| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1292/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1529 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1529
2025 06 09 2025/ШЦТ/1529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир, /Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор/
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан /ҮД:3330/
Иргэний хариуцагч Л.А нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 2503002330478 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
** овогт Б-ийн Б********** /РД:**********************/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь “...** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ** дугаар хорооллын явган хүний гарцан дээр ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** цаг ** минутын орчимд ** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь “...** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ** дугаар хорооллын явган хүний гарцан дээр ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** цаг ** минутын орчимд ** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын өгсөн “...маргахгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Л.А-ийн өгсөн” ...санал хүсэлтгүй...” гэх тайлбар, мэдүүлэг
Эрүүгийн 2503002330478 дугаартай хэргээс
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5- 10 дугаар хуудас/,
Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Г-ийн “...****************************...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Л.А-ийн “...*************************...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.А-ийн “...******************...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, С.Эрдэнэцэцэгийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №ЕГ0725/3739 дугаартай “Ц.Г-ийн биед зүүн тавхайн бэлбэрхийн дөрвөлжин яс, өлмийн 4-р ясны хугарал, зүүн тохой, баруун тавхай, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт” гэсэн дүгнэлт /хх-ийн 40- 41 дүгээр хуудас/,
Авто тээврийн үндэсний төв Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч С.Соёл-Эрдэнийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №102 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн бусад нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь “...** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ** дугаар хорооллын явган хүний гарц дээр ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** цаг ** минутын орчимд ** маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-10 дугаар хуудас/, жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч Ц.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.А-ийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, С.Эрдэнэцэцэгийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №ЕГ0725/3739 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Авто тээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Ж.Ганзоригийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн N«17985 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-55 дугаар хуудас/,Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн гаргасан магадалгаа /хх-ийн 66-67 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаардахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Б.Б-ы үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн “** оны ** дугаар сарын **-ний өдөр **цаг ** минутын орчимд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ** дугаар хорооллын явган хүний гарцан дээр ** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ц.Г нь “Хөл маань сайн эдгээгүй явж чадахгүй байгаа болохоор шүүх хуралд очих боломжгүй байна. Б.Б нь гарсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан...хохирол нэхэмжлэхгүй... ” гэх хүсэлтийг /хх-ийн 117 дугаар тал / ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролд 5.500.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогчид /хх-ийн 118, 120 дахь тал / 5.000.000/таван сая/ төгрөг төлсөн болох нь тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Мөн хохирогч Ц.Г нь түүнд учирсан гэмтлийн улмаас яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг мөн авсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д заасны дагуу шүүгдэгч Б.Б-аас 634,230 /зургаан зуун гучин дөрвөн мянга хоёр зуун гуч/-н төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд дээрх 634.230 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлсөн байх тул /хх-119, 121 дэх тал / түүнийг төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч нь тусгайлан хэлэх санал хүсэлтгүй гэв. Шүүх, гэмт хэргийн улмаас иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас бий болсон хохирол зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/ хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь холбогдсон гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгч хохирол төлбөр төлсөн, тэрээр төрийн албанд ажилладаг төрийн албаны хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээвэл төрийн албанаас чөлөөлөгдөх эрсдэлтэй иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг гаргав.
Шүүх, өмгөөлөгчийн саналыг хүлээн авч шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь хавтаст хэргийн 15-16 дугаар талд хохирогч Ц.Г-ийн мэдүүлэг авагдсан байх ба уг мэдүүлэгт тэрээр " …Тухайн үед хүмүүс надад тусалсан, би сонсголгүй болохоор тэд нар юу ярьж байгааг мэдээгүй, тэгээд жолооч эмэгтэй нь нь намайг машиндаа суулгасан, би эмнэлэг явах гэж байгаа юм байх гэж бодоод машинд суугаад явах үед жолооч эмэгтэй чигээрээ явсаар 3 дугаар эмнэлэг өнгөрөөд явсан, би уг нь гэмтлийн эмнэлэг орох гэж байгаа юм байна гэхэд чигээрээ яваад өгсөн. Би сандраад эмнэлэг тийшээ шүүдээ гээд дохионы хэлээр хэлсэн тэр хүн ойлгосон үгүйг мэдэхгүй байна, тэгээд намайг буулгаад 100.000 төгрөг над руу шилжүүлсэн. Би мессежээр л тэр хүнтэй ойлголцсон, Цамбагаравын автобусны буудал дээр буугаад тэгээд такси бари барих гэсэн боловч такси зогсохгүй удаад байхаар нь урагш зам хөндлөн гараад гар автобусанд суугаад буцаад 10 дугаар хорооллын хойд талын ажил дээрээ ирээд менежертээ болсон явдлын талаар хэлсэн. Менежер жолоочийн утас руу олон удаа залгасан боловч утсаа аваагүй. Миний зүүн талын хөл их хавдсан гутал дотроо багтахгүй болсон байсан. Надад жолооч анхны тусламж үзүүлээгүй, надтай ойлголцохыг хүсээгүй, би утсан дээрээ мессежээр эмнэлэг явмаар байна гэж бичсэн боловч тоогоогүй. Тэр хүн сонсголын бэрхшээлтэй хүнийг их дорд үзсэн гэж бодоод байгаа хүнийг мөргөчхөөд 100.000 төгрөг өгөөд явсан. Надад ямар ч хүнлэг сэтгэл гаргаагүй..." гэжээ.
Шүүх энэ мэдүүлэгт дүгнэлт хийхэд шүүгдэгчийн тухайн нөхцөл байдалд гаргасан хандлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд нийцэхгүй гэж дүгнэсэн болохыг дурдаж байна.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг Цагдаагийн Ерөнхий Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700/ хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал болон бусад хор уршигт 5.000.000 /таван сая/ төгрөгийг хохирогч Ц.Г-т, 634.230 /зургаан зуун гучин дөрвөн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Цагдаагийн Ерөнхий Газарт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ