| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2019/00201/И |
| Дугаар | 104/ШШ2019/00216 |
| Огноо | 2019-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 104/ШШ2019/00216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* хороо, ******* /РД:*******/
Хариуцагч: *******, ******* хороо, д байрлах ХХК,
Хариуагч: *******, ******* хороо, д байрлах ******* ХХК,
Хариуцагч: *******, ******* хороо, , тоотод оршин суух, ын /РД:,
Хариуцагч: Хавсралтад дурдсан нэр бүхий 61 хэрэглэгч нарт холбогдох
цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд ХХК-аас 180.960 төгрөг, ******* ХХК-иас 415.536 төгрөг, өөс 205.404 төгрөг болон хавсралтад дурдсан нэр бүхийн 61 хэрэглэгчдээс 42.212.517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ХХК нь 2014-2015 оны хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр болох 180.960 төгрөгийг, ******* ХХК нь 2014-2015 оны хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр болох 415.536 төгрөгийг, хавсралтанд дурдсан нэр бүхий 61 хэрэглэгч 2006-2016 оны хооронд хэрэглэсэн нийт 42.212.517 төгрөгийг төлөлгүй авлага үүсгэн сураггүй алга болсон. Тухайн үед авлага барагдуулагч, монтёр байцаагч нар Эрчим хүчний тухай хуулийн 3******* зүйлийн 32.2.1.-д зааснаар эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж, өр авлагаа шаардсан боловч хаяган дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй, ямар ч авах боломжгүй байсан бөгөөд өр авлагыг барагдуулахын тулд хаяг тогтоох, эрэн сурвалжлах, үйл ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй.
Хариуцагч нь Налайх дүүргийн ******* хороонд оршин сууж байгаад цахилгаан эрчим хүчний төлбөр 205.404 төгрөгийг төлөлгүй үлдээсэн. 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Тухайн үед авлага барагдуулагч , монтёр байцаагч нь эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлж өр авлагаа шаардсан боловч төлбөрийн чадваргүй, хүнд өвчтэй байсан. Иймд дээрх өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТӨХК цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд ХХК-аас 180.960 төгрөг, ******* ХХК-иас 415.536 төгрөг, өөс 205.404 төгрөг болон хавсралтад дурдсан нэр бүхийн 61 хэрэглэгчдээс 42.212.517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Дээрх хариуцагч нар болох ХХК 180.960 төгрөг, ******* ХХК 415.536 төгрөг, 205.404 төгрөг болон хавсралтад дурдсан нэр бүхийн 61 хэрэглэгчид 42.212.517 төгрөгийн найдваргүй авлага нь *******д үүссэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан тус төвийн найдваргүй авлагын жагсаалтаар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан ба хэрэглэгчид нь хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд үйлдэгдсэн хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд зааснаар хэрэглэгч эрчим хүч хэрэглэсэн сарын дараа сарын 10-ны дотор гарсан төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3. тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан байна.
Мөн хариуцагч ХХК болон ******* ХХК хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар, 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээгээр, хавсралтад дурдсан нэр бүхий 61 хэрэглэгч нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй болох нь Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.
Иймд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд ХХК-аас 180.960 төгрөг, ******* ХХК-иас 415.536 төгрөг, өөс 205.404 төгрөг болон хавсралтад дурдсан нэр бүхийн 61 хэрэглэгчдээс 42.212.517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 395.030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд ХХК-аас 180.960 /зуун наян мянга есөн зуун жар/ төгрөг, ******* ХХК-иас 415.536 /дөрвөн зуун арван таван мянга таван зуун гучин зургаа/ төгрөг, өөс 205.404 /хоёр зуун таван мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг болон хавсралтад дурдсан нэр бүхийн 61 хэрэглэгчдээс 42.212.517 /дөчин хоёр сая хоёр зуун арван хоёр мянга таван зуун арван долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 395.030 /гурван зуун ерэн таван мянга гуч/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН