| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/124 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/124
2025 05 26 2025/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж
Шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****н ****д холбогдох 2539000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Бнь Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг сариг 9-4 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ****тэй “хамт унтах гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогийн толгойн ар хэсэгт аягаар цохиж, түүний эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Бшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 сарын 09-ний өглөө гэртээ ирээд эхнэрийнхээ хажуугаар ороод амрах гэсэн чинь цаашаа гээд уурлаад байсан. Би гэхдээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тэгсэн эхнэр гэнэт уурлаж босож ирээд аягаар миний толгой хэсэг рүү буюу 2 чихний дээд хэсэгт 1, 1 удаа аягаар цохиод миний толгойноос цус гарсан. Эхнэр нойлын цаасаар дарж цус тогтоосон...” гэжээ. (хх-ийн 8-9),
Шүүгдэгч Н.Бмөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Өчигдөр орой буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны орой би өөрийн найзуудтайгаа хамт **** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****” гэх караоке бааранд архи уугаад байж байтал манай хамтран амьдрагч **** ганцаараа уг бааранд явж байсан. Тэгээд бид нар нийлээд цуг архи уусан юм. Тэгээд уг газраас **** бид 2 цуг гараад гэр лүүгээ явсан. Гэрт ирэхэд хэдэн цаг болж байсныг би санахгүй байна. Ямар ч байсан үүрээр ирсэн. Тэгээд би газраар ор засаад унтах гэж байтал **** надтай хамт унтана гээд байсан юм. Би “Хэд хоног, хаана, хэнтэйгээ унтаж хэвтэж ирсэн нь мэдэгдэхгүй байж яах гэж надтай хамт унтах гээд байгаа юм” гээд ****г цаашаа унт гээд хөөсөн ба “Үгүй ээ цуг унтана” гээд миний хажууд хэвтээд байхаар нь “Цаашаа холд” гээд газар зассан байсан орны баруун талын ширээн дээрээс бариултай шилэн аяга аваад толгой хэсэг рүү нь нэг удаа мөн толгойны ар хэсэг рүү нь нэг удаа цохитол уг аяга хагарчихсан. Тэгтэл **** толгойгоо бариад тонгойгоод байсан ба толгойноос нь цус гоожоод 00 цаасаар дараад байж байгаад гэрээс гараад явчихсан...” гэжээ. (хх-ийн 12-13),
Гэрч ****ын мэдүүлэг (хх-ийн 16-17),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 226 дугаартай “...1. ****гийн биед дагзны хуйханд шарх, зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, шинжлүүлэгчийн өгүүлсэн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дагзны хуйханд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зулайн хуйханд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 31-32),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-20, 21-26),
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 51, 52, 53, 54),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 49-50),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60),
Н.****ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 63-76),
Н.****ын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хх-ийн 61, 62, 77, 78, 79) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.****д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч **** овогт ****н **** нь Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг Сариг 9-4 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ****тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогийн толгойн ар хэсэгт аягаар цохиж эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Н.****ын “...****г цаашаа унт гээд хөөсөн ба “Үгүй ээ цуг унтана” гээд миний хажууд хэвтээд байхаар нь “Цаашаа холд” гээд газар зассан байсан орны баруун талын ширээн дээрээс бариултай шилэн аяга аваад толгой хэсэг рүү нь нэг удаа мөн толгойны ар хэсэг рүү нь нэг удаа цохитол уг аяга хагарчихсан. Тэгтэл **** толгойгоо бариад тонгойгоод байсан ба толгойноос нь цус гоожоод 00 цаасаар дараад байж байгаад гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****гийн “...2025 оны 04 сарын 09-ний өглөө гэртээ ирээд эхнэрийнхээ хажуугаар ороод амрах гэсэн чинь цаашаа гээд уурлаад байсан. Би гэхдээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тэгсэн эхнэр гэнэт уурлаж босож ирээд аягаар миний толгой хэсэг рүү буюу 2 чихний дээд хэсэгт 1, 1 удаа аягаар цохиод миний толгойноос цус гарсан. Эхнэр нойлын цаасаар дарж цус тогтоосон...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 226 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Бнь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Н.Бнь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.****ын үйлдлийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 226 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Н.****д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.****ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч **** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Н.****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Бнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****н ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****н ****д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Бнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР