| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04559/И |
| Дугаар | 101/ШШ2022/03406 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/03406
| 2022 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2022/03406 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ......................, итгэмжлэгдсэн төлөөлөгч ......................, хүсэлттэй
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох МЬ81021411 регистрийн дугаартай Пүрэвсүрэн овогтой Мөнхөөг эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ....................., нь БНХАУ-ын Шеньянг хотод суралцаж байх хугацаандаа буюу 2015 оны 10 дугаар сард анх Пүрэвсүрэн овогтой ...................., танилцсан. Түүнээс хойш 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл тус хотод хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаандаа буюу 2017 оны 12 дугаар сард жирэмсэлсэн. Улмаар .................... нь Монгол Улсад буцан ирж, 2018 оны 8 дугаар сарын 09-нд 1 дүгээр төрөхөд охин ................. төрүүлсэн. Охиныгоо төрснөөс хойш аав болох .................., нь холбоо харилцаатай байсан боловч хамтран амьдрах боломжгүй нөхцөл үүссэн. Гэхдээ ................. болон ............... нарын хувьд хайр сэтгэлийн холбоотой байсан тул уулзаж, учирч байсан. Үүний дараа 2020 оны 9 дүгээр сард хоёр ихэр хүүгээ тээж, 2021 оны 4 дүгээр сарын 03-нд ................, ...................... нарыгаа төрүүлсэн. Ихэрүүдийг төрүүлснээс хойш аав болох .................., нь ................ холбоо харилцаагүй болсон. Учир нь анх уулзаж танилцахаасаа өмнө хууль ёсны эхнэр, хүүхэдтэй байсныг .................. нь сүүлд мэдсэн болно. Иймд ................ нь хүүхдүүдээ өөрийн нэрээр овоглож, төрсний гэрчилгээг нь авсан.
Одоогоор охин ............. /4 настай/, хүү ............... /1 нас 2 сартай/, хүү ..................., /1 нас 2 сартай/ нар нь эхийн хайр халамж, асрамжид эрүүл саруул өсөж бойжиж байна. Гэвч эцэг хүний хувьд хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх нь ..............-н гэр бүлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг нь мөн. Иймээс Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 -т Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж тус тус заасны дагуу 3 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохоор ...............-н зүгээс ...........-д холбогдуулж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэвч тус дүүргийн шүүх .................-н нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/Ш32022/05952 дугаар захирамжийг гаргасан. Иймд ................-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ................... нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .................... регистрийн дугаартай Пүрэвсүрэн овогтой ...............-н хаягийг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......................-с хүүхдийн тэтгэлэг гаргуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5952 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ................. нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 52-292в тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 6 дахь талд/
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ................-н хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч .................... нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ....................... регистрийн дугаартай Пүрэвсүрэн овогтой ..............-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар .................. регистрийн дугаартай Пүрэвсүрэн овогтой .................-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч .................., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .................... (утас:99392963, 99026022) нарт мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ