Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

 

 2025          04            04                                         2025/ШЦТ/76

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***д холбогдох эрүүгийн 2539000000009 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 1.27 хувийн согтолттой Хэнтий аймгийн *** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай "Toyota. Vitz-XP90" маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө *** сум 5 дугаар баг Сариг 5-11 тоотод байх гэртээ Улаанбаатар хотоос ирсэн *** найзынхаа хамт "Нийслэл" нэртэй 500 граммын лаазтай пиво тус бүр 2 ширхгийг ууж дуусаад шөнө 04 цагийн үед гэрээсээ *** улсын дугаартай “Тоёота Vitz-XP90” маркийн тээврийн хэрэгслээ би өөрөө жолоодоод найз ***ийн хамт "***" Шатахуун түгээх станцын урд талын авто засварын газар орох гээд явж байхад "***" Шатахуун түгээх станцын урд хажууд хоёр цагдаа зогсоож намайг шалгасан. Тэгээд цагдаагийн газар ирээд драгер багаж үлээхэд миний согтолт 1.27 хувьтай гарсан. Би 2024 оны 05 дугаар сард архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан юм...” гэжээ. (хх-ийн 17-18),

           

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 07 цаг 30 минутаас 2024 оны 12 дугаар сарын 14-ний өглөөний 07 цаг 30 минут хүртэл Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч ***ийн хамт хоногийн хугацаанд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед *** сумын 5 дугаар багт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр замын хөдөлгөөнд оролцож явсан *** улсын дугаартай “Тоёота Vitz-XP90” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн ***ийн ***ийг цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч *** зогсоож шалгахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул цагдаагийн газрын "Б" байрны 102 тоот өрөөнд авчирч согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багаж үлээлгэн шалгахад 1.27 хувийн согтолтой гарсан...” гэжээ. (хх-ийн 11-12),

 

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед *** сумын 5 дугаар багт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр замын хөдөлгөөнд оролцож явсан *** улсын дугаартай “Тоёота Vitz-XP90” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн ***ийн ***ийг "***" шатахуун түгээх станцын урд талд зогсоож шалгахад иргэн, *** архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул цагдаагийн газрын "Б" байрны 102 тоот өрөөнд авчирч согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багаж үлээлгэн шалгахад 1.27 хувийн согтолтой гарсан тул илрүүлсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, согтууруулах ундаа шалгасан тэмдэглэл бичиж эрх бүхий алба хаагчид шилжүүлсэн...” гэжээ. (хх-ийн 21-22),

 

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр *** хөргөгчид байсан хэдэн пивыг ***тэй хувааж уугаад дуусгасан байх. Би 14-ний шөнө гэртээ унтаж байгаад сэрсэн чинь ***, *** нар байхгүй байсан. Нөхөр гар утсаа гэртээ үлдээсэн байхаар нь ***ийн утас руу залгахад *** бид хоёр цагдаа дээр байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирэхэд нөхөр согтуу машинаа барьж яваад цагдаад баригдсан байсан...” гэжээ. (хх-ийн 25-26),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5, 6),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 65-67),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 41),

Б.Нийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 47-49),

Б.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 40, 42, 43, 44) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч *** овогт ***ийн *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 1.27 хувийн согтолттой Хэнтий аймгийн *** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай "Toyota. Vitz-XP90" маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.Нийн “...2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө *** сум 5 дугаар баг Сариг 5-11 тоотод байх гэртээ Улаанбаатар хотоос ирсэн *** найзынхаа хамт "Нийслэл" нэртэй 500 граммын лаазтай пиво тус бүр 2 ширхгийг ууж дуусаад шөнө 04 цагийн үед гэрээсээ *** улсын дугаартай “Тоёота Vitz-XP90” маркийн тээврийн хэрэгслээ би өөрөө жолоодоод найз ***ийн хамт "***" Шатахуун түгээх станцын урд талын авто засварын газар орох гээд явж байхад "***" Шатахуун түгээх станцын урд хажууд хоёр цагдаа зогсоож намайг шалгасан. Тэгээд цагдаагийн газар ирээд драгер багаж үлээхэд миний согтолт 1.27 хувьтай гарсан. Би 2024 оны 05 дугаар сард архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан юм...” гэх, гэрч ***ын “...Би 2024 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 07 цаг 30 минутаас 2024 оны 12 дугаар сарын 14-ний өглөөний 07 цаг 30 минут хүртэл Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч ***ийн хамт хоногийн хугацаанд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед *** сумын 5 дугаар багт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр замын хөдөлгөөнд оролцож явсан *** улсын дугаартай “Тоёота Vitz-XP90” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн ***ийн ***ийг цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч *** зогсоож шалгахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул цагдаагийн газрын "Б" байрны 102 тоот өрөөнд авчирч согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багаж үлээлгэн шалгахад 1.27 хувийн согтолтой гарсан...” гэх, гэрч ***ийн “...2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 03 цагийн үед *** сумын 5 дугаар багт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр замын хөдөлгөөнд оролцож явсан *** улсын дугаартай “Тоёота Vitz-XP90” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн ***ийн ***ийг "***" шатахуун түгээх станцын урд талд зогсоож шалгахад иргэн, *** архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул цагдаагийн газрын "Б" байрны 102 тоот өрөөнд авчирч согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багаж үлээлгэн шалгахад 1.27 хувийн согтолтой гарсан тул илрүүлсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, согтууруулах ундаа шалгасан тэмдэглэл бичиж эрх бүхий алба хаагчид шилжүүлсэн...” гэх, гэрч ***гийн “...нөхөр *** хөргөгчид байсан хэдэн пивыг ***тэй хувааж уугаад дуусгасан байх. Би 14-ний шөнө гэртээ унтаж байгаад сэрсэн чинь ***, *** нар байхгүй байсан. Нөхөр гар утсаа гэртээ үлдээсэн байхаар нь ***ийн утас руу залгахад *** бид хоёр цагдаа дээр байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирэхэд нөхөр согтуу машинаа барьж яваад цагдаад баригдсан байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа, мэдээлэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр (хх-ийн 41) тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Нийн амьсгал дахь спиртийн агууламж 1.27 хувьтай гарсан байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тус тус зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Нийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Нийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР