| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0155/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/161 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/161
2025 06 12 2025/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б
Шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****өд холбогдох эрүүгийн 2539000000173 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Бнь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Corolla Spaсio” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Бшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Королла спасио” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Г.****ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед өөрийнхөө ****улсын дугаартай “Corolla Spacio” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод **** сумын 4 дүгээр багт байх **** гэх айлд очсон. Уг **** гэх айл нь зам тээврийн осол болсон газрын замын хойд талд байдаг айл юм. Намайг ****гийн гэрт ороход ****, ****гэх 3 хүн архи уугаад сууж байсан. Би хамт сууж байгаад архинаас нь 200 граммын хэмжээтэй стаканаар нэг уусан. Тэгээд өдөр 14 цагийн үед өөрийнхөө ****улсын дугаартай “Сorolla Spacio” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод ****гийн хашаанаас гараад замын хойд талын гарцаар төв зам руу орох гэж байгаад шулуун явж байсан улаан өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг баруун хажуу талаас нь шүргэж зам тээврийн осол гаргасан. Би өөрийнхөө бурууг хүлээж байна. Би өмнө нь согтуугаар өөрийнхөө ****улсын дугаартай “Corolla Spacio” маркийн тээврийн хэрэгслээ жолоодож яваад цагдаад баригдаад 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулчихсан. ****улсын дугаартай Corolla Spacio маркийн тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд худалдаж авсан Түвшинбаатар гэх хүнээс нэр шилжүүлж аваагүй байгаа юм. Би өөрийн ****улсын дугаартай “Corolla Spacio” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл хохирлын үнэлгээг гаргуулахгүй. Би улаан өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирлыг бүрэн төлж барагдуулах болно....” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44),
Хохирогч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед өөрийн эзэмшлийн ****улсын дугаартай улаан өнгийн “Приус 30” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод сургуулийн хүүхдээ авах гээд **** 1 дүгээр сургууль руу **** сумын 4 дүгээр баг Нэгдсэн эмнэлгийн урд талын авто замаар ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун зүгт чиглэлтэй чигээрээ явж байхад замын хойд талаас гарцаас “Corolla Spacio” маркийн цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл гэнэт төв зам руу орж ирээд миний тээврийн хэрэгслийн жолооч талын хойд хэсгийг мөргөсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох В, С, D, Е ангилалтай, “Corolla Spacio” маркийн цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Уг ослын газар ****гэх цагдаа мөн шинжээч ирж гэрэл зураг авсан. Ахмад А.****гэх цагдаа намайг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар гаргуулаарай гэж хэлсэн. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг “Бодит үнэлгээ” ХХК-аар гаргуулсан. Би гомдолтой байна. 8903 дугаартай үнэлгээний байгууллагын гаргасан 720.000 төгрөгийн хохирол дээр үнэлгээ гаргасан төлбөр болох 50.000 төгрөгийг нэмээд нийт 770.000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна. Хохирол барагдуулсан тохиолдолд өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28),
Гэрч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би цагдаагийн ахмад **** хамт уг дуудлагад очиход Нэгдсэн эмнэлгийн зүүн урд талд төв замаар ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүгт чигээрээ явж байсан улаан өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг замын хойд талын гарцаар төв зам руу орох гэж явсан ****улсын дугаартай “Corolla Spacio” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Б“Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн баруун талаас нь шүргэсэн зам тээврийн осол гаргасан байдалтай харагдаж байсан. Би хэргийн газар 10 орчим минут болсон бөгөөд иргэн Г.****ийг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаагааap хасуулсан байсныг А.****ахмадад хэлсэн. Ахмад А.****тухайн иргэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсанг мэдэж байсан бөгөөд өмнөх эрх хасагдсан материалыг шалгасан гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32),
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед 102-н жижүүрээс өгсөн мэдээллийн дагуу дэд ахлагч ****ын хамт **** сумын 4 дүгээр баг Нэгдсэн эмнэлгийн урд талын авто замын зүүн хэсэгт гарсан зам тээврийн осолд очиж ажилласан. Ослын газар очиход улаан өнгийн “Приус-30” маркийн ****улсын дугаартай, цагаан өнгийн ****улсын дугаартай “Corolla Spacio” маркийн тээврийн хэрэгсэл хоорондоо шүргэлцсэн осол гарсан байсан. Тээврийн хэрэгслүүдийн байрлал, 2 тээврийн хэрэгсэл учирсан эвдрэл гэмтлийг нөхцөл байдлыг харьцуулж харахад шулуун явж байсан улаан өнгийн “Приус-30” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын хойд талын гарцаас төв зам руу гарч явсан ****улсын дугаартай Corolla Spacio маркийн тээврийн хэрэгслийн жолооч шулуун явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас осол гарсан байж болзошгүй байсан. ****улсын дугаартай “Corolla Spacio” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Бгэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь илэрхий байсан бөгөөд уг иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 10), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5, 6-8), осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 9), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 16), хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №8903/ДД№33920401 дугаартай дүгнэлт (хх-ийн 47), мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 51-52), Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ЗШ/318 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 85-87), хохирогч ****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 18), шүүгдэгч Г.****ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 111) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Бнь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 16), Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ЗШ/318 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 85-87) зэргээр тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Г.****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Г.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч Г.Бнь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.****өд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ын эд хөрөнгөд 770,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч Г.****ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.****ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.****өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР