Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2021/00021/И |
Дугаар | 138/ШШ2021/00159 |
Огноо | 2021-02-08 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2021/00159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* дугаар байрны 3 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ХХКомпанийн оффисын хашаанд оршин суух, регистрийн дугаартай, Хaйс овогт ийн д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, хүүхдэд олгож буй 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч У., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: той 2009 онд танилцаж дотносоод манай ирж бид 2010 оноос 2018 он хүртэл 7 жил хамт амьдарсан. Бид хамт амьдрах хугацаандаа 2012 оны 11 сарын 04-ний өдөр охин , 2014 оны 12 сарын 22-ны өдөр хүү нарыг төрүүлсэн. Би өмнө нь гэрлэлтийн баталгаатай байсан учир гэрлэлтээ батлуулаагүй. нь хүүхдүүдээ өөрийнхөө нэрээр овоглож гэрчилгээг нь авсан. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа боломжийн байсан. нь гэр бүлийн жижиг маргаанаас болж 2018 оноос гэр лүүгээ яваад эргэж ирээгүй түүнээс хойш тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хоёр хүүхэд маань надтай байсан. нь хүүхдүүдээ харж ханддаг боловч бид хоёр хоёр хүүхдийнхээ мөнгийг нэг нэгээр нь өөрсдийнхөө нэр дээр данс нээлгэсэн гэтэл нь улсаас хүүхдэд зориулж олгосон 100 000 төгрөгийг 2020 оны 9 сараас 12 сарын хугацааны 400 000 төгрөгийг хүүхдүүддээ өгөхгүй өөрөө хэрэглэсэн байна. Эхний үед хүүхдүүддээ зарцуулж байсан сүүлийн хэдэн сар өгөхгүй байгаа учир гаргуулах хүүхдүүддээ хадгаламж нээж хадгалах хүсэлтэй байна. Миний хувьд цаашид той хамт амьдрах уу, үгүй юу гэдгийг өөрөөс нь сонсох хүсэлтэй байна. Хэрэв хамт амьдрахгүй гэвэл хоёр хүүхдээ өөрөө авч хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч У. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр 2009 онд танилцаж хамт амьдарч ирсэн. Бидний дундаас хүү, охин хоёр мэндэлсэн. Миний хүүхдүүд мөн. ******* нь гэрлэлтийн баталгаатай байсан учир гэрлэлтээ батлуулаагүй, хүүхдүүдээ өөрийнхөө нэр дээр гэрчилгээ авсан. Бид хоёр 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа энэ хугацаанд би хүүхдүүдээ харж хандаж, сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг, хүүхдүүд маань манай аав, ээж хоёр дээр байнга ирдэг. ******* нь орж ирсэн орлогоо зөв зарцуулж чаддаггүй, архи уучихсан ирдэг байсан. Би бол архи уудаггүй, амьдрахын төлөө байдаг байсан. Нэгэнт бид хоёр тус тусдаа амьдраад удчихсан учир цаашид хамт амьдрахгүй. Харин охиноо өөрийнхөө асрамжинд авах, хоёр хүүхдээ нэг нэгээр нь авах хүсэлтэй байна. Хүүхдийн мөнгөний хувьд бид хоёр нэг нэгээр данс нээлгээд авч байгаа. Би хүүхдийн мөнгийг хүүхдүүддээ зарцуулдаг. *******гийн 400 000 төгрөг нэхэж байгааг өгнө. ******* нь ажил хийдэг ч цалин, орлогоо зөв зарцуулж чаддаггүй шүү дээ гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч У.д холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хүүхдэд олгож буй 2020 оны 9 сараас 12 сарын 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч У. нар нь 2009 онд танилцан дотно харьцаа тогтоож улмаар хамт амьдрах хугацаандаа 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин О., 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү О. нарыг төрүүлсэн болох нь эмнэлгийн болон багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч У. нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж хуульчилсны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин О., 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү О. нарыг эх Ц.*******гийн асрамжинд үлдээж эцэг У.оос хуульд заасны дагуу сар тутам тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч У. нь хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа боловч ямар шалтгааны улмаас өөрийнхөө асрамжинд авах болсон талаарх нотлох баримтаа ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзаж буй үндэслэлээ нотолсон нотлох баримтаар шүүхэд цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй хуулиар олгосон байна.
Гэвч хариуцагч У. нь маргаж буй үйл баримтын талаар нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна хүүхдүүд нь анхнаасаа эхийнхээ асрамжинд байсан бөгөөд тухайн орчиндоо энэгшин дассан зэргийг харгалзан охин О.
Нямсүрэн, хүү О. нарыг эх Ц.*******гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэж байгаа болно.
Хариуцагч У. нь Улсаас хүүхэд бүрт сар тутам олгож буй 100 000 төгрөгийг өөрийн нэр дээрээ данс нээлгэн авч байгаа бөгөөд 2020 оны 9 сараас 12 сар хүртэл хугацаанд олгогдсон 400 000 төгрөгийг өөрөө авсан учир тэдэнд өгөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ц.******* нь хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн байх тул хариуцагч У.оос улсын тэмдэгтийн хураамжинд 69 666 төгрөгийг гаргуулан улсын орлого болохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин О., 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү О. нарыг эх Ц.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин О., хүү О. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг У.оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч У.оос 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч У.оос улсын тэмдэгтийн хураамжинд 69 666 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА