| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
2025 04 03 2025/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***ид холбогдох эрүүгийн 2439006010030 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Л нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг "***" гэх газарт байрлах ***ын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, гэрт байсан зурагт, Samsung a-10, G-mobile-н гар утас болон гэрийн гадна байсан “Портер” маркийн тээврийн хэрэгслийн арын 4, урд талын 2 ширхэг, “Super bers” маркийн мотоциклийн ар талын дугуй зэргийг устгаж, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан, дахин зориулалтын дагуу ашиглах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч ***т бага хэмжээнээс дээш буюу 815,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг "***" гэх газарт байрлах ***ын монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч эд зүйл устгаж, гэмтээж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *** гэх хүнтэй 2024 оны 10 дугаар сард утсаар танилцахад нөхрөөсөө салсан гэхээр нь би хөдөө гэртээ авч ирээд 7 хонож байсан юм. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *** бид хоёр өвөлжөө рүү явж өвс буулгахаар өдрийн 13 цагийн орчим гэрээ цоожлоод явсан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдэж доторх хамаг эд зүйлийг маань эвдэж сүйтгэсэн байхаар нь хулгайч орсон байна гэж бодоод үнэт эд зүйлээ бүртгэхэд алга болсон зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь юмаа бүртгэж үзэхэд ***ын хувцас, нүүрний гоо сайхны хэрэгсэл зэргийг галд хийж шатаасан байсан. Мөн авдарт байсан ***ын хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг ухаж гаргаад шатаасан байсан. Манай гэрийн зурагт 1 ширхэг, 2 гар утас эвдчихсэн, аяга шаазан, гал тогооны шүүгээ, гар нүүрийн угаалтуур зэргийг унагаасан байдалтай байсан. Тэгээд гараад хартал миний портер маркийн автомашины 6 дугуйг хутгаар хагалчихсан, мөн мотоциклийн арын 1 ширхэг дугуйг хагалсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэжээ. (хх-ийн 14-15),
Гэрч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хамт амьдарч эхэлсэн цагаасаа хойш манай нөхөр *** нь байнгын архины хамааралтай архи ууж, гэр орноороо элдэв бусын хүмүүс цуглуулж архидаж, надад агсан тавьж зодож нүдээд байхад нь би хүүхдээ бодож 4 жил тэвчиж амьдарсан. Тэгээд манай нөхөр *** 2024 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Баян-Уул сумын тэнд зам хийж байгаа компанид ажиллахаар явсан. Тэгээд надтай зүгээр чат бичдэг байснаа нэг өдөр “Би удахгүй очих гэж байгаа шүү. Чи манай гэрээс зайлсан байгаарай. Зайлаагүй байвал би чамайг цусаар чинь холино шүү” гэхээр нь би өмнө чатаар харилцдаг байсан *** гэх залуугийн хөдөө гэр лүү 4 настай охины хамт очоод 7, 8 хонож байсан юм. Тэгээд *** бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед гэрээ цоожлоод өвс буулгахаар өвөлжөө рүү яваад 14 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд хүн орсон байдалтай онгорхой байхаар нь гэр лүү ортол угаалтуур, гал тогооны шүүгээ, аяга шаазан, зурагт, ухаалаг гар утас 1 ширхэг, Жи-мобайлын товчлууртай 1 ширхэг утас зэргийг тараагаад эвдэлчихсэн байдалтай, миний угаагаад хатаах гэж унинд хавчуулсан байсан хувцаснуудаас миний хувцаснуудыг ялгаад пийшинд хийгээд шатаачихсан, ***ын хувцас униндаа өлгөөтэй хэвээрээ байсан. Тэгээд гэрээс гараад хартал “Портер” машины 6 дугуйг хутгаар хагалчихсан, мөн мотоциклийн арын 1 дугуйг хутгаар хагалж бензиний шланкыг нь мулталж орхиод хамаг бензин асгарсан байсан... *** миний 2 куртик, гоо сайхны хэрэгсэл зэргийг маань шатаасан байна лээ. Миний охины төрсний гэрчилгээ, охины цүнхтэй хувцас зэргийг *** өөрөө аваад явчихсан гэрт нь байна гэж байна лээ. Би тэр цагаас хойш ***той уулзаагүй... Улаан өнгийн богино сентпонин куртик 1 ширхэг 2018 онд Хэнтий аймгийн төвд байдаг Эвт худалдааны төвөөс 85,000 төгрөгөөр авч байсан. Нэг нь охины маань улаан өнгийн куртик мөн сентпонин 2020 онд Эвт худалдааны төвөөс 60,000 төгрөгөөр авч байсан...” гэжээ. (хх-ийн 23-25, 32-33),
Шүүгдэгч Э.Л мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Намайг ажил хийгээд явах, эсвэл малаа харж хандахаар явах болгонд манай гэрийг эзгүйчилж эхнэртэй минь *** нь унтаж хэвтдэг байсан. Мөн одоо гэр бүл үймүүлж салгаж хаячихаад, хүүхдүүдийг минь ээжгүй болгочихоод намайг доромжилж доромжилчихоод намайг хөдөөнөөс ирэхэд манай эхнэр хүүхдийг гэртээ амьдруулаад байна гэхээр нь би тэсэлгүй гэрт нь очиж хүүхдээ аваад эхнэрээсээ саллаа гэж хэлэх гээд очсон чинь гэртээ байхгүй болохоор нь уурандаа хамаг юмнуудыг нь эвдээд гараад явчихсан юм. Тухайн үед уурынхаа мунхгаар хийсэн үйлдэлдээ би маш их харамсаж байна...” гэжээ. (хх-ийн 64-65),
Гэрч ***гийн мэдүүлэг (хх-ийн 28-29),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШД-428 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг бүхэлчлэн 815,000.0 /найман зуун арван таван мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 40-43),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШД-30 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 168,000.0 /нэг зуун жаран найман мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 48-50),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-7, 8-10),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 69-70),
Э.Лийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 73-74),
Хэнтий аймгийн *** сумын *** багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 105),
Э.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 68,72), хохирол төлсөн баримтууд (хх-ийн 108-111) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Лид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч *** овогт ***ийн *** нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг "***" гэх газарт байрлах Э.Мэнд- Амарын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, гэрт байсан зурагт, Samsung a-10, Gmobile-н гар утас болон гэрийн гадна байсан “Портер” маркийн тээврийн хэрэгслийн арын 4, урд талын 2 ширхэг, “Super bers” маркийн мотоциклийн ар талын дугуй зэргийг устгаж, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан, дахин зориулалтын дагуу ашиглах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч ***т бага хэмжээнээс дээш буюу 815,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг "***" гэх газарт байрлах ***ын монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч эд зүйл устгаж, гэмтээж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Лийн “...Намайг ажил хийгээд явах, эсвэл малаа харж хандахаар явах болгонд манай гэрийг эзгүйчилж эхнэртэй минь *** нь унтаж хэвтдэг байсан. Мөн одоо гэр бүл үймүүлж салгаж хаячихаад, хүүхдүүдийг минь ээжгүй болгочихоод намайг доромжилж доромжилчихоод намайг хөдөөнөөс ирэхэд манай эхнэр хүүхдийг гэртээ амьдруулаад байна гэхээр нь би тэсэлгүй гэрт нь очиж хүүхдээ аваад эхнэрээсээ саллаа гэж хэлэх гээд очсон чинь гэртээ байхгүй болохоор нь уурандаа хамаг юмнуудыг нь эвдээд гараад явчихсан юм. Тухайн үед уурынхаа мунхгаар хийсэн үйлдэлдээ би маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “...Би *** гэх хүнтэй 2024 оны 10 дугаар сард утсаар танилцахад нөхрөөсөө салсан гэхээр нь би хөдөө гэртээ авч ирээд 7 хонож байсан юм. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *** бид хоёр өвөлжөө рүү явж өвс буулгахаар өдрийн 13 цагийн орчим гэрээ цоожлоод явсан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдэж доторх хамаг эд зүйлийг маань эвдэж сүйтгэсэн байхаар нь хулгайч орсон байна гэж бодоод үнэт эд зүйлээ бүртгэхэд алга болсон зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь юмаа бүртгэж үзэхэд ***ын хувцас, нүүрний гоо сайхны хэрэгсэл зэргийг галд хийж шатаасан байсан. Мөн авдарт байсан ***ын хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг ухаж гаргаад шатаасан байсан. Манай гэрийн зурагт 1 ширхэг, 2 гар утас эвдчихсэн, аяга шаазан, гал тогооны шүүгээ, гар нүүрийн угаалтуур зэргийг унагаасан байдалтай байсан. Тэгээд гараад хартал миний портер маркийн автомашины 6 дугуйг хутгаар хагалчихсан, мөн мотоциклийн арын 1 ширхэг дугуйг хагалсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.***ын “...Хамт амьдарч эхэлсэн цагаасаа хойш манай нөхөр *** нь байнгын архины хамааралтай архи ууж, гэр орноороо элдэв бусын хүмүүс цуглуулж архидаж, надад агсан тавьж зодож нүдээд байхад нь би хүүхдээ бодож 4 жил тэвчиж амьдарсан. Тэгээд манай нөхөр *** 2024 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Баян-Уул сумын тэнд зам хийж байгаа компанид ажиллахаар явсан. Тэгээд надтай зүгээр чат бичдэг байснаа нэг өдөр “Би удахгүй очих гэж байгаа шүү. Чи манай гэрээс зайлсан байгаарай. Зайлаагүй байвал би чамайг цусаар чинь холино шүү” гэхээр нь би өмнө чатаар харилцдаг байсан *** гэх залуугийн хөдөө гэр лүү 4 настай охины хамт очоод 7, 8 хонож байсан юм. Тэгээд *** бид хоёр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед гэрээ цоожлоод өвс буулгахаар өвөлжөө рүү яваад 14 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд хүн орсон байдалтай онгорхой байхаар нь гэр лүү ортол угаалтуур, гал тогооны шүүгээ, аяга шаазан, зурагт, ухаалаг гар утас 1 ширхэг, Жи-мобайлын товчлууртай 1 ширхэг утас зэргийг тараагаад эвдэлчихсэн байдалтай, миний угаагаад хатаах гэж унинд хавчуулсан байсан хувцаснуудаас миний хувцаснуудыг ялгаад пийшинд хийгээд шатаачихсан, ***ын хувцас униндаа өлгөөтэй хэвээрээ байсан. Тэгээд гэрээс гараад хартал “Портер” машины 6 дугуйг хутгаар хагалчихсан, мөн мотоциклийн арын 1 дугуйг хутгаар хагалж бензиний шланкыг нь мулталж орхиод хамаг бензин асгарсан байсан... *** миний 2 куртик, гоо сайхны хэрэгсэл зэргийг маань шатаасан байна лээ. Миний охины төрсний гэрчилгээ, охины цүнхтэй хувцас зэргийг *** өөрөө аваад явчихсан гэрт нь байна гэж байна лээ. Би тэр цагаас хойш ***той уулзаагүй... Улаан өнгийн богино сентпонин куртик 1 ширхэг 2018 онд Хэнтий аймгийн төвд байдаг Эвт худалдааны төвөөс 85,000 төгрөгөөр авч байсан. Нэг нь охины маань улаан өнгийн куртик мөн сентпонин 2020 онд Эвт худалдааны төвөөс 60,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирол төлсөн баримтууд, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШД-428 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШД-30 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Л нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 815,000 төгрөгийн хохирол учруулсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Э.Лид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Лийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 815,000 төгрөгийн хохирол учруулсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Лид нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.Лийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Лийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эд хөрөнгөд 815,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.Л нь хохирогч ***т учирсан хохирлыг төлсөн болох нь шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Л нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 815,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ***ийн ***ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР