| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/78 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/78
2025 04 09 2025/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч С.Н
Шүүгдэгч У.Т, Э.М нарын өмгөөлөгч Б.Т
Шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***, *** овогт ***ийн ***, *** овогт ***гийн *** нарт холбогдох эрүүгийн 2439000000388 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өглөө үлдсэн 30-аад тооны үхрээ “***”-аас баруун тийш “***” гэх газраас олоход манай үхрээс улаан халзан үнээ /7 нас/ 2 жил сувайрсан үхэр алга болсон байсан юм. Тэгээд үхрээ хайж явсаар үдээс хойш “***” гэх газрын зүүн тал төв магистрал замын баруун тал, төв замаас 300-400 метр хэртэй газарт малын цус болон сэвс, сэвсний хажуу талд шар төмөр алх зэрэг байсан юм. Манай алга болсон үхэр нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өглөө байсан юм. Манайх үхрээ өдөр бүр саадаг болохоор үхрээ орой болгон гаднаа байлгадаг юм. Харин 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой тугалаа хаших гээд үхрээ олоогүй юм. Миний алга болсон үхэр нь улаан халзан буюу хүрэн халзан зүсмийн үнээ байгаа. Зөв талын чих үзүүрээс тайранга, баруун чих араасаа ганзага имтэй, өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэжээ. (хх-ийн 40-41),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй төв магистрал замын баруун талаар “***” гэх газраар хайж явсан юм. Харин “***” гэх газрын зүүн талд төв замаас 700 метр хэртэй газарт малын сэвс байсан. Тухайн сэвс нь шинэ бололтой байсан юм. Манай үхрээс дүү ***ын улаан хүрэн зүсмийн халзан үнээ хоёр жил сувайрсан тарлан үхэр алга болсон байсан болохоор тухайн сэвс мөн байх гэж бодоод ***т хэлсэн юм...” гэжээ. (хх-ийн 44-45),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын гаралтай *** гэх залуу мөнгөлөг өнгийн “Prius-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нэг танихгүй хүнтэй ирж нэг үхрийн мах зарсан юм. Тухайн мах нь нэг гуя байхгүй байхаар нь “Гуяыг нь яасан бэ?” гэхэд *** гэх хүнд өгсөн гэж байсан юм. Тэгээд нөгөө үхрийн махыг хилэн дээр тавихад 140 гаран кг татсан 1 кг махыг 8000 мянган төгрөгөөр бодож 1.136.000 мянган төгрөг болж өмнө нь *** надаас 200.000 мянган төгрөг авсан байсан тэр мөнгөө суутгаж 936.000 мянган төгрөгийг ***ийн хаан банкны *** дугаартай дансанд шилжүүлсэн юм. *** махаа өгөөд эргэж ирж малын гарал үүслийн код өгнө гэж хэлэхээр нь би эргэж авчирч өгөх байх итгээд тооцоогоо бүгдийг хийсэн. Харин орой цагдаа нар малын гарал үүслийн бичиг шалгахаар нь *** сумын иргэн *** 1 тооны үхрийн мах өгөөд гарал үүслийн бичиг авчирч өгнө гэж хэлээд өгөөгүй байгаа гэдгийг хэлсэн юм...” гэжээ. (хх-ийн 48-49),
Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 03 цаг өнгөрч байхад *** сумын гаралтай *** гэх хазгар залуу манай зоогийн газарт орж ирээд “Үхрийн гуя зарах гэсэн юм” гэж хэлээд гуйгаад байхаар нь тухайн гуяыг нь 1 килограммыг нь 10.000 төгрөгөөр бодож аваад өглөө мөнгийг 09 цаг 37 минутад хаан банкны *** тоот дансанд 232.000 мянган төгрөг шилжүүлсэн юм. Дансны эзэмшигч нь *** овогтой *** өөрөө байсан юм...” гэжээ. (хх-ийн 52),
Сэжигтэн *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 25-ны шөнө *** бид хоёр гэртээ унтаж байхад гадаа *** буюу *** гэх залуу орж ирээд манай хамтран амьдрагч ***ыг “Ойрхон яваад ирье” гэхээр нь би гэрт ганцаараа байж байхаар гэж хэлээд бид хоёр цугтаа гараад машинд нь сууж аймгийн төвөөс зүүн тийш гардаг засмал замаар явж байгаад төв замын баруун тал руу бууж хонхор баахан үхэр байхад тэр үхэр дотор орж байсан. Би ямар үхэр барьж авсан гэдгийг нь мэдэхгүй. Тэндээ нөгөө үхрээ ажиллаж байхад би сэрэхэд машины ард мах ачиж байгаад “Хурдан буцъя” гэж ***ийн дүү гэх залуу хэлээд тэгээд машиндаа нөгөө хэд суугаад аймгийн төвд ирээд *** бид хоёр гэртээ бууж үлдсэн. Харин *** “Махаа өгөөд буцаж ирнэ” гэж хэлээд нөгөө залуутай цугтаа яваад өгсөн юм. Харин үдээс хойш гэрийн гадаа ирээд ***, ***од 250.000 мянган төгрөг өгсөн байсан. Би бол хараагүй. *** надад хэлсэн юм. *** бид хоёр 250.000 төгрөгөөр хоол хүнс, нүүрс түлээ аваад дууссан юм...” гэжээ. (хх-ийн 55-57),
Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 25-ны шөнө эхнэр *** бид хоёрыг гэртээ унтаж байхад гэрийн гадаа нэг машин ирж зогсоод *** гэх залуу орж ирээд намайг “Хөдөө яваад ирье” гэхээр нь би хувцсаа өмсөж байхад манай хамтран амьдрагч *** “Би цуг явна. Би гэртээ ганцаараа айгаад байна” гэж хэлэхээр нь “Тэг” гэж хэлээд бид хоёр ***ийн машинд суухад ***ийн “Prius-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг ***ийн дүү гэх нэг залуу машиныг нь жолоодож байсан юм. Тэгээд бид нар аймгийн төвөөс зүүн тийш засмал замаар явсан хамтран амьдрагч *** бид хоёр тухайн үед согтуу манарсан байсан болохоор машинд унтаж байсан. Тэгтэл *** намайг сэрээж “Ирчихлээ” гэж хэлээд хэсэг үхэр дотроос “Нэг үхэр барина” гэж хэлээд *** нэг үхэр бугуйлдаж, харин ***ийн дүү бид хоёр бугуйлаас барьж тухайн үхрийг барьж аваад машины араас үхрээ чирж байтал нөгөө бугуйл тасрахаар нь би араас нь очиж барьж авсан юм. Тэгээд нөгөө үхрээ ***ийн дүүтэй цугтаа ажиллаж махыг нь машинд ачиж аймгийн төв рүү ирээд гэрийнхээ гадаа ирж тухайн үхрийн толгой шийрийг аваад гэртээ *** бид хоёр үлдсэн. Харин *** дүүтэйгээ цугтаа яваад өгсөн юм. 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *** манай гадаа үдээс хойш ирж надад 250.000 мянган төгрөг өгч үхэр ажилласны хөлс гэж хэлсэн юм...” гэжээ. (хх-ийн 55-57),
Шүүгдэгч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэжээ. (хх-ийн 115-116),
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэжээ. (хх-ийн 120-121),
Гэрч ***ын мэдүүлэг (хх-ийн 73-74),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШД-363 дугаартай “...1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 2,000,000.0 /Хоёр сая/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 80-82),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШД-362 дугаартай “...***улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 09 сарын байдлаар ... 4,650,000.0 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 93-96),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5, 6-11),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-13, 14)
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-16, 17-19)
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 21, 23-24)
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 25, 26),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 30-31),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 32-33, 34-36),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 173, 180, 181),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 197-199, 200-202, 203-205),
Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр (хх-ийн 183, 185),
Хэнтий аймгийн *** сумын Оч багийн төсөв, төрийн сангийн мэргэжилтний тодорхойлолт (хх-ийн 188),
Хохирол төлсөн баримт (хх-ийн 189),
Хохирогч ***ын хүсэлт (хх-ийн 190),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 193),
Б.Нгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 158, 172),
У.Тийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 161-166),
Э.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 169),
Б.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-ийн 134, 135, 136, 137-140, 141),
Э.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 142, 143, 144, 145, 146, 147),
У.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 148, 149, 150, 151, 152, 153),
***ийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 187), шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаартай тодорхойлолт 1 хуудас, Хэнтий аймгийн *** сумын Булаг багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолт 1 хуудас, эмнэлгийн бичиг баримт 5 хуудас, шүүгдэгч Б.Нгийн гэрэл зураг 4 ширхэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 15.5 см, бариул нь 11.5 см, нийт 27 см, бариул хэсэг дээрээ USA гэсэн бичиглэлтэй улаан хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар бариултай, шар өнгийн алх 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч *** овогт ***ийн ***, *** овогт ***ийн ***, *** овогт ***гийн *** нар нь бүлэглэн, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас хохирогч ***ын эзэмшлийн улаан халзан зүсмийн 1 тооны үхрийг ***улсын дугаартай “Тоёота приус-XW20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Тийн шүүх хуралдаанд өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх, шүүгдэгч Б.Нгийн шүүх хуралдаанд өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх, шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 25-ны шөнө эхнэр *** бид хоёрыг гэртээ унтаж байхад гэрийн гадаа нэг машин ирж зогсоод *** гэх залуу орж ирээд намайг “Хөдөө яваад ирье” гэхээр нь би хувцсаа өмсөж байхад манай хамтран амьдрагч *** “Би цуг явна. Би гэртээ ганцаараа айгаад байна” гэж хэлэхээр нь “Тэг” гэж хэлээд бид хоёр ***ийн машинд суухад ***ийн “Prius-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг ***ийн дүү гэх нэг залуу машиныг нь жолоодож байсан юм. Тэгээд бид нар аймгийн төвөөс зүүн тийш засмал замаар явсан хамтран амьдрагч *** бид хоёр тухайн үед согтуу манарсан байсан болохоор машинд унтаж байсан. Тэгтэл *** намайг сэрээж “Ирчихлээ” гэж хэлээд хэсэг үхэр дотроос “Нэг үхэр барина” гэж хэлээд *** нэг үхэр бугуйлдаж харин ***ийн дүү бид хоёр бугуйлаас барьж тухайн үхрийг барьж аваад машины араас үхрээ чирч байтал нөгөө бугуйл тасрахаар нь би араас нь очиж барьж авсан юм. Тэгээд нөгөө үхрээ ***ийн дүүтэй цугтаа ажиллаж махыг нь машинд ачиж аймгийн төв рүү ирээд гэрийнхээ гадаа ирж тухайн үхрийн толгой шийрийг аваад гэртээ *** бид хоёр үлдсэн. Харин *** дүүтэйгээ цугтаа яваад өгсөн юм. 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *** манай гадаа үдээс хойш ирж надад 250.000 мянган төгрөг өгч үхэр ажилласны хөлс гэж хэлсэн юм...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өглөө үлдсэн 30-аад тооны үхрээ “***”-аас баруун тийш *** гэх газраас олоход манай үхрээс улаан халзан үнээ /7 нас/ 2 жил сувайрсан үхэр алга болсон байсан юм. Тэгээд үхрээ хайж явсаар үдээс хойш “***” гэх газрын зүүн тал төв магистрал замын баруун тал, төв замаас 300-400 метр хэртэй газарт малын цус болон сэвс, сэвсний хажуу талд шар төмөр алх зэрэг байсан юм. Манай алга болсон үхэр нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өглөө байсан юм. Манайх үхрээ өдөр бүр саадаг болохоор үхрээ орой болгон гаднаа байлгадаг юм. Харин 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой тугалаа хаших гээд үхрээ олоогүй юм. Миний алга болсон үхэр нь улаан халзан буюу хүрэн халзан зүсмийн үнээ байгаа. Зөв талын чих үзүүрээс тайранга, баруун чих араасаа ганзага имтэй, өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэх, гэрч ***гийн “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй төв магистрал замын баруун талаар “***” гэх газраар хайж явсан юм. Харин “***” гэх газрын зүүн талд төв замаас 700 метр хэртэй газарт малын сэвс байсан. Тухайн сэвс нь шинэ бололтой байсан юм. Манай үхрээс дүү ***ын улаан хүрэн зүсмийн халзан үнээ хоёр жил сувайрсан тарлан үхэр алга болсон байсан болохоор тухайн сэвс мөн байх гэж бодоод ***т хэлсэн юм...” гэх, гэрч ***ын “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын гаралтай *** гэх залуу мөнгөлөг өнгийн “Prius-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нэг танихгүй хүнтэй ирж нэг үхрийн мах зарсан юм. Тухайн мах нь нэг гуя байхгүй байхаар нь “Гуяыг нь яасан бэ?” гэхэд *** гэх хүнд өгсөн гэж байсан юм. Тэгээд нөгөө үхрийн махыг хилэн дээр тавихад 140 гаран кг татсан 1 кг махыг 8000 мянган төгрөгөөр бодож 1.136.000 мянган төгрөг болж өмнө нь *** надаас 200.000 мянган төгрөг авсан байсан тэр мөнгөө суутгаж 936.000 мянган төгрөгийг ***ийн хаан банкны *** дугаартай дансанд шилжүүлсэн юм. *** махаа өгөөд эргэж ирж малын гарал үүслийн код өгнө гэж хэлэхээр нь би эргэж авчирч өгөх байх итгээд тооцоогоо бүгдийг хийсэн. Харин орой цагдаа нар малын гарал үүслийн бичиг шалгахаар нь *** сумын иргэн *** 1 тооны үхрийн мах өгөөд гарал үүслийн бичиг авчирч өгнө гэж хэлээд өгөөгүй байгаа гэдгийг хэлсэн юм...” гэх, гэрч Д.***ын “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 03 цаг өнгөрч байхад *** сумын гаралтай *** гэх хазгар залуу манай зоогийн газарт орж ирээд “Үхрийн гуя зарах гэсэн юм” гэж хэлээд гуйгаад байхаар нь тухайн гуяыг нь 1 килограммыг нь 10.000 төгрөгөөр бодож аваад өглөө мөнгийг 09 цаг 37 минутад хаан банкны *** тоот дансанд 232.000 мянган төгрөг шилжүүлсэн юм. Дансны эзэмшигч нь *** овогтой *** өөрөө байсан юм...” гэх, сэжигтэн ***ийн “...2024 оны 10 дугаар сарын 25-ны шөнө *** бид хоёр гэртээ унтаж байхад гадаа *** буюу *** гэх залуу орж ирээд манай хамтран амьдрагч ***ыг “Ойрхон яваад ирье” гэхээр нь би гэрт ганцаараа байж байхаар гэж хэлээд бид хоёр цугтаа гараад машинд нь сууж аймгийн төвөөс зүүн тийш гардаг засмал замаар явж байгаад төв замын баруун тал руу бууж хонхор баахан үхэр байхад тэр үхэр дотор орж байсан. Би ямар үхэр барьж авсан гэдгийг нь мэдэхгүй. Тэндээ нөгөө үхрээ ажиллаж байхад би сэрэхэд машины ард мах ачиж байгаад “Хурдан буцъя” гэж ***ийн дүү гэх залуу хэлээд тэгээд машиндаа нөгөө хэд суугаад аймгийн төвд ирээд *** бид хоёр гэртээ бууж үлдсэн. Харин *** “Махаа өгөөд буцаж ирнэ” гэж хэлээд нөгөө залуутай цугтаа яваад өгсөн юм. Харин үдээс хойш гэрийн гадаа ирээд ***, ***од 250.000 мянган төгрөг өгсөн байсан. Би бол хараагүй. *** надад хэлсэн юм. *** бид хоёр 250.000 төгрөгөөр хоол хүнс, нүүрс түлээ аваад дууссан юм...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШД-362, 2024/ШД-363 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нар нь бүлэглэн машин механизм ашиглаж, бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н, шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч С.Н, шүүгдэгч У.Т, Э.М нарын өмгөөлөгч Б.Т нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***т 2,000,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” (хх-ийн 190) гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч У.Т, Э.М, Б.Н нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ***улсын дугаартай “Тоёота приус-XW20” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч У.Тийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгч У.Төөс тус тээврийн хэрэгслийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 15.5 см, бариул нь 11.5 см, нийт 27 см, бариул хэсэг дээрээ USA гэсэн бичиглэлтэй улаан хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар бариултай, шар өнгийн алх 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***, *** овогт ***ийн ***, *** овогт ***гийн *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ***ийн ***, ***ийн ***, ***гийн *** нарт тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т, Б.Н, Э.М нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч У.Тийн эзэмшлийн 4,650,000 төгрөгөөр үнэлэгдсан ***улсын дугаартай “Тоёота приус-XW20” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч У.Төөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 15.5 см, бариул нь 11.5 см, нийт 27 см, бариул хэсэг дээрээ USA гэсэн бичиглэлтэй улаан хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар бариултай, шар өнгийн алх 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Т, Б.Н, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР