Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/72

 

Д.*******од холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                 Б.Эрдэнэхишиг

                                          Шүүгчид                               Г.Давааренчин                                  

                                                                               Д.Буянжаргал

                                  Оролцогчид:

                                            Прокурор                               Г.Энхмаа     

                                              Шүүгдэгч                               Д.******* /цахим/

                                             Шүүгдэгчийн өмгөөлөгч       А.Отгонбаяр

                                              Хохирогчийн өмгөөлөгч       П.Батжаргал /цахим/

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1831002280271 дугаартай, 3 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Жавхлант суманд 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн ******* /РД: МУ-85050972/,        

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж В.*******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                     

Анхан шатны шүүх Д.*******од холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 170 дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******од оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс тоолж, түүний 626786 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******оос оршуулгын зардалд 10,424,000 /арван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч В.Дэлгэрзул /МУ78042762 регистрийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Жавхлант 2 дугаар баг, Моностой, Хөх чулуут гудамж, 8-17 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-диг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.*******од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялын хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай..” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна. Үүнд:

1.. 2018 оны 07-р сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг, шарын голын гүүрний орчим иргэн В.******* нас барсан гэх хэрэгт иргэн Д.*******ыг холбогдуулан шалгасан бөгөөд энэ хэргийн тухайд өмнө олон удаа шүүхээр орж хэлэлцэгдэж, МУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2 дахь хэсэг, 34.19-р зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ыг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг юм.

Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 2020ШЦТ/11 дугаартай тогтоолоор Д.*******ыг анх цагаатгагдсан бөгөөд дээрхи тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Улмаар хохирогч,түүний өмгөөлөгчийн бичсэн гомдлын дагуу УДШ-ийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хянан хэлэлцээд 2020 оны 06-р сарын 08-ны өдрийн 285 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хоёр үндэслэлийг тухайлбал: цагаатгах тогтоолыг гаргахдаа, шинжээч нарын дүгнэлтийн аль нэгийг шийдвэрийн үндэслэл болгосон бол бусдыг нь ямар үндэслэлээр няцаан үгүйсгэсэн нь тодорхой бус, мөн тээврийн хэрэгслийн доод тэнхлэгээс илэрсэн шороо тостой холилдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь талийгаач В.*******ын болон яллагдагч Д *******ын ДНХ-тэй таарч тохирохгүй байгаа бол энэ хэрэгт хамааралгүй, өөр гэмт хэрэгт ач холбогдолтой байж болох талаар заасан байдаг../ 2-р х/х-ийн.....ху/

Анхан шатны шүүхийн 2020 оны 09-р сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолд ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний тасгийн ахлах шинжээч С. Ганболдын гаргасан ДНХ-ийн нэг ижил үр дүн бүхий 2 дүгнэлтийг өөр хоорондоо зөрүүтэй, нэг нэгнээ үгүйсгэж байгаа гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Эдгээр дүгнэлтүүдийн тухайд өмнө уг хэргийг хянан шийдвэрлэж байсан анхан болон давж заалдах шатны шүүх, УДШүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх бүгд тодорхой дүгнэлт хийсэн бөгөөд дээрхи хоёр дүгнэлтүүдийг бие биенээ үгүйсгэсэн гэж огт дурьдаагүй юм.

ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний тасгийн ахлах шинжээч д/х С Ганболд нь эдгээр 2 шинжилгээг хийж дүгнэлт гаргахдаа бие биенээ үгүйсгэсэн дүгнэлтийг бус харин өмнөх дүгнэлтээ нотлон бататгасан шинжтэй дүгнэлтийг хийсэн байна. Шинжээчийн давтан дүгнэлтэд дурьдсанаар машины доод тэнхлэгт наалдсан цус мэт зүйл нь ДНХ-ийн шинжилгээгээр бүрэн гүйцэд бус, бүх үзүүлэлтүүдээр дүн гарах боломжгүй болсон боловч 6 үзүүлэлтээр үр дүн гарсан, энэ үр дүнгээр уг цус мэт зүйл нь хүний эд, эс мөн боловч талийгаачийн болон шүүгдэгчийн ДНХ- тэй тохирохгүй гэсэн өмнө гаргасан 7870 тоот дүгнэлтийг дахин гаргасан байдаг юм.

2018 оны 11-р сарын 09-нд гаргасан шинжээчийн 11780 тоот дүгнэлтийн шинжээчид тавьсан асуултын 4 дугаарт “илэрсэн цус нь талийгаач В. *******ын цустай тохирч буй эсэх” гэсэн асуултад шинжээч өмнөх 7870 тоот дүгнэлтээр тодорхой хариулсан гэж онцолж иш татсан байдаг юм./1-р х/х-ийн 167-р ху/.

2. Талийгаач В.*******ын нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох зорилгоор 3 удаа өөр өөр шинжээч нар дүгнэлт гаргасан байдаг бөгөөд эхний дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн ШША-ны шинжээч эмч С.Бүрэнжаргал нь талийгаач нь нас бараад 12-15 цаг өнгөрсөн буюу 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх боломжтой гэж 2018 оны 10-р сарын 02-ны 60 дугаартай нэмэлт шинжилгээг хийхдээ гаргасан. Энэхүү дүгнэлтийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь шинжээч эмч С.Бүрэнжаргал нь 2018 оны 07-р сарын 24-ны өдрийн 15.40 минутад Сэлэнгэ аймгийн НЭ-ийн Мооргийн тасагт талийгаачийн цогцост гадна биеийн үзлэг хийж, улмаар задлан шинжилгээг 16.45 минутад хийж эхэлсэн талаар шинжилгээ хийсэн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг юм. /1-р х/х-ийн 145-р ху./ Энэ тэмдэглэлээс дүгнэлт хийхэд шинжээч 2018 оны 07-р сарын 24-ны 15.40 минутийн үед талийгаачийн цогцост гадна үзлэг хийсэн цаг хугацаагаар нь тооцон үзэхэд нас бараад 12-15 цаг болсон байсан гэж үзвэл урд өдрийн 15-17 цагийн үед нас барсан байх ямар ч боломжгүй юм.

Иймд нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хамгийн эхний анхан шатны шүүх хуралд шинжээч эмч С. Бүрэнжаргалыг хүсэлт гарган оролцуулсан бөгөөд шинжээч эмч шүүх эмнэлэгийн нэмэлт магадлан шинжилгээний 60 тоот дүгнэлтдээ/ 1-р х/х-ийн 156-р ху/ шинжээч өдөр, цагаа, буруу хэлж андуурсан, нэмэлт 60 тоот дүгнэлтийн 6-р хариулт буюу 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 15-17 цагт нас барсан байх боломжтой гэсэн дүгнэлт үндэслэлгүй байсан талаар /2-р х/х-ийн 15-р ху/ өөрөө хүлээн зөвшөөрсөн, дараагийн Дархан-Уул аймгийн ШША-ны 2019 оны 02-р сарын 11-ны143 тоот дүгнэлт болон ШШҮХ-ийн 2019 оны 08-р сарын 29-ны өдрийн 1049 тоот дүгнэлтүүдээр “ талийгаачийн нас барсан цаг хугацаа”-г 2018 оны 07-р сарын 24-ны 00-03 цагт нас барсан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлтүүд нь шинжлэх ухаан дээр сууурилсан, эх сурвалж бүхий үнэн зөв дүгнэлт болсон гэж үзэж байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх'тогтоолдоо чухам ямар үндэслэл,, эх сурвалжийг үндэслэн “...талийгаачийн нас барсан цаг хугацааг нас бараад 12-15 цаг болсон, ингэхээр 15-17 цагийн үед нас барсан гэх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

3. Нөгөө талаас амь хохирогч нь зуны аагим халуун өдрийн 15-17 цагийн орчим нас барсан бол цогцос нь халуунд хөөж,, хавагнан, газар орчны нөлөөллөөр урвалд орж муудах, ялзрах гэх мэт шинжүүд илрэх бөгөөд энэ шинж байдлын талаар өглөө цогцосыг анх харсан хүн болон шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч, мөн хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүнд оролцсон хүмүүсээс огт дурьдаагүй ба цогцост хийсэн задлан шинжилгээний тэмдэглэлд энэ талаар огт дурьдагдаагүй зурагт үзүүлснээр цогцос хөөж муудаагүй, хэвийн байдалтай байснаас үзэхэд талийгаач шөнө дунд нас барсан байх боломжтой гэсэн шүүх эмнэлэгийн шинжээч нарын дүгнэлтүүд нь үндэслэлтэй болохыг давхар нотлож байгаа юм.Мөн шинжээч эмч С.Бүрэнжаргал нь талийгаачид учирсан гэмтлүүд, тэдгээрийн шинж байдал, үхэлд хүргэхэд нөлөөлсөн байдлыг нь шинжлэн судлаад дээрхи гэмтлийг авсан хүн тэр даруйдаа буюу ихдээ 10-15 минут л амьд байх боломжтой талаар анхан шатны шүүх хуралд оролцохдоо мэдүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй. ./.2-р х/х-ийн 15,17-р ху/

Энэ хэргийн тухайд талийгаачийн цогцосны дэргэд газрын хөрсөнд тод ул мөрөө үлдээсэн тээврийн хэрэгслийн дугуйн мөр нь Ц.*******ын жолоодож байсан 22-26 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөртэй харьцуулах шинжилгээнд тэнцээгүй, түүнчлэн Д.*******ын цусанд хийсэн химийн шинжилгээний хариунд Д.******* нь тухайн үедээ эрүүл байсан байна гэх дүгнэлт болон хэргийн газрын үзлэгээр илэрсэн талийгаачийн цогцосны өмнө байсан малын мөлжсөн яс, гутлын мөр, архины шилнээс Д.*******ынхтой таарч тохирсон ул мөр, гар хурууны хээ байхгүй байгаа нь Д.******* энэ гэмт хэрэгт оролцоогүй болохыг нь илтгэж, нотолж байгаа юм.

Иймд хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг,гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжлэх ухааны төрөл бүрийн салбарын тусгай мэдлэг, мэргэжил бүхий шинжээч нарын гаргасан удаа, дараагийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар энэ гэмт хэрэгт иргэн Д.Ариуболдын гэм буруутай нь нотлогдон тогтоогдохгүй байх тул МУ-ын ЭХХШТХуулийн 1.15-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09-р сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгнйн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д. *******, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нар эс зөвшөөрч, давж заалдсан гомдолтой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Дэлгэрзулын өмгөөлөгч П.Батжаргал би танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 хэсгийн 4.1- дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэхдээ анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэлж дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Шарын голын эрэг дээр 2226 СЭА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөхдөө В.*******ын амт насыг хохироосон болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон.

Нэг. ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтийн талаар: Шинжээч С.Ганболдын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7870 дугаартай дүгнэлтийн “...автомашины урд доод тэнхлэгээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц В.*******, иргэн Д.******* нарын ДНХ-тэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №11780 дугаартай шинжээчийн Нэмэлт дүгнэлтэнд “ Цус мэт зүйл нь шороо болон машины тос маслотой холилдсоноор шинж байдал нь өөрчлөгдөх боломжтой эсэхийг ДНХ-ийн шинжээчид тогтоохгүй....Тэнхлэгт тогтсон цус мэт зүйл маш ихээр бохирлогдсон байсан тул ДНХ-ийн шинжилгээний бүрэн гүйцэт үр дүн гараагүй байна.” гэх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй дүгнэлт болсон...

Хоёр. Талийгаач В.*******ын нас барсан цаг хугацааны талаар: Шинжээч С.Бүрэнжаргалын 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 60 тоот дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний 60 тоот дүгнэлтэнд “ Талийгаач нас бараад 12-15 цаг өнгөрсөн буюу 2018.07.23-ны өдөр 15-17 цагийн үед нас барсан байх боломжтой.” гэх дүгнэлт, Шинжээч эмч Д.Туяа, Э.Отгончимэг, Т.Насанжаргал нарын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай дүгнэлт болон шинжээч С.Бүрэнжаргалын “ ...дээрх гэмтлийг авсан хүн тэр даруйдаа буюу ихдээ 10-15 минут л амьд байх боломжтой ” гэх мэдүүлэг нь ШШҮХ-ийн шинжээч Ж.Ганцэнгэл, М.Золжаргал, Б.Энхжин нарын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1049 дугаартай “ 2019.02.11-ний өдрийн 143 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. 2018.10.02-ны өдрийн 60 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. Талийгаач В.*******ын насбарсан цаг хугацааг цогцост гарах эрт үеийн өөрчлөлтөөр тогтоосон байна. 2018.07.24-ний өдрийн 12 цагт цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хүүрийн хөшилт 4 мөчдөөр тод илэрсэн.. хүүрийн толбо улаан ягаан өнгөөр биеийн ар дарагдаагүй хэсгээр тод илэрсэн, хуруугаар дарахад цайхгүй гэжээ. Хүүрийн толбыг харахад стаз /зогсонгишил/-ын шатаар сийвэн орчны эдрүү нэвчсэнээс цус өтгөрч судаснаас шилжих боломжгүй болно. Энэ шатанд толбон дээр дарахад арилахгүй. Энэ нь нас барсны дараах 12 цагаас эхлэн 24-36 цаг хүртэл хугацаанд үргэлжилдэг. Талийгаач тухайн гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх дүгнэлтээр үгүйсгэгдсэн.

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 15:40 цагт цогцост үзлэг хийсэн үеэс ШШҮХ-ийн 1049 дугаартай дүгнэлтэнд дурьдагдсан “12 цагаас эхлэн 24-36 цаг хүртэл” хугацааг ухрааж тоолоход 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15:40 цагаас 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 03:40 цагийн хооронд талийгаач В.******* нас барсан байх боломжтой байна...

Гурав. Шинжээчийн дүгнэлтийн талаар: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С. Бүрэнжаргалын №60, “ Талийгаачийн цээж дарагдал. Баруун уушгинд хавирганы нэвт хатгагдсан шарх. Баруун 4,5,6,7-р хавирганы толгойн мултрал, хугарал. Зүүн чамархай, шанаа, дал мөр, шилбэний зулгаралт, цус хуралт... гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтлүүд нь авгомашинд дайрагдах үед үүсэх боломжтой” гэх дүгнэлт, түүний “ ...Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь 1 цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байсан... Талийгаачийн биед учирсан байсан хавирганы хугарал, мултрал, толгойд үүсэн гэмтэл, цээж дарагдалт нь хатуу мохоо зүйлийн хүчтэй дарагдалт болон цохилтоос үүсэх боломжтой юм. Уг гэмтлийг хүн үүсгэх боломжгүй, учир нь хавирганы мултрал, олон хавирганы мултрал, толгойн битүү их хэмжээний цус хуралттай гэмтлүүд нь хүчтэй цохил, дарагдалтын улмаас үүснэ, үүнийг хүн учруулах боломжгүй. Талийгаачийн биед учирсан зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлд чнрэгдэх, нндрүүлэгдэхэд үүсэх боломжтой олон тооны гэмтлүүд байсан ....Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь нэг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан ба хатуу мохоо зүйлд дарагдсанаас үүдэн хавирга олон тоогоор хугарч, нурууны үенээсээ хавирга мултарсан байсан. Энэ нь хүчтэй даралтын улмаас үүсэх боломжтой гэмтэл юм. Бусад зулгарсан, цус хуралт бүхий олон тооны гэмтлүүд нь чирэгдэх, нидрүүлэгдэх үед үүсэх боломжтой гэмтэл юм. Уг гэмтлүүдээс харахад автомашинд дайрагдаж үүссэн байх боломжтой юм.” гэх мэдүүлэг / ХХ-123-124 зэрэг нотлох баримтуудаар талийгаач В.******* нь автомашинд дайрагдаж нас барсан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн автомашины хойд тэнхлэгийн шороо арчигдсан, урд доод тэнхлэгээс хүний цус илэрсэн, хэргийн газраас Б.*******ын Пронтер маркийн автомашинтайгаа хөдөлж явсан болон талийгаач В.*******ын хэргийн газарт хэвтэж үлдсэн зэрэг үйл баримтуудын цаг хугацаа таарч байгаа талаархи нотлох баримтуудаар нгүүгдэгч Б.*******ын гэм буруу нь эргэлзээгүй тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 хэсгийн 4.1- дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон анхан шатны нгүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх тул анхан шатны нгүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Д.*******од холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэж шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт тусгагдсан дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг нягт нямбай, бодитоор дүгнэж тусгасан байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд өмнө нь 1 удаа цагаатгасан гэж цагаатгах байр суурьтай оролцдог. Тэгвэл цагаатгах тогтоол хүчингүй болсон гэдгийг бид бүгд мэднэ. Мөн хяналтын шатны шүүхээс олон зүйлийг засуулахаар анхан шатны шүүх рүү буцааж, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөвөөр нь үнэлж, өөрийн шийдвэрийг бодитоор гаргасан гэж үзэж байна. ...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, шийтгэх тогтоолоор оногдуулсан шийтгэл Д.*******ын хэргийн нөхцөл байдалтай таарч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Д.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчил цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Дэлгэрзул, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын давж заалдах гомдлын дагуу Д.*******од холбогдох эрүүгийн 1831002280271 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтийг /1-р хх-ийн 143-144, 156-157-р ху/  нотлох баримтын үндэслэл болгожээ.

Гэтэл тухайн  дүгнэлт гаргасан шинжээч С.Бүрэнжаргалын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгтээ талийгаачийг нас бараад 15-17 цаг болсон гэж бичиж, мэдүүлэх ёстой байтал дүгнэлтэндээ 2018 оны  07 дугаар сарын 23-ны өдөр 15-17 цагийн хооронд нас барсан байх боломжтой гэж буруу бичсэн байна. Үүнийг шүүх дээр надаас асуухаар нь буруу зөрүү тайлбар хэлж улмаар дахин шинжээч томилох болсон. Талийгаачид үзлэг хийх явцад нас бараад 15-17 цаг болсон, ингэж бодохоор 2018 оны 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө нас барсан болж таараад байгаа юм...”  /2-р хх-ийн 103-р ху/ гэсэн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д ...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх дээр дурьдсан Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч нарын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №143 тоот  / 2-р хх-ийн 30-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №1049 тоот дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй тухайн өдөр машинаар зорчиж явсан насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнэ /1-р хх-ийн 109-р ху/, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Д.*******ыг Жавхлант суманд машинтай явж байсныг харсан гэх гэрч Г.Жавхланбаатар /2-р хх-ийн 113-114-р ху/, Д.Жаргал /1-р хх-ийн 107-108-р ху/ нарын мэдүүлгүүд, хэдийгээр 22-26 СЭА улсын дугаартай Пронтер маркийн урд доод тэнхлэгээс илрүүлж бэхжүүлж авсан  цус мэт зүйлээр бохирлогдсон шороо мэт зүйл нь хүний цус байж болох боловч шүүгдэгч, хохирогчийн цусны бүлэгтэй тохирохгүй талаар дүгнэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №7870 тоот дүгнэлт /1-р хх-ийн 128-р ху/, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №11780 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэлж Д.*******ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д .Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэсэн заалттай зөрчилдөж байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                       Б.ЭРДЭНЭХИШИГ

                                         ШҮҮГЧИД                          Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ