| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0149/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/156 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/156
2025 06 10 2025/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****т холбогдох эрүүгийн 2139001620229 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Б нь Хэнтий аймгийн **** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай хуралдааны тогтоолоор байгуулагдсан “**** ****” төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр уг төрийн бус байгууллагын тэргүүн, зөвлөлийн дарга ****ийн 1 дүгээр гарын үсгийг банкны зарлагын 109 баримтад хуурамчаар дууриалган бичиж, бэлнээр 81 удаагийн гүйлгээгээр 181,617,400 (нэг зуун наян нэгэн сая, зургаан зуун арван долоон мянга, дөрвөн зуун) төгрөгийн, дансаар 5 удаагийн гүйлгээгээр 34,416,850 (гучин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга найман зуун тавь) төгрөгийн, нийт 216,034,250 (хоёр зуун арван зургаан сая гучин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оноос хойш **** **** төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас манай “**** ****” төрийн бус байгууллагад албан бичиг ирүүлсний дагуу **** **** төрийн бус байгууллагын тэргүүн, зөвлөлийн даргаас намайг энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролц гэсний дагуу би энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Надад энэ хэрэг, асуудлын талаар өөр мэдэх зүйл бол байхгүй. Мөн надад өөр хэлж ярих зүйл ч алга....” гэжээ. (3-р хх-ийн 179-180),
Хохирогч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хувьд би **** суманд үйл ажиллагаа явуулдаг “**** ****” гэх төрийн бус байгууллагын талаар сайн мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас манай **** сумын Засаг даргын тамгын газарт албан бичиг ирүүлсний дагуу манай сумын засаг даргаас намайг энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролц гэсний дагуу би энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Надад энэ хэрэг, асуудлын талаар өөр мэдэх зүйл бол байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 88-89),
Хохирогч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай Хэнтий аймгийн **** суманд үйл ажиллагаа явуулдаг **** **** төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Бт холбогдох хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байсан ****нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд цагдаагийн байгууллагаас албан бичиг ирүүлсэний дагуу миний зүгээс энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцохоор болоод байна. Өөрөөр надад энэ хэрэг, асуудлын талаар хэлж ярих зүйл алга байна...” гэжээ. (1-р хх-ийн 96-97),
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны намар санагдаж байна /сар өдрийг нь би сайн мэдэхгүй байна/ намайг гэртээ байхад тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан ****нь “Суманд **** байгуулах гэж байгаа юм зөвлөлийн даргаар нь та ажиллах уу?” гэхээр нь би тухайн үед “Би наад ажлыг чинь сайн мэдэхгүй учраас чадахгүй байх аа” гэж хэлсэн чинь Алтангэрэл “Байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Д.Б хоёр бид танд заагаад өгнө өө” гээд намайг зөвлөлийн даргаар нь томилсон юм. Тухайн зөвлөлийг байгуулсан **** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолтой бол би танилцсан эсэхээ санахгүй байна. Ингээд сураг сонсоход зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Б Улаанбаатар хотод зөвлөлийн тамга, тэмдэгийг хөөцөлдөж явна гэж мэдсэн. Үүний дараагaap Д.Б над дээр ирээд “Зөвлөл маань тусдаа данс нээхгүй бол мөнгө орж ирэхгүй байна” гээд надаар гарын үсэг зуруулж Д.Б өөрөө данс нээлгэсэн. Миний мэдэхээр тухайн зөвлөл нь 2018 оны хавар /сар, өдрийг нь сайн санахгүй байна/ сумын төлөөлөл болох Засаг дарга, багийн дарга нар, зөвлөлийн гишүүд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар мөн уул уурхайн хэд хэдэн лицензтэй компанийн захирлуудыг хамруулсан өргөн хэмжээний хуралдаан нэг удаа зохион байгуулагдсан. Тухайн хуралдаанд миний бие оролцсон бөгөөд хурал дээр компаниуд зөвлөлд мөнгө хандивлахаар тохиролцож тухайн хандивын мөнгийг хэрхэн зарцуулах талаар ярилцсан юм. Миний мэдэж байгаагаар хурлын үеэр “****” ХХК нь тус суманд гурван лицензийн үйл ажиллагаа олборлодог гээд 30.000.000 төгрөг, тухайн үед ажиллаж байсан миний санаж байгаагаар “****” гэх алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани 10,000,000-15,000,000 сая төгрөг, мөн дахиад ганц, хоёр жоншны уурхайн захирлууд нь 5,000,000 төгрөг тус тус өгөхөөр амаар тохиролцсон бөгөөд тухайн үед хэдэн төгрөг өгснийг нь бол би мэдээгүй. Хурлын дараа Д.Б нь намайг гэртээ болон гадуур явж байхад утсаар холбогдоод данснаас мөнгөн гүйлгээ хийх гэсэн юм гээд надаар хэд хэдэн удаа гарын үсэг зуруулж байсан ба гарын үсэг зуруулахдаа надад ямар учраас данснаас мөнгө гаргаж байгаа талаар сайн хэлдэггүй байсан. Түүнээс хойш би 2018 оны намраар /сар, өдрийг нь санахгүй байна/ сумын Хаан банкны ажилтан Анхаа гэх залуу дээр очиж ****ийн дансны хуулгыг харах гэсэн юм гэтэл “Танд битгий харуулаарай гэсэн” гэхээр нь би тухайн үед эд нар намайг ашигласан юм байх гэж бодоод дахиж зөвлөлийн үйл ажиллагаанд оролцоогүй. Тэр үеэс хойш тухайн зөвлөл ч дахиж хурал зөвлөгөөн зохион байгуулаагүй байх. Надад хурал зөвлөгөөн хийлээ гэж сонсогдож, мэдэгдсэн юм байхгүй. Зөвлөлийн мөнгийг хэн хэрхэн зарцуулж байсан талаар бол надад мэдэх зүйл байхгүй. Би хяналт тавьж чадахаа байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулиар сумын Засаг дарга солигдож ****гэх хүн болоод ****ийг сольсон тэгэхэд Д.Б над дээр ирээд Зөвлөлийн данснаас гүйлгээ хийх гэсэн чинь банкны теллер солигдсон болохоор гарын үсэг зөрүүтэй гээд таны гарын үсэг хэрэг боллоо гээд над дээр ирээд банкны баримт дээр гарын үсэг зуруулаад явсан ... Би яг нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна. Д.Б нь өөрөө над дээр ирээд банкны хуудсан дээр гарын үсэг зуруулдаг байсан. Миний мэдэж байгаагаар 8-10 ширхэг банкны хуудсан дээр гарын үсэгээ зурж байсан. Тэрнээс хойш дахин зураагүй ... миний одоо санаж байгаагаар **** **** нь 2017 оны 08 дугаар сард байгуулагдсанаасаа хойш 2021 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд нийтдээ 1-2 удаа л хуралдсан. Өөрөөр хурал цуглаан зохион байгуулсан асуудал огт байхгүй. **** **** нь 2018, 2019 онд гэж санаад байна, гэхдээ яг тодорхой бол сайн санахгүй байна. 1-2 удаа хуралдахдаа манай сумын 4 багт болох уралдаанд зориулж багуудад нэг, нэг сая төгрөг өгье гэж ярилцаж байсан. Бусад ярилцаж байсан зүйлсийг нь би одоо сайн санахгүй байна..” гэжээ. (1-р хх-ийн 100-102, 103-104, 3-р хх-ийн 120-121),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...****ийн дансыг анх хэзээ нээлгэснийг бол санахгүй байна. Ямар ч байсан тухайн зөвлөлийн Хаан банк дахь дансаар Д.Б болон **** нар гүйлгээ хийдэг. Ингэхдээ тухайн данснаас 1 дүгээр гарын үсэг, 2 дугаар гарын үсэг, зөвлөлийн тамга тэмдгийн хамт байж гүйлгээ хийгддэг байсан. Эхэндээ ****, Д.Б хоёр хоёулаа ирж гүйлгээ хийдэг байж байгаад сүүлдээ Д.Б нь ганцаараа ирж гүйлгээ хийх гэхээр нь нөгөө хамтран эзэмшигчийг нь дуудуулдаг байсан. ****ийг байхгүй байх үед Д.Б нь ганц удаа гүйлгээ хийсэн...” гэжээ. (1-р хх-ийн 114-115),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...**** энэ тоот дансны эзэн нь ****ын **** гээд Хэнтий аймгийн **** сумын арван жилийн сургуульд нэг ангид хамт сурдаг байсан, дараагаар нь ****-ийн Эдийн засгийн сургуулийн, Эдийн засгийн удирдлагийн ангид сурдаг байсан. Тухайн үед **** нь миний **** тоот дансанд “Би ажил ихтэй сургалтын төлбөрөө хийж чадахгүй байна. Миний өмнөөс хийгээд өг” гэж хэлээд, би 885.000 төгрөгийг нь тухай өдөртөө удаалгүй ****-ИЙН Хаан банкны дансанд хийж байсан санагдаж байна...” гэжээ. (1-р хх-ийн 119-120),
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 58 минутанд “**** ****” гэсэн **** тоот дансанд 4.000.000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд энэ дансыг надад **** сумын Байгаль орчны байцаагч **** өгсөн. Энэ ямар учиртай мөнгө вэ гэхээр уурхай ашигласны татвар гэдэг утгаар жилд 10.000.000 төгрөг өгөх ёстой байдаг. Тэрний 4.000.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн юм...” гэжээ. (1-р хх-ийн 123),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг хариуцлагатай уул, уурхай болгох зорилгоор 2017 онд уул уурхайн төлөөлөл, мөн бусад хүмүүсийн хамт хуралдаан зохион байгуулж “****” нэртэй ашгийн бус төрийн бус байгууллага байгуулахаар шийдвэрт хүрч анх байгуулсан юм. Тухайн үед зөвлөлийн даргаар тус сумын иргэн **** гэх хүнийг болгоё гэж ярилцаж, санал хурааж болгосон. Нарийн бичгийн даргаар нь тухайн үед байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Д.Быг сонгосон юм. Ингээд уг төрийн бус байгууллагын холбогдох бичиг баримт, тамга тэмдгийг Д.Б нь хөөцөлдөж, бичиг баримтыг бүрдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Мөн төрийн бус байгууллага нь өөрийн гэсэн дүрэмтэй, дүрмийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан ба дүрмийн 14.2 дахь /НОТЗ-ийн санхүүгийн эх үүсвэр/ хэсэгт зааснаар тухайн сумын нутаг дэвсгэрт ашиглалтын үйл ажиллагаa явуулж буй талбай бүр 20 сая, ашиглалт явуулж эхлээгүй А лиценз 10 сая, хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Х лицензтэй талбай бүр 5 сая төгрөг хандивлах бөгөөд хандивыг тухайн жилийн 11 дүгээр сарын 01-ний дотор зөвлөлийн тусгай санд бүрдүүлнэ гэж заасан байгаа. Үүний үндсэн дээр зөвлөлийн санхүүжилт цуглуулах дансыг Хаан банкинд нээсэн байх учиртай ... тус төрийн бус байгууллагын зүгээс сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт байгууллагуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд төвлөрсөн мөнгөнөөс зарцуулалт хийдэг. Зарцуулалт хийх, хэдэн төгрөгийг зарцуулах эсэхийг зөвлөл өөрсдөө шийдвэрлэдэг. Энэ талаар мөн зөвлөлийн дүрмийн 14.3-т зааж өгсөн байгаа ... **** **** нь төрийн бус байгууллага ба нийгэмд үйлчилдэг байгууллага юм. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудаас ирүүлсэн хандиваар орон нутагт хөрөнгө оруулалт хийдэг төрийн бус байгууллага юм. Тухайн үед би Засаг даргаар ажиллаж байсан ба тухайн төрийн бус байгууллагад хандиваар цугласан мөнгөнөөс туслалцаа авах гэж байгаа байгууллага аж ахуй нэгж нь хүсэлтээ өгснөөр тухайн байгууллагад үзүүлэх хандиваа төрийн бус байгууллагын цугласан мөнгөнөөс гаргадаг. 2017-2020 оны хооронд миний санаж байгаагаар ямар ямар байгууллагад хандив туслалцаа төрийн бус байгууллагaac үзүүлсэн гэхээр 1 дүгээр багийн багийн төвийн барилгыг шинээр барихад 26-27 сая төгрөг шиг санаж байна. Ахмадын байрны өргөтгөлийн барилгыг 20 орчим сая төгрөгөөр, олон улсын төсөлтэй хамтарч гар урлал хийдэг хүмүүст зориулж ажлын байр барьсан. Тухайн байранд орон нутгийн оролцоо хөрөнгө болох 20 орчим сая төгрөг зарцуулж байсан. Тамгын газрын гаднах бохирын цооног буюу байгууламж, болон бохирын суултуур бусад юмыг янзлахад 10 орчим сая төгрөг, жил бүрийн улсын баяр наадмуудад тодорхой хэмжээний зардал гаргаж байсан. Наадмын зардлын тайлан дээр харагдана. Миний санаж байгаа зүйлүүд энэ байна. Өшөө жижиг сажиг зүйлүүд байгаа байх, тэрийг нь яг хэлж мэдэхгүй байна.” гэжээ. (1-р хх-ийн 127-128, 3-р хх-ийн 182),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.Б нь 2018 оноос хойш 1 дүгээр гарын үсэг буюу ****ийн гарын үсгийг хуурамчаар зурж, ****, банкны ажилчдад мэдэгдэлгүй 2 жилийн хугацаанд гүйлгээ хийсэн. Энэ хугацаанд ойролцоогоор 300, 500 орчим сая төгрөгийн гүйлгээ хийсэн гэж бодож байна. Тус этгээд нь өөрөө ярихдаа тухайн зөвлөлийн мөнгөнөөс өөрийн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг шилжүүлсэн, **** сумын Засаг даргын тамгын газрын гадна талын засварт 20 сая төгрөг хандивласан гэсэн боловч уг засвар нь 2019 онд аймгийн хөрөнгө оруулалтаар 246 сая төгрөгийн засвар хийгдсэн ба Д.Бт уг 20 сая төгрөгийг хандивласан гэх ямар ч баримт байхгүй. Мөн баялаг бүтээгчдийн байр буюу 2019 онд сумын төвд баригдсан барилгад 20 сая төгрөг хандивласан гэх боловч ямар нэг баримт байхгүй. Уг барилга нь аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 86 сая төгрөгөөр тендер зарлагдаж барьсан юм ... миний хувьд би 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн **** сумын Засаг даргын тамгын газарт засаг даргын орлогчийн ажил хийж байсан юм. Энэ үеэр буюу 2020 оны 11, 12 дугаар сарын үед гэж санаж байна. Яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь бол одоо сайн санахгүй байна. Манай сумын Хаан банкны хүмүүсээс **** ****ийн Бямбадорж ах банкин дээр ирж гарын үсгээ зурахгүй **** ах ганцаараа ирж гарын үсэг зураад байдаг болчихлоо гэх утгатай зүйлсийг ярьсан. Энэ яриа нь сумын иргэдийн дунд тараад байхаар нь би 2021 оны 02, 03 дугаар сарын үед л байх гэж бодож байна. Яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь бол одоо сайн санахгүй байна. Сумын засаг даргын орлогчийн хувьд ****ыг дуудаж уулзсан юм. Тэгээд би **** ахтай уулзаад сумын хүмүүсээс сонсож, дуулж мэдсэн
1. **** **** төрийн бус байгууллагын мөнгөнөөс өөрийн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж шилжүүлсэн
2. Сумын Засаг даргын тамгын газрын гадна талын засварын ажил
3. Баялаг бүтээгчдийн байрны барилга зэрэг 3 асуудлыг хөндөн **** ахаас “Та **** ****ийн мөнгөнөөс хувьдаа завшаад байгаа юм уу?, хүмүүс таныг ****ийн мөнгөнөөс хувьдаа ашигласан гэж яриад байна. Та энэ хохирол төлбөрөө хэзээ төлж барагдуулах юм бэ?” гэхэд **** ах надад хандан “Ах нь ****ийн мөнгөнөөс хувьдаа завшсан асуудал байхгүй. Гэхдээ ах нь өөрийн үхэр энэ тэрээ зарж борлуулаад ****д учирсан хохирлыг төлж барагдуулна” гэх утгатай зүйлсийг хэлж ярьсан. Тэгээд **** ахыг энэ хохирол төлбөрөө төлж барагдуулахыг нь нэлээн харсан боловч **** ах хохирол төлбөрөө барагдуулалгүй, хэсэг алга болчихсон юм. Тэгэхээр нь би сумын Засаг даргатайгаа зөвшилцөж байгаад хууль хэрэгжүүлэгч байгууллагад **** ахад холбогдуулан гомдол гаргаж өгсөн юм” гэжээ. (1-р хх-ийн 131-132, 3-р хх-ийн 226-227),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Д.Бын гарын үсэг зурсан гэх 109 ширхэг зарлагын баримтуудтай танилцлаа. энэ баримтуудтай танилцахад Д. ****ын гарын үсэг зурсан гэх зарим баримтууд дээр ямар ч утга байхгүй байх тул уг мөнгөнүүдийг юунд зарцуулсан, уг мөнгөнүүдийг хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, ямар ч баримтгүй зарлагын баримтууд байна. Үүнд:
1. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1.000.000 төгрөгийн зарлагын баримт
2. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2.000.000 төгрөгийн зарлагын баримт
3. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3.000.000 төгрөгийн зарлагын баримт
4. 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1.400.000 төгрөгийн зарлагын баримт
5. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1.500.000 төгрөгийн зарлагын баримт зэрэг баримтууд болно.
Тэгээд мөн дээрх 109 баримтуудаас зарим баримтуудыг нь он, онуудын тайлан тооцоон дээрээсээ харахад үнийн дүн нь зөрүүтэй дараах баримтууд байна. Үүнд:
1. Манай **** сум 2018 онд багуудын хөгжил, тохижилтод **** ****өөс нийтдээ 23.000.000 төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл Д.Бын багуудын хөгжил, тохижилтод зарцуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1.000.000 төгрөгийн зарлагын баримт, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17.800.000 төгрөгийн зарлагын баримт, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2.500.000 төгрөгийн зарлагын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2.000.000 төгрөгийн зарлагын баримт, нийтдээ 4 баримтын нийлбэр дүн нь 23.300.000 төгрөг байна, тэгэхээр нь 300.000 төгрөг илүү гарч байна, энэ 300.000 төгрөгийг юунд зарцуулсан, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, ямар ч баримтгүй байна.
2. 2020 онд сумын Засаг даргын тамгын газраас сумынхаа оюутанд дэмжлэг үзүүлсэн асуудал байхгүй. Гэтэл Д. ****ын гарын үсэг зурсан гэх 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3.000.000 төгрөгийн баримтад утган дээр нь оюутны төлбөр гэж бичсэн байна. Энэ 3.000.000 төгрөгийн баримтан дээр ямар ч тайлан, баримт байхгүй учир мөнгийг яг юунд зарцуулсан, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, ямар ч баримтгүй байна. Ямар ч байсан 2020 онд сумаас сумынхаа оюутанд дэмжлэг үзүүлж мөнгө өгсөн асуудал байхгүй.
3. Манай **** сум 2020 онд Засаг даргын тамгын газартаа засвар үйлчилгээ хийсэн бөгөөд энэ засварын хөрөнгө мөнгийг нь аймгаас шийдүүлсэн боловч уг шийдүүлсэн мөнгө нь хүрээгүй учир **** ****өөс 12.000.000 төгрөгийн зарлага гаргасан. Гэтэл ****ын засаг даргын тамгын газарт зарцуулсан гэх 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3.000.000 төгрөгийн зарлагын баримт, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 7.000.000 төгрөгийн зарлагын баримт, 2020 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн 2.200.000 төгрөгийн зарлагын баримт, нийтдээ 3 баримтын нийлбэр дүн нь 12.200.000 төгрөг байна. Тэгэхээр нь 200.000 төгрөг илүү гарч байна. Энэ 200.000 төгрөгийг юунд зарцуулсан. Хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, ямар ч баримтгүй байна.
4. Манай **** сумын 2018 оны наадмын тайлан маань олдохгүй, байхгүй байгаа учир 2018 онд наадамд яг хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй болчихоод байна. Иймд **** ****өөс 2018 оны наадамд яг хэдэн төгрөг гаргаж өгсөн болохыг нь хэлж мэдэхгүй болчихоод байна. ****ын зарлагын баримтуудыг нь харахад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 7.000.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2.500.000 төгрөг, нийтдээ 2 баримтын нийлбэр дүн нь 9.500.000 төгрөг байна. Ер нь наадам болгоноор **** ****өөс мөнгө гаргадаг учир дээрх мөнгийг Д.Б нь 2018 онд **** ****өөс гаргаж наадамд өгсөн л байх гэж бодож байна. Гэхдээ 2018 оны наадмын тайлан маань олдохгүй байгаа учир яг үнийн дүнгийнх нь талаар хэлж мэдэхгүй л болчихоод байна. Ингээд дээрх баримтуудаас бусад буюу үлдсэн баримтууд нь бол бүгд л тухайн ажил энэ тэрдээ зарцуулагдсан баримтууд байна...” гэжээ. (3-р хх-ийн 70-72),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оноос хойш ахмадын хорооны даргаар ажиллаад 2023 оны 10 сард ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ хооронд 2017 онд “**** ****”-д төрийн бус байгууллагын төлөөллөөр оролцогч байсан ... Би “**** ****” нь хэдэн удаа хурал, зөвөлгөөн зохион байгуулж байсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан хурал зөвөлгөөн зохион байгуулах үед нь би 3-4 удаа сууж байсан ... Анх бол сум орон нутгийн хэрэгцээнд зарцуулна гэж л ярьдаг байсан. Гэхдээ би яг юунд зарцуулж шилжүүлэх талаар ярьж байсанг нь би санахгүй байна...” гэжээ. (3-р хх-ийн 75-76),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг теллерээр ажиллаж байх хугацаанд Д.Б ах **** гэх хүний гарын үсэг зурагдсан баримтаар ирж гүйлгээ хийдэг байсан. Харин хоёулаа хамт ирж гүйлгээ хийснийг нь бол би санахгүй байна...” гэжээ. (3-р хх-ийн 99-100),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би одоогоор сайн санахгүй байна. Гэхдээ “**** ****” ТББ-н данснаас гүйлгээ хийгдэж байсан гэж бодож байна. Тухайн үед **** гэх хүн банкаар их үйлчлүүлдэггүй байсан. Би Д.Б, **** гэх хүмүүсийг цуг ирж байсныг нь санахгүй байна. Д.Б ах л ирж гүйлгээ хийлгэж байсан гэж бодож байна...” гэжээ. (3-р хх-ийн 103-104),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Д.Б нь анх надаар гүйлгээ хийлгэх явцдаа миний дэргэд өөдөөс харж сууж байгаад өөрийнхөө гарын үсгийг зурчихаад дараа нь **** гэх хүний гарын үсгийг өөрөө шууд зурчихсан ба Д.Бын зурсан гарын үсэг нь **** гэх хүний гарын үсэгтэй төстэй зурагдсан байсан. Уг нь би тухайн үед би Д.Б гэгчид **** гэх хүний гарын үсгийг дуурайлгаж зурсан тул тус гүйлгээг нь хийгээгүй бөгөөд өөрт нь гарын үсэг дуурайлгаж зурсан талаар хэлэхэд “Ингээд л авчихдаг ш дээ” гэж Д.Б хэлж байсан...” гэжээ. (3-р хх-ийн 107-108),
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би прокурорын тогтоолд дурдсан хэргийг хийгээгүй учир надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би яагаад надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл:
1. **** **** төрийн бус байгууллагын тэргүүн, нарийн бичгийн даргыг анх сонгохдоо тухайн үед **** сумын Засаг даргаар ажиллаж байсан Алтангэрэл, **** суманд бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нутаг орондоо нэр хүнд сайтай Бямбадорж ах, бид гурав сумын Засаг даргын өрөөнд уулзалдаж, ярилцсаны үндсэн дээр нутаг орондоо нэр хүнд сайтай Бямбадорж ахыг тэргүүнээр, намайг нарийн бичгийн даргаар нь сонгож байсан юм.
2. Миний хувьд би Бямбадорж ахын гарын үсгийг дууриалган зурснаа бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Бямбадорж ахын хувьд бизнес хийдэг хүн учир тэр болгон төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцоод байдаггүй байсан тул би ажлын шаардлагаар л Бямбадорж ахын гарын үсгийг нь зарим тохиолдолд дуурайлган зурдаг байсан юм. Тэрнээс биш надад өөр ямар нэгэн санаа, оноо бол байгаагүй.
3. Би **** **** төрийн бус байгууллагын данснаас 250.579.450 төгрөгийг хувьдаа аван завшиж, амьдралаа сайжруулсан асуудал огт байхгүй. Би төрийн бус байгууллагын мөнгийг албаны хэрэгцээнд нь зарцуулдаг байсан...” гэжээ. (2-р хх-ийн 148-149),
Гэрч ****мэдүүлэг (1-р хх-ийн 134-135),
Гэрч ****мэдүүлэг (1-р хх-ийн 137-138),
Гэрч ****мэдүүлэг (3-р хх-ийн 79-80),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 83-84, 3-р хх-ийн 198-199),
Гэрч ****ийн мэдүүлэг (3-р хх-ийн 87-88),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 91-92),
Гэрч ****гийн мэдүүлэг (3-р хх-ийн 95-96),
Гэрч ****ийн мэдүүлэг (3-р хх-ийн 111-112),
Гэрч ****ийн мэдүүлэг (3-р хх-ийн 123-124, 207-208),
Гэрч ****ийн дахин өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 137),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 140-141, 201-202),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 144-145, 223-224),
Гэрч ****ийн мэдүүлэг (3-р хх-ийн 148-149),
Гэрч ****, гэрч ****нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (3-р хх-ийн 185-186),
Гэрч ****, гэрч **** нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (3-р хх-ийн 189-190),
Гэрч ****ы мэдүүлэг (3-р хх-ийн 192-193),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 195-196),
Гэрч ****гийн мэдүүлэг (3-р хх-ийн 204-205),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 210-211),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 214-215),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 217-218),
Гэрч ****ийн дахин өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 220-221),
Гэрч ****гийн мэдүүлэг (3-р хх-ийн 229-230),
Гэрч ****ийн мэдүүлэг (3-р хх-ийн 234-235),
Гэрч ****гийн мэдүүлэг (3-р хх-ийн 237-238),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 240-241),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 243-244),
Гэрч ****ын мэдүүлэг (3-р хх-ийн 247),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 272 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Зарлагын мэдүүлэг”, “Мөнгөн шилжүүлэг” гэсэн нийт 131 ширхэг баримт дээрх “Харилцагч 1”, “Гарын үсэг” гэсэн хэсгүүдэд тус бүр зурагдсан 131 ширхэг гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ****ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварууд болон бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд ирүүлсэн “Зарлагын мэдүүлэг”, “Мөнгөн шилжүүлэг” гэсэн нийт 131 ширхэг баримт дээрх “Харилцагч 1”. “Гарын үсэг” гэсэн хэсгүүдэд тус бүр зурагдсан 131 ширхэг гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн ****ийн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 160-168, 169-244),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1280 дугаартай “...1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн 131 ширхэг Зарлагын мэдүүлэг, Мөнгөн шилжүүлэг гэсэн баримтууд дээрх шинжилж буй гарын үсгүүд, ****, Д.Б нарын бичгийн хэв, гарын үсгийн загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд ирүүлсэн 12/05/2017 гэсэн огноотой, албан томилолт бичиг хэргийн зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 01/29/2018 гэсэн огноотой, зөвөлгөөний зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 02/02/18 гэсэн огноотой, зар компютер үнэ гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 02/08/2018 гэсэн огноотой, УАЗ УАЗ УАЗ гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 02/12/2018 гэсэн огноотой, ойн менежмэнтийн зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 02/12/2018 гэсэн огноотой, багийн үйл ажиллагааны зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 2 ширхэг, 02/13/2018 гэсэн огноотой, багийн үйл ажиллагааны зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 03/05/2018 гэсэн огноотой, шатхууны зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 03/05/2018 гэсэн огноотой, эмэгтэйчүүдийн эрх хамгаалах өдөр гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 03/09/2018 гэсэн огноотой, улз хурд гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 03/23/2018 гэсэн огноотой, сургалтын зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 04/18/2018 гэсэн огноотой, зар үйл ажиллагааны зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 05/01/2018 гэсэн огноотой, бичиг хэрэг шатхууны зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 05/01/2018 гэсэн огноотой, танилцуулагын зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 05/02/2018 гэсэн огноотой, улзын цэнхэр урлагын наадмын зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 05/07/2018 гэсэн огноотой, баян-өлзийт баг түвшинжаргал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 05/08/2018 гэсэн огноотой, онон баг тохижилт баярмандал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 05/18/2018 гэсэн огноотой, **** модны үнэ 98613770 гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 08/30/2018 гэсэн огноотой, зар СП87012716 98091113 гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 2021/01/15 гэсэн огноотой, ОМТ Үлдэгдэл санхүүжилт НОТЗ гэсэн утгатай “Мөнгөн шилжүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 2021/01/15 гэсэн огноотой, ОМТ Үлдэгдэл санхүүжилт НОТЗ гэсэн утгатай “Мөнгөн шилжүүлэг” гэсэн баримт 1 ширхэг, 12/15/2017 гэсэн огноотой, нохой даатгал зардал гэсэн утгатай “Зарлагын мэдүүлэг” гэсэн баримт 1 ширхэг нийт 22 ширхэг баримтуудын “Харилцагч/costumer 1.” гэсний ард байх мөн “Гарын үсэг, тамга” гэсэн хэсэгт байх гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ****ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. Харин бусад 109 ширхэг баримт дээрх гарын үсгүүд нь ****ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн бусад 109 ширхэг баримтуудын “Харилцагч/costumer 1.” гэсний ард байх мөн “Гарын үсэг, тамга” гэсэн хэсэгт байх гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Бын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 44-63, 64-136),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 34),
Хэнтий аймгийн **** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 53 дугаартай тогтоол, хавсралт (1-р хх-ийн 42, 43-55),
Хэнтий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай тогтоол (1-р хх-ийн 57),
Хэнтий аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/15 дугаартай тушаал (1-р хх-ийн 58),
Ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолт (1-р хх-ийн 59-60, 61-63),
Хэнтий аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/27 дугаартай тушаал (1-р хх-ийн 64),
**** ****ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 68-71),
Зарлагын мэдүүлэгт үзлэг хийж, хохирлын тооцоо гаргасан тэмдэглэл (1-р хх-ийн 72-81),
Хэнтий аймгийн **** сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 91),
Гарын үсгийн хэв загвар авсан тухай тэмдэглэл (2-р хх-ийн 2),
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, хавсралт (2-р хх-ийн 3, 4-15),
Хэв загвар авсан тухай тэмдэглэл, хавсралт (2-р хх-ийн 16, 17-25, 40, 41),
Хэнтий аймгийн **** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай тогтоол, хавсралт (2-р хх-ийн 181, 182),
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан (2-р хх-ийн 185-200),
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (3-р хх-ийн 38-39),
Хаан банкны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/320 дугаартай албан бичиг, хавсралт (3-р хх-ийн 42, 43-44),
“**** ****” ТББ-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай албан бичиг (3-р хх-ийн 52),
Олон талт хамтын ажиллагааны гэрээ (3-р хх-ийн 53-57),
****ийн 2017 оны үлдэгдэл хөрөнгөөр **** суманд хийгдэх ажил (3-р хх-ийн 58),
“**** ****” ТББ-ын 2017 оны үйл ажиллагааны зардал, төсвийн хуваарь (3-р хх-ийн 59),
"**** ****ийн чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө (3-р хх-ийн 60),
“**** ****” ТББ-ын 2018 оны үйл ажиллагааны зардал, төсвийн хуваарь (3-р хх-ийн 61),
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 97, **** сум үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадмын хурдан морины комиссын уралдаан зохион байгуулсан 2020 оны ажлын тайлан (4-р хх-ийн 123-173),
Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын 2019 оны тайлан (4-р хх-ийн 174-212),
**** суманд ардын хувьсгалын 98 жил, сум үүсэн байгууллагдсаны 95 ойн баяр наадмын үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн 2019 оны ажлын тайлан (4-р хх-ийн 213-5-р хх-ийн 75),
Хэнтий аймгийн **** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаартай албан бичиг, хавсралт (5-р хх-ийн 77, 78-114 ),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 150),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (2-р хх-ийн 151-152),
****ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (4-р хх-ийн 37-110),
Б.****ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 27-32),
****ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 36),
Д.Бын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 207-3-р хх-ийн 1-11),
Д.Бын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (3-р хх-ийн 13-24),
Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, төрөл садангийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2-р хх-ийн 154, 155, 156-161, 162, 166-178), шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хэнтий аймгийн **** сумын “**** ****”-ийн 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04, 05 дугаартай албан бичгүүд 2 хуудас, 2024 оны малын А данс 1 хуудас, Д.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 3 хуудас, шагнал урамшуулланы талаарх баримт 7 хуудас болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Шүүгдэгчээс яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч **** овогт ****гийн **** нь Хэнтий аймгийн **** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай хуралдааны тогтоолоор байгуулагдсан “**** ****” төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “**** ****” төрийн бус байгууллагын хөрөнгөнөөс тухайн төрийн бус байгууллагын тэргүүн, зөвлөлийн дарга ****ийн 1 дүгээр гарын үсгийг банкны зарлагын 109 баримтад хуурамчаар дуурайлган зурж, бэлнээр 81 удаагийн гүйлгээгээр 181,617,400 (нэг зуун наян нэгэн сая, зургаан зуун арван долоон мянга, дөрвөн зуун) төгрөгийн, дансаар 5 удаагийн гүйлгээгээр 34,416,850 (гучин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга найман зуун тавь) төгрөгийн, нийт 216,034,250 (хоёр зуун арван зургаан сая гучин дөрвөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****гийн “...Би 2021 оноос хойш **** **** төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас манай “**** ****” төрийн бус байгууллагад албан бичиг ирүүлсний дагуу **** **** төрийн бус байгууллагын тэргүүн, зөвлөлийн даргаас намайг энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролц гэсний дагуу би энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Надад энэ хэрэг, асуудлын талаар өөр мэдэх зүйл бол байхгүй. Мөн надад өөр хэлж ярих зүйл ч алга. Энэ хэргийн талаар миний мэдэх зүйл ийм л байна...” гэх, хохирогч ****ийн “...миний хувьд би **** суманд үйл ажиллагаа явуулдаг “**** ****” гэх төрийн бус байгууллагын талаар сайн мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас манай **** сумын Засаг даргын тамгын газарт албан бичиг ирүүлсний дагуу манай сумын засаг даргаас намайг энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролц гэсний дагуу би энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Надад энэ хэрэг, асуудлын талаар өөр мэдэх зүйл бол байхгүй...” гэх, хохирогч ****ийн “...манай Хэнтий аймгийн **** суманд үйл ажиллагаа явуулдаг **** **** төрийн бус байгууллагын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Бт холбогдох хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байсан ****нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд цагдаагийн байгууллагаас албан бичиг ирүүлсэний дагуу миний зүгээс энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцохоор болоод байна. Өөрөөр надад энэ хэрэг, асуудлын талаар хэлж ярих зүйл алга байна...” гэх, гэрч ****ийн “...2017 оны намар санагдаж байна /сар өдрийг нь би сайн мэдэхгүй байна/ намайг гэртээ байхад тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан ****нь “Суманд **** байгуулах гэж байгаа юм зөвлөлийн даргаар нь та ажиллах уу?” гэхээр нь би тухайн үед “Би наад ажлыг чинь сайн мэдэхгүй учраас чадахгүй байх аа” гэж хэлсэн чинь Алтангэрэл “Байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Д.Б хоёр бид танд заагаад өгнө өө” гээд намайг зөвлөлийн даргаар нь томилсон юм. Тухайн зөвлөлийг байгуулсан **** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолтой бол би танилцсан эсэхээ санахгүй байна. Ингээд сураг сонсоход зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Б Улаанбаатар хотод зөвлөлийн тамга, тэмдэгийг хөөцөлдөж явна гэж мэдсэн. Үүний дараагaap Д.Б над дээр ирээд “Зөвлөл маань тусдаа данс нээхгүй бол мөнгө орж ирэхгүй байна” гээд надаар гарын үсэг зуруулж Д.Б өөрөө данс нээлгэсэн. Миний мэдэхээр тухайн зөвлөл нь 2018 оны хавар /сар, өдрийг нь сайн санахгүй байна/ сумын төлөөлөл болох Засаг дарга, багийн дарга нар, зөвлөлийн гишүүд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар мөн уул уурхайн хэд хэдэн лицензтэй компанийн захирлуудыг хамруулсан өргөн хэмжээний хуралдаан нэг удаа зохион байгуулагдсан. Тухайн хуралдаанд миний бие оролцсон бөгөөд хурал дээр компаниуд зөвлөлд мөнгө хандивлахаар тохиролцож тухайн хандивын мөнгийг хэрхэн зарцуулах талаар ярилцсан юм. Миний мэдэж байгаагаар хурлын үеэр “****” ХХК нь тус суманд гурван лицензийн үйл ажиллагаа олборлодог гээд 30.000.000 төгрөг, тухайн үед ажиллаж байсан миний санаж байгаагаар “****” гэх алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани 10,000,000-15,000,000 сая төгрөг, мөн дахиад ганц, хоёр жоншны уурхайн захирлууд нь 5,000,000 төгрөг тус тус өгөхөөр амаар тохиролцсон бөгөөд тухайн үед хэдэн төгрөг өгснийг нь бол би мэдээгүй. Хурлын дараа Д.Б нь намайг гэртээ болон гадуур явж байхад утсаар холбогдоод данснаас мөнгөн гүйлгээ хийх гэсэн юм гээд надаар хэд хэдэн удаа гарын үсэг зуруулж байсан ба гарын үсэг зуруулахдаа надад ямар учраас данснаас мөнгө гаргаж байгаа талаар сайн хэлдэггүй байсан. Түүнээс хойш би 2018 оны намраар /сар, өдрийг нь санахгүй байна/ сумын Хаан банкны ажилтан Анхаа гэх залуу дээр очиж ****ийн дансны хуулгыг харах гэсэн юм гэтэл “Танд битгий харуулаарай гэсэн” гэхээр нь би тухайн үед эд нар намайг ашигласан юм байх гэж бодоод дахиж зөвлөлийн үйл ажиллагаанд оролцоогүй. Тэр үеэс хойш тухайн зөвлөл ч дахиж хурал зөвлөгөөн зохион байгуулаагүй байх. Надад хурал зөвлөгөөн хийлээ гэж сонсогдож, мэдэгдсэн юм байхгүй. Зөвлөлийн мөнгийг хэн хэрхэн зарцуулж байсан талаар бол надад мэдэх зүйл байхгүй. Би хяналт тавьж чадахаа байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулиар сумын Засаг дарга солигдож ****гэх хүн болоод ****ийг сольсон тэгэхэд Д.Б над дээр ирээд Зөвлөлийн данснаас гүйлгээ хийх гэсэн чинь банкны теллер солигдсон болохоор гарын үсэг зөрүүтэй гээд таны гарын үсэг хэрэг боллоо гээд над дээр ирээд банкны баримт дээр гарын үсэг зуруулаад явсан ... Би яг нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна. Д.Б нь өөрөө над дээр ирээд банкны хуудсан дээр гарын үсэг зуруулдаг байсан. Миний мэдэж байгаагаар 8-10 ширхэг банкны хуудсан дээр гарын үсэгээ зурж байсан. Тэрнээс хойш дахин зураагүй ... миний одоо санаж байгаагаар **** **** нь 2017 оны 08 дугаар сард байгуулагдсанаасаа хойш 2021 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд нийтдээ 1-2 удаа л хуралдсан. Өөрөөр хурал цуглаан зохион байгуулсан асуудал огт байхгүй. **** **** нь 2018, 2019 онд гэж санаад байна, гэхдээ яг тодорхой бол сайн санахгүй байна. 1-2 удаа хуралдахдаа манай сумын 4 багт болох уралдаанд зориулж багуудад нэг, нэг сая төгрөг өгье гэж ярилцаж байсан. Бусад ярилцаж байсан зүйлсийг нь би одоо сайн санахгүй байна..” гэх, гэрч ****ын “...****ийн дансыг анх хэзээ нээлгэснийг бол санахгүй байна. Ямар ч байсан тухайн зөвлөлийн Хаан банк дахь дансаар Д.Б болон **** нар гүйлгээ хийдэг. Ингэхдээ тухайн данснаас 1 дүгээр гарын үсэг, 2 дугаар гарын үсэг, зөвлөлийн тамга тэмдгийн хамт байж гүйлгээ хийгддэг байсан. Эхэндээ ****, Д.Б хоёр хоёулаа ирж гүйлгээ хийдэг байж байгаад сүүлдээ Д.Б нь ганцаараа ирж гүйлгээ хийх гэхээр нь нөгөө хамтран эзэмшигчийг нь дуудуулдаг байсан. ****ийг байхгүй байх үед Д.Б нь ганц удаа гүйлгээ хийсэн...” гэх, гэрч ****ын “...**** энэ тоот дансны эзэн нь ****ын **** гээд Хэнтий аймгийн **** сумын арван жилийн сургуульд нэг ангид хамт сурдаг байсан, дараагаар нь ****-ийн Эдийн засгийн сургуулийн, Эдийн засгийн удирдлагийн ангид сурдаг байсан. Тухайн үед **** нь миний **** тоот дансанд “Би ажил ихтэй сургалтын төлбөрөө хийж чадахгүй байна. Миний өмнөөс хийгээд өг” гэж хэлээд, би 885.000 төгрөгийг нь тухай өдөртөө удаалгүй ****-ИЙН Хаан банкны дансанд хийж байсан санагдаж байна...” гэх, гэрч ****гийн “...Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 58 минутанд “**** ****” гэсэн **** тоот дансанд 4.000.000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд энэ дансыг надад **** сумын Байгаль орчны байцаагч **** өгсөн. Энэ ямар учиртай мөнгө вэ гэхээр уурхай ашигласны татвар гэдэг утгаар жилд 10.000.000 төгрөг өгөх ёстой байдаг. Тэрний 4.000.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн юм...” гэх, гэрч ****ийн “...Тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг хариуцлагатай уул, уурхай болгох зорилгоор 2017 онд уул уурхайн төлөөлөл, мөн бусад хүмүүсийн хамт хуралдаан зохион байгуулж “****” нэртэй ашгийн бус төрийн бус байгууллага байгуулахаар шийдвэрт хүрч анх байгуулсан юм. Тухайн үед зөвлөлийн даргаар тус сумын иргэн **** гэх хүнийг болгоё гэж ярилцаж, санал хурааж болгосон. Нарийн бичгийн даргаар нь тухайн үед байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Д.Быг сонгосон юм. Ингээд уг төрийн бус байгууллагын холбогдох бичиг баримт, тамга тэмдгийг Д.Б нь хөөцөлдөж, бичиг баримтыг бүрдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Мөн төрийн бус байгууллага нь өөрийн гэсэн дүрэмтэй, дүрмийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан ба дүрмийн 14.2 дахь /НОТЗ-ийн санхүүгийн эх үүсвэр/ хэсэгт зааснаар тухайн сумын нутаг дэвсгэрт ашиглалтын үйл ажиллагаa явуулж буй талбай бүр 20 сая, ашиглалт явуулж эхлээгүй А лиценз 10 сая, хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Х лицензтэй талбай бүр 5 сая төгрөг хандивлах бөгөөд хандивыг тухайн жилийн 11 дүгээр сарын 01-ний дотор зөвлөлийн тусгай санд бүрдүүлнэ гэж заасан байгаа. Үүний үндсэн дээр зөвлөлийн санхүүжилт цуглуулах дансыг Хаан банкинд нээсэн байх учиртай ... тус төрийн бус байгууллагын зүгээс сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт байгууллагуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд төвлөрсөн мөнгөнөөс зарцуулалт хийдэг. Зарцуулалт хийх, хэдэн төгрөгийг зарцуулах эсэхийг зөвлөл өөрсдөө шийдвэрлэдэг. Энэ талаар мөн зөвлөлийн дүрмийн 14.3-т зааж өгсөн байгаа ... **** **** нь төрийн бус байгууллага ба нийгэмд үйлчилдэг байгууллага юм. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудаас ирүүлсэн хандиваар орон нутагт хөрөнгө оруулалт хийдэг төрийн бус байгууллага юм. Тухайн үед би Засаг даргаар ажиллаж байсан ба тухайн төрийн бус байгууллагад хандиваар цугласан мөнгөнөөс туслалцаа авах гэж байгаа байгууллага аж ахуй нэгж нь хүсэлтээ өгснөөр тухайн байгууллагад үзүүлэх хандиваа төрийн бус байгууллагын цугласан мөнгөнөөс гаргадаг. 2017-2020 оны хооронд миний санаж байгаагаар ямар ямар байгууллагад хандив туслалцаа төрийн бус байгууллагaac үзүүлсэн гэхээр 1 дүгээр багийн багийн төвийн барилгыг шинээр барихад 26-27 сая төгрөг шиг санаж байна. Ахмадын байрны өргөтгөлийн барилгыг 20 орчим сая төгрөгөөр, олон улсын төсөлтэй хамтарч гар урлал хийдэг хүмүүст зориулж ажлын байр барьсан. Тухайн байранд орон нутгийн оролцоо хөрөнгө болох 20 орчим сая төгрөг зарцуулж байсан. Тамгын газрын гаднах бохирын цооног буюу байгууламж, болон бохирын суултуур бусад юмыг янзлахад 10 орчим сая төгрөг, жил бүрийн улсын баяр наадмуудад тодорхой хэмжээний зардал гаргаж байсан. Наадмын зардлын тайлан дээр харагдана. Миний санаж байгаа зүйлүүд энэ байна. Өшөө жижиг сажиг зүйлүүд байгаа байх, тэрийг нь яг хэлж мэдэхгүй байна.” гэх, гэрч ****ын “...Д.Б нь 2018 оноос хойш 1 дүгээр гарын үсэг буюу ****ийн гарын үсгийг хуурамчаар зурж, ****, банкны ажилчдад мэдэгдэлгүй 2 жилийн хугацаанд гүйлгээ хийсэн. Энэ хугацаанд ойролцоогоор 300, 500 орчим сая төгрөгийн гүйлгээ хийсэн гэж бодож байна. Тус этгээд нь өөрөө ярихдаа тухайн зөвлөлийн мөнгөнөөс өөрийн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг шилжүүлсэн, **** сумын Засаг даргын тамгын газрын гадна талын засварт 20 сая төгрөг хандивласан гэсэн боловч уг засвар нь 2019 онд аймгийн хөрөнгө оруулалтаар 246 сая төгрөгийн засвар хийгдсэн ба Д.Бт уг 20 сая төгрөгийг хандивласан гэх ямар ч баримт байхгүй. Мөн баялаг бүтээгчдийн байр буюу 2019 онд сумын төвд баригдсан барилгад 20 сая төгрөг хандивласан гэх боловч ямар нэг баримт байхгүй. Уг барилга нь аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 86 сая төгрөгөөр тендер зарлагдаж барьсан юм ... миний хувьд би 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн **** сумын Засаг даргын тамгын газарт засаг даргын орлогчийн ажил хийж байсан юм. Энэ үеэр буюу 2020 оны 11, 12 дугаар сарын үед гэж санаж байна. Яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь бол одоо сайн санахгүй байна. Манай сумын Хаан банкны хүмүүсээс **** ****ийн Бямбадорж ах банкин дээр ирж гарын үсгээ зурахгүй **** ах ганцаараа ирж гарын үсэг зураад байдаг болчихлоо гэх утгатай зүйлсийг ярьсан. Энэ яриа нь сумын иргэдийн дунд тараад байхаар нь би 2021 оны 02, 03 дугаар сарын үед л байх гэж бодож байна. Яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь бол одоо сайн санахгүй байна. Сумын засаг даргын орлогчийн хувьд ****ыг дуудаж уулзсан юм. Тэгээд би **** ахтай уулзаад сумын хүмүүсээс сонсож, дуулж мэдсэн
1. **** **** төрийн бус байгууллагын мөнгөнөөс өөрийн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж шилжүүлсэн
2. Сумын Засаг даргын тамгын газрын гадна талын засварын ажил
3. Баялаг бүтээгчдийн байрны барилга зэрэг 3 асуудлыг хөндөн **** ахаас “Та **** ****ийн мөнгөнөөс хувьдаа завшаад байгаа юм уу?, хүмүүс таныг ****ийн мөнгөнөөс хувьдаа ашигласан гэж яриад байна. Та энэ хохирол төлбөрөө хэзээ төлж барагдуулах юм бэ?” гэхэд **** ах надад хандан “Ах нь ****ийн мөнгөнөөс хувьдаа завшсан асуудал байхгүй. Гэхдээ ах нь өөрийн үхэр энэ тэрээ зарж борлуулаад ****д учирсан хохирлыг төлж барагдуулна” гэх утгатай зүйлсийг хэлж ярьсан. Тэгээд **** ахыг энэ хохирол төлбөрөө төлж барагдуулахыг нь нэлээн харсан боловч **** ах хохирол төлбөрөө барагдуулалгүй, хэсэг алга болчихсон юм. Тэгэхээр нь би сумын Засаг даргатайгаа зөвшилцөж байгаад хууль хэрэгжүүлэгч байгууллагад **** ахад холбогдуулан гомдол гаргаж өгсөн юм...” гэх, гэрч ****ийн “...Тухайн үед Д.Б нь анх надаар гүйлгээ хийлгэх явцдаа миний дэргэд өөдөөс харж сууж байгаад өөрийнхөө гарын үсгийг зурчихаад дараа нь **** гэх хүний гарын үсгийг өөрөө шууд зурчихсан ба Д.Бын зурсан гарын үсэг нь **** гэх хүний гарын үсэгтэй төстэй зурагдсан байсан. Уг нь би тухайн үед би Д.Б гэгчид **** гэх хүний гарын үсгийг дуурайлгаж зурсан тул тус гүйлгээг нь хийгээгүй бөгөөд өөрт нь гарын үсэг дуурайлгаж зурсан талаар хэлэхэд “Ингээд л авчихдаг ш дээ” гэж Д.Б хэлж байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 272 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1280 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэнтий аймгийн **** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 53 дугаартай тогтоол, хавсралт, Хэнтий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай тогтоол, Хэнтий аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/15 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолт, Хэнтий аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/27 дугаартай тушаал, “**** ****”-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын мэдүүлэгт үзлэг хийж, хохирлын тооцоо гаргасан тэмдэглэл, Хэнтий аймгийн **** сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаартай албан бичиг, гарын үсгийн хэв загвар авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, хавсралт, хэв загвар авсан тухай тэмдэглэл, хавсралт, Хэнтий аймгийн **** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай тогтоол, хавсралт, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банкны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/320 дугаартай албан бичиг, хавсралт, “**** ****” ТББ-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, Хэнтий аймгийн **** сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаартай албан бичиг, хавсралт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өөрөөр хэлбэл тухайн төрийн бус байгууллагын мөнгийг зөвлөлийн даргын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж банкнаас авч хувьдаа хэрэглэсэн байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний буюу 216,034,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н нь 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 (гучин сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бын үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч “**** ****” төрийн бус байгууллагын эд хөрөнгөд 216,034,250 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****нь “...****ийн зүгээс Д.Баас нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний буюу 216,034,250 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ****гийн ****т 30,000 (гучин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 (гучин сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР