Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

  2025          06           20                                        2025ЦТ/168

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****т холбогдох эрүүгийн 2439005110427 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг “****” гэх газарт оршин суух хохирогч ****ы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч, гэрт байсан цүнхнээс бэлнээр 7,000 төгрөг, баруун орон дээр байсан хар өнгийн куртик, гэрийн гадна хэсгээс АИ92 бензин 10 литрийг, мөн хохирогч ****ийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Нүүдэлчин” маркийн улсын дугааргүй мотоцикл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, ****д 122,200, ****т 1,960,000, нийт 2,082,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 10-аас 11-ийг шилжих шөнө тус сумын 3 дугаар багийн нутаг “****” гэх газар нутаглах гэртээ хонолгүйгээр гэрээ гаднаас нь уяагаар уяад орхисон байсан юм аа. Тэгээд хотны зүүн талд гэрээс 3-4 метр орчим зайтай байх хүргэн, ****ийн гэрт унтахаар болоод унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрээд гэр лүү алхан очиход гэрийн зүүхэн хойно байсан хүргэн ****ийн цэнхэр өнгийн нүүдэлчин маркийн улсын дугааргүй мотоцикл байхгүй байсан ба гэр онгорхой байхаар нь гайхаад гэр лүүгээ ороод харахад орны ширдэг сөхөөстэй байсан ба цүнхний ам нээсэн байхаар нь цүнхээ үзэхэд цүнхэнд байсан 10 орчим мянган төгрөг байхгүй, мөн гэрт баруун орон дээр байсан хар өнгийн куртик алга болсон байсан. Тэгээд хүргэн **** хадланд гарсан байсан учраас утсаар нь холбогдоод хэлэхэд та өргөдөл бичээд өгчих гээд тэгээд цагдаад өргөдөл гаргасан юм...” гэжээ. (хх-ийн 11-12)

 

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө манай ээж над руу залгаад “Манай гадаа байсан чиний мотоцикл алга болсон байна. Бас тэргэн доор байсан 10 литр бензин, гэрт байсан 10,000 төгрөг, баруун орон дээр байсан хар өнгийн куртик зэрэг мөн алга болсон байна” гэж хэлсэн ... Би хулгайд алдсан гэх цэнхэр өнгийн “Нүүдэлчин” гэх мотоциклоо 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө манай сумын **** гэх хүний ах нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай сумынхан Пад гэдэг юм. Тэр залуу манай эхнэр лүү залгаад "Танай алдсан мотоциклийг манай дүү **** авсан байсан байна. Тэгээд би аваачиж өг гээд загнатал танай гэрийн зүүн хөтөл дээр орхисон байна” гэж хэлсэн. Тэгээд би энэ тухай эхнэрээсээ сонсоод гэрийнхээ зүүн хөтөл рүү машинтайгаа эхнэрийн хамт очтол миний мотоциклийг түлхүүр нь зоолттой орхисон байсан. Тэгээд би унаж явах гэтэл бараг асахгүй асахаараа тачигнаад байсан. Тэгж би мотоциклоо олж авсан...” гэжээ. (хх-ийн 20-22)

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг хөдөө хадлан дээр байхад хүмүүс “**** мотоциклоо алдаад **** хулгайлсан байна” гэж ярьж байсан. Тэгээд би өвс дараад байж байхад манай дүү **** над дээр явган алхаж ирэхээр нь би “Хүний мотоцикл хаана байна” гэхэд гэрийнх нь зүүн талд орхичихоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд би **** ахад утсаар залгаад “Мотоциклийг чинь гэрийн чинь зүүн талд орхичихоод ирлээ гэж байна. Та очоод аваарай” гэж хэлсэн...” гэжээ. (хх-ийн 29-30)

 

Шүүгдэгч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 10-аас 11-ийг шилжих шөнө тус сумын 3 дугаар багийн нутаг “****” гэх газар нутаглах **** гэх ахын гэрийн гадаа явган алхаж очоод гэрийнх нь баруун талд байсан “Нүүдэлчин” маркийн улсын дугааргүй мотоцикл, тэргэн дор байсан 10 литр бензин зэргийг аваад **** ахын гэр лүү нь орох гээд хаалган дээр нь ирэхэд хаалга нь шар өнгөтэй жижиг гэр байсан ба хаалга нь онгорхой цоожгүй, уяагүй байсан. Тэгээд гэр лүү нь ороход зүүн талын орон дээр эмэгтэй хүний цүнх байсан ба цүнхийг нь үзэхэд бутархай 7000 байсныг аваад мөн хар өнгийн нимгэн куртик байсныг аваад гэрээс нь гараад мотоциклийг нь түлхүүртэй байхаар нь асаагаад ****ийн овоо руу яваад өгсөн юм ... Мотоциклийг гэрээс нь зүүн хойно зүгт ил харагдахаар орхиод өөрийн гэр лүүгээ явган явсан. Манай ах Чинбат **** ахад “Мотоциклийг чинь гэрийн зүүн хойно чигт орхисон байна. **** сая хөдөө гэртээ ирлээ” гэж утсаар хэлсэн. 10 литр бензинийг нь бол мотоциклийн банкинд нь хийгээд дуусгасан. 7 мянган төгрөгөөр нь Батширээт сум орж тамхи авсан. Нимгэн хар куртикийг бол хуучирсан хэрэггүй өмсөж болохооргүй болохоор нь Батширээт сумын замд явж байгаад хаячихсан...” гэжээ. (хх-ийн 38-39)

 

Гэрч Ө.****гийн мэдүүлэг (хх-ийн 34-35)

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШД-291 дугаартай “..."Нүүдэлчин” маркийн мотоцикл, 10 литр АИ-92 бензиний зах зээлийн үнэлгээг 1,985,200.0 /нэг сая есөн зуун наян таван мянга хоёр зуу/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 45-47)

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШД-427 дугаартай “...10 литр АИ-92 бензин, хар өнгийн хуучин, нимгэн сөдөн куртикний зах зээлийн үнэлгээг бүхэлчлэн 115,200.0 /нэг зуун арван таван мянга хоёр зуу/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 54-56)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2)

****ы Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75)

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 116-118)

Н.Цын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 101-103)

Н.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 88, 89, 90, 91, 93, 94, 95, 92, 96) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.Цт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****гийн **** нь 2024 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “****” гэх газарт оршин суух хохирогч ****ы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч, гэрт байсан цүнхнээс бэлнээр 7,000 төгрөг, хар өнгийн куртик, гэрийн гадна хэсгээс АИ92 бензин 10 литр, мөн хохирогч ****ийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Нүүдэлчин” маркийн улсын дугааргүй мотоцикл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, ****д 122,200 төгрөгийн, ****т 1,960,000 төгрөгийн, нийт 2,082,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2024 оны 09 дүгээр сарын 10-аас 11-ийг шилжих шөнө тус сумын 3 дугаар багийн нутаг “****” гэх газар нутаглах **** гэх ахын гэрийн гадаа явган алхаж очоод гэрийнх нь баруун талд байсан “Нүүдэлчин” маркийн улсын дугааргүй мотоцикл, тэргэн дор байсан 10 литр бензин зэргийг аваад тэгээд **** ахын гэр лүү нь орох гээд хаалган дээр нь ирэхэд хаалга нь шар өнгөтэй жижиг гэр байсан ба хаалга нь онгорхой цоожгүй, уяагүй байсан. Тэгээд гэр лүү нь ороход зүүн талын орон дээр эмэгтэй хүний цүнх байсан ба цүнхийг нь үзэхэд бутархай 7000 байсныг аваад мөн хар өнгийн нимгэн куртик байсныг аваад гэрээс нь гараад мотоциклийг нь түлхүүртэй байхаар нь асаагаад ****ийн овоо руу яваад өгсөн юм... Мотоциклийн гэрээс нь зүүн хойно зүгт ил харагдахаар орхиод өөрийн гэр лүүгээ явган явсан. Манай ах Чинбат **** ахад “Мотоциклийг чинь гэрийн зүүн хойно чигт орхисон байна. **** сая хөдөө гэртээ ирлээ” гэж утсаар хэлсэн. 10 литр бензинийг нь бол мотоциклийн банканд нь хийгээд дуусгасан. 7 мянган төгрөгөөр нь Батширээт сум орж тамхи авсан. Нимгэн хар куртикийг бол хуучирсан хэрэггүй өмсөж болохооргүй болохоор нь Батширээт сумын замд явж байгаад хаячихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ы “...2024 оны 09 дүгээр сарын 10-аас 11-ийг шилжих шөнө тус сумын 3 дугаар багийн нутаг “****” гэх газар нутаглах гэртээ хонолгүйгээр гэрээ гаднаас нь уяагаар уяад орхисон байсан юм аа. Тэгээд хотны зүүн талд гэрээс 3-4 метр орчим зайтай байх хүргэн, ****ийн гэрт унтахаар болоод унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрээд гэр лүү алхан очиход гэрийн зүүхэн хойно байсан хүргэн ****ийн цэнхэр өнгийн нүүдэлчин маркийн улсын дугааргүй мотоцикл байхгүй байсан ба гэр онгорхой байхаар нь гайхаад гэр лүүгээ ороод харахад орны ширдэг сөхөөстэй байсан ба цүнхний ам нээсэн байхаар нь цүнхээ үзэхэд цүнхэнд байсан 10 орчим мянган төгрөг байхгүй, мөн гэрт баруун орон дээр байсан хар өнгийн куртик алга болсон байсан. Тэгээд хүргэн **** хадланд гарсан байсан учраас утсаар нь холбогдоод хэлэхэд та өргөдөл бичээд өгчих гээд тэгээд цагдаад өргөдөл гаргасан юм...” гэх, хохирогч ****ийн “...2024 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө манай ээж над руу залгаад “Манай гадаа байсан чиний мотоцикл алга болсон байна. Бас тэргэн доор байсан 10 литр бензин, гэрт байсан 10000 төгрөг, баруун орон дээр байсан хар өнгийн куртик зэрэг мөн алга болсон байна” гэж хэлсэн ... Би хулгайд алдсан гэх цэнхэр өнгийн “Нүүдэлчин” гэх мотоциклоо 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө манай сумын **** гэх хүний ах нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай сумынхан Пад гэдэг юм. Тэр залуу манай эхнэр лүү залгаад "Танай алдсан мотоциклийг манай дүү **** авсан байсан байна. Тэгээд би аваачиж өг гээд загнатал танай гэрийн зүүн хөтөл дээр орхисон байна” гэж хэлсэн. Тэгээд би энэ тухай эхнэрээсээ сонсоод гэрийнхээ зүүн хөтөл рүү машинтайгаа эхнэрийн хамт очтол миний мотоциклийг түлхүүр нь зоолттой орхисон байсан. Тэгээд би унаж явах гэтэл бараг асахгүй асахаараа тачигнаад байсан. Тэгж би мотоциклоо олж авсан...” гэх, гэрч ****ын “...Намайг хөдөө хадлан дээр байхад хүмүүс “**** мотоциклоо алдаад **** хулгайлсан байна” гэж ярьж байсан. Тэгээд би өвс дараад байж байхад манай дүү **** над дээр явган алхаж ирэхээр нь би “Хүний мотоцикл хаана байна” гэхэд гэрийнх нь зүүн талд орхичихоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд би **** ахад утсаар залгаад “Мотоциклийг чинь гэрийн чинь зүүн талд орхичихоод ирлээ гэж байна. Та очоод аваарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ****ы Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШД-291 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШД-427 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Ц нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Н.Цт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.Цын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Цт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Цын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****т 1,960,000 төгрөгийн, хохирогч ****д 122,200 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч **** нь шүүгдэгч Н.Цаас “Нүүдэлчин” маркийн улсын дугааргүй мотоциклоо буцаан авсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Цыг хохирогч ****т төлөх төлбөргүй гэж дүгнэв. Харин шүүгдэгч Н.Ц нь хохирогч ****д учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч **** нь шүүгдэгч Н.Цаас учирсан хохирлоо нэхэмжилж байх тул шүүгдэгч Н.Цаас гэм хорын хохиролд 122,200 төгрөгийг гаргуулж хохирогч ****д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Ц нь хохирогч ****т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ****гийн ****т 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Цаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 122,200  (нэг зуун хорин хоёр мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг “Нарангийн даваа” гэх газарт оршин суух **** (РД:СР61010500)-д олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Ц нь хохирогч ****т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР