Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

 

2025            06           12                                       2025/ШЦТ/159

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н

Шүүгдэгч Ж.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ы ****эд холбогдох эрүүгийн 2539001070109  дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ж.Ннь 2024 оны 12 дугаар сарын 28-наас 29-нийг шилжих 02 цагийн үед Хэнтий аймгийн ****сумын 4 дүгээр багт ****ыг “танай ах урьд нь намайг хутгалсан” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Ншүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-ний шилжих шөнө орой 02 цагийн үед найзынх руугаа орчхоод 150 граммын аягаар нэг аяга пиво уучихаад манай найзын гэр нь **** хороонд байдаг юм аа. Тэгээд ****ийн хорооноос **** хороо руу гэр лүүгээ харьж явах замдаа нэг харанхуй эгнээний буланд сумын залуу Ж.********тэй таарсан. Тухайн үед Ж.Ннь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу явж байсан. Надтай уулзах үедээ хөл нь гуйвж дайваад яваад байсан. Тэгээд ирэнгүүтээ үгийн зөрүүгүй намайг ташаад унагаасан. Тэгээд намайг унасны ард талд миний толгой хэсэг рүү 2-3 удаа зүүн хөлөөрөө өшиглөөд баруун талын маань нүд рүү баруун гараараа нийлээн хэдэн удаа цохисон. Тухайн үед би цохиулж байх үедээ яагаад “Намайг цохиод байгаа юм бэ? би чамд ямар гэм хийсэн юм бэ? боль л доо” гэж хэлээд куртикнээс нь зууралдаж байгаа куртик нь урагдсан. Тэгээд Ж.Н урагдсан куртикээ тайлаад надад хэлэхдээ “Танай ах чинь хаана байна. Намайг хутгалсан. Одоо танай ахыг чинь ална. Чи муу миний куртикийг өмсгөөдөх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи өөрөө л манай ахтай учир зүйгээ ол оо. Найз нь наад асуудалд чинь хамаагүй шүү дээ” гэж хэлээд Ж.********эд куртикийг нь өмсүүлтэл Ж.Нцаашаагаа алхаад яваад өгсөн. Тэгээд би гэр лүүгээ хариад унтаад өгсөн. Маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө унтаад босоод хартал баруун нүд хавдаад хөхөрчихсөн, толгой өвдөөд, даралт ихсээд их зовуурьтай байхаар нь эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэжээ. (хх-ийн 10-11),

 

Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нийг шилжих шөнө орой 01 цагийн үед би гэртээ хэвтэж байтал манай найз **** нь ганцаараа орж ирсэн. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад **** “Нэг лаазтай пиво уух уу?” гээд куртикнээсээ 0,5 литрийн "Нийслэл" нэртэй пиво гаргаад ирсэн. Тэгээд тэр пивыг нь бид хоёр хувааж уугаад тэгээд **** 2024 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед найз нь гэр лүүгээ харилаа гээд гараад явсан. Тэгээд би ****ыг гараад явахаар нь унтаад өгсөн. Тухайн орой юу болсон талаар мэдээгүй. Маргааш нь ****тай таартал нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би ****аас “Наад нүдээ яачихсан юм бэ?” гээд асуутал “Өчигдөр танайхаас гарч яваад харих замдаа Ж.********тэй таараад Ж.Нцохичихсон” гэж хэлсэн...” гэжээ. (хх-ийн 18-19),

 

Гэрч ****мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нийг шилжих шөнө манай аавын ахын хүүхэд болох **** нь шөнийн 3 цагийн орчим гудамжинд явж байгаад хүнд зодуулчихлаа гэж хэлээд гэрт орж ирэхээр нь гэрэл асаагаад хартал ****ын зүүн нүд нь хавдаж хөхөрчихсөн, духны хэсэгт хавдаж улайсан шархтай, архи үнэртэж байсан...” гэжээ. (хх-ийн 22-24),

 

Шүүгдэгч Ж.Нмөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ “...Хэнтий аймгийн ****сумын төвд 2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нийг шилжих шөнө 2 шил пиво уучихаад айлаас юм авах гээд явж байтал **** дэлгүүрийн зам дээр зүс таних **** таараад “Чи миний ахыг цагдаад өглөө” гээд намайг явуулахгүй барьж авчихаад зууралдаад байхаар нь салгах гээд дээр, доороо ороод ноцолдож байгаад би түлхэж унагачихаад шууд зугтаасан...” гэжээ. (хх-ийн 51-52),

 

Гэрч ****ийн мэдүүлэг (хх-ийн 27-28),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 80 дугаартай “...1. ****ын биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт  (хх-ийн 39-40),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4),

****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 5),

Хэнтий аймгийн ****сумын эмнэлгийн эмчийн тодорхойлолт (хх-ийн 33),

Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 34-38),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 55-56),

Хохирогч ****ын шүүхэд гаргасан хүсэлт (хх-ийн 57, 58),

Ж.********ийн Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 64),

Ж.********ийн төрөл садангийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 59, 60, 61, 62, 63) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ж.********эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ы **** нь 2024 оны 12 дугаар сарын 28-наас 29-нийг шилжих 02 цагийн орчим Хэнтий аймгийн ****сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, духанд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.********ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хэнтий аймгийн ****сумын төвд 2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нийг шилжих шөнө 2 шил пиво уучихаад айлаас юм авах гээд явж байтал **** дэлгүүрийн зам дээр зүс таних **** таараад “Чи миний ахыг цагдаад өглөө” гээд намайг явуулахгүй барьж авчихаад зууралдаад байхаар нь салгах гээд дээр, доороо ороод ноцолдож байгаад би түлхэж унагачихаад шууд зугтаасан....” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ****ын “...Би 2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-ний шилжих шөнө орой 02 цагийн үед найзынх руугаа орчхоод 150 граммын аягаар нэг аяга пиво уучихаад манай найзын гэр нь **** хороонд байдаг юм аа. Тэгээд ****ийн хорооноос **** хороо руу гэр лүүгээ харьж явах замдаа нэг харанхуй эгнээний буланд сумын залуу Ж.********тэй таарсан. Тухайн үед Ж.Ннь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу явж байсан. Надтай уулзах үедээ хөл нь гуйвж дайваад яваад байсан. Тэгээд ирэнгүүтээ үгийн зөрүүгүй намайг ташаад унагаасан. Тэгээд намайг унасны ард талд миний толгой хэсэг рүү 2-3 удаа зүүн хөлөөрөө өшиглөөд баруун талын маань нүд рүү баруун гараараа нийлээн хэдэн удаа цохисон. Тухайн үед би цохиулж байх үедээ яагаад “Намайг цохиод байгаа юм бэ? би чамд ямар гэм хийсэн юм бэ? боль л доо” гэж хэлээд куртикнээс нь зууралдаж байгаа куртик нь урагдсан. Тэгээд Ж.Нурагдсан куртикээ тайлаад надад хэлэхдээ “Танай ах чинь хаана байна. Намайг хутгалсан. Одоо танай ахыг чинь ална. Чи муу миний куртикийг өмсгөөдөх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи өөрөө л манай ахтай учир зүйгээ ол оо. Найз нь наад асуудалд чинь хамаагүй шүү дээ” гэж хэлээд Ж.********эд куртикийг нь өмсүүлтэл Ж.Нцаашаагаа алхаад яваад өгсөн. Тэгээд би гэр лүүгээ хариад унтаад өгсөн. Маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө унтаад босоод хартал баруун нүд хавдаад хөхөрчихсөн, толгой өвдөөд, даралт ихсээд их зовуурьтай байхаар нь эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх, гэрч ****гийн “...2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нийг шилжих шөнө орой 01 цагийн үед би гэртээ хэвтэж байтал манай найз **** нь ганцаараа орж ирсэн. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад **** “Нэг лаазтай пиво уух уу?” гээд куртикнээсээ 0,5 литрийн "Нийслэл" нэртэй пиво гаргаад ирсэн. Тэгээд тэр пивыг нь бид хоёр хувааж уугаад тэгээд **** 2024 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед найз нь гэр лүүгээ харилаа гээд гараад явсан. Тэгээд би ****ыг гараад явахаар нь унтаад өгсөн. Тухайн орой юу болсон талаар мэдээгүй. Маргааш нь ****тай таартал нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би ****аас “Наад нүдээ яачихсан юм бэ?” гээд асуутал “Өчигдөр танайхаас гарч яваад харих замдаа Ж.********тэй таараад Ж.Нцохичихсон” гэж хэлсэн...” гэх, гэрч ****гийн “...2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нийг шилжих шөнө манай аавын ахын хүүхэд болох **** нь шөнийн 3 цагийн орчим гудамжинд явж байгаад хүнд зодуулчихлаа гэж хэлээд гэрт орж ирэхээр нь гэрэл асаагаад хартал ****ын зүүн нүд нь хавдаж хөхөрчихсөн, духны хэсэгт хавдаж улайсан шархтай, архи үнэртэж байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Хэнтий аймгийн ****сумын эмнэлгийн эмчийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Ж.Ннь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Ж.********, түүний өмгөөлөгч Л.Н нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.********ийн үйлдлийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 80 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.********эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.********эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.********ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч **** нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул шүүгдэгч Ж.********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Ннь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ы ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ы ****эд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ннь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Ннь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.********эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР