| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1217/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1359 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1359
2025 05 20 2025/ШЦТ/1359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор/,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч И.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогт Б-ийн Н-т холбогдох эрүүгийн 2508000000533 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
-Урьд ****************** шийтгүүлж байсан,
** овогт Б-ийн Н РД: /************************/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Н нь “...** оны ** дугаар сарын үед ** аймгийн ** худалдааны төвөөс ховор амьтны жагсаалд бүртгэгдсэн 1 ширхэг алтайн хойлог шувууг худалдан авч, ** оны ** дугаар сараас ** оны ** дугаар сарын **-ний өдөр хүртэл ** аймгийн ** дүгээр баг, ** дугаар байрны ** тоот болох гэртээ хадгалдсан, улмаар ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгаас ** хотын чиглэлд замын унаагаар тээвэрлэсэн, ** оны ** дугаар сарын **-ны өдрөөс ** -нд шилжих шөнө ** хот ** дүүргийн ** дүгээр хороо, ** хорооллын ** дугаар байрны ** тоотод хадгалсан, мөн цахим орчинд буюу фейсбүүкийн “**” гэсэн нийтлэлд “аваагүй хүн байвал зарна” гэх чат үлдээх замаар ** оны ** дугаар сарын **-ний өдөр Нийслэлийн ** дүүргийн **дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” худалдааны төвийн урд талд бусдад худалдахыг завдсан гэмт хэргийг үйлдэж, экологид 217.000 төгрөгийн шууд хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ** овогт Б-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны жагсаалтад заасан Алтайн хойлог шувууг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 2 /хоёр/жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Б.Н-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг ** аймгийн ** сумын бүс нутгаар тогтоож ялын биелэлтэд хяналт тавихыг ** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 1 ширхэг Алтайн хойлог шувууг устгахыг даалгаж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн хохиролд 434.000 /дөрвөн зуун гучин дөрөв мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлт түдгэлзэж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ
Тус шүүхэд шүүгдэгч ---- нарт холбогдох эрүүгийн ---- хэрэг хянагдаж байгаа болно.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 65 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч С.Өлзийбаяр, У.Амар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч нар нь шүүхийн шатанд оргон зайлсан тул 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч С.Өлзийбаяр, У.Амар нарыг эрэн сурвалжилж, тэдгээрт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн нутаг дэвсгэрийн харьяаллаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьж, уг ангид хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн цагдан хорих хугацааг тоолохоор тогтоож шийдвэрлэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийхэд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1739 тоот шүүгчийн захирамжид шүүгдэгч С.Өлзийбаяр, У.Амар нарыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 ангид цагдан хоригдсон талаар дурдаж шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагт товлосон байна.
Гэтэл шүүгдэгч С.Өлзийбаяр, У.Амар нарыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 ангид хэзээ цагдан хорьсон талаарх мэдээллийг тус ангиас шүүхэд ирүүлээгүй байх тул холбогдох материалыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор яаралтай ирүүлнэ үү.
Шүүгдэгч У.Амар, С.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон болно.