Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 104/шш2019/00039

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* 3 дугаар хороо *******  ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* тоотод түр оршин суух ******* *******ын ******* /РД:*******/-гийн

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо,  тоотод түр оршин суух  гийн  /РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, хариуцагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.тэй 2006 оноос эхлэн 10 жил хамт амьдарч байх хугацаандаа 2 охин, 2 хүү төрүүлсэн. Энэ хугацаанд байнга хөөж, хэл амаар доромжилдог болсон. Нөхөр маань өөр хамтран амьдрагчтай болсон тул 2016 оноос хойш 3 жил гаран тусдаа амьдарч байгаа. Хүүхдүүддээ анхаарал халамж муу тавьдаг, биднийг тусдаа амьдарснаас хойш миний хүүхдүүд надтай хамт амьдарч байгаа. Бид цаашид эвлэрч амьдрах боломжгүй, 2 ч удаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орсон. Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би *******гээс гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн. Гэтэл том хүү Б. надтай хамт амьдрах саналаа шүүхэд хэлсэн байгаа тул хүүхдүүдээсээ ядаж нэг хүүхдийг өөрийнхөө асрамжид авмаар байна. Г.******* нь бодит амьдрал дээр арчаа муутай, ажил төрөлд муу хүн. ******* 3 дугаар хороо, ******* тоот хаягт би 3 жилийн өмнө байшин бариад эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан. Гэтэл манай эхнэр хүүхдүүдээ аваад явчихсан. Би энэ хүнийг буцаад хамт амьдаръя гэж олон удаа гуйж байгаа. Би гэр бүлтэйгээ хамт байя гэж боддог байсан. Гэхдээ сүүлийн үед Г.*******гийн гаргасан үйлдлүүдээс болоод эргэж нийлэх тухай бодохоо больсон. Би ажилд явчихаад гэртээ ирэхэд манай эхнэр нэг казак залуутай хамт байсан. Би тэр өдөр тэр хоёрыг хараад гомдож, уурандаа тэр залууг нь зодчихсон. Тэгтэл манай эхнэр намайг цагдаад барьж өгсөн. Би бол өөрийгөө араатан шиг муухай ааштай гэж боддогүй. Мөн би амьдралдаа архи ууж үзээгүй. Ийм байхад намайг ямар нэгэн шалтаг гаргаж ирээд л цагдаад бариад өгчихдөг. Одоо эвлэрч амьдрахгүй. Ээж нь хүүхдүүдээ асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж чадахгүй байвал дахин шүүхэд хандаж хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна гэж бодож байгаа. Хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж баймаар байна гэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч С.өд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч С. гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй бөгөөд хүүхдүүдээсээ нэг хүүхдийг өөрийнхөө асрамжид авах талаар шүүх хуралдаанд мэдүүлдэг боловч хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч С. нар нь 2005 онд танилцан, 2006 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлээ батлуулан 10 жил хамт амьдарсан

 

байна /хх-6/. Гэр бүлээ батлуулснаас хойш -ний өдөр хүү Б., -ны өдөр охин Б., -ны өдөр охин Б., сарын 22-ны өдөр хүү Б. нарыг төрүүлжээ /хх-7-10/. Гэрлэгчид 2016 оноос тусдаа амьдраад 3 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд эх Г.*******гийн асрамжид байгаа болох нь гэрлэгчдийн 0044349-277 дугаар гэрлэлтийн баталгааны нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-7-10/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа хэн аль нь өөр хүнтэй эр эмийн харьцаатай болсон гэх шалтгаанаар үл ойлголцон маргалдаж, тусдаа амьдраад 3 жил болсон. Энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдраагүй, Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон /хх-13-19/, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ аваад ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэлт цуцалсантай холбогдуулан насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхдээ насанд хүрээгүй Б., Б. нарын саналыг асуусан. Хүү Б. эцэг ийн асрамжид, охин Б. эх Г.*******гийн асрамжид үлдэх саналтай байгаагаа тус тус илэрхийлсэн /хх-30,31/ хэдий ч тэдний тусдаа амьдарсан 3 жилийн хугацаанд хүүхдүүд эхийн хайр халамжид өсөж дассан, хүмүүжсэн, хүүхдүүдэд тавих анхаарал халамж зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу -ний өдөр төрсөн хүү Б., -ны өдөр төрсөн охин Б., -ны өдөр төрсөн охин Б., сарын 22-ны өдөр төрсөн хүү Б. нарыг эх Г.*******гийн асрамжид үлдээн, эцэг С.өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хариуцагч С. хүүхдүүдтэйгээ байнга уулзаж, анхаарал халамж тавих боломж байдаггүй, эх нь уулзуулахыг зөвшөөрдөггүй тул хүүхдүүдтэйгээ байнга уулзаж, халамж анхаарал тавих саналтай байгаагаа илэрхийлсэн. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.ийг

хүү Б., охин Б., Б., хүү Б. нартай хүссэн үед нь уулзуулж байхыг нэхэмжлэгч Г.*******д даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.******* 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 104/ШЗ2018/01433 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 231.612 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч С.өөс 231.612 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.******* гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар нэхэмжлэгч ******* *******ын *******, хариуцагч гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар -ний өдөр төрсөн хүү Б., -ны өдөр төрсөн охин Б., -ны өдөр төрсөн охин Б., сарын 22-ны өдөр төрсөн хүү Б. нарыг эх Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт зааснаар эцэг  гийн өөс хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд тус бүрт гаргуулж, -ны өдөр төрсөн охин Б., -ны өдөр төрсөн охин Б., сарын 22-ны өдөр төрсөн хүү Б. нарыг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, -ний өдөр төрсөн хүү Б., -ны өдөр төрсөн охин Б., -

ны өдөр төрсөн охин Б., сарын 22-ны өдөр төрсөн хүү Б. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд С.өөс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Нэхэмжлэгч Г.******* гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг С.өд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Г.*******д тус тус даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.ийг хүү Б., охин Б., Б., хүү Б. нартай хүссэн үед нь уулзуулж байхыг нэхэмжлэгч Г.*******д даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч С.өөс 231.612 /хоёр зуун гучин нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН