| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/110 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/110
2025 05 07 2025/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Хохирогч Б.Ч (онлайнаар)
Гэрч Д.М
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч Г.О, Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***, *** овогт ***гийн *** нарт холбогдох 2439001570235 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Мөн Ж.Нтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, Хэнтий аймгийн ***сумын 4 дүгээр баг “***” ХХК-ийн хашаанд байрлах хохирогч Б.Чийн өмчлөлийн орон байр болох монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тухайн гэрт амьдарч, хүний халдашгүй чөлөөтэй, байх эрхэд халдаж, архидан согтуурч дураараа авирласан,
Шүүгдэгч Ж.Н нь Г.Отай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, Хэнтий аймгийн ***сумын 4 дүгээр баг “***” ХХК-ийн хашаанд байх хохирогч Б.Чийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж нэвтэрч, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд унадаг дугуй, “ДДШ” станц, 2002 онд үйлдвэрлэсэн “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгслийн мотор, хроп, түрдэг төмөр тэрэг 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид нийт 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Отай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, Хэнтий аймгийн ***сумын 4 дүгээр баг “***” ХХК-ийн хашаанд байрлах хохирогч Б.Чийн өмчлөлийн орон байр болох монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тухайн гэрт амьдарч, хүний халдашгүй чөлөөтэй, байх эрхэд халдаж, архидан согтуурч дураараа авирласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гэр оронгүй, унаж ойчдог өвчтэй. Би гэр оронгүй байх хугацаандаа эмнэлгийн хүлээн авах, байрны орцонд унтаад хөөгдөөд явж байсан. Эмнэлгийн хашаанд нэг гэр цоожтой байхаар нь хөлдөж үхэхгүйн тулд тэр гэрт орсон. Гэрт ороход машины эд ангиуд байгаагүй. Эвдэрхий ор, эвдэрхий хувцасны өлгүүр тавиур, хүрэн модон ор, саарал буйдан, яндан байсан. Бид тухайн гэрт 3-4 сар амьдраад гарсан...” гэв.
Шүүгдэгч Ж.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны намар байх эмнэлгийн зүүн талын хашаанд байсан гэрт орсон нь үнэн. Бид хоёр гэр дотор байсан эд зүйлийг зарсан зүйл байхгүй. Манай хүү миний гэрийг зарсан болохоор 6-7 жил гэр оронгүй явсан. Бид хоёр хогийн цэг орж байж хоолны мөнгөө олдог байсан. Бид аймгийн эмнэлгийн хүлээн авах, жижүүрийнх нь өрөөнд хонож байсан ч үе бий. Хохирогчийн гэрт ороход архины шил овоорсон байсан болохоор бүгдийг нь цэвэрлэж хаясан...” гэв.
Хохирогч Б.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оноос хойш “***” компанид амьдарсан. Би оюутантай болоод хот руу орж нэг жилийн хугацаанд гэр лүүгээ ирж очдог байсан. Хамгийн сүүлд 2023 оны 9 сард очиход гэр маань хэвийн цоожтой байсан. Би 2023 оны 11 сард авто осолд ороод 2024 оны 03 сар хүртэл гэр лүүгээ очиж чадаагүй. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ очиход гэрийн маань эд зүйл байхгүй, архидан согтуурсан байдалтай байсан. Би гэртээ ээж болон хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Гэр дотор машины мотор хроп байсан, 8 дугуй, 4 обуд, урд талын шил болон явах эд ангиуд бүгд бүрэн байсан. Намайг гэр лүү очиход гэрийн маань цоож онгорхой, тавилга эд зүйл эвдэрсэн, аяга таваг ойчсон байсан тул цагдаа дуудсан. Бид нарын бүх бичиг баримт байхгүй, буйдангийн доор байсан гутлууд алга болсон байсан. Би 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш цагдаагийн байгууллагад хандсан...” гэв.
Гэрч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “.... Г.О ах өөрөө надад сүүлд машины мотор, хропыг зарсан гэж хэлж байсан...” гэв.
Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 онд Хэнтий аймгийн *** сумаас нөхрийн хамт ***сумын 4 дүгээр баг “***” ХХК-ийн хашаанд буусан. Тэрнээс хойш 2022 онд том хүүхэд маань болох ***ийн *** оюутан болсон болохоор гэр бүлээрээ Улаанбаатар хот *** дүүрэг 31 дүгээр хороонд байх нийтийн байранд хөлсөөр амьдрах болсон. Нүүж явахдаа ***сумын 4 дүгээр баг “***” ХХК-ийн хашаанд барьсан монгол гэр болон дотор нь байсан бүх эд хогшлыг үлдээгээд явсан юм. Тэрнээс хойш хоёр сар тутам ирж гэр орноо эргэдэг болсон. Хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ирэхэд гэрийн бүх эд зүйл байсан. Харин 2022 онд машины таван булыг нь хүнд түр өгч, кроп, моторыг гэртээ үлдээснийг хулгайлсан байсан. Тухайн үед их ажилтай байсан болохоор нэг шилжиж ирээд цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэж бодоод явсан. Харин өчигдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Улаанбаатар хотоос Хэнтий аймагт байх хашаандаа ирэхэд монгол гэрийн хаалга цоожгүй онгорхой, манай гэрийн баруун талд 2023 оны намар ирэхэд хашаанд буусан байсан айлын баруун талд эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу хүн сууж байсан. Тэгээд би гайхаад гэр рүү ороход гэрийн хамаг эд хогшил хөглөрсөн, ор, дэвсгэр, аяга, эд хогшлыг бүгдийн аваад явсан байсан. Үлдсэн бүтэн зүйл байхгүй байсан болохоор цагдаагийн газарт гомдол гаргасан юм. ... Гэрт байсан “DDISH” цагаан өнгийн станц 1 ширхэг, 2022 оны 8 дугаар сард хүнээс 500.000 мянган төгрөгөө авч байсан эрэгтэй хүний цагаан өнгийн унадаг дугуй 1 ширхэг, хашаан дотор байсан “Nissan Sunny” маркийн 2002 онд үйлдвэрлэсэн авто машины мотор, кроп тус бүр 1 ширхэг, хашаа дотор байсан түрдэг төмөр тэрэг 2 ширхэг зэргийг хулгайлсан байна...” гэжээ. (хх-ийн 32-35, 39-40),
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнгөрсөн 2023 оны 08 дугаар сард гэр бүлээрээ амьдрах хашаа олдохгүй “Эвт” худалдааны төвийн хажууд хүмүүсээс “Хашаандаа буулгах уу?” гээд асуугаад явж байхад зүс таних “Халзан” хочтой *** гэгч “Чи эхнэр бид хоёрын амьдарч байгаа нэгдсэн эмнэлгийн зүүн талд байдаг хуучин халдвартын хоёр давхар байдаг хашаад буучихгүй юу даа” гэхээр нь би эхнэр, хүүхэд болон банкны байранд айлын хашаанд буулгасан байсан монгол гэрээ машинд ачуулан тус тоотод анх буусан юм. Гэрийг буулгахад “Халзан” хочтой *** ах эхнэрийн хамт тус хашаанд байсан таван ханатай монгол гэрт амьдарч байсан. Тэр гэрийг өөрсдийнх нь гэр байх гэж анх бодсон. Удалгүй хашааны эзэн нь гээд нүдний шилтэй ах ирээд ***ыг эхнэрийн хамт айлын гэрт зөвшөөрөлгүй амьдарлаа гээд хөөж явуулсан. Би учир байдлаа тэр хүнд хэлсэн болохоор намайг хашаанд түр амьдарч болно гэж зөвшөөрөл өгсөн юм ... Гэр дотор байх эд зүйлийг хэн зарсан талаар сайн мэдэхгүй, ямар ч байсан хашаанд байсан саарал машины мотор, хропыг *** ах өөрөө зарсан гэж надад хэлж байсан. Тэр хоёрыг хашааны эзэн нь гэх хүн хөөж явуулсны дараа гэрийг хоёр гурван удаа цоожилсон боловч ***, эхнэрийн хамт ирж цоожийг эвдэн ороод байсан. Хамгийн сүүлд тэр хоёр тэр гэрийн цоожийг нь эвдээд орж дотор баахан архи уусан бололтой шилнүүд байсан. Сүүлд гэрийн хаалгыг банзаар хааж хадаад орхисон юм ... Тухайн үедээ айлынх нь хүн л эд зүйлээ алдсан гэж ярьсан. Намайг ирэх үед машинд нь мотор нь байгаагүй гэрийнх нь эзэн гэх хүн ***ыг моторыг нь аваад зарчихсан байна лээ, унадаг дугуй алдагдсан гэж хэлж байсан...” гэжээ. (хх-ийн 43-44, 182-183),
Шүүгдэгч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 99-100),
Шүүгдэгч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 104-105),
Гэрч ***ы мэдүүлэг (хх-ийн 57-58),
Гэрч ***ын мэдүүлэг (хх-ийн 61-62),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШД-195 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 1,430,000 /нэг сая дөрвөн зуун гучин мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна....” гэх дүгнэлт (хх-ийн 85-88),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 19),
Б.Чийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 20),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 21-23, 24-27),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 114, 115),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 116, 117),
Ж.Нн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 122),
Г.Оын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 123),
Ж.Нн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 125, 126, 127, 131)
Г.Оын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 128, 129, 130) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.О, Ж.Н нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх болон өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч *** овогт ***гийн ***, *** овогт ***гийн *** нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж Хэнтий аймгийн ***сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “***” ХХК-ийн хашаанд байх хохирогч Б.Чийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг чулуугаар цохиж нэвтэрч, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд унадаг дугуй, “ДДШ” станц, 2002 онд үйлдвэрлэсэн “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгслийн мотор, хроп, түрдэг төмөр тэрэг 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, бусдад нийт 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн ***сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “***” ХХК-ийн хашаанд байрлах хохирогч Б.Чийн эзэмшлийн орон байр болох монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тухайн гэрт амьдарч, хүний халдашгүй чөлөөтэй, байх эрхэд халдаж, архидан согтуурч дураараа авирласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Оын шүүх хуралдаанд өгсөн “...Би гэр оронгүй, унаж ойчдог өвчтэй. Би гэр оронгүй байх хугацаандаа эмнэлгийн хүлээн авах, байрны орцонд унтаад хөөгдөөд явж байсан. Эмнэлгийн хашаанд нэг гэр цоожтой байхаар нь хөлдөж үхэхгүйн тулд тэр гэрт орсон. ... Бид тухайн гэрт 3-4 сар амьдраад гарсан...” гэх, шүүгдэгч Ж.Нн шүүх хуралдаанд өгсөн “...2024 оны намар байх эмнэлгийн зүүн талын хашаанд байсан гэрт орсон нь үнэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх, шүүгдэгч Ж.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд, хохирогч Б.Чийн шүүх хуралдаанд өгсөн “...Би 2018 оноос хойш *** компанид амьдарсан. Би оюутантай болоод хот руу орж нэг жилийн хугацаанд гэр лүүгээ ирж очдог байсан. Хамгийн сүүлд 2023 оны 9 сард очиход гэр маань хэвийн цоожтой байсан. Би 2023 оны 11 сард авто осолд ороод 2024 оны 03 сар хүртэл гэр лүүгээ очиж чадаагүй. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ очиход гэрийн маань эд зүйл байхгүй, архидан согтуурсан байдалтай байсан. Би гэртээ ээж болон хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Гэр дотор машины мотор хроп байсан, 8 дугуй, 4 обуд, урд талын шил болон явах эд ангиуд бүгд бүрэн байсан. Намайг гэр лүү очиход гэрийн маань цоож онгорхой, тавилга эд зүйл эвдэрсэн, аяга таваг ойчсон байсан тул цагдаа дуудсан. Бид нарын бүх бичиг баримт байхгүй, буйдангийн доор байсан гутлууд алга болсон байсан. Би 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш цагдаагийн байгууллагад хандсан...” гэх, хохирогч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оноос хойш “***” компанид амьдарсан. Би оюутантай болоод хот руу орж нэг жилийн хугацаанд гэр лүүгээ ирж очдог байсан. Хамгийн сүүлд 2023 оны 9 сард очиход гэр маань хэвийн цоожтой байсан. Би 2023 оны 11 сард авто осолд ороод 2024 оны 03 сар хүртэл гэр лүүгээ очиж чадаагүй. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ очиход гэрийн маань эд зүйл байхгүй, архидан согтуурсан байдалтай байсан. Би гэртээ ээж болон хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Гэр дотор машины мотор хроп байсан, 8 дугуй, 4 обуд, урд талын шил болон явах эд ангиуд бүгд бүрэн байсан. Намайг гэр лүү очиход гэрийн маань цоож онгорхой, тавилга эд зүйл эвдэрсэн, аяга таваг ойчсон байсан тул цагдаа дуудсан ... Гэрт байсан “DDISH” цагаан өнгийн станц 1 ширхэг, 2022 оны 8 дугаар сард хүнээс 500.000 мянган төгрөгөө авч байсан эрэгтэй хүний цагаан өнгийн унадаг дугуй 1 ширхэг, хашаа дотор байсан “Nissan Sunny” маркийн 2002 онд үйлдвэрлэсэн авто машины мотор, кроп тус бүр 1 ширхэг, хашаа дотор байсан түрдэг төмөр тэрэг 2 ширхэг зэргийг хулгайлсан байна...” гэх, гэрч Д.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнгөрсөн 2023 оны 08 дугаар сард гэр бүлээрээ амьдрах хашаа олдохгүй “Эвт” худалдааны төвийн хажууд хүмүүсээс “Хашаандаа буулгах уу?” гээд асуугаад явж байхад зүс таних Халзан хочтой *** гэгч “Чи эхнэр бид хоёрын амьдарч байгаа нэгдсэн эмнэлгийн зүүн талд байдаг хуучин халдвартын хоёр давхар байдаг хашаад буучихгүй юу даа" гэхээр би эхнэр хүүхэд болон банкны байранд айлын хашаанд буулгасан байсан монгол гэрээ машинд ачуулан тус тоотод анх буусан юм. ... Гэр дотор байх эд зүйлийг хэн зарсан талаар сайн мэдэхгүй, ямар ч байсан хашаанд байсан саарал машины мотор, хропыг *** ах өөрөө зарсан гэж надад хэлж байсан. Тэр хоёрыг хашааны эзэн нь гэх хүн хөөж явуулсны дараа гэрийг хоёр гурван удаа цоожилсон боловч ***, эхнэрийн хамт ирж цоожийг эвдэн ороод байсан. Хамгийн сүүлд тэр хоёр тэр гэрийн цоожийг нь эвдээд орж дотор баахан архи уусан бололтой шилнүүд байсан. Сүүлд гэрийн хаалгыг банзаар хааж хадаад орхисон юм ... Тухайн үедээ айлынх нь хүн л эд зүйлээ алдсан гэж ярьсан. Намайг ирэх үед машинд нь мотор нь байгаагүй гэрийнх нь эзэн гэх хүн ***ыг моторыг нь аваад зарчихсан байна лээ, унадаг дугуй алдагдсан гэж хэлж байсан. ... Г.О ах өөрөө надад сүүлд машины мотор хропыг зарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШД-195 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.О, Ж.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б нар нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдээгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа боловч хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оноос хойш “***” компанид амьдарсан. Би оюутантай болоод хот руу орж нэг жилийн хугацаанд гэр лүүгээ ирж очдог байсан. Хамгийн сүүлд 2023 оны 9 сард очиход гэр маань хэвийн цоожтой байсан. Би 2023 оны 11 сард авто осолд ороод 2024 оны 03 сар хүртэл гэр лүүгээ очиж чадаагүй. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэртээ очиход гэрийн маань эд зүйл байхгүй, архидан согтуурсан байдалтай байсан. Би гэртээ ээж болон хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Гэр дотор машины мотор хроп байсан, 8 дугуй, 4 обуд, урд талын шил болон явах эд ангиуд бүгд бүрэн байсан. Намайг гэр лүү очиход гэрийн маань цоож онгорхой, тавилга эд зүйл эвдэрсэн, аяга таваг ойчсон байсан тул цагдаа дуудсан ... Гэрт байсан “DDISH” цагаан өнгийн станц 1 ширхэг, 2022 оны 8 дугаар сард хүнээс 500.000 мянган төгрөгөө авч байсан эрэгтэй хүний цагаан өнгийн унадаг дугуй 1 ширхэг, хашаа дотор байсан “Nissan Sunny” маркийн 2002 онд үйлдвэрлэсэн авто машины мотор, кроп тус бүр 1 ширхэг, хашаа дотор байсан түрдэг төмөр тэрэг 2 ширхэг зэргийг хулгайлсан байна...” гэх, гэрч Д.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнгөрсөн 2023 оны 08 дугаар сард гэр бүлээрээ амьдрах хашаа олдохгүй “Эвт” худалдааны төвийн хажууд хүмүүсээс “Хашаандаа буулгах уу?” гээд асуугаад явж байхад зүс таних Халзан хочтой *** гэгч “Чи эхнэр бид хоёрын амьдарч байгаа нэгдсэн эмнэлгийн зүүн талд байдаг хуучин халдвартын хоёр давхар байдаг хашаад буучихгүй юу даа" гэхээр би эхнэр хүүхэд болон банкны байранд айлын хашаанд буулгасан байсан монгол гэрээ машинд ачуулан тус тоотод анх буусан юм. ... Гэр дотор байх эд зүйлийг хэн зарсан талаар сайн мэдэхгүй, ямар ч байсан хашаанд байсан саарал машины мотор, хропыг *** ах өөрөө зарсан гэж надад хэлж байсан. Тэр хоёрыг хашааны эзэн нь гэх хүн хөөж явуулсны дараа гэрийг хоёр гурван удаа цоожилсон боловч ***, эхнэрийн хамт ирж цоожийг эвдэн ороод байсан. Хамгийн сүүлд тэр хоёр тэр гэрийн цоожийг нь эвдээд орж дотор баахан архи уусан бололтой шилнүүд байсан. Сүүлд гэрийн хаалгыг банзаар хааж хадаад орхисон юм ... Тухайн үедээ айлынх нь хүн л эд зүйлээ алдсан гэж ярьсан. Намайг ирэх үед машинд нь мотор нь байгаагүй гэрийнх нь эзэн гэх хүн ***ыг моторыг нь аваад зарчихсан байна лээ, унадаг дугуй алдагдсан гэж хэлж байсан. ... Г.О ах өөрөө надад сүүлд машины мотор хропыг зарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШД-195 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.Н, Г.О нар нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон, мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч дураараа авирласан үйлдлийн улмаас хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх нь зөрчигдсөн байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ж.Н, Г.О нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Н, Г.О нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Н, Г.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Н, Г.О нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Ж.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа “...шүүгдэгч Ж.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Н нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ял оногдуулах дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ж.Нд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Н, Г.О нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чт 1,430,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШД-195 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Чийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд ХААН банкны шилжүүлгийн 3960361 дугаартай 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн мэдээлэл, мөн хохирогч Б.Чийн шүүх хуралдаанд “...хохирол төлөхөөр завсарласан хугацаанд шүүгдэгч Ж.Н хохиролд 736,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ж.Н нь шүүхээс тогтоосон 715,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ж.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин Г.О нь хохирогч Б.Чт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 715,000 төгрөгийг шүүгдэгч Г.Оаас гаргуулж, хохирогч Б.Чт олгуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Ж.Н нарын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***гийн ***, *** овогт ***гийн *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ***гийн ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч ***гийн ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Ж.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ж.Нд оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, Г.О нарын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 715,000 (долоон зуун арван таван мянга) төгрөгийг шүүгдэгч Г.Оаас гаргуулж, Хэнтий аймгийн ***сумын 4 дүгээр баг “***” ХХК-ийн хашаанд оршин суух, хохирогч Б.Ч (РД: СЙ85032000)-т олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Н, Г.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР