| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0152/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/158 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/158
2025 06 12 2025/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгч Э.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ы ****д холбогдох эрүүгийн 2539000000092 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Бнь 2025 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Toyota Prius-20 маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар /4.85%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Бшүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “****” гэх нэртэй буудалд 2 найзынхаа хамт 3 шил ногоон “Экс” гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архийг хувааж уусан. Буудалд архи хувааж уучихаад **** гэх найзтайгаа хамт “****” буудлаас гараад 03 дугаар сарын 14-ний шөнө 01, 02 цагийн үед л байх ****гийн “Приус 20” маркийн машиныг би өөрөө жолоодож хөдөлгөөд тэгшлээд буудлынх нь зогсоолд тавьдаг юм уу гээд хөдөлгөөд “****” буудлын үүднээс дөнгөж хөдөлж байхад л 2 цагдаа ирээд зогсоосон. **** жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Цагдаа зогсоогоод **** бид хоёрыг цагдаагийн газар дээр авчраад согтуурлын хэмжээг шалгахад миний согтуурлын хэмжээ 4,85 хувьтай байсан...” гэжээ. (хх-ийн 17-18),
Гэрч О.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ****, **** хоёртой уулзаад “****” гэх нэртэй буудал орсон. Буудал руу орохдоо 3 ногоон “Экс” гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй 3 шил архи авч орсон. Тэгээд бусад идэж, уух зүйлс авсан. Бид 3 нэлээн архи уусан. Тэгээд **** тасраад унтчихсан. 03 дугаар сарын 14-ний 01 цагийн үед л байх **** бид 2 ****гийн машиныг “****” буудлын үүдэнд хөндлөн тавьсан байсан машиныг нь “****” дэлгүүрийн зогсоол дээр байрлуулъя гээд **** жолоо бариад би хажууд нь суугаад хөдлөөд явсан. Хөдлөөд “****” буудлаас ертөнцийн зүгээр баруун тийшээ хөдлөөд шороон замаас гараад Хэнтий аймгийн төв зам дээр гараад “****”-ийн зогсоол руу эргэх гэж байтал цагдаа зогсоосон. Тэгээд шууд цагдаа дээр ирээд ****ийг л жолоо барьж байсан болохоор үлээлгэсэн. Үлээлгэхэд 4 бүхэлтэй гарч байсан...” гэжээ. (хх-ийн 5-6),
Гэрч С.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ****, **** бид 3 уулзсан. Уулзаад “****” гэх нэртэй буудал орсон. ****ийн төрсөн өдөр 03 дугаар сарын 12-ны өдөр болдог болохоор төрсөн өдрийг нь тэмдэглэе гээд буудал орсон. Бид 3 ногоон “Экс” гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 3 шил архи авч орсон. Тэгээд архи ууж байгаад би тасраад унтчихсан байсан. Тэгээд өглөө боссон чинь л **** согтуу машин барьсан гэх асуудал болсон байсан. Тэр барьсан машин нь миний машин байгаа юм. Би машинаа 2023 онд авч байсан саарал өнгийн ****улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл байгаа....” гэжээ. (хх-ийн 9-10),
Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 03 дугаар сарын 14-ний өдөр би ажил үүргийнхээ дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 03 дугаар сарын 14-ний өдөр шөнө 01 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “****” буудлын гаднаас “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун тийш хөдлөөд төв зам руу эргээд зүүн тийш чигээрээ яваад **** нэртэй аж ахуйн зогсоол руу эргэх гэж байхад нь тухайн тээврийн хэрэгслийг дохин зогсоож шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд жолоочийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт авчран согтуурлын зэргийг шалгахад 4.85 хувь гарч байсан. Өөрт нь хэд гарсныг нь харуулаад машиныг нь ачлагын машин дуудаж ачиж явуулаад жолоочийг өөрийг нь явуулсан. Ийм л зүйл болсон. Жолоочийн эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгахад эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан...” гэжээ. (хх-ийн 13-14),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 19),
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 31, 33),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 64-65),
Э.****ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хх-ийн 75, 76, 77, 78), шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн жолоочийн лавлагааны хуулбар зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.****д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч **** овогт ****ы **** нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-20” маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Э.****ийн “...Би өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “****” гэх нэртэй буудалд 2 найзынхаа хамт 3 шил ногоон “Экс” гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архийг хувааж уусан. Буудалд архи хувааж уучихаад **** гэх найзтайгаа хамт “****” буудлаас гараад 03 дугаар сарын 14-ний шөнө 01, 02 цагийн үед л байх ****гийн “Приус 20” маркийн машиныг би өөрөө жолоодож хөдөлгөөд тэгшлээд буудлынх нь зогсоолд тавьдаг юм уу гээд хөдөлгөөд “****” буудлын үүднээс дөнгөж хөдөлж байхад л 2 цагдаа ирээд зогсоосон. **** жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Цагдаа зогсоогоод **** бид хоёрыг цагдаагийн газар дээр авчраад согтуурлын хэмжээг шалгахад миний согтуурлын хэмжээ 4,85 хувьтай байсан...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.****гийн “...Өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ****, **** хоёртой уулзаад “****” гэх нэртэй буудал орсон. Буудал руу орохдоо 3 ногоон “Экс” гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй 3 шил архи авч орсон. Тэгээд бусад идэж, уух зүйлс авсан. Бид 3 нэлээн архи уусан. Тэгээд **** тасраад унтчихсан. 03 дугаар сарын 14-ний 01 цагийн үед л байх **** бид 2 ****гийн машиныг “****” буудлын үүдэнд хөндлөн тавьсан байсан машиныг нь “****” дэлгүүрийн зогсоол дээр байрлуулъя гээд **** жолоо бариад би хажууд нь суугаад хөдлөөд явсан. Хөдлөөд “****” буудлаас ертөнцийн зүгээр баруун тийшээ хөдлөөд шороон замаас гараад Хэнтий аймгийн төв зам дээр гараад “****”-ийн зогсоол руу эргэх гэж байтал цагдаа зогсоосон. Тэгээд шууд цагдаа дээр ирээд ****ийг л жолоо барьж байсан болохоор үлээлгэсэн. Үлээлгэхэд 4 бүхэлтэй гарч байсан...” гэх, гэрч С.****гийн “...Өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ****, **** бид 3 уулзсан. Уулзаад “****” гэх нэртэй буудал орсон. ****ийн төрсөн өдөр 03 дугаар сарын 12-ны өдөр болдог болохоор төрсөн өдрийг нь тэмдэглэе гээд буудал орсон. Бид 3 ногоон “Экс” гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 3 шил архи авч орсон. Тэгээд архи ууж байгаад би тасраад унтчихсан байсан. Тэгээд өглөө боссон чинь л **** согтуу машин барьсан гэх асуудал болсон байсан. Тэр барьсан машин нь миний машин байгаа юм. Би машинаа 2023 онд авч байсан саарал өнгийн ****улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл байгаа....” гэх, гэрч Б.Батхүүгийн “...Тухайн өдөр буюу 03 дугаар сарын 14-ний өдөр би ажил үүргийнхээ дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 03 дугаар сарын 14-ний өдөр шөнө 01 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “****” буудлын гаднаас “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун тийш хөдлөөд төв зам руу эргээд зүүн тийш чигээрээ яваад **** нэртэй аж ахуйн зогсоол руу эргэх гэж байхад нь тухайн тээврийн хэрэгслийг дохин зогсоож шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд жолоочийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт авчран согтуурлын зэргийг шалгахад 4.85 хувь гарч байсан. Өөрт нь хэд гарсныг нь харуулаад машиныг нь ачлагын машин дуудаж ачиж явуулаад жолоочийг өөрийг нь явуулсан. Ийм л зүйл болсон. Жолоочийн эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгахад эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Бнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагааны хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.****ийн амьсгал дахь спиртийн агууламж 4.85 хувьтай гарсан байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тус тус зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Э.****д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.****ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.****ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Э.****ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Бнь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ы ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ы ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР