Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/103

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч: *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч: Р.Уранцэцэг, Ж.Бат-Амгалан, Ч.Отгонбаатар,

Шүүгдэгч *******, Д., тэдний өмгөөлөгч: Л.Батбаяр

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Д., ******* нарт холбогдох 201405000196 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* /*******/

2.Монгол Улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт //

3.Монгол Улсын иргэн, ******* овогт //

4.Монгол Улсын иргэн, овогт //

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баян-Овоо сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2013 сны 06 дугаар сарын 27-ны өдөр *******г соёлын төвд үйлчлэгчээр ажилд авахдаа түүнээс 300.000 төгрөгийн хээл хахууль, иргэн *******ыг Соёлын төвд бүжгийн багшаар ажилд авч 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд тус тус авсан,

шүүгдэгч ******* нь Баян-Овоо сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орохдоо Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркын 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгсөн

шүүгдэгч ******* нь Баян-Овоо сумын соёлын төвд үйлчлэгчээр ажилд орохдоо Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн

шүүгдэгч Д. нь өөрийн эхнэр *******ыг Баян-Овоо сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орохдоо *******д 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...Баян Овоо сумын Соёлын төвд бүжгийн багш ажилтай Г.Мөнх- Оргилыг би анх 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан, бүжгийн багшийн орон тоонд тушаал гаргаж ажилд авсан. 2013 оны 08 дугаар сард Ашиг сонирхлын хууль гараад Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан Ц.Баатархуяг гэж миний төрсөн дүү ажиллаж байгаад түүнийг ажлаас нь хуулийн дагуу чөлөөлсөн юм. Үүний дараахан нь 2013 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрт ирээд байж байхад миний хүү Төгөлдөр надад лизингээр зөөврийн компьютер авч өгөөч гэсэн яриа гарсан. Тэгэхэд манайд Dell маркийн зөөврийн компьютер байгаа түүнийг хямд авахгүй юу гэсэн. Миний хүү Төгөлдөр 2013 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу хичээлдээ яваад утсаар эгчээс авах зөөврийн компьютер авах юм уу, эсвэл лизингээр авч өгөх юмуу гэж асуусан болохоор нь той уулзаж нөгөө Dell маркийн зөөврийн компьютер зарах уу, хэрвээ зарахаар бол одоо мөнгийг нь өгч чадахгүй, ноолуурын үеэр өгье гэсэн. Тэгвэл та надад ноолуурын үеэр 600.000 төгрөг өгөөрэй гэсэн. Тэгээд охин Цогзолмааг гэрт байхад нь ээжтэй чинь наймаа хийсэн юмаа гээд өгөөд явсан байсан. Би тэр үед ажил дээрээ байсан.

....2013 оны 05 дугаар сард манай Соёлын төвд үйлчлэгчийн орон тоо гарсан байсан. Тэр үед гэдэг хүнийг ирэхээр нь үндсэн шаардлагуудыг нь хангаж байна гэж үзээд үйлчлэгчээр ажилд авсан. Түүнээс биш ажилд авсаны төлөө 300.000 төгрөг авсан зүйл байхгүй. Ажил хийхгүй байхаар нь 2013 оны 10 дугаар сард ажлаас халсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн

... Хэрвээ чамайг би ажилд авах юм бол чамаас хахууль авна гэхээр нь би ямар учиртай юм гэхэд чамайг ажилд авсаны төлөө 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авна” гэсэн. Би ажилд ороход сарын цалин хэд байдгийг мэдэхгүй учраас ******* эрхлэгчээс асуухад үндсэн цалин 388.000 төгрөг байдаг гэж хэлсэн. Би Ц ******* эрхлэгчид танд өгөх мөнгө байхгүй, ажилд орсоны дараа цалингийн зээл аваад өгье гэхэд тийм юм байхгүй бэлэн авч байж ажилд авна гэсэн. ******* би өөрийн оюутан хүү Б.Төгөлдөр зөөврийн компьютер авч өгмөөр байна гэсэн. Тэгэхэд нь би тэр үед надаас мөнгө нэхэж байгаа юм байна гэж ойлгоод надад бэлэн мөнгө байхгүй гэхэд ******* эрхлэгч чамд шинэ зөөврийн компьютер байгаа гэхээр нь миний нөхөр надад авч өгсөн болохоор болохгүй байхаа гэхэд энэ тухай Д.т хэлж болохгүй шүү гэж байсан. Хэрвээ зөөврийн компьютер гэж байгаа бол би нөхөртөө хэлэхгүй яаж өгөх юм гэж ярихад чи өөрөө л мэдэхгүй юу гэсэн. Би *******гийн ярьсан яриаг нөхөр т хэлсэн чинь уурлаж, ямар муухай юм заавал мөнгө авч ажилд аваад байхдаа яах , хүний зөөврийн компьютер авах гээд байхдаа яахав гэсэн утгатай зүйл хэлсэн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа ******* эрхлэгч надруу утсаар яриад нөгөө асуудлаа юу болсон гэхээр нь нөхөр зөвшөөрсөн гэхэд тэгвэл энэ 7 хоногийн 5 дахь өдөр сайн өдөр байгаа гэрт авчраад өгөөрэй гээд яриа дууссан. ******* эрхлэгчийн хэлсний дагуу 2013 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн баасан гаригийн орой нөхөр тай 19 цагийн орчим түүний гэрт нь очиход эрхлэгч өөрөө байгаагүй ба хөдөө явсан гээд охин Б.Цогзолмаа нь хүүхэдтэйгээ хамт байсан. ******* эрхлэгч надаас авч байгаа зөөврийн компьютерийг хүүхдүүддээ худалдан авч байгаа гэж худлаа хэлснээр нь охин Цогзолмаад нь хар цүнх, түүний дотор улаан хүрэн өнгийн Dell маркийн зөөврийн компьютер дагалдах хэрэгслүүдийн хамт өгөөд явсан. Мөн эрхлэгч Ц ******* надтай уулзаж хоёулаа эв зүйгээ олсон юм чинь. Авлигатай тэмцэх газрын хүнд би уурандаа эрхлэгч ******* надаас нэхээд авсан юмаа гээд худлаа хэлчих гэж байсан. Шүүхэд нэг гэрээ байдаг гэсэн тэр гэрээнд би худлаа хэлсэн юм, гомдолгүй гэж хэлвэл бүх юм зүгээр болно. Чи гомдолгүй гээд хэлвэл зөөврийн компьютерыг эргүүлээд өгье, гэртээ аваад ирсэн байгаа гэж байсан. ******* нь *******д 300000 төгрөг өгсөн тухайгаа надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 127-129/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

....2014 оны 05 сарын 15-ны өдөр эрхлэгч *******гийн өрөөнд орж уулзахад надад чи одоо 300.000 төгрөг аваад ир, тэгвэл одоо шууд ажилд авах тушаалыг чинь гаргалаа гэсэн. Тэгэхээр нь би гайхаад асуух гэтэл чи ийм зүйл мэддэггүй юм уу, хаа газар ийм л байдаг, харин ч би 300.000 төгрөг гэж хэлж байна шүү гэсэн. Надад ийм хэмжээний мөнгө байхгүй гэсэн чинь ах, дүү нараасаа аваад ирэхгүй юу гэсэн. Одоо надад олдохгүй гэсэн чинь за тэгвэл чи явцын дундаа бөөнөөр нь өгөөрэй, энэ чинь нэг сарын л цалин гэж надад хэлсэн. Намайг шахаад байсан болохоор нь би за гэж хариулсан. Тэгээд л тэр өдөр ажилд авах тушаал гараад би ажилд орсон юм. Тэр даруйдаа ажилд авах тушаал гаргасан учраас би өрөөнөөс гараад дэлгүүрээс пиво, компот зэрэг зүйл худалдаж аваад буцаад орж ******* эрхлэгчид өгсөн. Ингээд ажлаа хийгээд явж байх хооронд эрхлэгч ******* надаас нөгөө ярьж байсан 300.000 төгрөгийг 2-3 удаа нэхэж байсан. Удалгүй би 2013 оны 07-р сарын 03-нд хурим хийхээр мөнгөний хэрэг байсан учраас цалингийн зээл авахаар 06-р сарын сүүлээр эрхлэгчид орж цалингийн тодорхойлолт авах гэхэд ******* эрхлэгч за зээл авч байгаа бол 300.000 төгрөгөө одоо өгөөрэй гээд гарын үсэг зурж өгсөн. Тэр өдрөө би цалингийн зээл 600 000 төгрөгийг 3 сарын хугацаатай ХААН банкнаас аваад нэхээд байсан 300.000 төгрөгийг Соёлын төв дотор хөшигний ард бэлнээр түүнд өгсөн. Гэтэл эрхлэгч ******* тэр үед мөнгөө авчихаад энэ асуудал бол бид хоёрын нууц шүү гэсэн. Ийм байдлаар л би *******д мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд ороод түүнд мөнгө өгсөн бол үнэн. Энэ тухай соёлын төвд ажиллаж байгаа мэднэ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122/

Шүүгдэгч Д.ын мөрдөн байцаалтанд өгсөн

... надад хэлэхдээ соёлын төвийн эрхлэгч ******* надаас 750.000 төгрөг нэхээд байна нэг бол зөөврийн компьютер өг тэгвэл 2013 оны 10 дугаар сарын 01-нд ажилд авсан тушаалыг чинь гаргаж өгнө гээд байна гэсэн зүйл ярихаар нь би эхнэртэй чи өөрөө л мэд би чамд зориулж авч өгсөн гэж хэлсэн...******* манай эхнэр лүү утсаар энэ 5 дахь өдөр их сайн өдөр байна манайд хүргээд өгчихөөрэй гэж хэлсний дагуу би эхнэр ын хамт явж зөөврийн компьютерйг *******гийн гэрт хүргэж өгөхөд гэрт нь охин Цогзолмаа нь байсан..../ 2-рхх-ийн 3-4 /

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн

.... над руу утсаар яриад ******* эрхлэгч намайг дарамтлаад ажлаас хална гэх зэргийг хэлээд байх юм гэсэн....яагаад чамайг дарамтлаад байгаа юм гэхэд намайг ажилд авахад надаас 700.000 төгрөг өг, эсвэл зөөврийн компьютер хэрэгтэй байна гэж ярьсан. Чи тэгээд юу өгсөн юм гэхэд би өөрийн хэрэглэж байсан улаан хүрэн өнгиин Dell маркийн зөөврийн компьютерыг ажилд орохын тулд эрхлэгч *******гийн охинд өгсөн гэж ярьж байсан. Тэгээд түүний дараагаар ажилд авах тухай тушаал гарсан гэсэн утсаар ярихад нь өөр юугаар энэ асуудлаа нотлох юм гэхэд соёлын төвийн үйлчлэгчээр ажиллаж байсан гаас цалингийн зээл авахад нь 300.000 төгрөгийг нь авсан. Энэ нь түүнийг ажилд авахад хахууль авсан мөнгө байгаа юм. Үүнээс гадна эрхлэгч байнга дарамтлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гээд байх юм. Би энэ талаар хаана хандах уу гэж надаас асуухаар нь авлигын гэмт хэрэг байна чи аймгийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ажилтнуудтай уулз гэж зөвлөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн

...Сумын Соёлын төвийн бүжгийн багш ажилтай нь над руу утсаар ярьж Соёлын төвийн эрхлэгч ******* хүнийг ажилд авахдаа мөнгө болоод эд зүйл аваад ажилд авдаг. Намайг ажилд авахдаа үнэ бүхий зөөврийн компьютероо ажилд орохын төлөө өг гэж хэлж байсан. ...Тэдгээрийн дунд хэрүүлийн чанартай яриа байсан болохоор Соёлын төвийн эрхлэгч *******д байгууллагын дарга байж ийм зүйл гаргаад байгаа бол өргөдлөө өгөөд гарах, эсвэл асуудлаа шийдэж чадахгүй байгаа бол хууль хяналтын байгууллагад хандаж зөв буруугаа тогтоолгох нь зүйтэй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-62-63 /

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн

... 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 2- р хуралдаан хуралдсан юм....Тухай үед ******* Соёлын төвд ажилд ороогүй байсан учраас хуралдаанд оролцогчдод хандан надад нэг санал байгаа, сумын Соёлын төвд орон нутаг судлах танхимын ажилтны орон тоо байгаа тэр албан тушаалд ажиллая гэхээр ажилд авахгүй байна....иргэдийн төлөөлөл болсон та бүхэн миний асуудлыг шийдэж өгөөч гэж хэлсэн. Би ажилд орох гэж зөндөө хөөцөлдсөн хахууль өгье гэсэн ч ажилд авахгүй байна гэж ярьсан.... /хх-ийн 66-67/

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн

...2014 оны 01-р сард шиг санагдаж байнй. Тухайн үед манай аймагт улсын хэмжээний тэмээчдийн баяр болоод сумдын соёлын төвийн ажилчид цугларсан байсан. Манайд Баян-овоо сумын Соёлын тевийн эрхлэгч ******* ирсэн байхад оройхон ******* ирсэн.Тэд сууж байгаад юунаас болсон болохыг сайн мэдээгүй хоорондоо нь *******гээс Dell маркын зөөврийн компьютер нэхсэн чинь ******* ноолуурын үед өгнө гэж хэлж байгаа дуулдсан...гэх мэдүүлэг/хх-ийн 93-94 /

Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх-ийн 2/, Депозит дансны хуулга /1-р хх-ийн 10/, 2013.08.20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 31-37/, эд мөрийн баримт хураан тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 39-40/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 42-43/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 44-48/, Баян-Овоо сумын Соёлын төвийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл.../хх-ийн 50-51/,Соёлын төвийн эрхлэгчийн 2013.05.15-ны өдрийн 05 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 189-190 /,Соёлын төвийн эрхлэгчийн 2013.10.01-ний өдрийн 08 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 191/, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл /хх-ийн 205-206 /,Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 42-43/ шүүгдэгч нарын ял шалгах хуудас /1-р хх-ийн 133-135, 2-р хх-ийн 7/, Баянхонгор аймаг дахь PC mail-ийн зарлагын падаан /1-р хх-ийн 138/, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №47 тушаал /1-р хх-ийн 154/,Соёлын төвийн эрхлэгчийн ажилд авах тухай 2013.05.15-ны өдрийн №05 тушаал, 2013.10.01-ний өдрийн ажилд авах тухай №08 тушаал, 2013.10.15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай №09 тушаал /1-р хх-ийн 189-191/, Баян-Овоо сумын соёлын төвийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 193-198/, Баян-Овоо сумын ИТХ-ийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 200-208/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 13-16/, дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 131-132/, электрон тоног төхөөрөмжийн үнэлгээ /2-р хх-ийн 139/, монгол гэрийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 144-146/, малын үнэлгээний тайлан /2-р хх-ийн 147-151/, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 153-155/, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоол №854, 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №193 тоот захирамж, сулласан хүмүүст олгодог тодорхойлолт /2-р хх-ийн 177-178/, *******гийн Баянхонгор аймгийн прокурорт гаргасан хүсэлт /4-р хх-ийн 185/, Өмгөөлөгч Р.Уранцэцэгийн засуулж бичүүлсэн гэх *******ын шүүхэд гаргаж өгсөн хүсэлт /4-р хх-ийн 186-187/, *******гийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 192/, Итгэлцэлд гарын үсэг зурах тухай гэх баримт /4-р хх-ийн 193/ болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн, авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж, бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй. Хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарагддаг.

Шүүгдэгч ******* нь өөрийгөө ажилд томилуулах зорилгоор 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийг хээл хахууль өгөх, шүүгдэгч ******* нь өөрийгөө ажилд томилуулах зорилгоор 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “DELL” маркийн зөөврийн компьютерийг хээл хахууль өгөх, шүүгдэгч Д. нь өөрийн эхнэр *******ыг ажилд томилуулах ажил хэргийг бүтээх зорилгоор 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “DELL” маркийн зөөврийн компьютерыг хээл хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1-д заасан хээл хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус хангаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Д г соёлын төвд үйлчлэгчээр ажилд авахдаа түүнээс 300.000 төгрөгийг, мөн албан тушаалынхаа байдлыг ашиглан хээл хахууль өгөгч *******ын ашиг сонирхлын үүднээс түүнээс Dell маркийн зөөврийн компьютерыг авч ашиг хонжоо олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэргийн үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл: Шинэ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан “... Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тул шууд...” гэж хуульчилсан ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан”...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч…” гэж хамрагдах этгээдийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь Баян-овоо сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь Баян-овоо сумын Соёлын төвийн үйлчлэгчийн, шүүгдэгч ******* нь Баян-овоо сумын Соёлын төвийн бүжгийн багш, орон нутаг судлах танхимын ажилтнаар ажилд орохын тулд эрхлэгч *******гийн нэхсэн мөнгийг өгөхөөр урьдчилан амалж, тухайн өдрөө ажилд орсон, Соёлын төвийн эрхлэгч ******* нь *******, ******* нарыг ажилд авах тухай тушаал гаргасан ба ******* нь ажилд орсны дараа цалингийн зээл авч тохиролцсон мөнгийг, мөн шүүгдэгч *******ын DELL маркийн зөөврийн компьютерийг өгсөн ба шүүгдэгч ******* нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тул *******, ******* нараас хахууль авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ... оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар…энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн .... гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно... гэж зааснаар шүүгдэгч *******д аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч *******д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан хээл хахууль авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шинэ Эрүүгийн хуульд гэмт хэрэг давтан үйлдэх гэж хуульчлаагүй болно.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувьд ногдох 5 ханатай гэр, Баян-овоо сумд 4 тал хашаа, 2 өрөө жижиг байшинтай, 22 тооны бог малын хөрөнгөтэй талаар мэдүүлсэн байх тул үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн болон өмчлөлд байгаа эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон ба Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2-д ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ... гэж заасан заалтыг үндэслэн мөн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар *******г хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д ... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.... гэсэн заалтыг үндэслэн болгон шүүгдэгч *******, *******, Д. нарыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д., ******* нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтэрүүлж, тэдгээр холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д. нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ба 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн № 854 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор хорих ялаас 3 жилийг өршөөн хассан, Баянзүрх дүүргийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №193 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.1-т заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, *******, *******, Д. нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, *******, *******, Д. нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 300000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг / орлогын мэдүүлэг/ гаргаж өгсөн ба түүнээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, *******, Д. нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй , шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD-ийг хэрэгт хадгалж, улаан хүрэн өнгийн DELL зөөврийн компьютерыг дагалдах хэрэгсэл болох цэнэглэгч, хулгана зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн 5 ханатай гэр, 22 тооны малыг, шүүгдэгч *******гийн 5 ханатай гэрийг, шүүгдэгч *******ын 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч *******, *******, ******* нарт буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж шүүгдэгч *******, *******, *******, Д. нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон       

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хахууль авах, шүүгдэгч ******* овогт , овогт , ******* овогт нарыг хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч *******г нэг жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтэрүүлж, тэдгээрт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир цагдан хоригдсон хоёр зуун далан долоо хоногийн нэг хоногийн торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.

7.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нэг мянга хоёр зуун дөчин таван нэгж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдөр төлөхөөр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн 5 ханатай гэр, 22 тооны малыг, шүүгдэгч *******гийн 5 ханатай гэрийг, шүүгдэгч *******ын 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч *******, *******, ******* нарт буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD-ийг хэрэгт хадгалж, улаан хүрэн өнгийн DELL зөөврийн компьютерыг дагалдах хэрэгсэл болох цэнэглэгч, хулгана зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлсүгэй.

11. Шүүгдэгч *******, *******, Д. нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй , шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж , хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, Д. нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Гэрэлмаа

                     ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ

                                      Ч.БАЙГАЛМАА