөнтэй байж байсан чинь доор дахиад хүн байна гэсэн. Эргээд очиход байхгүй байсан. Дахиад яваад манай ахмад хүн байгааг хараад очсон. Би камераар бичлэг хийж, буугаад, 103 дуудсан. 103 ирж ил харагдах шархийг цэвэрлээд 103 явж хохирогчийг бид машиндаа суулгасан. Үүний дараа манай ахмад ************ дүүргийн хэлтэс рүү ярихад хохирогчийг авахгүй гэсэн. Хохирогч өөрөө харина, зам гараад буулгачих гэсэн. Тэгээд бүлээн ус өгөөд буулгасан. Амь хохирогчийг орхиж явах шийдвэрийг ахмад гаргасан. Учир нь амь хохирогч өөрөө энд бууя би гэртээ харьж чадна гэж хэлсэн. Амь хохирогчийг эрэн сурвалжлагдаж байгааг мэдээд гэрт нь хүргэж өгөөгүй шалтгаан нь машин бензингүй байсан. Камерын бичлэг яагаад устсан талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр үүрэг чиглэл авч, зааварчилгаатай танилцсан ба ахлахаасаа үүрэг аваад гарсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ удирдах чадваргүй тохиолдолд ахмад дээшээ мэдэгдэх ёстой байдаг. Би цагдаагийн алба хаагчийн тангараг өргөсөн. Миний ажлын чиг үүрэг бол хамтрагчийнхаа аюулгүй байдлыг хангах, дуудлага ирсэн газарт хүргэж өгөх үүрэгтэй. Тухайн тохиолдолд бол ахмадынхаа шийдвэрийг дагах үүрэгтэй. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ийн “...Миний аавд хууч өвчин, яг өвддөг эд эрхтэн байхгүй, эмч эмнэлгийн байгууллагын хараа хяналтад байдаггүй. Ер нь миний аав лааз түүгээд олсон мөнгөө архинд зарцуулдаг гэхдээ амьдралын түвшин хэвийн архины мөнгө олох гээд л лааз түүгээд байдаг хүн байсан. Мөн 2024 оны 09-р сарын 02-ны өдрийн өглөө буюу 10:00 цагийн орчим миний аав лааз тушаахаар дарь эхийн хуучин эцэст байрлах автобусны буудлаас урагш 50 метр зайд замынхаа баруун талд байх түүхий эдийн цэг дээр лааз өгсөн байсан ба тухайн газрын хүн нь надад хэлэхдээ таны аав бусдад зодуулсан байдалтай нүүр хэсэгтээ шинэ шархтай явж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж рүүгээ залгаад асуусан чинь өглөө гарахдаа бие нь зүгээр байсан яагаад ийм болсон юм бол гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш гэртээ ирээгүй байсан юм. Мөн ************ хуучин эцэст байх ************ нэртэй дэлгүүр дээр очоод худалдагчтай нь уулзсан чинь миний аавын зургийг үзээд 2024 оны 09-р сарын 04-ний өдрийн 11:00 цагийн орчим үл таних эрэгтэй хамтаар орж ирээд архи аваад гарсан дараа нь ганцаараа орж ирээд чихэр асуугаад буцаад гарч явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 3-5 дугаар хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, /1хх-ийн 6-13 дугаар хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...Гадна шөнө 1 гэх нэртэй видео бичлэгт үзлэг хийхэд ************ дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ байрлах GS-25 сүлжээ дэлгүүрийн гадна хяналтын камерын цагаар 2024-09-05 01:57:32 цагт хэрэг учрал болсон газарт цагдаагийн албаны Police гэсэн хаалган дээрээ бичиглэлтэй Duster загварын тээврийн хэрэгсэл ирж зогсоод жолооч цагдаа нь бууж арын хаалга онгойлгон амь хохирогчийг буулгаж байгааг харуулав... Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд амь хохирогч босож ирээд толгойгоо бариад суухад цагдаа жолооч машинаасаа гарч хажууд нь зогсож байгаад GS25 сүлжээ дэлгүүр орж уух юм тухайн эрэгтэй хүнд өгөөд хэргийн газраас тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгааг харуулав. Хяналтын камерын цаг 2024-09-05 02:01:15- 02:04:40 цагийн хооронд зааж байв... Бичлэгийг үргэлжлүүлэхэд амь хохирогчийг машинаас буулгасны дараа газар суугаад үргэлжлүүлэн босох үйлдэл хийхдээ арагшаа газарт тэнцвэр алдах унахдаа толгойгоо замын боржур хэсэгт цохиж байгааг харуулав. Хяналтын камерын цаг 2024-08-14 02:00:00-г зааж байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд амь хохирогч ганцаараа үлдэж хэд, хэдэн удаа босох үйлдэл хийх гэж оролдохдоо унаж босож чадахгүй байсан тул хэрэг учрал болсон цагаан өнгийн микро автобусны хажууд мөлхөж очоод 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө цагдаагийн алба хаагч нар очтол ямар нэгэн хөдөлгөөн үйлдээгүй байв. Хяналтын камерын цагаар ганцаараа үлдээд нас барсан газар хүртэл очсон байдлыг шалгахад 2024-09-05-ны 02:04:40-02:19:10 цагийн хооронд зааж байв...Бичлэгийг үргэлжлүүлэхэд хэргийн газарт авто эргүүлийн алба хаагчид ирж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл, /1хх-ийн 18-23 дугаар хуудас/,

- Гэрч Д.А-ийн “...Би өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цагийн үед ************дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр ирээд зүүн тад нь байдаг ************ нэртэй цайны газар луу орох гээд явж байх үед зогсоол дээр 40 гаран настай эрхтэй хүн зүүн тал руугаа эргээд хэвтсэн байдалтай байсан ба ойртон очоод харахад толгой нь хагарсан байх шиг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Гэрч Х.П-ын “...Одоогоос хоёр жилийн өмнө нэг удаа гэртээ ирэлгүй алга болж байсан ба 2023 оны намрын улиралд гэртээ ирэлгүй хоёр хоног алга болж байсан, тэр үеүдэд надад ямар нэг байдлаар өөрийнхөө хаана байгаа талаар хэлж байгаагүй, харин гэртээ ирэхээр ".. Автобус андуурч суугаад айлын орцонд хоносон байна..." гэж хэлдэг, талийгаач нөхөр маань 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө намайг ажилдаа явсны дараа гэрээс гарсан байсан, тухайн өдөр намайг гэртээ очиход талийгаач нөхөр маань гэртээ байгаагүй, тэгээд гэртээ ирэхгүй байхаар нь би 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Өмнө нь гэрээ гараад сураггүй алга болоход цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, талийгаач нөхрийг яагаад гэрээсээ яваад байдгийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 32-33 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Б-ийн “...00 цаг өнгөрч байхад ************ дээр замын баруун талд приус засварын гадаа согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл аваад түүнийг хамт байсан найзад нь хүлээлгэн өгөөд явуулсан гэж дуудлага мэдээллээ хаалгасан яг тэр үеэр нь манай дээр бага насны хүүхэд алга болсон гэж дуудлага мэдээлэл ирсэн тэр мэдээллийг авто эргүүлүүддээ тараагаад ойролцоо байгаа CU болон дэлгүүрүүдээр үзээрэй гэж бүгдэд нь утсаар хэлсэн тэгэхдээ мөн Г-тэй утсаар ярьсан тэгэхэд өөр ямар нэгэн дуудлага мэдээлэл иргэнээс ирсэн гэж надад хэлээгүй ба сүүлд 01 цаг өнгөрч байхад ************ дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтсийн утсыг хэлээч гэж хэлсэн би уг хэлтсийн жижүүрийн дугаарыг өгсөн өөр надад ямар нэгэн дуудлага мэдээлэл шийдвэрлэж байгаа талаар огт хэлээгүй. Манай эргүүлийн авто машин буюу согоот 114 нь дуудлага мэдээлэл байхгүй үедээ архичид их цуглардаг буюу хөдөлгөөн ихтэй газар болох ************ дээр зогсож ажилладаг тэгж байхдаа ямар нэгэн биеэ авч явах чадваргүй хүнийг шийдвэрлэх болон согтуу хүмүүсийг тараах, явуулах, урьдчилан сэргийлэх ажил хийж ажилладаг юм...Тухайн өдөр 103 дуудаж үзүүлсэн талаар надад огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 77-78 дугаар хуудас/,

- ************ дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуваарь, алба хаагчдад өгөх зааварчилгаа, /1хх-ийн 82-100 дугаар хуудас/,

- Гэрч М.Х-ний “...Би хуваарь томилгооны дагуу ************ дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн ШУТ-т 24 цагаар үүрэг гүйцэтгээд 2024 оны 09-р сарын 05-ны өдрийн өглөө 08:30 цагт бууж амарсан... Би бол ************ дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэстэй холбоо бариагүй ба шөнө амарч байхад ахлах ахлагч Э.Д нь тус хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г-тэй утсаар холбогдсон гэж хэлж байсан. Хэрхэн юу ярьсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 126-127 дугаар хуудас/,

- Гэрч Н.О-ийн “...Тэгээд би дуудлагын дагуу очиход ухаантай согтуу 50 орчим насны эрэгтэй хүн байсан ба түүний нүүрний хэсэгт жижиг өнгөц шархтай, толгойн орой зулай хэсэгт 1 см орчим өнгөц шархтай цус гарсан байсан. Гэхдээ тэр хүн ухаантай байсан ба дуу дуулаад инээгээд асуусан асуултад хариулж байсан. Тэгээд би шархыг нь үзээд цэвэрлэж өгөөд амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байсан. Тэгээд би бичиг хийж өгөөд дээр нь эрүүлжүүлэхийн эмчийн хяналтад гэж бичээд дараагийн дуудлага мэдээлэлд явсан. Намайг дуудлагад очиход цагдаагийн тээврийн хэрэгсэлтэй дугаарыг нь санахгүй байна мөн 2 алба хаагч байсан. Тэгээд би тухайн иргэнийг үзэж дуусаад цагдаагийн тээврийн хэрэгсэлд суулгах гэсэн чинь тэнд байсан цагдаагийн алба хаагчид бид өөрсдөө тээврийн хэрэгсэлдээ суулгачихъя гэж хэлээд үлдсэн. Тухайн иргэний нүүрний хэсэгт өнгөц шалбарсан шархтай мөн толгойн орой хэсэгт 1 см орчим шалбарсан шархтай байсан. Уг шархнууд шинэ биш үүсээд 2-3 цаг болсон байх боломжтой цус нь хатсан байсан. Мөн би эмнэлгийн тээврийн хэрэгсэлд тухайн иргэнийг суулгаад түүний цээж хэвлий хэсэгт гараараа 2-3 удаа дарж өөр гэмтэл байгаа эсэхийг шалгахад ямар нэг гэмтэл байхгүй байсан ба өвдөлт мэдрэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

- Гэрч Э.Д-ийн “...Тухайн өдөр би 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд би шөнийн 01 цаг 40 минутаас 02 цагийн үед түр зуур мэдээлэл хүлээн авагчийн үүргийг гүйцэтгэх үед ************ дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер О.Г өөрийнхөө гар утаснаас манай жижүүрийн утас руу залгаад "Танайхаас эрэн сурвалжлагдаж байгаа гээд тухайн хүний нэрийг нь хэлээд, манай дээр номер 7-оогоор ирсэн байна, энэ хүнийг танай дээр хүргээд өгчих үү, нэг бол чиглэлийнх нь алаг тэрэгт хүлээлгээд өгчхөөч" гэхээр нь "чи наад хүнээ саатуулах байранд аваачаад саатуулаач ээ" гэсэн чинь "саатуулах байр номер 7 авахаа больчихсон, би нэг бол жижүүр дээр чинь хүргээд өгье" гэхээр нь "хаягийг мэдэж байгаа бол хаяг нь дээр нь аваачаад өгчихөө" гэсэн чинь "би хаягийн сайн мэдэхгүй байна, хаана гэж хайж явах юм бэ" гэсэн мөн 103-т үзүүлсэн, бараг ухаан орсон байгаа гэхээр нь "тэгвэл ухаан орсон юм бол наад хүнээ гэр лүү нь хүргээд өгөөч, эсвэл эрүүлжүүлэхэд өгөөд эрүүлжүүлчих, жижүүр лүү авах боломжгүй, хэлтсийн байранд согтуу хүн байлгаж болохгүй гэдгийг чи өөрөө мэдэж байгаа ш дээ, эсвэл чи өөрийнхөө хэлтсийн жижүүр лүү аваачаад өгчихгүй юу даа" гэж хэлсэн. Тухайн хүнийг манайх руу өгөх гээд байсан, манайх шууд хүлээгээд авах боломжгүй гэдгийг нь би хэлсэн. Ингэж ярьснаас хойш над руу дахиж залгаж яриагүй. Харин өглөө ээлжээс буусны дараа хэлтсийн Дэд дарга над руу залгаад ************ дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс өгөх гээд байсан номер 7 байсан уу, тэр хүн нас барсан байна гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 145-146 дугаар хуудас/,

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "...Тухайн мемори картад 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бичлэг байхгүй байв. Мемори карт нь 32 GB багтаамжтай байх ба дээрх бичлэгүүд нь нийт 11.3 GB байна...” гэх тэмдэглэл, /1хх-ийн 147-148 дугаар хуудас/,

- Гэрч О.О-ийн “...Эрүүлжүүлэх байр эрэгтэй 29 хүнтэй хоносон. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүнийг жижүүрийн эмч албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтод зааснаар эмнэлгийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Миний хувьд байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавьж удирдлагыг мэдээллээр хангаж, хууль, журамд заасан ажил үүргийг биелүүлэх үүрэгтэй...Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнаас Эрүүлжүүлэх байранд зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн холбогдолтой хүн авна гэсэн үүрэг, чиглэл ирээгүй, ирэх ч боломж байхгүй...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 155-156 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3067 дугаартай “...хохирогч нь элэгний хатуурал, дунд зэргийн өөхлөлт, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна...Амь хохирогч нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ...Амь хохирогчийн цусанд 3,4 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно...А(II) бүлгийн цустай, урт 163см, жин 69кг байна...2024.09.05-ны өдрийн 16 цаг 05 минутын цогцсын гадна үзлэгээр амь хохирогч нь нас бараад 13-15 орчим цаг болсон байжээ...Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламжийг аль үе шатанд үзүүлэхээс хамаарч харилцан адилгүй байна...” гэх дүгнэлт, /1хх-ийн 159-169 дүгээр хуудас/,

- Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн танилцуулга /1-р хх-ийн 195-199 дүгээр хуудас/,

- Гэрч Б.О-ын "...Цагдаагийн ахмад О нь Эрүүлжүүлэх саатуулах, төвд зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн холбогдолтой хүн авна, өөр хүн авахгүй гэсэн зүйл хэлээгүй. Байгууллагын дотоод журмыг танилцуулаад, нэг хүнд оногдох метр квадрат талбай, хоолоор үйлчлэх зүйлүүдийг танилцуулж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

- Цаг уур, орчны шинжилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт, гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 169-171 дүгээр хуудас/,

- Гэрч Б.О-ын ".. Цагдаагийн ахмад О нь Эрүүлжүүлэх саатуулах, төвд зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн холбогдолтой хүн авна, өөр хүн авахгүй гэсэн зүйл хэлээгүй. Байгууллагын дотоод журмыг танилцуулаад, нэг хүнд оногдох метр квадрат талбай, хоолоор үйлчлэх зүйлүүдийг танилцуулж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

- Гэрч П.Б-ийн “...Би М.Э-ыг яг хэзээ манай дэлгүүр орж ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сарын 03-ны билүү 04-ний өдөр манай дэлгүүр орж ирсэн. Тус өдрийн 09 цагийн үед байсан байхаа орж ирэхдээ үл таних эрэгтэй хүний хамт орж ирсэн ба хамт явж байсан хүнийг нь сайн мэдэхгүй. Тэр үед 0,33 грамтай Хараа нэртэй архи аваад гарсан. Дахин орж ирээгүй. Тухайн үед М.Э гэх хүний биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 117-118 дугаар хуудас/,

- Гэрч Б.П-ийн “...М-ийн Э гэдэг хүнийг би 7 хоногийн өмнөөс л таньж мэддэг болсон. Түүхий эдээ авч ирээд бид 100 хамт татсан. Тэгээд хамгийн сүүлд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байхаа, 12:00-01:00 цагийн орчимд дунд буудлын ********** гэх нэртэй хүнсний дэлгүүрт би ороод байж байтал М-ийн Э араас ганцаараа орж ирсэн. Тухайн үед М.Э жаахан халамцуухан байсан ба хүнд зодуулсан шинж тэмдэг гэхээр зүйл ажиглагдаагүй. Би өмссөн хувцсыг нь сайн санахгүй байна. Яг хэнтэй явдаг талаар мэдэхгүй тухайн цэг дээр олон хүн ирдэг олон хүн түүсэн хогоо өгдөг, нэр усыг нь ч би сайн мэдэхгүй байна. Харвал хамт архи ууж байсан гэх хүмүүсийг заагаад өгч чадах байхаа хэлж мэдэхгүй юм. Би Болор төвийн ард талын Батдорж гэдэг хүнтэй цуг амьдарч байгаа, М.Э хэнтэй хаана амьдардаг талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 121-122 дугаар хуудас/,

- Гэрч О.Л-ийн “Би ************ ТББ болох нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад гүйцэтгэх захирал албан тушаалд ажилладаг. Манай ТББ хог хаягдлыг дахин боловсруулах үйлчилгээ явуулдаг. Би М.Э гэх хүнийг зүс танина. Энэ хүн ихэвчлэн хуванцар сав, лааз зэргийг тушаадаг ба 2,000-3,000 төгрөг болдог...” “...Хог хаягдал тушаасан мөнгөө аваад манай урд байдаг хүнсний дэлгүүрээс архи аваад уучихдаг...” “...Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр энэ ТББ дээрээ ажиллаж байсан бөгөөд тус өдрийн 10 цагт үед болон 14 цагийн үед ирсэн. Тухайн үед биед нь илд харагдах шарх байгаагүй...” “...Би 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд ажил дээрээ байгаагүй. Учир нь ээлжээр ажилладаг. Тухайн үед манай эгч Должинсүрэн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

- Дахин шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол /3 хх-ийн 22-26 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 832 дугаартай урьд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №3067 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3067 дугаартай фото зурагт өвчүү, зүүн 3-р хавирганы дотор талаас харуулсан байх бөгөөд булчин, зөөлөн эдэд цус хуралттай, уг цус хуралтын түвшинд ясны хугаралтай харагдах бөгөөд цогцос шинжилгээний их биеийн ясны өөрчлөлт хэсэгт тэмдэглэгдээгүй байна. Өвчүү яс, зүүн 3-р хавирганы хугарал нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй, хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно” гэх шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 31-36 дугаар хуудас/

- 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /3 хх-ийн 1-28 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Мөнхболд би өнөөдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон шүүгдэгч О.Г, А.Э нарт холбогдох гэм буруугийн дүгнэлтийг танилцуулъя. Шүүгдэгч О.Г, А.Э нар нь ************ дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад О.Г нь эргүүлийн цагдаагийн жолооч цагдаагийн дэд ахлагч А.Этэй урьдчилан, хэлэлцэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж  2024 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 02 цаг 10 минутын орчимд ************ дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ нэртэй автобусны буудлын хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэгч байхдаа цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5-д заасан гэмт хэрэг зөрчил болон золгүй тохиолдлоос хохирсон биеэ хамгаалах чадваргүй,  үүрэг гүйцэтгэгч байхдаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг Албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг удирдах, хянах, чадваргүй болтолоо согтосны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй болсон тус байдлаас болж өөрөө осол гэмтэл гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн албан хаагч тухайн этгээдийг хамгаалах тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө гэснийг тус тус зөрчин өөрийн үйлдлийг удирдах чадваргүй болтлоо согтсон  амь хохирогч Э-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгөх, албан үүргээ биелүүлээгүй орхисны улмаас Э нь осгож нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэс журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-ийн өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн 2024 оны 09 сарын 05-ны өдрийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А-ийн мэдүүлэг, Гэрч П-ын мэдүүлэг, Гэрч Б-ийн мэдүүлэг, гэрч Х-ийн мэдүүлэг, гэрч О-ийн мэдүүлэг, гэрч Д-ийн мэдүүлэг, дүрс бичлэг хийсэн тэмдэглэл, гэрч О-ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны За 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн танилцуулга, гэрч О-ын мэдүүлэг, Цаг уур орчны газрын албан бичиг хөрөнгөний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, бодит байдлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна прокурорын зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн хэлэлцүүлэгт 60 хоногийн хугацаагаар хойшлуулж нэмэлт ажиллагаа хийсэн. Энэ нь нотлох баримтын хүрэлцээтэй бөгөөд хангалттай байдлыг нотлох баримтын түвшинд хангасан байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл ************ дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер цагдаагийн ахмад О.Г, эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Э нар нь 2024 оны 09 сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан болох нь тогтоогдсон. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан болох нь эрх бүхий албан тушаалтнуудын мэдүүлэг, тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэх хуваарь, ажлын зааварчилгаа дээр танилцсан гэж гарын үсэг зурсан баримт бичгүүдээр тогтоогдож байгаа. Ажиллах хугацаандаа ************ дүүргийн *** дугаар хороонд ************ гэх газар согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээллийн дагуу тус газарт очсон байна. Тухайн газар согтуу байсан хохирогч Э-ыг түргэн тусламж дуудан үзүүлж, эрүүлжүүлэх байрны эмчид гэсэн бичиг хийлгэж үйлдсэн. Улмаар амь хохирогч Э нь ************ дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ нэртэй автобусны буудлын орчимд үлдээгээд явсан байна. Амь хохирогч нь нам хэвийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хянаж үзэхэд бол цагдаагийн албан хаагчид нь хууль сахиулах чиг үүрэгтэй албан хаагчид мөн байна. Албан тушаал гүйцэтгэж байх хугацаандаа илтэд санаатайгаар орхиж явсан, хараад хараагүй юм шиг царайлж явсан гэх үндэслэл бол тогтоогдоогүй. Харин хийх ёстой албаны хуулиар олгосон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буюу хайнга хандсаны улмаас хохирогчийн амь нас хохирсон гэж прокурорын зүгээс яллаж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь зааварчилгаа авч гарахдаа хамгийн гол нь Цагдаагийн албаны тухай хууль дээр албаны ажил байдлын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх талаар зохицуулсан байгаа. Цагдаагийн албаны тухай хуулиас гадна Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд мөн адил зохицуулж өгсөн. Албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан өөрийн үйлдлийг удирдах, хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж, талбай олон нийтийн газар ухаангүй болсон, зэрэг байдлаас болж өөрийн осол, гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэн цагдаагийн албан хаагч тухайн этгээдийг хамгаалах тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн хүлээлгэж өгнө гэсэн тус хуулийг зөрчсөн гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн шүүгдэгч нар нь хууль зөрчиж хохирогчийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, тухайн газарт үлдээсний улмаас хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тус зааварчилгаа дээр мөн адил тодорхой заасан байна. Тус зааварчилгаа дээр А.Э болон О.Г нар хоёулаа гарын үсэг зурж, танилцсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжих тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль зэрэг хууль тогтоомжид  цагдаагийн албан хаагч хэн бүр дагаж биелүүлэх үүрэгтэй юм. Шүүгдэгч нар тухайн үүрэг гүйцэтгэгчийн явцдаа А.Э нь О.Гийн тушаал заавраар ганц ажиллана гэсэн зохицуулалт байхгүй. Цагдаагийн албан хаагч, цагдаагийн албаны тангараг өргөсөн хүн иргэнээс ялгах зүйл нь ямар ч тохиолдолд хүнтэй хүнлэг, энэрэнгүй харьцаж, хууль тогтоомжид заасан үүргээ бүрэн биелүүлж, шаардлагатай тохиолдолд тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүрэгтэй. Хууль тогтоомжид заасан үүргээ цагдаагийн албан хаагчид тангараг өргөсөн бол тухайн хүн Цагдаагийн албаны тухай хууль болон өөр бусад хууль тогтоомжийг дагах үүрэг гүйцэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, биелүүлэх тодорхой арга хэмжээ авч эхэлсэн ч биелүүлэх эрхээ бүрэн биелүүлээгүй албан ажилд хайнга хандсан байна хэмээн үзэж байна. Цагдаагийн албан хаагч тухайн цаг хугацаанд авах арга хэмжээ бол тодорхой. Эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөх зэрэг. Хэрэгт авагдсан баримтаар эрүүлжүүлэх байранд 103-ийн эмч эрүүлжүүлэх байранд гэсэн бичиг хийж үлдээсэн байдаг. Энэ бичгийн дагуу эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөөгүй, дээшээ эрх бүхий байгууллагад мэдэгдэж, заавар зөвлөгөө аваагүй, өөрөө дур мэдэж шийдсэн гэж үзэж байгаа боловч хууль тогтоомжид заасны хүрээнд өөрийн дотоод итгэлээр шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. 2 дугаар хэлтсээс эрэн сурвалжилсан тохиолдолд зөвхөн 2 дугаар хэлтэс дээр эрэн сурвалжилга зарладаггүй. Улсын хэмжээний эрэн сурвалжилга зарладаг. Эрэн сурвалжилга зарласан тохиолдолд хариуцсан эрх бүхий албан тушаалтан ажлын цагаар хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй. Хэрвээ бусад тохиолдолд авсан бол аль нутаг дэвсгэрээс үл хамаарч тэр хүнд зайлшгүй тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэг нь тухайн дуудлага мэдээлэл дээр яваагүй ч гэсэн тухайн хүн нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн албан хаагч хариуцах үүрэгтэй. Энэ тохиолдолд аргачилсан заавар дээр цагдаагийн албаны код журам дээр нарийвчлан зохицоогүй ч гэсэн гол эх сурвалж болгох нь хуульд тодорхой заасан байна. Тус үүргээ биелүүлээгүй, ажилдаа хайнга хандсан шүүгдэгч нарыг өнөөдөр санаатай, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, санаатай ажил үүргээ хэрэгжүүлээгүй, орхиж явсан, харчхаад хараагүй хүн шиг явсан гэж үзээгүй. Шүүгдэгч нарыг тодорхой, арга хэмжээ авч ажиллахдаа тус албан тушаалд хууль тогтоомжид заасан энэ үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан эс үйлдэл гаргасан байна хэмээн прокурорын зүгээс яллаж байгаа. Иймд шүүгдэгч О.Г, А.Э нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг Албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөний улмаас амь хохирогч нь нам хэмийн үйлчлэлийн улмаас  осгож нас барсан энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй байна. Хохирогчийг тухайн газар орхиж явсан, биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тодорхой харагддаг байна. Шүүгдэгч О.Г, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь зааснаар үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон,эс үйлдэхүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хэрэгт авагдсан баримтыг прокурорын зүгээс баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлээр үнэлж 3,945,498 төгрөгийн хохирол хор уршиг учирсан байна хэмээн үзсэн. Тус хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна. Сэтгэл санаанд учирсан хохирлыг тооцох ёстой. Сэтгэл санаанд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус гэм хороор учирснаас үүдэж шаардах эрхтэй байгаа. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр гаргуулах үндэслэлтэй байгаа учраас за хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд хайнга хандсан гэмт хэргийг зохицуулжээ. Албан тушаалаа хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхойлсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас аргачлал зааварчилгаа авч гарсантай нь холбоотойгоор хуульд заасан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан зааварчилгаагаар сануулж байгаа. Захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэж прокурорын зүгээс ерөөсөө яллаагүй. Хууль эсвэл захиргааны хэмжээний акт буюу хууль тогтоомжийн тухай хуулиар 2 өөр объектив шинжийг ялгаж байгаа энэ таслал чинь өөрөө ялгаж өгч байгаа зохицуулалт. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан аюул осол тохиолдсон тохиолдолд, биеэ удирдан жолоодож чадваргүй болсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан эрүүлжүүлэх байранд шилжүүлэх шуурхай үүрэгтэй албан тушаалтан мөн үү гэвэл мөн. Прокурорын зүгээс согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ удирдан авч явж явж чадахгүй байгаа хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөөгүй, үүрэгт ажлаа биелүүлээгүй үүргээ зөрчсөн гэж прокурорын зүгээс яллаж байгаа юм. Хохирогчийг гэрт нь аваачиж өгөх эсвэл эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгөх нь албан үүрэг. Энэ үүргээ ерөөсөө биелүүлээгүй хайнга хандсан байна гэж прокурорын зүгээс яллаж байгаа. Тэрнээс энэ үүргээ биелүүлэх гээд эрүүлжүүлэх байранд очоод эрүүлжүүлэх байр нь авахгүй гэхээр нь буцаж авч яваад тийм тохиолдол огтоос байхгүй. Хавтаст хэргийн баримт буюу өмнөх шүүхийн хэлэлцүүлэг дээр дурдагдсан шинжээчийн мэдүүлгээр биеэ удирдан жолоодох чадваргүй гэдэг. Гэртээ харья гэж шүүгдэгч нар л мэдүүлгээрээ мэдүүлдэг. Бусад нотлох баримтуудаа бид бүгд тал бүрээс нь тогтоох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийг биеэ удирдан жолоодох чадвартай гэж үзэхгүй байгаа. Яагаад иргэнээс ялгарч байгаа энэ хүн тангараг өргөж ямар ч тохиолдолд амь бие үл хайрлан хуульд заасан үүргээ хэрэгжүүлнэ гэж тангараг өргөж ажиллаж байгаа нь өнөөдөр тусгай хууль сахиулагч албан хаагчид энэ хуульд заасан тэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөөд, эрүүлжүүлэх байранд авахгүй гэвэл харин энэ хэдийн асуудал биш болно. Эрүүлжүүлэх байранд авахгүй гэх ямар ч үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар байхгүй. Эцэст нь хууль сахиулагч эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албан тушаалтан мөн. Ямар яаралтай албан үүрэг гүйцэтгээгүй вэ гэхээр энэ хүнийг хуульд заасны дагуу эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж өгөх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан, биелүүлээгүйн улмаас тухайн газарт хүний амь хохирогчийг орхисон амь хохирогч нь унаж тэр газраа үлдэж нам хэмийн үйлчлэлийн улмаас нас барсан. Нас барсан шинжээчийн дүгнэлтээр цаг уурын шинжилгээний ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байгаа нь энэ шалтгаант холбоотой объектив хамааралтай гэж тухайн үеийн зүгээс бол үзэж байгаа. Яагаад шалтгаант холбоотой гэхээр тэр хүн хэрвээ босож яваад удирдан чадвар удирдан жолоодох чадвартай байж байгаад өөр газар очоод хэрвээ оносон бол энийг тэр үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж үзсэн. Онолын хүрээнд шалтгаант холбоог тухайн үйлдлээс хамааралтай үр дагавар хохирол хор уршиг учирдаг. Юм болгоныг шалтгаант холбоотойг хамааруулахгүйн тулд объектив хамаарал гэдэг зүйл байдаг. Яг тухайн үйлдэлтэй шууд объективын хамааралтай юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч яаралтай тусламж үзүүлэх үүрэг албаны ажилд, албан үүрэг, хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч осгож нас барсан энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч О.Г А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналаа дэмжиж оролцож байна” гэв.

Шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч О.Анхбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Цагдаагийн алба хаагчид болох А.Э, О.Г нарыг гэм буруугүй хэмээн дүгнэж байгаа. 1 дүгээрт бид эрүүгийн гэмт хэрэг шийдэх гэж байгаа. Тэр дундаа Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх шинжтэй. Тус хэсэгт тусгай субъект учраас хүндрүүлэх шинжтэй орж ирж байгаа. Тус хуулийн заалтад Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан, шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас гэж заасан байна. Зохих ёсоор гэдэг нь байхгүй байгаа. Эмнэлгийн ажилтан хууль сахиулагч нь шуурхай бөгөөд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй. Тэгэхээр тус хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь бид нараас ямар гэмт хэрэг шаардаж байна гэхээр хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан, шуурхай яаралтай үйлчилгээ үзүүлдэг хүмүүс байх юм байна. Энэ үүргээ огт биелүүлээгүй байх нь байна шүү дээ. Хууль тогтоогч үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэдэг хоёуланг нь 1 дор бичээгүй, энэ зүйл анги дотор зөвхөн нэгийг нь бичсэн огт биелүүлээгүй гэж. Нөгөө үүрэг нь ямар үүрэг байх вэ гэхээр шуурхай, яаралтай гэж таслалтай тэгэхдээ агуулгын хувьд бол энэ 2 монгол хэлнийхээ үгийн утгаар шуурхай, яаралтай яривал 1 үг шиг надад санагдаад байгаа. Хавтаст хэрэгт байгаа баримтуудаа харъя. Шуурхай, яаралтайгаар үүргээ биелүүлээгүй юм уу гэдэг. Хажуугаар өнгөрч явснаа нүдний буланд юм харагдахаар нь очиж байна шүү дээ. Тэр дороо мэдсэн даруйдаа очиж байна,  Энэ шуурхай биш юм уу,  Энэ яаралтай биш юм уу,  Эмч нар биш учраас 103-ыг нь дуудаж 103 нь ирээд үзэж байна шүү дээ. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэх юм уу энэ чинь биелүүлж байна. Тэр хяналтын камерын дэлгүүрийн бичлэг дээр чинь аваачаад тавьчихаж байна шүү дээ энэ чинь биелүүлээд байгаа юм биш үү. Зохих ёсоор биелүүлэхгүй юу? Тийм юм байхгүй шүү дээ. Энд чинь зөвхөн огт биелүүлээгүй байхыг энэ гэмт хэрэг чинь шаардаж байна. Прокуророос шүүгдэгч нарыг зохих ёсоор биелүүлээгүй буюу бүрэн биелүүлээгүй гэж үзэж байгаа гэж байна. Мөн прокурор үүргээ хайнга хандаж зохих ёсоор хийгээгүй гэж яллаж байна. Гэтэл нөгөө гэмт хэрэг нь огт биелүүлээгүй байхыг шаарддаг. Гэрч түргэний эмч О нь ************ дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн утсан дээр сууж байсан цагдаа Д 2-ын мэдүүлгээр шүүгдэгч нар нь эмч дуудаад үзүүлсэн аваачиж өгье гэж үүргээ биелүүлэх гэж оролдоод байгааг нь гэрч гэрчилчхэж байгаа юм. Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл бол нэг онцлогтой гэмт хэрэг. Бид нар гэмт хэргийн үндсэн объектив талын үндсэн шинжүүдээ салбарын материаллаг хуулиудаас нь хайж олдог. Гэмт этгээдийнхээ гэмт үйлдлийг салбар хуулиудаас нь иш татсан диспоциттой гэмт хэрэг. Тэгэхээр яллах тал өнөөдөр энэ согтуурч мансуурсан этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль гээд нэг их урт нэртэй хуулиас өөрийнхөө объектив талыг олж ирж ингэж өнөөдөр яллаж байгаа юм. Энэ хуулийнх нь 5.1 дүгээр зүйлд ямар тохиолдолд хүнийг эрүүлжүүлэх талаар үндэслэл гээд заачихсан байгаа. Тус хуулийн 5.1 дүгээр зүйлд өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон гэж байгаа юм. Согтсоны улмаас гэж байгаа юм. Асуултад хариулаад байгаа хүн, өөрийгөө удирдах чадваргүй хүн, босож зогсоод буцаад суугаад, хойшоогоо унаж байгаа хүн, хөл дээрээ босож зогсож байгаа хүн өөрийгөө удирдах чадваргүй хүн юм уу, М.Э гэж нэрээ хэлж байгаа хүн тэгээд удирдах чадваргүй хүн юм уу. Би ингээд буугаад харьчихъя гээд яриад байгаа эмчийн асуултад хариулаад байгаа хүн тус хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан хаана байгаагаа мэдэхгүй болсон хаашаа очихоо бас мэдэхгүй гэж ярьдаг хүн байдаг юм уу. Тэгэхээр энэ албадан эрүүлжүүлэх тухай хуулийн чинь эрүүлжүүлэх үндэслэл дээр энэ үндэслэл хангагдахгүй байна. Тус хуулийн 5.3 дугаар зүйл дээр согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ яг удирдан хянах чадвартай зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно гэж байгаа. Хориглосон заалттай. Хавтаст хэрэг дотор зөрчил гаргасан үйлдсэн алга байна. Ярьж хөөрөөд, босож зогсоод, буцаж унаад би бууя аа энэ тэр гээд байгаа хүнийг чинь удирдах чадваргүй болсон гэж үзэхгүй. 2 дугаарт зүйлчлэл, зүйл анги унших юм бол шуурхай үүргээ биелүүлэхгүй байхыг шаардаж байгаа. Зааварчилгааны талаар прокурор ярьж байна. Энэ зааварчилгаа нь захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх юм уу прокурор оо, Шүүгдэгч нарыг эргүүлд гаргадаг жижүүрийн ахлах офицер нь юм уу хэв журмын засгийн дарга нь санаанд орсон юмаа биччихэж байгаа шүү дээ. Хэрвээ хайнга хандах гэдэг гэмт хэргийг зааварчилгаа шиг эрх зүйн баримт бичгийг иш татаж байгаад хүнийг яллах гэж оролдох юм бол энэ Монгол Улсын төрийн албанд хүн ажиллахгүй. Тэгтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд хууль тогтоогч энэ гэмт хэргийг хавтгайруулж хүнийг яллахаас нь сэргийлж байгаа. Хууль захиргааны хэм хэмжээний актад заалт тодорхойлогдсон гэж байгаа. Хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлогдсон захиргааны хэм хэмжээний акт дээр биччихсэн байх ёстой. Энэ яригдаж байгаа зааварчилгаа гэдэг нь захиргааны хэм хэмжээний акт биш. Мөн яллах дүгнэлтэд байгаа цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5 нь захиргааны хэм хэмжээний акт биш. Ганц урт нэртэй хууль оруулж ирж байгаа нь тус хуулийг үгүйсгэх баримтууд хавтаст хэрэгт олон байна. Гуравдугаарт эрүүгийн гэмт хэргээ уншихаар яаралтай үүргээ огт биелүүлэхгүй байхыг шаардаж байгаа юм. Шүүгдэгч нар биелүүлэх гээд оролдсон зөндөө үйл баримтууд байна. Бид хуульч хүмүүс эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болдоггүй. Яг гэмт хэргийн зүйл заалт гэмт хэргийн шинжийг ягштал барих ёстой хүмүүс. Шүүгдэгч нар алдаа оноо байсан байж болно . Гэхдээ Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Иймд О.Г болон А.Э цагдаагийн алба хаагчдыг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна. Зааварчилгааг удирдах албан тушаалтан хуулиас авч бичсэн гэж байна. Зааварчилгаа гэдэг эрх зүйн баримт бичиг нь захиргааны хэм хэмжээний акт биш. Захиргааны ерөнхий хуулийн 59.1 дээр захиргааны хэм хэмжээний акт гэдэг нь ямар учиртай, ямар шинжтэй баримт бичиг байдаг юм бэ гэдгийг хууль тогтоогчид заачихсан. Монгол Улсын иргэд нийтээрээ дагаж мөрддөг байнга давтагдах шинжтэй захиргааны эрх бүхий байгууллагаас батлан гаргасан актыг хэлж байна. Нийтээрээ дагаж мөрддөг, байнга давтагддаг, цагдаагийн албан хаагчийн өглөө зураад байгаа тэр зааварчилгаа нь Монгол Улс даяараа иргэн бүрийн мөрддөг акт биш. Зөвхөн тухайн байгууллагын асуудал. Зааварчилгаа дээр акцент өгч хүнийг яллаж байна прокурор. Яллах нь үнэндээ хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн прокурор зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг ярьж байна. Тэгтэл энэ гэмт хэргийн одоо эс үйлдэхүй чинь үйлдэл эс үйлдэхүй чинь 2 янзын шинжээр үйлдэгдэж болохоор байгаа. Зохих ёсоор гүйцэтгээгүй, огт гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг чинь тодорхой хэмжээнд ажил үүргээ биелүүлсэн байна. Тодорхой хэмжээнд биелүүлсэн байна. Гэхдээ тэрийг нь төгс яг дүрэм журмынхаа дагуу мэргэжлийн түвшинд шуурхай хийгээгүй байгаагаас болж хүн хохирчихыг хэлж байгаа юм. Энэ хэрэгт тухайн шинж нь байх өндөр магадлалтай. Өндөр магадлалтай талд нь хүргээд хаячихсан. Талд нь хүргээд гүйцээх ёстой биелүүлээгүй гэдэг нь ойлгомжтой. Юу ч хийхгүй байхыг хэлнэ шүү дээ. Хүний үнэргүй, өөдгүй, үүргээ биелүүлэхгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй, харсаар байгаад ч юм уу тоохгүй орхиод ч байдаг юм уу энэ чинь биелүүлээгүй байхгүй юу. Тэгэхээр энэ хоёрын хувьд чинь тийм юм байхгүй шүү дээ. Баримтаар бид нарт байгаа баримтаар дутуу дулимаг хийсэн асуудлууд байгаад байгаа юм. Энэ чинь зохих ёсоор биелүүлээгүй байхгүй юу. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр чинь хууль тогтоогч энэ гэмт хэргийг эхний нэг дээр шинж дээр байсныг бүүр явцууруулж байгаа байхгүй юу. Нөгөө зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг нь авч хая. Тусгай субъекттэй зөвхөн хууль сахиулагч эмч байхаар болгоод тэгээд яаралтай байлгахаар болгоод тэгээд объектив тал дээр нь гол нөгөө үйлдлийн шинжийг нь зөвхөн эс үйлдэхүй бичиж өгсөн нөгөө зохих ёсоор гэдгийг нь аваад хаячихсан биелүүлээгүйн улмаас тэгэхээр чинь энэ 2-ын чинь зүйлчлэл болохгүй байна шүү дээ энэ нөгөө бодит үйлдэл нь болохгүй байна шүү дээ гэж би хэлээд байгаа юм. Тэгэхээр би бол өмнөх саналаа бүүр 100% дэмжиж байна. Энэ 2 хүн бол лав л энэ 23.5.2 дахь хэсэгт зааснаар ял авах хүн бол биш. Ингэж төсөөтэй зүйлчилж зүйлчлэлийг төсөөтэй хэрэглэж болохгүй хуулийг бид нар яг агштал баримтлах ёстой. Энэ чинь ямар иргэний хэргийн шүүх хуралдааны харилцаа биш энэ чинь эрүүгийн хэрэг хэрэг шүү дээ. Үг үсэг таслал зөрөхөд л бид нар энийг гэмт хэрэг биш гэж үзэх ёстой шүү дээ тэгээд. Тэгэхээр нөгөө баримтууд маань энэ хүн рүү нэг хагас дутуу дүрэм журмыг төгс бүрэн дүүрэн хэрэгжүүлэх гэж оролдоогүйг илтгэсэн гэрч нарын мэдүүлгүүд камерын бичлэгүүд байгаад байгаа байхгүй юу. Тэр бол зохих ёсоор биелүүлээгүй байх өндөр магадлалтай харин огт биелүүлээгүй гэдгийг бол үгүйсгэж байгаа баримтууд бүрэн байгаа болж байгаа юм. Тийм учраас би шүүхээс энэ 2 албан хаагчийг цагдаагийн албан хаагчийг цагаатгаж өгөөч ээ. Эрүүгийн гэмт хэргээр ял авах бол хүмүүс биш харин тэр хавтаст хэрэг дотор байгаа тэр ажлаасаа халагдаад дотоод албандаа шалгагдаад ажлаасаа хусуулж байгаа нь бол бараг үндэслэлтэй юм шиг харагдаад байгаа юм. Биелүүлээгүй асуудлууд байх шиг байна. Өнөөдөр лав энэ ер нь биелдэг юм бол лав гэмт хэрэг өөрөө ял авах хүмүүс бол биш ээ. Тийм учраас цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.

Шүүгдэгч О.Г гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч А.Э гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад О.Г нь эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч А.Этэй 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цаг 01 минутын орчим ************ дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "************" нэртэй автобусны буудлын хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон амь хохирогч М.Э-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх албан үүргээ биелүүлээгүй орхисны улмаас осгож нас барсан болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ийн “...Миний аавд хууч өвчин, яг өвддөг эд эрхтэн байхгүй, эмч эмнэлгийн байгууллагын хараа хяналтад байдаггүй. Ер нь миний аав лааз түүгээд олсон мөнгөө архинд зарцуулдаг гэхдээ амьдралын түвшин хэвийн архины мөнгө олох гээд л лааз түүгээд байдаг хүн байсан. Мөн 2024 оны 09-р сарын 02-ны өдрийн өглөө буюу 10:00 цагийн орчим миний аав лааз тушаахаар дарь эхийн хуучин эцэст байрлах автобусны буудлаас урагш 50 метр зайд замынхаа баруун талд байх түүхий эдийн цэг дээр лааз өгсөн байсан ба тухайн газрын хүн нь надад хэлэхдээ таны аав бусдад зодуулсан байдалтай нүүр хэсэгтээ шинэ шархтай явж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж рүүгээ залгаад асуусан чинь өглөө гарахдаа бие нь зүгээр байсан яагаад ийм болсон юм бол гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш гэртээ ирээгүй байсан юм. Мөн ************ хуучин эцэст байх ************ нэртэй дэлгүүр дээр очоод худалдагчтай нь уулзсан чинь миний аавын зургийг үзээд 2024 оны 09-р сарын 04-ний өдрийн 11:00 цагийн орчим үл таних эрэгтэй хамтаар орж ирээд архи аваад гарсан дараа нь ганцаараа орж ирээд чихэр асуугаад буцаад гарч явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...Гадна шөнө 1 гэх нэртэй видео бичлэгт үзлэг хийхэд ************ дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ байрлах GS-25 сүлжээ дэлгүүрийн гадна хяналтын камерын цагаар 2024-09-05 01:57:32 цагт хэрэг учрал болсон газарт цагдаагийн албаны Police гэсэн хаалган дээрээ бичиглэлтэй Duster загварын тээврийн хэрэгсэл ирж зогсоод жолооч цагдаа нь бууж арын хаалга онгойлгон амь хохирогчийг буулгаж байгааг харуулав... Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд амь хохирогч босож ирээд толгойгоо бариад суухад цагдаа жолооч машинаасаа гарч хажууд нь зогсож байгаад GS25 сүлжээ дэлгүүр орж уух юм тухайн эрэгтэй хүнд өгөөд хэргийн газраас тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгааг харуулав. Хяналтын камерын цаг 2024-09-05 02:01:15- 02:04:40 цагийн хооронд зааж байв... Бичлэгийг үргэлжлүүлэхэд амь хохирогчийг машинаас буулгасны дараа газар суугаад үргэлжлүүлэн босох үйлдэл хийхдээ арагшаа газарт тэнцвэр алдах унахдаа толгойгоо замын боржур хэсэгт цохиж байгааг харуулав. Хяналтын камерын цаг 2024-08-14 02:00:00-г зааж байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд амь хохирогч ганцаараа үлдэж хэд, хэдэн удаа босох үйлдэл хийх гэж оролдохдоо унаж босож чадахгүй байсан тул хэрэг учрал болсон цагаан өнгийн микро автобусны хажууд мөлхөж очоод 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө цагдаагийн алба хаагч нар очтол ямар нэгэн хөдөлгөөн үйлдээгүй байв. Хяналтын камерын цагаар ганцаараа үлдээд нас барсан газар хүртэл очсон байдлыг шалгахад 2024-09-05-ны 02:04:40-02:19:10 цагийн хооронд зааж байв...Бичлэгийг үргэлжлүүлэхэд хэргийн газарт авто эргүүлийн алба хаагчид ирж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрч Д.А-ийн “...Би өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цагийн үед ************дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр ирээд зүүн тад нь байдаг ************ нэртэй цайны газар луу орох гээд явж байх үед зогсоол дээр 40 гаран настай эрхтэй хүн зүүн тал руугаа эргээд хэвтсэн байдалтай байсан ба ойртон очоод харахад толгой нь хагарсан байх шиг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.П-ын “...Одоогоос хоёр жилийн өмнө нэг удаа гэртээ ирэлгүй алга болж байсан ба 2023 оны намрын улиралд гэртээ ирэлгүй хоёр хоног алга болж байсан, тэр үеүдэд надад ямар нэг байдлаар өөрийнхөө хаана байгаа талаар хэлж байгаагүй, харин гэртээ ирэхээр ".. Автобус андуурч суугаад айлын орцонд хоносон байна..." гэж хэлдэг, талийгаач нөхөр маань 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө намайг ажилдаа явсны дараа гэрээс гарсан байсан, тухайн өдөр намайг гэртээ очиход талийгаач нөхөр маань гэртээ байгаагүй, тэгээд гэртээ ирэхгүй байхаар нь би 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Өмнө нь гэрээ гараад сураггүй алга болоход цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, талийгаач нөхрийг яагаад гэрээсээ яваад байдгийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Б-ийн “...00 цаг өнгөрч байхад ************ дээр замын баруун талд приус засварын гадаа согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл аваад түүнийг хамт байсан найзад нь хүлээлгэн өгөөд явуулсан гэж дуудлага мэдээллээ хаалгасан яг тэр үеэр нь манай дээр бага насны хүүхэд алга болсон гэж дуудлага мэдээлэл ирсэн тэр мэдээллийг авто эргүүлүүддээ тараагаад ойролцоо байгаа CU болон дэлгүүрүүдээр үзээрэй гэж бүгдэд нь утсаар хэлсэн тэгэхдээ мөн Г-тэй утсаар ярьсан тэгэхэд өөр ямар нэгэн дуудлага мэдээлэл иргэнээс ирсэн гэж надад хэлээгүй ба сүүлд 01 цаг өнгөрч байхад ************ дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтсийн утсыг хэлээч гэж хэлсэн би уг хэлтсийн жижүүрийн дугаарыг өгсөн өөр надад ямар нэгэн дуудлага мэдээлэл шийдвэрлэж байгаа талаар огт хэлээгүй. Манай эргүүлийн авто машин буюу согоот 114 нь дуудлага мэдээлэл байхгүй үедээ архичид их цуглардаг буюу хөдөлгөөн ихтэй газар болох ************ дээр зогсож ажилладаг тэгж байхдаа ямар нэгэн биеэ авч явах чадваргүй хүнийг шийдвэрлэх болон согтуу хүмүүсийг тараах, явуулах, урьдчилан сэргийлэх ажил хийж ажилладаг юм...Тухайн өдөр 103 дуудаж үзүүлсэн талаар надад огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг, ************ дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуваарь, алба хаагчдад өгөх зааварчилгаа, Гэрч М.Х-ний “...Би хуваарь томилгооны дагуу ************ дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн ШУТ-т 24 цагаар үүрэг гүйцэтгээд 2024 оны 09-р сарын 05-ны өдрийн өглөө 08:30 цагт бууж амарсан... Би бол ************ дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэстэй холбоо бариагүй ба шөнө амарч байхад ахлах ахлагч Э.Д нь тус хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г-тэй утсаар холбогдсон гэж хэлж байсан. Хэрхэн юу ярьсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.О-ийн “...Тэгээд би дуудлагын дагуу очиход ухаантай согтуу 50 орчим насны эрэгтэй хүн байсан ба түүний нүүрний хэсэгт жижиг өнгөц шархтай, толгойн орой зулай хэсэгт 1 см орчим өнгөц шархтай цус гарсан байсан. Гэхдээ тэр хүн ухаантай байсан ба дуу дуулаад инээгээд асуусан асуултад хариулж байсан. Тэгээд би шархыг нь үзээд цэвэрлэж өгөөд амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байсан. Тэгээд би бичиг хийж өгөөд дээр нь эрүүлжүүлэхийн эмчийн хяналтад гэж бичээд дараагийн дуудлага мэдээлэлд явсан. Намайг дуудлагад очиход цагдаагийн тээврийн хэрэгсэлтэй дугаарыг нь санахгүй байна мөн 2 алба хаагч байсан. Тэгээд би тухайн иргэнийг үзэж дуусаад цагдаагийн тээврийн хэрэгсэлд суулгах гэсэн чинь тэнд байсан цагдаагийн алба хаагчид бид өөрсдөө тээврийн хэрэгсэлдээ суулгачихъя гэж хэлээд үлдсэн. Тухайн иргэний нүүрний хэсэгт өнгөц шалбарсан шархтай мөн толгойн орой хэсэгт 1 см орчим шалбарсан шархтай байсан. Уг шархнууд шинэ биш үүсээд 2-3 цаг болсон байх боломжтой цус нь хатсан байсан. Мөн би эмнэлгийн тээврийн хэрэгсэлд тухайн иргэнийг суулгаад түүний цээж хэвлий хэсэгт гараараа 2-3 удаа дарж өөр гэмтэл байгаа эсэхийг шалгахад ямар нэг гэмтэл байхгүй байсан ба өвдөлт мэдрэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Д-ийн “...Тухайн өдөр би 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд би шөнийн 01 цаг 40 минутаас 02 цагийн үед түр зуур мэдээлэл хүлээн авагчийн үүргийг гүйцэтгэх үед ************ дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер О.Г өөрийнхөө гар утаснаас манай жижүүрийн утас руу залгаад "Танайхаас эрэн сурвалжлагдаж байгаа гээд тухайн хүний нэрийг нь хэлээд, манай дээр номер 7-оогоор ирсэн байна, энэ хүнийг танай дээр хүргээд өгчих үү, нэг бол чиглэлийнх нь алаг тэрэгт хүлээлгээд өгчхөөч" гэхээр нь "чи наад хүнээ саатуулах байранд аваачаад саатуулаач ээ" гэсэн чинь "саатуулах байр номер 7 авахаа больчихсон, би нэг бол жижүүр дээр чинь хүргээд өгье" гэхээр нь "хаягийг мэдэж байгаа бол хаяг нь дээр нь аваачаад өгчихөө" гэсэн чинь "би хаягийн сайн мэдэхгүй байна, хаана гэж хайж явах юм бэ" гэсэн мөн 103-т үзүүлсэн, бараг ухаан орсон байгаа гэхээр нь "тэгвэл ухаан орсон юм бол наад хүнээ гэр лүү нь хүргээд өгөөч, эсвэл эрүүлжүүлэхэд өгөөд эрүүлжүүлчих, жижүүр лүү авах боломжгүй, хэлтсийн байранд согтуу хүн байлгаж болохгүй гэдгийг чи өөрөө мэдэж байгаа ш дээ, эсвэл чи өөрийнхөө хэлтсийн жижүүр лүү аваачаад өгчихгүй юу даа" гэж хэлсэн. Тухайн хүнийг манайх руу өгөх гээд байсан, манайх шууд хүлээгээд авах боломжгүй гэдгийг нь би хэлсэн. Ингэж ярьснаас хойш над руу дахиж залгаж яриагүй. Харин өглөө ээлжээс буусны дараа хэлтсийн Дэд дарга над руу залгаад ************ дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс өгөх гээд байсан номер 7 байсан уу, тэр хүн нас барсан байна гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Дүрс бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "...Тухайн мемори картад 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бичлэг байхгүй байв. Мемори карт нь 32 GB багтаамжтай байх ба дээрх бичлэгүүд нь нийт 11.3 GB байна...” гэх тэмдэглэл, гэрч О.О-ийн “...Эрүүлжүүлэх байр эрэгтэй 29 хүнтэй хоносон. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүнийг жижүүрийн эмч албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтод зааснаар эмнэлгийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Миний хувьд байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавьж удирдлагыг мэдээллээр хангаж, хууль, журамд заасан ажил үүргийг биелүүлэх үүрэгтэй...Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнаас Эрүүлжүүлэх байранд зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн холбогдолтой хүн авна гэсэн үүрэг, чиглэл ирээгүй, ирэх ч боломж байхгүй...” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3067 дугаартай “...хохирогч нь элэгний хатуурал, дунд зэргийн өөхлөлт, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна...Амь хохирогч нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ...Амь хохирогчийн цусанд 3,4 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно...А(II) бүлгийн цустай, урт 163см, жин 69кг байна...2024.09.05-ны өдрийн 16 цаг 05 минутын цогцсын гадна үзлэгээр амь хохирогч нь нас бараад 13-15 орчим цаг болсон байжээ...Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламжийг аль үе шатанд үзүүлэхээс хамаарч харилцан адилгүй байна...” гэх дүгнэлт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн танилцуулга, гэрч Б.О-ын "...Цагдаагийн ахмад О нь Эрүүлжүүлэх саатуулах, төвд зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн холбогдолтой хүн авна, өөр хүн авахгүй гэсэн зүйл хэлээгүй. Байгууллагын дотоод журмыг танилцуулаад, нэг хүнд оногдох метр квадрат талбай, хоолоор үйлчлэх зүйлүүдийг танилцуулж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт, гэсэн мэдүүлэг, гэрч Б.О-ын ".. Цагдаагийн ахмад О нь Эрүүлжүүлэх саатуулах, төвд зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн холбогдолтой хүн авна, өөр хүн авахгүй гэсэн зүйл хэлээгүй. Байгууллагын дотоод журмыг танилцуулаад, нэг хүнд оногдох метр квадрат талбай, хоолоор үйлчлэх зүйлүүдийг танилцуулж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг, гэрч П.Б-ийн “...Би М.Э-ыг яг хэзээ манай дэлгүүр орж ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сарын 03-ны билүү 04-ний өдөр манай дэлгүүр орж ирсэн. Тус өдрийн 09 цагийн үед байсан байхаа орж ирэхдээ үл таних эрэгтэй хүний хамт орж ирсэн ба хамт явж байсан хүнийг нь сайн мэдэхгүй. Тэр үед 0,33 грамтай Хараа нэртэй архи аваад гарсан. Дахин орж ирээгүй. Тухайн үед М.Э гэх хүний биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.П-ийн “...М-ийн Э гэдэг хүнийг би 7 хоногийн өмнөөс л таньж мэддэг болсон. Түүхий эдээ авч ирээд бид 100 хамт татсан. Тэгээд хамгийн сүүлд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байхаа, 12:00-01:00 цагийн орчимд дунд буудлын ********** гэх нэртэй хүнсний дэлгүүрт би ороод байж байтал М-ийн Э араас ганцаараа орж ирсэн. Тухайн үед М.Э жаахан халамцуухан байсан ба хүнд зодуулсан шинж тэмдэг гэхээр зүйл ажиглагдаагүй. Би өмссөн хувцсыг нь сайн санахгүй байна. Яг хэнтэй явдаг талаар мэдэхгүй тухайн цэг дээр олон хүн ирдэг олон хүн түүсэн хогоо өгдөг, нэр усыг нь ч би сайн мэдэхгүй байна. Харвал хамт архи ууж байсан гэх хүмүүсийг заагаад өгч чадах байхаа хэлж мэдэхгүй юм. Би Болор төвийн ард талын Батдорж гэдэг хүнтэй цуг амьдарч байгаа, М.Э хэнтэй хаана амьдардаг талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч О.Л-ийн “Би ************ ТББ болох нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад гүйцэтгэх захирал албан тушаалд ажилладаг. Манай ТББ хог хаягдлыг дахин боловсруулах үйлчилгээ явуулдаг. Би М.Э гэх хүнийг зүс танина. Энэ хүн ихэвчлэн хуванцар сав, лааз зэргийг тушаадаг ба 2,000-3,000 төгрөг болдог...” “...Хог хаягдал тушаасан мөнгөө аваад манай урд байдаг хүнсний дэлгүүрээс архи аваад уучихдаг...” “...Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр энэ ТББ дээрээ ажиллаж байсан бөгөөд тус өдрийн 10 цагт үед болон 14 цагийн үед ирсэн. Тухайн үед биед нь илд харагдах шарх байгаагүй...” “...Би 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд ажил дээрээ байгаагүй. Учир нь ээлжээр ажилладаг. Тухайн үед манай эгч Должинсүрэн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, дахин шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 832 дугаартай урьд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №3067 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3067 дугаартай фото зурагт өвчүү, зүүн 3-р хавирганы дотор талаас харуулсан байх бөгөөд булчин, зөөлөн эдэд цус хуралттай, уг цус хуралтын түвшинд ясны хугаралтай харагдах бөгөөд цогцос шинжилгээний их биеийн ясны өөрчлөлт хэсэгт тэмдэглэгдээгүй байна. Өвчүү яс, зүүн 3-р хавирганы хугарал нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй, хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно” гэх шинжээчийн дүгнэлт, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хайнга хандах” Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсан байхаар хуульчилсан.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан "Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаa болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө" гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн аутентик тайлбарт “"хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” Гэж заасан.

Шүүгдэгч О.Г нь ************ дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад , шүүгдэгч А.Э нь эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч бөгөөд цагдаагийн албаны тухай хуульд заасан тангараг өргөсөн цагдаагийн албан  хаагч болох нь тэднийг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба хууль сахиулах эрх бүхий субъектэд хамаарч байна.

Шүүгдэгч нар 2024 оны 09 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэж байсан нь ************ дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, хоногт ажиллаж үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад өгөх зааварчилгаатай танилцаж гарын үсгээ зурсан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хууль сахиулагч О.Г, А.Э нар нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон байсан М.Э-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй гудамжинд орхиж явснаас М.Э нь осгож нас барсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч О.Г, А.Э нар нь амь хохирогч М.Э-ыг ************ дүүргийн *****  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “************" нэртэй автобусны буудлын орчим үлдээж явсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, амь хохирогч М.Э нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймээс шүүгдэгч О.Г, А.Э нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч нь ....Тус хуулийн заалтад Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан, шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас гэж заасан байна. Зохих ёсоор гэдэг нь байхгүй байгаа. ... тус хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан, шуурхай яаралтай үйлчилгээ үзүүлдэг хүмүүс ... үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэдэг хоёуланг нь 1 дор бичээгүй, ....зөвхөн огт биелүүлээгүй байхыг энэ гэмт хэрэг чинь шаардаж байна.  Гэрч түргэний эмч Оюунгэрэл, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн утсан дээр сууж байсан цагдаа Доржрагчаа 2-ын мэдүүлгээр шүүгдэгч нар нь эмч дуудаад үзүүлсэн аваачиж өгье гэж үүргээ биелүүлэх гэж оролдоод байгааг нь гэрч гэрчилж байна....  хуулийн 5.1 дүгээр зүйлд өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон гэж байгаа юм. Асуултад хариулаад байгаа хүн, өөрийгөө удирдах чадваргүй хүн, босож зогсоод буцаад суугаад, хойшоогоо унаж байгаа хүн, хөл дээрээ босож зогсож байгаа хүн өөрийгөө удирдах чадваргүй хүн , М-ийн Э гэж нэрээ хэлж байгаа хүн өөрийгөө удирдах чадваргүй хүн биш...... зааварчилгаа гэдэг нь захиргааны хэм хэмжээний акт биш. Мөн яллах дүгнэлтэд байгаа цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5 нь захиргааны хэм хэмжээний акт биш. ......Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Тийм учраас цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан, шуурхай болон яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтнууд  буюу дурдсан субъектүүд хууль ёсоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл бусдад их хэмжээний хохирол учирсан байхаар хуульчилсан байх ба энэ хэргийн объектив тал нь тухайн субъект хуулиар хүлээлгэсэн аливаа үүргээ биелүүлээгүй байхыг шаарддаг. Тодотговол зохих ёсоор биелүүлээгүй эсхүл заримыг биелүүлсэн эсэхийг үл хамааран биелүүлээгүй  гэж дүгнэхээр хуульчилсан. Тухайн үед хохирогч согтуурсан байдалтай гудамжинд сууж байхад анх олж очсон, түргэн тусламжийн эмч үзэж эрүүл мэндийн хувьд хэвийн гэж дүгнэн эрүүлжүүлэх байранд хүргэх зааварчилгаа өгсөн, шүүгдэгч О.Г нь түүнийг эрүүлжүүлэх байранд эсхүл асран хамгаалах эрх бүхий хүнд хүлээлгэн өгөлгүй гудамжинд үлдээж  явснаас хохирогч орхисон газар нь осгож амь насаа алдсан үйл баримттай шүүгдэгч яллагч өмгөөлөгч нар маргаагүй болно. Харин хохирогчийг биеэ аваад явах, өөрийгөө удирдан жолоодох чадвартай эрүүлжсэн, харилцан ярилцаж гэртээ харина гэж өөрөө үлдсэн, эрүүлжүүлэх байранд хүлээн авахгүй байсан гэх үндэслэл нь дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээр хохирогчийг машинаас шүүгдэгч нар буулгаснаас хойш өөрийн биеэ аваад явах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүйгээс газраас босож чадахгүй байгаа, орхигдсон газраас мөлхөөд ч холдож чадахгүй байгаа нөхцөл байдал, орхигдсоноос хойш хэдхэн минутын дараа хэвтээд өөр үйлдэл хөдөлгөөнгүй  болсон нөхцөл байдал, шинжээчийн:...Амь хохирогчийн цусанд 3,4 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно.....2024.09.05-ны өдрийн 16 цаг 05 минутын цогцсын гадна үзлэгээр амь хохирогч нь нас бараад 13-15 орчим цаг болсон байжээ гэх дүгнэлт зэргээр няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар хохирогчийг орхисноос хойш ахин согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд тухайн үедээ л хүнд зэргийн согтолттой байсан нь дээрх баримтаар нотлогдож байна. Түүнчлэн эрүүлжүүлэх байранд хүлээн авахгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч нар хохирогчийг эрүүлжүүлэн байранд аваачиж өгөөгүй талаараа мэдүүлж байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан "Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаa болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө" гэж хуульчилжээ.

Шүүгдэгч О.Г, А.Э нар нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь дээрх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн нотлох баримтууд, Оюунбаатар, Доржрагчаа Оюунгэрэл зэрэг гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон гэж дүгнэн шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Г, А.Э нарт холбогдох гэм буруугийн хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүй нөхцөл байдал, хувийн байдал болох гэмт хэргийг анх удаа үйлдэж байгаа нөхцөл байдал, гэмт хэргийн үйлдэхдээ цагдаагийн албан хаагчид гэмт хэргийг үйлдэх, эс үйлдэхүй гаргах явцдаа үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.Эийг 6 сарын хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасах ялыг хорих ялыг эдэлж дууссанаас хойш эдлүүлэх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Г, А.Э нар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Шүүхээс тогтоосон хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгуулах. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди, хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах саналтай. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, мөрдөн шалгалтын явцад гарсан зардал байхгүй” гэв.

Шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч О.Анхбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял байгаа. Прокурор О.Гт 1 жил 5 сарын хорих ял санал болгож байна. Яагаад заавал 6 сараас хорих ял нь эхэлж байхад 1 жил 5 сарын хугацаатай хорих ял санал болгож байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйл үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөлтэй байна. Энэ явдал тохиолдлын шинжтэй үйл явдал байна Тус хэргийг тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй юм бол өөр ямар нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй гэж үзэх юм. Би тус хуралд үйлчлүүлэгчдээ гэм буруугүй хэмээн маргаж, гэм буруугүй байр сууриа хэлсэн. Мөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах учраас эрүүгийн хариуцлагад санал хэлэхгүй. Харин ийм нөхцөл байдал бол байгаа шүү гэдгийг шүүх шийдвэрээ гаргахдаа анхаарч үзнэ үү” гэв.

Шүүгдэгч О.Г эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Харамсалтай байна. Шүүхийн шийдвэрт ямар нэг санал, гомдол алга. Бид 2-ын ард олон хүмүүсийн сэтгэл санаа, амьдрал тусламж хүссэн үйл ажиллагаанаас болж сүйрч байгаад харамсалтай байна. А.Э бол хөдөө байдаг малчны хотноос цагдаа болно хэмээн орж ирээд 8 сар болоод л халагдаж байгаад бас харамсалтай байна. Амьдрал нь дөнгөж эхэлж байгаа хүүхдэд ийм зүйл тохиолдож байгаад харамсалтай байна” гэв.

Шүүгдэгч А.Э эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Г, А.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхээс шүүгдэгч О.Г, А.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлөгдөөгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Эийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” Гэж хуульчилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардалд 9 сарын 05-ны өдрөөс 10 сарын 23-ны хүртэл зарцуулагдсан нийт 42,261,611 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс нотлох баримтын шаардлага хангаж буй шашны зан үйлд болон хүнсэнд зарцуулсан гэх 25,519,222 төгрөг, бензиний 275,450 төгрөг, нийт 25,794,672 төгрөгийг шүүгдэгч О.Г, А.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

Харин баримтууд дундаас юунд зарцуулсан нь тодорхой бус, архи, тамхи, оймс гэх мэт хамааралгүй эд зүйлсийн үнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнчлэн өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг нэхэмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хохирол хор уршгаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э, О.Г нарын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч А.Э, О.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч А.Э, О.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн ба шүүгдэгч нар холбогдсон хэргийн үйл баримтад эсрэг ашиг сонирхолгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Э, О.Г нарыг  “үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, А.Э нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Г, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Э, О.Г нараас гэм хорын хохиролд 25,794,672 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-д олгож 16466939 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.АЮУШЖАВ