Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/74

 

Ч.Зоригтбаатар нарт

холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                                 Д.Буянжаргал

                               Шүүгчид                                              Г.Давааренчин

                                                                                           Б.Эрдэнэхишиг

                            

                               Оролцогчид

                                Прокурор                                           О.Нандинцэцэг  /цахим/                 

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Ч.Мөнгөнцэцэг /цахим/

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Б.Энхтуяа /цахим/

                               Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Д.Баттөмөр /цахим/

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Ч.Зоригтбаатар, С.Бадамсэрээжидийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зургаадай овогт Чойжамын Зоригтбаатар, Тайж овогт Батцэндийн Баттулга, Боржигон овогт Хөхөөсүрэнгийн Арсланбаасай, Бух овогт Оюундэлгэрийн Сэржанцан, Бух овогт Цэдэвийн Бат-Эрдэнэ, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Бух овогт Сүхбаатарын Бадамсэрээжид нарт холбогдох эрүүгийн 1932001650226 дугаартай,  149/2020/0101/Э индекстэй 03 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77-А3 тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Зургаадай овогт Чойжамцын Зоригтбаатар /РД:ОС75082810/

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Батцэндийн Баттулга /РД:ОС84092116/

3. Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40-517 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бух овогт Сүхбаатарын Бадамсэрээжид /РД:ОС75071416/

4. Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 78-1080-б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Хөхөөсүрэнгийн Арсланбаасай /РД:ОК84033018/

5. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Дэнжийн 40-517 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Бух овогт Оюундэлгэрийн Сэржанцан /РД:ОК86011417/

6. Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороололд Согоотын 78-1080-б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бух овогт Цэдэвийн Бат-Эрдэнэ /РД:ОК71080538/

7. Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 1, Увс аймгийн Давст сумын 3 дугаар баг, Хандгайтад оршин суух, урьд ял шийтгэлгүй, Букаа овогт Цолмонгийн Баянмөнх /РД:ОК90091531/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Зоригтбаатар, Б.Баттулга нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар шижир гэх газраас иргэн Ж.Болормаагийн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Зоригтбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Тэмээтийн хонхор гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 06-аас 08-ны өдрүүдэд иргэн Х.Батнямын 9 тооны адуу, иргэн Б.Отгоны 3 тооны адууг хулгайлж 12,500,000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Б.Баттулга, Х.Арсланбаасай, О.Сэржанцан, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баямөнх нар нь Ч.Зоригтбаатартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Тэмээтийн хонхор гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 06-аас 08-ны өдрүүдэд иргэн Х.Батнямын 9 тооны адуу, иргэн Б.Отгоны 3 тооны адууг хулгайлж 12,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн оролцсон,

Шүүгдэгч С.Бадамсэрээжид нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ч.Зоригтбаатар, Б.Баттулга, Х.Арсланбаасай, О.Сэржанцан, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баямөнх, С.Бадамсэрээжид нарт холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хөхөөсүрэнгийн Арсланбаасай, Бух овогт Оюундэлгэрийн Сэржанцан, Бух овогт Цэдэвийн Бат-Эрдэнэ, нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Тайж овогт Батцэндийн Баттулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн зүйчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан/ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө үйлчилж байсан/ Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Зургаадай овогт Чойжамцын Зоригтбаатарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Тайж овогт Батцэндийн Баттулгыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Бух овогт Сүхбаатарын Бадамсэрээжидийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Зоригтбаатараас 10250000/арван сая хоёр зуун тавин мянга/төгрөгийг гаргуулж,

Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Сүүл толгойн 1-9 тоотод оршин суух, Боржигон овогт Дашзэвэгийн Батням/рд:М368071616/-д,

Шүүгдэгч Ч.Зоригтбаатараас 50000 /тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.Баттулгаас 50000/тавин мянга/төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Сонгино-хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Шижрийн фермерийн 8-1 тоотод оршин суух, Улаан тэмээтэн овогт Жамбалсүрэнгийн Болормаа/рд:ДВ66010825/-д тус тус олгож, зам зардалд нэхэмжилсэн 100000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл гэх нэхэмжлэлийг/үнийн дүн/ тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зоригтбаатарыг 04/дөрөв/жил, 06/зургаа/сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 01/нэг/жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бадамсэрээжидийг 01/нэг/жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ч.Зоригтбаатар, шүүгдэгч Б.Баттулга, шүүгдэг С.Бадамсэрээжид нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Бадамсэрээжидэд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдээгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бадамсэрээжидэд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7.Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баянмөнх, С.Бадамсэрээжид нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж энэ өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Арсланбаасай, О.Сэржанцан нар өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зоригтбаатарын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 305/гурван зуун тав/ хоногийг, шүүгдэгч Б.Баттулгын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9. Энэ гэмт хэргийн улмаас шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баянмөнх, О.Сэржанцан, Х.Арсланбаасай, шүүгдэгч С.Бадамсэрээжид нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Болормаад шүүгдэгч Б.Баттулга 800000/найман зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч С.Бадамсэрээжид, Ц.Баянмөнх, Ц.Бат-Эрдэнэ нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас О.Сэржанцан 24/хорин дөрөв/хоног, Х.Арсланбаасай 24/хорин дөрөв/хоног цагдан хоригдсон болохыг тус дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Зоригтбаатарын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ноnda Ariwave загварын 45-82УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож улсын орлого болгосугай.

11 .Шүүгдэгч С.Бадамсэрээжидийн гэмт хэрэг үйлдэх ашигласан БСБ финанс ББСБ-ын эзэмшлийн Хино загварын 54-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн хэмжээгээр буюу 10000000 /арван сая/ төгрөгийг, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500000 /таван зуун мянга/төгрөгийг шүүгдэгч С.Бадамсэрээжидээс тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

12. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Зоригтбаатарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 14 метр урттай суран бугуйл, 5 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй...Bottom of Form

гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

    

Шүүгдэгч Ч.Зоригтбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Чойжамц овогтой Зоригтбаатар миний бие нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны  хооронд Сэлэнгэ аймаг дахь Мандал сумаас 11 тооны адуу хулгайлсан нь үнэн болно. ...миний эрх зүйн байдлыг нэн дордуулсан бөгөөд Ч.Зоригтбаатар миний хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчсөн болно. Хэргийг үнэн зөвөөр шүүгээгүйд гомдолтой байна. Цагдаагийн мөрдөгч ахмад Энхтөр гэх байцаагч 2020 оны 01 дүгээр сарын 15-ны үед надаас 13 адуу нэхэж байсан бөгөөд дараа нь 12 адууны үнэлгээ гаргаж хавтаст хэргийг надад танилцуулахгүйгээр удаа дараалан прокурорт хүргэсэн байдаг. Энэ хугацаанд хэргийг огт шалгаагүй надаас өнөөг хүртэл нэг ч удаа байцаалт мэдүүлэг аваагүй хэргийн үнэн зөвийг олоогүй. 2019 оны 08 дугаар сарын 22-оос хойш хэргийн материал мөрдөн шалгасан болон хянан шүүсэн байцаагч, прокурор, мөрдөгч нар УБ хот, СХДүүргээс Мягмарсүрэн, Одбаяр, Бямбасүрэн, Ганзориг, СХДүүргийн хяналтын прокурор Б.Ундрах, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн газрын мөрдөгч Эрдэнэбаатар, хошууч Мөнхсүх, ахмад Энхтөр, Амгаланбаатар, Үүрцайх, Бямбасайхан, прокурор Э.Гантулга, Улсболд, ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар хяналтын прокурор О.Нандинцэцэг нар хэргийн материалыг хоорондоо дамжуулан хохирогчийн ам мэдүүлгээр болон нотлох баримтгүйгээр хэтэрхий нэг талыг баримталж, хэргийг шүүн хэлэлцсэнд гомдолтой байна.

...шүүгч Б.Эрдэнэмөнх хохирогч Б.Болормаад 100,000 төгрөгийн төлбөр гаргасан болно. Мөн ченж Жанчивт би 1,500,000 төгрөгөөр өгсөн 256 кг, 400 гр махыг хохирогч Б.Болормаа нь 1,000,000 төгрөгөөр зарсан гэж байгаа. Энэ бүгд нь нотлох баримтгүй, үндэслэлгүй болон хохирогчийн ам мэдүүлгээр хэтэрхий нэг талыг баримталж, шүүн хэлэлцсэн болно. Энэ бүгд нотлох баримтгүй үндэслэлгүй болон БНМАУ-д хууль ёсоор оршин суугаа иргэн хүн бүрд Монгол Улсын төрийн хууль нь ижил тэгш үйлчилнэ гэж заасан байдаг. Мөн олон улсын фактад хэрэгтэн хүний хэний ч эрхийг хасаж цагдан хорихгүй. Энэ нь онцгой тохиолдолд буюу зайлшгүй шаардлагатай үед шүүхээр оруулж гэм буруутай тогтоогдсон нөхцөлд хорино. Энэ хүртэл хэрэг хүнийг эрх чөлөөтэй явуулна гэж заасан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэх нь. Үүнд:

Хохирогч Батнямыг 11 адууг 12 адуугаар үнэлгээ гаргасан, 2 адууны насыг нэмж үнэлснийг тогтоолгох.

Хохирогч Болормаагийн 2 үхрийн үнэлгээ дээр маргаантай бөгөөд зөрүүтэй байгааг олуулах. 2 үхрийн насыг тогтоож, үнэлүүлэх болон 2 үхрийн махыг авсан ченж Жанчивыг татан оруулж, шалгуулах.

Оргон зайлсан гэх бичгийн үндэслэлийг нотлох баримтаар тогтоолгох хүсэлтэй байгаа болно.

Өргөдөл бичсэн Чойжамц овогтой шүүгдэгч Зоригтбаатар нь шударга шүүх бүрэлдэхүүн та бүхэнд итгэл өвөрлөн энэхүү өргөдлийг бичсэн болно. Иймд эрхэм шударга шүүгч та бүхэн төрийн хуулийн ёс зүйн хүрээнд хурц мэлмийгээ чиглүүлэн чинь үнэн шударгаар шүүн хэлэлцэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн хувьд гаргасан гомдол байхгүй тул шүүгдэгчийн гаргасан гомдлын талаар тайлбар хэлье. Шүүгдэгч Ч.Зоригтбаатарын хувьд адуу хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирлын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тухай гаргасан гомдолдоо дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл 11 адуу хулгайлсан байхад нь 12 адуу гэж хохирлоор тооцсон, мөн хулгайлсан 2 үхрийнхээ махыг тухайн үед нь эзэнд нь буцааж өгсөн байтал нэмж нэхэмжилсэн гэж байгаа. Хэдийгээр шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул давж заалдах шатанд гаргасан гомдлыг нь дэмжиж байна. Гомдлын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

          

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хурлаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байр сууринаас гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн 1932001650226 дугаартай хавтас хэрэгт авагдсан С.Бадамсэрээжидэд холбогдох баримтуудад дүгнэлт хийхэд:

С.Бадамсэрээжид нь 2019 оны 08 сарын 08-ны өдөр шүүгдэгч Ч.Зоригтбаатарын өөрийн найз гэх хүний малыг нядалсан 11 толгой малын махыг худалдан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дэмжиж оролцсоор ирсэн ба шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна

...Шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өмчлөлд байгаа тохиолдолд хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах ёстой. Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалт нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого нь хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирол төлүүлнэ гэж заасан байтал шүүх 10000000 сая төгрөг болон 500000 төгрөгийг С.Бадамсэрээжидээс тус тус гаргуулж улсын орлого болгохоор заасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

...Шүүгдэгч С.Бадамсэрээжидийн хувьд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500 000 төгрөгийг шударгаар хүлээж төлөхөө илэрхийлсэн болно. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т хэсэг “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн хуулийн үндэслэл болон Эрүүгийн хуулийн 7.5 дугаарт заасан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх хэсгийг хүчингүй болгох гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй тул шүүх хурлын товыг боломжит хугацаанд урьдчилан мэдэгдэнэ үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралд би шүүгдэгч О.Сэржанцангийн өмгөөлөгчөөр оролцож байна. Прокурорын байгууллагаас миний үйлчлүүлэгчийн 2019 он 08 дугаар сарын 06-08-ны хооронд 9 тооны адуу, 3 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 12,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн хамтран оролцсон гэж ялласан. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн материалтай танилцаж прокурорын О.Сэржанцанг яллаж байгаа зүйл анги нь үндэслэлгүй байна. ... Өөрөөр хэлбэл О.Сэржанцанг ямар үйлдлээр хамтарсан гэж үзэж байгаа нь тогтоогдохгүй байна. Ч.Зоригтбаатар 200 гаруй км-н цаанаас адуу хулгайлж ирсэн. Тэгвэл гэмт хэрэг төгссөн хойно өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын Эмээлтэд ажилтай явж байхад нь утсаар ярьж “ах нь хэдэн адуу хийх гэсэн юм бойны газар олоод өгөөч” гэж гуйснаар О.Сэржанцан нядлах хэдэн хүн олж өгсөн байдаг. Ердөө ийм л үйлдэлтэй болохоос өөрөөр хамтран оролцсон гэж үзэх ямар ч хуулийн үндэслэл байхгүй. Тийм учраас энэ нотлох баримтуудыг үзэж хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд байгаа 0875361 гэх дугаартай Захиргааны тухай хуулийн 15.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт үйлдэх мэдээлэлтэй байж санаатайгаар мэдээлээгүй гэдэг үндэслэлээр 500,000 төгрөгөөр торгосон нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ бүх нотлох баримтаас үзвэл О.Сэржанцанг яллах баримт байхгүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг үндэслэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна. Бид бүхэн урьд өмнө шийтгэгдэж байсан гэж үзээд таамгаар шийдвэрлэж болохгүй юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь прокурорын газраас Ч.Зоригтбаатарт, Б.Батулга, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баянмөнх, О.Сэржанцан, Х.Арсланбаасай нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, С.Бадамсэрээжидэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Зоригтбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 04 жил, 06 сарын, шүүгдэгч Б.Баттулгыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч С.Бадамсэрээжидийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч О.Сэржанцан, Х.Арсланбаасай, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баянмөнх нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ч.Зоригтбаатар, Б.Баттулга, С.Бадамсэрээжид, Х.Арсланбаасай, О.Сэржанцан, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баянмөнх нарт холбогдох эрүүгийн 1932001650226 дугаартай  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Ч.Зоригбаатар, Б.Баттулга  нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар шижир гэх газраас иргэн Ж.Болормаагийн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 2,500,000 төгрөгийн хохирол учруулан олон тооны мал хулгайлах,

Шүүгдэгч Ч.Зоригтбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Тэмээтийн хонхор гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 06-аас 08-ны өдрүүдэд иргэн Х.Батнямын 9 тооны адуу, иргэн Б.Отгоны 3 тооны нийт 12 тооны адууг хулгайлж 12,500,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах.

Шүүгдэгч С.Бадамсэрээжид нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Ч.Зоригбаатараас 12 адууны махыг зах зээлийн ханшаас илт доогуур үнээр буюу 7.000.000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэргүүдийг  тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллаганы явцад хуулийн дагуу бэхжүүлж цуглуулсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүгдэгч Ч.Зоригтбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 04 жил, 06 сарын, шүүгдэгч Б.Баттулгыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч С.Бадамсэрээжидийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулинд заасан ял шийтгэл эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Мөн шүүгдэгч О.Сэржанцан, Х.Арсланбаасай, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баянмөнх нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар Мандал сум дахь Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн байна.

Гэвч шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтанд шүүгдэгч О.Сэржанцан, Х.Арсланбаасай, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баянмөнх нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар Мандал сум дахь Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхдээ Б.Баттулга, Ц.Баянмөнх нарын нэрийг бичилгүй үлдээсэн, тэдэнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох атал хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг шийтгэх тогтоолын зохих заалт, хэсэгт өөрчлөн найруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар Мандал сум дахь Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулинд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орсон өөрчлөлтийг шүүгдэгчид ашигтай байх зарчмаар тайлбарлан хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр зөв байна.

Шүүгдэгч Ч.Зоригтбаатарын “...Хохирогч Батнямын 11 адууг 12 адуугаар үнэлгээ гаргасан, 2 адууны насыг нэмж үнэлснийг тогтоолгох, хохирогч Болормаагийн 2 үхрийн үнэлгээ дээр маргаантай бөгөөд зөрүүтэй байгааг олуулах, 2 үхрийн насыг тогтоож, үнэлүүлэх болон 2 үхрийн махыг авсан ченж Жанчивыг татан оруулж, шалгуулах, оргон зайлсан гэх бичгийн үндэслэлийг нотлох баримтаар тогтоолгох хүсэлтэй байгаа болно. Өргөдөл бичсэн Чойжамц овогтой шүүгдэгч Зоригтбаатар нь шударга шүүх бүрэлдэхүүн та бүхэнд итгэл өвөрлөн энэхүү өргөдлийг бичсэн болно. Иймд эрхэм шударга шүүгч та бүхэн төрийн хуулийн ёс зүйн хүрээнд хурц мэлмийгээ чиглүүлэн чинь үнэн шударгаар шүүн хэлэлцэж өгнө үү...” гэх гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь: Хохирогч Д.Батням, Б.Отгон нар нь 12 тооны адуу алдсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа мэдүүлэг өгсөн, алдсан адууны нас зүсийг тодорхой гаргаж ирүүлсэн, адууны үнэлгээг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргахад уг шинжээчийн дүгнэлттэй танилцаад шүүгдэгчийн зүгээс гомдол хүсэлт гаргаж байгаагүй, хохирогч нарын мэдүүлэг нь хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Г.Оргилтулга, Ц.Батцэцэг нарын мэдүүлгээр нотлогдсон, харин шүүгдэгч Ч.Зоригтбаатар дээрх мэдүүлгүүдийг няцаах баримт гаргаж ирүүлээгүй байна.

Хохирогч Ш.Болормаагийн 2 тооны үхрийн үнэлгээг 2.500.000 төгрөгөөр тооцож гаргаж ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үнэлж хохирол тооцож шийдвэрлэснийг буруутгаж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, мөн шүүгдэгчийн зүгээс дээрх баримтуудыг няцаасан нотлох баримт ирүүлээгүй байх тул дахин шинжээч томилох , үхрийн нас зүсийг тогтоох шаардлагагүй гэж үзээд шүүгдэгч Ч.Зоригтбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шийтгэх тогтоолын өмнөх дугаарлалтад 2 гэсэн дугаар давхацсан байх тул эхний 2 дугаарлалтад байгаа шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон бичилтийг 1 дүгээр дугаарлалтад нэгтгэж, 2 дугаарт шийдвэрлэсэн хохирлын заалтад хохирогч Д.Батнямд олгож гэсний дараа хохирогч Б.Отгон нарт олгож гэж нэмж оруулав.

Харин шүүгдэгч С.Бадамсэрээжидэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Бадамсэрээжидэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Бадамсэрээжидэд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдээгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын зохих заалтуудад өөрчлөлт оруулах замаар засч шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан “....гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл хорих ялыг гурваас таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” талаар заасан нь тухайн этгээдийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тухай ойлголт юм.

 

Иймд цаашид хорих ял оногдуулж байгаа нөхцөлд биечлэн эдлүүлэх тухай асуудал яригдах ба тэнсэх гэдэг ойлголт нь хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх бөгөөд энэ хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, дээрх хугацаанд үүргийг биелүүлээгүй, эрх хязгаарлах арга хэмжээг зөрчсөн нөхцөлд прокурорын дүгнэлтээр шийтгэх тогтоолын холбогдох заалт хүчингүй болж, энэхүү гэмт хэрэгт ял оногдуулж, биечлэн эдлүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэнэ.

 

Шүүгдэгч С.Бадамсэрээжидийн өмгөөлөгч Д.Баттөмөрийн “....Шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өмчлөлд байгаа тохиолдолд хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах ёстой. Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалт нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого нь хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирол төлүүлнэ гэж заасан байтал шүүх 10000000 сая төгрөг болон 500000 төгрөгийг С.Бадамсэрээжидээс тус тус гаргуулж улсын орлого болгохоор заасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн гомдлын үндэслэл нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэх ёсгүй байсан

“-Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол” гэж заасан

-С.Бадамсэрээжид гэмт хэргийн замаар олсон орлогоор авто машин аваагүй ба гэмт хэрэг гарахаас өмнө буюу 2019.05.29-ний өдөр Фидуцын гэрээ байгуулсан, энэхүү гэрээний улмаас 54-42 УБТ дугаартай тээврийн хэрэгсэл нь С.Бадамсэрээжидийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллагын өмч.

-С.Бадамсэрээжид банк бус санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд 54-42 УБТ тээврийн хэрэгсэл нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллагын өмчид шилжихээр гэрээндээ заасан.

-Прокурорын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол цуцлагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл эзэмшигч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага өмчлөгчөөр тогтоогдох ёстой...”  гэх гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байна.

 

Гэвч С.Бадамсэрээжидийн өөрийн гэмт үйлдэлдээ ашигласан 54-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь БСБ финанс банк бус санхүүгийн байгууллагын өмч болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх хуулийн зүйл, заалтад заасны дагуу түүний үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шийдвэрлэснийг 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар болгон өөрчлөх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 3, 4, 5, 11 дүгээр заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 

1 дүгээр заалтыг:

“1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1932001650226 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Боржигон овогт Хөхөөсүрэнгийн Арсланбаасай, Бух овогт Оюундэлгэрийн Сэржанцан, Бух овогт Цэдэвийн Бат-Эрдэнэ, Тайж овогт Батцэндийн Баттулга, Букаа овогт Цолмонгийн Баянмөнх нарт  холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Тайж овогт Батцэндийн Баттулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн зүйчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө үйлчилж байсан/ Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Зургаадай овогт Чойжамцын Зоригтбаатарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Тайж овогт Батцэндийн Баттулгыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Бух овогт Сүхбаатарын Бадамсэрээжидийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

 

2 дугаар заалтыг:  

“2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Зоригтбаатараас 10.250.000 /арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Сүүл толгойн 1-9 тоотод оршин суух, Боржигон овогт Дашзэвэгийн Батням /рд:М368071616/-д, хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Баруунбаян-Уулын 2-23 тоотод оршин суух Монгол овогт Батсуурийн Отгон /МЗ85040813/ нарт

Шүүгдэгч Ч.Зоригтбаатараас 50000 /тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.Баттулгаас 50000 /тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Шижрийн фермерийн 8-1 тоотод оршин суух, Улаан тэмээтэн овогт Жамбалсүрэнгийн Болормаа /рд:ДВ66010825/-д тус тус олгож, зам зардалд нэхэмжилсэн 100.000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл гэх нэхэмжлэлийг /үнийн дүн/ тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

3 дугаар заалтыг:

“3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зоригтбаатарыг 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

4 дүгээр заалтыг:

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ч.Зоригтбаатар, шүүгдэгч Б.Баттулга нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж,

 

5 дугаар заалтыг:

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Бадамсэрээжидэд мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдээгдэх үүргийг хүлээлгэсүгэй.” гэж,

11 дүгээр заалтыг:

“11. Шүүгдэгч С.Бадамсэрээжидийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БСБ финанс ББСБ-ын эзэмшлийн Хино загварын 54-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар уг тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийг, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Бадамсэрээжидээс тус тус гаргуулж улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

               ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                       Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН