Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

2025           04           18                                         2025ЦТ/89

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

*** аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***д холбогдох эрүүгийн 2426000000314 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч 3.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, хүнс барааны захад байрлах “Нүнжиг” худалдааны төвийн 2 давхрын ***ийн эзэмшлийн гар утасны лангуунаас 52 төрлийн гар утас, бэлэн мөнгө 30,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 47,780,000 /47,750,000+30,000/ төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 00:10-01 цагийн үед Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг ***гудамжны М20-10 тоот хашаанд байсан ***ийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч Samsung Z flip 3 маркийн гар утас, 70,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг ***ийн 03-01 тоотод байх ***гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхоор нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 180,000 төгрөг, монетон бугуйвч, монетон ээмэг, монетон бөгж зэргийг авч нийт 2,030,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 12:40 цагийн орчим ***-Уул аймгийн *** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** захын 110 дугаартай лангуун дээрээс иргэн ***гийн эзэмшлийн “IPhone 14 pro” загварын 2,450,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирол учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***дүүргийн 3 дугаар хороо, ***дотор үйл ажиллагаа явуулдаг “Cafe bene” кофе шопод байхдаа иргэн ***гийн эзэмшлийн samsung s22 /самсунг эс 22/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

 

1.Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед өөрийн үйл ажиллагаа явуулдаг “Нүнжиг” худалдааны төвд ирэхэд цонхны гадна талын сараалж мурийсан байдалтай, жижиг цонх нь онгорхой байсан. Ороод хартал миний эзэмшлийн лангууны урдаасаа 2 болон 4 дэх лангууны утаснууд байхгүй байсан. Тухайн 2 лангууны хойд талын лангуунуудын цоож нь эвдэрч шил нь хагарсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд Iphone, samsung загварын 53 төрлийн 49,550,000 төгрөгийн гар утас алдагдсан байсан ... 2024 оны 11 дүгээр сарын 01-ний 19 цагаас хаалттай байгаад өнөөдөр онгойлгож байгаа юм ... 52 төрлийн гар утас алдагдсан, мөн түрийвчинд байсан 30.000 төгрөг алдагдсан. 20 ширхэг гар утасны дүн 21.950.000 төгрөг, 30.000 төгрөг, үнэлгээ гаргуулсны 500,000 төгрөг нэмэгдээд нийт 22.480.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. (1-р хх-ийн 42-43, 46),

 

Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед 3.*** гэх хүн “Самсунг Ултра” маркийн гар утсыг 700,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаанд барьцаанд тавьсан. Би гэрээнд заасны дагуу хүүтэйгээ нийлээд 749,200 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. (1-р хх-ийн 50),

 

Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 28 минутад *** овогтой *** нь ... “Самсунг S24” маркийн гар утсыг 1,500,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаанд тавьсан... Гэрээнд заасан 1,605,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. (1-р хх-ийн 54-55),

 

Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр З.*** гэх хүн iphone маркийн гар утсыг 10 хоногийн хугацаатай 700,000 төгрөгийн барьцаанд тавьсан ... Би гэрээнд заасан 731,000 төгрөгийг нэхэмжилж байна.." гэжээ. (1-р хх-ийн 59-60),

 

Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 залуу орж ирээд нэг намхан залуу нь өөрийн 3.*** гэх бичиг баримтаар “iphonе” маркийн гар утас 300,000 төгрөгөнд тавьсан. Хамт явсан хүний данс руу 250,000 шилжүүлж, 50,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн ... Би өөрийн 324,000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэжээ. (1-р хх-ийн 67-68),

 

Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...3.*** нь “iphone” маркийн гар утас 800,000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгөө 22 цаг 40 минутад Хаан банкны ***гэх дансанд авсан ... Гэрээнд заасан 864,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэжээ. (1-р хх-ийн 72-73),

 

Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3.*** гэх хүн “Галакси S-22, S-23” утаснуудыг 1,500,000 төгрөгөөр бодож 7 хоногийн хугацаатай тавьсан. Тэр залуу надад цүнхнээсээ дахиад 2 утас гаргаж үзүүлэхээр нь би аваагүй. Тухайн үед *** гэх эмэгтэй надтай хамт байсан. Тэр залуу буцаж орж ирэхдээ надад одоо 42 утас үлдлээ гээд утсаар яриад зогсож байсан ... Би хорооны цагдаа ***д “Энд нэг ийм хүн яваад байна гэж хэлсэн юм. Тухайн 2 утсыг зээлийн хугацаа дууссан тул зарсан...” гэжээ. (1-р хх-ийн 77-78),

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө өөрийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслээр гадуур таксинд явж байтал “***” буудлаас өглөөний 05 цагийн үед нэг залуу “Улаанбаатар явах уу?” гэсэн. Тэгэхээр нь явна гэтэл 400,000 төгрөгөөр шууд хот хүргүүлэх гэсэн юм гэсэн ... Тэгээд би *** гэх ахтайгаа хамт нөгөө залууг аваад явсан. Тэр залуу 11 цагийн үед хот руу ороод 150,000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэнийг нь ломбардад утсаа тавиад өгье гэсэн. Тэгээд Драгоноос зүүн хойш салаад шар логотой ломбардад очоод сим болон хаяг огт хийж үзээгүй утас тавиад 250,000 төгрөгийг тухайн ломбардын данснаас миний 5540632154 тоот данс руу шилжүүлсэн..." гэжээ. (1-р хх-ийн 75),

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “***” зочид буудалд ажиллаад 10 жил болж байна. Тухайн өдөр З.*** гэх миний уулзсан залуу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10:10 цагт манай 4 давхрын 501 тоотод орсон юм. Өөрийгөө бүртгүүлэхдээ *** гэх нэрээр бүртгүүлж орсон юм. Гартаа хүрэн цүнх барьсан байсан. Манайд байрлаж байхдаа олон удаа орж гараад яваад байсан. Тэгээд маргааш өдөр нь 14 цагийн үед гараад явсан. Манай ажилтанд мөнгө өгөөд би гараад мөнгө аваад ирье, буудлаа сунгана гэж хэлээд буцаж ирэхгүй байсан. Манай үйлчлэгч нар өрөөнд нь орж цэвэрлэгээ хийж байгаад тэр залуугийн анх барьж орж ирсэн цүнхийг үүдний текний ард хийсэн байсан. Тэгээд маргааш нь захиралд мэдэгдэж тухайн цүнхийг үзтэл баахан утас болон өмд, цамц зэрэг байсан. Тэгээд бид нар тек дээр камерын доор тоолтол 26 ширхэг шинэвтэр утаснууд байсан. Бид нар тухайн залуу болон цагдаа нар иртэл байлгаж байя гэж ярилцаад байлгаж байсан. Тухайн залууг гардаг өдөр би 10 цаг гэж буугаад нөгөө ээлж *** гарсан. Тухайн өдрийн үйлчлэгч нараар ***, ***аа, ***нар гарсан. Би энэ талаар маргааш нь мэдээд тухайн утаснуудыг *** бид нар тоолсон. 3.*** гэх залуу буудлын тооцоогоо бэлнээр өгсөн. 501 тоотод тэр залуу гаднаас хүн аваагүй, ганцаараа орж гараад яваад байсан...” гэжээ. (1-р хх-ийн 80-82),

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “UB PALACE”-д дуучин Чулуунбаатарын тоглолтыг 19 цагаас үзчихээд тараад явган явж байсан чинь гудамжинд 1 залуу тааралдаад “Та хаан банкны данстай бол энэ ломбардаас мөнгө аваад өгөөч. Бэлэн мөнгө байхгүй гэнэ. Надад карт байдаггүй” гэсэн. Би нэрийг нь санахгүй байна нэг ломбардад орж миний данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн юм. Тус мөнгийг “Номин” супер маркетын АТМ-ээс авч өгсөн чинь надад 20,000 төгрөг өгөөд баярлалаа гээд яваад өгсөн...” гэжээ. (1-р хх-ийн 83),

 

Гэрч М.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өрөөнд урд өдөр нь решепшн ***гийн ээлж дээр 501 тоотод нэг эрэгтэй орсон байсан. 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ээлж дээр гарсан. Өрөөгөө сунгана гэж хэлээд түлхүүрээ үлдээгээд өрөөнд цүнхтэй хувцас, хоол унд байгаа гэсэн. Тэгээд би тухайн залууг ирэхгүй болохоор нь 16 цаг 30 минутын үед өрөөнд нь ***тогоо, *** гэх хоёр үйлчлэгчээ оруулж цэвэрлүүлсэн. Тэр хоёр цэвэрлэж дуусаад нэг бор цүнх, бор өнгийн өмд, цамц хоёр барьчихсан бууж ирсэн. Тэгээд би тек дээр тухайн хоёр хувцсыг хийж мөн цүнхэнд юу байгааг харах гэж онгойлготол баахан утас байсан. Маргааш нь ээлж хүлээлцэхдээ ***той тухайн эд зүйлийг бүртгэтэл 26 ширхэг утас байсан. Тухайн цүнх байгаа газар камертай тул ээлж ээлжийн решепшн ажил хүлээлцэхдээ хамт хүлээлцээд явж байгаа. Надад сэжигтэй зүйл ажиглагдаагүй, хүнийг нь ирж авах байх гээд хадгалаад байж байна...” гэжээ. (1-р хх-ийн 86-88),

 

Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчимд Улаанбаатарын хотын Драгон төвөөс Баянхонгор аймаг руу явах унаанд суугаад *** аймагт 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 02 цагт ирээд төв эмнэлгийн гадаа унаанаасаа буугаад замд алхаж байсан хүнээс буудал асуухад “Залаа” нэртэй буудал зааж өгөхөөр тухайн “Залаа” нэртэй буудалд очиж 1 хоносон. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчимд босоод буудлаасаа гараад хүнээс зах худалдааны төв хаана байдаг талаар асуухад худалдааны төв зах нэг л газар байдаг гээд тухайн зах худалдааны төв байдаг газрыг зааж өгсөн. Тухайн захын зүүн талд байрлах “***” буудалд өрөө аваад цүнхтэй хувцсаа үлдээчихээд захаар явж судалгаа хийж байгаад орой нь буудалдаа ирж хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагт буудлаасаа гараад Улаанбаатар хот явах унаа захын баруун талд байхаар нь очиж асуухад нэг унаа явах гэж байсан. Тухайн машинд суугаад аймгаас гарах гээд явж байх замдаа “Шанд” нэртэй хүнсний дэлгүүр дээр зогсоогоод “Ахаа би явахаа болилоо” гээд тухайн унаанаасаа буусан. Шанд дэлгүүрийн гаднаас такси бариад “***” буудал дээр ирээд ресепшнтэй нь уулзаад “Би байрлаж байсан өрөөндөө мөнгөө орхичихжээ” гэсэн чинь ресепшн “Тийм байна лээ” гээд миний 340.000 төгрөгийг гаргаж өгсөн. Дахиж захын ойр орчмоор явж судалгаа хийж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд “Нүнжиг” худалдааны төвийн эсрэг талд байрлах торон хашлага хүлсэн байсан уяаг тайлж тэр уяагаар “Нүнжиг” худалдааны төвийн хойд талын шат руу авирч дээвэр дээр нь гараад тухайн уяаг бэхлэх газар хайсан болов ч олдоогүй. Ямар учраас тухайн уяаг бэхлэх гээд байсан санаа зорилго нь хана дамжиж цонх хагалж орох зорилготой байсан боловч тухайн зорилго нь бүтэлгүйтээд дээвэр дээрээс буугаад “Нүнжиг” худалдааны төвийн 1 давхрын зүүн талд байрлах цонхны бэхэлгээг татсан чинь бэхэлгээ нь муудсан байсан тул тухайн бэхэлгээг эвдэлж цонхыг хагалаад нүнжиг худалдааны төв рүү нэвтрэн орсон. “Нүнжиг” худалдааны төвийн 2 дугаар давхарт гараад баруун талаасаа 2 дахь лангууны шилийг эвдэлж “Самсунг” маркийн утаснуудыг цүнхэлсэн. Мөн хажуу талд байх 5 дахь лангуунд байсан “Айфоне” маркийн гар утаснуудыг цүнхэлчихээд лангууны эсрэг талд байх ширээний шүүгээнд байсан 30000 мянган төгрөгийг авсан. Мөнгөн дэвсгэртээр нь хэлбэл 20000 мянгатын дэвгэрт 1 ширхэг 5000 мянгатын дэвсгэрт 2 ширхэг байсан. Тухайн худалдааны төвөөс гараад хашлаганы уяа авсан газраа очоод жижиг хайрцаг олоод тухайн хайрцагт утаснуудаа хийгээд хайрцгаа уяагаар уяад “***” гэх нэртэй буудал руу алхаж явсан. Буудлын эсрэг талд байх “Портер” маркийн тэвш дээр хайрцагтай утсаа үлдээгээд буудал руу орж авч явсан цүнхээ гаргаж ирээд нөгөө утаснуудыг хийсэн. Буудлын ресепшнээс таксины дугаар асуугаад таксины жолоочтой холбогдож буудлын гадаа дуудсан. Би өлсөж байсан учир тухайн таксигаар “Богд” нэртэй 24 цагийн хүнсний дэлгүүрээс чанасан өндөг 4 ширхгийг худалдаж аваад буудалдаа ирсэн. Буудалд ирсний дараа таксины жолоочтой холбогдоод “Улаанбаатар хот явах гэсэн юм 400,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тухайн жолооч зөвшөөрөөд Өөрт бэлэн байсан 150,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг хот руу ороод утсаа ломбардаад өгье гэж хэлсэн. 05 цагийн үед хот руу гарсан. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хот руу ороод 21 хороолол явах замд байрлах “Сувд” нэртэй ломбардад “Айфоне 13 мини” загварын гар утсыг өөрийн иргэний үнэмлэхээр 300,000 төгрөгөөр ломбардаад таксины жолоочид 250000 төгрөгийг ломбардын хүний данснаас шилжүүлээд 50,000 төгрөгийг ломбардын хүнээс би бэлнээр авсан. Тухайн хулгайлсан утаснуудаа ломбардуудаас “Утас авах уу” гэж асуугаад 21 дүгээр хорооллын ломбардуудаар явсан. 21 хороололд байх “Хабула” нэртэй ломбардад “Самсунг 22 ултра” маркийн гар утас 1 ширхгийг 700.000 төгрөг, “Самсунг 23 ултра” маркийн гар утас 1 ширхгийг 800.000 мянган төгрөг тус тус ломбардсан. Такси бариад 10 хороололд байрлах “***” нэртэй буудлын гадаа буугаад тухайн буудлын 4 давхарт өрөө авсан. Тухайн хулгайлсан утаснуудаа буудлын өрөөний орон дээр Самсунг, Айфоне маркаар нь ялгаад тоолсон. Тоолж үзэхэд “Самсунг 22 ултра” маркийн гар утас 4 ширхэг, “Самсунг 23 ултра” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг 24 ултра” маркийн гар утас 1 ширхэг байсан. “Айфоне 14 про" маркийн гар утас 2 ширхэг, “Айфоне 14” маркийн гар утас 2 ширхэг, “Айфоне 13 мини” маркийн гар утас 1 ширхэг, “Айфоне 11” маркийн гар утас 2 ширхэг “Айфоне ХС” маркийн гар утас 1 ширхэг, “Айфоне Х” маркийн гар утас 3 ширхэг, “Айфоне Сэ” маркийн гар утас 1 ширхэг тус тус байсан. Би “Айфоне Сэ” маркийн гар утас жижигхэн хөнгөн байсан тул өөрөө барьсан. Миний нийт тоолсноор 59 ширхэг утас байсан. Би 41 ширхэг утас цүнхлээд орны хөлд тавьсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд Сансрын түнелийн ломбардад “Самсунг 24 ултра” маркийн гар утас 1 ширхгийг 1,500,000 төгрөгт ломбардсан. Сансарт байрлах 2 өөр ломбарданд “Самсунг 22 ултра” маркийн гар утас 2 ширхгийг тус бүр 700,000 төгрөгт ломбардсан. 25 дугаар эмийн сангийн буудлын хажуу талын ломбардад “Айфоне 14 про” маркийн гар утас 1 ширхгийг 700,000 мянган төгрөгт ломбардсан. 3, 4 дүгээр хороололд байрлах Петровисийн хажуу талын ломбарданд “Айфоне 14 про” маркийн гар утас 1 ширхгийг 800,000 мянгад ломбардсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 03-ны 11 цагийн орчимд “Хархорин” захын гар утасны ченжид “Айфоне Х” маркийн гар утас 3 ширхэг, “Айфоне ХС” маркийн гар утас 1 ширхэг, “Айфоне 11” маркийн гар утас 2 ширхэг нийт 6 гар утсыг “Чи хулгайн утас авсан байна. Бид 2 мэдээгүй юм шиг өнгөрнө. Энэ хэдийг чинь авлаа” гээд авсан. Мөн “Айфоне 14” маркийн гар утас 2 ширхгийг 1,400,000 мянган төгрөгөөр зараад буудалдаа ирсэн. Тухайн буудалд хувцас болон 41 ширхэг цүнхтэй утсаа үлдээж буудлаасаа гарахдаа ресепшнд нь өрөөгөө сунгана мөнгө аваад 14 цагт ирье гээд буудлаасаа гараад явсан. Үлдсэн 1 утсаа хаана тавьснаа санахгүй байна. Миний ломбард болон зарсан утасны нийт үнийн дүн 7.100.000 мянган төгрөг болсон...” гэжээ. (1-р хх-ийн 112-113),

 

Хөрөнгийн үнэлгээчин ***ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/28 дугаартай “...зах зээлийн үнэ цэнэ 47,750,000.00 /дөчин долоон сая долоон зуун таван мянга/н төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 92-94),

 

*** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 008 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Иймд тогтоолын дагуух асуултуудад хариулах боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 103-104 105),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 3),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 6-7, 8-9),

Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-ийн 11),

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 12, 13, 14, 18, 17, 19),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (1-р хх-ийн 15-16),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 22-23, 27),

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 25, 24, 28-29),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 30-32, 33-34),

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 36-37, 35),

Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 38),

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл (2-р хх-ийн 2),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 211),

З.Мгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 194, 197),

 

2.Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг Булаг Баатарчууд гудамжны М20-10 тоот хаягт хашаатай бөгөөд тэндээ амьдардаггүй. Зөвхөн ачааны машин байршуулах зорилготой байдаг хашаа байгаа юм. Тухайн хашаанд манай үеэл охин ганц гэртэй амьдардаг. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нийг шилжих шөнө 00 цагийн орчимд манай хашаанд амьдардаг үеэл дүү болох Э.Эрдэнэтуяа нь над руу залгаад “Хашаанд хүн яваад байна” гэхээр нь би нөхрийнхөө хамт М20-10 тоот хашаандаа очоод хашааны дотор хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийг шүүж байгаад гадаа машиндаа утсаа орхисноо санаад утсаа авах гэтэл гар утас маань алга болсон байсан. Ер нь бол 00 цаг 20 минутад хашаандаа ирж зогсоод 01 цагийн орчимд машинаа үлдээсэн гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд өөрийн алдсан “Самсунг Zflip 3” маркийн гар утсаа байсан 99054844 дугаар руугаа залгахад 2-3 удаа дуудаж байсан боловч таслаад байж байгаад удалгүй унтарсан. Машинаасаа өөр алдсан зүйл байгаа эсэхийг шалгахад машины голын хайрцагт байсан 500 төгрөгийн дэвсгэртээр 100 ширхэгтэй 1 боодол буюу 50,000 төгрөг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр 400 ширхэг буюу 20,000 төгрөг нийт 70,000 төгрөг байсан нь алдагдсан байсан. Иймд би өөрт учирсан хохирлыг тодорхойлох зорилгоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гаргасан юм...” гэжээ. (2-р хх-ийн 50-51),

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнийн 01 цагийн орчим богино үстэй, хагас түрийтэй гуталтай эрэгтэй хүн орж ирээд 100 ширхэг 500 төгрөгийг надаар бүхэлдүүлж бэлнээр 50000 төгрөг аваад явсан. Тэр эрэгтэй хүн 50 төгрөгийн дэвсгэрт солих уу гэж надаас асууж байсан. Би 50 төгрөгийн дэвсгэртийг нь сольж өгөөгүй. ... Ямар ч байсан намхавтар богино хар үстэй, хар өнгийн хагас түрийтэй гуталтай 30 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэжээ. (2-р хх-ийн 54-55),

 

Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “... Би Сүхбаатар аймаг *** сумаас 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар явах зорилготой зардлын мөнгө олох гээд замын унаагаар Хэнтий аймагт Авто вокзал дээр ирээд зам дагуу ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байгаад “***” клонкийн замын хойд талд хашааны том хаалга нь онгорхой хашаан дотроо нэг монгол гэртэй гадаа нь цагаан өнгийн ачааны машин, хажууд нь цагаан өнгийн дунд гарын машин байхаар машины жолоочийн эсрэг талын хаалгыг татаж үзэхэд хаалга нь онгорхой байсан. Тэгээд жолоочийн суудал дээрээс байсан Z Flip 3 маркийн гар утас байхаар нь аваад өмсөж явсан куртикнийхээ баруун халаасанд хийгээд машины голын хайрцгийг онгойлгож үзэхэд боодолтой 500 төгрөгийн дэвсгэрт нэг боодол, 50 төгрөгийн дэвсгэртээр 4 боодол байхаар нь аваад баруун халаасанд хийсэн. Тэгээд буцаж авто вокзал орж цайны газрын кассан дээр очиж авсан задгай мөнгөө бүхэл болгосон. Тэгээд тухайн газраас замын унаанд суугаад Улаанбаатар хотод очиж Баянзүрх дүүргийн Сансарын “Гүн” гэх буудлын нэг давхарт байх ломбардад тухайн газраас авсан “Z Flip 3” маркийн гар утсаа 200,000 төгрөгт тавьсан...” гэжээ. (2-р хх-ийн 57-58),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШД-384 дугаартай “...Samsung Z flip 3 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 650,000.0 /зургаан зуун тавин мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 62-64),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 34),

***ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (2-р хх-ийн 35),

Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, тээврийн хэрэгсэл, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 38-39, 40, 41-42, 43),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 45-46),

Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 100-101),

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 103),

З.Мгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (2-р хх-ийн 85, 87),

 

3.Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын цонхыг юмаар хөшөөд онгойлгочихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага шууд дуудсан. Цагдаагийн байгууллага ирээд хэргийн газрын үзлэг шинжилгээ хийсний дараа гэртээ ороод юу алга болсон талаар мэдэхээр эд зүйлсээ үзэхэд хүүхдийн жижиг авдар дотор байсан 100.000 төгрөг 10000 төгрөгөөр 10 ширхэг байсан, 2 ширхэг 20 мянгатын дэвсгэрт гээд нийт 140.000 төгрөг, миний өөрийн жижиг авдар дотор байсан 40.000 төгрөг, ханын тавиурт зурагтын дээд буланд өлгөөтэй байдаг жижиг эрээн цүнхнээс 2 ороодог бугуйвчнаас бусдыг нь авсан байсан. Би тэр энэ гэж бүгдийг нь хэлж чадахгүй байна. Тэр дотроос хамгийн үнэтэй монетон бугуйвч, монетон ээмэг байгаа юм. Бусад жижиг зүйлсээ юу байсныг сайн санахгүй байна. Монетон бугуйвч голдоо жижиг улаан шигтгээтэй 1.250.000 төгрөгөөр 2021 онд худалдан авч байсан. Монетон ээмэг нь 3 хосоор 3.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо ээмэг нь байхгүй алдагдсан. Зуувандуу цэцгэн хэлбэртэй голдоо жижиг улаан 5-6 шигтгээтэй ээмэг байсан. Эдгээр зүйлсийг алдсан байна. ... Миний алдагдсан эд зүйлс бэлэн 180.000 төгрөг, монетон ээмэг, монетон бугуйвч зэрэг эд зүйлс алдсан байна. Монетон бугуйвч маань мэдэхгүй хүнд зүүлт шиг харагддаг. Бас нэг жижиг монетон бөгж бас байхгүй байна. Их үнэтэй бөгж биш, би 370.000 төгрөгөөр худалдан авч байсан. Бусад жижиг сажиг зүйлс байна. Би дээрх эд зүйлсийг алдсан байна...”  гэжээ. (2-р хх-ийн 122-123, 126),

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны билүү 09-ний хавьд орой 19 цагийн орчимд ганцаараа ирсэн. Байгаа байдал нь их сонин залуу байсан. Бэлэн мөнгө барьж гүйгээд, байн байн хоол захиалаад байсан. Тэгээд тэр шөнө нь 02 цагийн үед гэнэт гараад явчихсан. Тэгээд эргэж ирээгүй...” гэжээ. (2-р хх-ийн 129-131 ),

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 10-даар цагдаагийн байгууллагаас энэ хүнийг хайгаад явж байхад нь зургийг нь хараад таньсан. Учир нь *** гэх энэ залуу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой манай буудалд ирж хоносон. Орохдоо мөнгөө бэлнээр төлсөн. 160 орчим см өндөртэй, намхан залуу байсан. Шар царайтай онигор нүдтэй байсан. Үс нь халзан байсан. Энэ залуу байгаа байдал нь их сонин байсан. Орж гараад тогтворгүй байсан. Байсхийгээд хоол унд захиалъя гээд бэлэн мөнгө барьж гүйгээд хамт хөзөр тоглоё гээд их сонин нөхөр байсан. Тэгж байгаад шөнийн 00 цаг болох гэж байхад хар цүнх үүрээд гараад явсан. Тэгээд буцаад 01 цаг болж байхад буцаад ирчихсэн. Цүнх бариад л орж гараад байсан. Тэгээд удалгүй шөнийн 02 цаг өнгөрч байхад буцаад гараад явчихсан. Тэгээд буцаж ирээгүй. Өглөө нь өрөөг нь үзтэл хөнжлөө хүн унтаж байгаа мэт бөмбийлгөөд тавиад явчихсан байсан.” гэжээ. (2-р хх-ийн 134-137 ),

 

Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймагт Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд тэр өдрөө “Эзэнт гүрэн” буудалд хоносон. Тэгээд би маргааш нь “***” нэртэй газрын буудалд хоносон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд “***” зочид буудлын зүүн талд байх засмал замаар хойшоо явж байгаад зам дагуу баруун талдаа байх угсардаг цутгамал хашаатай 2 давхар ногоон дээвэртэй улаан тоосгон байшинд хүн байхгүй болохоор зүүн талын цонхыг нь доод хэсгээр нь чулуугаар цохиж завсар оруулаад хүчтэй түлхэж онгойлгоод орсон. Ингэж орохдоо би халамцуу байсан. Тэгээд би байшинд ороод хойд хананд байх зурагтын тавиурыг нэгжээд 2 жижиг авдар дотор байсан 100 гаран мянган төгрөг баахан мянгат байсан. Нийт 100 гаран мянган төгрөг байх шиг байсан. Бас хананд өлгөөтэй байсан цүнхнээс жижиг улаан шигтгээтэй монетон бөгж, ээмэг, зүүлт зэрэг эд зүйлс авсан. Тэгээд би тэр айлдаа өглөө үүр цайлгаад өөр зүйл авалгүй буцаад цонхоороо гараад явсан. Өглөө нь хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй байна засмал зам дагуу явж байгаад нэг цагаан өнгийн “Приус 30” маркийн машинтай нэг эрэгтэй хүнд хямд зарна гэж хэлээд бэлэн 300.000 төгрөгт зарсан. Тэгээд би тэр мөнгөөрөө буудал архи гээд дуусгасан...” гэжээ. (2-р хх-ийн 140-142),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШД-456 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 2,030,000.0 /хоёр сая гучин мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 147-149),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 106),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 109-112, 113-118),

Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 187-188),

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 190),

 

4.Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны 13 цагийн орчим хар саравчтай малгайтай шар куртик, бүдэг ягаан өнгийн пүүзтэй ойролцоогоор 165 см өндөртэй боровтор царайтай эрэгтэй хүн лангуун дээр ирээд гар утсан дээрээ юм бичээд надаа харуулсан. Би утсыг нь аваад бичсэн зүйлийг нь уншихад “IPhone 14 про маркийн гар утас байна уу” гэж асуусан байсан. Тэгээд би тэр хүнийг хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэж бодоод утсан дээрээ бичиж асуусан зүйл болгоныг нь авч өгч харуулсаар 20 орчим минут болоод нөгөө залуу явсны дараа лангуун дээр гаргасан бараануудаа хайрцаг саванд нь хийсэн чинь нөгөө хэлгүй залууд үзүүлж байсан утас байхгүй болсон байгааг мэдээд *** захын хяналтын камерыг шүүлгэж үзэхэд нөгөө хэлгүй залуу манай лангуун дээр үзэж байсан IPhone 14 про маркийн гар утсыг хулгайлж байгаа бичлэг нь тод харагдаж байна лээ...” гэжээ. (2-р хх-ийн 202),

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байтал гаднаас нэг 30-35 орчим насны шар өнгийн гадуур хувцастай цүнх үүрсэн залуу орж ирээд хэлгүй байрын гар утсан дээрээ юм бичээд “Нойл байна уу?” гэж асуусан. Тэгэхэд цүнхнээс нь гар утасны хайрцаг унах шиг болсон. Тэгээд би энэ ***ы хүн биш байна гэж бодоод их л яарч сандарсан байдалтай байхаар нь сэжигтэй санагдсан удалгүй цагдаа нар асууж орж ирсэн. Тухайн эрэгтэй манай эмнэлгээс гараад хойд гэр хорооллын гудамж руу гүйгээд явсан...” гэжээ. (2-р хх-ийн 204),

 

Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би хийсэн хэргээ хүлээж байна. Өөр ярих зүйл байхгүй байна...” гэжээ. (2-р хх-ийн 212),

 

Хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны байдлаар 2450000=00 (Хоёр сая дөрвөн зуун тавин мянган) төгрөг байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 210),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 197),

 

***гийн ***-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (2-р хх-ийн 198),

 

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 205),

 

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (2-р хх-ийн 223),

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл (2-р хх-ийн 224),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 225-227),

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2-р хх-ийн 228, 232),

 

5.Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын үед ***дүүргийн 3 дугаар хороо ***лүү өөрийн хүүхдээ хүлээх зорилгоор их дэлгүүр дотор байдаг “Кафе бэнэ” нэртэй кофе шоп орсон. Тэгээд ороод байж байгаад миний утасны цэнэг дуусах гээд байсан учир би сууж байсан газрынхаа доод талын залгуурт утсаа цэнэглээд ширээн дээр тавих гэтэл залгуур нь хүрэхгүй байсан учир би сандал дээрээ тавиад орхисон. Тэгээд манай хүүхэд ирсэн ба ирэхээр нь би хүүхэддээ би уух юм авч өгөх гээд касс руу явсан ба касс яваад ирэхэд миний гар утас алга болсон байсан...” гэжээ. (3-р хх-ийн 31-32),

 

Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүлээн зөвшөөрч байна. ...Улаанбаатар хотод ломбардад 160,000 төгрөгөөр тавиад аваагүй...” гэжээ. (3-р хх-ийн 23),

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЧД1-24-1150 дугаартай “...Шинжилгээний объектын 2024 оны 10 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 850,000 /Найман зуун тавин мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэжээ. (3-р хх-ийн 41-44),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 27),

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 54-55, 56-57),

 

Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (3-р хх-ийн 71-72),

 

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (3-р хх-ийн 87) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч З.Мд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч *** овгийн ***гийн *** нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр хүнс барааны захад байрлах “Нүнжиг” худалдааны төвийн 2 давхарт нэвтэрч ***ийн эзэмшлийн гар утасны лангуунаас 52 төрлийн гар утас, бэлэн мөнгө 30,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 47,780,000 төгрөгийн,

2024 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 00:10-01 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг ***гудамжны М20-10 тоот хашаанд байсан ***ийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч “Samsung Z flip 3” маркийн гар утас, 70,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 720,000 төгрөгийн,

2024 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг ***ийн 03-01 тоотод байх ***гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхоор нь нэвтрэн орж 180,000 төгрөг, монетон бугуйвч, монетон ээмэг, монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2,030,000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 12:40 цагийн орчим ***-Уул аймгийн *** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” захын 110 дугаартай лангуун дээрээс иргэн ***гийн эзэмшлийн “IPhone 14 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,450,000 төгрөгийн,

2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***дүүргийн 3 дугаар хороо “Улсын их дэлгүүр” дотор үйл ажиллагаа явуулдаг “Cafe bene” кофе шоп дотроос иргэн ***гийн эзэмшлийн “Самсунг эс 22” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...”...Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчимд Улаанбаатарын хотын Драгон төвөөс Баянхонгор аймаг руу явах унаанд суугаад *** аймагт 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 02 цагт ирээд төв эмнэлгийн гадаа унаанаасаа буугаад замд алхаж байсан хүнээс буудал асуухад “Залаа” нэртэй буудал зааж өгөхөөр тухайн “Залаа” нэртэй буудалд очиж 1 хоносон.м2024 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчимд босоод буудлаасаа гараад хүнээс зах худалдааны төв хаана байдаг талаар асуухад худалдааны төв зах 1 л газар байдаг гээд тухайн зах худалдааны төв байдаг газрыг зааж өгсөн. Тухайн захын зүүн талд байрлах “***” буудалд өрөө аваад цүнхтэй хувцсаа үлдээчихээд захаар явж судалгаа хийж байгаад орой нь буудалдаа ирж хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагт буудлаасаа гараад Улаанбаатар хот явах унаа захын баруун талд байхаар нь очиж асуухад нэг унаа явах гэж байсан. Тухайн машинд суугаад аймгаас гарах гээд явж байх замдаа “Шанд” нэртэй хүнсний дэлгүүр дээр зогсоогоод “Ахаа би явахаа болилоо” гээд тухайн унаанаасаа буусан. Шанд дэлгүүрийн гаднаас такси бариад *** буудал дээр ирээд ресепшнтэй нь уулзаад “Би байрлаж байсан өрөөндөө мөнгөө орхичихжээ” гэсэн чинь ресепшн “Тийм байна лээ” гээд миний 340.000 төгрөгийг гаргаж өгсөн. Дахиж захын ойр орчмоор явж судалгаа хийж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд Нүнжиг худалдааны төвийн эсрэг талд байрлах торон хашлага хүлсэн байсан уяаг тайлж тэр уяагаар Нүнжиг худалдааны төвийн хойд талын шат руу авирч дээвэр дээр нь гараад тухайн уяаг бэхлэх газар хайсан болов ч олдоогүй Ямар учраас тухайн уяаг бэхлэх гээд байсан санаа зорилго нь хана дамжиж цонх хагалж орох зорилготой байсан боловч тухайн зорилго нь бүтэлгүйтээд дээвэр дээрээс буугаад “Нүнжиг” худалдааны төвийн 1 давхрын зүүн талд байрлах цонхны бэхэлгээг татсан чинь бэхэлгээ нь муудсан байсан тул тухайн бэхэлгээг эвдэлж цонхыг хагалаад нүнжиг худалдааны төв рүү нэвтрэн орсон. “Нүнжиг” худалдааны төвийн 2 дугаар давхарт гараад баруун талаасаа 2 дахь лангууны шилийг эвдэлж “Самсунг” маркийн утаснуудыг цүнхэлсэн. Мөн хажуу талд байх 5 дахь лангуунд байсан “Айфоне” маркийн гар утаснуудыг цүнхэлчихээд лангууны эсрэг талд байх ширээний шүүгээнд байсан 30000 мянган төгрөгийг авсан. Мөнгөн дэвсгэртээр нь хэлбэл 20000 мянгатын дэвгэрт 1 ширхэг 5000 мянгатын дэвсгэрт 2 ширхэг байсан. Тухайн худалдааны төвөөс гараад хашлаганы уяа авсан газраа очоод жижиг хайрцаг олоод тухайн хайрцаганд утаснуудаа хийгээд хайрцгаа уяагаар уяад “***” гэх нэртэй буудал руу алхаж явсан. Буудлын эсрэг талд байх “Портер” маркийн дэвшин дээр хайрцагтай утсаа үлдээгээд буудал руу орж авч явсан цүнхээ гаргаж ирээд нөгөө утаснуудыг хийсэн. Буудлын ресепшнээс таксины дугаар асуугаад таксины жолоочтой холбогдож буудлын гадаа дуудсан. Би өлсөж байсан учир тухайн таксигаар “Богд” нэртэй 24 цагийн хүнсний дэлгүүрээс чанасан өндөг 4 ширхгийг худалдаж аваад буудалдаа ирсэн. Буудалд ирсний дараа таксины жолоочтой холбогдоод “Улаанбаатар хот явах гэсэн юм 400,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тухайн жолооч зөвшөөрөөд Өөрт бэлэн байсан 150,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг хот руу ороод утсаа ломбардаад өгье гэж хэлсэн. 05 цагийн үед хот руу гарсан. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хот руу ороод 21 хороолол явах замд байрлах “Сувд” нэртэй ломбардад “Айфоне 13 мини” загварын гар утсыг өөрийн иргэний үнэмлэхээр 300,000 төгрөгөөр ломбардаад таксины жолоочид 250000 төгрөгийг ломбардын хүний данснаас шилжүүлээд 50,000 төгрөгийг ломбардын хүнээс би бэлнээр авсан. Тухайн хулгайлсан утаснуудаа ломбардуудаас “Утас авах уу” гэж асуугаад 21 дүгээр хорооллын ломбардуудаар явсан. 21 хороололд байх Хабула нэртэй ломбардад “Самсунг 22 ултра” маркийн гар утас 1 ширхгийг 700.000 төгрөг, “Самсунг 23 ултра” маркийн гар утас 1 ширхгийг 800.000 мянган төгрөг тус тус ломбардсан. Такси бариад 10 хороололд байрлах “***” нэртэй буудлын гадаа буугаад тухайн буудлын 4 давхарт өрөө авсан. Тухайн хулгайлсан утаснуудаа буудлын өрөөний орон дээр Самсунг, Айфоне маркаар нь ялгаад тоолсон. Тоолж үзэхэд “Самсунг 22 ултра” маркийн гар утас 4 ширхэг, “Самсунг 23 ултра” маркийн гар утас 1 ширхэг, “Самсунг 24 ултра” маркийн гар утас 1 ширхэг байсан. “Айфоне 14 про" маркийн гар утас 2 ширхэг, “Айфоне 14” маркийн гар утас 2 ширхэг, “Айфоне 13 мини” маркийн гар утас 1 ширхэг, “Айфоне 11” маркийн гар утас 2 ширхэг “Айфоне ХС” маркийн гар утас 1 ширхэг, “Айфоне Х” маркийн гар утас 3 ширхэг, “Айфоне Сэ” маркийн гар утас 1 ширхэг тус тус байсан. Би “Айфоне Сэ” маркийн гар утас жижигхэн хөнгөн байсан тул өөрөө барьсан. Миний нийт тоолсноор 59 ширхэг утас байсан. Би 41 ширхэг утас цүнхлээд орны хөлд тавьсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд Сансрын түнелийн ломбардад “Самсунг 24 ултра” маркийн гар утас 1 ширхгийг 1,500,000 төгрөгт ломбардсан. Сансарт байрлах 2 өөр ломбарданд “Самсунг 22 ултра” маркийн гар утас 2 ширхгийг тус бүр 700,000 төгрөгт ломбардсан. 25 дугаар эмийн сангийн буудлын хажуу талын ломбардад “Айфоне 14 про” маркийн гар утас 1 ширхгийг 700,000 мянган төгрөгт ломбардсан. 3, 4 дүгээр хороололд байрлах Петровисийн хажуу талын ломбарданд “Айфоне 14 про” маркийн гар утас 1 ширхгийг 800,000 мянгад ломбардсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 03-ны 11 цагийн орчимд Хархорин захын гар утасны ченжид “Айфоне Х” маркийн гар утас 3 ширхэг, “Айфоне ХС” маркийн гар утас 1 ширхэг, “Айфоне 11” маркийн гар утас 2 ширхэг нийт 6 гар утсыг “Чи хулгайн утас авсан байна. Бид 2 мэдээгүй юм шиг өнгөрнө. Энэ хэдийг чинь авлаа” гээд авсан. Мөн “Айфоне 14” маркийн гар утас 2 ширхгийг 1,400,000 мянган төгрөгөөр зараад буудалдаа ирсэн. Тухайн буудалд хувцас болон 41 ширхэг цүнхтэй утсаа үлдээж буудлаасаа гарахдаа ресепшнд нь өрөөгөө сунгана мөнгө аваад 14 цагт ирье гээд буудлаасаа гараад явсан. Үлдсэн 1 утсаа хаана тавьснаа санахгүй байна. Миний ломбард болон зарсан утасны нийт үнийн дүн 7.100.000 мянган төгрөг болсон...

...Би Сүхбаатар аймаг *** сумаас 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар явах зорилготой зардлын мөнгө олох гээд замын унаагаар Хэнтий аймагт Авто вокзал дээр ирээд зам дагуу ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байгаад “***” клонкийн замын хойд талд хашааны том хаалга нь онгорхой хашаан дотроо нэг монгол гэртэй гадаа нь цагаан өнгийн ачааны машин, хажууд нь цагаан өнгийн дунд гарын машин байхаар машины жолоочийн эсрэг талын хаалгыг татаж үзэхэд хаалга нь онгорхой байсан. Тэгээд жолоочийн суудал дээрээс байсан Z Flip 3 маркийн гар утас байхаар нь аваад өмсөж явсан куртикнийхээ баруун халаасанд хийгээд машины голын хайрцгийг онгойлгож үзэхэд боодолтой 500 төгрөгийн дэвсгэрт нэг боодол, 50 төгрөгийн дэвсгэртээр 4 боодол байхаар нь аваад баруун халаасанд хийсэн. Тэгээд буцаж авто вокзал орж цайны газрын кассан дээр очиж авсан задгай мөнгөө бүхэл болгосон. Тэгээд тухайн газраас замын унаанд суугаад Улаанбаатар хотод очиж Баянзүрх дүүргийн Сансарын “Гүн” гэх буудлын нэг давхарт байх ломбардад тухайн газраас авсан “Z Flip 3” маркийн гар утсаа 200,000 төгрөгт тавьсан...

....Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймагт Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд тэр өдрөө Эзэнт гүрэн буудалд хоносон. Тэгээд би маргааш нь “***” нэртэй газрын буудалд хоносон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд “***” зочид буудлын зүүн талд байх засмал замаар хойшоо явж байгаад зам дагуу баруун талдаа байх угсардаг цутгамал хашаатай 2 давхар ногоон дээвэртэй улаан тоосгон байшинд хүн байхгүй болохоор зүүн талын цонхыг нь доод хэсгээр нь чулуугаар цохиж завсар оруулаад хүчтэй түлхэж онгойлгоод орсон. Ингэж орохдоо би халамцуу байсан. Тэгээд би байшинд ороод хойд хананд байх зурагтын тавиурыг нэгжээд 2 жижиг авдар дотор байсан 100 гаран мянган төгрөг баахан мянгат байсан. Нийт 100 гаран мянган төгрөг байх шиг байсан. Бас хананд өлгөөтэй байсан цүнхнээс жижиг улаан шигтгээтэй монетон бөгж, ээмэг, зүүлт зэрэг эд зүйлс авсан. Тэгээд би тэр айлдаа өглөө үүр цайлгаад өөр зүйл авалгүй буцаад цонхоороо гараад явсан. Өглөө нь хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй байна засмал зам дагуу явж байгаад нэг цагаан өнгийн "Приус 30” маркийн машинтай нэг эрэгтэй хүнд хямд зарна гэж хэлээд бэлэн 300.000 төгрөгт зарсан. Тэгээд би тэр мөнгөөрөө буудал архи гээд дуусгасан...

... Би хийсэн хэргээ хүлээж байна. Өөр ярих зүйл байхгүй байна ...

... Хүлээн зөвшөөрч байна...Улаанбаатар хотод ломбардад 160,000 төгрөгөөр тавиад аваагүй...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед өөрийн үйл ажиллагаа явуулдаг “Нүнжиг” худалдааны төвийн ирэхэд цонхны гадна талын сараалж мурийсан байдалтай, жижиг цонх нь онгорхой байсан. Ороод хартал миний эзэмшлийн лангууны урдаасаа 2 болон 4 дэх лангууны утаснууд байхгүй байсан. Тухайн 2 лангууны хойд талын лангуунуудын цоож нь эвдэрч шил нь хагарсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд Iphone, samsung загварын 53 төрлийн 49,550,000 төгрөгийн гар утас алдагдсан байсан... 2024 оны 11 дүгээр сарын 01-ний 19 цагаас хаалттай байгаад өнөөдөр онгойлгож байгаа юм... 52 төрлийн гар утас алдагдсан, мөн түрийвчинд байсан 30.000 төгрөг алдагдсан. 20 ширхэг гар утасны дүн 21.950.000 төгрөг, 30.000 төгрөг, үнэлгээ гаргуулсны 500,000 төгрөг нэмэгдээд нийт 22.480.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх, иргэний нэхэмжлэгч Б.Ундармаагийн "...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед 3.*** гэх хүн “Самсунг Ултра” маркийн гар утсыг 700,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаанд барьцаанд тавьсан. Би гэрээнд заасны дагуу хүүтэйгээ нийлээд 749,200 төгрөг нэхэмжилж байна..." гэх, иргэний нэхэмжлэгч П.Хосбаярын “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг 28 минутад *** овогтой *** нь тавьсан...“Самсунг S24” маркийн гар утсыг 1,500,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаанд тавьсан... Гэрээнд заасан 1,605,000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх, иргэний нэхэмжлэгч Э.***гийн “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр З.*** гэх хүн iphone маркийн гар утсыг 10 хоногийн хугацаатай 700,000 төгрөгийн барьцаанд тавьсан... Би гэрээнд заасан 731,000 төгрөгийг нэхэмжилж байна.." гэх, иргэний нэхэмжлэгч Б.Баярсувдын “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 залуу орж ирээд нэг намхан залуу нь өөрийн 3.*** гэх бичиг баримтаар “iphonе” маркийн гар утас 300,000 төгрөгөнд тавьсан. Хамт явсан хүний данс руу 250,000 шилжүүлж, 50,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн... Би өөрийн 324,000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх, иргэний нэхэмжлэгч Г.Дөлгөөний “...3.*** нь “iphone” маркийн гар утас 800,000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгөө 22 цаг 40 минутад Хаан банкны ***гэх дансанд авсан... Гэрээнд заасан 864,000 төгрөгөө нэхэмжилж байна..." гэх, иргэний нэхэмжлэгч Д.Сэдэдийн “...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3.*** гэх хүн “Галакси S-22, S-23” утаснуудыг 1,500,000 төгрөгөөр бодож 7 хоногийн хугацаатай тавьсан. Тэр залуу надад цүнхнээсээ дахиад 2 утас гаргаж үзүүлэхээр нь би аваагүй. Тухайн үед *** гэх эмэгтэй надтай хамт байсан. Тэр залуу буцаж орж ирэхдээ надад одоо 42 утас үлдлээ гээд утсаар яриад зогсож байсан... Би хорооны цагдаа ***д “Энд нэг ийм хүн яваад байна гэж хэлсэн юм. Тухайн 2 утсыг зээлийн хугацаа дууссан тул зарсан..." гэх, гэрч Ц.Баасансүрэнгийн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө өөрийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслээр гадуур таксинд явж байтал “***” буудлаас өглөөний 05 цагийн үед нэг залуу “Улаанбаатар явах уу?” гэсэн. Тэгэхээр нь явна гэтэл 400,000 төгрөгөөр шууд хот хүргүүлэх гэсэн юм гэсэн... Тэгээд би *** гэх ахтайгаа хамт нөгөө залууг аваад явсан. Тэр залуу 11 цагийн үед хот руу ороод 150,000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэнийг нь ломбардад утсаа тавиад өгье гэсэн. Тэгээд Драгоноос зүүн хойш салаад шар логотой ломбардад очоод сим болон хаяг огт хийж үзээгүй утас тавиад 250,000 төгрөгийг тухайн ломбардын данснаас миний 5540632154 тоот данс руу шилжүүлсэн..." гэх, гэрч О.***гийн "...Би "***" зочид буудалд ажиллаад 10 жил болж байна. Тухайн өдөр З.*** гэх миний уулзсан залуу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10:10 цагт манай 4 давхрын 501 тоотод орсон юм. Өөрийгөө бүртгүүлэхдээ *** гэх нэрээр бүртгүүлж орсон юм. Гартаа хүрэн цүнх барьсан байсан. Манайд байрлаж байхдаа олон удаа орж гараад яваад байсан. Тэгээд маргааш өдөр нь 14 цагийн үед гараад явсан. Манай ажилтанд мөнгө өгөөд би гараад мөнгө аваад ирье, буудлаа сунгана гэж хэлээд буцаж ирэхгүй байсан. Манай үйлчлэгч нар өрөөнд нь орж цэвэрлэгээ хийж байгаад тэр залуугийн анх барьж орж ирсэн цүнхийг үүдний текний ард хийсэн байсан. Тэгээд маргааш нь захиралд мэдэгдэж тухайн цүнхийг үзтэл баахан утас болон өмд цамц зэрэг байсан. Тэгээд бид нар тек дээр камерын доор тоолтол 26 ширхэг шинэвтэр утаснууд байсан. Бид нар тухайн залуу болон цагдаа нар иртэл байлгаж байя гэж ярилцаад байлгаж байсан. Тухайн залууг гардаг өдөр би 10 цаг гэж буугаад нөгөө ээлж *** гарсан. Тухайн өдрийн үйлчлэгч нараар ***, ***аа, ***нар гарсан. Би энэ талаар маргааш нь мэдээд тухайн утаснуудыг *** бид нар тоолсон. 3.*** гэх залуу буудлын тооцоогоо бэлнээр өгсөн. 501 тоотод тэр залуу гаднаас хүн аваагүй, ганцаараа орж гараад яваад байсан..." гэх, гэрч Ц.Эрдэнэ-Очирын "...Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “UB PALACE”-д дуучин Чулуунбаатарын тоглолтыг 19 цагаас үзчихээд тараад явган явж байсан чинь гудамжинд 1 залуу тааралдаад “Та хаан банкны данстай бол энэ ломбардаас мөнгө аваад өгөөч. Бэлэн мөнгө байхгүй гэнэ. Надад карт байдаггүй” гэсэн. Би нэрийг нь санахгүй байна нэг ломбардад орж миний данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн юм. Тус мөнгийг “Номин” супер маркетын АТМ-ээс авч өгсөн чинь надад 20,000 төгрөг өгөөд баярлалаа гээд яваад өгсөн..." гэх, гэрч М.***гийн "...Тухайн өрөөнд урд өдөр нь решепшн ***гийн ээлж дээр 501 тоотод нэг эрэгтэй орсон байсан. 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ээлж дээр гарсан. Өрөөгөө сунгана гэж хэлээд түлхүүрээ үлдээгээд өрөөнд цүнхтэй хувцас, хоол унд байгаа гэсэн. Тэгээд би тухайн залууг ирэхгүй болохоор нь 16 цаг 30 минутын үед өрөөнд нь ***тогоо, *** гэх хоёр үйлчлэгчээ оруулж цэвэрлүүлсэн. Тэр хоёр цэвэрлэж дуусаад нэг бор цүнх, бор өнгийн өмд цамц хоёр барьчихсан бууж ирсэн. Тэгээд би тек дээр тухайн хоёр хувцсыг хийж мөн цүнхэнд юу байгааг харах гэж онгойлготол баахан утас байсан. Маргааш нь ээлж хүлээлцэхдээ ***той тухай эд зүйлийг бүртгэтэл 26 ширхэг утас байсан. Тухайн цүнх байгаа газар камертай тул ээлж ээлжийн решепшн ажил хүлээлцэхдээ хамт хүлээлцээд явж байгаа. Надад сэжигтэй зүйл ажиглагдаагүй, хүнийг нь ирж авах байх гээд хадгалаад байж байна..." гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн "...Манайх Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг Булаг Баатарчууд гудамжны М20-10 тоот хаягт хашаатай бөгөөд тэндээ амьдардаггүй. Зөвхөн ачааны машин байршуулах зорилготой байдаг хашаа байгаа юм. Тухайн хашаанд манай үеэл охин ганц гэртэй амьдардаг. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нийг шилжих шөнө 00 цагийн орчимд манай хашаан амьдардаг үеэл дүү болох Э.Эрдэнэтуяа нь над руу залгаад "Хашаанд хүн яваад байна" гэхээр нь би нөхрийнхөө хамт М20-10 тоот хашаандаа очоод хашааны дотор хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийг шүүж байгаад гадаа машиндаа утсаа орхисноо санаад утсаа авах гэтэл гар утас маань алга болсон байсан. Ер нь бол 00 цаг 20 минутад хашаандаа ирж зогсоод 01 цагийн орчимд машинаа үлдээсэн гар утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд өөрийн алдсан “Самсунг Zflip 3” маркийн гар утсаа байсан 99054844 дугаар руугаа залгахад 2-3 удаа дуудаж байсан боловч таслаад байж байгаад удалгүй унтарсан. Машинаасаа өөр алдсан зүйл байгаа эсэхийг шалгахад машины голын хайрцагт байсан 500 төгрөгийн дэвсгэртээр 100 ширхэгтэй 1 боодол буюу 50,000 төгрөг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр 400 ширхэг буюу 20,000 төгрөг нийт 70,000 төгрөг байсан нь алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Мөнхцацралын "...шөнийн 01 цагийн орчим богино үстэй, хагас түрийтэй гуталтай эрэгтэй хүн орж ирээд 100 ширхэг 500 төгрөгийг надаар бүхэлдүүлж бэлнээр 50000 төгрөг аваад явсан. Тэр эрэгтэй хүн 50 төгрөгийн дэвсгэрт солих уу гэж надаас асууж байсан. Би 50 төгрөгийн дэвсгэртийг нь сольж өгөөгүй.... Ямар ч байсан намхавтар богино хар үстэй, хар өнгийн хагас түрийтэй гуталтай 30 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***гийн "...Би гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын цонхыг юмаар хөшөөд онгойлгочихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага шууд дуудсан. Цагдаагийн байгууллага ирээд хэргийн газрын үзлэг шинжилгээ хийсний дараа гэртээ ороод юу алга болсон талаар мэдэхээр эд зүйлсээ үзэхэд хүүхдийн жижиг авдар дотор байсан 100.000 төгрөг 10000 төгрөгөөр 10 ширхэг байсан, 2 ширхэг 20 мянгатын дэвсгэрт гээд нийт 140.000 төгрөг, миний өөрийн жижиг авдар дотор байсан 40.000 төгрөг, ханын тавиурт зурагтын дээд буланд өлгөөтэй байдаг жижиг эрээн цүнхнээс 2 ороодог бугуйвчнаас бусдыг нь авсан байсан. Би тэр энэ гэж бүгдийг нь хэлж чадахгүй байна. Тэр дотроос хамгийн үнэтэй монетон бугуйвч, монетон ээмэг байгаа юм. Бусад жижиг зүйлсээ юу байсныг сайн санахгүй байна. Монетон бугуйвч голдоо жижиг улаан шигтгээтэй 1.250.000 төгрөгөөр 2021 онд худалдан авч байсан. Монетон ээмэг нь 3 хосоор 3.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо ээмэг нь байхгүй алдагдсан. Зуувандуу цэцгэн хэлбэртэй голдоо жижиг улаан 5-6 шигтгээтэй ээмэг байсан. Эдгээр зүйлсийг алдсан байна... Миний алдагдсан эд зүйлс бэлэн 180.000 төгрөг, монетон ээмэг, монетон бугуйвч зэрэг эд зүйлс алдсан байна. Монетон бугуйвч маань мэдэхгүй хүнд зүүлт шиг харагддаг. Бас нэг жижиг монетон бөгж бас байхгүй байна. Их үнэтэй бөгж биш би 370.000 төгрөгөөр худалдан авч байсан. Бусад жижиг сажиг зүйлс байна. Би дээрх эд зүйлсийг алдсан байна...”  гэх, гэрч Л.Оюунчимэгийн "...2024 оны 11 дүгээр сарын 08-ны билүү 09-ний хавьд орой 19 цагийн орчимд ганцаараа ирсэн. Байгаа байдал нь их сонин залуу байсан. Бэлэн мөнгө барьж гүйгээд, байн байн хоол захиалаад байсан. Тэгээд тэр шөнө нь 02 цагийн үед гэнэт гараад явчихсан. Тэгээд эргэж ирээгүй...” гэх, гэрч Ц.Муунохойн "...2024 оны 11 дүгээр сарын 10-даар цагдаагийн байгууллагаас энэ хүнийг хайгаад явж байхад нь зургийг нь хараад таньсан. Учир нь *** гэх энэ залуу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой манай буудалд ирж хоносон. Орохдоо мөнгөө бэлнээр төлсөн. 160 орчим см өндөртэй, намхан залуу байсан. Шар царайтай онигор нүдтэй байсан. Үс нь халзан байсан. Энэ залуу байгаа байдал нь их сонин байсан. Орж гараад тогтворгүй байсан. Байсхийгээд хоол унд захиалъя гээд, бэлэн мөнгө барьж гүйгээд хамт хөзөр тоглоё гээд их сонин нөхөр байсан. Тэгж байгаад шөнийн 00 цаг болох гэж байхад хар цүнх үүрээд гараад явсан. Тэгээд буцаад 01 цаг болж байхад буцаад ирчихсэн. Цүнх бариад л орж гараад байсан. Тэгээд удалгүй шөнийн 02 цаг өнгөрч байхад буцаад гараад явчихсан. Тэгээд буцаж ирээгүй. Өглөө нь өрөөг нь үзтэл хөнжлөө хүн унтаж байгаа мэт бөмбийлгөөд тавиад явчихсан байсан.... Ердөө гараад л манай ард байдаг ойрхон байдаг...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***гийн "...2024 оны 09 дүгээр сарын 18-ны 13 цагийн орчим хар саравчтай малгайтай шар куртик, бүдэг ягаан өнгийн пүүзтэй ойролцоогоор 165 см өндөртэй боровтор царайтай эрэгтэй хүн лангуун дээр ирээд гар утсан дээрээ юм бичээд надаа харуулсан. Би утсыг нь аваад бичсэн зүйлийг нь уншихад “IPhone 14 про маркийн гар утас байна уу”? гэж асуусан байсан. Тэгээд би тэр хүнийг хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэж бодоод утсан дээрээ бичиж асуусан зүйл болгоныг нь авч өгч харуулсаар 20 орчим минут болоод нөгөө залуу явсны дараа лангуун дээр гаргасан бараануудаа хайрцаг саванд нь хийсэн чинь нөгөө хэлгүй залууд үзүүлж байсан утас байхгүй болсон байгааг мэдээд *** захын хяналтын камерыг шүүлгэж үзэхэд нөгөө хэлгүй залуу манай лангуун дээр үзэж байсан IPhone 14 про маркийн гар утсыг хулгайлж байгаа бичлэг нь тод харагдаж байна лээ...” гэх, гэрч Б.Эрдэнэчимэгийн "...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байтал гаднаас нэг 30-35 орчим насны шар өнгийн гадуур хувцастай цүнх үүрсэн залуу орж ирээд хэлгүй байрын гар утсан дээрээ юм бичээд “Нойл байна уу?” гэж асуусан. Тэгэхэд цүнхнээс нь гар утасны хайрцаг унах шиг болсон. Тэгээд би энэ ***ы хүн биш байна гэж бодоод их л яарч сандарсан байдалтай байхаар нь сэжигтэй санагдсан удалгүй цагдаа нар асууж орж ирсэн. Тухайн эрэгтэй манай эмнэлгээс гараад хойд гэр хорооллын гудамж руу гүйгээд явсан...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***гийн "... 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын үед ***дүүргийн 3 дугаар хороо ***лүү өөрийн хүүхдээ хүлээх зорилгоор их дэлгүүр дотор байдаг “Кафе бэнэ” нэртэй кофе шоп орсон. Тэгээд ороод байж байгаад миний утасны цэнэг дуусах гээд байсан учир би сууж байсан газрынхаа доод талын залгуурт утсаа цэнэглээд ширээн дээр тавих гэтэл залгуур нь хүрэхгүй байсан учир би сандал дээрээ тавиад орхисон. Тэгээд манай хүүхэд ирсэн ба ирэхээр нь би хүүхэддээ би уух юм авч өгөх гээд касс руу явсан ба касс яваад ирэхэд миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолууд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, ***ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, тээврийн хэрэгсэл, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоолууд, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд, ***гийн ***-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээчин ***ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/28 дугаартай дүгнэлт, *** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 008 дугаартай, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШД-384 дугаартай, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШД-456 дугаартай, хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЧД1-24-1150 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.М нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Түүнчлэн шүүгдэгч З.М нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч З.Мд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болон тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч З.Мд 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч З.Мгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч З.Мд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч З.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ид 47,780,000 төгрөгийн, хохирогч ***т 720,000 төгрөгийн, хохирогч ***д 2,030,000 төгрөгийн, хохирогч ***д 2,450,000 төгрөгийн, хохирогч ***д 850,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Ундармаад 749,200 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Хосбаярт 1,605,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.***д 731,600 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Баярсувдад 324,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Дөлгөөнд 864,000  төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Сэдэдэд 1,590,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Хохирогч *** нь 25,800,000 төгрөгийн үнэ бүхий 32 нэр төрлийн гар утсыг буцаан хүлээн авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч З.М нь хохирогч ***ид учирсан 21,980,000 төгрөгийн хохирол, хохирогч ***т учирсан 720,000 төгрөгийн хохирол, хохирогч ***д учирсан 2,030,000 төгрөгийн хохирол, хохирогч ***д учирсан 2,450,000 төгрөгийн хохирол, хохирогч ***д учирсан 850,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Ундармаад учирсан 749,200 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.Хосбаярт учирсан 1,605,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Э.***д учирсан 731,600 төгрөгийг хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Баярсувдад учирсан 324,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Дөлгөөнд учирсан 864,000 төгрөгийн хохирлуудыг тус тус төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мгээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 32,303,800 (гучин хоёр сая гурван зуун гурван мянга найман зуу) төгрөгийг гаргуулж, 21,980,000 (хорин нэгэн сая есөн зуун наян мянга) төгрөгийг хохирогч ***ид, 720,000 (долоон зуун хорин мянга) төгрөгийг хохирогч ***т, 2,030,000 (хоёр сая гучин мянга) төгрөгийг хохирогч ***д, 2,450,000 (хоёр сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг хохирогч ***д, 850,000 (найман зуун тавин мянга) төгрөгийг хохирогч ***д, 749,200 (долоон зуун дөчин есөн мянга хоёр зуу) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Ундармаад, 1,605,000 (нэг сая зургаан зуун таван мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Хосбаярт, 731,600 (долоон зуун гучин нэгэн мянга зургаан зуу) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Э.***д, 324,000 (гурван зуун хорин дөрвөн мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Баярсувдад, 864,000 (найман зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Дөлгөөнд тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч ***нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч З.Мг иргэний нэхэмжлэгч Д.Сэдэдэд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч *** нь шинжээчээр үнэлгээ гаргуулсны төлбөр 500,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч *** нь өөрт учирсан хохирол болох шинжээчээр үнэлгээ гаргуулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох З.Мгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мгийн цагдан хоригдсон 153 (нэг зуун тавин гурав) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч З.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн өмд 1 ширхэг, бор өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, бор өнгийн савхин цүнх 1 ширхэг зэргийг эзэмшигч З.Мд буцаан олгож, 9 метр бөөрөнхий цагаан олс 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч З.М нь иргэний нэхэмжлэгч Д.Сэдэдэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***гийн ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болон тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ***гийн ***д 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мгийн цагдан хоригдсон 153 (нэг зуун тавин гурав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Хохирогч *** нь өөрт учирсан 500,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох З.Мгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Мгээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 32,303,800 (гучин хоёр сая гурван зуун гурван мянга найман зуу) төгрөгийг гаргуулж,

21,980,000 (хорин нэгэн сая есөн зуун наян мянга) төгрөгийг *** аймгийн *** сумын 13 дугаар багийн 503-21 тоотод оршин суух, хохирогч *** (РД: ЙР94051133)-д, 720,000 (долоон зуун хорин мянга) төгрөгийг Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг Булаг Баатарчууд гудамжны М20-10 тоотод оршин суух, хохирогч *** (РД: СЭ93060307)-т, 2,030,000 (хоёр сая гучин мянга) төгрөгийг Хэнтий аймгийн *** сумын 2 дугаар баг, ***ийн 03-01 тоотод оршин суух, хохирогч *** (РД: ЛН65060108)-д, 2,450,000 (хоёр сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг ***-Уул аймгийн *** сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороорол, 3-219 тоотод оршин суух, хохирогч *** (РД: ТЗ84090302)-д, 850,000 (найман зуун тавин мянга) төгрөгийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70-53 тоотод оршин суух, хохирогч *** (РД: ВЮ76041583)-д, 749,200 (долоон зуун дөчин есөн мянга хоёр зуу) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Ундармаад, 1,605,000 (нэг сая зургаан зуун таван мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Хосбаярт, 731,600 (долоон зуун гучин нэгэн мянга зургаан зуу) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Э.***д 324,000 (гурван зуун хорин дөрвөн мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Баярсувдад, 864,000 (найман зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Дөлгөөнд тус тус олгосугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн өмд 1 ширхэг, бор өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, бор өнгийн савхин цүнх 1 ширхэг зэргийг эзэмшигч З.Мд буцаан олгож, 9 метр бөөрөнхий цагаан олс 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч З.М нь иргэний нэхэмжлэгч Д.Сэдэдэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.ХОСБАЯР