Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч:Э.Гантулга

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ид холбогдох Эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овгийн ******* *******. / ******* регистрийн дугаартай/,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 06 сарын 15,16-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-4-18 тоотод оршин суух иргэн *******ын эзэнгүй байшингийн цонхыг хагалж орон байр, агуулах саванд нэвтрэн орж 2 ширхэг хурган дээл, 17 ширхэг хурганы арьс зэргийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 839000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Яллах талын нотлох баримт:

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-13/, үнэлгээ гаргуулж шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 38-40/,

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн...

“1.Эрэгтэй хүний хурган дээл, даавуун өнгөтэй /400 000 төгрөг

2.Эмэгтэй хүний хурган дээл, даавуун өнгөтэй /380 000 төгрөг/

3.Хурганы арьс 17 ширхэг / 34000 төгрөг/, нийт 814000” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 41-42/,

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн...

“1.”1мx1.5м” хэмжээтэй цонхны шил /25000 төгрөг/” гэх дүгнэлт. /хх-ийн 48-49/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"Манай нэг гэр хөдөө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багт байдаг. Нэг гэр аймгийн төвд Баянхонгор сумын 2 дугаар 2-4-18 тоот хашаанд байдаг. 2016 оны 06 сарын сүүлээр манай дүүгийн эхнэр болох Адъяасүрэн утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэнэ шүү, танай хажуу айлын утсаар хэллээ гэж хэл өгсөн байсан. Тэгээд хоёр хоногийн дараа аймгийн төврүү гэртээ ирэхэд манай байшингийн цонхыг хагалж гэрт хулгай орж авдраас 2 ширхэг хурган дээл, амбаараас хурганы хуулсан арьс зэрэг зүйлсийг авсан байсан. Гэтэл сүүлд 2017 оны оны 3 сарын эхээр манайд орж ирээд танай гэрээс алдагдсан зүйлийг манай найз залуу С.******* авсан. Би гараад явахаар нь хаачих гэж байгаа юм бол гээд араас нь гарсан чинь танай гэр лүү орчихсон байсан. Би харсан, танайхаас авсан зүйлээ хашааны чинь араар давуулж шидээд аваад явсан гэж ярьсан. Энэ ээс гарсан хүүхдийг манай хүү өргөж авсан болохоор манайхаар орж гараад явдаг болохоор би энэ үгэнд нь үнэмшээд энэ хүнийг хардаж чадахгүй байгаа. Хэргийн талаар гаргах санал алга. Энэ хүнээс 2 дээлээ олоод авчихвал зүгээр юмсан гэж бодож байна”... гэх мэдүүлэг./хх-ийн 15-18 /,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөнгө төгрөгийн боломжгүйгээс залуу хүн алдаж болно. С.******* Баянхонгор аймгийн Гурванбулаг сум явах гээд мөнгөний хэрэг гараад манай алдагдсан зүйлийг авсан байсан. Би түүнд чиний гутлын мөр байна авсан зүйлээ тодорхой хэл гэхэд би аваагүй гэж хэлж байсан. Цагдаа нар ирж үзлэг хийсэн. С.*******ийг авсан талаар хамт орсон хүн нь хэлсэн. Хохирлоо барагдуулах юм бол надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 06 сарын дунд үеэр байх Б.Бат-очир ахын хажуугийн айлын утсаар яриад Б.Бат-очир ахын гэрийн цонхыг хагалаад хулгай орсон байна гэж ярьсан. Тэгээд удаагүй байж байснаа ахиад яриад би хагарсан цонхоор нь орж харлаа авдар дотор байсан юмнуудыг нь гаргасан байна гэж ярьсан. Тэгээд би Б.Бат- Очирын утсаар залгаж байгаад эхнэр н.Гүндэгмаад танай гэрт хулгай орсон байна гэж утсаар яриад байна гэж хэлсэн.. гэх мэдүүлэг. / хх-ийн 32-33/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би энэ хэрэг гарсаны дараа гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонх хагарсан байхаар ийнд ороод цагдаад мэдэгдэхэд 2 цагдаа ирээд намайг гэрийн эзнийг дууд “юу алдагдсан талаар мэдэх хүн хэрэгтэй” байна гэхээр нь хөдөөнөөс аав ээжийгээ утсаар дуудчихаад өөрөө хөдөө явсан. Надад гэрийн түлхүүр байгаагүй болохоор би гэрт ороогүй. Би С.*******той...манай хамар хашааны хүүхэн дээр ирдэг гэдгийг нь мэднэ. С.*******ийн ээж нь утсаар яриад энэ ******* цагдаа нараас айгаад чамтай хулгай хийсэн гээд худлаа хэлсэн гээд чамтай утсаар ярихгүй байна гэсэн.

2016 оны 06 сарын 15-ны үеэр би хөдөө ээжийн дүү Ц.Мэлсжаргал ахынд байж байгаад аймгийн төвд орж ирэхэд гэрийн цонх хагарсан, манай гэр эзэнгүй, ээж аав хөдөө явсан байсан. Би цонх хагарсан байхаар нь ийн утсаар цагдаа дуудахад гэрт нь С.******* унтаж байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би энэ С.*******той хамтран амьдраад нэг жил гаруй болж байна. 2016 оны 6 сард манайд С.******* орой унтах гэж байгаад гарч яваад алга болчихоор нь араас нь би гарахад манай хажуу талын хашаа руу ордог дунд талын хаалга онгойгоод тэр хашаа руу явсан байхаар нь араас нь ороод харахад С.******* ******* ахын байшингийн цаана гар чийдэн барьчихсан зогсож байсан.

...Тэрээр ******* ахын байшинд цаад талын цонхоор орсон. Цонх хагарсан байхаар нь араас яваад ороход С.******* гал тогооны цаад талын өрөөнд нь ороод авдарыг нь уудлаад дотор нь байсан юмнуудыг гаргаад байсан. Энэ үедээ намайг орж ирсэнийг мэдээд харснаа ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгж байгаад тэр авдар дотор байсан зүйлсээс хоёр үстэй дээл улаан өнгийн торгонд боож гараад баруун талын амбаарын дээд талыг хаасан байсан банзнаас 2 ширхэгийг татаж салгаж ороод цагаан шуудайтай хурганы арьснууд аваад гарч ирээд газар асгаад тоолсон. Энэ үед нь би хараад зогсож байсан. Би тухайн үед дуугүй айгаад хараад зогсож байсан. Тэгтэл С.******* энэ авсан зүйлүүдээ хашааны араар нь давуулаад шидээд аваад явахаар нь би гэртээ орсон. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа С.******* ирэхдээ найзындаа байж байгаад ирлээ гэж ирсэн. Ирэхдээ хар торгон дээлээ зах дээр нэг зуун тавин мянган төгрөгөөр зарсан гэж ярьсан. Нэг дээлийг зараагүй байж байгаад сүүлд нь Гурванбулаг сум явахдаа аваад явсан байх. Хурганы арьсаа хаана зарсан талаар яриагүй. Тэгээд би С.*******ийг ******* ахын гэрээс хулгай хийснээс 2 хоногийн дараа утсаар танай байшингийн цонх хагарсан байна гэдгийг нь хэлсэн.

...Би С.*******ийг үнэнээ хэл гээд дагуулаад ******* ахын гэрт ороход би аваагүй гээд гүрийгээд байхаар нь би энэ хэргийн талаар үнэнээ хэлсэн..” гэх мэдүүлэг / хх-ийн 19-21, 22-25 /,

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-нд шилжих шөнө ******* гэх залуутай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хөх толгойд таарсан. Тэрээр хажуугийн хашаанаас хулгай хийгээд өг гэсэн.

...Би байшингийн завсараар ороод хажуугийн цонхыг нь чулуугаар хагалсан. ******* араас орж ирсэн. Би авдараас хар өнгийн хурган дээл, нэг эмэгтэй хүний саатай өнгөтэй хурган дээл авсан. ******* байшингийн үүдэнд зогсож байсан.

...******* амбаарт хурганы арьс байгаа гэсэн. Амбаарын дээвэр сул хадаастай банзыг сугалж ороод хананд өлгөөтэй хурганы арьснуудыг авсан. ******* хурганы арьс болон дээлийг аваад явсан. Би хамт явж байгаад хадам ээжийндээ ирээд амарсан. Маргааш нь ******* надад 50000 төгрөг өгсөн. ******* нь *******ын өргөмөл хүүхэд гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11/,

“ Манай гэр Гурванбулаг суманд байдаг. Би энд аймгийн төвд өөрийн найз охин болох тэй хамт гэрт нь байдаг юм. Би энэ хэргийн талаар яримааргүй байна. Би хохирол гомдлыг аль болох хурдан барагдуулж өгнө. Тухайн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би *******тай хамтарч хулгай хийсэн гэж худлаа хэлсэн юм. Би айгаад тэгээд хэлчихсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 61-62/,

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримт:

Урьд ял шалгах хуудас /хх-ийн 63/, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар албан бичиг /хх-ийн 66/, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын эрүүл мэндийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар албан бичиг /хх-ийн 67/,

Гэрч Р.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...С.******* нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. Эцэг н.Санжсүрэн нь даралт харваж нэг тал нь мэдээгүй, явж чаддаггүй. С.******* нь зан харьцааны хувьд хүнд тусархаг. Гэр бүлээ асарч бидэнд их тус болдог. Тэрээр урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг./хх-ийн 34-35/,

Гэрч Ч.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

С.******* нь эцэг, эхийн хамт амьдардаг. Хүүхэд байхаасаа л томоотой, хүний үгнээс гараад байдаггүй, эцэг, эхдээ тус болоод явдаг. Тэрээр урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг./хх-ийн 36-37/,

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Энэ хэрэгт ******* оролцоогүй. Би худлаа хэлсэн. Намайг ийнд унтаж байхад ******* орж ирээд манай байшингийн цонх хагарсан, хөшиг нь хийсээд байна цагдаа дуудаад өгөөч гэж т хэлсэн. Тухайн үед *******г аймгийн төвд байсан эсэхийг мэдэхгүй байна.

...Цагдаа ирээд гэрийн түлхүүр хаана байна, онгойлго гэхэд түлхүүр байхгүй эдэн нь хөдөө байгаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 57-58/,

Би 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 16-нд шилжих шөнө ******* гэх залуутай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хөх толгойд таарсан. Тэрээр хажуугийн хашаанаас хулгай хийгээд өг гэсэн.

...Би байшингийн завсраар ороод хажуугийн цонхыг нь чулуугаар хагалсан. ******* араас орж ирсэн. Би авдараас хар өнгийн хурган дээл, нэг эмэгтэй хүний саатай өнгөтэй хурган дээл авсан. ******* байшингийн үүдэнд зогсож байсан.

...******* амбаарт хурганы арьс байгаа гэсэн. Амбаарын дээвэр сул хадаастай банзыг сугалж ороод хананд өлгөөтэй хурганы арьснуудыг авсан. ******* хурганы арьс болон дээлийг аваад явсан. Би хамт явж байгаад хадам ээжийндээ ирээд амарсан. Маргааш нь ******* надад 50000 төгрөг өгсөн. ******* нь *******ын өргөмөл хүүхэд... гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11/,

“ Манай гэр Гурванбулаг суманд байдаг. Би энд аймгийн төвд өөрийн найз охин болох тэй хамт гэрт нь байдаг юм. Би энэ хэргийн талаар яримааргүй байна. Би хохирол гомдлыг аль болох хурдан барагдуулж өгнө. Тухайн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би *******тай хамтарч хулгай хийсэн гэж худлаа хэлсэн юм. Би айгаад тэгээд хэлчихсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 61-62/ зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч,сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2-д зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.

Шүүгдэгч С.******* нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2016 оны 06 сарын 15,16-ны өдрүүдийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-4-18 тоотод оршин суух иргэн *******ын эзэнгүй байшингийн цонхыг хагалж нэвтрэн орж 2 ширхэг хурган дээл, 17 ширхэг хурганы арьс зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 839000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ын тайлбар, мэдүүлэг /хх-ийн 05-06, 15-18,/ шүүгдэгч С.*******ийн тайлбар, мэдүүлэг /хх-ийн 10-11,61-62/, гэрч ийн тайлбар, мэдүүлэг /хх-ийн 07-08, 19-24/, гэрч С.Гүндэгмаагийн мэдүүлэг / 26-27/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 30-31/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн...

“1. Эрэгтэй хүний хурган дээл, даавуун өнгөтэй /400 000 төгрөг

2. Эмэгтэй хүний хурган дээл, даавуун өнгөтэй /380 000 төгрөг/

3. Хурганы арьс 17 ширхэг / 34000 төгрөг/, нийт 814000” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 41-42/,

 Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн...

“1. “1мx1.5м” хэмжээтэй цонхны шил /25000 төгрөг/” гэх дүгнэлт /хх-ийн 48-49/,

зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.*******ид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул С.*******ид орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмэгтэй хүний хурган дээл хоёр ширхэг, хурганы арьс 17 ширхэг, цонхны шил зэрэг эд зүйлийн үнэ болох 839000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.*******оос гаргуулж, хохирогч *******т олгох нь зүйтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмэгтэй хүний хурган дээл хоёр ширхэг, хурганы арьс 17 ширхэг, цоож зэрэг эд зүйлийн үнэ болох 839000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.*******ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан гэм хор, хэр хэмжээ, хохирлын хэмжээ зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан хувьд ногдох эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлаггүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “ хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д заасан “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...Иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална...” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д заасан “...бусдын хууль бусаар учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх...” эрхтэй гэж заасан бөгөөд шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулах хугацаа хангалттай байсан бөгөөд төрийн холбогдох байгууллагын амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой гэсэн тодорхойлолт гараагүй байгаа учир хохиролыг хэсэгчлэн төлөх, бүрэн төлөх талаар идэвх санаачилга гаргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлөөгүй бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байгаа ба шүүхээс иргэний дээрхи үндсэн эрхийг хамгаалах нь шударга ёсны зарчимд нийцэнэ гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар баривчлах ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгөх хүсэлтийг хүлээн авах боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй хянан харгалзах боломжгүй байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ******* овгийн ******* *******ийг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ид оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч С.*******ийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч С.*******оос 839000 /найман зуун гучин есөн мянган/ төгрөг гаргуулж, хохирогч *******т олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч С.*******ид авсан урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ