Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

 

  2025         05           29                                             2025/ШЦТ/133

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Хохирогч П.М

Хохирогчийн өмгөөлөгч Л.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б

Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****эд холбогдох 2439000000149 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****” караокены зүүн талд байрлах контейнерын хажууд “замд зогссонгүй, хажуугаар шууд яваад өнгөрлөө” гэх үл, ялих зүйлээр шалтаглан хохирогч П.Мтэй маргалдаж нүүр хэсэгт нь цохин зодож түүний эрүүл мэндэд “зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...нэг цохисон, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Хохирогч П.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 04-ний орой “****” кароакед сууж байхад Б.И гэдэг хүнтэй таарч, караокеноос гарч цохиулсан нь үнэн. Маргааш нь Б.Иийг дуудаж хамар болон шүд амаа харуулсан. Би илүү дутуу ч үг яриагүй, бидний дунд маргалдсан зүйл болоогүй, би дагаж гарч цохиулсан. Маргааш өглөө нь ахаасаа ирж уучлалт гуйхгүй юм уу гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй...” гэв.

 

Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2024 оны 03 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрөөгөөд **** гэх найзынхаа хамт хоёулаа **** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй караокед орж нэг шил 0.5 граммын /нэрийг нь мэдэхгүй/ архийг хоёулаа хувааж уугаад сууж байхад зүс таньдаг ****ээ гэх хот хооронд явдаг залуу нэг найзтайгаа хамт хоёулаа орж ирээд хажуу ширээнд сууж байсан юм. Гэтэл 23 цаг өнгөрөөгөөд 00 цагийн орчимд л байх гэж бодож байна. ****ээ намайг “Хөгийн залуу хүн замд зогсож байхад зогсохгүй хөгийн залуу” гэх мэт үгээр оролдож байгаад караокеноос гаръя гэж хэлсэн. Тэр үед нь би түүнийг дагаад караокеноос гараад гадаа нь юм яриад зогсож байх үед бид хоёртой хамт явж байсан хоёр залуу караокены гадна гарч ирсэн. Тэр үед нь ****ээ бид хоёр тэр хэдээс холдоод тус караокены зүүн талд байсан контэйнерийн ойролцоо ****ээ миний урд гараад алхахаар нь би түүнийг дагаад араас нь алхаж байтал гэнэт эргэж хараад миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохичихоод эргэж ирээгүй яваад өгсөн. Харин би найзынхаа хамт гэртээ орж амарсан. Тухайн үедээ би цагдаагийн байгууллагад болон эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Учир нь би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэтэл маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ****ээ манай гэрт ирээд “Ах намайг уучлаарай, цагдаа сэргийлэх гээд яахын бэ? хоёулаа тохиръё” гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэтэл ****ээ гэх залуу одоог хүртэлх хугацаанд надад тохирсон мөнгөө өгөхгүй байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан. ... Би тухайн үед нийгмийн даатгал төлөөгүй байсан учраас яаралтай эмнэлэгт үзүүлэх гээд өөрийн төрсөн ах Мөнхтайваны регистрийн дугаарыг хэлээд үзүүлчихсэн юм. Би одоо өөрөө боловсролгүй мөн хуулийн мэдлэггүйн улмаас тухайн үед болчих байх гэсэн сэтгэлгээний үндсэн дээр өөрөө тухайн эмнэлгийн бичгийн овог, нэрийг өөрийнхөөрөө болгож засаад шинжээч эмчид өгч дүгнэлт гаргуулчихсан юм. Үүний дараа би Улаанбаатар хотод “Мөнгөн гүүр” гээд эмнэлэгт дахин өөрөө очиж өөрийнхөө регистрээр үзүүлэхэд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчид үзүүлсэн оноштой “Мөнгөн гүүр”-т үзүүлсэн онош маань яг таарч байгаа юм. Одоогийн байдлаар би ямар нэг байдлаар тухайн үед авсан гэмтлээ эмчлүүлж чадаагүй. Тэгээд сая 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албанд дахин үзүүлж харуулахад дүгнэлт нь мөн л хүндэвтэр гарч хуучин оношийг маань нотолж байна гэж үзэж байна..” гэжээ. (1-р хх-ийн 7-9, 184-185),

 

Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...23 цаг өнгөрч байхад танихгүй нэг залуу бид хоёрын ширээнд ирж суугаад ****ийг таньдаг бололтой түүнтэй ярилцаад тэр хоёр муудалцаж байгаа мэт хоёр биеэ элдэв буруу үгээр хэлж байснаа нөгөө танихгүй залуу /****ээ/ гэгч нь миний найзыг гаръя гэж хэлээд тэр хоёрыг би гаргахгүй гэсэн чинь ****, ****ээ хоёр “Бид хоёр зүгээрээ, муудахгүй” гэж хэлээд хамт баарнаас гарсан. Тэгээд тэр хоёрыг орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гарсан чинь тэр хоёр “****” караокены зүүн талд контэйнерийн хойно хоёулаа ярилцаад байгаа бололтой өөд өөдөөсөө хараад хоёр биеэ зүй бус үгээр хэлээд хэрэлдээд зогсож байсан. Тухайн үед **** өмсөж явсан куртикээ газарт унагаачихсан байхаар нь би куртикийг нь аваад тэр хоёр руу очих үед ****ээ гэх залуу ****ийг нэг удаа гараараа цохисон чинь **** газарт сөхөрч унаад нөгөө залуу нь яваад өгөхөөр нь би ****ийг аваад “****” караокены хойд талд байдаг гэрт нь оруулаад цусыг нь угаалгаад тэгээд би гэртээ харьсан...” гэжээ. (1-р хх-ийн 12-13),

 

Шинжээч эмч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан №472 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн толгойн тодосгогчгүй компютер томографийн хариунд зүүн хоншоор ясны урд хананы хуучин хугарал гэсэн. Энэ нь өмнө гаргасан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан №120 дугаартай ****эмчийн “...хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал” гэсэн хугаралууд нь ижил зүйлийг хоёр өөр хэллэгээр хэлсэн ба намайг нэмэлт дүгнэлт гаргах үед хугарал нь 28 хоногоос дээш буюу бороолжилт үүсч эхэлсэн байсан тул хуучин хугарал гэж бичигдсэн...” гэжээ. (1-р хх-ийн 203),

Шинжээч эмч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэхүү хоёр хугарал нь анатомийн байрлалаар нэг ижил зүйлийг хоёр өөр үгээр тайлбарласан байна. Хүний яс нь 28-аас дээш хоногийн хугацаанд бороожилт үүсч эхэлдэг. Миний гаргасан №120 дугаартай дүгнэлтээр шинэ гэмтэл байсан ба 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан №472 дугаартай шинжээч эмч ****ийн нэмэлт шинжилгээгээр бороожилт үүсч эхэлсэн хуучин гэмтэл гэж гарсан байна...” гэжээ. (1-р хх-ийн 206-207 ),

 

Шүүгдэгч Б.И мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний бие 2024 оны 03 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****” караокед найз Ууганбаярын хамт хоёулаа орсон. Тус караокед намайг ороход **** гэх залуу нэг найзтайгаа хамт явж байсан ба намайг дуудахаар нь би мэндэлчихээд очихгүйгээр өөр ширээнд найзтайгаа хоёулаа сууж байхад **** дэргэд ирж суугаад намайг ширээ рүүгээ дагуулж суулгасан. Тэгээд бид хоёр хоорондоо юм ярьж байгаад үл ойлголцсон чинь **** өөдөөс босоод ирэхээр нь бид хоёр караокеноос гарсан. Тэгээд гадаа гараад караокены зүүн талд байдаг контэйнерын дэргэд хоёулаа очоод учраа олох санаатай ярилцаад уг нь эвлэрээд буцаад караоке руу орохоор би түрүүлээд алхаж явтал **** гэнэт миний араас ална гэж дайраад ирэхээр нь би нэг удаа түүний нүүр хэсэгт нь цохиод тэгээд л цааш явсан. Түүнээс өөрөөр би түүний биед халдаагүй...” гэжээ. (1-р хх-ийн 41-42),

 

Гэрч ****ын мэдүүлэг (1-р хх-ийн 16-17),

Гэрч ****ийн мэдүүлэг (1-р хх-ийн 20-21),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай “...1. П.Мийн биед зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүдээс зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 29-31),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 472 дугаартай “...1. П.Мийн биед зүүн хоншоор ясны хөндийн урд хананы хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүдээс зүүн хоншоор ясны хуучин хугарал нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар 10% тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 188-190),

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/292 дугаартай “...1. Хэнтий аймгийн ШШХ-н шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024.03.22-ны өдрийн гаргасан №120 дугаартай дүгнэлтийн 1-р хариултанд дурьдсан хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл ба бусад хариулт нь үндэслэлтэй байна.

2. Хэнтий аймгийн ШШХ-н шинжээч эмч ****ийн 2024.09.30-ны өдрийн №472 дугаартай дүгнэлтийн 1-р хариултанд дурьдсан зүүн хоншоор ясны хуучин хугарлыг 2024.08.08-ны өдрийн толгойн КТГ-г үндэслэн гаргасан нь үндэслэлтэй байна.

3.4.П.Мийн биед зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл учирчээ.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

6.7. П.Мийн биед учирсан зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, 2 шүдний булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох хүснэгтийн 5.1.6.41.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт, зүүн доод зовхинд цус хуралт эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

8. Хамар яс болон хоншоор яс нь нүүрний ясны бүтцийг үүсгэдэг яснууд ба байрлал, үйл ажиллагааны хувьд тус тусын онцлог бүхий хоёр өөр яснууд юм...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 245-249),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаартай “...1. Пүрэвжавын **** /РД:ЛН83021812/-ийн сэтгэцэд 2024 оны 03 дугаар сарын 04-ний орой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.

2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.

3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 5-6),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 2),

П.Мийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 3),

Хохирлын талаарх баримтууд (1-р хх-ийн 61-66),

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/312 дугаартай албан бичиг, хавсралт (1-р хх-ийн 93-97),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 46),

Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 49, 50),

Б.Иийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 52-57),

Б.Иийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, байнга оршин суугаа хягийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (1-р хх-ийн 47, 48, 51), хохирогч П.Мээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 2 хуудас хохирлын баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Иэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****гийн **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****” караокены зүүн талд байрлах контейнерын хажууд хохирогч П.****тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч П.Мийн шүүх хуралдаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 04-ний орой “****” кароакед сууж байхад Б.И гэдэг хүнтэй таарч, караокеноос гарч цохиулсан нь үнэн. Маргааш нь Б.Иийг дуудаж хамар болон шүд амаа харуулсан. Би илүү дутуу ч үг яриагүй, бидний дунд маргалдсан зүйл болоогүй, би дагаж гарч цохиулсан. Маргааш өглөө нь ахаасаа ирж уучлалт гуйхгүй юм уу гэж хэлсэн...” гэх, хохирогч П.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрөөгөөд **** гэх найзынхаа хамт хоёулаа **** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй караокед орж нэг шил 0.5 граммын /нэрийг нь мэдэхгүй/ архийг хоёулаа хувааж уугаад сууж байхад зүс таньдаг ****ээ гэх хот хооронд явдаг залуу нэг найзтайгаа хамт хоёулаа орж ирээд хажуу ширээнд сууж байсан юм. Гэтэл 23 цаг өнгөрөөгөөд 00 цагийн орчимд л байх гэж бодож байна. ****ээ намайг “Хөгийн залуу хүн замд зогсож байхад зогсохгүй хөгийн залуу” гэх мэт үгээр оролдож байгаад караокеноос гаръя гэж хэлсэн. Тэр үед нь би түүнийг дагаад караокеноос гараад гадаа нь юм яриад зогсож байх үед бид хоёртой хамт явж байсан хоёр залуу караокены гадна гарч ирсэн. Тэр үед нь ****ээ бид хоёр тэр хэдээс холдоод тус караокены зүүн талд байсан контэйнерийн ойролцоо ****ээ миний урд гараад алхахаар нь би түүнийг дагаад араас нь алхаж байтал гэнэт эргэж хараад миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохичихоод эргэж ирээгүй яваад өгсөн...” гэх, гэрч Н.Чинзоригийн “...Тухайн үед **** өмсөж явсан куртикээ газарт унагаачихсан байхаар нь би куртикийг нь аваад тэр хоёр руу очих үед ****ээ гэх залуу ****ийг нэг удаа гараараа цохисон чинь **** газарт сөхөрч унаад нөгөө залуу нь яваад өгөхөөр нь би ****ийг аваад “****” караокены хойд талд байдаг гэрт нь оруулаад цусыг нь угаалгаад тэгээд би гэртээ харьсан...” гэх, шинжээч эмч ****ийн “...Миний гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан №472 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн толгойн тодосгогчгүй компютер томографийн хариунд зүүн хоншоор ясны урд хананы хуучин хугарал гэсэн. Энэ нь өмнө гаргасан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан №120 дугаартай ****эмчийн “...хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал” гэсэн хугаралууд нь ижил зүйлийг хоёр өөр хэллэгээр хэлсэн ба намайг нэмэлт дүгнэлт гаргах үед хугарал нь 28 хоногоос дээш буюу бороолжилт үүсч эхэлсэн байсан тул хуучин хугарал гэж бичигдсэн...” гэх, шинжээч эмч Ц.Тунгалагтамирын “...Энэхүү хоёр хугарал нь анатомын байрлалаар нэг ижил зүйлийг хоёр өөр үгээр тайлбарласан байна. Хүний яс нь 28-аас дээш хоногийн хугацаанд бороожилт үүсч эхэлдэг. Миний гаргасан №120 дугаартай дүгнэлтээр шинэ гэмтэл байсан ба 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан №472 дугаартай шинжээч эмч ****ийн нэмэлт шинжилгээгээр бороожилт үүсч эхэлсэн хуучин гэмтэл гэж гарсан байна...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Б.Иийн “...**** гэнэт миний араас ална гэж дайраад ирэхээр нь би нэг удаа түүний нүүр хэсэгт нь цохиод тэгээд л цааш явсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, П.Мийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 472 дугаартай, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/292 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Б.И нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Б.Иийн үйлдлийн улмаас хохирогч П.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 472 дугаартай, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/292 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нь “...шүүгдэгч Б.И нь хохирогч П.Мийг нэг удаа цохисноос болж дээрх гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй байна. Хамрын таславч S хэлбэрээр муруйсан гэж томографт бичсэнийг дүгнэлтдээ тусгаагүй байсан. Мөн хохирогч П.М нь ахынхаа үзүүлсэн баримтыг гараар засаж дүгнэлт гаргуулснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх саналыг гаргасан.

Хохирогч П.М нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...эрүүл мэндийн даатгал төлдөггүй байсан болохоор тухайн үед ахынхаа нэрээр эмнэлэгт үзүүлсэн, тэр баримтынхаа нэрийг өөрийн нэрээр засварлаж шинжээчид өгч хохирлын зэргийг тогтоосон дүгнэлт гаргуулсан нь үнэн...” гэж мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч П.М нь өөр хүний нэрээр эмнэлэгт үзүүлж, тухайн баримтынхаа нэрийг өөрийн нэрээр засварлаж, улмаар тухайн баримт болон шүдний эмчийн үзлэг, чих, хамар, хоолойн үзлэг зэрэг баримтуудыг  үндэслэж, мөн хохирогч П.Мийг өөрийн биеэр үзэж Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтээр хохирогч П.Мэд хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдсон болох нь тогтоодож байна.

 

Мөн хохирогч П.Мийг дахин өөрийн биеэр үзэж болон холбогдох эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэж гаргасан Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 472 дугаартай дүгнэлт, мөн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0525/292 дугаартай “...1. Хэнтий аймгийн ШШХ-н шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гаргасан №120 дугаартай дүгнэлтийн 1-р хариултанд дурьдсан хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл ба бусад хариулт нь үндэслэлтэй байна.

2. Хэнтий аймгийн ШШХ-н шинжээч эмч ****ийн 2024.09.30-ны өдрийн №472 дугаартай дүгнэлтийн 1-р хариултанд дурьдсан зүүн хоншоор ясны хуучин хугарлыг 2024.08.08-ны өдрийн толгойн КТГ-г үндэслэн гаргасан нь үндэслэлтэй байна.

3.4.П.Мийн биед зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл учирчээ.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

6.7. П.Мийн биед учирсан зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, 2 шүдний булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох хүснэгтийн 5.1.6.41.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт, зүүн доод зовхинд цус хуралт эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

8. Хамар яс болон хоншоор яс нь нүүрний ясны бүтцийг үүсгэдэг яснууд ба байрлал, үйл ажиллагааны хувьд тус тусын онцлог бүхий хоёр өөр яснууд юм...” гэх дүгнэлт зэргээр хохирогч П.Мийн эрүүл мэндэд зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал бүхий хүндэвтэр хохирол нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн болох нь тогтоогдож байна.

Харин хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл буюу тухайн цаг хугацаанд үүсээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Иид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Иийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Иид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал, хохирогчийн өмгөөлөгч Л.Нээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бээс 600,000 төгрөгөөр торгох ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөрөнгө орлого олох боломжийг нь харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Иийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч П.М нь эмчилгээний болон замын зардалд 772,017 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 4,065,000 төгрөг, нийт 4,837,017 төгрөгийг шүүгдэгч Б.Иээс нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч П.Мийн шүд хийлгэсэн 390,000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн 30,000 төгрөг, шатахууны зардал 160,000+112,000+80,017=352,017 төгрөг, нийт 772,017 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч П.Мэд олгох нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.Мийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “нэгдүгээр зэрэглэл”-д хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг гэж үзэв.

 

Шүүхээс хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруу зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгийг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,168,000 төгрөгийг шүүгдэгч Б.Иээс гаргуулж хохирогч П.Мэд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.И нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн ****ид 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иээс гэм хорын хохиролд нийт 3,940,017 төгрөгийг гаргуулж, хохирогч Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг Баатрууд 20-11 тоотод оршин суух П.М (РД:ЛН83021812)-д олгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.И нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Иэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР