Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

2025            05           27                                       2025/ШЦТ/129

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Хохирогчийн өмгөөлөгч Г.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгч П.Э, Г.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****, **** овогт ****ын **** нарт холбогдох эрүүгийн 2439000000391 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч П.Э нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багт баригдаж буй барилгын 1 давхарт, Г.****тай бүлэглэж, хохирогч ****ийн биеийн ар талын хэсэгт барилгын приүс модоор олон удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун өгзөг, баруун гуяны ар дээд хэсэг, зүүн өгзөг, зүүн гуяны ар дээд, дунд, доод хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Г.Мнь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багт баригдаж буй барилгын 1 давхарт, П.Этай бүлэглэж, хохирогч ****ийн биеийн ар талын хэсэгт барилгын приүс модоор олон удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун өгзөг, баруун гуяны ар дээд хэсэг, зүүн өгзөг, зүүн гуяны ар дээд, дунд, доод хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Гэтэл **** нь бугуйн цагаа 3 хоног унтраасан байсан, өөртэй нь холбогдох гэсэн боловч чадаагүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгч **** нь ****ийн цаг болохгүй байна, чи үзчих гээд над руу явуулсан. Би тухайн өдөр 3 дугаар багт баригдаж буй барилга дээр Г.****тай хамт үүрэг гүйцэтгэж байсан. ****ийг ирэхэд согтууруулах ундааны зүйл бага зэрэг үнэртэж байсан. ****ийн цагийг харахад унтраалттай байсан тул Г.****г дуудаж цагийг үзүүлэхэд дэлгэц нь эвдэрсэн, цаг нь унтраалттай байсан. Миний бие ****т олон удаагийн зөрчилтэй байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялаар солигдохыг тайлбарлаж өгсөн. **** нь энэ асуудлыг эндээ зохицуулаад өгөөч дахиж алдаа дутагдал гаргахгүй гэж гуйсан. Би энэ асуудлаас болоод үлдэгдэл хэдэн сар нь хорих ялаар солигдоод яахав гэхэд та өөрөө хувийн арга хэмжээ авчих, намайг цохичих гэдэг байдлаас хандахад нь бөгс хэсэг рүү 5 удаа цохисон нь үнэн. Гэхдээ хохирогчийн яриад байгаа бүдүүн модтой санал нийлэхгүй байна. Би хохирогчийг зорчих эрхийг хязгаарлах ялаа хурдан эдэлж дуусаасай гэдэг үүднээс л хандсан. Би хохирогчийг танихгүй 2024 оны 1 сараас эхэлж албан тушаалд томилогдоод таньдаг болсон. Мөн хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэдэгтэй санал нийлэхгүй байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Мшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр П.Э ах намайг дуудсан. Тухайн үед ****ийн цахим бугуйвч эвдэрсэн, согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байдалтай байсан. **** нь цахим бугуйвчаа байнга унтрааж байдаг тул байнга араас нь хөөцөлдөж цэнэглэж өгөөд явуулдаг байсан. Тухайн үед **** 3 хоног цагаа унтраагаад алга болсон. П.Э ах **** ирчихсэн байна цагийг нь үзээд өгөөч гээд намайг дуудсан. Цахим бугуйвчийг үзэхэд дахиж ашиглах боломжгүй болтол эвдэлсэн байсан. Би цахим бугуйвчтай 30-аад минут зууралдсан. П.Э ах хохирогч ****тэй юм ярьж зогсож байхад **** “та надад арга хэмжээ аваад өгөөч” гээд гуйж байсан. Би цахим бугуйвч болохгүй болохоор нь дотогшоо ортол П.Э ах гараад явсан. **** “та намайг 2 цохичих” гээд гуйгаад байхаар нь тэнд байсан нарийн модоор зөөлөн 2 удаа цохисон...” гэв.

 

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчим **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод гэртээ байж байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хошууч **** дарга ирээд миний бугуйн цаг болохгүй байна гэж хэлээд ажил руугаа аваад явсан. Харин ажил дээр нь очоод **** дарга хэсэг хугацааны дараа миний бугуйн цагийг цэнэглэж үзээд “Болж байна. Харин дэлгэцийг нь ахмад ****, дэд ахлагч **** нарт үзүүл” гэж хэлээд байгаа газар “**** сумын 3 дугаар багт байх дунд захын барилга дээр хүмүүс хараад байж байгаа тийшээ оч” гэж хэлсэн. Тэгээд би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гараад **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод гэртээ ирсэн. Тэгээд би гэрээсээ гарахдаа машинаа **** ахаар бариулаад ахынхаа хүүхдийг хүүхэдтэй нь гэрээс нь аваад эмнэлэг рүү хүргэж өгөөд дараа нь **** сумын 3 дугаар багт байх дунд захын барилга дээр очсон. Тэгээд би тухайн барилгын хашаа руу нь ороод очтол ахмад **** байж байсан. Тэгэхээр нь би ахмад **** дээр очоод “**** дарга намайг дэд ахлагч ****д бугуйн цагаа үзүүлчих гэж хэлсэн” гэж хэлсэн чинь ахмад **** гар утсаараа дэд ахлагч ****г дуудсан. Харин удалгүй дэд ахлагч **** ирээд миний гараас бугуйн цагийг минь тайлж аваад үзсэн. Тэгээд бараг 30 гаруй минут болоод дэд ахлагч **** надад миний бугуйн цагийн дэлгэц нь шатсан талаар хэлээд эргэж зүүж өгсөн. Харин намайг бугуйн цагаа үзүүлж байхад ахмад **** гар утсаар ярьж байгаад дуусаад “Надад дарга арга хэмжээ ав гэж байна” гээд надад барилгын приус мод бариулаад “Бариад зогсож бай” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би бугуйн цагаа зүүгээд дууссан чинь намайг тухайн барилгын баруун талд баригдаж байсан барилгын 1 давхарт оруулаад баруун урд талын буланд аваачиж зогсож байгаад “Цонхны тавцан байсан хэсэг дээр гараа тавиад цаашаа хараад зогс” гэж хэлсэн. Тэгтэл ахмад **** миний бөгс болон гуяны ар хэсэгт 2 удаа цохисон чинь тухайн приүс мод нь хугарсан. Харин тэр үед ахмад **** намайг “Яасан овоо муу хулгайч вэ? Мод нь хугарчихлаа. Хугардаггүй мод олж ирнэ” гээд цаашаа явсан. Харин тэр үед хугарсан модыг аваад дэд ахлагч **** миний бөгс болон гуяны ар хэсэгт 3 удаа цохисон юм. Тэгээд удалгүй ахмад **** барилгын бүдүүн приус мод бариад хүрч ирээд намайг “Цаашаа хараад зогс” гэж хэлээд миний бөгс болон гуяны ар, хонго хэсэгт хэд хэдэн удаа цохиод зодоод байхаар нь сүүлдээ би өвдөөд тухайн намайг цохиж байсан модыг нь барьж аваад “Би явлаа” гэж хэлсэн чинь ахмад **** намайг “Байж бай чи. Гутлаа тайл хөлийн чинь ул хэсэгт цохино” гээд байхаар нь би “Хөл рүүгээ цохиулахгүй, би хөлгүй болчихвол яаж ажил хийх юм” гэж хэлээд тухайн барилгаас гараад зугтаасан. Тэр үед барилгын хашааны гадна талд **** ах машин дотроо намайг хүлээгээд байж байсан. Тэгээд шууд би машиндаа суугаад **** ахад “Сая баахан модоор бөгс рүүгээ цохиулж байгаад ирлээ” гэж хэлээд гэртээ хүргүүлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 41-44),

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод ****ийн гэрт ирсэн. Тэгээд **** надаар машинаа бариулаад “Хоёр даргатай уулзаад цагаа үзүүлээд ирье” гэж хэлэхээр нь ****ийн гэрээс машиныг нь барьж гараад **** сумын 3 дугаар баг Өндөрхаан хорооллоос ****ийн ахын охиныг хүүхэдтэй нь аваад эмнэлэг дээр буулгаж өгсөн. Тэгээд **** бид хоёр **** сумын 3 дугаар баг дунд захын баригдаж байгаа барилгын зүүн талд хашааны гадна талд зогссон. Харин тэр үед **** “Хоёр даргадаа цагаа үзүүлээд ирье” гэж хэлээд тухайн газарт орсон. Тэгээд **** 1 цаг 30 гаруй минут гарч ирэхгүй би гадаа нь цагаа хараад л хүлээгээд байсан. Тэгтэл **** тухайн газраас гарч ирээд машин дотор суугаад 2 гуя хэсгээ бариад байхаар нь би “Яасан юм бэ?” гэсэн чинь “Сая дотор ороод эхлээд нарийн модоор цохиулсан чинь нөгөө нь хугараад, дараа нь бүдүүн модоор цохиулсан” гэж хэлээд гэр лүүгээ надаар хүргүүлсэн. Тэгээд би 2 хоногийн дараа ****ийн гэрээр орсон чинь халуураад хэвтэж байсан. Тэгэхээр нь би “Яасан юм бэ? дээр цохиулсан гэсэн. Тэрнээс болсон уу?” гээд өмдийг нь доош нь болгоод харсан чинь бөгснөөс доошоо хонго хэсэг хүртлээ хөх алаг болсон байсан. Ийм л асуудал болсон...” гэжээ. (1-р хх-ийн 47-48),

 

Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд Хэнтий аймгаас манай дүү ****надад “Эгч ээ би аавын хөлийг угааж өгөх гэж байгаад харлаа. Аав хүнд зодуулсан юм шиг байна” гэж хэлсэн. Юу болсон талаар нь асуухад манай дүү “Би сайн мэдэхгүй. Аав надад юу ч хэлэхгүй байна” гэж хэлэхээр нь маргааш өглөө нь ааваас юу болсон талаар нь асуусан. Тэгээд ааваас юу болсон, яагаад бие нь тэгж хөхөрсөн талаар асуухад эхлээд надад юу ч яриагүй “Зүгээр ээ” гээд байсан. Тэгээд би ажилдаа явах болоод шууд гэрээсээ гараад явсан. Харин маргааш аавтай тухтай сууж байгаад ярилцсан чинь надад бүх үнэнээ хэлсэн юм. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нь хошууч **** нь **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод гэртээ байхад нь ирээд аавын бугуйн цаг нь унтарсан байгаа талаар хэлээд ажил руугаа авч очоод манай аавын бугуйн цаг эвдэрсэн байна дэд ахлагч ****д үзүүл гэж хэлээд тухайн алба хаагчийг **** сумын 3 дугаар баг дунд захын барилга дээр ахмад ****гийн хамт байгаа гэж хэлэхэд манай аав гэртээ хариад машинаа **** ахаар бариулаад ахынхаа хүүхдийг гэрээс нь очиж аваад эмнэлэг рүү буулгаж өгөөд **** сумын 3 дугаар баг дунд захын барилга дээр очоод тухайн газарт хоригдол хараад ажиллуулж байсан ахмад ****тай уулзаад учир байдлаа хэлсэн чинь дэд ахлагч ****г дуудаж аавын бугуйн цагийг үзүүлсэн гэсэн. Тэгтэл дэд ахлагч **** нь аавын бугуйн цагийг үзээд “Дэлгэц нь шатсан байна” гэж хэлээд буцаагаад зүүж өгсөн гэсэн. Тэгтэл хажууд нь зогсож байсан ахмад ****гийн гар утас нь дугараад утсаар ярьж байгаад аавыг “Энд ирсэн байна” гэж хэлж байсан гэсэн. Харин удалгүй ахмад **** утсаар ярьж дуусаад манай аавд “**** дарга чамд арга хэмжээ ав гэж байна” гээд манай аавыг приус мод бариулаад тухайн баригдаж байгаа барилгын 1 давхрын баруун урд хэсэгт дэд ахлагч **** өөр нэг 50 гаруй насны эрэгтэй ахтай хамт дөрвүүлээ тухайн барилга руу орсон гэсэн. Тэгээд ахмад **** нь манай аавыг цаашаа хараад цонх түшээд зогс гэж хэлээд тухайн газар руу авч орсон приус модоороо манай аавын бөгс болон гуяны ар хэсэгт хэд хэдэн удаа цохисон чинь тухайн приус мод нь хугарсан гэсэн. Тэгтэл ахмад **** нь манай аавыг “Ямар овоо муу хулгайч вэ?” гэж хэлээд ахиад бүдүүн мод олоод ирье гээд цаашаа явсан гэсэн. Тэгтэл тэр хооронд нь хугарсан приус модоор нь дэд ахлагч **** нь дахиад манай аавыг бөгс болон гуяны ар хэсэгт нь 3-4 удаа цохисон гэсэн. Тэгээд удалгүй ахмад **** нь бүдүүн мод авчраад манай аавд “Би одоо таныг 5 удаа цохиод явуулна” гэж хэлэхэд нь манай аав “за” гэж хэлсэн байсан. Тэгтэл ахмад **** нь бүдүүн модоороо хүчтэй 2 удаа цохих үед манай аавын хөл мэдээ алдаж эхэлсэн гэсэн. Тэгтэл ахмад **** нь удаа дараалан цохиж байхдаа “Гутлаа тайл хөлийн чинь ул хэсэгт цохино” гэж хэлэхээр нь манай аав “Би хөл рүүгээ цохиулахгүй” гэж хэлсэн. Бас ахиад хэд хэд цохиод авахаар нь манай аав ахмад ****гийн цохиж байсан приүс модыг барьж аваад “Одоо болоо юм биш үү 5 цохиулаад яв гэж хэлсэн биз дээ” гээд шууд “За би явлаа” гээд гараад явсан гэсэн. Харин тэр үед гадаа машин дотор **** ах аавыг хүлээж байсан юм. Тэгээд аав дотроос гарч ирээд **** ахад “Сая би баахан бөгс рүүгээ цохиулж байгаад гарч ирлээ. Одоо миний бөгс болон гуяны ар хэсэгт хөндүүр байна” гэж хэлээд манай аав гэртээ хүргүүлсэн гэсэн. Ийм л асуудал болсон гэж манай аав надад хэлсэн. Мөн манай эгч Нандинсувдад хэлсэн байсан...” гэжээ. (1-р хх-ийн 51-53),

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд Хэнтий аймгаас манай дүү ****надад “Эгч ээ би аавын хөлийг угааж өгөх гэж байгаад харлаа. Аав хүнд зодуулсан юм шиг байна” гэж хэлсэн. Юу болсон талаар нь асуухад манай дүү “Би сайн мэдэхгүй. Аав надад юу ч хэлэхгүй байна” гэж хэлэхээр нь маргааш өглөө нь ааваас юу болсон талаар нь асуусан. Тэгээд ааваас юу болсон, яагаад бие нь тэгж хөхөрсөн талаар асуухад эхлээд надад юу ч яриагүй “Зүгээр ээ” гээд байсан. Тэгээд би ажилдаа явах болоод шууд гэрээсээ гараад явсан. Харин маргааш аавтай тухтай сууж байгаад ярилцсан чинь надад бүх үнэнээ хэлсэн юм. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нь хошууч **** нь **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод гэртээ байхад нь ирээд аавын бугуйн цаг нь унтарсан байгаа талаар хэлээд ажил руугаа авч очоод манай аавын бугуйн цаг эвдэрсэн байна дэд ахлагч ****д үзүүл гэж хэлээд тухайн алба хаагчийг **** сумын 3 дугаар баг дунд захын барилга дээр ахмад ****гийн хамт байгаа гэж хэлэхэд манай аав гэртээ хариад машинаа **** ахаар бариулаад ахынхаа хүүхдийг гэрээс нь очиж аваад эмнэлэг рүү буулгаж өгөөд **** сумын 3 дугаар баг дунд захын барилга дээр очоод тухайн газарт хоригдол хараад ажиллуулж байсан ахмад ****тай уулзаад учир байдлаа хэлсэн чинь дэд ахлагч **** дуудаж аавын бугуйн цагийг үзүүлсэн гэсэн. Тэгтэл дэд ахлагч **** нь аавын бугуйн цагийг үзээд “Дэлгэц нь шатсан байна” гэж хэлээд буцаагаад зүүж өгсөн гэсэн. Тэгтэл хажууд нь зогсож байсан ахмад ****гийн гар утас нь дугараад утсаар ярьж байгаад аавыг “Энд ирсэн байна” гэж хэлж байсан гэсэн. Харин удалгүй ахмад **** утсаар ярьж дуусаад манай аавд “**** дарга чамд арга хэмжээ ав гэж байна” гээд манай аавыг приус мод бариулаад тухайн баригдаж байгаа барилгын 1 давхрын баруун урд хэсэгт дэд ахлагч **** өөр нэг 50 гаруй насны эрэгтэй ахтай хамт дөрвүүлээ тухайн барилга руу орсон гэсэн. Тэгээд ахмад **** нь манай аавыг цаашаа хараад цонх түшээд зогс гэж хэлээд тухайн газар руу авч орсон приус модоороо манай аавын бөгс болон гуяны ар хэсэгт хэд хэдэн удаа цохисон чинь тухайн приус мод нь хугарсан гэсэн. Тэгтэл ахмад **** нь манай аавыг “Ямар овоо муу хулгайч вэ?” гэж хэлээд ахиад бүдүүн мод олоод ирье гээд цаашаа явсан гэсэн. Тэгтэл тэр хооронд нь хугарсан приус модоор нь дэд ахлагч **** нь дахиад манай аавыг бөгс болон гуяны ар хэсэгт нь 3-4 удаа цохисон гэсэн. Тэгээд удалгүй ахмад **** нь бүдүүн мод авчраад манай аавд “Би одоо таныг 5 удаа цохиод явуулна” гэж хэлэхэд нь манай аав “за” гэж хэлсэн байсан. Тэгтэл ахмад **** нь бүдүүн модоороо хүчтэй 2 удаа цохих үед манай аавын хөл мэдээ алдаж эхэлсэн гэсэн. Тэгтэл ахмад **** нь удаа дараалан цохиж байхдаа “Гутлаа тайл хөлийн чинь ул хэсэгт цохино” гэж хэлэхээр нь манай аав “Би хөл рүүгээ цохиулахгүй” гэж хэлсэн. Бас ахиад хэд хэд цохиод авахаар нь манай аав ахмад ****гийн цохиж байсан приус модыг барьж аваад “Одоо болоо юм биш үү 5 цохиулаад яв гэж хэлсэн биз дээ” гээд шууд “За би явлаа” гээд гараад явсан гэсэн. Харин тэр үед гадаа машин дотор **** ах аавыг хүлээж байсан юм. Тэгээд аав дотроос гарч ирээд **** ахад “Сая би баахан бөгс рүүгээ цохиулж байгаад гарч ирлээ. Одоо миний бөгс болон гуяны ар хэсэгт хөндүүр байна” гэж хэлээд манай аав гэртээ хүргүүлсэн гэсэн. Ийм л асуудал болсон гэж манай аав надад хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 56-58),

 

Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багт байх дунд захын барилга дээр ахмад ****тай уулзаж бугуйн цагаа засуулах гээд очсон юм. Харин тухайн газарт очоод ахмад ****тай уулзаад дэд ахлагч ****гаар бугуйн цагаа засуулаад байж байгаад нэг танихгүй залууг дагуулаад тухайн баригдаж байгаа барилгын урд талын барилга руу дагуулаад ахмад ****, дэд ахлагч **** нар надтай хамт орсон. Тэгээд тухайн барилгын нэг давхарт гараад л намайг явж бай гэж хэлэхээр нь би тухайн газраас гараад явсан...” гэжээ. (1-р хх-ийн 61-62),

 

Гэрч Б.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн ялтан **** нь цахим бугуйвчийг унтарсан тул тухайн айлд очсон. Тэгээд ****ийн цахим бугуйвч нь асахгүй байсан тул ажил руу аваад явсан. Харин ажлын байран дээр авчраад цахим бугуйвчийг асааж үзсэн чинь дэлгэц нь болохгүй байхаар нь ****, **** хоёр дээр очиж засуулах талаар хэлээд байгаа газрын зааж өгсөн ... Би тухайн өглөө ****тай утсаар 1 удаа ярьсан. Тэгээд утсаар ярихдаа ****ийг очсон уу гэж асуугаад л ирсэн гэхээр “За” гэж хэлээд утсаа тасалсан. Өөрөөр ****тай ярьсан зүйл байхгүй. Би ****д арга хэмжээ ав гэж утсаар ярьсан зүйл байхгүй. Бусад өдрүүдэд бол ****тай ажлын чиглэлээр 4-5 удаа бол утсаар ярьдаг юм...” гэжээ. (1-р хх-ийн 69-70),

 

Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны 08 цаг 30 минутын орчим **** сумын 3 дугаар багт байх дунд захын барилга дээр хэдэн дэд ахлагч ****н хамтаар ял эдэлж буй 10 хоригдол хараад ажиллаж байсан юм. Харин 09 цаг өнгөрч байхад хошууч **** над руу залгаад “****ийг явууллаа шүү. Цаг нь болохгүй байна” гэж ярьсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа **** тухайн барилга дээр ирсэн. Тэгэхээр нь би ****ийн бугуйн цагийг үзүүлэх гээд дэд ахлагч ****г дуудаж үзүүлсэн. Тэр үед ****ийн бугуйн цагийн дэлгэц нь болохгүй байсан. Тэгээд **** нь 2 өдрийн турш бугуйн цагаа унтраасан учраас тухайн хүнд ямар арга хэмжээ авах талаар нь хэлээд “Таны гаргасан зөрчлийг бичгээр авна. Ял солих үндэслэлтэй байна” гэж хэлсэн чинь **** надаас “Та битгий миний ялыг солиоч. Би хувийн арга хэмжээ аваад ганцхан удаа явуулчих” гэхээр нь тийм зүйл байхгүй гэж хэлсэн юм. Тэгтэл **** “Би ахиж ийм зөрчил гаргахгүй” гээд байхаар нь “За тэгвэл чамайг бодоод нэг удаа хувийн арга хэмжээ аваад явуулъя” гэж хэлээд тухайн баригдаж байсан барилгын дотор 1 давхар гараад нарийн приус модоор бөгс болон гуяны ар хэсэгт нь 3 удаа цохисон чинь миний цохиж байсан мод хугарсан. Харин би дахиад нэг приус мод олж ирэхээр яваад эргэж ирээд 2 удаа бөгс болон гуяны ар хэсэгт цохисон...” гэжээ. (1-р хх-ийн 93-95),

 

Шүүгдэгч Г.Ммөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ “...намайг ахмад **** гар утсаар дуудаж ****ийн бугуйн цагийг үзүүлсэн. Тэр үед ****ийн бугуйн цагийн дэлгэц нь хагарсан, шатсан байсан. Тэгээд тухайн үед ахмад **** ****т та 2 өдрийн турш бугуйн цагаа унтраасан учраас тухайн хүнд ямар арга хэмжээ авах талаар нь хэлээд “Таны гаргасан зөрчлийг бичгээр авна. Ял солих үндэслэлтэй байна” гэж хэлсэн чинь **** ахмад ****гаас “Та битгий миний ялыг солиоч. Хувийн арга хэмжээ аваад ганцхан удаа явуулчих” гээд гуйгаад л байсан. Тэр үед ахмад **** “Тийм зүйл байхгүй” гэж хэлсэн юм. Тэгтэл **** “Би ахиж ийм зөрчил гаргахгүй” гээд гуйгаад л байхаар нь ахмад **** нь ****ийг дагуулаад тухайн баригдаж байсан барилгын дотор 1 давхар гараад нарийн приус модоор бөгс болон гуяны ар хэсэгт нь 3 удаа цохисон чинь тухайн приус мод хугарсан. Тэгээд ахмад **** гараад яваад өгөхөөр нь би хугарсан модны богино хэсгээр нь 2 удаа бөгс хэсэгт нь зөөлөн цохисон...” гэжээ. (1-р хх-ийн 98-100),

 

Гэрч ****ийн мэдүүлэг (1-р хх-ийн 72-73),

Гэрч ****гийн мэдүүлэг (1-р хх-ийн 75-76),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 492 дугаартай “...1. ****ийн биед баруун өгзөг, баруун гуяны ар дээд хэсэг, зүүн өгзөг, зүүн гуяны ар дээд, дунд, доод хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3.4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  (1-р хх-ийн 82-83),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1008 дугаартай “...1. ****ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй байна.

2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй.

3. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 92-93),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 12),

****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 14-15, 16),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 19-21, 22-27),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 111, 150),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 112-113, 151-152),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/91 дугаартай “П.Эд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаал (1-р хх-ийн 145),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1009 дугаартай “П.Эг албан тушаалд томилох тухай” тушаал (1-р хх-ийн 144),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 дугаартай “П.Эг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаал (1-р хх-ийн 143),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/225 дугаартай “Ахлагчийн сургууль төгсөгчдийг албан тушаалд томилж, цэргийн цол олгох тухай” тушаал (1-р хх-ийн 167),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 дугаартай “****ын ****г албан тушаал дэвшүүлэн томилох тухай” тушаал (1-р хх-ийн 166),

Албан тушаалын тодорхойлолт (1-р хх-ийн 146-149, 169-172),

П.Эгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 117-142),

Г.****н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 156-164),

П.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (1-р хх-ийн 114, 115, 116)

Г.****н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (1-р хх-ийн 153, 154, 155) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч П.Э, Г.Мнарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын ****, **** овогт ****ын **** нар нь бүлэглэж, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 1 давхарт хохирогч ****ийн биеийн ар талын хэсэгт барилгын приүс модоор олон удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун өгзөг, баруун гуяны ар дээд хэсэг, зүүн өгзөг, зүүн гуяны ар дээд, дунд, доод хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчим **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод гэртээ байж байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хошууч **** дарга ирээд миний бугуйн цаг болохгүй байна гэж хэлээд ажил руугаа аваад явсан. Харин ажил дээр нь очоод **** дарга хэсэг хугацааны дараа миний бугуйн цагийг цэнэглэж үзээд “Болж байна. Харин дэлгэцийг нь ахмад ****, дэд ахлагч **** нарт үзүүл” гэж хэлээд байгаа газар “**** сумын 3 дугаар багт байх дунд захын барилга дээр хүмүүс хараад байж байгаа тийшээ оч” гэж хэлсэн. Тэгээд би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гараад **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод гэртээ ирсэн. Тэгээд би гэрээсээ гарахдаа машинаа **** ахаар бариулаад ахынхаа хүүхдийг хүүхэдтэй нь гэрээс нь аваад эмнэлэг рүү хүргэж өгөөд дараа нь **** сумын 3 дугаар багт байх дунд захын барилга дээр очсон. Тэгээд би тухайн барилгын хашаа руу нь ороод очтол ахмад **** байж байсан. Тэгэхээр нь би ахмад **** дээр очоод “**** дарга намайг дэд ахлагч ****д бугуйн цагаа үзүүлчих гэж хэлсэн” гэж хэлсэн чинь ахмад **** гар утсаараа дэд ахлагч ****г дуудсан. Харин удалгүй дэд ахлагч **** ирээд миний гараас бугуйн цагийг минь тайлж аваад үзсэн. Тэгээд бараг 30 гаруй минут болоод дэд ахлагч **** надад миний бугуйн цагийн дэлгэц нь шатсан талаар хэлээд эргэж зүүж өгсөн. Харин намайг бугуйн цагаа үзүүлж байхад ахмад **** гар утсаар ярьж байгаад дуусаад “Надад дарга арга хэмжээ ав гэж байна” гээд надад барилгын приус мод бариулаад “Бариад зогсож бай” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би бугуйн цагаа зүүгээд дууссан чинь намайг тухайн барилгын баруун талд баригдаж байсан барилгын 1 давхарт оруулаад баруун урд талын буланд аваачиж зогсож байгаад “Цонхны тавцан байсан хэсэг дээр гараа тавиад цаашаа хараад зогс” гэж хэлсэн. Тэгтэл ахмад **** миний бөгс болон гуяны ар хэсэгт 2 удаа цохисон чинь тухайн приүс мод нь хугарсан. Харин тэр үед ахмад **** намайг “Яасан овоо муу хулгайч вэ? Мод нь хугарчихлаа. Хугардаггүй мод олж ирнэ” гээд цаашаа явсан. Харин тэр үед хугарсан модыг аваад дэд ахлагч **** миний бөгс болон гуяны ар хэсэгт 3 удаа цохисон юм. Тэгээд удалгүй ахмад **** барилгын бүдүүн приус мод бариад хүрч ирээд намайг “Цаашаа хараад зогс” гэж хэлээд миний бөгс болон гуяны ар, хонго хэсэгт хэд хэдэн удаа цохиод зодоод байхаар нь сүүлдээ би өвдөөд тухайн намайг цохиж байсан модыг нь барьж аваад “Би явлаа” гэж хэлсэн чинь ахмад **** намайг “Байж бай чи. Гутлаа тайл хөлийн чинь ул хэсэгт цохино” гээд байхаар нь би “Хөл рүүгээ цохиулахгүй, би хөлгүй болчихвол яаж ажил хийх юм” гэж хэлээд тухайн барилгаас гараад зугтаасан. Тэр үед барилгын хашааны гадна талд **** ах машин дотроо намайг хүлээгээд байж байсан. Тэгээд шууд би машиндаа суугаад **** ахад “Сая баахан модоор бөгс рүүгээ цохиулж байгаад ирлээ” гэж хэлээд гэртээ хүргүүлсэн...” гэх, гэрч ****ын “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод ****ийн гэрт ирсэн. Тэгээд **** надаар машинаа бариулаад “Хоёр даргатай уулзаад цагаа үзүүлээд ирье” гэж хэлэхээр нь ****ийн гэрээс машиныг нь барьж гараад **** сумын 3 дугаар баг Өндөрхаан хорооллоос ****ийн ахын охиныг хүүхэдтэй нь аваад эмнэлэг дээр буулгаж өгсөн. Тэгээд **** бид хоёр **** сумын 3 дугаар баг дунд захын баригдаж байгаа барилгын зүүн талд хашааны гадна талд зогссон. Харин тэр үед **** “Хоёр даргадаа цагаа үзүүлээд ирье” гэж хэлээд тухайн газарт орсон. Тэгээд **** 1 цаг 30 гаруй минут гарч ирэхгүй би гадаа нь цагаа хараад л хүлээгээд байсан. Тэгтэл **** тухайн газраас гарч ирээд машин дотор суугаад 2 гуя хэсгээ бариад байхаар нь би “Яасан юм бэ?” гэсэн чинь “Сая дотор ороод эхлээд нарийн модоор цохиулсан чинь нөгөө нь хугараад, дараа нь бүдүүн модоор цохиулсан” гэж хэлээд гэр лүүгээ надаар хүргүүлсэн. Тэгээд би 2 хоногийн дараа ****ийн гэрээр орсон чинь халуураад хэвтэж байсан. Тэгэхээр нь би “Яасан юм бэ? дээр цохиулсан гэсэн. Тэрнээс болсон уу?” гээд өмдийг нь доош нь болгоод харсан чинь бөгснөөс доошоо хонго хэсэг хүртлээ хөх алаг болсон байсан...” гэх, гэрч Э.Нандинболорын “...Тэгээд ахмад **** нь манай аавыг цаашаа хараад цонх түшээд зогс гэж хэлээд тухайн газар руу авч орсон приус модоороо манай аавын бөгс болон гуяны ар хэсэгт хэд хэдэн удаа цохисон чинь тухайн приус мод нь хугарсан гэсэн. Тэгтэл ахмад **** нь манай аавыг “Ямар овоо муу хулгайч вэ?” гэж хэлээд ахиад бүдүүн мод олоод ирье гээд цаашаа явсан гэсэн. Тэгтэл тэр хооронд нь хугарсан приус модоор нь дэд ахлагч **** нь дахиад манай аавыг бөгс болон гуяны ар хэсэгт нь 3-4 удаа цохисон гэсэн. Тэгээд удалгүй ахмад **** нь бүдүүн мод авчраад манай аавд “Би одоо таныг 5 удаа цохиод явуулна” гэж хэлэхэд нь манай аав “за” гэж хэлсэн байсан. Тэгтэл ахмад **** нь бүдүүн модоороо хүчтэй 2 удаа цохих үед манай аавын хөл мэдээ алдаж эхэлсэн гэсэн. Тэгтэл ахмад **** нь удаа дараалан цохиж байхдаа “Гутлаа тайл хөлийн чинь ул хэсэгт цохино” гэж хэлэхээр нь манай аав “Би хөл рүүгээ цохиулахгүй” гэж хэлсэн. Бас ахиад хэд хэд цохиод авахаар нь манай аав ахмад ****гийн цохиж байсан приүс модыг барьж аваад “Одоо болоо юм биш үү 5 цохиулаад яв гэж хэлсэн биз дээ” гээд шууд “За би явлаа” гээд гараад явсан гэсэн. Харин тэр үед гадаа машин дотор **** ах аавыг хүлээж байсан юм. Тэгээд аав дотроос гарч ирээд **** ахад “Сая би баахан бөгс рүүгээ цохиулж байгаад гарч ирлээ. Одоо миний бөгс болон гуяны ар хэсэгт хөндүүр байна” гэж хэлээд манай аав гэртээ хүргүүлсэн гэсэн...” гэх, гэрч ****ын “...Харин удалгүй ахмад **** утсаар ярьж дуусаад манай аавд “**** дарга чамд арга хэмжээ ав гэж байна” гээд манай аавыг приус мод бариулаад тухайн баригдаж байгаа барилгын 1 давхрын баруун урд хэсэгт дэд ахлагч **** өөр нэг 50 гаруй насны эрэгтэй ахтай хамт дөрвүүлээ тухайн барилга руу орсон гэсэн. Тэгээд ахмад **** нь манай аавыг цаашаа хараад цонх түшээд зогс гэж хэлээд тухайн газар руу авч орсон приус модоороо манай аавын бөгс болон гуяны ар хэсэгт хэд хэдэн удаа цохисон чинь тухайн приус мод нь хугарсан гэсэн. Тэгтэл ахмад **** нь манай аавыг “Ямар овоо муу хулгайч вэ?” гэж хэлээд ахиад бүдүүн мод олоод ирье гээд цаашаа явсан гэсэн. Тэгтэл тэр хооронд нь хугарсан приус модоор нь дэд ахлагч **** нь дахиад манай аавыг бөгс болон гуяны ар хэсэгт нь 3-4 удаа цохисон гэсэн. Тэгээд удалгүй ахмад **** нь бүдүүн мод авчраад манай аавд “Би одоо таныг 5 удаа цохиод явуулна” гэж хэлэхэд нь манай аав “за” гэж хэлсэн байсан. Тэгтэл ахмад **** нь бүдүүн модоороо хүчтэй 2 удаа цохих үед манай аавын хөл мэдээ алдаж эхэлсэн гэсэн. Тэгтэл ахмад **** нь удаа дараалан цохиж байхдаа “Гутлаа тайл хөлийн чинь ул хэсэгт цохино” гэж хэлэхээр нь манай аав “Би хөл рүүгээ цохиулахгүй” гэж хэлсэн. Бас ахиад хэд хэд цохиод авахаар нь манай аав ахмад ****гийн цохиж байсан приус модыг барьж аваад “Одоо болоо юм биш үү 5 цохиулаад яв гэж хэлсэн биз дээ” гээд шууд “За би явлаа” гээд гараад явсан гэсэн. Харин тэр үед гадаа машин дотор **** ах аавыг хүлээж байсан юм. Тэгээд аав дотроос гарч ирээд **** ахад “Сая би баахан бөгс рүүгээ цохиулж байгаад гарч ирлээ. Одоо миний бөгс болон гуяны ар хэсэгт хөндүүр байна” гэж хэлээд манай аав гэртээ хүргүүлсэн гэсэн...” гэх, гэрч Э.Энхээгийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багт байх дунд захын барилга дээр ахмад ****тай уулзаж бугуйн цагаа засуулах гээд очсон юм. Харин тухайн газарт очоод ахмад ****тай уулзаад дэд ахлагч ****гаар бугуйн цагаа засуулаад байж байгаад нэг танихгүй залууг дагуулаад тухайн баригдаж байгаа барилгын урд талын барилга руу дагуулаад ахмад ****, дэд ахлагч **** нар надтай хамт орсон. Тэгээд тухайн барилгын нэг давхарт гараад л намайг явж бай гэж хэлэхээр нь би тухайн газраас гараад явсан...” гэх, гэрч Б.****ын “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг ****гийн 12-04 тоотод зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн ялтан **** нь цахим бугуйвчийг унтарсан тул тухайн айлд очсон. Тэгээд ****ийн цахим бугуйвч нь асахгүй байсан тул ажил руу аваад явсан. Харин ажлын байран дээр авчраад цахим бугуйвчийг асааж үзсэн чинь дэлгэц нь болохгүй байхаар нь ****, **** хоёр дээр очиж засуулах талаар хэлээд байгаа газрын зааж өгсөн ... Би тухайн өглөө ****тай утсаар 1 удаа ярьсан. Тэгээд утсаар ярихдаа ****ийг очсон уу гэж асуугаад л ирсэн гэхээр “За” гэж хэлээд утсаа тасалсан. Өөрөөр ****тай ярьсан зүйл байхгүй. Би ****д арга хэмжээ ав гэж утсаар ярьсан зүйл байхгүй. Бусад өдрүүдэд бол ****тай ажлын чиглэлээр 4-5 удаа бол утсаар ярьдаг юм...” гэх, шүүгдэгч П.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны 08 цаг 30 минутын орчим **** сумын 3 дугаар багт байх дунд захын барилга дээр хэдэн дэд ахлагч ****н хамтаар ял эдэлж буй 10 хоригдол хараад ажиллаж байсан юм. Харин 09 цаг өнгөрч байхад хошууч **** над руу залгаад “****ийг явууллаа шүү. Цаг нь болохгүй байна” гэж ярьсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа **** тухайн барилга дээр ирсэн. Тэгэхээр нь би ****ийн бугуйн цагийг үзүүлэх гээд дэд ахлагч ****г дуудаж үзүүлсэн. Тэр үед ****ийн бугуйн цагийн дэлгэц нь болохгүй байсан. Тэгээд **** нь 2 өдрийн турш бугуйн цагаа унтраасан учраас тухайн хүнд ямар арга хэмжээ авах талаар нь хэлээд “Таны гаргасан зөрчлийг бичгээр авна. Ял солих үндэслэлтэй байна” гэж хэлсэн чинь **** надаас “Та битгий миний ялыг солиоч. Би хувийн арга хэмжээ аваад ганцхан удаа явуулчих” гэхээр нь тийм зүйл байхгүй гэж хэлсэн юм. Тэгтэл **** “Би ахиж ийм зөрчил гаргахгүй” гээд байхаар нь “За тэгтэл чамайг бодоод нэг удаа хувийн арга хэмжээ аваад явуулъя” гэж хэлээд тухайн баригдаж байсан барилгын дотор 1 давхар гараад нарийн приус модоор бөгс болон гуяны ар хэсэгт нь 3 удаа цохисон чинь миний цохиж байсан мод хугарсан. Харин би дахиад нэг приус мод олж ирэхээр яваад эргэж ирээд 2 удаа бөгс болон гуяны ар хэсэгт цохисон...” гэх, шүүгдэгч Г.****н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...намайг ахмад **** гар утсаар дуудаж ****ийн бугуйн цагийг үзүүлсэн. Тэр үед ****ийн бугуйн цагийн дэлгэц нь хагарсан шатсан байсан. Тэгээд тухайн үед ахмад **** ****т та 2 өдрийн турш бугуйн цагаа унтраасан учраас тухайн хүнд ямар арга хэмжээ авах талаар нь хэлээд “Таны гаргасан зөрчлийг бичгээр авна. Ял солих үндэслэлтэй байна” гэж хэлсэн чинь **** ахмад ****гаас “Та битгий миний ялыг солиоч. Хувийн арга хэмжээ аваад ганцхан удаа явуулчих” гээд гуйгаад л байсан. Тэр үед ахмад **** “Тийм зүйл байхгүй” гэж хэлсэн юм. Тэгтэл **** “Би ахиж ийм зөрчил гаргахгүй” гээд гуйгаад л байхаар нь ахмад **** нь ****ийг дагуулаад тухайн баригдаж байсан барилгын дотор 1 давхар гараад нарийн приус модоор бөгс болон гуяны ар хэсэгт нь 3 удаа цохисон чинь тухайн приус мод хугарсан. Тэгээд ахмад **** гараад яваад өгөхөөр нь би хугарсан модны богино хэсгээр нь 2 удаа бөгс хэсэгт нь зөөлөн цохисон...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 492 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1008 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч П.Э, Г.Мнар нь бүлэглэж ****ийн өгзөг, гуя, шилбэний ар хэсэгт модоор олон удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч П.Э, Г.Мнар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч П.Э, Г.Мнарын үйлдлийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 492 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч П.Э, Г.Мнарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Э, Г.Мнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Э, Г.Мнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Э, Г.Мнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэгдэж үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тын “...эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Б “...шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед төрийн албан хаагч байсан, ял шийтгэл оногдуулах зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүндрүүлэн зүйлчлүүлэхээр шүүх хуралдааныг 60 хоногоор завсарлуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч П.Э, Г.Мнар нь хохирогч ****ийг бугуйн цагаа унтрааж, ажиллагаагүй болгосон гэх шалтгаанаар баригдаж буй барилгын 1 давхарт түүний өгзөг, гуя, шилбэний ар хэсэгт модоор олон удаа цохисон үйлдэл нь Монгол Улсын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэсэн тодорхойлолтод хамаарахгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч П.Эд 2,000,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгч Г.****д 1,200,000 төгрөгөөр торгох ялын санал, хохирогчийн өмгөөлөгч Г.Б нь шүүгдэгч П.Э, Г.Мнарт тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Т эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй бөгөөд шүүхээс шүүгдэгч П.Э, Г.Мнарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг шүүгдэгч нарын хөрөнгө орлого олох боломжийг харгалзан 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Э, Г.Мнарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс эмчилгээтэй холбоотой болон бусад зардлын талаар нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Б “...мөрдөгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэл гэж тогтоосон тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 15,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэх санал дүгнэлтийг гаргасан.   

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

 

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл мөрдөгчид гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах эрх олгогдоогүй байна.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1008 дугаартай “...1. ****ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй байна.

2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй.

3. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй” гэх дүгнэлт (2-р хх-ийн 92-93) авагдсан байх бөгөөд хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.Э, Г.Мнар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****, **** овогт ****ын **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****, ****ын **** нарт 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, Г.Мнарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хохирогчийн өмгөөлөгч Г.Бийн сэтгэцэд учирсан хохиролд нэхэмжилсэн 15,000,000 (арван таван сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.Э, Г.Мнар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Э, Г.Мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР