| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0082/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
2025 04 16 2025/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Хохирогч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч *** (онлайнаар)
Шүүгдэгч Л.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн 2539000000056 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.*** нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 06 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын *** 5 дугаар баг, *** 11 дүгээр гудамжны 1109 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Бтай “архи уусан” гэх шалтгаанаар маргалдаж, шаазан стакан шидэж улмаар хохирогч Д.Бын эрүүл мэндэд “духны зүүн талд хөндлөн, хөмсөг дайрсан босоо, ташуу шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн хөмсөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.*** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед эхнэрийг ажил дээрээс нь аваад хамтдаа гэр лүүгээ явж байсан. Тэгэхэд эхнэрийн ангийн хүүхдүүд уулзана гээд ярилцаад гэр лүү явах замд эхнэрийг аваад явсан. Тэгээд би гэртээ очиход гурван бага хүүхэд маань байсан. Ингээд би гэртээ байхдаа өмнө аваад уугаагүй орон дор байсан хоёр ширхэг лаазтай пивыг аваад гадаа машины кабинд орж уусан. Ингээд гэртээ ороход орондоо орчихсон байсан. Тэгтэл удалгүй 03 цагийн үед эхнэр Л.*** гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгэхэд би хойд орон дээрээ сууж байсан юм л даа. Тэгээд эхнэр намайг “Бөгс өндийхөөр уучих юм аа” гэж хэлэхээр нь би “Унтах гэж байгаа юм чинь яадаг юм” гэж хэлэхэд эхнэр *** уурлаад шаазан стакан аваад над руу чулуудахад миний зүүн хөмсөгний дээд талд духан дээр оносон. Тэгэхэд нь би духаа илээд үзэхэд цус гарч байхаар нь толгой эргээд унахдаа зүүн нүдний орчмоороо төмөр пийшингийн ирмэг мөргөөд унасан. Тэгээд би шууд гэрээсээ гараад өөрийн төрсөн эгч ***ийнд очиж цусаа тогтоолгуулж боолгуулсан. Тэгээд би *** эгчийг юу болсон талаар нь асуухад *** стаканаар чулуудсан талаар хэлсэн. Тэгээд би эгчийнд жоохон унтаж байгаад харьсан ... тэр үед эхнэр гаднаас орж ирж байсан. Орж ирээд ганцаараа архи, пиво уулаа гээд бага зэрэг маргалдсан. Тэгээд би эхнэрийнхээ үснээс зулгаачихсан юм аа. Тэгсэн эхнэр *** хажууд ширээн дээр байсан аягийг аваад миний толгой руу цохичихсон...” гэжээ. (хх-ийн 105-107),
Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 7-8 цагийн орчимд манай охин *** над руу утсаар залгаад хэлэхдээ “*** манайд ирээд байна. Эхнэр ***даа зодуулсан гэнээ. Толгойноос нь цус гараад тогтохгүй байна. Би эмнэлэг аваад явлаа. *** шаазангаар чулуудчихсан юм гэнээ. Та гэрт нь ороод тэр хагархай шаазан, аяга нь байвал авчихаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай баруун талд байдаг хүү ***ын байшинд ороход хамгийн бага хүү, 7 ангийн охин хоёр нь унтаж байсан. Гэр нь эмх замбараагүй муухай болчихсон. Үүдний довжооноос авхуулаад гэр дотор шалан дээгүүр нь нэлдээ цус болчихсон, пийшингийн зүүн талд нь нэг шаазан аяга, нэг шилэн аяга хагарчихсан хэвтэж байсныг уутанд хийж авсан. Тэгээд хогийн саванд нь харахад цусаа нойлийн цаасанд баахан арчаад хаячихсан. Бас нэлээд хэдэн аяга хагалаад хийчихсэн байсан. Тэгээд би гараад гэр лүүгээ орсон. Ингээд дараагаар нь ***тэй утсаар ярихад “***ыг эхнэр нь өмнө нь хутгалж байсан гэж *** өөрөө хэлж байна лээ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” гэжээ. (хх-ийн 9-10),
Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны 05 цагт миний доод талын дүү толгойныхоо цусыг гоожуулчихсан хувцас хунар нь нэл цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь хэнд зодуулсан юу болсон талаар асуухад хэлэхгүй байсан. Тэгээд цамцыг нь тайлахад шаазан аяганы хэлтэрхий гарч ирсэн. Тэгэхээр нь би “Чи эхнэртэйгээ муудсан юм биш үү. Тэгээд чамайг аягаар чулуудаад толгойг чинь хагалчихсан юм биш үү” гэж асуухад *** хэлэхдээ “Өчигдөр орой эхнэрээ ажил дээрээс нь авах гээд очиход эхнэрийн ангийнх нь Ууганаа гэдэг хүүхэн ирээд эхнэр *** нь Ууганаатай цуг архидлаа гээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ очоод гэрт байсан нэг пивыг уугаад сууж байж байхад эхнэр *** орж ирээд “Чи муу яахаараа пиво уудаг юм” гээд аягаар чулуудаад толгой хагалчихсан” гэж хэлсэн. Тэгээд цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг явъя гэхэд *** өөрөө явахгүй гээд байсан. Тэгэхээр нь даавуугаар толгойг нь боож түр зуур цусыг нь тогтоосон...” гэжээ. (хх-ийн 12-13),
Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хөдөө гэрээсээ *** суманд ээжийндээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирээд байхад *** архи уучихсан үдээс хойш манайд ирсэн. Энхэртээ зодуулсан гээд манай ээж *** ахыг юу болоод байгаа юм гээд уулзах гээд дуудсан юм билээ. Тэгээд *** ахыг “Яагаад толгой хагалчихаад явж байгаа юм. Юу болсон” гэж асуухад *** ах хэлэхдээ “Урд шөнө эхнэр ***тай маргалдаад эхнэр уурлаад шаазан аваад чулуудсан чинь миний толгойг хагалчихсан” гэж хэлсэн. Тэгээд *** ах “Энэ толгой хагалах юу ч биш *** намайг хутгалж байсан” гээд зүүн гарынхаа бугалганы ард байсан эдгэсэн сорвийг харуулж байсан. *** ах ээжийнд ирэхдээ толгойгоо боочихсон явж байсан. Тэгэхээр нь би боолтыг нь сольж цусыг нь цэвэрлээд цэвэр даавуугаар боож өгсөн. Дараа нь эхнэр нь *** ахыг боолтыг нь тайлсан чинь цус нь гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг дээр хүргэж шархыг нь цэвэрлүүлж оёдол тавиулсан гэж сонсогдож байсан...” гэжээ. (хх-ийн 15-16),
Шүүгдэгч Л.*** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны 02 цагийн үед гэртээ очиход хүүхдүүд маань унтчихсан. Манай нөхөр *** нэлээд согтуу сууж байсан. “Чи намайг ганц хоёрхон цаг гараад ирэхэд юун тэсгэлгүй архи уучихдаг юм бэ?” гэж хэлэхэд *** миний урдаас “Яадаг юм” гэж хэдэрлээд энэ асуудлаас болж бид хоёрын дунд маргаан үүссэн. Ингээд *** уурлаад эхлээд миний үснээс зулгаагаад салахгүй байгаад байхаар нь гарт баригдсан зүйлээрээ ***ын толгой руу цохисон. Тэгэхэд нэг юм *** миний үсийг тавьсан. Тэгээд харахад би ***ыг шаазан аягаар духны зүүн хэсэгт нь цохичихсон байсан. Тэгээд ***ын цусыг арчиж цэвэрлэж өгөх гэхэд өөрөө цэвэрлүүлэхгүй байсан. Тэгж байгаад *** юм хэлээгүй дуугүй гараад явчихсан...” гэжээ. (хх-ийн 19-20),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дугаартай “...1. Д.Бын биед духны зүүн талд хөндлөн, хөмсөг дайрсан босоо, ташуу шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн шанаа, зүүн бугалгад өнгөц түлэгдэлт, зүүн бугалгад хуучин сорви, баруун шанаанд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлээс духны зүүн талд хөндлөн, хөмсөг дайрсан босоо, ташуу шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн хөмсөгт зулгаралт нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн шанаа, зүүн бугалгад өнгөц түлэгдэлт нь өндөр хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлээс духны зүүн талд хөндлөн, хөмсөг дайрсан босоо, ташуу шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн шанаа, зүүн бугалгад өнгөц түлэгдэлт нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд, зүүн бугалгад хуучин сорви, баруун шанаанд хуучин зулгаралт нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 25-26),
***гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 1),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2),
Жижүүр эмчийн үзлэг (хх-ийн 23-24),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 45-46),
Л.***гийн Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 54-92),
Л.***гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49, 50, 51, 52, 53) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагарсан шаазан аяганы хэсгүүдийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Л.***д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч *** овогт ***ын *** нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 06 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын *** 5 дугаар баг, *** 11 дүгээр гудамжны 1109 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар шаазан стакан шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Д.Бын эрүүл мэндэд “духны зүүн талд хөндлөн, хөмсөг дайрсан босоо, ташуу шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн хөмсөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны 02 цагийн үед гэртээ очиход хүүхдүүд маань унтчихсан. Манай нөхөр *** нэлээд согтуу сууж байсан. “Чи намайг ганц хоёрхон цаг гараад ирэхэд юун тэсгэлгүй архи уучихдаг юм бэ?” гэж хэлэхэд *** миний урдаас “Яадаг юм” гэж хэдэрлээд энэ асуудлаас болж бид хоёрын дунд маргаан үүссэн. Ингээд *** уурлаад эхлээд миний үснээс зулгаагаад салахгүй байгаад байхаар нь гарт баригдсан зүйлээрээ ***ын толгой руу цохисон. Тэгэхэд нэг юм *** миний үсийг тавьсан. Тэгээд харахад би ***ыг шаазан аягаар духны зүүн хэсэгт нь цохичихсон байсан. Тэгээд ***ын цусыг арчиж цэвэрлэж өгөх гэхэд өөрөө цэвэрлүүлэхгүй байсан. Тэгж байгаад *** юм хэлээгүй дуугүй гараад явчихсан....” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.Бын “...би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед эхнэрийг ажил дээрээс нь аваад хамтдаа гэр лүүгээ явж байсан. Тэгэхэд эхнэрийн ангийн хүүхдүүд уулзана гээд ярилцаад гэр лүү явах замд эхнэрийг аваад явсан. Тэгээд би гэртээ очиход гурван бага хүүхэд маань байсан. Ингээд би гэртээ байхдаа өмнө аваад уугаагүй орон дор байсан хоёр ширхэг лаазтай пивыг аваад гадаа машины кабинд орж уусан. Ингээд гэртээ ороход орондоо орчихсон байсан. Тэгтэл удалгүй 03 цагийн үед эхнэр Л.*** гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгэхэд би хойд орон дээрээ сууж байсан юм л даа. Тэгээд эхнэр намайг "Бөгс өндийхөөр уучих юм аа." гэж хэлэхээр нь би "Унтах гэж байгаа юм чинь яадаг юм." гэж хэлэхэд эхнэр *** уурлаад шаазан стакан аваад над руу чулуудахад миний зүүн хөмсөгний дээд талд духан дээр оносон. Тэгэхэд нь би духаа илээд үзэхэд цус гарч байхаар нь толгой эргээд унахдаа зүүн нүдний орчмоороо төмөр пийшингийн ирмэг мөргөөд унасан. Тэгээд би шууд гэрээсээ гараад өөрийн төрсөн эгч ***ийнд очиж цусаа тогтоолгуулж боолгуулсан. Тэгээд би *** эгчийг юу болсон талаар нь асуухад *** стаканаар чулуудсан талаар хэлсэн. Тэгээд би эгчийнд жоохон унтаж байгаад харьсан... тэр үед эхнэр гаднаас орж ирж байсан. орж ирээд ганцаараа архи, пиво уулаа гээд бага зэрэг маргалдсан. Тэгээд би эхнэрийнхээ үснээс зулгаачихсан юм аа. Тэгсэн эхнэр *** хажууд ширээн дээр байсан аягийг аваад миний толгой руу цохичихсон...” гэх, гэрч ***гийн “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 7-8 цагийн орчимд манай охин *** над руу утсаар залгаад хэлэхдээ "*** манайд ирээд байна. Эхнэр ***даа зодуулсан гэнээ. Толгойноос нь цус гараад тогтохгүй байна. Би эмнэлэг аваад явлаа. *** шаазангаар чулуудчихсан юм гэнээ. Та гэрт нь ороод тэр хагархай шаазан, аяга нь байвал авчихаарай." гэж хэлсэн. Тэгэхээр нь манай баруун талд байдаг хүү ***ын байшинд ороход хамгийн бага хүү, 7 ангийн охин хоёр нь унтаж байсан. Гэр нь эмх замбараагүй муухай болчихсон. Үүдний довжооноос авхуулаад гэр дотор шалан дээгүүр нь нэлдээ цус болчихсон, пийшингийн зүүн талд нь нэг шаазан аяга, нэг шилэн аяга хагарчихсан хэвтэж байсныг уутанд хийж авсан. Тэгээд хогийн саванд нь харахад цусаа нойлийн цаасанд баахан арчаад хаячихсан. Бас нэлээд хэдэн аяга хагалаад хийчихсэн байсан. Тэгээд би гараад гэр лүүгээ орсон. Ингээд дараагаар нь ***тэй утсаар ярихад “***ыг эхнэр нь өмнө нь хутгалж байсан гэж *** өөрөө хэлж байна лээ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм аа...” гэх, гэрч Д.***ийн “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны 05 цагт миний доод талын дүү толгойныхоо цусыг гоожуулчихсан хувцас хунар нь нэл цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь хэнд зодуулсан юу болсон талаар асуухад хэлэхгүй байсан. Тэгээд цамцыг нь тайлахад шаазан аяганы хэлтэрхий гарч ирсэн. Тэгэхээр нь би "Чи эхнэртэйгээ муудсан юм биш үү. Тэгээд чамайг аягаар чулуудаад толгойг чинь хагалчихсан юм биш үү." гэж асуухад *** хэлэхдээ "Өчигдөр орой эхнэрээ ажил дээрээс нь авах гээд очиход эхнэрийн ангийнх нь Ууганаа гэдэг хүүхэн ирээд эхнэр *** нь Ууганаатай цуг архидлаа гээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ очоод гэрт байсан нэг пивыг уугаад сууж байж байхад эхнэр *** орж ирээд “Чи муу яахаараа пиво уудаг юм” гээд аягаар чулуудаад толгой хагалчихсан." гэж хэлсэн. Тэгээд цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг явъя гэхэд *** өөрөө явахгүй гээд байсан. Тэгэхээр нь даавуугаар толгойг нь боож түр зуур цусыг нь тогтоосон...” гэх, гэрч Н.Маралгуагийн “...Би хөдөө гэрээсээ *** суманд ээжийндээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирээд байхад *** архи уучихсан үдээс хойш манайд ирсэн. Энхэртээ зодуулсан гээд манай ээж *** ахыг юу болоод байгаа юм гээд уулзах гээд дуудсан юм билээ. Тэгээд *** ахыг “Яагаад толгой хагалчихаад явж байгаа юм. Юу болсон” гэж асуухад *** ах хэлэхдээ "Урд шөнө эхнэр ***тай маргалдаад эхнэр уурлаад шаазан аваад чулуудсан чинь миний толгойг хагалчихсан” гэж хэлсэн. Тэгээд *** ах “Энэ толгой хагалах юу ч биш *** намайг хутгалж байсан” гээд зүүн гарынхаа бугалганы ард байсан эдгэсэн сорвийг харуулж байсан. *** ах ээжийнд ирэхдээ толгойгоо боочихсон явж байсан. Тэгэхээр нь би боолтыг нь сольж цусыг нь цэвэрлээд цэвэр даавуугаар боож өгсөн. Дараа нь эхнэр нь *** ахыг боолтыг нь тайлсан чинь цус нь гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг дээр хүргэж шархыг нь цэвэрлүүлж оёдол тавиулсан гэж сонсогдож байсан...” гэх мэдүүлгүүд, ***гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жижүүр эмчийн үзлэг, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Л.*** нь хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, өөрийн нөхөр Д.Б руу шаазан стакан шидэж улмаар хохирогч Д.Бын эрүүл мэндэд “духны зүүн талд хөндлөн, хөмсөг дайрсан босоо, ташуу шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн хөмсөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Л.***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр...” гэж зааснаар Л.*** нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд шүүгдэгч Л.***, хохирогч Д.Б нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Л.***, шүүгдэгчийн өмгөөлөгч *** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.***гийн үйлдлийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Л.***д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.***г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч *** нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Л.***гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.***гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б нь шүүх хуралдаанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Л.***г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагарсан шаазан аяганы хэсгүүдийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Л.*** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагарсан шаазан аяганы хэсгүүдийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Л.*** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР