| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0120/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
2025 05 29 2025/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.****чимэг,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****ад холбогдох эрүүгийн 2539000250022 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.У нь Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа, иргэн ****тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний нөхөр ****ын facebook хаяг, нэвтрэх нэр, нууц үг мэддэг болсноо ашиглаж, ****ын facebook хаягт цахим хэрэгсэл ашиглан нэвтэрч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн ****ын нэрийг барьж, бодит байдлыг нууж хохирогч ****ыг төөрөгдөлд оруулж, түүнээс 150,000 төгрөг шилжүүлэн авсан,
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа, хохирогч ****ын facebook хаяг болох “****” гэсэн сүлжээ буюу кибер орчинд нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж, зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн системд нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын эхэн хавьцаа “****” хайрхан руу самарт явж байх хугацаанд эхнэр **** нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны хавьцаа залгаад “Миний утас эвдэрчихлээ” гэхээр нь би өөрийн утсаа унаанд тавиад явуулсан. Тэгээд би ямар нэгэн холбоо барих утасгүй уулаар самранд явж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн **** сум болох өөрийн гэрт ирэхэд манай эхнэр **** нь “Чиний өгч явуулсан утсыг хүүхдүүд эвдээд ажиллагаагүй болсон” гээд **** гэх хүнээс 200,000 төгрөгөөр утас авсан гэж хэлсэн. Мөн миний өөрийн цахим Фейсбүүкээр зөвшөөрөлгүй нэвтэрч миний нэрийг барин миний өөрийн төрсөн дүү болох ****оос 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 150,000 төгрөг **** гэх данс руу шилжүүлж авсан байдаг. Мөн өөрийн төрсөн дүү болох **** руу эхнэр ****ийн нэрийг барин **** дугаараар залгаж 300,000 төгрөг өгөөч гэж ярьсан гэж дүү **** хэлсэн....” гэжээ. (хх-ийн 11-12)
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн **** суманд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд хүү ****ийг сургуульд нь хүргэж өгөөд хичээлд нь цуг суусан. Тухайн үед гэрээс гарахад миний хүү ****, **** нар байсан. Хүү ****тэй цуг хичээлд нь суучихаад 18 цагийн орчимд тараад гэртээ очиход найз ****, хүү ****, **** нар байсан. Тэгээд найз ****гийн хамт дансны үлдэгдлээ шалгахаар АТМ очиход тухайн Хаан банкны АТМ хаалттай байхаар нь гэр лүүгээ буцах замд найз **** “Ам цангаад байна” гэхээр нь дэлгүүр дагуулаад орсон. Тухайн дэлгүүрээс зөв аарцны ундаа, 1 ширхэг уут гөөхий болон сүү аваад дэлгүүрийн худалдагч дээр очоод виза карт уншуулах гэтэл виза карт минь хугарчихсан байсан учир уншаагүй. Тэгээд уншихгүй байсан болохоор картаа түрүүвчиндээ хийгээд найз ****гийн хамт дэлгүүрээс гараад манайх руу хамт явсан. Тэгээд би гэр лүүгээ ороод виза карттай түрүүвчээ хоолны шүүгээний дээр тавьсан. Манай найз **** 2 цаг орчим манайд байж байгаад явсан. Гэтэл маргааш өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз **** манайд орж ирээд “Чи мэдсэн үү. Виза картаа алга болсон” гэдгийг гэхээр нь би “Ай мэдээгүй ш дээ. Миний виза карт хаана байна” гэж асуухад нэг хүн дэлгүүрээс олоод фейсбүүк цахим хаягт тавьсан байна гэж хэлсэн. Би тэгээд “Холбоо барих утасны дугаар байна уу?” гэхэд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 12 дугаар сарын эхээр өөрийн Хаан банкны дансаа шалгуулахаар банкин дээр очтол миний данснаас 230,000 төгрөг гарсан байна гэж банкны хүн хэлсэн. Тухайн өдрүүдэд би өөрийн данснаасаа мөнгө аваагүй учир банкны хуулгаа аваад цагдаад өгсөн. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний нөхөр **** фейсбүүкээр ороод дүү ****той чатаар холбогдож миний нөхөр болох **** нэрийг барин дүү ****гоос 150,000 төгрөг хаан банкны **** дугаартай данс руу шилжүүлж авсан. Мөн миний нөхөр **** төрсөн дүү болох **** руу **** гэх дугаараас залгаж яриад миний нэрийг барин 300,000 төгрөг нэхэхээр нь **** “Та **** эгч биш байна. Мөн хоолой чинь өөр байна” гэхэд **** дугаарын эзэн тасалсан гэж манай нөхөрт хэлсэн...” гэжээ. (хх-ийн 15-17),
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний ашигладаг фейсбүүк чат руу миний төрсөн ах болох **** цахим хаягаас над руу **** байна гэж над руу чат бичсэн. “Ах нь Багануурт хүнсээ цуглуулах гээд ороод ирчихсэн байна. Чи над руу хүнс авах 150,000 мянган төгрөг хийгээд өгөөч” гээд тухайн **** данс өгсөн. Тэгээд би “Энэ ямар данс бэ?” гэж асуухад хүнс авч байгаа дэлгүүрийн данс гэж хэлсэн...” гэжээ. (хх-ийн 20-21),
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...**** нь **** гэх эмэгтэй хүнтэй орж ирээд гөөхий болон сүү зэргийг авсан. Тухайн үед ****ийн виза карт уншиж болохгүй байсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой буюу 17 цагаас 19 цагийн хооронд бичүүлээд ****, **** нар гараад явсан...” гэжээ. (хх-ийн 24-26),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хамаатан буюу **** эгч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой над руу залгаж “Чиний данс руу мөнгө орон шүү” гэж хэлсэн. Тухайн үед “Юун мөнгө юм” гэж асуухад “Хүнээс авлага авч байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед би юм бодолгүй утсаа тасалсан. Гэтэл миний **** гэсэн дансанд 150,000 төгрөг орсон байсан. Би тухайн үед орсон мөнгийг **** эгчийн 5720648242 данс руу 120,000 төгрөг хийсэн. **** эгч 30,000 төгрөгийг нь өөртөө үлдээгээрэй гэж хэлсэн...” гэжээ. (хх-ийн 29-31),
Гэрч А.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн 89567955 гэх дугаар над руу залгаж байгаагүй...” гэжээ. (хх-ийн 42)
Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын төв буюу 5 дугаар багт байрлах өөрийн гэрт байсан. Тухайн өдөр ****ийнд 16 цагийн үед гэрт нь очсон. Гэтэл **** нь 2 хүүгийн хамтаар 18 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд би ****ийн хамтаар Хаан банк ороод АТМ-с хүүхдийн мөнгө орсон байна уу гэдийг харсан. Гэтэл хүүхдийн мөнгө буугаагүй байсан учир буцаад ****ийн гэр лүү явах замд дэлгүүр орж сүү, гөөхий зэрэг аваад худалдагч дээр очтол ****ийн виза карт нь болохгүй байхаар нь зээл тавиад гарсан. Тэгээд бид 2 гэртээ харьсан. Гэтэл **** нь өөрийн виза картаа тогооны шүүгээн дээр тавьсан байхаар нь би ****ийг өөр тийшээ харахаар нь би виза картыг нь аваад гараад явсан. Тэгээд би ****ийн виза картаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний 09 цагийн орчимд хаан банкны АТМ-с 2 удаагийн гүйлгээгээр 230,000 төгрөг авсан. Мөн 200,000 төгрөгөөр ****т утас зарсан. Гэтэл тухайн зарсан утсанд фейсбүүк оруулж өгөх гэтэл орохгүй байхаар нь өөрийн утсанд **** фейсбүүк хаягийг хийж үзэхэд орсон. Тэгээд би **** фейсбүүк орсон гэдгийг хэлэхгүйгээр зарсан утсандаа мөн **** фейсбүүкийг оруулж өгчихөөд би гэрээс нь гараад явсан. Тэгээд би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн орчимд **** дүү **** гэх хүнээс **** фейсбүүк чатаар **** байна гэж нэрийг нь барин 150,000 төгрөг авсан...” гэжээ. (хх-ийн 34-35),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3)
****ын Хэнтий аймгийн **** сумын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл (хх-ийн 4-5)
Гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 73-81)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55)
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 60-61)
****гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 66-68)
****ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 71)
Б.Уын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56, 57, 58, 59) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Уад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч **** овогт ****гийн **** нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа ****ын фейсбүүк хаягт нэвтрэн, түүний танил хүмүүстэй харилцан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч ****оос 150,000 төгрөгийг иргэн ****гийн **** дансанд шилжүүлэн авч залилсан,
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч ****ын цахим хаяг болох “****” гэсэн кибер орчинд нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж, зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын төв буюу 5 дугаар багт байрлах өөрийн гэрт байсан. Тухайн өдөр ****ийнд 16 цагийн үед гэрт нь очсон. Гэтэл **** нь 2 хүүгийн хамтаар 18 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд би ****ийн хамтаар Хаан банк ороод АТМ-с хүүхдийн мөнгө орсон байна уу гэдийг харсан. Гэтэл хүүхдийн мөнгө буугаагүй байсан учир буцаад ****ийн гэр лүү явах замд дэлгүүр орж сүү, гөөхий зэрэг аваад худалдагч дээр очтол ****ийн виза карт нь болохгүй байхаар нь зээл тавиад гарсан. Тэгээд бид 2 гэртээ харьсан. Гэтэл **** нь өөрийн виза картаа тогооны шүүгээн дээр тавьсан байхаар нь би ****ийг өөр тийшээ харахаар нь би виза картыг нь аваад гараад явсан. Тэгээд би ****ийн виза картаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний 09 цагийн орчимд хаан банкны АТМ-с 2 удаагийн гүйлгээгээр 230,000 төгрөг авсан. Мөн 200,000 төгрөгөөр ****т утас зарсан. Гэтэл тухайн зарсан утсанд фейсбүүк оруулж өгөх гэтэл орохгүй байхаар нь өөрийн утсанд **** фейсбүүк хаягийг хийж үзэхэд орсон. Тэгээд би **** фейсбүүк орсон гэдгийг хэлэхгүйгээр зарсан утсандаа мөн **** фейсбүүкийг оруулж өгчихөөд би гэрээс нь гараад явсан. Тэгээд би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн орчимд **** дүү **** гэх хүнээс **** фейсбүүк чатаар **** байна гэж нэрийг нь барин 150,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ****ын “...миний өөрийн цахим Фейсбүүкээр зөвшөөрөлгүй нэвтэрч миний нэрийг барин миний өөрийн төрсөн дүү болох ****оос 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 150,000 төгрөг **** гэх данс руу шилжүүлж авсан байдаг. Мөн өөрийн төрсөн дүү болох **** руу эхнэр ****ийн нэрийг барин **** дугаараар залгаж 300,000 төгрөг өгөөч гэж ярьсан гэж дүү **** хэлсэн...” гэх, хохирогч ****ийн “...Тэгээд уншихгүй байсан болохоор картаа түрүүвчиндээ хийгээд найз ****гийн хамт дэлгүүрээс гараад манайх руу хамт явсан. Тэгээд би гэр лүүгээ ороод виза карттай түрүүвчээ хоолны шүүгээний дээр тавьсан. Манай найз **** 2 цаг орчим манайд байж байгаад явсан. Гэтэл маргааш өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз **** манайд орж ирээд “Чи мэдсэн үү. Виза картаа алга болсон” гэдгийг гэхээр нь би “Ай мэдээгүй ш дээ. Миний виза карт хаана байна” гэж асуухад нэг хүн дэлгүүрээс олоод фейсбүүк цахим хаягт тавьсан байна гэж хэлсэн. Би тэгээд “Холбоо барих утасны дугаар байна уу?” гэхэд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 12 дугаар сарын эхээр өөрийн Хаан банкны дансаа шалгуулахаар банкан дээр очтол миний данснаас 230,000 төгрөг гарсан байна гэж банкны хүн хэлсэн. Тухайн өдрүүдэд би өөрийн данснаасаа мөнгө аваагүй учир банкны хуулгаа аваад цагдаад өгсөн. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний нөхөр **** фейсбүүкээр ороод дүү ****той чатаар холбогдож миний нөхөр болох **** нэрийг барин дүү Отоогоос 150,000 төгрөг хаан банкны **** дугаартай дансруу шилжүүлж авсан. Мөн миний нөхөр **** төрсөн дүү болох **** руу **** гэх дугаараас залгаж яриад миний нэрийг барин 300,000 төгрөг нэхэхээр нь **** “Та **** эгч биш байна. Мөн хоолой чинь өөр байна” гэхэд **** дугаарын эзэн тасалсан гэж манай нөхөрт хэлсэн...” гэх, хохирогч ****ы “...Тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний ашигладаг фейсбүүк чат руу миний төрсөн ах болох **** цахим хаягаас над руу **** байна гэж над руу чат бичсэн. “Ах нь Багануурт хүнсээ цуглуулах гээд ороод ирчихсэн байна. Чи над руу хүнс авах 150,000 мянган төгрөг хийгээд өгөөч” гээд тухайн **** данс өгсөн. Тэгээд би “Энэ ямар данс бэ?” гэж асуухад хүнс авч байгаа дэлгүүрийн данс гэж хэлсэн...” гэх, гэрч ****ийн “...**** нь **** гэх эмэгтэй хүнтэй орж ирээд гөөхий болон сүү зэргийг авсан. Тухайн үед ****ийн виза карт уншиж болохгүй байсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой буюу 17 цагаас 19 цагийн хооронд бичүүлээд ****, **** нар гараад явсан...” гэх, гэрч ****гийн “...Манай хамаатан буюу **** эгч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой над руу залгаж “Чиний данс руу мөнгө орон шүү” гэж хэлсэн. Тухайн үед “Юун мөнгө юм” гэж асуухад “Хүнээс авлага авч байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед би юм бодолгүй утсаа тасалсан. Гэтэл миний **** гэсэн дансанд 150,000 төгрөг орсон байсан. Би тухайн үед орсон мөнгийг **** эгчийн 5720648242 данс руу 120,000 төгрөг хийсэн. **** эгч 30,000 төгрөгийг нь өөртөө үлдээгээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ****ын Хэнтий аймгийн **** сумын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл,гэрэл зургийн үзүүлэлтүүд, ****гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ****ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.У нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “кибер орчин” гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг ойлгохоор хуульчилан тодорхойлсон.
Фейсбүүк хаяг буюу кибер орчинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч орсон тохиолдолд кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэрэгт тооцогдоно.
Түүнчлэн шүүгдэгч Б.У нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч Б.Уад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Уад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Уад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****д 150,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч **** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул Б.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ****гийн ****ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Уад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР