Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

 2025          06            10                                         2025/ШЦТ/154

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г

Шүүгдэгч Б.Лнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****д холбогдох эрүүгийн 2539000000153 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Лнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ****улсын дугаартай Хайрхан маркийн мотоциклийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Лшүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ****улсын дугаартай “Ying gang” маркийн “Хайрхан” нэртэй мотоциклийг согтуугаар жолоодсон асуудал гаргасан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 40-41),

           

            Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэнтий аймгийн **** сумын төвд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүргийг Хэнтий аймгийн **** сумын Олон нийтийн цагдаа ****ын хамт 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг 00 минутаас гүйцэтгэх хугацаанд **** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадаа үүдэнд 12 цагийн үед улбар шар өнгийн “Ying gang” маркийн “Хайрхан” нэртэй ****улсын дугаартай мотоциклтой нэг хүн ирж зогссон. Тухайн хүн нь хамгаалах малгай өмсөөгүй явж байсан тул очиж шалгахад тус сумын ****ийн **** гэдэг хүн байсан ба үнэмлэх бичиг баримтыг шалгахаар асуухад биед байхгүй байна гэж хэлсэн. Ингээд шалгах явцад Б.****гээс архи үнэртэж байсан тул цагдаагийн тасаг дээр хүргэж согтуурал шалгах драгер багаж үлээлгэж үзэхэд 1.70%-н согтолттой гэж гарсныг шалгасан талаар тэмдэглэл үйлдэж цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлд оруулж шалгах эрх бүхий алба хаагчид хүлээлгэн өгсөн...” гэжээ. (хх-ийн 23-24),

 

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэнтий аймгийн **** сумын төвд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүргийг Баян-Адарга сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Гомбосүрэнгийн хамт 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг 00 минутаас гүйцэтгэх хугацаанд **** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадаа үүдэнд 12 цагийн үед байх улбар шар өнгийн “Ying gang” маркийн “Хайрхан” нэртэй ****улсын дугаартай мотоциклтой нэг эрэгтэй хүн ирж зогссон. Тухайн хүнийг дэд ахлагч ****нь шалгахад хамгаалах малгай каск өмсөөгүй явж байсан. Тэр мотоциклтой эрэгтэй хүн нь **** сумын ****ийн **** гэдэг хүн байсан ба үнэмлэх бичиг баримтыг шалгахаар асуухад "Биед байхгүй байна" гэж хариулж байсан. Ингээд шалгах явцад Б.Лгэх тэр ахаас архи үнэртэж байсан тул цагдаагийн тасаг дээр хүргэж согтуурал шалгах драгер багаж үлээлгэж үзэхэд 1,70%-н согтолттой гэж согтолтын зэрэг хувь нь гарч байсан. Тэгээд дэд ахлагч ****согтуурлын зэргийг нь шалгасан талаар тэмдэглэл үйлдэж гарсан хувийг нь надад харуулж би тэмдэглэлд гарын үсэг зурсан...” гэжээ. (хх-ийн 26-27),

 

            Гэрч ****гийн мэдүүлэг (хх-ийн 29-30),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7),

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9, 10),

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 49-50),

Хэнтий аймгийн **** сумын **** багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 55),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 57),

Б.****гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 54),

Б.****гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагааны хуулбар (хх-ийн 51, 52) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.****д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ийн **** нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хайрхан” маркийн ****улсын дугаартай мотоциклыг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.****гийн “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ****улсын дугаартай “Ying gang” маркийн “Хайрхан” нэртэй мотоциклийг согтуугаар жолоодсон асуудал гаргасан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Гомбосүрэнгийн “...Хэнтий аймгийн **** сумын төвд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүргийг Хэнтий аймгийн **** сумын Олон нийтийн цагдаа ****ын хамт 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг 00 минутаас гүйцэтгэх хугацаанд **** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадаа үүдэнд 12 цагийн үед улбар шар өнгийн “Ying gang” маркийн “Хайрхан” нэртэй ****улсын дугаартай мотоциклтой нэг хүн ирж зогссон. Тухайн хүн нь хамгаалах малгай өмсөөгүй явж байсан тул очиж шалгахад тус сумын ****ийн **** гэдэг хүн байсан ба үнэмлэх бичиг баримтыг шалгахаар асуухад биед байхгүй байна гэж хэлсэн. Ингээд шалгах явцад Б.****гээс архи үнэртэж байсан тул цагдаагийн тасаг дээр хүргэж согтуурал шалгах драгер багаж үлээлгэж үзэхэд 1.70%-н согтолттой гэж гарсныг шалгасан талаар тэмдэглэл үйлдэж цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлд оруулж шалгах эрх бүхий алба хаагчид хүлээлгэн өгсөн...” гэх, гэрч ****ын “...Хэнтий аймгийн **** сумын төвд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүргийг Баян-Адарга сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Гомбосүрэнгийн хамт 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг 00 минутаас гүйцэтгэх хугацаанд **** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадаа үүдэнд 12 цагийн үед байх улбар шар өнгийн “Ying gang” маркийн “Хайрхан” нэртэй ****улсын дугаартай мотоциклтой нэг эрэгтэй хүн ирж зогссон. Тухайн хүнийг дэд ахлагч ****нь шалгахад хамгаалах малгай каск өмсөөгүй явж байсан. Тэр мотоциклтой эрэгтэй хүн нь **** сумын ****ийн **** гэдэг хүн байсан ба үнэмлэх бичиг баримтыг шалгахаар асуухад "Биед байхгүй байна" гэж хариулж байсан. Ингээд шалгах явцад Б.Лгэх тэр ахаас архи үнэртэж байсан тул цагдаагийн тасаг дээр хүргэж согтуурал шалгах драгер багаж үлээлгэж үзэхэд 1,70%-н согтолттой гэж согтолтын зэрэг хувь нь гарч байсан. Тэгээд дэд ахлагч ****согтуурлын зэргийг нь шалгасан талаар тэмдэглэл үйлдэж гарсан хувийг нь надад харуулж би тэмдэглэлд гарын үсэг зурсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа, мэдээлэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Лнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 57) болон Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/1452 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 19-21) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.****гийн амьсгал дахь спиртийн агууламж 1.70 хувьтай гарсан байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тус тус зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.****д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.****г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.****гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.****г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Лнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.Лнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР